Нягтруулга Multiplexing

Μέγεθος: px
Εμφάνιση ξεκινά από τη σελίδα:

Download "Нягтруулга Multiplexing"

Transcript

1 Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль Нягтруулга Multiplexing Мэдээллийн Сүлжээний баг Лекц 6 Багш Доктор (Ph.D) Л.Одончимэг

2 Агуулга: Нягтруурлга гэж юу вэ? Нягтруулгын үндсэн хэмжигдэхүүн Давтамжийн хуваалттай нягтруулга (FDM) Долгионы хуваалттай нягтруулга (WDM) Хугацааны хуваалттай нягтруулга (TDM) Синхрон Асинхрон Inverse TDM Нягтруулга

3 Яагаад нягтруулга хийх хэрэгтэй вэ? Ихэнх өгөгдлийн холбооны төхөөрөмжүүд тодорхой стандарт өгөгдөл дамжуулах хурдтай байна. Дамжуулах орчны зурвасын өргөн их. Холбооны хоёр төхөөрөмж өгөгдөл дамжуулах шугамыг бүрэн багтаамжаар нь ашиглаж чаддаггүй. Их хурдтай өгөгдөл дамжуулна гэдэг нь дамжууллын үр ашиг нэмэгдэнэ.

4 Яагаад нягтруулга хийх хэрэгтэй вэ? Дамжуулах орчны зурвасын өргөн сувгаар дамжих дохионы зурвасын өргөнөөс их бол дамжуулах орчин нэгээс олон дохиог нягтруулж дамжуулна. Өндөр хурдтай сувгийг нам хурдтай олон хэрэглэгч хамт хэрэглэх боломж бүрдэнэ. Нягтруулга нь хол зайд (coaxial cable, microwave, optical fiber) дамжуулалт хийхэд ашиглагдана.

5 Нягтруулга Бие даасан тус тусын сувгуудыг нягтруулна гэдэг нь МУЛТИПЛЕКСОР (MUX) гэж нэрлэгдэх төхөөрөмжийн тусламжтайгаар нэгтгэж нэг суваг үүсгэн өгөгдлийг дамжуулахыг хэлнэ. Ө.х сувгийн бүрэн зурвас дахь хэрэглэгч бүрийг засварлагдсан давтамжийн зурвасаар хангах боломжийг олгодог. Эдгээр давтамжийн зурвас нь үргэлжилсэн хэрэглэгчдэд олгогддог. Multiplexor (MUX) Demultiplexor (DEMUX)

6 Нягтруулгын ангилал There are three basic multiplexing techniques: frequency-division multiplexing, wavelength-division multiplexing, and time-division multiplexing. The first two are techniques designed for analog signals, the third, for digital signals

7 Аналог нягтруулгын зарчим Аналог нягтруулгын аргын гол зарчим нь алгасамж процесс дээр явагддаг. Энэ нь 2 болон түүнээс дээш тоон дохиог хооронд нь холих процесс юм. ТDM аргатай төстэй боловч дискретчлэлийн үе болон дохионы хэлбэрүүд өөр байдаг. Нягтруулгад орох дохио нь аналог эсвэл тоон өгөгдлийн үүсгүүрээс ирж тоон кодод хувиргагддаг. Тоон нягтруулга нь өөр өөр үүсгүүрээс ирсэн оролтын битүүд нэгдэж 1 дохио болон цааш дамжигдана. Нягтруулгад орох дохио нь 1,1 битээр, эсвэл 1,1 үгээр алгасамжид орно. Дараах хэдэн дүрэмтэй. Үүнд: Фрейм болгоно. Энэхүү фрейм нь оролт бүрд хамгийн багадаа 1 биттэй байхаар зохиогдоно. Оролт бүр дээрх фреймд тодорхой тооны слот агуулагдана. Фреймд синхронизацийн болон танигч удирдлагын битүүдийг оруулж өгнө. Оролт бүрийн битийн хурдны зөрөөг тодорхойлж өгнө.

8 Давтамжийн хуваалттай нягтруулга Давтамжийн хуваалттай нягтруулга (FDM) нь аналог нягтруулгын систем. Нэг дамжуулах орчин бүхий зурвасыг ялгаатай давтамжийн сувгуудад хуваана. Модуляц ашиглан мэдээг илэрхийлсэн нам давтамжийн өөр өөр дохионуудыг ялгаатай давтамжийн зурвасуудад хувиргана. Модуляцлагдсан дохионуудыг нэгтгэж нийлмэл дохио болгон орчноор дамжуулна. Үндсэн дохионуудын зөөгч давтамж нь sub-carriers болон хэрэглэгдэнэ

9 Давтамжийн хуваалттай нягтруулгын процесс f 1 f 2 f 3

10 ДХН-ын demultiplexing процесс

11 Давтамжийн хуваалттай нягтруулга Нягтруулагдаж байгаа сувгууд нь өөр хоорондоо нөлөөлөл үүсэхээс сэргийлж хамгаалах зурвастай байна

12 Давтамжийн хуваалттай нягтруулга AM / FM радио нэвтрүүлэг TV-ийн нэвтрүүлэг Кабелийн телевиз

13 Жишээ Ярианы дохионы зурвасын өргөн 4 KГц. 3 дохионы сувгийг 20-оос 32 КГц-ийн хооронд 12КГц зурвасын өргөнд хамгаалах зурвасгүйгээр нягтруулж илгээсэн гэвэл давтамжийн тохиргоо хэрхэн хийгдэх вэ? Гурван ярианы дохио нь ялгаатай зурвасын өргөнд модуляцлагдана.

14 Жишээ 100 КГц зурвасын өргөн бүхий 5 сувгийг нягтруул. Хамгаалах зурвасын өргөнийг 10 КГц гэж үзвэл шугамын зурвасын өргөнийг тооцоол. 5 сувагт хамгаалах зурвас 4 байна. Зурвасын өргөн 5 x x 10 = 540 KГц,

15 Жишээ 1Mbps хурдтай тоон өгөгдлийн 4 суваг 1МГц-ийн хиймэл дагуулын шугамаар дамжина гэвэл FDM хэрхэн хийгдэхийг дүрсэл. Сансрын холбоо нь аналог. 250KГц бүхий зурвасын өргөн бүхий 4 сувгийг нягтруулна.

16 Долгионы хуваалттай нягтруулга Долгионы хуваалттай нягтруулга (WDM) нь аналог нягтруулгын систем. Долгионы хуваалттай нягтруулга нь асар их зурвасын өргөнтэй дамжуулах орчинд хэрэглэгдэнэ. Оптик дамжуулах орчинд гэрлийн долгионуудыг нэгтгэж switch/router хооронд point-to-point дамжуулалт хийнэ.

17 Долгионы хуваалттай нягтруулга Долгионы уртаар нь хуваах нягтруулга (WDM) нь өгөгдөл дамжуулах өндөр хурдны үзүүлэлттэй шилэн кабельд хэрэглэгдэнэ. Шилэн кабелийн өгөгдөл дамжууллын хурд нь металл кабелийн өгөгдөл дамжууллын хурдаас илүү хурдан байдаг. WDM нь ерөнхийдөө гадна шилэн кабелиар оптик сигнал дамжуулж, шилэн кабелийг дан шугамд хэрэглэх нь зурвасын өргөний ашиглалтанд ашигтай байдаг. Гэвч өөр өөр давтамж бүхий ялгаатай сигналуудыг нэгтгэдэг хэдий ч сигналуудын давтамжийн зөрүү маш их байгаа.

18 Долгионы хуваалттай нягтруулгын зарчим WDM бол үүсгүүрээс гарсан анхны гэрлийг multiplexer дээр нэг гэрлэн дохио болгоод demultiplexer дээр эсрэг үйлдлийг хийдэг. Анхны гэрлэн дохионуудыг сэргээх болон нэгтгэх, хуваалт хийх ажиллагаа нь призмээр маш хялбархан хийгддэг. Призм гэдэг нь гэрлийн хугарлыг ашиглан давтамжийн үйлчлэлийн өнцгийг тооцож гэрлийн цацрагыг дамжуулах арга юм. Энэ аргыг хэрэглэснээр нягтруулагч нь ялгаатай оролтын гэрлийн цацрагийг нэгтгэн, нарийн зурвасыг агуулж байгаа давтамжуудыг өргөн зурвасын давтамжийн цацраг болгон нэг гаралтанд гаргах үйлдлийг хийж чаддаг. WDM-ийн нэг хэрэглээ бол олон тооны оптик шилэн шугам нягтруулагдах, мөн demultiplexing хийгддэг SONET сүлжээ юм. DWDM (Dense WDM ) гэж нэрлэгдэх бас нэгэн шинэ арга нь маш олон сувгуудын нэгийг бусдаас нь хаах сансрын сувгын аргаар нягтруулагддаг юм.

19 Хугацааны хуваалттай нягтруулга Хугацааны хуваалттай нягтруулга нь тоон нягтруулгын систем Дамжуулах орчны зурвасын өргөн буюу өгөгдөл дамжигдах хурдыг нэмэгдүүлнэ. Олон тоон дохионууд нэг дамжуулалтаар зөөгдөх ба тоон дохио бүр хугацааны өөр өөр агшинд слотоо дамжуулна. Слот нь бит эсвэл байт байна.

20 Тоон нягтруулгын ангилал Янз бүрийн тоон үүсгүүрээс ирсэн битүүд өөр өөр хурдтай байдаг. Бит хурдны хэлбэлзэл хамгийн төвөгтэй асуудал бөгөөд дараах 3-н төрөлд ангилдаг. Үүнд : Синхрон нягтруулга: Тоон Синхрон нягтруулга нь бүх үүсгүүрүүд удирдлагын цагаар зохицуулагддаг. Тиймээс бүх үүсгүүр ижил хурдтай битийг үүсгэдэг. Бит хурдны зөрөөг бүтэн арилгаж чадсан, мөн энэхүү нягтруулгын системийн гаралт маш өндөр үр ашигтай. Гэвч удирдлагын цагийг нарийн тооцож бүх үүсгүүрүүдэд байрлуулах шаардлагатай. Асинхрон нягтруулга Асинхрон нягтруулга нь star/stop загварыг ажиллуулах тоон өгөгдлийн үүсгүүрийг ашигладаг. Үүсгүүр өгөгдлийг цувааг багц болгодог. Бүфэрлэх, алгасамж хийх зэрэг техникийн үзүүлэлтүүдийг хийхэд хялбар байдаг. Quasi-synchronuous Quasi-synchronuous нягтруулга нь оролтын бит хурд тогтмол боловч тодорхой хязгаарт өөрчлөгддөг.нягтруулга нь бит хурдны өсөлтөөр эрэмбэлж тоон холбооны систем рүү орох суурь өгөгдлийг боловсруулдаг.

21 Синхрон хугацааны хуваалттай нягтруулга Эх үүсгүүрээс үүсгэгдэх өгөгдөл нь буфферлэгдэнэ - Буфферлэгдсэн өгөгдөл бүр нэг бит эсвэл нэг тэмдэгт байна. - Эх үүсгүүрүүдээс буфферлэгдсэн өгөгдлүүд нь тодорхой дараалал бүхий нийлмэл өгөгдлийн урсгалын хэлбэрт шилжинэ.

22 Синхрон хугацааны хуваалттай нягтруулга

23 Синхрончлол Фрейм синхрончлол : Суваг удирдлагын бит нэмнэ. Pulse Stuffing/Bit padding : Эх үүсгүүрүүдийн өгөгдлийн хурд ялгаатай бол битээр дүүргэж синхрончилно. 8Kbps -----> 7.2Kbps ----->

24 Синхрон хугацааны хуваалттай нягтруулга Нягтруулгын системийн гаралтан дахь нийлмэл өгөгдлийн хурд нь эх үүсгүүрүүдээс үүсгэгдсэн өгөгдлүүдийн хурдны нийлбэртэй тэнцүү байна. Өгөгдлийн дамжигдах хурд n дахин өсч, өгөгдлийн үргэлжлэх хугацаа n дахин богиносоно.

25 Жишээ 1Кbps бүхий 4 суваг 1 бит слоттой нягтруулагдсан бол нягтруулагдахаас өмнөх 1 битийн үргэлжлэх хугацаа, гаралтын шугамын дамжуулах хурд, слотын үргэлжлэх хугацаа, фреймийн үргэлжлэх хугацааг тооцоол. Бодолт: 1. 1 битийн үргэлжлэх хугацаа 1/1 Kbps = 1 ms 2. Шугамын хурд = 4 Kbps. 3. Time slot = T bit /n = 1/4 ms = 250 μs. 4. T frame = 1 ms.

26 Асинхрон хугацааны хуваалттай нягтруулга Синхрон TDM-ын хувьд фрейм дэх слотын тоо олон болох тусам хэрэггүй дамжуулалт ихэснэ. Statistical / Asynchronous / Intelligent TDM-аар асуудлыг шийдвэрлэнэ. Statistical TDM нь слотуудыг динамикаар байрлуулна. Тухайн хугацаанд зөвхөн өгөгдөл илгээж байгаа төхөөрөмжийн слотууд нэгтгэгдэж дамжигдана.

27 Асинхрон хугацааны хуваалттай нягтруулга Слотууд дээр зөв хүлээн авагчдаа хүргэгдэхийн тулд хаягийн мэдээлэл нэмэгдэнэ. Слот бүр нэмэлт удирдлагын мэдээлэл агуулна.

28 Асинхрон хугацааны хуваалттай нягтруулга Асинхрон TDM-ын үед гаралтын өгөгдлийн хурд нь оролтын хурднаас багасдаг. Буфферлэх боломжит хэмжээг дараах байдлаар тооцоолно: n = оролтын сувгийн тоо, r = эх үүсгүүр бүрийн өгөгдөл дамжуулах хурд, M = гаралтын өгөгдөл дамжуулах хурд, α = эх үүсгүүрээс дамжуулж буй оролтын өгөгдлийн хугацааны хуваалт 0 < α < 1. Эндээс : α < C < 1 үед C = M /nr

29 Жишээ Дөрвөн суваг TDM нягтруулагдсан. Суваг бүр 100byte/s илгээдэг бөгөөд 1байт слоттой нягтруулагдсан бол шугаман дахь фреймийг дүрсэл, фреймийн үргэлжлэх хугацаа, шугамаар дамжих фрейм хурд, бит хурд, слотын үргэлжлэх хугацааг тооцоол.

30 Жишээ 100 Kbps хурдтай 4 сувгийг 2 битийн time slot-тойгоор нягтруулсан. Дурын 4 оролттойгоор гаралтыг дүрсэл. Фрейм хурд, фреймийн үргэлжлэх хугацаа, шугамын хурд, шугамын битийн үргэлжлэх хугацааг тооцоол.

31 Жишээ 4 эх үүсгүүрээс сек-д 250 тэмдэгт үүсгэгдэнэ. Сувгийг 1 тэмдэгт, 1 синхрончлолын биттэйгээр нягтруулсан гэвэл сувгийн өгөгдлийн хурд, тэмдэгтийн үргэлжлэх хугацаа, фрейм хурд, фрейм үргэлжлэх хугацаа, фрейм дэх битийн тоо, шугамын хурдыг тооцоол. 1. Эх үүсгүүрийн өгөгдлийн хурд 2000 bps = 2 Kbps. 2. Тэмдэгтийн үргэлжлэх хугацаа 1/250 = 4 ms. 3. Фрейм хурд 250 frame/сек 4. Фрейм үргэлжлэх хугацаа 1/250 = 4 ms. 5. Фрейм дэх битийн тоо 4 x = 33 bit 6. Шугамын хурд 250 x 33 = 8250 bps.

32 Multiplexing Applications Телефон холбооны систем - Аналог үйлчилгээ - Тоон үйлчилгээ DSL технологи - ADSL - SDSL - HDSL - VDSL

33 Телефон холбооны систем Телефон холбооны системд FDM, TDM-ыг аль алиныг нь ашиглана.

34 Телефон холбооны систем Телефон холбооны үйлчилгээ - Аналог үйлчилгээ Телефон холбооны уламжлалт үйлчилгээ - Тоон үйлчилгээ Орчин үеийн дэвшилтэт технологи

35 Телефон холбооны аналог үйлчилгээ Телефон холбооны аналог үйлчилгээ - Analog switched service : Суурин холбоо, гэрийн утас - Analog leased service : Хоёр хэрэглэгч хоорондын түрээсийн шугам

36 Analog switched service Хэрэглэгчийн төхөөрөмж телефон сүлжээнд мушгиа хос утсаар /local loop/ холбогдоно. Мушгиа хос утсан /local loop/ дахь зурвасын өргөн Гц байна. Хэрэглэгчээс хэрэглэгч рүү холбогдсон үед дуудлага хийгдэж өгөгдөл солилцоно. Public Switched Telephone Network (PSTN) Нийтийн телефон сүлжээнд холбогдоно.

37 Analog leased service Хэрэглэгч хооронд холболт тогтоох шаардлага байхгүй.

38 Аналог шатлал Шугамыг үр дүнтэй ашиглахын тулд аналог дохионуудыг шатлалтайгаар нягтруулна. FDM нь хэд хэдэн шугамыг шаталсан байдлаар нэгтгэнэ. Шаталсан систем нь групп, супер групп, мастер групп, жамбо групп гэж ангилагдана.

39 Analog carrier system

40 Телефон холбооны тоон үйлчилгээний давуу тал Тоон үйлчилгээ нь шуугиан болон бусад нөлөөлөлд өртөх нь бага. Тоон IC-ийг ашигласнаар төхөөрөмжүүдийн өртөг буурсан. Регенераторын давтагч ашигласнаар чадал ашиглалтыг нэмэгдүүлсэн. Аналог нягтруулгатай харьцуулахад илүү уян хатан болсон. Тоон нягтруулга нь тоон өгөгдөл, телевиз, видео утас зэргийг цуг нягтруулж чаддаг болсон

41 Телефон холбооны тоон үйлчилгээний ангилал: - Switched/56 - Digital Data Service (DDS) - Digital Signal (DS) Service

42 Switched/56 тоон үйлчилгээ Analog switched шугамын тоон хувилбар 56Kbps хүртэлх хурдтай өгөгдлийн дамжуулна.

43 Digital Data Service (DDS) Analog leased шугамын тоон хувилбар 56Kbps хүртэлх хурдтай өгөгдлийг сонголттойгоор дамжуулна : 2.4, 4.8, 9.6, 19.2, 56Kbps

44 Digital Signal (DS) Service Шаталсан тоон үйлчилгээ

45 T шугам T-шугам нь тоон шугам юм. Энэ нь тоон өгөгдлийг (аудио, видео, дуу) дамжуулахаар зохиогдсон гэвч зарим тохиолдолд аналог холбоонд ашиглагдаж болдог. Харин T1 шугам нь телефон сүлжээнд хэрэглэгдэнэ. T-1, T-2, T-3 гэсэн шугамнууд DS0, DS1,DS2 гэсэн үйлчилгээг ашигладаг. Доорхи хүснэгтэд T1-д шугамын бит хурд, түүнд тохирох үйлчилгээг харуулав. Хүснэгт DS ба T шугам Service Line Rate (Mbps) Voice Channels DS-1 T DS-2 T DS-3 T DS-4 T

46 Tелефон шугамыг Т-1 сувгаар нягтруулах

47 T-1 фреймийн бүтэц

48 E шугам Европын холбооны улс Т-line-ийг Е line гэж нэрлэн хэрэглэдэг Т-шугам болон Е-шугамтай ерөнхийдөө адил боловч тэдний багтаамж, дууны дохионууд өөр өөр байдаг. Хүснэгт E шугам E Line Rate (Mbps) Voice Channels E E E E

49 Анхаарал тавьсанд баярлалаа.

Өгөгдөл(Data) and Дохио(signal)

Өгөгдөл(Data) and Дохио(signal) Мэдээллийн сүлжээ профессорын баг Өгөгдөл(Data) and Дохио(signal) Семинар 2 Багш (Доктор Ph.D) Л.Одончимэг Оюутан юу эзэмших вэ: Өгөгдөл гэж юу вэ? Өгөгдөл ба Дохионы ялгаа Аналог ба Тоон дохионы ялгаа

Διαβάστε περισσότερα

Дамжууллын гэмтэл ба Сувгийн. багтаамж. Оюутан юу эзэмших вэ:

Дамжууллын гэмтэл ба Сувгийн. багтаамж. Оюутан юу эзэмших вэ: Дамжууллын гэмтэл ба Сувгийн Оюутан юу эзэмших вэ: багтаамж Дамжууллын гэмтэл үүсгүүр гэж юу болохыг тодорхойлох Унтралтыг тайлбарлах, тооцоолол хийх Дохионы гажуудлыг тайлбарлах Өгөгдлийн хурд буюу Найквистийн

Διαβάστε περισσότερα

Transmission of Analog Signal

Transmission of Analog Signal Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль Мэдээллийн сүлжээний профессорын баг Transmission of Analog Signal Лекц 5 Багш (Ph.D)Л.Одончимэг Аналог дохио дамжуулал Агуулга:

Διαβάστε περισσότερα

802.11b утасгүй сүлжээн дээгүүр TCP протоколын дамжуулах чадамжийг үнэлэх математик загвар

802.11b утасгүй сүлжээн дээгүүр TCP протоколын дамжуулах чадамжийг үнэлэх математик загвар MMT-013 80.11b утасгүй сүлжээн дээгүүр TCP протоколын дамжуулах чадамжийг үнэлэх математик загвар Я.Дашдорж, П. Минж Шинжлэх Ухаан Технологын Их Сургуулийн Компюьтерийн Техник Менежментийн Сургууль эмайл:

Διαβάστε περισσότερα

Рекурсив Хамгийн бага Квадратын аргаар MIMO сувгийг дагах алгоритм

Рекурсив Хамгийн бага Квадратын аргаар MIMO сувгийг дагах алгоритм Рекурсив Хамгийн бага Квадратын аргаар MIMO сувгийг дагах алгоритм Б.Золбоо, А.Мөнхбаясгалан, М.Баярпүрэв МУИС, Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль Электроник, Холбооны Инженерчлэлийн Тэнхим

Διαβάστε περισσότερα

ГАЛИЛЕЙН ХАРЬЦАНГУЙ ЗАРЧИМ, ИНЕРЦИАЛ БИШ ТООЛЛЫН СИСТЕМ, ИНЕРЦИЙН ХҮЧНҮҮД, ХАРЬЦАНГУЙН ТУСГАЙ ОНОЛ, ЛОРЕНЦЫН ХУВИРГАЛТ БА ТҮҮНИЙ МӨРДЛӨГӨӨ

ГАЛИЛЕЙН ХАРЬЦАНГУЙ ЗАРЧИМ, ИНЕРЦИАЛ БИШ ТООЛЛЫН СИСТЕМ, ИНЕРЦИЙН ХҮЧНҮҮД, ХАРЬЦАНГУЙН ТУСГАЙ ОНОЛ, ЛОРЕНЦЫН ХУВИРГАЛТ БА ТҮҮНИЙ МӨРДЛӨГӨӨ ЛЕКЦ 5 S.PH101 ФИЗИК-1 ГАЛИЛЕЙН ХАРЬЦАНГУЙ ЗАРЧИМ, ИНЕРЦИАЛ БИШ ТООЛЛЫН СИСТЕМ, ИНЕРЦИЙН ХҮЧНҮҮД, ХАРЬЦАНГУЙН ТУСГАЙ ОНОЛ, ЛОРЕНЦЫН ХУВИРГАЛТ БА ТҮҮНИЙ МӨРДЛӨГӨӨ Бэлтгэсэн: О.СҮХ, Б.ОДОНТУЯА 2 S.PH101

Διαβάστε περισσότερα

2012/05/23 / ХАВАР/ Радио Холбооны Системүүд J.RC215. a. 48 хиймэл дагуул, 8 тойрог зам b. 24 хиймэл дагуул, 6 тойрог зам

2012/05/23 / ХАВАР/ Радио Холбооны Системүүд J.RC215. a. 48 хиймэл дагуул, 8 тойрог зам b. 24 хиймэл дагуул, 6 тойрог зам Батлав:/.../Сургалт хариуцсан Дэд захирал С.Долгорсүрэн Батлав:/.../УХӨНТ-ийн багийн профессор (h.) Б.Отгонбаяр // / ХАВАР/ Радио Холбооны Системүүд J.C. FM радио телевиз ямар радио долгионы цараанд тархдаг

Διαβάστε περισσότερα

Ерөнхий эмиттертэй транзисторт өсгөгч Унших материал

Ерөнхий эмиттертэй транзисторт өсгөгч Унших материал ажил7 Ерөнхий эмиттертэй транзисторт өсгөгч Унших материал Electronic Deices and ircuits, 4 th edition: Section 5-1, Ac amplifier Fundamentals; Section 5-3, Amplifier Analysis Usg Small-Signal Models,

Διαβάστε περισσότερα

Физикийн даалгавар 10-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг (тест)

Физикийн даалгавар 10-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг (тест) Нэгдүгээр хэсэг (тест) Утгат оронг алдагдуулахгүй тооцоол. Тестийн дугаар 1 2 3 4 25.05+37.5= 54-22.4= 12 15.5 = 18.75 7.5 = A 62.55 31.6 186 2.5 B 62.5 31 190 2.50 C 62.6 32 180 3.0 D 63 30 186.0 2.0

Διαβάστε περισσότερα

Компьютер графикийн файлын формат

Компьютер графикийн файлын формат Компьютер графикийн файлын формат Лекц 13-14 МУИС-МТС-КМТТ багш П.Гантуяа Bit dept Энэ нь зурагын 1 пикселд хичнээн тооны өнгө байхыг тодорхойлж өгдөг. Их bit depth-тэй бол илүү олон тооны өнгөний сонголттой

Διαβάστε περισσότερα

Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв БАРИЛГЫН БИТҮҮМЖЛЭЛ ТҮҮНИЙГ ТООЦОХ БОЛОН ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ. Менежер: Б. Билгүүн

Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв БАРИЛГЫН БИТҮҮМЖЛЭЛ ТҮҮНИЙГ ТООЦОХ БОЛОН ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ. Менежер: Б. Билгүүн Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв БАРИЛГЫН БИТҮҮМЖЛЭЛ ТҮҮНИЙГ ТООЦОХ БОЛОН ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ Менежер: Б. Билгүүн Агуулга 1.Агаар нэвтрүүлэлт түүний нөлөөлөл 2.Агаар нэвтрүүлэлтийн стандарт 3.Барилгын

Διαβάστε περισσότερα

Физикийн даалгавар 12-р анги оны хичээлийн жил

Физикийн даалгавар 12-р анги оны хичээлийн жил Утгат оронг алдагдуулахгүй тооцоол. Тестийн дугаар 1 2 3 4 25.05+37.5= 54-22.4= 12 15.5 = 18.75 7.5 = A 62.55 31.6 186 2.5 B 62.5 31 190 2.50 C 62.6 32 180 3.0 D 63 30 186.0 2.0 Абсольют алдаагаар өгөгдсөн

Διαβάστε περισσότερα

Барилгын дулаалгын материалын шинэ стандартууд

Барилгын дулаалгын материалын шинэ стандартууд Барилгын дулаалгын материалын шинэ стандартууд MNS EN 13162 2011 MW MNS EN 13163 2011 EPS MNS EN 13163 2011 XPS MNS EN 13163 2011 PUR АГУУЛГА 1. Хамрах хүрээ 2. Норматив ишлэл 3. Нэр томъёо, тодорхойлолт,

Διαβάστε περισσότερα

КИНЕМАТИК, МЕХАНИК ХӨДӨЛГӨӨН, ХУРД, ХУРДАТГАЛ, ЭРГЭХ ХӨДӨЛГӨӨН

КИНЕМАТИК, МЕХАНИК ХӨДӨЛГӨӨН, ХУРД, ХУРДАТГАЛ, ЭРГЭХ ХӨДӨЛГӨӨН ЛЕКЦ 1 S.PH101 ФИЗИК-1 КИНЕМАТИК, МЕХАНИК ХӨДӨЛГӨӨН, ХУРД, ХУРДАТГАЛ, ЭРГЭХ ХӨДӨЛГӨӨН Бэлтгэсэн: О.СҮХ, Б.ОДОНТУЯА S.PH101 Физик-1 [Лекц-1] КИНЕМАТИК 1-1 МЕХАНИК ХӨДӨЛГӨӨН Материйн хамгийн энгийн хөдөлгөөн

Διαβάστε περισσότερα

ГУРАВДУГААР АЖИЛ Гэрлийн туйлшрал судлан Малюсын хуулийг шалгах

ГУРАВДУГААР АЖИЛ Гэрлийн туйлшрал судлан Малюсын хуулийг шалгах ГУРАВДУГААР АЖИЛ Гэрлийн туйлшрал судлан Малюсын хуулийг шалгах Ажлын зорилго: Энэхүү ажлаар гэрлийн туйлшралын үзэгдэлтэй танилцан, туршлагаар Малюсын хуулийг шалгахад оршино. Хэрэглэгдэх багаж: Гэрэл

Διαβάστε περισσότερα

Компьютерийн шинжлэх ухаан Computer science Натурал компьютер: онол ба хэрэглээ Natural computing: theory and aplication

Компьютерийн шинжлэх ухаан Computer science Натурал компьютер: онол ба хэрэглээ Natural computing: theory and aplication ЗУНЫ ЛЕКЦ 2010 MyPhone Компьютерийн шинжлэх ухаан Computer science Натурал компьютер: онол ба хэрэглээ Natural computing: theory and aplication И. Цэрэн Онолт Цр 23 07 2010, Улаанбаатар computation is

Διαβάστε περισσότερα

Дан болон давхар урвуу дүүжингийн тэнцвэржилт

Дан болон давхар урвуу дүүжингийн тэнцвэржилт Дан болон давхар урвуу дүүжингийн тэнцвэржилт Б.Луубаатар, А.Батмөнх ШУТИС-МХТС-ийн ахлах багш, ШУТИС-МХТС-ийн профессор Хураангуй Энэхүү өгүүлэлд дан болон давхар урвуу дүүжингийн загварчлал, тэдгээрийн

Διαβάστε περισσότερα

J.RC322 Бичил долгионы хэрэгсэл Хувилбар B. Хувилбар B.

J.RC322 Бичил долгионы хэрэгсэл Хувилбар B. Хувилбар B. J.RC322 Бичил долгионы хэрэгсэл Хувилбар B 2016-2017 оны хичээлийн жилийн хаврын улирлын шалгалт Батлав:...МХТС-ийн дэд захирал /З. Буянхишиг/ Хянасан:...Холбооны салбарын эрхлэгч /Н. Эрдэнэхүү/ Хувилбар

Διαβάστε περισσότερα

S.PH102 Физик-2. Семинар 7. Сэдэв : Квант механикийн үндэс, Атомын физик. Тест оны намар

S.PH102 Физик-2. Семинар 7. Сэдэв : Квант механикийн үндэс, Атомын физик. Тест оны намар S.PH102 Физик-2 Семинар 7 Сэдэв : Квант механикийн үндэс, Атомын физик Тест 2015-2016 оны намар Физик -2 7.1 Устөрөгчийн атом фотон шингээсэн бол түүний электроны орбитын радиус............. А. Багасна.

Διαβάστε περισσότερα

S.PH102 Физик-2. Семинар 2. Сэдэв : Цахилгаан соронзон индукц. Тест оны намар

S.PH102 Физик-2. Семинар 2. Сэдэв : Цахилгаан соронзон индукц. Тест оны намар S.PH102 Физик-2 Семинар 2 Сэдэв : Цахилгаан соронзон индукц Тест 2015-2016 оны намар 2.1 Доорхи хэлхээгээр гүйх хувьсах гүйдлийг ихэсгэхийн тулд гүйдлийн давтамжийг яаж өөрчилбөл зохих вэ? А. Давтамжийг

Διαβάστε περισσότερα

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 13

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 13 ЛЕКЦ 3 S.PH0 ФИЗИК- ПОТЕНЦИАЛ, ЦАХИЛГААН ОРНЫ ХҮЧЛЭГ БА ПОТЕНЦИАЛЫН ХОЛБОО, ЦАХИЛГААН ОРОН ДАХЬ ДАМЖУУЛАГЧ, ДАМЖУУЛАГЧ ДАХЬ ЦЭНЭГҮҮДИЙН ТЭНЦВЭР, ГАДНЫ ЦАХИЛГААН ОРОН ДАХЬ ДАМЖУУЛАГЧ, ЦАХИЛГААН БАГТААМЖ,

Διαβάστε περισσότερα

Физикийн хичээлийн даалгавар (үндэсний хөтөлбөр)

Физикийн хичээлийн даалгавар (үндэсний хөтөлбөр) Нэгдүгээр хэсэг: Сонгох даалгавар Дараах даалгаврууд нь 5 сонгох хариулттай. Тэдгээрийн зөвхөн нэг нь зөв. Хамгийн зөв гэсэн хариултыг сонгож хариултын хуудсанд будаж тэмдэглэнэ. Нийт 46 сонгох даалгавар

Διαβάστε περισσότερα

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо = = 7. 1 AB BC AC AB BC AC. цэгийг дайрсан шулууны тэгшитгэл = ХУВИЛБАР А

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо = = 7. 1 AB BC AC AB BC AC. цэгийг дайрсан шулууны тэгшитгэл = ХУВИЛБАР А МАТЕМАТИК 007 Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо Математикийн хичээлийн даалгавар - 007 (a + a n ) n. a ± b = ( a± b)( a ab+ b ). -í - S n =. b sin + = 4.. lim = 5. Виетиéн теорåм

Διαβάστε περισσότερα

МОНГОЛЫН МОБАЙЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ

МОНГОЛЫН МОБАЙЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ МОНГОЛЫН МОБАЙЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ Хашхүүгийн Ариунаа докт.,(ph.d), дэд профессор, Бизнесийн удирдлага, Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их

Διαβάστε περισσότερα

Физикийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг( Тест )

Физикийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг( Тест ) Нэгдүгээр хээг( Тет ) 1-5-р бодлогод утга, цифр анхаар. 1. Дэлхий дээрх бүх хүмүүийн маийг үнэл. A. 4 10 12 кг B. 1 10 9 кг C. 2 10 10 кг D. 3 10 11 кг 2. Сүүн зам хэмээх манай глактикийн диаметрийн хэмжээ

Διαβάστε περισσότερα

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо. (магадлалын сонгодог тодорхойлолт) AB = ( x x ) + ( y y ) ХУВИЛÁАР А ÍÝÃÄ ÃÝÝÐ ХЭСЭГ

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо. (магадлалын сонгодог тодорхойлолт) AB = ( x x ) + ( y y ) ХУВИЛÁАР А ÍÝÃÄ ÃÝÝÐ ХЭСЭГ МАТЕМАТИК 006 Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо Математикийн хичээлийн даалгавар - 006. 0 0 sin(90 - α )= cos α; cos α(90 - α )= sinα. { k } a арифметик прогресс бол (a + a n ) n

Διαβάστε περισσότερα

Физикийн хичээлийн даалгавар (үндэсний хөтөлбөр)

Физикийн хичээлийн даалгавар (үндэсний хөтөлбөр) Нэгдүгээр хэсэг: Сонгох даалгавар Дараах даалгаврууд нь 5 сонгох хариулттай. Тэдгээрийн зөвхөн нэг нь зөв. Хамгийн зөв гэсэн хариултыг сонгож хариултын хуудсанд будаж тэмдэглэнэ. Нийт 46 сонгох даалгавар

Διαβάστε περισσότερα

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ U.MT101-МАТЕМАТИК I ХИЧЭЭЛИЙН СЕМИНАРЫН ЗӨВЛӨМЖ он

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ U.MT101-МАТЕМАТИК I ХИЧЭЭЛИЙН СЕМИНАРЫН ЗӨВЛӨМЖ он ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ U.MT-МАТЕМАТИК ХИЧЭЭЛИЙН СЕМИНАРЫН ЗӨВЛӨМЖ 5 он . КОМПЛЕКС ТОО, ТҮҮН ДЭЭР ХИЙХ ҮЙЛДЛҮҮД Жишээ. A i( + i) + (7 i) +i илэрхийллийг

Διαβάστε περισσότερα

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 12

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 12 ЛЕКЦ 12 S.PH101 ФИЗИК-1 ЦАХИЛГААН ЦЭНЭГ, КУЛОНЫ ХУУЛЬ, ЦАХИЛГААН ОРОН, ОРНЫ ХҮЧЛЭГ, СИСТЕМ ЦЭНЭГҮҮДИЙН ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ, ДИПОЛЬ, СИСТЕМ ЦЭНЭГҮҮДИЙН ОРНЫГ ХОЛ ЗАЙД ТООЦОХ, ЦАХИЛГААН СТАТИК ОРНЫ ЦИРКУЛЯЦ,

Διαβάστε περισσότερα

ДИНАМИК, НЬЮТОНЫ ХУУЛИУД, МАСС БА ИМПУЛЬС, ИМПУЛЬС ХАДГАЛАГДАХ ХУУЛЬ, ХҮЧНҮҮД, ХУВЬСАХ МАССТАЙ БИЕИЙН ХӨДӨЛГӨӨН, МАССЫН ТӨВ

ДИНАМИК, НЬЮТОНЫ ХУУЛИУД, МАСС БА ИМПУЛЬС, ИМПУЛЬС ХАДГАЛАГДАХ ХУУЛЬ, ХҮЧНҮҮД, ХУВЬСАХ МАССТАЙ БИЕИЙН ХӨДӨЛГӨӨН, МАССЫН ТӨВ ЛЕКЦ 2 S.PH101 ФИЗИК-1 ДИНАМИК, НЬЮТОНЫ ХУУЛИУД, МАСС БА ИМПУЛЬС, ИМПУЛЬС ХАДГАЛАГДАХ ХУУЛЬ, ХҮЧНҮҮД, ХУВЬСАХ МАССТАЙ БИЕИЙН ХӨДӨЛГӨӨН, МАССЫН ТӨВ Бэлтгэсэн: О.СҮХ, Б.ОДОНТУЯА 2 S.PH101 Физик-1 [Лекц-2]

Διαβάστε περισσότερα

245 кв хүртэлх хэвтээ тэнхлэгт дундын

245 кв хүртэлх хэвтээ тэнхлэгт дундын 245 кв хүртэлх хэвтээ тэнхлэгт дундын 245 кв тасардаг хүртэлх хэвтээ GW55 тэнхлэгт маягийн дундын цэгээр цэгээр хуурайтасардаг салгуур GW55 маягийн хуурай салгуур Дээд зэргийн найдвартай ажиллагаа, засвар

Διαβάστε περισσότερα

Зохиогч: Ч. Ганбаатар Удирдагч: Доктор (Ph.D) Б. Батзолбоо. ШУТИС-Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Програмчлалын профессорын баг.

Зохиогч: Ч. Ганбаатар Удирдагч: Доктор (Ph.D) Б. Батзолбоо. ШУТИС-Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Програмчлалын профессорын баг. АВТОМАШИНЫ ДУГААР ИЛРҮҮЛЭХ СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АСУУДАЛД: Зохиогч: Ч. Ганбаатар Удирдагч: Доктор (Ph.D) Б. Батзолбоо ШУТИС-Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Програмчлалын профессорын баг. Хураангуй:

Διαβάστε περισσότερα

АРВАНГУРАВДУГААР АЖИЛ Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлох нь

АРВАНГУРАВДУГААР АЖИЛ Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлох нь АРВАНГУРАВДУГААР АЖИЛ Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлох нь Ажлын зорилго: Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлон хэмжихэд оршино. Хэрэглэгдэх багаж: PASCO- Гейгер-Мюллерийн тоолуур,

Διαβάστε περισσότερα

ªÐÕ ÄÝÄ Ó ÐÀÕ ÈÍÔËßÖÈÉÍ ÄÀÐÀÌÒ

ªÐÕ ÄÝÄ Ó ÐÀÕ ÈÍÔËßÖÈÉÍ ÄÀÐÀÌÒ ªÐÕ ÄÝÄ Ó ÐÀÕ ÈÍÔËßÖÈÉÍ ÄÀÐÀÌÒ Хураангуй Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн Боловсруулсан: Судалгааны багийн ахлагч Г.Рагчаасүрэн Судалгааны багийн гишүүн: Б.Цолмон 2015 оны 4-р сар Энэхүү

Διαβάστε περισσότερα

ТУХАЙН ДИФФЕРЕНЦИАЛТ ТЭГШИТГЭЛ. Contents Bibliography 11 References 11 Index 12

ТУХАЙН ДИФФЕРЕНЦИАЛТ ТЭГШИТГЭЛ. Contents Bibliography 11 References 11 Index 12 ТУХАЙН ДИФФЕРЕНЦИАЛТ ТЭГШИТГЭЛ ҮҮЕЭ ОТГОНБАЯР Contents 1. 2 2. 5 3. 8 Bibliography 11 References 11 Index 12 Date: August 23, 2008. 1 2 ҮҮЕЭ ОТГОНБАЯР 1 Бид Nakhlé H. Asmar-ийн Partial Differential Equations

Διαβάστε περισσότερα

Тухайн Дифференциал Тэгшитгэл. Үүеэ Отгонбаяр

Тухайн Дифференциал Тэгшитгэл. Үүеэ Отгонбаяр Тухайн Дифференциал Тэгшитгэл Үүеэ Отгонбаяр Гарчиг Бүлэг 1. 1 Хичээл 1. 1 Хичээл 2. 4 Хичээл 3. 8 Хичээл 4. 11 Хичээл 5. 15 Бүлэг 2. 19 Хичээл 1. 19 Хичээл 2. 21 Ишлэл 23 Товъёг 25 iii БҮЛЭГ 1 Хичээл

Διαβάστε περισσότερα

Физикийн даалгавар 8-р анги оны хичээлийн жил

Физикийн даалгавар 8-р анги оны хичээлийн жил 8-р анги физик 1. 100м-н гүн усандахь даралтыг ол. Агаарын даралтыг тооцохгүй A) 10 5 Па B) 10 4 Па C) 10 3 Па D) 10 6 Па 2. 10атм даралт ойролцоогоор хэдэн Па даралттай тэнцэх вэ? A) 10 5 B) 10 4 C) 10

Διαβάστε περισσότερα

МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2017

МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2017 МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН,ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ ДОКТОР, ПРОФЕССОР Г. ЦОГБАДРАХЫН НЭРЭМЖИТ МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2017 2016/2017

Διαβάστε περισσότερα

Хадан Дээрх Тамганы Дүрсийг Адууны Тамганы Дүрстэй Машин Сургалтын Аргуудаар Харьцуулах

Хадан Дээрх Тамганы Дүрсийг Адууны Тамганы Дүрстэй Машин Сургалтын Аргуудаар Харьцуулах Хадан Дээрх Тамганы Дүрсийг Адууны Тамганы Дүрстэй Машин Сургалтын Аргуудаар Харьцуулах Пэрэнлэйлхүндэв Гантуяа*, Батсуурь Сувдаа*, Дамдинсүрэн Цэвээндорж** *Монгол Улсын Их Сургууль, Мэдээлэл, Компьютерийн

Διαβάστε περισσότερα

Тухайн Дифференциал Тэгшитгэл ба Түүний Нийтлэг Хэрэглээ

Тухайн Дифференциал Тэгшитгэл ба Түүний Нийтлэг Хэрэглээ Тухайн Дифференциал Тэгшитгэл ба Түүний Нийтлэг Хэрэглээ Сүхболдын Төгөлдөр 2012 оны 1р сарын 23 1 Өмнөх Үг Юуны өмнө энэ семинарт оролцох боломжийг олгосон Төмөр ахдаа баярлалаа. Миний бие астрофизикийн

Διαβάστε περισσότερα

Бодолт: ( ) ,2

Бодолт: ( ) ,2 46. AOB = 9, Rрадиустай секторын AO, OB хэрчмүүд болон AB нумыг шүргэсэн тойрог багтсан бол тойргийн радиусыг ол. Бодолт: MO = x, OO = OK OK OO = R x, OO M = 45 = OMO OM = OM = O K = x, x + Rx R = ( )

Διαβάστε περισσότερα

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ C-н температур хэдэн кельвины температур болох вэ?. A. 281 B. 265 C. 8 D. 16 A B C. 726 D. 12

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ C-н температур хэдэн кельвины температур болох вэ?. A. 281 B. 265 C. 8 D. 16 A B C. 726 D. 12 НЭГДҮГЭЭР ХЭСЭГ 1. 8 0 C-н температур хэдэн кельвины температур болох вэ?. A. 281 B. 265 C. 8 D. 16 2. 1273 0 К температур хэдэн цельсын температур болох вэ? A. 1523 B. 20 C. 0 D. 1000 Бодлого: (3-7) 1кг

Διαβάστε περισσότερα

МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2018

МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2018 МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2018 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ Улаанбаатар хот Ерөнхий зохион байгуулагч: Монгол Улсын Их Сургууль Хамтран зохион байгуулагч: Монголын Мэдээллийн Технологийн Консорциум Шинжлэн

Διαβάστε περισσότερα

Õóðààíãóé. Түлхүүр үг: GPS тропосфер Монголд, усны уурын агууламж, агаар мандлын зайнаас тандалт

Õóðààíãóé. Түлхүүр үг: GPS тропосфер Монголд, усны уурын агууламж, агаар мандлын зайнаас тандалт АГААР МАНДАЛ ДАХЬ УСНЫ УУРЫН АГУУЛАМЖИЙГ GPS ХЭМЖИЛТЭЭС ТОДОРХОЙЛСОН ДҮН Ш. Амаржаргал 1, Г. Даваахүү 1, Д. Лхагвасүрэн 1, С. Санжжав 1, Н. Хишигжаргал 2, Ч. Мөнхчимэг 2, 1 Одон Орон Геофизикийн Судалгааны

Διαβάστε περισσότερα

Лекц:5 Эрсдэл, өгөөж ба түүхэн тоон мэдээлэл

Лекц:5 Эрсдэл, өгөөж ба түүхэн тоон мэдээлэл Лекц:5 Эрсдэл, өгөөж ба түүхэн тоон мэдээлэл 2017 оны 3-р сарын 9 Лекц 5: Эрсдэл, өгөөж ба түүхэн тоон мэдээлэл c Г.Гүнбилэг 2017 МУИС-БС 1 Агуулга 1 ХТ-г тодорхойлогчид 2 Өгөөжүүдийг харьцуулах нь 3 ЗГБХҮЦ

Διαβάστε περισσότερα

ИСЛАНД УЛСЫН БАГА ТЕМПЕРАТУРТАЙ, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ИЛЭРЦТЭЙ ТАЛБАЙ ДЭЭРХ ТЕМ БА МТ АРГУУДЫН ХЭРЭГЛЭЭ

ИСЛАНД УЛСЫН БАГА ТЕМПЕРАТУРТАЙ, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ИЛЭРЦТЭЙ ТАЛБАЙ ДЭЭРХ ТЕМ БА МТ АРГУУДЫН ХЭРЭГЛЭЭ Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2017 оны 02 (222) DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v57i2.849 ИСЛАНД УЛСЫН БАГА ТЕМПЕРАТУРТАЙ, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ИЛЭРЦТЭЙ ТАЛБАЙ ДЭЭРХ ТЕМ БА МТ АРГУУДЫН ХЭРЭГЛЭЭ Л.Саранцэцэг

Διαβάστε περισσότερα

II бүлэг. Химийн элементийн геохимийн тархалт

II бүлэг. Химийн элементийн геохимийн тархалт CHEM 323: Геохимийн үндэс Атом ба химийн элемент Лекц 5 II бүлэг. Химийн элементийн геохимийн тархалт Химийн элементийн үүслийн тухай таамаглал Цацраг идэвх чанар. Цацараг идэвхт изотоп, түүний задрал

Διαβάστε περισσότερα

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ ЗӨВЛӨМЖ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ ЗӨВЛӨМЖ Ìîíãîëáàíêíû Åðºíõèéëºã èéí 006 îíû -ð ñàðûí 7-íû ºäðèéí 537 äóãààð òóøààëûí õàâñðàëò ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ ЗӨВЛӨМЖ НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ Санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны эрсдэлийг

Διαβάστε περισσότερα

Физикийн даалгавар 9-р анги оны хичээлийн жил

Физикийн даалгавар 9-р анги оны хичээлийн жил 9р анги физик Бодолгод анхаарах зүйл. асуултын ард дөрвөлжин хаалтан доторхи нэгжээр хариуг илэрхийлнэ.[ ] хаалтан дотор тухайн хариуны нэгж байна. Жишээ нь чиний бодсон бодлого 1000м гарав гэтэл хаалтан

Διαβάστε περισσότερα

UNIVERSITY OF CAMBRIDGE INTERNATIONAL EXAMINATIONS International General Certificate of Secondary Education

UNIVERSITY OF CAMBRIDGE INTERNATIONAL EXAMINATIONS International General Certificate of Secondary Education *312949793* UNIVERSITY OF MRIGE INTERNTIONL EXMINTIONS International General ertificate of Secondary Education PHYSIS Paper 1 Multiple hoice 625/ May/June 2 45 minutes dditional Materials: Multiple hoice

Διαβάστε περισσότερα

G2P Ангилах арга: Автоматаар ангилан ялгах арга буюу Монгол бичгийн дүрсийг ангилан кодлох арга

G2P Ангилах арга: Автоматаар ангилан ялгах арга буюу Монгол бичгийн дүрсийг ангилан кодлох арга MWG/2-N5R-mn G2P Ангилах арга: Автоматаар ангилан ялгах арга буюу Монгол бичгийн дүрсийг ангилан кодлох арга G2P Sorting: An Automated Natural Sorting Method for Graphetically Encoded Mongolian Зохиогч:

Διαβάστε περισσότερα

МИКРОКОНТРОЛЛЕРИЙН ХЯЛБАР ДАСГАЛУУД

МИКРОКОНТРОЛЛЕРИЙН ХЯЛБАР ДАСГАЛУУД 3.1. ГЭРЭЛТЭГЧ ДИОДЫГ УДИРДАХ МИКРОКОНТРОЛЛЕРИЙН ХЯЛБАР ДАСГАЛУУД Гэрэлтэгч диодуудыг төрөл бүрийн эффекттэйгээр асааж унтраах эдгээр дасгалууд нь портоор мэдээллийг хэрхэн гаргах талаар үзэх хичээл юм.

Διαβάστε περισσότερα

SOLITE SILVER БА RUIYU/OEM АККУМЛЯТОРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА. Б.Цэцэнхуар 1, Ц.Өлзийбаатар 2*

SOLITE SILVER БА RUIYU/OEM АККУМЛЯТОРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА. Б.Цэцэнхуар 1, Ц.Өлзийбаатар 2* This article is published under the Creative Commons CC-BY License. DOI: https://doi.org/10.5564/mjas.v22i03.964 SOLITE SILVER БА RUIYU/OEM АККУМЛЯТОРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Б.Цэцэнхуар

Διαβάστε περισσότερα

Барилгын эрчим хүчний паспортыг хөтлөх тайлбар, хавсралтууд

Барилгын эрчим хүчний паспортыг хөтлөх тайлбар, хавсралтууд Барилгын эрчим хүчний паспортыг хөтлөх тайлбар, хавсралтууд Хавсралт 1. Өвлийн улирлын барилгын дотор агаарын зөвшөөрөгдөх температур ба харьцангуй чийглэг, [2] хүснэгт 1 д/д Хүснэгт 1 Барилгын дотор Барилгын

Διαβάστε περισσότερα

Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга. Ц.Болд, Ч.Тамир /МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар/

Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга. Ц.Болд, Ч.Тамир /МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар/ Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга.сонгуулийн прогноз хийх үндсэн нөхцөл, хүчин зүйлс Ц.Болд, Ч.Тамир /МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар/ Сонгуулийн дүнг прогнозчилох явдал

Διαβάστε περισσότερα

:xeu 2+ - ИЙГ ГАРГАН АВАХ БОЛОН ТҮҮНИЙ ГЭРЛИЙН ЦАЦАРГАЛТЫН СУДАЛГАА

:xeu 2+ - ИЙГ ГАРГАН АВАХ БОЛОН ТҮҮНИЙ ГЭРЛИЙН ЦАЦАРГАЛТЫН СУДАЛГАА DOI: https://doi.org/10.5564/pmas.v57i3.888 :xeu 2+ - ИЙГ ГАРГАН АВАХ БОЛОН ТҮҮНИЙ ГЭРЛИЙН ЦАЦАРГАЛТЫН СУДАЛГАА Н.Төвжаргал 1, *, Б. Алтантулга 1, н.цогхүү 2, О.Төгс 2, Ж.Даваасамбуу 1 1 МУИС-ийн Физикийн

Διαβάστε περισσότερα

8x100. 8x100. 8x100. 8x100

8x100. 8x100. 8x100. 8x100 1 1-р хэсэг. Элсэлтийн ерөнхий шалгалт 016-С 1. 6 7 тооны урвуу тоог олоорой. A. 6 7 B. 7 6 C. 1 1 6 1 D. 6 7 1 E. 0.86 A нь A тооны эсрэг тоо. 1 тоо нь A тооны урвуу тоо юм. Иймд зөв хариу A нь 7 6 =11

Διαβάστε περισσότερα

Валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл

Валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл Валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл Эдийн Засгийн Судалгаа, Эрдэм Шинжилгээний Хүрээлэн 2013 оны 8-р сар 1 Валютын опцион ханшийн хэлбэлзлээс хамгаалах хэрэгсэл Манай Засгийн газрын

Διαβάστε περισσότερα

БИЕ ДААЛТЫН БОДЛОГО Цалин Татвар 10.

БИЕ ДААЛТЫН БОДЛОГО Цалин Татвар 10. БИЕ ДААЛТЫН БОДЛОГО. ax bx c 0 квадрат тэгшитгэлийн бодит шийдийг олох алгоритм зохиох. Хэрэв төсвийн байгууллагын ажилтан нь доорхи хүснэгтэнд өгсөн цалинтай бол татварыг тооцох программ зохио. Цалин

Διαβάστε περισσότερα

Пүрвээгийн АРИУНБОЛОР

Пүрвээгийн АРИУНБОЛОР МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ Пүрвээгийн АРИУНБОЛОР БОГИНО ХОЛБОГДСОН РОТОРТОЙ АСИНХРОН ХӨДӨЛГҮҮРИЙН ДИНАМИК ЗАГВАРЧЛАЛ УЛААНБААТАР

Διαβάστε περισσότερα

г усанд 10 г давсыг уусгахад үүссэн уусмалын процентын концентрацыг бодож олно уу. A. 5% B. 10% C. 15% D. 20% E. 25%

г усанд 10 г давсыг уусгахад үүссэн уусмалын процентын концентрацыг бодож олно уу. A. 5% B. 10% C. 15% D. 20% E. 25% НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР Санамж: Нэгдүгээр хэсэг нийт 68 оноотой бөгөөд 1 5 дугаар тест тус бүр 1 оноо, 6 0 дугаар тест тус бүр оноо, 1 1 дүгээр тест тус бүр оноо болно. Даалгавар бүрээс зөвхөн

Διαβάστε περισσότερα

1. Атомын нарийн нийлмэл бүтэц 19 -р зууны эцэс. Физикийн шинжлэх ухааны нээлтүүд Атомын бүтцийн загварууд Атомын бүтцийн онолууд

1. Атомын нарийн нийлмэл бүтэц 19 -р зууны эцэс. Физикийн шинжлэх ухааны нээлтүүд Атомын бүтцийн загварууд Атомын бүтцийн онолууд CHEM101: Органик биш хими I Ëåêö ¹4 1. Атомын нарийн нийлмэл бүтэц 19 -р зууны эцэс. Физикийн шинжлэх ухааны нээлтүүд Атомын бүтцийн загварууд Атомын бүтцийн онолууд. Атомын электрон давхраат бүтэц, түүнийг

Διαβάστε περισσότερα

Лекц 11. Карбон хүчлийн функциональт уламжлалууд. Оксихүчил

Лекц 11. Карбон хүчлийн функциональт уламжлалууд. Оксихүчил Лекц 11 Карбон хүчлийн функциональт уламжлалууд Окси Ангилал ба нэршил Молекулдаа гидроксил (-ОН), карбоксил (-СООН) бүлэг агуулсан карбон хүчлүүдийг окси гэнэ. Оксихүчлийг карбоксил (-СООН) бүлгийн тоогоор

Διαβάστε περισσότερα

МОНГОЛ ХОНИНЫ НООСНЫ БҮТЭЦ, ШИНЖ ЧАНАРЫГ ЭЛЕКТРОН МИКРОСКОПИЙН АРГААР СУДЛАХ

МОНГОЛ ХОНИНЫ НООСНЫ БҮТЭЦ, ШИНЖ ЧАНАРЫГ ЭЛЕКТРОН МИКРОСКОПИЙН АРГААР СУДЛАХ 82 МОНГОЛ ХОНИНЫ НООСНЫ БҮТЭЦ, ШИНЖ ЧАНАРЫГ ЭЛЕКТРОН МИКРОСКОПИЙН АРГААР СУДЛАХ Г.Ганбат 1, Ц.Хишигжаргал 1, Ч.Ганзориг 2, Э.Оюунсүрэн 1, Л.Ганчимэг 2 1-ХААИС, Биологийн нөөцийн менежментийн сургууль 2-МУИС,

Διαβάστε περισσότερα

МОНГОЛ ОРНЫ ЭНДЕМИК УРГАМАЛ МОНГОЛ ДОГАР- CARYOPTERIS MONGOLICA BGE.-ИЙГ IN VITRO НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛСЭН ДҮНГЭЭС

МОНГОЛ ОРНЫ ЭНДЕМИК УРГАМАЛ МОНГОЛ ДОГАР- CARYOPTERIS MONGOLICA BGE.-ИЙГ IN VITRO НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛСЭН ДҮНГЭЭС Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 52 No 2 (202) 2012 МОНГОЛ ОРНЫ ЭНДЕМИК УРГАМАЛ МОНГОЛ ДОГАР- CARYOPTERIS MONGOLICA BGE.-ИЙГ IN VITRO НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛСЭН ДҮНГЭЭС Д.Бямбасүх ШУА, Ботаникийн

Διαβάστε περισσότερα

Appendix2.1-8 Training Handout for Emission Inventory & Diffusion Simulation ( )

Appendix2.1-8 Training Handout for Emission Inventory & Diffusion Simulation ( ) Appendix2.1-8 Training Handout for Emission Inventory & Diffusion Simulation (2012.09) 1-405 1-406 Цаг уурын өгөгдөл мэдээний шинжилгээ Орчны агаарын чанарын агууламжийн мэдээлэл, Эх үүсвэрийн өнөөгийн

Διαβάστε περισσότερα

4-6-р асуултын хариултыг дараах томьёоноос сонгоно уу. A. B. C. D. E.

4-6-р асуултын хариултыг дараах томьёоноос сонгоно уу. A. B. C. D. E. ФИЗИК 006 5 Боловсролын Үнэлгээний Төв ХУВИЛБАР А НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. Биеийн хүндийн хүч Н-той тэнцүү байв. Биеийн масс ямар байх вэ? A. кг B. 0 кг C. 0. кг D. г E. 0. Н. Дараах хэмжигдэхүүнүүдэд тохирох

Διαβάστε περισσότερα

ÑÍ 2. NH 2 -òîñíû õ èë 4-àìèíáóòàíû õ èë ÑÍ 3 ÑÍ ÑÍ 2 ÑÎÎÍ ÑÍ 2 ÑÍ 2 ÑÎÎÍ HOOC CH 2 CH COOH NH 2

ÑÍ 2. NH 2 -òîñíû õ èë 4-àìèíáóòàíû õ èë ÑÍ 3 ÑÍ ÑÍ 2 ÑÎÎÍ ÑÍ 2 ÑÍ 2 ÑÎÎÍ HOOC CH 2 CH COOH NH 2 ЛЕКЦ 15 АМИН ХҮЧИЛ БА УУРАГ Амьд организмын найрлаганд ордог, түүний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг, нийлмэл бүтэцтэй органик бодисыг протеин гэх бөгөөд энэ нь анхдагч гэсэн утгатай грек үгнээс

Διαβάστε περισσότερα

Õàâòãàé òýãø ºíöºãò ìåòàëëûí êîìïëåêñ íýãäýë äýõ õàëàëöàà. 1-р хэсэг

Õàâòãàé òýãø ºíöºãò ìåòàëëûí êîìïëåêñ íýãäýë äýõ õàëàëöàà. 1-р хэсэг Õàâòãàé òýãø ºíöºãò ìåòàëëûí êîìïëåêñ íýãäýë äýõ õàëàëöàà 1-р хэсэг Åðºíõèé óðâàëûí õóðä: Õàëàëöëûí õóðäàä íºëººëºõ õ чèí ç éë ä Õàëàãч á ëãèéí íºëºº Õàëàãäàãч á ëãèéí íºëºº Êîìïëåêñ íýãäýë äэõü áóñàä

Διαβάστε περισσότερα

Агуулга. Нүүрс ус. Моносахарид Гликозид, гликозидийн холбоо Дисахарид Полисахарид. Ангилал Нэршил

Агуулга. Нүүрс ус. Моносахарид Гликозид, гликозидийн холбоо Дисахарид Полисахарид. Ангилал Нэршил НҮҮРС УС Лекц 3 Агуулга Нүүрс ус Ангилал Нэршил Моносахарид Гликозид, гликозидийн холбоо Дисахарид Полисахарид Нүүрс ус амьд эд эсийн бүрэлдэхүүн хэсэг хоол тэжээлийн нөөц, энергийн үндсэн эх үүсвэр Түлш

Διαβάστε περισσότερα

ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ

ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ МБДС, Бизнесийн удирдлага мэдээлэл зүйн тэнхимийн оюутан Г.Нямдорж, Б. Болортуяа Хураангуй Монгол Улсын ажиллах хүчний оролцоо

Διαβάστε περισσότερα

8x100. 8x100. 8x100. 8x100

8x100. 8x100. 8x100. 8x100 1 ЭЕШ 01 A хувилбарын бодлого, бодолт 1-р хэсэг. 1. x = [1.6] =? x = [1.6] = 1. Хариу B. A. 13 B. 1 C. 1. D. 1 E. 13. 500000 тоог стандарт хэлбэрт бич. A. 500000 B. 0.5 10 7 C. 50 10 D. 5 10 5 E. 5. 10

Διαβάστε περισσότερα

С.Бямбахорлоо (Доктор Ph.D, ММНБ, Аудитор, ТМЗ) СЭЗДСургуулийн ахлах багш

С.Бямбахорлоо (Доктор Ph.D, ММНБ, Аудитор, ТМЗ) СЭЗДСургуулийн ахлах багш С.Бямбахорлоо (Доктор Ph.D, ММНБ, Аудитор, ТМЗ) СЭЗДСургуулийн ахлах багш babur_26@yahoo.com ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ ӨРТГИЙН УДИРДЛАГААР ДЭМЖИХ НЬ (Ноос боловсруулах үйлдвэрлэлийн жишээн дээр)

Διαβάστε περισσότερα

ТААМАГЛАЛЫН ТОДОРХОЙ БУС БАЙДАЛ: ИНФЛЯЦИЙН ТААМАГЛАЛЫН FAN CHART, ТҮҮНД ҮНДЭСЛЭСЭН ШИНЖИЛГЭЭ

ТААМАГЛАЛЫН ТОДОРХОЙ БУС БАЙДАЛ: ИНФЛЯЦИЙН ТААМАГЛАЛЫН FAN CHART, ТҮҮНД ҮНДЭСЛЭСЭН ШИНЖИЛГЭЭ ТААМАГЛАЛЫН ТОДОРХОЙ БУС БАЙДАЛ: ИНФЛЯЦИЙН ТААМАГЛАЛЫН FAN CHART, ТҮҮНД ҮНДЭСЛЭСЭН ШИНЖИЛГЭЭ Д.Ган-Очир 1 gan_ochir.d@mongolbank.mn П.Авралт-Од Avralod@mongolbank.mn Б.Даваадалай davaadalai@mongolbank.mn

Διαβάστε περισσότερα

Химийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил

Химийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг: Санамж: Нэгдүгээр хэсэг нийт 40 оноотой бөгөөд даалгавар тус бүр 1 оноо болно. Даалгавар бүрээс зөвхөн нэг хариултыг 1. Дараах томьёо бүхий бодисуудын нэр хаяггүй гурван уусмалыг нихром

Διαβάστε περισσότερα

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ. Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлав.

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ. Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлав. МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код 91.040.30 Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал Methodology of housing unit area calculation in residential buildings Стандартчилал, Хэмжилзүйн

Διαβάστε περισσότερα

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР Элсэлтийн ерөнхий шалгалт-07 он Элсэлтийн ерөнхий шалгалт-07 он Хувилбар А - Хими НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР Санамж: Нэгдүгээр хэсэг нийт 7 оноотой бөгөөд -8 дугаар даалгавар тус бүр оноотой, 9-40

Διαβάστε περισσότερα

50 th IChO 2018 ОНОЛЫН ТЭМЦЭЭН BACK TO WHERE IT ALL BEGAN оны 7-р сарын Братислав, СЛОВАК Праг, ЧЕХ

50 th IChO 2018 ОНОЛЫН ТЭМЦЭЭН BACK TO WHERE IT ALL BEGAN оны 7-р сарын Братислав, СЛОВАК Праг, ЧЕХ 2018 оны 7-р сарын 19 29 Братислав, СЛОВАК Праг, ЧЕХ www.50icho.eu ОНОЛЫН ТЭМЦЭЭН Country: Name as in passport: Mongolia - MNG Student code: Language: Mongolian 50 th IChO 2018 International Chemistry

Διαβάστε περισσότερα

АРГА ТЕХНОЛОГИЙН НЭР: Физикийн хичээлээр сурагчдыг ЕШ-д амжилттай бэлтгэх - арга технологи.

АРГА ТЕХНОЛОГИЙН НЭР: Физикийн хичээлээр сурагчдыг ЕШ-д амжилттай бэлтгэх - арга технологи. АРГА ТЕХНОЛОГИЙН НЭР: Физикийн хичээлээр сурагчдыг ЕШ-д амжилттай бэлтгэх - арга технологи. ЭЕШ- ийн сэдвийн хүрээ нь бүрэн дунд боловсролын стандартын агуулгын хүрээнд байж, их дээд сургуульд элсэхийг

Διαβάστε περισσότερα

III. Химийн бодисын харилцан үйлчлэл

III. Химийн бодисын харилцан үйлчлэл CHEM101: Органик биш хими I Лекц 11 III. Химийн бодисын харилцан үйлчлэл III.1 ТЕРМОДИНАМИК, ХИМИЙН УРВАЛЫН ЧИГЛЭЛ Аяндаа явагдах өөрчлөлт. Термодинамикийн II хууль. Энтропи (S), стандарт энтропи. Термодинамикийн

Διαβάστε περισσότερα

Хөтөлбөрийн загвар. Физик 11-р анги. Хувилбар 1

Хөтөлбөрийн загвар. Физик 11-р анги. Хувилбар 1 Хөтөлбөрийн загвар Физик 11-р анги Хувилбар 1 Танилцуулга 11, 12 дугаар ангийн хөтөлбөр боловсруулах ажил болон сургалтын үеэр энэхүү материалыг ашиглана. Физик 11-р анги Хөтөлбөрийн зорилго Энэ хөтөлбөрийн

Διαβάστε περισσότερα

Химийн даалгавар 12-р анги оны хичээлийн жил. D. d судлах шингэн = m ус d ус

Химийн даалгавар 12-р анги оны хичээлийн жил. D. d судлах шингэн = m ус d ус Нэгдүгээр хэсэг: Санамж: Нэгдүгээр хэсэг нийт 68 оноотой бөгөөд даалгавар тус бүр 1 оноо болно. Даалгавар бүрээс зөвхөн нэг хариултыг 1. Урвалын тэгшитгэлүүдээс ногоон ургамал шим бодис нийлэгжүүлэх урвалыг

Διαβάστε περισσότερα

Ευρυζωνικά δίκτυα (4) Αγγελική Αλεξίου

Ευρυζωνικά δίκτυα (4) Αγγελική Αλεξίου Ευρυζωνικά δίκτυα (4) Αγγελική Αλεξίου alexiou@unipi.gr 1 Αποτελεσματική χρήση του φάσματος Πολυπλεξία και Διασπορά Φάσματος 2 Αποτελεσματική χρήση του φάσματος Η αποτελεσματική χρήση του φάσματος έγκειται

Διαβάστε περισσότερα

7 Цаг уур, агаарын чанарын мониторингийн өгөгдлийн дүн шинжилгээ 7.1 Цаг уурын өгөгдлийн анализ

7 Цаг уур, агаарын чанарын мониторингийн өгөгдлийн дүн шинжилгээ 7.1 Цаг уурын өгөгдлийн анализ 7 Цаг уур, агаарын чанарын мониторингийн өгөгдлийн дүн шинжилгээ 7.1 Цаг уурын өгөгдлийн анализ 7.1.1 Олж авсан цаг уурын өгөгдлийг боловсруулах болон алдааг шалгах Цаг уурын жилийн тайланг боловсруулсанаар

Διαβάστε περισσότερα

АДРОНЫ КЛАСТЕРЫГ ЯЛГАХАД ЗОРИУЛСАН ПАРАМЕТРИЙГ ТОДОРХОЙЛСОН НЬ

АДРОНЫ КЛАСТЕРЫГ ЯЛГАХАД ЗОРИУЛСАН ПАРАМЕТРИЙГ ТОДОРХОЙЛСОН НЬ DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v54i2.657 АДРОНЫ КЛАСТЕРЫГ ЯЛГАХАД ЗОРИУЛСАН ПАРАМЕТРИЙГ ТОДОРХОЙЛСОН НЬ Р.Тогоо 1, Ж.Шинэбаяр 2, Д.Отгонсүрэн 1 1) ШУА, Физик технологийн хүрээлэн 2) МУБИС, Боловсрол

Διαβάστε περισσότερα

LATEX 2ε-ийн гарын авлага

LATEX 2ε-ийн гарын авлага LATEX 2ε-ийн гарын авлага буюу L A TEX 2ε-г 141 минутад Тобиас Оетикер Хьюберт Партл, Ирэн Хина, Элизабет Шлегл Хувилбар 4.26, 2008 оны 09-р сарын 25 Орчуулсан: Доржготовын Батмөнх ii Зохиогчийн эрх 1995-2005

Διαβάστε περισσότερα

Монголд уул уурхайн өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэл хөдөө аж ахуйн салбарт хэрхэн нөлөөлж байгаа тухай

Монголд уул уурхайн өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэл хөдөө аж ахуйн салбарт хэрхэн нөлөөлж байгаа тухай Монголын бэлчээрийн нөхөн сэргэх чадамжийг бэхжүүлэх нь Салбар хөрвөсөн эрдэм шинжилгээний судалгааны хурлын бүтээл, Улаанбаатар хот, Монгол Улс, 2015 оны 6-р сарын 9-10 Монголд уул уурхайн өсөн нэмэгдэж

Διαβάστε περισσότερα

Αρχιτεκτονική Τηλεφωνικού ικτύου

Αρχιτεκτονική Τηλεφωνικού ικτύου ίκτυα Πρόσβασης Ευρείας Ζώνης Το ο ίκτυο Πρόσβασης: Το τηλεφωνικό δίκτυο, Τµήµα Επιστήµης & Τεχνολογίας Τηλ/νιών Αρχιτεκτονική Τηλεφωνικού ικτύου Analog / Digital PABX PABX Αναλογικές Συσκευές σε Αναλογικά

Διαβάστε περισσότερα

ÍÄÝÑÍÈÉ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÎÐÎÎ EVIEWS 9 ÏÐÎÃÐÀÌÛÃ ØÈÍÆÈËÃÝÝÍÄ ÀØÈÃËÀÕ ÍÜ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ

ÍÄÝÑÍÈÉ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÎÐÎÎ EVIEWS 9 ÏÐÎÃÐÀÌÛÃ ØÈÍÆÈËÃÝÝÍÄ ÀØÈÃËÀÕ ÍÜ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ ÍÄÝÑÍÈÉ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÎÐÎÎ EVIEWS 9 ÏÐÎÃÐÀÌÛÃ ØÈÍÆÈËÃÝÝÍÄ ÀØÈÃËÀÕ ÍÜ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ ÓËÀÀÍÁÀÀÒÀÐ 2018 ДАА 005.1 ННА 32.973-018 E-93 EVIEWS 9 ПРОГРАМЫГ ШИНЖИЛГЭЭНД АШИГЛАХ НЬ Гарын авлага Хянан тохиолдуулсан:

Διαβάστε περισσότερα

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР Санамж: Нэгдүгээр хэсэг нийт 69 оноотой бөгөөд - дүгээр тест тус бүр оноо, -7 дугаар тест тус бүр оноо, 8- дүгээр тест тус бүр - хүртэлх оноотой болно. Даалгавар бүрээс

Διαβάστε περισσότερα

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, тохируулгад ашиглаж буй хэмжих хэрэгсэл, багаж төхөөрөмжийн судалгаа НЭГ. ҮНДЭСЛЭЛ

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, тохируулгад ашиглаж буй хэмжих хэрэгсэл, багаж төхөөрөмжийн судалгаа НЭГ. ҮНДЭСЛЭЛ 203 он НЭГ. ҮНДЭСЛЭЛ Эмнэлгийн хэмжил зүй гэдэг нь хэмжил зүйн нэгэн чиглэл бөгөөд гол үүрэг нь эрүүл мэндийн салбарт хэмжлийн нэгдмэл байдлыг болон шинжилгээ, оношлогоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног

Διαβάστε περισσότερα

БАЯЖУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ

БАЯЖУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ мби коул энд минералс техноложи гмбх БАЯЖУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ ТУЛГУУР ЧАНАР ЗАРЧИМУУД МААНЬ ҮРГЭЛЖ ХЭВЭЭРЭЭ МБИ КОУЛ ЭНД МИНЕРАЛС ТЕХНОЛОЖИ ГМБХ Готтфрийд-Хагены гудамж 20, 51105 Кёльн хот, Герман улс Утас:

Διαβάστε περισσότερα

АЖЛЫН СХЕМ 9 ДҮГЭЭР АНГИ

АЖЛЫН СХЕМ 9 ДҮГЭЭР АНГИ АЖЛЫН СХЕМ 9 ДҮГЭЭР АНГИ Заавар III улирлын хувьд төлөвлөсөн төлөвлөгөө өөрчлөгдөж байна. Иймд гарын авлагад байгаа суралцахуйн зорилтоор ажлын схемээ ашиглана уу. 1 Бүлэг 1: Тоо тоолол ба алгебр Код Суралцахуйн

Διαβάστε περισσότερα

GLEAR -Гэр хорооллын айлуудын цэвэр агаар Жижиг галлах системд тоосны шүүлтүүр хийх нь

GLEAR -Гэр хорооллын айлуудын цэвэр агаар Жижиг галлах системд тоосны шүүлтүүр хийх нь ttp://resource.news.mn/company/photo/2012/11/440687cdc91443b8/d7a2894f1a12a7cdoriginal.jpg G.C. Stehr, Byambasuren.B GMIT German-Mongolian Institute for Resources and Technology Nalaikh/Ulaanbaatar, Mongolia

Διαβάστε περισσότερα

Химийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил

Химийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг: Санамж: Нэгдүгээр хэсэг нийт 68 оноотой бөгөөд даалгавар тус бүр 1 оноо болно. Даалгавар бүрээс зөвхөн нэг хариултыг 1. Азотын атомын электронт бүтцийн томьёог. 1s 2 2s 2 2p 1. 1s 2 2s

Διαβάστε περισσότερα

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР Санамж: Нэгдүгээр хэсэг нийт 69 оноотой бөгөөд - дүгээр тест тус бүр оноо, -7 дугаар тест тус бүр оноо, 8- дүгээр тест тус бүр - хүртэлх оноотой болно. Даалгавар бүрээс

Διαβάστε περισσότερα

Ядуурлын Үнэлгээний Хуудас Монгол улс

Ядуурлын Үнэлгээний Хуудас Монгол улс Ядуурлын Үнэлгээний Хуудас Монгол улс Simple Poverty Scorecard Poverty-Assessment Tool Марк Шрайнэр 2016.04.04 This document is in English at SimplePovertyScorecard.com Энэхүү баримт бичиг болон дагалдах

Διαβάστε περισσότερα

МАТЕМАТИК ХУВИЛБАР D. 8x100. 8x100. 8x100

МАТЕМАТИК ХУВИЛБАР D. 8x100. 8x100. 8x100 МАТЕМАТИК ХУВИЛБАР D ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ - 07 МАТЕМАТИК ХУВИЛБАР D Хувилбар D - Математик. 0.5 бутархайг энгийн бутархай болгож бич. A. B. C. 40 4 5 0.5 = 5 00 = 4. A = 6 бол A =? D. 5 99 E. 5 90

Διαβάστε περισσότερα

11-р ангийн математикийн хөтөлбөр. 2-р хувилбар (2012/08/05)

11-р ангийн математикийн хөтөлбөр. 2-р хувилбар (2012/08/05) 11-р ангийн математикийн хөтөлбөр -р хувилбар (01/08/05) Танилцуулга 11, 1 дугаар ангийн хөтөлбөр боловсруулах ажил болон сургалтын үеэр энэхүү материалыг ашиглана. 11 дүгээр ангийн Математик Хөтөлбөрийн

Διαβάστε περισσότερα

ТЭЭВРИЙН СТАТИСТИКИЙН АРГАЧЛАЛ

ТЭЭВРИЙН СТАТИСТИКИЙН АРГАЧЛАЛ ҮСГ-ын даргын 2008 оны...-ын өдрийн... тоот тушаалын I хавсралт ТЭЭВРИЙН СТАТИСТИКИЙН АРГАЧЛАЛ ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ГАЗАР 2008 ОН Тээврийн статистикийн аргачлал Гарчиг I. Тээврийн статистикийн аргачлалын

Διαβάστε περισσότερα