АДРОНЫ КЛАСТЕРЫГ ЯЛГАХАД ЗОРИУЛСАН ПАРАМЕТРИЙГ ТОДОРХОЙЛСОН НЬ

Μέγεθος: px
Εμφάνιση ξεκινά από τη σελίδα:

Download "АДРОНЫ КЛАСТЕРЫГ ЯЛГАХАД ЗОРИУЛСАН ПАРАМЕТРИЙГ ТОДОРХОЙЛСОН НЬ"

Transcript

1 DOI: АДРОНЫ КЛАСТЕРЫГ ЯЛГАХАД ЗОРИУЛСАН ПАРАМЕТРИЙГ ТОДОРХОЙЛСОН НЬ Р.Тогоо 1, Ж.Шинэбаяр 2, Д.Отгонсүрэн 1 1) ШУА, Физик технологийн хүрээлэн 2) МУБИС, Боловсрол судлалын сургууль Цахим шуудан: togoomas@gmail.com, jshinebayar@gmail.com Товч агуулга: 3.6А ГэВ энергитэй нүүрстөрөгчийн цөмөөр 2 метрийн пропант хөөст камер болон цөмийн фотоэмульсийг шарсан үед эдгээр төхөөрөмжүүдийн дотор бүртгэгдсэн харимхай бус харилцан үйлчлэлийн процесст ажиглагдах кластерийг ялгах тайралтын параметрийг к Т алгоритм ашиглан 0.07 гэж тогтооллоо. ОРШИЛ Кластер хэмээх ойлголт асар уудам орчлонгоос эхлээд эгэл ертөнцөд оршин тогтнодог үзэгдэл. Кластерыг эгэл бөөмийн физикт тухайлбал 2 метрийн хөөст камерын өгөлтийг ашигласан судалгаа дөчөөд жилийн өмнөөс олон төрлийн аргаар судлаж ирсэн [1-3]. Энэ удаа бид к Т алгоритмийг ашиглан судалгааг үргэлжлүүлж байна. Гэхдээ кластерийг ялгах параметрийг эхлээд тодорхойлох шаардлагатай учраас уг параметрийг хэрхэн тодорхойлсныг дор дурьдав. ТУРШИЛТЫН МАТЕРИАЛ Өнгөрсөн зууны сүүлчийн 20-иод жилд ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн иститутийн Их энергийн лабораторийн Синхрофазотрон хурдасгуураар төмөр F e хүртэлх цөмийг түүний нэг нуклонд оногдох энерги нь 3.6 ГэВ-тэй тэнцүү болгож хурдасгаж чадсан. Жишээлбэл нүүрстөрөгчийн цөмийг тухайн энергитэй болгоод, 2 метрийн пропант хөөст камер болон цөмийн фотоэмульсийг шарсан. Эдгээр төхөөрөмжид бүртгэгдсэн харилцан үйлчлэлийн тохиолдлуудын тоо нь хөөст камерын хувьд С-пропан(С 3 Н 8 ), фотоэмульсийнх 1931 С-Em. Туршилтын харалт, хэмжилт ба боловсруулалтын арга зүйг [4, 5] ажлуудаас судлаж болно. СУДАЛГААНЫ ҮР ДҮН А. 2 метрийн пропант хөөст камерт бүртгэгдсэн Cp-, CC- ба CТа-үйлчлэлийн хувьд адроны кластерыг ялгахдаа юуны өмнө түүнийг илрүүлэх зорилгоор сонгосон огторгуйд тусгайлан тайрах параметрийг тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд эхлээд огторгуйг сонгодог. Бид энэ удаа дээрх харилцан үйлчлэлээр үүссэн хоёрдогч бөөмсийн азимуталь өнцөг (φ), хурдац (у) ба импульсийн хөндлөн байгуулагчийн квадрат () хэмээх гурван инвариант хэмжигдэхүүн-үүдээр (олгойдох үзэгдэл) буюу кластерыг ялгадаг к Т - алгоритм [6]-ыг сонгож авсан. Энэ алгоритмээр кластерыг ялгахын өмнө к Т -алгоритмын агуулгыг товч тодорхойлоё. Эхлээд хоёр бөөмсийн хоорондох зай (хэмжээ буюу distance) d ij -г дээр дурьдсан гурван хэмжигдэхүүний холбоо нь дараахь байдлаар илэрхийлнэ: (1) энд R ij бол азимуталь өнцөг ба хурдцын

2 Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 54 No 02 (210) 2014 хавтгай дээрх i ба j гэсэн дурын 2 бөөмсийн хоорондох хэмжээ, энэ хэмжигдэхүүний квадрат нь гэсэн холбоотой, нь i ба j бөөмсийн хөндлөн импульсийн квадратууд -аас аль бага утгыг нь сонгон авах үйлдэл, р-сонголтын параметр бөгөөд -1, 0, 1 утгыг тохируулан авдаг, хэрвээ бөөмсийн импульс хэмжсэн тохиолдолд р=1, импульсгүй бол р=0, харин р=-1 үеийг анти к Т [7] гэж нэрлэдэг ба сонгон авсан кластерыг орлох нөхцөл бөгөөд бол мөн багаж төхөөрөмжтэй холбоотой тохируулгын параметр манай тохиолдолд нэгтэй тэнцүү гэж авсан, түүний хэмжээс нь [ГэВ 2 ]. Зураг 1 дээр Cр-, CC- ба CТаүйлчлэлүүдээр хоёрдогч бөөмсийн хосыг илэрхийлэл (1) хэмжигдэхүүний хамгийн бага утгаас хамгийн их утга хүртэл утгуудад харгалзсан кластеруудын тоонуудыг кластерын тоо (N cl )-оос хэрхэн өөрчлөгддөг хамаарлыг үзүүллээ. Эдгээр хамаарал болгон d ij -ийн дундаж утгууд (<d ij >)-г өгдөг. Зураг 2 дээр кластеруудын тоо (N cl )- оос <d ij > хэрхэн хамаарахыг харуулав. СТа харилцан үйлчлэлийн хувьд N cl -ээс <d ij >-ийн хамаарах хамаарлыг хоёр зэргэн функцүүдийн нийлбэрээр ойролцооллоо. y=ln(<d ij >) ба х=ln(n cl ) гэж тэмдэглэбэл тус нийлбэрийг дараах маягаар томъёолож болно: (2) гэж бичиж болно. Хүснэгтэд илэрхийлэл (2) дэхь чөлөөт параметрүүд (a 1, b 1, a 2 ба b 2 )- ийн дөхүүлэлтээр олдсон тоон утгуудыг нийтлэв. Зураг 2-ээс харахад <d ij >~ хооронд ойролцоолол хийсэн шулуунууд маш сайн χ 2 /NDF-ийн үзүүлэлттэйгээр огтлолцож байна. Энд NDF нь чөлөөтэй параметрийн тоо буюу Number of Degree of Freedom. <d ij > хэмжигдэхүүнээс кластер cl дахь бөөмсийн дундач утгууд (<N ± >), кластерын хурдцын дундач утгууд (<y cl >) болон кластерын тайван байх систем дэхь кластер дотор хамрагдсан бөөмсийн кинетик энергийн дундач утгууд (<T k >)-ын хамаарлыг Зураг 2 4 дээр харуулав. Эдгээр зургуудаас үзэхэд <d ij >~0.07 орчим хоёр зэргэн функцүүдын огтлолцол байгааг тогтоож байна. Иймд адроны кластер ялгах тайралтын параметр 0.07-той тэнцүү гэж бид үзлээ. Энэ параметрийг ашиглан хөөст камер дотор харилцан үйлчлэлээс шинээр үүссэн саармаг К s 0 мезон болон Λ 0 гипероны задралын бөөмсөөр нь уг бөөмсийн эффектив массыг дахин тодорхойлоход К s 0 мезоны ихэнхийг харин Λ 0 гипероныг бараг бүгдийг байгуулж чадаж байна. Үүнийг Зураг 4-ийн дээд талуудад үзүүлсэн туршлагын дүнгээс тодорхой харагдаж байна. Энэ тайралтын параметр нь CEm харилцан үйлчлэлд ямар байх вэ? Б. Цөмийн фотоэмульсээр CEm үйлчлэлийг авч үзэхэд тус үйлчлэлээр үүссэн хоёрдогч бөөмсийн импульсийг хэмжиж чаддаггүй учраас (1) илэрхийлэл дэхь р параметр тэгтэй тэнцүү гэсэн билээ. Зураг 5 дээр CEm-үйлчлэлд үүссэн релятив (s) бөөмс ба сум цөмийн хэлтэрхийнүүд кластер үүсгэх процессыг Зураг 1 шиг d ij -ийн хамгийн бага утгаас хамгийн их утга хүртэлх хэмжигдэхүүнээс кластерын тооны янз бүрийн утга буюу N cl =0, 1, 2,..., 8, 9 байх үед тохиолдлын тоо d ij -ээс хамаарах хамаарлыг харууллаа. Энд хоёрдогч бөөмийн ионизациар хар мөр буюу уг мөрний дагуу тасралт бараг ажиглагдахгүй бөгөөд харьцангуй хурд β<0.3 ба саарал мөр бүр маш их тасархай биш буюу мөн түүний харьцангуй хурд 0.3>β>0.7 байдаг хоёр бөөмийг судалгаандаа оруулаагүйг цохон тэмдэглэх хэрэгтэй. Энэ хоёр бөөмсийн хувьд түүний хурдцыг бодох боломжгүй. Иймд эдгээр бөөмстэй ойролцоо хурдац бүхий бөөмийг хасахын тулд харьцангуй хурд нь β>0.7- тэй релятив s бөөмийн псевдохурдац η s нь 0.7-оос ихтэй бөөмийн болон сум цөмийн бүх хэлтэрхийнүүдийн псевдохурдцыг

3 туршлагаар хялбархан тодорхойлдог учраас тэдгээрийг судалгаандаа хамруулсан. Дээр дурьдсан аргыг бид энд дахин хэрэглэн d ij -ийн дундаж утгууд N cl буюу кластерийн тооноос хамаарах хамаарлыг CEm-үйлчлэлд судлав. Зураг 6-аас харахад илэрхийлэл (2)-оор тодорхойлогдож байна. Харин энэ зурагт үзүүлсэн шулуунууд <d ij >- ийн 4 5 үед огтлолцлоо. Атомын цөмүүд фотоэмульсийн цөмүүдтэй мөргөлдөхөд тэнд адроны кластер хайж олох параметр нь d ij ~ 4.5-тэй тэнцүү байна. Одоо бид онолын загвар ашиглан судалгааг баталгаажуулна. Жишээлбэл энэ Зураг 6-дээр феноменологи загварууд болох каскад-ууршилт ба Fritiof (фритиоф)-оор хиймэл тохиолдол гаргаж, туршлагатай адилхан нөхцлийг оруулан η>0.7 бүхий s- ба f- бөөмсийн кластерт харгалзах <d ij >-ээс кластерын тоо N cl -ийн хамаарлыг улаан ба хөх өнгөөр тэмдэглэн харууллаа. Феноменологи загварууд туршилтын дүнтэй сайн тохирч байна. Одоо бид каскад-ууршилт ба фритиоф загваруудын хувьд бүх цэнэгт бөөмсөөр нь к Т алгоритмаар кластер байгуулж, <d ij >-ээс кластерын тоо N cl -ийн хамаарлыг давтан үзье. Зураг 1. dij түгэлтүүд. Зүүн дээд талын түгэлт бол Ср-үйлчлэлийн хувьд кластерын тоо Ncl = 0, 1, 2, 3, 4 байх үед, баруун дээд түгэлт нь Ncl = 0, 1,..., 9 үед СС-харилцан үйлчлэлд харин зүүн доод талынх нь Ncl = 0, 1,..., 16, 17 үед СТаүйлчлэлд тус тус харгалзуулсан dij түгэлтүүд. Хүснэгт. Илэрхийлэл (2) дэхь чөлөөт параметрүүдийн утгууд. Параметрүүд a 1 b 1 a 2 b 2 χ 2 /NDF Дөхүүлэлт 4.6± ± ± ± /

4 Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 54 No 02 (210) 2014 Феноменологи загваруудын хувьд үүссэн бүх бөөмсийн ЦФТ-д бүртгэгдснийг судалгаандаа оруулан дээр дурьдсан аргачлалаар мөн Зураг 1 ба Зураг 5-тай адилхнаар d ij -ийн хамгийн бага утгаас хамгийн их утга хүртэлх хэмжигдэхүүнээс кластерын тооны янз бүрийн утга буюу N cl = 0, 1, 2,..., 18, 19 байх үед тохиолдлын тоо d ij - ээс хамаарах хамаарлыг Зураг 7-д үзүүллээ. Ингээд Зураг 8-д кластерын тооноос <d ij > хэрхэн хамаарахыг харуулаад, түүнийг мөн илэрхийлэл (2) ээр ойролцоолол хийгээд, огтлолцлын цэг ойролцоогоор 0.07 орчим байна. Энэ нь хөөст камерт болон ЦФД дотор цөм-цөмийн мөргөлдөөнөөр үүссэн адроны кластерыг илэрүүлэх тайралтын параметр хувьд бидний сонгож авсан 0.07 үнэн болохыг батлаж байна. Зураг 2. d ij параметрийн дундач утга <d ij > нь кластерын тоо N cl - оос хамаарах хамаарал. Энд ногоон өнгөөр Ср-, хөхөөр СС- ба ягаанаар СТа-үйлчлэлийн хувьд туршлагаар олсон дүнгүүд. Хар муруйгаар дөхүүлэлт хийсэн ерөнхий дүн. Хоёр хөх шулуунууд нь илэрхийлэл (2) дэхь хоёр зэргэн функцүүдийг дүрслэж байна. Хэвтээ улаан шугам 2 шулууны огтлолцыг дайруулан татсан шулуун. Зураг 3. СТа-үйлчлэлийн хувьд <d ij >ээс кластер дахь цэнэгт бөөмсийн дундач утга <N particles in cluster >-ийн хамаарал (зүүн дээд талынх), кластерын хөндлөн импульсийн дундач <p T cl > (баруун дээд), кластерын хурдацын дундач <y cl > (зүүн доод) ба кластер дахь бөөмсийн кинетик энергийн дундач <T kin > (баруун доод). Энд босоо улаан шугамаар хоёр шулууны огтлолцсон ба огтлолцож болох байрлалыг тэмдэглэсэн. Эхний зургаас бусад гурван зурагт ягаан шулуунуудыг туршилтын цэгүүдийг дайруулсан гараар зурсан болно

5 Зураг 4. Камерын эффектив мужид хоёрдогч саармаг бөөмс үүссэн үед тэдгээрийн эффектив массын түгэлтүүд. - мезон нь -мезон ба -мезонд задрах задралын масс (баруун дээд талынх), Λ о - гипертон нь протон ба -мезонд задрах задралын масс (зүүн дээд). Баруун доод талд задарсан -мезон ба -мезоны хоорондох зай -ийн, зүүн доод талд задралын протон ба -мезоны хоорондох зай -ийн түгэлтүүд. Дээд талуудад улаанаар үзүүлсэн түгэлтүүд d ij нь 0.07-ээс бага нөхцөлд харгалзсан эффектив массын түгэлтүүд. Зураг 5. CEm-үйлчлэлийн хувьд кластерын тоо N cl = 0, 1,..., 9 үед харгалзуулсан d ij - ээс тохиолдлын тоо (N event ) хамаарахыг харуулсан түгэлтүүд. Зураг 6. d ij параметрийн дундач утга <d ij >-ээс кластерын тоо N cl -оос хамаарах хамаарал. Энд хар дөрвөлжингөөр СEm-үйлчлэлийн туршлагын өгөлт, онгорхой дөрвөлжингүүдийн улаанаар каскад-ууршилтын харин хөхөөр Fritiof загваруудаар гаргаж авсан дүнгүүдэд харгалзана

6 Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 54 No 02 (210) 2014 Зураг 7. Феноменологи каскад-ууршилтын (баруун гар талынх) болон Fritiof (зүүн гар талынх) загваруудаар CEm-үйлчлэлийн тохиолдлуудыг гарган аваад, энэ мөргөлдөөний хувьд кластерын тоо N cl = 0, 1,..., 18, 19 үед харгалзуулсан d ij - ээс тохиолдлын тоо (N ) хамаарсан түгэлтүүд. event Зураг 8. Загварчилсан CEm-үйлчлэлийн хувьд кластерын тооноос <d ij >-ийн хамаарлууд. Энд каскад-ууршилт (улаан дөрвөлжингөөр) болон фритиоф (хөх дугуйгаар) загваруудыг нэгэн зэрэг үзүүлсэн. Харин дөхүүлэлтийг зөвхөн каскад-ууршилтын загварт хийлээ. Ашигласан бүтээлийн жагсаалт 1. В.Г.Гришин и др., ОИЯИ, Р , Дубна, 1982; ОИЯИ, Р , Дубна, 1982; ОИЯИ, Р , Дубна, 1989; А.М.Балдин и др. ОИЯИ, Р , Дубна, 1983; ОИЯИ, Р , Дубна, 1983; A.M.Baldin et al., JINR,E , Dubna, 1985; JINR, E , Dubna, 1987; L.A.Didenko, G.V.Grishin, A.A.Kuznetsov, JINR, E , Dubna, 1991; JINR, E , Dubna, Н.Ангелов, В.Б.Любимов и Р.Тогоо, JINR Rapid Comm. 7 (33), Dubna, 1988, p 5.; 38-89, Dubna, 1989, p 11; Comm. JINR, -2[41]-90, Дубна, 1990, p. 4; -4[43]-91,Dubna, 1991, p.27.; -5[51]-91, Dubna, 1991, p. 14;Yad. Fiz., Vol. 55, 11, 1992, p. 2953; 3. R.Togoo et al. Proc. ICCP-5, 3 June 2013, Ulaanbaatar, Mongolia. 4. N. Angelov et al. JINR-P , Mar pp; Yad.Fiz.30: ,1979. Preprint JINR- E , Dubna 1979; Yad.Fiz. Vol.30, No.6(12), 1979, pp ; G.N.Agakishiev et al. Preprint JINR, P and E Dubna, 1984; Yad.Fiz. Vol.40, No.5, 1984, pp ; Z.Phys. Vol.27C, 1985, pp Банник Б.П и др. ОИЯИ, Р , Дубна, 1980; Богачев Н.И и др. ОИЯИ, Р1-6877, Дубна, 1972; Galstyan J.A et al. Nucl. Phys., 1973, A208, p.626; BVDKLMT Coll., Acta Phys. Slov., 1978, 28. P.132; Адамович М.Н. и др. ОИЯИ; Сотрудничество ОИЯИ, Р1-8313, Дубна, S. Ellis and D. Soper, Phys. Rev. D 48 (1993) 3160, [hep-ph/ ]. 7. M. Cacciari, G. P. Salam, and G. Soyez, JHEP 0804 (2008) 063, [arxiv: ]

7 DETERMINATION OF CUT PARAMETER FOR HADRONIC CLUSTER S SELECTION R.Тоgоо 1, J.Shinebayar 2, D.Otgonsuren 1 1) Institut of Physics and Technology, MAS 2) School of Educational Studies, Mongolian National University of Education E_mails: togoomas@gmail.com, jshinebayar@gmail.com Absract: A cut parameter of the hadronic cluster s selection for inelastic scattering processes from 2 meter propane bubble chamber and nuclear photoemulsion at incident 3.6A GeV energy of carbon nucleus was determined using k T jet algorithm. The value of а cut parameter is obtained equals to

ПРОПАНТ ХӨӨСТ КАМЕРТ БҮРТГЭГДСЭН ХАРИМХАЙ БУС ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭР ҮҮССЭН ЭЕРЭГ ЦЭНЭГТ БӨӨМИЙГ ЯЛГАН ТАНИХ НЭГЭН БОЛОМЖ

ПРОПАНТ ХӨӨСТ КАМЕРТ БҮРТГЭГДСЭН ХАРИМХАЙ БУС ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭР ҮҮССЭН ЭЕРЭГ ЦЭНЭГТ БӨӨМИЙГ ЯЛГАН ТАНИХ НЭГЭН БОЛОМЖ Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 56 No 01 (217) 2016 DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v56i01.671 ПРОПАНТ ХӨӨСТ КАМЕРТ БҮРТГЭГДСЭН ХАРИМХАЙ БУС ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭР ҮҮССЭН ЭЕРЭГ ЦЭНЭГТ

Διαβάστε περισσότερα

ARTICLES ФОТОЭМУЛЬСИЙН АРГААР ХЭМЖСЭН НЕЙТРОНЫ ЭНЕРГИЙН СПЕКТРИЙГ GEANT4 БАГЦ ПРОГРАМААР ЗАГВАРЧИЛЖ ХАРЬЦУУЛСАН НЬ

ARTICLES ФОТОЭМУЛЬСИЙН АРГААР ХЭМЖСЭН НЕЙТРОНЫ ЭНЕРГИЙН СПЕКТРИЙГ GEANT4 БАГЦ ПРОГРАМААР ЗАГВАРЧИЛЖ ХАРЬЦУУЛСАН НЬ 02 01 (226) (225) ARTICLES ФОТОЭМУЛЬСИЙН АРГААР ХЭМЖСЭН НЕЙТРОНЫ ЭНЕРГИЙН СПЕКТРИЙГ GEANT4 БАГЦ ПРОГРАМААР ЗАГВАРЧИЛЖ ХАРЬЦУУЛСАН НЬ Д.Отгонсүрэн 1 *, Р.Тогоо 1, А.Төрсүх 1 1 Физик технологийн хүрээлэн,

Διαβάστε περισσότερα

Бодолт: ( ) ,2

Бодолт: ( ) ,2 46. AOB = 9, Rрадиустай секторын AO, OB хэрчмүүд болон AB нумыг шүргэсэн тойрог багтсан бол тойргийн радиусыг ол. Бодолт: MO = x, OO = OK OK OO = R x, OO M = 45 = OMO OM = OM = O K = x, x + Rx R = ( )

Διαβάστε περισσότερα

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо. (магадлалын сонгодог тодорхойлолт) AB = ( x x ) + ( y y ) ХУВИЛÁАР А ÍÝÃÄ ÃÝÝÐ ХЭСЭГ

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо. (магадлалын сонгодог тодорхойлолт) AB = ( x x ) + ( y y ) ХУВИЛÁАР А ÍÝÃÄ ÃÝÝÐ ХЭСЭГ МАТЕМАТИК 006 Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо Математикийн хичээлийн даалгавар - 006. 0 0 sin(90 - α )= cos α; cos α(90 - α )= sinα. { k } a арифметик прогресс бол (a + a n ) n

Διαβάστε περισσότερα

Ерөнхий эмиттертэй транзисторт өсгөгч Унших материал

Ерөнхий эмиттертэй транзисторт өсгөгч Унших материал ажил7 Ерөнхий эмиттертэй транзисторт өсгөгч Унших материал Electronic Deices and ircuits, 4 th edition: Section 5-1, Ac amplifier Fundamentals; Section 5-3, Amplifier Analysis Usg Small-Signal Models,

Διαβάστε περισσότερα

ГУРАВДУГААР АЖИЛ Гэрлийн туйлшрал судлан Малюсын хуулийг шалгах

ГУРАВДУГААР АЖИЛ Гэрлийн туйлшрал судлан Малюсын хуулийг шалгах ГУРАВДУГААР АЖИЛ Гэрлийн туйлшрал судлан Малюсын хуулийг шалгах Ажлын зорилго: Энэхүү ажлаар гэрлийн туйлшралын үзэгдэлтэй танилцан, туршлагаар Малюсын хуулийг шалгахад оршино. Хэрэглэгдэх багаж: Гэрэл

Διαβάστε περισσότερα

ГАЛИЛЕЙН ХАРЬЦАНГУЙ ЗАРЧИМ, ИНЕРЦИАЛ БИШ ТООЛЛЫН СИСТЕМ, ИНЕРЦИЙН ХҮЧНҮҮД, ХАРЬЦАНГУЙН ТУСГАЙ ОНОЛ, ЛОРЕНЦЫН ХУВИРГАЛТ БА ТҮҮНИЙ МӨРДЛӨГӨӨ

ГАЛИЛЕЙН ХАРЬЦАНГУЙ ЗАРЧИМ, ИНЕРЦИАЛ БИШ ТООЛЛЫН СИСТЕМ, ИНЕРЦИЙН ХҮЧНҮҮД, ХАРЬЦАНГУЙН ТУСГАЙ ОНОЛ, ЛОРЕНЦЫН ХУВИРГАЛТ БА ТҮҮНИЙ МӨРДЛӨГӨӨ ЛЕКЦ 5 S.PH101 ФИЗИК-1 ГАЛИЛЕЙН ХАРЬЦАНГУЙ ЗАРЧИМ, ИНЕРЦИАЛ БИШ ТООЛЛЫН СИСТЕМ, ИНЕРЦИЙН ХҮЧНҮҮД, ХАРЬЦАНГУЙН ТУСГАЙ ОНОЛ, ЛОРЕНЦЫН ХУВИРГАЛТ БА ТҮҮНИЙ МӨРДЛӨГӨӨ Бэлтгэсэн: О.СҮХ, Б.ОДОНТУЯА 2 S.PH101

Διαβάστε περισσότερα

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо = = 7. 1 AB BC AC AB BC AC. цэгийг дайрсан шулууны тэгшитгэл = ХУВИЛБАР А

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо = = 7. 1 AB BC AC AB BC AC. цэгийг дайрсан шулууны тэгшитгэл = ХУВИЛБАР А МАТЕМАТИК 007 Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо Математикийн хичээлийн даалгавар - 007 (a + a n ) n. a ± b = ( a± b)( a ab+ b ). -í - S n =. b sin + = 4.. lim = 5. Виетиéн теорåм

Διαβάστε περισσότερα

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 12

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 12 ЛЕКЦ 12 S.PH101 ФИЗИК-1 ЦАХИЛГААН ЦЭНЭГ, КУЛОНЫ ХУУЛЬ, ЦАХИЛГААН ОРОН, ОРНЫ ХҮЧЛЭГ, СИСТЕМ ЦЭНЭГҮҮДИЙН ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ, ДИПОЛЬ, СИСТЕМ ЦЭНЭГҮҮДИЙН ОРНЫГ ХОЛ ЗАЙД ТООЦОХ, ЦАХИЛГААН СТАТИК ОРНЫ ЦИРКУЛЯЦ,

Διαβάστε περισσότερα

S.PH102 Физик-2. Семинар 7. Сэдэв : Квант механикийн үндэс, Атомын физик. Тест оны намар

S.PH102 Физик-2. Семинар 7. Сэдэв : Квант механикийн үндэс, Атомын физик. Тест оны намар S.PH102 Физик-2 Семинар 7 Сэдэв : Квант механикийн үндэс, Атомын физик Тест 2015-2016 оны намар Физик -2 7.1 Устөрөгчийн атом фотон шингээсэн бол түүний электроны орбитын радиус............. А. Багасна.

Διαβάστε περισσότερα

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 13

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 13 ЛЕКЦ 3 S.PH0 ФИЗИК- ПОТЕНЦИАЛ, ЦАХИЛГААН ОРНЫ ХҮЧЛЭГ БА ПОТЕНЦИАЛЫН ХОЛБОО, ЦАХИЛГААН ОРОН ДАХЬ ДАМЖУУЛАГЧ, ДАМЖУУЛАГЧ ДАХЬ ЦЭНЭГҮҮДИЙН ТЭНЦВЭР, ГАДНЫ ЦАХИЛГААН ОРОН ДАХЬ ДАМЖУУЛАГЧ, ЦАХИЛГААН БАГТААМЖ,

Διαβάστε περισσότερα

ДИНАМИК, НЬЮТОНЫ ХУУЛИУД, МАСС БА ИМПУЛЬС, ИМПУЛЬС ХАДГАЛАГДАХ ХУУЛЬ, ХҮЧНҮҮД, ХУВЬСАХ МАССТАЙ БИЕИЙН ХӨДӨЛГӨӨН, МАССЫН ТӨВ

ДИНАМИК, НЬЮТОНЫ ХУУЛИУД, МАСС БА ИМПУЛЬС, ИМПУЛЬС ХАДГАЛАГДАХ ХУУЛЬ, ХҮЧНҮҮД, ХУВЬСАХ МАССТАЙ БИЕИЙН ХӨДӨЛГӨӨН, МАССЫН ТӨВ ЛЕКЦ 2 S.PH101 ФИЗИК-1 ДИНАМИК, НЬЮТОНЫ ХУУЛИУД, МАСС БА ИМПУЛЬС, ИМПУЛЬС ХАДГАЛАГДАХ ХУУЛЬ, ХҮЧНҮҮД, ХУВЬСАХ МАССТАЙ БИЕИЙН ХӨДӨЛГӨӨН, МАССЫН ТӨВ Бэлтгэсэн: О.СҮХ, Б.ОДОНТУЯА 2 S.PH101 Физик-1 [Лекц-2]

Διαβάστε περισσότερα

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ U.MT101-МАТЕМАТИК I ХИЧЭЭЛИЙН СЕМИНАРЫН ЗӨВЛӨМЖ он

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ U.MT101-МАТЕМАТИК I ХИЧЭЭЛИЙН СЕМИНАРЫН ЗӨВЛӨМЖ он ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ U.MT-МАТЕМАТИК ХИЧЭЭЛИЙН СЕМИНАРЫН ЗӨВЛӨМЖ 5 он . КОМПЛЕКС ТОО, ТҮҮН ДЭЭР ХИЙХ ҮЙЛДЛҮҮД Жишээ. A i( + i) + (7 i) +i илэрхийллийг

Διαβάστε περισσότερα

ТУХАЙН ДИФФЕРЕНЦИАЛТ ТЭГШИТГЭЛ. Contents Bibliography 11 References 11 Index 12

ТУХАЙН ДИФФЕРЕНЦИАЛТ ТЭГШИТГЭЛ. Contents Bibliography 11 References 11 Index 12 ТУХАЙН ДИФФЕРЕНЦИАЛТ ТЭГШИТГЭЛ ҮҮЕЭ ОТГОНБАЯР Contents 1. 2 2. 5 3. 8 Bibliography 11 References 11 Index 12 Date: August 23, 2008. 1 2 ҮҮЕЭ ОТГОНБАЯР 1 Бид Nakhlé H. Asmar-ийн Partial Differential Equations

Διαβάστε περισσότερα

БИЕ ДААЛТЫН БОДЛОГО Цалин Татвар 10.

БИЕ ДААЛТЫН БОДЛОГО Цалин Татвар 10. БИЕ ДААЛТЫН БОДЛОГО. ax bx c 0 квадрат тэгшитгэлийн бодит шийдийг олох алгоритм зохиох. Хэрэв төсвийн байгууллагын ажилтан нь доорхи хүснэгтэнд өгсөн цалинтай бол татварыг тооцох программ зохио. Цалин

Διαβάστε περισσότερα

802.11b утасгүй сүлжээн дээгүүр TCP протоколын дамжуулах чадамжийг үнэлэх математик загвар

802.11b утасгүй сүлжээн дээгүүр TCP протоколын дамжуулах чадамжийг үнэлэх математик загвар MMT-013 80.11b утасгүй сүлжээн дээгүүр TCP протоколын дамжуулах чадамжийг үнэлэх математик загвар Я.Дашдорж, П. Минж Шинжлэх Ухаан Технологын Их Сургуулийн Компюьтерийн Техник Менежментийн Сургууль эмайл:

Διαβάστε περισσότερα

8x100. 8x100. 8x100. 8x100

8x100. 8x100. 8x100. 8x100 1 1-р хэсэг. Элсэлтийн ерөнхий шалгалт 016-С 1. 6 7 тооны урвуу тоог олоорой. A. 6 7 B. 7 6 C. 1 1 6 1 D. 6 7 1 E. 0.86 A нь A тооны эсрэг тоо. 1 тоо нь A тооны урвуу тоо юм. Иймд зөв хариу A нь 7 6 =11

Διαβάστε περισσότερα

:xeu 2+ - ИЙГ ГАРГАН АВАХ БОЛОН ТҮҮНИЙ ГЭРЛИЙН ЦАЦАРГАЛТЫН СУДАЛГАА

:xeu 2+ - ИЙГ ГАРГАН АВАХ БОЛОН ТҮҮНИЙ ГЭРЛИЙН ЦАЦАРГАЛТЫН СУДАЛГАА DOI: https://doi.org/10.5564/pmas.v57i3.888 :xeu 2+ - ИЙГ ГАРГАН АВАХ БОЛОН ТҮҮНИЙ ГЭРЛИЙН ЦАЦАРГАЛТЫН СУДАЛГАА Н.Төвжаргал 1, *, Б. Алтантулга 1, н.цогхүү 2, О.Төгс 2, Ж.Даваасамбуу 1 1 МУИС-ийн Физикийн

Διαβάστε περισσότερα

O 8. ), жонш (KAlSi 3

O 8. ), жонш (KAlSi 3 Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2013 оны 03 (207) Полиминералын post IR-IR болон кварцын кристаллын люминесценцийн аргыг хослуулан олдворын он цагийг тогтоох нь С.Саран 1,2, С.Тэнгис 1, Б. Оргил 1, Р.Мөнхтулга

Διαβάστε περισσότερα

МОНГОЛ ХОНИНЫ НООСНЫ БҮТЭЦ, ШИНЖ ЧАНАРЫГ ЭЛЕКТРОН МИКРОСКОПИЙН АРГААР СУДЛАХ

МОНГОЛ ХОНИНЫ НООСНЫ БҮТЭЦ, ШИНЖ ЧАНАРЫГ ЭЛЕКТРОН МИКРОСКОПИЙН АРГААР СУДЛАХ 82 МОНГОЛ ХОНИНЫ НООСНЫ БҮТЭЦ, ШИНЖ ЧАНАРЫГ ЭЛЕКТРОН МИКРОСКОПИЙН АРГААР СУДЛАХ Г.Ганбат 1, Ц.Хишигжаргал 1, Ч.Ганзориг 2, Э.Оюунсүрэн 1, Л.Ганчимэг 2 1-ХААИС, Биологийн нөөцийн менежментийн сургууль 2-МУИС,

Διαβάστε περισσότερα

Зохиогч: Ч. Ганбаатар Удирдагч: Доктор (Ph.D) Б. Батзолбоо. ШУТИС-Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Програмчлалын профессорын баг.

Зохиогч: Ч. Ганбаатар Удирдагч: Доктор (Ph.D) Б. Батзолбоо. ШУТИС-Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Програмчлалын профессорын баг. АВТОМАШИНЫ ДУГААР ИЛРҮҮЛЭХ СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АСУУДАЛД: Зохиогч: Ч. Ганбаатар Удирдагч: Доктор (Ph.D) Б. Батзолбоо ШУТИС-Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Програмчлалын профессорын баг. Хураангуй:

Διαβάστε περισσότερα

615 АВС гурвалжны багтаасан тойргийн төв нь О. ( А>90 ) AL биссектрисийн үргэлжлэл нь багтаасан тойргийг F цэгт огтолно. OA радиус ВС талыг Е цэгээр

615 АВС гурвалжны багтаасан тойргийн төв нь О. ( А>90 ) AL биссектрисийн үргэлжлэл нь багтаасан тойргийг F цэгт огтолно. OA радиус ВС талыг Е цэгээр 615 АВС гурвалжны багтаасан тойргийн төв нь О. ( А>90 ) AL биссектрисийн үргэлжлэл нь багтаасан тойргийг F цэгт огтолно. OA радиус ВС талыг Е цэгээр огтолно. АН нь уг гурвалжны өндөр ба АН AF3 ÐAEH30 бол

Διαβάστε περισσότερα

МАТЕМАТИК ХУВИЛБАР D. 8x100. 8x100. 8x100

МАТЕМАТИК ХУВИЛБАР D. 8x100. 8x100. 8x100 МАТЕМАТИК ХУВИЛБАР D ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ - 07 МАТЕМАТИК ХУВИЛБАР D Хувилбар D - Математик. 0.5 бутархайг энгийн бутархай болгож бич. A. B. C. 40 4 5 0.5 = 5 00 = 4. A = 6 бол A =? D. 5 99 E. 5 90

Διαβάστε περισσότερα

Тухайн Дифференциал Тэгшитгэл. Үүеэ Отгонбаяр

Тухайн Дифференциал Тэгшитгэл. Үүеэ Отгонбаяр Тухайн Дифференциал Тэгшитгэл Үүеэ Отгонбаяр Гарчиг Бүлэг 1. 1 Хичээл 1. 1 Хичээл 2. 4 Хичээл 3. 8 Хичээл 4. 11 Хичээл 5. 15 Бүлэг 2. 19 Хичээл 1. 19 Хичээл 2. 21 Ишлэл 23 Товъёг 25 iii БҮЛЭГ 1 Хичээл

Διαβάστε περισσότερα

Дан болон давхар урвуу дүүжингийн тэнцвэржилт

Дан болон давхар урвуу дүүжингийн тэнцвэржилт Дан болон давхар урвуу дүүжингийн тэнцвэржилт Б.Луубаатар, А.Батмөнх ШУТИС-МХТС-ийн ахлах багш, ШУТИС-МХТС-ийн профессор Хураангуй Энэхүү өгүүлэлд дан болон давхар урвуу дүүжингийн загварчлал, тэдгээрийн

Διαβάστε περισσότερα

Рекурсив Хамгийн бага Квадратын аргаар MIMO сувгийг дагах алгоритм

Рекурсив Хамгийн бага Квадратын аргаар MIMO сувгийг дагах алгоритм Рекурсив Хамгийн бага Квадратын аргаар MIMO сувгийг дагах алгоритм Б.Золбоо, А.Мөнхбаясгалан, М.Баярпүрэв МУИС, Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль Электроник, Холбооны Инженерчлэлийн Тэнхим

Διαβάστε περισσότερα

Тухайн Дифференциал Тэгшитгэл ба Түүний Нийтлэг Хэрэглээ

Тухайн Дифференциал Тэгшитгэл ба Түүний Нийтлэг Хэрэглээ Тухайн Дифференциал Тэгшитгэл ба Түүний Нийтлэг Хэрэглээ Сүхболдын Төгөлдөр 2012 оны 1р сарын 23 1 Өмнөх Үг Юуны өмнө энэ семинарт оролцох боломжийг олгосон Төмөр ахдаа баярлалаа. Миний бие астрофизикийн

Διαβάστε περισσότερα

Математикийн хичээлийн даалгавар. Эрхэм шалгуулагч танд амжилт хүсье.

Математикийн хичээлийн даалгавар. Эрхэм шалгуулагч танд амжилт хүсье. Эрхэм шалгуулагч танд амжилт хүсье. Шалгалтын бодлого бодоход ашиглагдах зарим томьёонууд: 1. Конусын хажуу гадаргуу нь SS х.г = ππ RR ll байна. Үүнд ll нь байгуулагч.. log aa kk bb = 1 kk log aa bb 3.

Διαβάστε περισσότερα

ªÐÕ ÄÝÄ Ó ÐÀÕ ÈÍÔËßÖÈÉÍ ÄÀÐÀÌÒ

ªÐÕ ÄÝÄ Ó ÐÀÕ ÈÍÔËßÖÈÉÍ ÄÀÐÀÌÒ ªÐÕ ÄÝÄ Ó ÐÀÕ ÈÍÔËßÖÈÉÍ ÄÀÐÀÌÒ Хураангуй Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн Боловсруулсан: Судалгааны багийн ахлагч Г.Рагчаасүрэн Судалгааны багийн гишүүн: Б.Цолмон 2015 оны 4-р сар Энэхүү

Διαβάστε περισσότερα

8x100. 8x100. 8x100. 8x100

8x100. 8x100. 8x100. 8x100 1 ЭЕШ 01 A хувилбарын бодлого, бодолт 1-р хэсэг. 1. x = [1.6] =? x = [1.6] = 1. Хариу B. A. 13 B. 1 C. 1. D. 1 E. 13. 500000 тоог стандарт хэлбэрт бич. A. 500000 B. 0.5 10 7 C. 50 10 D. 5 10 5 E. 5. 10

Διαβάστε περισσότερα

КИНЕМАТИК, МЕХАНИК ХӨДӨЛГӨӨН, ХУРД, ХУРДАТГАЛ, ЭРГЭХ ХӨДӨЛГӨӨН

КИНЕМАТИК, МЕХАНИК ХӨДӨЛГӨӨН, ХУРД, ХУРДАТГАЛ, ЭРГЭХ ХӨДӨЛГӨӨН ЛЕКЦ 1 S.PH101 ФИЗИК-1 КИНЕМАТИК, МЕХАНИК ХӨДӨЛГӨӨН, ХУРД, ХУРДАТГАЛ, ЭРГЭХ ХӨДӨЛГӨӨН Бэлтгэсэн: О.СҮХ, Б.ОДОНТУЯА S.PH101 Физик-1 [Лекц-1] КИНЕМАТИК 1-1 МЕХАНИК ХӨДӨЛГӨӨН Материйн хамгийн энгийн хөдөлгөөн

Διαβάστε περισσότερα

Компьютер графикийн файлын формат

Компьютер графикийн файлын формат Компьютер графикийн файлын формат Лекц 13-14 МУИС-МТС-КМТТ багш П.Гантуяа Bit dept Энэ нь зурагын 1 пикселд хичнээн тооны өнгө байхыг тодорхойлж өгдөг. Их bit depth-тэй бол илүү олон тооны өнгөний сонголттой

Διαβάστε περισσότερα

МОНГОЛ ОРНЫ ЭНДЕМИК УРГАМАЛ МОНГОЛ ДОГАР- CARYOPTERIS MONGOLICA BGE.-ИЙГ IN VITRO НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛСЭН ДҮНГЭЭС

МОНГОЛ ОРНЫ ЭНДЕМИК УРГАМАЛ МОНГОЛ ДОГАР- CARYOPTERIS MONGOLICA BGE.-ИЙГ IN VITRO НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛСЭН ДҮНГЭЭС Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 52 No 2 (202) 2012 МОНГОЛ ОРНЫ ЭНДЕМИК УРГАМАЛ МОНГОЛ ДОГАР- CARYOPTERIS MONGOLICA BGE.-ИЙГ IN VITRO НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛСЭН ДҮНГЭЭС Д.Бямбасүх ШУА, Ботаникийн

Διαβάστε περισσότερα

II бүлэг. Химийн элементийн геохимийн тархалт

II бүлэг. Химийн элементийн геохимийн тархалт CHEM 323: Геохимийн үндэс Атом ба химийн элемент Лекц 5 II бүлэг. Химийн элементийн геохимийн тархалт Химийн элементийн үүслийн тухай таамаглал Цацраг идэвх чанар. Цацараг идэвхт изотоп, түүний задрал

Διαβάστε περισσότερα

Барилгын дулаалгын материалын шинэ стандартууд

Барилгын дулаалгын материалын шинэ стандартууд Барилгын дулаалгын материалын шинэ стандартууд MNS EN 13162 2011 MW MNS EN 13163 2011 EPS MNS EN 13163 2011 XPS MNS EN 13163 2011 PUR АГУУЛГА 1. Хамрах хүрээ 2. Норматив ишлэл 3. Нэр томъёо, тодорхойлолт,

Διαβάστε περισσότερα

ИСЛАНД УЛСЫН БАГА ТЕМПЕРАТУРТАЙ, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ИЛЭРЦТЭЙ ТАЛБАЙ ДЭЭРХ ТЕМ БА МТ АРГУУДЫН ХЭРЭГЛЭЭ

ИСЛАНД УЛСЫН БАГА ТЕМПЕРАТУРТАЙ, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ИЛЭРЦТЭЙ ТАЛБАЙ ДЭЭРХ ТЕМ БА МТ АРГУУДЫН ХЭРЭГЛЭЭ Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2017 оны 02 (222) DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v57i2.849 ИСЛАНД УЛСЫН БАГА ТЕМПЕРАТУРТАЙ, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ИЛЭРЦТЭЙ ТАЛБАЙ ДЭЭРХ ТЕМ БА МТ АРГУУДЫН ХЭРЭГЛЭЭ Л.Саранцэцэг

Διαβάστε περισσότερα

Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга. Ц.Болд, Ч.Тамир /МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар/

Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга. Ц.Болд, Ч.Тамир /МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар/ Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга.сонгуулийн прогноз хийх үндсэн нөхцөл, хүчин зүйлс Ц.Болд, Ч.Тамир /МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар/ Сонгуулийн дүнг прогнозчилох явдал

Διαβάστε περισσότερα

Физикийн даалгавар 10-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг (тест)

Физикийн даалгавар 10-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг (тест) Нэгдүгээр хэсэг (тест) Утгат оронг алдагдуулахгүй тооцоол. Тестийн дугаар 1 2 3 4 25.05+37.5= 54-22.4= 12 15.5 = 18.75 7.5 = A 62.55 31.6 186 2.5 B 62.5 31 190 2.50 C 62.6 32 180 3.0 D 63 30 186.0 2.0

Διαβάστε περισσότερα

АРВАНГУРАВДУГААР АЖИЛ Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлох нь

АРВАНГУРАВДУГААР АЖИЛ Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлох нь АРВАНГУРАВДУГААР АЖИЛ Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлох нь Ажлын зорилго: Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлон хэмжихэд оршино. Хэрэглэгдэх багаж: PASCO- Гейгер-Мюллерийн тоолуур,

Διαβάστε περισσότερα

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ ЗӨВЛӨМЖ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ ЗӨВЛӨМЖ Ìîíãîëáàíêíû Åðºíõèéëºã èéí 006 îíû -ð ñàðûí 7-íû ºäðèéí 537 äóãààð òóøààëûí õàâñðàëò ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ ЗӨВЛӨМЖ НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ Санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны эрсдэлийг

Διαβάστε περισσότερα

Хадан Дээрх Тамганы Дүрсийг Адууны Тамганы Дүрстэй Машин Сургалтын Аргуудаар Харьцуулах

Хадан Дээрх Тамганы Дүрсийг Адууны Тамганы Дүрстэй Машин Сургалтын Аргуудаар Харьцуулах Хадан Дээрх Тамганы Дүрсийг Адууны Тамганы Дүрстэй Машин Сургалтын Аргуудаар Харьцуулах Пэрэнлэйлхүндэв Гантуяа*, Батсуурь Сувдаа*, Дамдинсүрэн Цэвээндорж** *Монгол Улсын Их Сургууль, Мэдээлэл, Компьютерийн

Διαβάστε περισσότερα

Физикийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг( Тест )

Физикийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг( Тест ) Нэгдүгээр хээг( Тет ) 1-5-р бодлогод утга, цифр анхаар. 1. Дэлхий дээрх бүх хүмүүийн маийг үнэл. A. 4 10 12 кг B. 1 10 9 кг C. 2 10 10 кг D. 3 10 11 кг 2. Сүүн зам хэмээх манай глактикийн диаметрийн хэмжээ

Διαβάστε περισσότερα

ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ

ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ МБДС, Бизнесийн удирдлага мэдээлэл зүйн тэнхимийн оюутан Г.Нямдорж, Б. Болортуяа Хураангуй Монгол Улсын ажиллах хүчний оролцоо

Διαβάστε περισσότερα

МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2018

МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2018 МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2018 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ Улаанбаатар хот Ерөнхий зохион байгуулагч: Монгол Улсын Их Сургууль Хамтран зохион байгуулагч: Монголын Мэдээллийн Технологийн Консорциум Шинжлэн

Διαβάστε περισσότερα

Õóðààíãóé. Түлхүүр үг: GPS тропосфер Монголд, усны уурын агууламж, агаар мандлын зайнаас тандалт

Õóðààíãóé. Түлхүүр үг: GPS тропосфер Монголд, усны уурын агууламж, агаар мандлын зайнаас тандалт АГААР МАНДАЛ ДАХЬ УСНЫ УУРЫН АГУУЛАМЖИЙГ GPS ХЭМЖИЛТЭЭС ТОДОРХОЙЛСОН ДҮН Ш. Амаржаргал 1, Г. Даваахүү 1, Д. Лхагвасүрэн 1, С. Санжжав 1, Н. Хишигжаргал 2, Ч. Мөнхчимэг 2, 1 Одон Орон Геофизикийн Судалгааны

Διαβάστε περισσότερα

Физикийн хичээлийн даалгавар (үндэсний хөтөлбөр)

Физикийн хичээлийн даалгавар (үндэсний хөтөлбөр) Нэгдүгээр хэсэг: Сонгох даалгавар Дараах даалгаврууд нь 5 сонгох хариулттай. Тэдгээрийн зөвхөн нэг нь зөв. Хамгийн зөв гэсэн хариултыг сонгож хариултын хуудсанд будаж тэмдэглэнэ. Нийт 46 сонгох даалгавар

Διαβάστε περισσότερα

Физикийн даалгавар 8-р анги оны хичээлийн жил

Физикийн даалгавар 8-р анги оны хичээлийн жил 8-р анги физик 1. 100м-н гүн усандахь даралтыг ол. Агаарын даралтыг тооцохгүй A) 10 5 Па B) 10 4 Па C) 10 3 Па D) 10 6 Па 2. 10атм даралт ойролцоогоор хэдэн Па даралттай тэнцэх вэ? A) 10 5 B) 10 4 C) 10

Διαβάστε περισσότερα

ТААМАГЛАЛЫН ТОДОРХОЙ БУС БАЙДАЛ: ИНФЛЯЦИЙН ТААМАГЛАЛЫН FAN CHART, ТҮҮНД ҮНДЭСЛЭСЭН ШИНЖИЛГЭЭ

ТААМАГЛАЛЫН ТОДОРХОЙ БУС БАЙДАЛ: ИНФЛЯЦИЙН ТААМАГЛАЛЫН FAN CHART, ТҮҮНД ҮНДЭСЛЭСЭН ШИНЖИЛГЭЭ ТААМАГЛАЛЫН ТОДОРХОЙ БУС БАЙДАЛ: ИНФЛЯЦИЙН ТААМАГЛАЛЫН FAN CHART, ТҮҮНД ҮНДЭСЛЭСЭН ШИНЖИЛГЭЭ Д.Ган-Очир 1 gan_ochir.d@mongolbank.mn П.Авралт-Од Avralod@mongolbank.mn Б.Даваадалай davaadalai@mongolbank.mn

Διαβάστε περισσότερα

1. Атомын нарийн нийлмэл бүтэц 19 -р зууны эцэс. Физикийн шинжлэх ухааны нээлтүүд Атомын бүтцийн загварууд Атомын бүтцийн онолууд

1. Атомын нарийн нийлмэл бүтэц 19 -р зууны эцэс. Физикийн шинжлэх ухааны нээлтүүд Атомын бүтцийн загварууд Атомын бүтцийн онолууд CHEM101: Органик биш хими I Ëåêö ¹4 1. Атомын нарийн нийлмэл бүтэц 19 -р зууны эцэс. Физикийн шинжлэх ухааны нээлтүүд Атомын бүтцийн загварууд Атомын бүтцийн онолууд. Атомын электрон давхраат бүтэц, түүнийг

Διαβάστε περισσότερα

4-6-р асуултын хариултыг дараах томьёоноос сонгоно уу. A. B. C. D. E.

4-6-р асуултын хариултыг дараах томьёоноос сонгоно уу. A. B. C. D. E. ФИЗИК 006 5 Боловсролын Үнэлгээний Төв ХУВИЛБАР А НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. Биеийн хүндийн хүч Н-той тэнцүү байв. Биеийн масс ямар байх вэ? A. кг B. 0 кг C. 0. кг D. г E. 0. Н. Дараах хэмжигдэхүүнүүдэд тохирох

Διαβάστε περισσότερα

Физикийн даалгавар 9-р анги оны хичээлийн жил

Физикийн даалгавар 9-р анги оны хичээлийн жил 9р анги физик Бодолгод анхаарах зүйл. асуултын ард дөрвөлжин хаалтан доторхи нэгжээр хариуг илэрхийлнэ.[ ] хаалтан дотор тухайн хариуны нэгж байна. Жишээ нь чиний бодсон бодлого 1000м гарав гэтэл хаалтан

Διαβάστε περισσότερα

АЖЛЫН СХЕМ 9 ДҮГЭЭР АНГИ

АЖЛЫН СХЕМ 9 ДҮГЭЭР АНГИ АЖЛЫН СХЕМ 9 ДҮГЭЭР АНГИ Заавар III улирлын хувьд төлөвлөсөн төлөвлөгөө өөрчлөгдөж байна. Иймд гарын авлагад байгаа суралцахуйн зорилтоор ажлын схемээ ашиглана уу. 1 Бүлэг 1: Тоо тоолол ба алгебр Код Суралцахуйн

Διαβάστε περισσότερα

SOLITE SILVER БА RUIYU/OEM АККУМЛЯТОРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА. Б.Цэцэнхуар 1, Ц.Өлзийбаатар 2*

SOLITE SILVER БА RUIYU/OEM АККУМЛЯТОРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА. Б.Цэцэнхуар 1, Ц.Өлзийбаатар 2* This article is published under the Creative Commons CC-BY License. DOI: https://doi.org/10.5564/mjas.v22i03.964 SOLITE SILVER БА RUIYU/OEM АККУМЛЯТОРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Б.Цэцэнхуар

Διαβάστε περισσότερα

S.PH102 Физик-2. Семинар 2. Сэдэв : Цахилгаан соронзон индукц. Тест оны намар

S.PH102 Физик-2. Семинар 2. Сэдэв : Цахилгаан соронзон индукц. Тест оны намар S.PH102 Физик-2 Семинар 2 Сэдэв : Цахилгаан соронзон индукц Тест 2015-2016 оны намар 2.1 Доорхи хэлхээгээр гүйх хувьсах гүйдлийг ихэсгэхийн тулд гүйдлийн давтамжийг яаж өөрчилбөл зохих вэ? А. Давтамжийг

Διαβάστε περισσότερα

Физикийн хичээлийн даалгавар (үндэсний хөтөлбөр)

Физикийн хичээлийн даалгавар (үндэсний хөтөлбөр) Нэгдүгээр хэсэг: Сонгох даалгавар Дараах даалгаврууд нь 5 сонгох хариулттай. Тэдгээрийн зөвхөн нэг нь зөв. Хамгийн зөв гэсэн хариултыг сонгож хариултын хуудсанд будаж тэмдэглэнэ. Нийт 46 сонгох даалгавар

Διαβάστε περισσότερα

7 Цаг уур, агаарын чанарын мониторингийн өгөгдлийн дүн шинжилгээ 7.1 Цаг уурын өгөгдлийн анализ

7 Цаг уур, агаарын чанарын мониторингийн өгөгдлийн дүн шинжилгээ 7.1 Цаг уурын өгөгдлийн анализ 7 Цаг уур, агаарын чанарын мониторингийн өгөгдлийн дүн шинжилгээ 7.1 Цаг уурын өгөгдлийн анализ 7.1.1 Олж авсан цаг уурын өгөгдлийг боловсруулах болон алдааг шалгах Цаг уурын жилийн тайланг боловсруулсанаар

Διαβάστε περισσότερα

АРГА ТЕХНОЛОГИЙН НЭР: Физикийн хичээлээр сурагчдыг ЕШ-д амжилттай бэлтгэх - арга технологи.

АРГА ТЕХНОЛОГИЙН НЭР: Физикийн хичээлээр сурагчдыг ЕШ-д амжилттай бэлтгэх - арга технологи. АРГА ТЕХНОЛОГИЙН НЭР: Физикийн хичээлээр сурагчдыг ЕШ-д амжилттай бэлтгэх - арга технологи. ЭЕШ- ийн сэдвийн хүрээ нь бүрэн дунд боловсролын стандартын агуулгын хүрээнд байж, их дээд сургуульд элсэхийг

Διαβάστε περισσότερα

МИКРОКОНТРОЛЛЕРИЙН ХЯЛБАР ДАСГАЛУУД

МИКРОКОНТРОЛЛЕРИЙН ХЯЛБАР ДАСГАЛУУД 3.1. ГЭРЭЛТЭГЧ ДИОДЫГ УДИРДАХ МИКРОКОНТРОЛЛЕРИЙН ХЯЛБАР ДАСГАЛУУД Гэрэлтэгч диодуудыг төрөл бүрийн эффекттэйгээр асааж унтраах эдгээр дасгалууд нь портоор мэдээллийг хэрхэн гаргах талаар үзэх хичээл юм.

Διαβάστε περισσότερα

11-р ангийн математикийн хөтөлбөр. 2-р хувилбар (2012/08/05)

11-р ангийн математикийн хөтөлбөр. 2-р хувилбар (2012/08/05) 11-р ангийн математикийн хөтөлбөр -р хувилбар (01/08/05) Танилцуулга 11, 1 дугаар ангийн хөтөлбөр боловсруулах ажил болон сургалтын үеэр энэхүү материалыг ашиглана. 11 дүгээр ангийн Математик Хөтөлбөрийн

Διαβάστε περισσότερα

Валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл

Валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл Валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл Эдийн Засгийн Судалгаа, Эрдэм Шинжилгээний Хүрээлэн 2013 оны 8-р сар 1 Валютын опцион ханшийн хэлбэлзлээс хамгаалах хэрэгсэл Манай Засгийн газрын

Διαβάστε περισσότερα

МОР2 ТӨСЛИЙН ЭКОЛОГИЙН СУДАЛГАА АВАХ ЕРӨНХИЙ ТОЙМ оны 6 сарын 13

МОР2 ТӨСЛИЙН ЭКОЛОГИЙН СУДАЛГАА АВАХ ЕРӨНХИЙ ТОЙМ оны 6 сарын 13 МОР2 ТӨСЛИЙН ЭКОЛОГИЙН СУДАЛГАА АВАХ ЕРӨНХИЙ ТОЙМ -2013 2013 оны 6 сарын 13 Тойм Судалгааны асуултууд болон Таамаглалууд Судалгаа авах аргачлал Шалгуур үзүүлэлтүүд 2013 Судалгааны асуултууд болон Таамаглалууд

Διαβάστε περισσότερα

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ. Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлав.

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ. Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлав. МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код 91.040.30 Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал Methodology of housing unit area calculation in residential buildings Стандартчилал, Хэмжилзүйн

Διαβάστε περισσότερα

МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2017

МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2017 МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН,ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ ДОКТОР, ПРОФЕССОР Г. ЦОГБАДРАХЫН НЭРЭМЖИТ МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2017 2016/2017

Διαβάστε περισσότερα

Химийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил

Химийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг: Санамж: Нэгдүгээр хэсэг нийт 40 оноотой бөгөөд даалгавар тус бүр 1 оноо болно. Даалгавар бүрээс зөвхөн нэг хариултыг 1. Дараах томьёо бүхий бодисуудын нэр хаяггүй гурван уусмалыг нихром

Διαβάστε περισσότερα

UNIVERSITY OF CAMBRIDGE INTERNATIONAL EXAMINATIONS International General Certificate of Secondary Education

UNIVERSITY OF CAMBRIDGE INTERNATIONAL EXAMINATIONS International General Certificate of Secondary Education *312949793* UNIVERSITY OF MRIGE INTERNTIONL EXMINTIONS International General ertificate of Secondary Education PHYSIS Paper 1 Multiple hoice 625/ May/June 2 45 minutes dditional Materials: Multiple hoice

Διαβάστε περισσότερα

Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө

Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө Д.Гансүлд (СЭЗИС) Б.Түвшинтөгс (ЭЗСЭШХ) 2018 оны 03-р сарын 13 Д.Гансүлд (СЭЗИС), Б.Түвшинтөгс (ЭЗСЭШХ) Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө2018

Διαβάστε περισσότερα

Физикийн ерөнхий шалгалтын тест нийт 57 даалгавартай. Хоёр хэсэгтэй. Нийлбэр оноо 100.

Физикийн ерөнхий шалгалтын тест нийт 57 даалгавартай. Хоёр хэсэгтэй. Нийлбэр оноо 100. ФИЗИК 2010 Боловсролын Үнэлгээний Төв ХУВИЛБАР A НЭГДҮГЭЭР ХЭСЭГ Физикийн ерөнхий шалгалтын тест нийт 57 даалгавартай. Хоёр хэсэгтэй. Нийлбэр оноо 100. Дараах даалгаврууд нь 5 сонгох хариулттай. Тэдгээрийн

Διαβάστε περισσότερα

Хөтөлбөрийн загвар. Физик 11-р анги. Хувилбар 1

Хөтөлбөрийн загвар. Физик 11-р анги. Хувилбар 1 Хөтөлбөрийн загвар Физик 11-р анги Хувилбар 1 Танилцуулга 11, 12 дугаар ангийн хөтөлбөр боловсруулах ажил болон сургалтын үеэр энэхүү материалыг ашиглана. Физик 11-р анги Хөтөлбөрийн зорилго Энэ хөтөлбөрийн

Διαβάστε περισσότερα

Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв БАРИЛГЫН БИТҮҮМЖЛЭЛ ТҮҮНИЙГ ТООЦОХ БОЛОН ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ. Менежер: Б. Билгүүн

Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв БАРИЛГЫН БИТҮҮМЖЛЭЛ ТҮҮНИЙГ ТООЦОХ БОЛОН ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ. Менежер: Б. Билгүүн Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв БАРИЛГЫН БИТҮҮМЖЛЭЛ ТҮҮНИЙГ ТООЦОХ БОЛОН ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ Менежер: Б. Билгүүн Агуулга 1.Агаар нэвтрүүлэлт түүний нөлөөлөл 2.Агаар нэвтрүүлэлтийн стандарт 3.Барилгын

Διαβάστε περισσότερα

ÍÄÝÑÍÈÉ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÎÐÎÎ EVIEWS 9 ÏÐÎÃÐÀÌÛÃ ØÈÍÆÈËÃÝÝÍÄ ÀØÈÃËÀÕ ÍÜ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ

ÍÄÝÑÍÈÉ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÎÐÎÎ EVIEWS 9 ÏÐÎÃÐÀÌÛÃ ØÈÍÆÈËÃÝÝÍÄ ÀØÈÃËÀÕ ÍÜ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ ÍÄÝÑÍÈÉ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÎÐÎÎ EVIEWS 9 ÏÐÎÃÐÀÌÛÃ ØÈÍÆÈËÃÝÝÍÄ ÀØÈÃËÀÕ ÍÜ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ ÓËÀÀÍÁÀÀÒÀÐ 2018 ДАА 005.1 ННА 32.973-018 E-93 EVIEWS 9 ПРОГРАМЫГ ШИНЖИЛГЭЭНД АШИГЛАХ НЬ Гарын авлага Хянан тохиолдуулсан:

Διαβάστε περισσότερα

Физикийн даалгавар 12-р анги оны хичээлийн жил

Физикийн даалгавар 12-р анги оны хичээлийн жил Утгат оронг алдагдуулахгүй тооцоол. Тестийн дугаар 1 2 3 4 25.05+37.5= 54-22.4= 12 15.5 = 18.75 7.5 = A 62.55 31.6 186 2.5 B 62.5 31 190 2.50 C 62.6 32 180 3.0 D 63 30 186.0 2.0 Абсольют алдаагаар өгөгдсөн

Διαβάστε περισσότερα

Surveillance of drug-resistant bacteria among the pediatric patients. Background

Surveillance of drug-resistant bacteria among the pediatric patients. Background Surveillance of drug-resistant bacteria among the pediatric patients Bachelor student: Batzaya Supervisor: Ass.Prof. Chimeddorj Battogtokh /MNUMS, School of Pharmacy and Biomedicine/ Background Bacterial

Διαβάστε περισσότερα

Компьютерийн шинжлэх ухаан Computer science Натурал компьютер: онол ба хэрэглээ Natural computing: theory and aplication

Компьютерийн шинжлэх ухаан Computer science Натурал компьютер: онол ба хэрэглээ Natural computing: theory and aplication ЗУНЫ ЛЕКЦ 2010 MyPhone Компьютерийн шинжлэх ухаан Computer science Натурал компьютер: онол ба хэрэглээ Natural computing: theory and aplication И. Цэрэн Онолт Цр 23 07 2010, Улаанбаатар computation is

Διαβάστε περισσότερα

ÑÍ 2. NH 2 -òîñíû õ èë 4-àìèíáóòàíû õ èë ÑÍ 3 ÑÍ ÑÍ 2 ÑÎÎÍ ÑÍ 2 ÑÍ 2 ÑÎÎÍ HOOC CH 2 CH COOH NH 2

ÑÍ 2. NH 2 -òîñíû õ èë 4-àìèíáóòàíû õ èë ÑÍ 3 ÑÍ ÑÍ 2 ÑÎÎÍ ÑÍ 2 ÑÍ 2 ÑÎÎÍ HOOC CH 2 CH COOH NH 2 ЛЕКЦ 15 АМИН ХҮЧИЛ БА УУРАГ Амьд организмын найрлаганд ордог, түүний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг, нийлмэл бүтэцтэй органик бодисыг протеин гэх бөгөөд энэ нь анхдагч гэсэн утгатай грек үгнээс

Διαβάστε περισσότερα

ХАР МОД /LARIX SIBIRICA Ldb./-НЫ МӨЧРИЙН БООМЫН НЯН /BACILLUS ANTHRACIS/-ГИЙН ЭСРЭГ ИДЭВХИТ НЭГДЛИЙН СУДАЛГАА

ХАР МОД /LARIX SIBIRICA Ldb./-НЫ МӨЧРИЙН БООМЫН НЯН /BACILLUS ANTHRACIS/-ГИЙН ЭСРЭГ ИДЭВХИТ НЭГДЛИЙН СУДАЛГАА ХАР МОД /LARIX SIBIRICA Ldb./-НЫ МӨЧРИЙН БООМЫН НЯН /BACILLUS ANTHRACIS/-ГИЙН ЭСРЭГ ИДЭВХИТ НЭГДЛИЙН СУДАЛГАА Abstract П.Эрдэнэбаатар 1, Ж.Батхүү 2*, Д.Ганболд 3*, Ш.Оюунцэцэг 3, Д.Отгонбаатар 3, Д.Цэрэнноров

Διαβάστε περισσότερα

г усанд 10 г давсыг уусгахад үүссэн уусмалын процентын концентрацыг бодож олно уу. A. 5% B. 10% C. 15% D. 20% E. 25%

г усанд 10 г давсыг уусгахад үүссэн уусмалын процентын концентрацыг бодож олно уу. A. 5% B. 10% C. 15% D. 20% E. 25% НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР Санамж: Нэгдүгээр хэсэг нийт 68 оноотой бөгөөд 1 5 дугаар тест тус бүр 1 оноо, 6 0 дугаар тест тус бүр оноо, 1 1 дүгээр тест тус бүр оноо болно. Даалгавар бүрээс зөвхөн

Διαβάστε περισσότερα

Өгөгдөл(Data) and Дохио(signal)

Өгөгдөл(Data) and Дохио(signal) Мэдээллийн сүлжээ профессорын баг Өгөгдөл(Data) and Дохио(signal) Семинар 2 Багш (Доктор Ph.D) Л.Одончимэг Оюутан юу эзэмших вэ: Өгөгдөл гэж юу вэ? Өгөгдөл ба Дохионы ялгаа Аналог ба Тоон дохионы ялгаа

Διαβάστε περισσότερα

Õàâòãàé òýãø ºíöºãò ìåòàëëûí êîìïëåêñ íýãäýë äýõ õàëàëöàà. 1-р хэсэг

Õàâòãàé òýãø ºíöºãò ìåòàëëûí êîìïëåêñ íýãäýë äýõ õàëàëöàà. 1-р хэсэг Õàâòãàé òýãø ºíöºãò ìåòàëëûí êîìïëåêñ íýãäýë äýõ õàëàëöàà 1-р хэсэг Åðºíõèé óðâàëûí õóðä: Õàëàëöëûí õóðäàä íºëººëºõ õ чèí ç éë ä Õàëàãч á ëãèéí íºëºº Õàëàãäàãч á ëãèéí íºëºº Êîìïëåêñ íýãäýë äэõü áóñàä

Διαβάστε περισσότερα

Øèíæëýõ Óõààíû Àêàäåìèéí Ìýäýý 2010 îíû ¹02 (196)

Øèíæëýõ Óõààíû Àêàäåìèéí Ìýäýý 2010 îíû ¹02 (196) Ямаан арц (Juniperus sibirica burgsd.)-ны МУТАГЕНий ҮЙЛЧЛЭЛИЙГ ДАРАНГУЙЛАХ ИДЭВХИЙН СУДАЛГАА Д.Бямбасүх 1, Г.Одонтуяа 2, Ж.Батхүү 1 1 МУИС-ийн Биологийн факультет, Биохими-Биоорганик химийн тэнхим, öàõèì

Διαβάστε περισσότερα

МОНГОЛ ОРНЫ ЗАРИМ ЭМИЙН МӨӨГНИЙ ХИМИЙН НАЙРЛАГЫГ СУДАЛСАН ДҮН

МОНГОЛ ОРНЫ ЗАРИМ ЭМИЙН МӨӨГНИЙ ХИМИЙН НАЙРЛАГЫГ СУДАЛСАН ДҮН DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v54i3.646 МОНГОЛ ОРНЫ ЗАРИМ ЭМИЙН МӨӨГНИЙ ХИМИЙН НАЙРЛАГЫГ СУДАЛСАН ДҮН Ш.Наранмандах, Н.Дагийсүрэн МУИС. Шинжлэх ухааны сургуь Хураангуй Сүүлийн жилүүдэд монголчууд

Διαβάστε περισσότερα

MNS ISO TR 25107:2013

MNS ISO TR 25107:2013 9. СОРОНЗОН БӨӨМИЙН СОРИЛ - ТҮВШИН I, II БА III MNS ISO TR 25107:2013 Ардаа тоотой E ба P үсгэн тэмдэглэгээ нь харгалзан онолын (education) ба дадлагын (pratical) сургалтын цагийг тэмдэглэгээ болно. Агуулга

Διαβάστε περισσότερα

245 кв хүртэлх хэвтээ тэнхлэгт дундын

245 кв хүртэлх хэвтээ тэнхлэгт дундын 245 кв хүртэлх хэвтээ тэнхлэгт дундын 245 кв тасардаг хүртэлх хэвтээ GW55 тэнхлэгт маягийн дундын цэгээр цэгээр хуурайтасардаг салгуур GW55 маягийн хуурай салгуур Дээд зэргийн найдвартай ажиллагаа, засвар

Διαβάστε περισσότερα

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ C-н температур хэдэн кельвины температур болох вэ?. A. 281 B. 265 C. 8 D. 16 A B C. 726 D. 12

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ C-н температур хэдэн кельвины температур болох вэ?. A. 281 B. 265 C. 8 D. 16 A B C. 726 D. 12 НЭГДҮГЭЭР ХЭСЭГ 1. 8 0 C-н температур хэдэн кельвины температур болох вэ?. A. 281 B. 265 C. 8 D. 16 2. 1273 0 К температур хэдэн цельсын температур болох вэ? A. 1523 B. 20 C. 0 D. 1000 Бодлого: (3-7) 1кг

Διαβάστε περισσότερα

БҮТЭН НАВЧИТ ХОНЛЭН (LAGOTIS INTEGRIFOLIA SCHISCHK)- ГООС ЯЛГАСАН ДИОСМЕТИНИЙ БҮТЦИЙН СУДАЛГАА

БҮТЭН НАВЧИТ ХОНЛЭН (LAGOTIS INTEGRIFOLIA SCHISCHK)- ГООС ЯЛГАСАН ДИОСМЕТИНИЙ БҮТЦИЙН СУДАЛГАА Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 57 No 01 (221) 2017 DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v57i221.753 БҮТЭН НАВЧИТ ХОНЛЭН (LAGOTIS INTEGRIFOLIA SCHISCHK)- ГООС ЯЛГАСАН ДИОСМЕТИНИЙ БҮТЦИЙН

Διαβάστε περισσότερα

2012/05/23 / ХАВАР/ Радио Холбооны Системүүд J.RC215. a. 48 хиймэл дагуул, 8 тойрог зам b. 24 хиймэл дагуул, 6 тойрог зам

2012/05/23 / ХАВАР/ Радио Холбооны Системүүд J.RC215. a. 48 хиймэл дагуул, 8 тойрог зам b. 24 хиймэл дагуул, 6 тойрог зам Батлав:/.../Сургалт хариуцсан Дэд захирал С.Долгорсүрэн Батлав:/.../УХӨНТ-ийн багийн профессор (h.) Б.Отгонбаяр // / ХАВАР/ Радио Холбооны Системүүд J.C. FM радио телевиз ямар радио долгионы цараанд тархдаг

Διαβάστε περισσότερα

Нэг. Курсын ажлын зорилго

Нэг. Курсын ажлын зорилго Нэг. Курсын ажлын зорилго - Судалгаа шинжилгээний арга зүйд сургах - Бие даасан үйл ажиллагааны дадал эзэмшүүлэх - Аливаа асуудалд үнэлэлт, дүгнэлт гаргах, өөрийн санал дүгнэлтээ илэрхийлэх Хоёр.Курсын

Διαβάστε περισσότερα

МОНГОЛ ОРНЫ ХУСНЫ ҮЙСНЭЭС БЕТУЛИН, ЛУПЕОЛ ЯЛГАСАН СУДАЛГААНЫ ДҮН

МОНГОЛ ОРНЫ ХУСНЫ ҮЙСНЭЭС БЕТУЛИН, ЛУПЕОЛ ЯЛГАСАН СУДАЛГААНЫ ДҮН Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 57 No 03 (223) 2017 DOI: https://doi.org/10.5564/pmas.v57i3.890 МОНГОЛ ОРНЫ ХУСНЫ ҮЙСНЭЭС БЕТУЛИН, ЛУПЕОЛ ЯЛГАСАН СУДАЛГААНЫ ДҮН Ч.Отгонбаяр 1 *, А.Чимэдцогзол

Διαβάστε περισσότερα

Химийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил

Химийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг: Санамж: Нэгдүгээр хэсэг нийт 68 оноотой бөгөөд даалгавар тус бүр 1 оноо болно. Даалгавар бүрээс зөвхөн нэг хариултыг 1. Азотын атомын электронт бүтцийн томьёог. 1s 2 2s 2 2p 1. 1s 2 2s

Διαβάστε περισσότερα

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тэнцвэрт түвшний судалгаа

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тэнцвэрт түвшний судалгаа Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тэнцвэрт түвшний судалгаа Д.Ган-Очир doojav_ganochir@yahoo.com Т. Оюунбаатар _oyuka@yahoo.com 2010 оны 3 дугаар сар Монголбанкны мөнгөний бодлого, судалгааны газрын

Διαβάστε περισσότερα

III. Химийн бодисын харилцан үйлчлэл

III. Химийн бодисын харилцан үйлчлэл CHEM101: Органик биш хими I Лекц 11 III. Химийн бодисын харилцан үйлчлэл III.1 ТЕРМОДИНАМИК, ХИМИЙН УРВАЛЫН ЧИГЛЭЛ Аяндаа явагдах өөрчлөлт. Термодинамикийн II хууль. Энтропи (S), стандарт энтропи. Термодинамикийн

Διαβάστε περισσότερα

ВАЛЮТЫН ХАНШИЙН ИНФЛЯЦИД ҮЗҮҮЛЭХ АСИММЕТР НӨЛӨӨГ ШАЛГАХ НЬ

ВАЛЮТЫН ХАНШИЙН ИНФЛЯЦИД ҮЗҮҮЛЭХ АСИММЕТР НӨЛӨӨГ ШАЛГАХ НЬ ВАЛЮТЫН ХАНШИЙН ИНФЛЯЦИД ҮЗҮҮЛЭХ АСИММЕТР НӨЛӨӨГ ШАЛГАХ НЬ Б.Даваадалай /МБХ-ийн эдийн засагч/ П.Авралт-Од /МБХ-ийн эдийн засагч/ 2010 оны 9 дүгээр сар Хураангуй Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монголын

Διαβάστε περισσότερα

Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүйн зөвлөмж /Суралцахуйн удирдамжийг удидлага болгоно/ Физик

Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүйн зөвлөмж /Суралцахуйн удирдамжийг удидлага болгоно/ Физик Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүйн зөвлөмж /Суралцахуйн удирдамжийг удидлага болгоно/ Физик Улаанбаатар хот 2016 он Гарчиг. 1. Хөтөлбөрийн агуулга: a) Багшид тулгамдаж

Διαβάστε περισσότερα

Дамжууллын гэмтэл ба Сувгийн. багтаамж. Оюутан юу эзэмших вэ:

Дамжууллын гэмтэл ба Сувгийн. багтаамж. Оюутан юу эзэмших вэ: Дамжууллын гэмтэл ба Сувгийн Оюутан юу эзэмших вэ: багтаамж Дамжууллын гэмтэл үүсгүүр гэж юу болохыг тодорхойлох Унтралтыг тайлбарлах, тооцоолол хийх Дохионы гажуудлыг тайлбарлах Өгөгдлийн хурд буюу Найквистийн

Διαβάστε περισσότερα

Монголд уул уурхайн өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэл хөдөө аж ахуйн салбарт хэрхэн нөлөөлж байгаа тухай

Монголд уул уурхайн өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэл хөдөө аж ахуйн салбарт хэрхэн нөлөөлж байгаа тухай Монголын бэлчээрийн нөхөн сэргэх чадамжийг бэхжүүлэх нь Салбар хөрвөсөн эрдэм шинжилгээний судалгааны хурлын бүтээл, Улаанбаатар хот, Монгол Улс, 2015 оны 6-р сарын 9-10 Монголд уул уурхайн өсөн нэмэгдэж

Διαβάστε περισσότερα

ТӨСВИЙН БА УРСГАЛ ТЭНЦЛИЙН АЛДАГДЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

ТӨСВИЙН БА УРСГАЛ ТЭНЦЛИЙН АЛДАГДЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ ТӨСВИЙН БА УРСГАЛ ТЭНЦЛИЙН АЛДАГДЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ Судалгааны хэлтсийн эдийн засагч Д.Энхзаяа Хураангуй Энэ судалгааны ажлаар хос алдагдлын эдийн засагт үзүүлэх нөлөөг тодорхойлохыг зорьсон.

Διαβάστε περισσότερα

Лекц:5 Эрсдэл, өгөөж ба түүхэн тоон мэдээлэл

Лекц:5 Эрсдэл, өгөөж ба түүхэн тоон мэдээлэл Лекц:5 Эрсдэл, өгөөж ба түүхэн тоон мэдээлэл 2017 оны 3-р сарын 9 Лекц 5: Эрсдэл, өгөөж ба түүхэн тоон мэдээлэл c Г.Гүнбилэг 2017 МУИС-БС 1 Агуулга 1 ХТ-г тодорхойлогчид 2 Өгөөжүүдийг харьцуулах нь 3 ЗГБХҮЦ

Διαβάστε περισσότερα

50 th IChO 2018 ОНОЛЫН ТЭМЦЭЭН BACK TO WHERE IT ALL BEGAN оны 7-р сарын Братислав, СЛОВАК Праг, ЧЕХ

50 th IChO 2018 ОНОЛЫН ТЭМЦЭЭН BACK TO WHERE IT ALL BEGAN оны 7-р сарын Братислав, СЛОВАК Праг, ЧЕХ 2018 оны 7-р сарын 19 29 Братислав, СЛОВАК Праг, ЧЕХ www.50icho.eu ОНОЛЫН ТЭМЦЭЭН Country: Name as in passport: Mongolia - MNG Student code: Language: Mongolian 50 th IChO 2018 International Chemistry

Διαβάστε περισσότερα

Хураангуй. Түлхүүр үг: микросателлит, митохондрийн ДНХ, кластер.

Хураангуй. Түлхүүр үг: микросателлит, митохондрийн ДНХ, кластер. Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 53 No 02 (206) 2013 Монгол тэмээ (Camelus bactrianus)-ний популяцийн молекул генетикийн судалгаа Ч.Батцэцэг 1, Х.Түмэннасан 1, Т.Өлзийсайхан 1, Ж.Хулан

Διαβάστε περισσότερα

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР Санамж: Нэгдүгээр хэсэг нийт 69 оноотой бөгөөд - дүгээр тест тус бүр оноо, -7 дугаар тест тус бүр оноо, 8- дүгээр тест тус бүр - хүртэлх оноотой болно. Даалгавар бүрээс

Διαβάστε περισσότερα

МОНГОЛЫН МОБАЙЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ

МОНГОЛЫН МОБАЙЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ МОНГОЛЫН МОБАЙЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ Хашхүүгийн Ариунаа докт.,(ph.d), дэд профессор, Бизнесийн удирдлага, Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их

Διαβάστε περισσότερα