Валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл

Μέγεθος: px
Εμφάνιση ξεκινά από τη σελίδα:

Download "Валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл"

Transcript

1 Валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл Эдийн Засгийн Судалгаа, Эрдэм Шинжилгээний Хүрээлэн 2013 оны 8-р сар

2 1 Валютын опцион ханшийн хэлбэлзлээс хамгаалах хэрэгсэл Манай Засгийн газрын гадаад зах зээлээс авсан зээл гадаад валютаар орж ирэх нь тодорхой. Гэтэл Засгийн газрын хөрөнгө оруулалт болоод зарлага төгрөгөөр хийгддэг бөгөөд эргээд Засгийн газрын орлого нь төгрөгөөр орж ирдэг. Гадаад өрийн үйлчилгээ хийхийн тулд Засгийн газар төгрөгөө гадаад валют руу хөрвүүлэх шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, валютын ханшийн хэлбэлзэл Засгийн газрын өрийн үйлчилгээний зардлыг өсгөж, эсвэл бууруулна. Хэрэв төгрөгийн ханш суларсан байвал тэр хэмжээгээр өрийн зардал нэмэгдэнэ, харин төгрөгийн ханш чангарвал тэр хэмжээгээр өрийн зардал буурна. Ханшийн хэлбэлзэл Засгийн газрын хувьд тодорхой бус байдлыг бий болгож байгаа учраас ийм төрлийн хэлбэлзлээс өөрийгөө хамгаалах учиртай. Тэгвэл ийм төрлийн ханшийн хэлбэлзлээс хамгаалах арга юу байж болох вэ? Ханшийн хэлбэлзлийн эрсдэлээс хамгаалахад түгээмэл хэрэглэгддэг санхүүгийн зах зээлийн арга хэрэгсэл бол опцион (option) буюу опцион гэрээ юм. Опцион гэрээг ашиглаж зах зээлийн эрсдэлээс бүрэн хамгаалагдах боломж байгаа учраас опцион гэрээ нь өөрөө үнэтэй байх ёстой. Энэхүү гэрээний үнэ нь ханшийн хэлбэлзэл хэр өндөр буюу хэр эрсдэлтэй байгаагаас, хоёр тал гэрээндээ хэр биелэх магадлалтай үнэ тусгаснаас хамаарна. Ханшийн эрсдэл өндөр байх тусам энэхүү гэрээний үнэ өндөр байна. Зах зээлийн үнэ гэрээнд тусгасан үнэд хүрэх магадлал бага байх тусам гэрээний үнэ бага байна. Опцион гэрээний үнийг тодорхойлдог аргуудаас Блэк-Скоулс (Black-Scholes)-ын аргыг бид энд тодорхой жишээн дээр судална. Тус арга 1973 оны "The Pricing of Options and Corporate Liabilities" судалгааны өгүүлэлд анх дэвшүүлэгдэж, олон жилийн турш практикт хэрэглэгдэн, улмаар 1997 онд эдийн засгийн салбарын Нобелийн шагнал хүртсэн юм.

3 Шигтгээ ВАЛЮТЫН ОПЦИОН Опцион гэрээ гэдэг нь уг гэрээг худалдан авагч гэрээний хугацаа дуусахад гэрээг гаргасан этгээдээс гадаад валютыг зах зээлийн ханшаас үл хамааран гэрээнд заасан ханшаар, заасан тоо хэмжээгээр худалдан авах, эсвэл худалдахыг шаардах эрхийг хэлнэ. Опцион гэрээг худалдан авснаар зах зээлийн эрсдэлээс бүрэн хамгаалагдах боломжтой. Валютын опцион гэрээний нэр томъёо: Holder: Writer: Call option: Put option: American Option: European Option: Опцион гэрээг эзэмшигч буюу худалдан авсан тал. Эзэмшигч нь гадаад валютын ханшийн эрсдэлийг шилжүүлэгч юм. Опцион гэрээг гаргагч буюу бичиж худалдсан тал. Гаргагч нь гадаад валютын ханшийн эрсдэлийг үүрэгч юм. Гадаад валютыг опцион гэрээнд заасан ханшаар худалдан авах эрх. Гадаад валютыг опцион гэрээнд заасан ханшаар худалдах эрх. Опцион гэрээг эзэмшигч гэрээний хугацаа дуусахаас өмнө хүссэн үедээ гэрээнд заасан ханшаар, заасан хэмжээний гадаад валютыг худалдан авах, эсвэл худалдах эрх. Опцион гэрээг эзэмшигч зөвхөн гэрээний хугацаа дуусах өдөр л гэрээнд заасан ханшаар, заасан хэмжээний гадаад валютыг худалдан авах, эсвэл худалдах эрх. Худалдаж авах эрхийн гэрээ (call option) эзэмшиж буй тохиолдолд, гэрээний хугацаа дуусахад валютын зах зээлийн ханш гэрээнд заасан гадаад валютын ханшаас өндөр байгаа үед гэрээнд заасан ханшаар гадаад валют худалдан авах эрхтэй. Харин гэрээний хугацаа дуусах үед валютын зах зээлийн ханш гэрээнд заасан ханшаас бага байгаа тохиолдолд гэрээний дагуу олгогдсон эрхээ ашиглалгүйгээр зах зээлээс хямд үнээр гадаад валют авч болно. Үүнтэй адилаар, худалдах опцион гэрээний (put option) хугацаа дуусах үед валютын зах зээлийн ханш гэрээнд зааснаас хямд үед гэрээ эзэмшигч нь заасан хэмжээний гадаад валютыг гэрээнд заасан ханшаар опцион гаргагчид худалдах эрхтэй. Харин гэрээний хугацаа дуусах үед зах зээлийн ханш гэрээнд зааснаас үнэтэй байвал гэрээ эзэмшигч уг опцион гэрээг заавал ашиглах албагүй, гадаад валютаа тухайн үеийн өндөр ханшаар борлуулах боломжтой. --o0o--

4 2 Опционы үнийг тодорхойлох Блэк-Скоулзын загвар Блэк-Скоулзын загварыг валютын опционы үнэлгээнд хэрэглэхийн тулд валютын зах зээл дээр дараах урьдач нөхцөлүүд биелж байхыг шаарддаг. Үүнд: 1. Татвар төлөхгүй 2. Трансакцийн зардал байхгүй 3. Урт хугацааны зээлийн хүү тогтмол 4. Валют нь хязгааргүй хуваагдах боломжтой 5. Тухайн опцион гэрээний суурилж буй валютын ханш хэвийн тархалтаар хэлбэлздэг Валютын зах зээл харьцангуй үр ашигтай учраас дээрх нөхцөлүүд биелэх боломж ихтэй байдаг. Монгол улсын хувьд эхний дөрвөн урьдач нөхцөл биелдэг гэж шууд үзэж болно. Валютын ханшийн хэлбэлзлийг сүүлийн 10-аад жилийн валютын ханшийн тоон мэдээллээр шалгаж үзэхэд хэвийн тархалттай байсан. Иймээс тавдугаар урьдач нөхцөл биелдэг гэж үзэж болохоор байна. Блэк-Скоулзын загварт опцион гэрээний үнийг дараах томъёогоор тооцдог. = ( ) ( ); Энд: = ; = C Нэгж валют худалдаж авах опционы үнэ буюу гадаад валютын ханшийн эрсдэлийг шилжүүлэхэд гарах зардал. ( ) параметрийн хэвийн тархалтын утга ( ) Опцион гэрээний хугацаа дуусахад хүлээгдэж буй валютын зах зээлийн спот ханш нь өнөөгийн валютын зах зээлийн спот ханшаас өндөр байх магадлал. { > }= ( ) ( ) Опцион гэрээний хугацаа дуусахад валютын зах зээлийн спот ханш нь опцион гэрээнд заасан страйк ханшаас өндөр байх магадлал. { > }= ( ) T S K r Опцион гэрээний хүчинтэй хугацаа Валютын зах зээлийн өнөөгийн ханш буюу спот ханш (spot rate) Гадаад валютын опцион гэрээнд заасан ханш буюу страйк ханш (strike rate) Урт хугацаат бондын хүү

5 δ Өгөөжийн стандарт хазайлт. Томъёоноос харахад С буюу худалдаж авах опцион гэрээний үнэ нь спот ханш болон гэрээнд заасан гадаад валютын ханш (страйк ханш)-аас хамаарч байна. Страйк ханш буюу гэрээнд заасан гадаад валютын ханш биелэгдэх магадлал багатай бол опцион гэрээний үнэ зах зээл дээр бага тогтохоор байна. 3 Блэк-Скоулзын загварын хэрэглээ Одоо тодорхой жишээн дээр Блэк-Скоулзын загварыг хэрэглэе оны 7 сарын 29-ний байдлаар Засгийн газар 50 сая ам.долларын өртэй бөгөөд 2014 оны 7 сарын 29-нд тус өрийг төлнө гэж үзье. Өнөөдрийн зах зээлийн ханш (спот ханш) аар 1 ам.доллар=1501 төгрөг байна гэе. Засгийн газар гадаад валютын эрсдэлээс хамгаалахын тулд 1 жилийн хугацаатай, 50 сая ам.доллар худалдаж авах эрх (колл опцион) авахыг хүсч байгаа. Опцион гэрээнд заасан үнэ (страйк ханш) нь 1 ам.доллар=1576 төгрөг буюу өнөөгийн үнээс 5%-иар өндөр байна гэе. Дээрх томъёогоор опцион гэрээний 1 ам.долларт ноогдох үнэ нь C=73.88 төгрөг гарч байна. Иймд нийт 50 сая ам.долларыг тус бүрийг нь 1576 төгрөгөөр авах опцион гэрээний нийт өртөг нь 2.46 сая ам.доллар буюу өрийн 4.92% -тай тэнцэхээр байна. Опцион гэрээг нэг төрлийн даатгалын гэрээ гэж үзвэл энэхүү 2.46 сая ам.долларыг Засгийн газар валютын ханшийн эрсдэлээ опцион гаргагч руу шилжүүлсэн даатгалын хураамж гэж тооцож болно. Яагаад гэвэл, 2014 оны 7 сарын 29-нд буюу өрөө төлөх өдөр долларын зах зээлийн (спот) ханш 1576 төгрөгөөс хэчнээн ч давсан байсан Засгийн газар анх опцион гэрээг худалдаж авсан 2.46 сая ам.доллароос өөр нэмэгдэл зардал гаргахгүйгээр 1576 гэсэн ханшаар 50 сая ам.долларыг опцион гэрээ гаргагчаас худалдаж авах эрхтэй. Жишээ нь, гэрээний хугацаа дуусах өдөр зах зээлийн ханш 1 ам.доллар =1700 төгрөг болсон гэж үзвэл Засгийн газрын хувьд худалдаж авах опцион гэрээний дагуу 50 сая ам.долларыг 1 ам.доллар =1576 төгрөгөөр буюу нийтдээ 6.2 тэрбум төгрөгийн хямдралтайгаар худалдаж авна. Хэрэв өрөө төлөх өдрийн зах зээлийн ханш 1576 төгрөгөөс бага байвал заавал гэрээнд заасан 1576 төгрөг гэхгүйгээр, уг спот ханшаар тооцож өрөө төлөх боломжтой. Учир нь, худалдаж авах эрхийг олгосон гэрээ нь үүрэг оноосон гэрээ биш юм.

6 4 Дүгнэлт Засгийн газар гадаад валютаар зээл авсан тохиолдолд валютын опцион хэмээх санхүүгийн хэрэгслийн тусламжтайгаар зээлээ буцааж төлөх үед үүсэх ханшийн эрсдэлээс сэргийлж болно. Энэхүү судалгаанд бид Засгийн газар ам.доллараар зээл авсан үедээ ам.доллар худалдан авах опцион гэрээг байгуулснаар уг зээлээ буцааж төлөх үед ханшийн эрсдэлээс хэрхэн хамгаалж болох, эрсдэлээс ингэж хамгаалсны өртөг буюу опцион гэрээний үнийг хэрхэн тооцох аргачлалыг Блэк-Скоулзын сонгодог загвар ашиглан боловсрууллаа. Энэхүү аргачлалаар тооцоход, валютын ханшийн хэлбэлзэл ихтэй өнөөгийн нөхцөлд жилийн хугацаанд ам.долларын ханшийн 5%-иас давсан эрсдэлээс сэргийлэх опцион гэрээний үнэ нь нийт зээлийн дүнгийн 4.9%-тай тэнцүү байх юм.

7 НОМ ЗҮЙ Bank of Mongolia. "Monthly Statistical Bulletin." Black, Fischer, and Myron Scholes. "The Pricing of Options and Corporate Liabilities." The Journal of Political Economy, May/June, 1973: Ministry of Finance. Management of contingent liabilities. (mimeo), Ministry of Finance, Mongolia. Монгол улсын гадаад өрийн тогтвортой байдлын шинжилгээ. (mimeo), Nielsen, Lars Tyge. "Risk-Adjusted Probabilities in the Black Scholes Model." INSEAD working paper, 1992.

Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө

Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө Д.Гансүлд (СЭЗИС) Б.Түвшинтөгс (ЭЗСЭШХ) 2018 оны 03-р сарын 13 Д.Гансүлд (СЭЗИС), Б.Түвшинтөгс (ЭЗСЭШХ) Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө2018

Διαβάστε περισσότερα

Лекц:5 Эрсдэл, өгөөж ба түүхэн тоон мэдээлэл

Лекц:5 Эрсдэл, өгөөж ба түүхэн тоон мэдээлэл Лекц:5 Эрсдэл, өгөөж ба түүхэн тоон мэдээлэл 2017 оны 3-р сарын 9 Лекц 5: Эрсдэл, өгөөж ба түүхэн тоон мэдээлэл c Г.Гүнбилэг 2017 МУИС-БС 1 Агуулга 1 ХТ-г тодорхойлогчид 2 Өгөөжүүдийг харьцуулах нь 3 ЗГБХҮЦ

Διαβάστε περισσότερα

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ ҮНЭТ ЦААСААР ХИЙХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ ҮНЭТ ЦААСААР ХИЙХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ ҮНЭТ ЦААСААР ХИЙХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ Агуулга Эрсдэл гэж юу вэ? Эрсдэлийн менежментийн олон улсын стандарт Эрсдэлийн төрлүүд

Διαβάστε περισσότερα

ТААМАГЛАЛЫН ТОДОРХОЙ БУС БАЙДАЛ: ИНФЛЯЦИЙН ТААМАГЛАЛЫН FAN CHART, ТҮҮНД ҮНДЭСЛЭСЭН ШИНЖИЛГЭЭ

ТААМАГЛАЛЫН ТОДОРХОЙ БУС БАЙДАЛ: ИНФЛЯЦИЙН ТААМАГЛАЛЫН FAN CHART, ТҮҮНД ҮНДЭСЛЭСЭН ШИНЖИЛГЭЭ ТААМАГЛАЛЫН ТОДОРХОЙ БУС БАЙДАЛ: ИНФЛЯЦИЙН ТААМАГЛАЛЫН FAN CHART, ТҮҮНД ҮНДЭСЛЭСЭН ШИНЖИЛГЭЭ Д.Ган-Очир 1 gan_ochir.d@mongolbank.mn П.Авралт-Од Avralod@mongolbank.mn Б.Даваадалай davaadalai@mongolbank.mn

Διαβάστε περισσότερα

ВАЛЮТЫН ХАНШИЙН ИНФЛЯЦИД ҮЗҮҮЛЭХ АСИММЕТР НӨЛӨӨГ ШАЛГАХ НЬ

ВАЛЮТЫН ХАНШИЙН ИНФЛЯЦИД ҮЗҮҮЛЭХ АСИММЕТР НӨЛӨӨГ ШАЛГАХ НЬ ВАЛЮТЫН ХАНШИЙН ИНФЛЯЦИД ҮЗҮҮЛЭХ АСИММЕТР НӨЛӨӨГ ШАЛГАХ НЬ Б.Даваадалай /МБХ-ийн эдийн засагч/ П.Авралт-Од /МБХ-ийн эдийн засагч/ 2010 оны 9 дүгээр сар Хураангуй Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монголын

Διαβάστε περισσότερα

ªÐÕ ÄÝÄ Ó ÐÀÕ ÈÍÔËßÖÈÉÍ ÄÀÐÀÌÒ

ªÐÕ ÄÝÄ Ó ÐÀÕ ÈÍÔËßÖÈÉÍ ÄÀÐÀÌÒ ªÐÕ ÄÝÄ Ó ÐÀÕ ÈÍÔËßÖÈÉÍ ÄÀÐÀÌÒ Хураангуй Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн Боловсруулсан: Судалгааны багийн ахлагч Г.Рагчаасүрэн Судалгааны багийн гишүүн: Б.Цолмон 2015 оны 4-р сар Энэхүү

Διαβάστε περισσότερα

СуДАлгААны АЖИл. Товхимол-9

СуДАлгААны АЖИл. Товхимол-9 СуДАлгААны АЖИл Товхимол-9 Улаанбаатар 2014 Өмнөх үг Эрхэм уншигч Таны амар амгаланг айлтгая! 2014 он Монголбанкны хувьд эдийн засгийн тогтвортой байдлыг макро түвшинд хангах хүндхэн сорилтыг даван туулсан

Διαβάστε περισσότερα

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ ЗӨВЛӨМЖ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ ЗӨВЛӨМЖ Ìîíãîëáàíêíû Åðºíõèéëºã èéí 006 îíû -ð ñàðûí 7-íû ºäðèéí 537 äóãààð òóøààëûí õàâñðàëò ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ ЗӨВЛӨМЖ НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ Санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны эрсдэлийг

Διαβάστε περισσότερα

Монгол Улсын Нэгдсэн Түрүүлэгч Индикатор (НТИ, СLI) Др. Б. Эрдэнэбат

Монгол Улсын Нэгдсэн Түрүүлэгч Индикатор (НТИ, СLI) Др. Б. Эрдэнэбат Монгол Улсын Нэгдсэн Түрүүлэгч Индикатор (НТИ, СLI) Др. Б. Эрдэнэбат Сангийн Яам, Дэлхийн Банкны Олон Салбарыг Хамарсан Техник Туслалцааны Төсөл Агуулга I. Зорилго, хэрэглээ II. Бодлого боловсруулагчдын

Διαβάστε περισσότερα

ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ

ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ МБДС, Бизнесийн удирдлага мэдээлэл зүйн тэнхимийн оюутан Г.Нямдорж, Б. Болортуяа Хураангуй Монгол Улсын ажиллах хүчний оролцоо

Διαβάστε περισσότερα

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо. (магадлалын сонгодог тодорхойлолт) AB = ( x x ) + ( y y ) ХУВИЛÁАР А ÍÝÃÄ ÃÝÝÐ ХЭСЭГ

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо. (магадлалын сонгодог тодорхойлолт) AB = ( x x ) + ( y y ) ХУВИЛÁАР А ÍÝÃÄ ÃÝÝÐ ХЭСЭГ МАТЕМАТИК 006 Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо Математикийн хичээлийн даалгавар - 006. 0 0 sin(90 - α )= cos α; cos α(90 - α )= sinα. { k } a арифметик прогресс бол (a + a n ) n

Διαβάστε περισσότερα

Барилгын дулаалгын материалын шинэ стандартууд

Барилгын дулаалгын материалын шинэ стандартууд Барилгын дулаалгын материалын шинэ стандартууд MNS EN 13162 2011 MW MNS EN 13163 2011 EPS MNS EN 13163 2011 XPS MNS EN 13163 2011 PUR АГУУЛГА 1. Хамрах хүрээ 2. Норматив ишлэл 3. Нэр томъёо, тодорхойлолт,

Διαβάστε περισσότερα

ТУХАЙН ДИФФЕРЕНЦИАЛТ ТЭГШИТГЭЛ. Contents Bibliography 11 References 11 Index 12

ТУХАЙН ДИФФЕРЕНЦИАЛТ ТЭГШИТГЭЛ. Contents Bibliography 11 References 11 Index 12 ТУХАЙН ДИФФЕРЕНЦИАЛТ ТЭГШИТГЭЛ ҮҮЕЭ ОТГОНБАЯР Contents 1. 2 2. 5 3. 8 Bibliography 11 References 11 Index 12 Date: August 23, 2008. 1 2 ҮҮЕЭ ОТГОНБАЯР 1 Бид Nakhlé H. Asmar-ийн Partial Differential Equations

Διαβάστε περισσότερα

Тухайн Дифференциал Тэгшитгэл. Үүеэ Отгонбаяр

Тухайн Дифференциал Тэгшитгэл. Үүеэ Отгонбаяр Тухайн Дифференциал Тэгшитгэл Үүеэ Отгонбаяр Гарчиг Бүлэг 1. 1 Хичээл 1. 1 Хичээл 2. 4 Хичээл 3. 8 Хичээл 4. 11 Хичээл 5. 15 Бүлэг 2. 19 Хичээл 1. 19 Хичээл 2. 21 Ишлэл 23 Товъёг 25 iii БҮЛЭГ 1 Хичээл

Διαβάστε περισσότερα

ÄÎÒÎÎÄÛÍ ÍÝÄ ÍªËªªËªÃ Õ ÈÍ Ç ÉËÑÈÉÍ ØÈÍÆÈËÃÝÝ

ÄÎÒÎÎÄÛÍ ÍÝÄ ÍªËªªËªÃ Õ ÈÍ Ç ÉËÑÈÉÍ ØÈÍÆÈËÃÝÝ ÄÎÒÎÎÄÛÍ ÍÝÄ ÍªËªªËªÃ Õ ÈÍ Ç ÉËÑÈÉÍ ØÈÍÆÈËÃÝÝ Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль Боловсруулсан: Багийн ахлагч Ц.Батсүх (Ph.D, Экономиксийн тэнхимийн багш) Багийн гишүүд: Д.Больтогтох (Ph.D, Санхүү удирдлагын

Διαβάστε περισσότερα

8x100. 8x100. 8x100. 8x100

8x100. 8x100. 8x100. 8x100 1 ЭЕШ 01 A хувилбарын бодлого, бодолт 1-р хэсэг. 1. x = [1.6] =? x = [1.6] = 1. Хариу B. A. 13 B. 1 C. 1. D. 1 E. 13. 500000 тоог стандарт хэлбэрт бич. A. 500000 B. 0.5 10 7 C. 50 10 D. 5 10 5 E. 5. 10

Διαβάστε περισσότερα

Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга. Ц.Болд, Ч.Тамир /МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар/

Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга. Ц.Болд, Ч.Тамир /МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар/ Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга.сонгуулийн прогноз хийх үндсэн нөхцөл, хүчин зүйлс Ц.Болд, Ч.Тамир /МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар/ Сонгуулийн дүнг прогнозчилох явдал

Διαβάστε περισσότερα

CЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА

CЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА МОНГОЛБАНК CЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА (Анхан шатны сургалт) Олон Нийтийн Боловсрол, Мэдээллийн Төв Монгол Улс, Улаанбаатар хот, Бага тойруу-3, 15160, CЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА (Анхан шатны

Διαβάστε περισσότερα

ГАЛИЛЕЙН ХАРЬЦАНГУЙ ЗАРЧИМ, ИНЕРЦИАЛ БИШ ТООЛЛЫН СИСТЕМ, ИНЕРЦИЙН ХҮЧНҮҮД, ХАРЬЦАНГУЙН ТУСГАЙ ОНОЛ, ЛОРЕНЦЫН ХУВИРГАЛТ БА ТҮҮНИЙ МӨРДЛӨГӨӨ

ГАЛИЛЕЙН ХАРЬЦАНГУЙ ЗАРЧИМ, ИНЕРЦИАЛ БИШ ТООЛЛЫН СИСТЕМ, ИНЕРЦИЙН ХҮЧНҮҮД, ХАРЬЦАНГУЙН ТУСГАЙ ОНОЛ, ЛОРЕНЦЫН ХУВИРГАЛТ БА ТҮҮНИЙ МӨРДЛӨГӨӨ ЛЕКЦ 5 S.PH101 ФИЗИК-1 ГАЛИЛЕЙН ХАРЬЦАНГУЙ ЗАРЧИМ, ИНЕРЦИАЛ БИШ ТООЛЛЫН СИСТЕМ, ИНЕРЦИЙН ХҮЧНҮҮД, ХАРЬЦАНГУЙН ТУСГАЙ ОНОЛ, ЛОРЕНЦЫН ХУВИРГАЛТ БА ТҮҮНИЙ МӨРДЛӨГӨӨ Бэлтгэсэн: О.СҮХ, Б.ОДОНТУЯА 2 S.PH101

Διαβάστε περισσότερα

Монголд уул уурхайн өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэл хөдөө аж ахуйн салбарт хэрхэн нөлөөлж байгаа тухай

Монголд уул уурхайн өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэл хөдөө аж ахуйн салбарт хэрхэн нөлөөлж байгаа тухай Монголын бэлчээрийн нөхөн сэргэх чадамжийг бэхжүүлэх нь Салбар хөрвөсөн эрдэм шинжилгээний судалгааны хурлын бүтээл, Улаанбаатар хот, Монгол Улс, 2015 оны 6-р сарын 9-10 Монголд уул уурхайн өсөн нэмэгдэж

Διαβάστε περισσότερα

ТӨСВИЙН БА УРСГАЛ ТЭНЦЛИЙН АЛДАГДЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

ТӨСВИЙН БА УРСГАЛ ТЭНЦЛИЙН АЛДАГДЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ ТӨСВИЙН БА УРСГАЛ ТЭНЦЛИЙН АЛДАГДЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ Судалгааны хэлтсийн эдийн засагч Д.Энхзаяа Хураангуй Энэ судалгааны ажлаар хос алдагдлын эдийн засагт үзүүлэх нөлөөг тодорхойлохыг зорьсон.

Διαβάστε περισσότερα

С.Бямбахорлоо (Доктор Ph.D, ММНБ, Аудитор, ТМЗ) СЭЗДСургуулийн ахлах багш

С.Бямбахорлоо (Доктор Ph.D, ММНБ, Аудитор, ТМЗ) СЭЗДСургуулийн ахлах багш С.Бямбахорлоо (Доктор Ph.D, ММНБ, Аудитор, ТМЗ) СЭЗДСургуулийн ахлах багш babur_26@yahoo.com ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ ӨРТГИЙН УДИРДЛАГААР ДЭМЖИХ НЬ (Ноос боловсруулах үйлдвэрлэлийн жишээн дээр)

Διαβάστε περισσότερα

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 13

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 13 ЛЕКЦ 3 S.PH0 ФИЗИК- ПОТЕНЦИАЛ, ЦАХИЛГААН ОРНЫ ХҮЧЛЭГ БА ПОТЕНЦИАЛЫН ХОЛБОО, ЦАХИЛГААН ОРОН ДАХЬ ДАМЖУУЛАГЧ, ДАМЖУУЛАГЧ ДАХЬ ЦЭНЭГҮҮДИЙН ТЭНЦВЭР, ГАДНЫ ЦАХИЛГААН ОРОН ДАХЬ ДАМЖУУЛАГЧ, ЦАХИЛГААН БАГТААМЖ,

Διαβάστε περισσότερα

8x100. 8x100. 8x100. 8x100

8x100. 8x100. 8x100. 8x100 1 1-р хэсэг. Элсэлтийн ерөнхий шалгалт 016-С 1. 6 7 тооны урвуу тоог олоорой. A. 6 7 B. 7 6 C. 1 1 6 1 D. 6 7 1 E. 0.86 A нь A тооны эсрэг тоо. 1 тоо нь A тооны урвуу тоо юм. Иймд зөв хариу A нь 7 6 =11

Διαβάστε περισσότερα

802.11b утасгүй сүлжээн дээгүүр TCP протоколын дамжуулах чадамжийг үнэлэх математик загвар

802.11b утасгүй сүлжээн дээгүүр TCP протоколын дамжуулах чадамжийг үнэлэх математик загвар MMT-013 80.11b утасгүй сүлжээн дээгүүр TCP протоколын дамжуулах чадамжийг үнэлэх математик загвар Я.Дашдорж, П. Минж Шинжлэх Ухаан Технологын Их Сургуулийн Компюьтерийн Техник Менежментийн Сургууль эмайл:

Διαβάστε περισσότερα

Рекурсив Хамгийн бага Квадратын аргаар MIMO сувгийг дагах алгоритм

Рекурсив Хамгийн бага Квадратын аргаар MIMO сувгийг дагах алгоритм Рекурсив Хамгийн бага Квадратын аргаар MIMO сувгийг дагах алгоритм Б.Золбоо, А.Мөнхбаясгалан, М.Баярпүрэв МУИС, Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль Электроник, Холбооны Инженерчлэлийн Тэнхим

Διαβάστε περισσότερα

ДИНАМИК, НЬЮТОНЫ ХУУЛИУД, МАСС БА ИМПУЛЬС, ИМПУЛЬС ХАДГАЛАГДАХ ХУУЛЬ, ХҮЧНҮҮД, ХУВЬСАХ МАССТАЙ БИЕИЙН ХӨДӨЛГӨӨН, МАССЫН ТӨВ

ДИНАМИК, НЬЮТОНЫ ХУУЛИУД, МАСС БА ИМПУЛЬС, ИМПУЛЬС ХАДГАЛАГДАХ ХУУЛЬ, ХҮЧНҮҮД, ХУВЬСАХ МАССТАЙ БИЕИЙН ХӨДӨЛГӨӨН, МАССЫН ТӨВ ЛЕКЦ 2 S.PH101 ФИЗИК-1 ДИНАМИК, НЬЮТОНЫ ХУУЛИУД, МАСС БА ИМПУЛЬС, ИМПУЛЬС ХАДГАЛАГДАХ ХУУЛЬ, ХҮЧНҮҮД, ХУВЬСАХ МАССТАЙ БИЕИЙН ХӨДӨЛГӨӨН, МАССЫН ТӨВ Бэлтгэсэн: О.СҮХ, Б.ОДОНТУЯА 2 S.PH101 Физик-1 [Лекц-2]

Διαβάστε περισσότερα

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тэнцвэрт түвшний судалгаа

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тэнцвэрт түвшний судалгаа Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тэнцвэрт түвшний судалгаа Д.Ган-Очир doojav_ganochir@yahoo.com Т. Оюунбаатар _oyuka@yahoo.com 2010 оны 3 дугаар сар Монголбанкны мөнгөний бодлого, судалгааны газрын

Διαβάστε περισσότερα

Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв БАРИЛГЫН БИТҮҮМЖЛЭЛ ТҮҮНИЙГ ТООЦОХ БОЛОН ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ. Менежер: Б. Билгүүн

Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв БАРИЛГЫН БИТҮҮМЖЛЭЛ ТҮҮНИЙГ ТООЦОХ БОЛОН ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ. Менежер: Б. Билгүүн Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв БАРИЛГЫН БИТҮҮМЖЛЭЛ ТҮҮНИЙГ ТООЦОХ БОЛОН ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ Менежер: Б. Билгүүн Агуулга 1.Агаар нэвтрүүлэлт түүний нөлөөлөл 2.Агаар нэвтрүүлэлтийн стандарт 3.Барилгын

Διαβάστε περισσότερα

SOLITE SILVER БА RUIYU/OEM АККУМЛЯТОРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА. Б.Цэцэнхуар 1, Ц.Өлзийбаатар 2*

SOLITE SILVER БА RUIYU/OEM АККУМЛЯТОРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА. Б.Цэцэнхуар 1, Ц.Өлзийбаатар 2* This article is published under the Creative Commons CC-BY License. DOI: https://doi.org/10.5564/mjas.v22i03.964 SOLITE SILVER БА RUIYU/OEM АККУМЛЯТОРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Б.Цэцэнхуар

Διαβάστε περισσότερα

Тухайн Дифференциал Тэгшитгэл ба Түүний Нийтлэг Хэрэглээ

Тухайн Дифференциал Тэгшитгэл ба Түүний Нийтлэг Хэрэглээ Тухайн Дифференциал Тэгшитгэл ба Түүний Нийтлэг Хэрэглээ Сүхболдын Төгөлдөр 2012 оны 1р сарын 23 1 Өмнөх Үг Юуны өмнө энэ семинарт оролцох боломжийг олгосон Төмөр ахдаа баярлалаа. Миний бие астрофизикийн

Διαβάστε περισσότερα

МАТЕМАТИК ХУВИЛБАР D. 8x100. 8x100. 8x100

МАТЕМАТИК ХУВИЛБАР D. 8x100. 8x100. 8x100 МАТЕМАТИК ХУВИЛБАР D ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ - 07 МАТЕМАТИК ХУВИЛБАР D Хувилбар D - Математик. 0.5 бутархайг энгийн бутархай болгож бич. A. B. C. 40 4 5 0.5 = 5 00 = 4. A = 6 бол A =? D. 5 99 E. 5 90

Διαβάστε περισσότερα

орон нутгийн эдийн ЗАСАг, САнхүүгИйн САлБАРын Тойм Боловсруулсан: МБСГ, СХ-ийн эдийн засагч Ë.Дөлгөөн Удирдаж зөвлөсөн: МБСГ, СХ-ийн захирал Н.

орон нутгийн эдийн ЗАСАг, САнхүүгИйн САлБАРын Тойм Боловсруулсан: МБСГ, СХ-ийн эдийн засагч Ë.Дөлгөөн Удирдаж зөвлөсөн: МБСГ, СХ-ийн захирал Н. орон нутгийн эдийн ЗАСАг, САнхүүгИйн САлБАРын Тойм Боловсруулсан: МБСГ, СХ-ийн эдийн засагч Ë.Дөлгөөн Удирдаж зөвлөсөн: МБСГ, СХ-ийн захирал Н.Амар ОРОН НУТГИЙН ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН САЛБАРЫН ТОЙМ Л.Дөлгөөн

Διαβάστε περισσότερα

ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, ЦАЛИНГИЙН СТАТИСТИК ШИНЖИЛГЭЭ

ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, ЦАЛИНГИЙН СТАТИСТИК ШИНЖИЛГЭЭ МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛЬ СТАТИСТИКИЙН ТЭНХИМ БААТАРЫН ОЮУН-ЭРДЭНЭ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, ЦАЛИНГИЙН СТАТИСТИК ШИНЖИЛГЭЭ Мэргэжлийн индекс : E310900 Эдийн засгийн ухааны магистрын зэрэг

Διαβάστε περισσότερα

АКТИВЫГ АНГИЛАХ, АКТИВЫН ЭРСДЭЛИЙН САН БАЙГУУЛЖ, ЗАРЦУУЛАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ

АКТИВЫГ АНГИЛАХ, АКТИВЫН ЭРСДЭЛИЙН САН БАЙГУУЛЖ, ЗАРЦУУЛАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ ЖУРМЫН ТӨСӨЛ АКТИВЫГ АНГИЛАХ, АКТИВЫН ЭРСДЭЛИЙН САН БАЙГУУЛЖ, ЗАРЦУУЛАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1.1. Энэхүү журмын зорилго нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж,

Διαβάστε περισσότερα

S.PH102 Физик-2. Семинар 7. Сэдэв : Квант механикийн үндэс, Атомын физик. Тест оны намар

S.PH102 Физик-2. Семинар 7. Сэдэв : Квант механикийн үндэс, Атомын физик. Тест оны намар S.PH102 Физик-2 Семинар 7 Сэдэв : Квант механикийн үндэс, Атомын физик Тест 2015-2016 оны намар Физик -2 7.1 Устөрөгчийн атом фотон шингээсэн бол түүний электроны орбитын радиус............. А. Багасна.

Διαβάστε περισσότερα

АНДЕРРАЙТИНГИЙН ГАРЫН УЛААНБААТАР ХОТ АВЛАГА

АНДЕРРАЙТИНГИЙН ГАРЫН УЛААНБААТАР ХОТ АВЛАГА 2014 АНДЕРРАЙТИНГИЙН ГАРЫН УЛААНБААТАР ХОТ АВЛАГА ДААТГАЛЫН ТӨРӨЛ: ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ Д.Жаргал /Монгол Даатгал ХХК/ С.Золбоо /Практикал Даатгал ХХК/ Ч.Бат-Эрдэнэ /Бодь Даатгал ХХК/ С.Нарантунгалаг

Διαβάστε περισσότερα

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ. Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлав.

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ. Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлав. МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код 91.040.30 Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал Methodology of housing unit area calculation in residential buildings Стандартчилал, Хэмжилзүйн

Διαβάστε περισσότερα

ГУРАВДУГААР АЖИЛ Гэрлийн туйлшрал судлан Малюсын хуулийг шалгах

ГУРАВДУГААР АЖИЛ Гэрлийн туйлшрал судлан Малюсын хуулийг шалгах ГУРАВДУГААР АЖИЛ Гэрлийн туйлшрал судлан Малюсын хуулийг шалгах Ажлын зорилго: Энэхүү ажлаар гэрлийн туйлшралын үзэгдэлтэй танилцан, туршлагаар Малюсын хуулийг шалгахад оршино. Хэрэглэгдэх багаж: Гэрэл

Διαβάστε περισσότερα

Ерөнхий эмиттертэй транзисторт өсгөгч Унших материал

Ерөнхий эмиттертэй транзисторт өсгөгч Унших материал ажил7 Ерөнхий эмиттертэй транзисторт өсгөгч Унших материал Electronic Deices and ircuits, 4 th edition: Section 5-1, Ac amplifier Fundamentals; Section 5-3, Amplifier Analysis Usg Small-Signal Models,

Διαβάστε περισσότερα

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо = = 7. 1 AB BC AC AB BC AC. цэгийг дайрсан шулууны тэгшитгэл = ХУВИЛБАР А

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо = = 7. 1 AB BC AC AB BC AC. цэгийг дайрсан шулууны тэгшитгэл = ХУВИЛБАР А МАТЕМАТИК 007 Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо Математикийн хичээлийн даалгавар - 007 (a + a n ) n. a ± b = ( a± b)( a ab+ b ). -í - S n =. b sin + = 4.. lim = 5. Виетиéн теорåм

Διαβάστε περισσότερα

Компьютер графикийн файлын формат

Компьютер графикийн файлын формат Компьютер графикийн файлын формат Лекц 13-14 МУИС-МТС-КМТТ багш П.Гантуяа Bit dept Энэ нь зурагын 1 пикселд хичнээн тооны өнгө байхыг тодорхойлж өгдөг. Их bit depth-тэй бол илүү олон тооны өнгөний сонголттой

Διαβάστε περισσότερα

КИНЕМАТИК, МЕХАНИК ХӨДӨЛГӨӨН, ХУРД, ХУРДАТГАЛ, ЭРГЭХ ХӨДӨЛГӨӨН

КИНЕМАТИК, МЕХАНИК ХӨДӨЛГӨӨН, ХУРД, ХУРДАТГАЛ, ЭРГЭХ ХӨДӨЛГӨӨН ЛЕКЦ 1 S.PH101 ФИЗИК-1 КИНЕМАТИК, МЕХАНИК ХӨДӨЛГӨӨН, ХУРД, ХУРДАТГАЛ, ЭРГЭХ ХӨДӨЛГӨӨН Бэлтгэсэн: О.СҮХ, Б.ОДОНТУЯА S.PH101 Физик-1 [Лекц-1] КИНЕМАТИК 1-1 МЕХАНИК ХӨДӨЛГӨӨН Материйн хамгийн энгийн хөдөлгөөн

Διαβάστε περισσότερα

Õóðààíãóé. Түлхүүр үг: GPS тропосфер Монголд, усны уурын агууламж, агаар мандлын зайнаас тандалт

Õóðààíãóé. Түлхүүр үг: GPS тропосфер Монголд, усны уурын агууламж, агаар мандлын зайнаас тандалт АГААР МАНДАЛ ДАХЬ УСНЫ УУРЫН АГУУЛАМЖИЙГ GPS ХЭМЖИЛТЭЭС ТОДОРХОЙЛСОН ДҮН Ш. Амаржаргал 1, Г. Даваахүү 1, Д. Лхагвасүрэн 1, С. Санжжав 1, Н. Хишигжаргал 2, Ч. Мөнхчимэг 2, 1 Одон Орон Геофизикийн Судалгааны

Διαβάστε περισσότερα

Эрчим хүч & Engineering (115)

Эрчим хүч & Engineering (115) 02 03 03 М-Си-Эс Группын үүсгэн байгуулагч Ж.Оджаргалын мэндчилгээ 9-р сарын үйл явдлын 04 04 товчоон Өмнөд бүсийг эрчим хүчний системд холбох шугамын ажил дуусч техникийн комисс ажиллаа сэтгүүлийн Агуулга

Διαβάστε περισσότερα

МОНГОЛ ХОНИНЫ НООСНЫ БҮТЭЦ, ШИНЖ ЧАНАРЫГ ЭЛЕКТРОН МИКРОСКОПИЙН АРГААР СУДЛАХ

МОНГОЛ ХОНИНЫ НООСНЫ БҮТЭЦ, ШИНЖ ЧАНАРЫГ ЭЛЕКТРОН МИКРОСКОПИЙН АРГААР СУДЛАХ 82 МОНГОЛ ХОНИНЫ НООСНЫ БҮТЭЦ, ШИНЖ ЧАНАРЫГ ЭЛЕКТРОН МИКРОСКОПИЙН АРГААР СУДЛАХ Г.Ганбат 1, Ц.Хишигжаргал 1, Ч.Ганзориг 2, Э.Оюунсүрэн 1, Л.Ганчимэг 2 1-ХААИС, Биологийн нөөцийн менежментийн сургууль 2-МУИС,

Διαβάστε περισσότερα

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 12

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 12 ЛЕКЦ 12 S.PH101 ФИЗИК-1 ЦАХИЛГААН ЦЭНЭГ, КУЛОНЫ ХУУЛЬ, ЦАХИЛГААН ОРОН, ОРНЫ ХҮЧЛЭГ, СИСТЕМ ЦЭНЭГҮҮДИЙН ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ, ДИПОЛЬ, СИСТЕМ ЦЭНЭГҮҮДИЙН ОРНЫГ ХОЛ ЗАЙД ТООЦОХ, ЦАХИЛГААН СТАТИК ОРНЫ ЦИРКУЛЯЦ,

Διαβάστε περισσότερα

АРВАНГУРАВДУГААР АЖИЛ Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлох нь

АРВАНГУРАВДУГААР АЖИЛ Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлох нь АРВАНГУРАВДУГААР АЖИЛ Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлох нь Ажлын зорилго: Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлон хэмжихэд оршино. Хэрэглэгдэх багаж: PASCO- Гейгер-Мюллерийн тоолуур,

Διαβάστε περισσότερα

615 АВС гурвалжны багтаасан тойргийн төв нь О. ( А>90 ) AL биссектрисийн үргэлжлэл нь багтаасан тойргийг F цэгт огтолно. OA радиус ВС талыг Е цэгээр

615 АВС гурвалжны багтаасан тойргийн төв нь О. ( А>90 ) AL биссектрисийн үргэлжлэл нь багтаасан тойргийг F цэгт огтолно. OA радиус ВС талыг Е цэгээр 615 АВС гурвалжны багтаасан тойргийн төв нь О. ( А>90 ) AL биссектрисийн үргэлжлэл нь багтаасан тойргийг F цэгт огтолно. OA радиус ВС талыг Е цэгээр огтолно. АН нь уг гурвалжны өндөр ба АН AF3 ÐAEH30 бол

Διαβάστε περισσότερα

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ U.MT101-МАТЕМАТИК I ХИЧЭЭЛИЙН СЕМИНАРЫН ЗӨВЛӨМЖ он

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ U.MT101-МАТЕМАТИК I ХИЧЭЭЛИЙН СЕМИНАРЫН ЗӨВЛӨМЖ он ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ U.MT-МАТЕМАТИК ХИЧЭЭЛИЙН СЕМИНАРЫН ЗӨВЛӨМЖ 5 он . КОМПЛЕКС ТОО, ТҮҮН ДЭЭР ХИЙХ ҮЙЛДЛҮҮД Жишээ. A i( + i) + (7 i) +i илэрхийллийг

Διαβάστε περισσότερα

ПРОПАНТ ХӨӨСТ КАМЕРТ БҮРТГЭГДСЭН ХАРИМХАЙ БУС ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭР ҮҮССЭН ЭЕРЭГ ЦЭНЭГТ БӨӨМИЙГ ЯЛГАН ТАНИХ НЭГЭН БОЛОМЖ

ПРОПАНТ ХӨӨСТ КАМЕРТ БҮРТГЭГДСЭН ХАРИМХАЙ БУС ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭР ҮҮССЭН ЭЕРЭГ ЦЭНЭГТ БӨӨМИЙГ ЯЛГАН ТАНИХ НЭГЭН БОЛОМЖ Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 56 No 01 (217) 2016 DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v56i01.671 ПРОПАНТ ХӨӨСТ КАМЕРТ БҮРТГЭГДСЭН ХАРИМХАЙ БУС ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭР ҮҮССЭН ЭЕРЭГ ЦЭНЭГТ

Διαβάστε περισσότερα

Өгөгдөл(Data) and Дохио(signal)

Өгөгдөл(Data) and Дохио(signal) Мэдээллийн сүлжээ профессорын баг Өгөгдөл(Data) and Дохио(signal) Семинар 2 Багш (Доктор Ph.D) Л.Одончимэг Оюутан юу эзэмших вэ: Өгөгдөл гэж юу вэ? Өгөгдөл ба Дохионы ялгаа Аналог ба Тоон дохионы ялгаа

Διαβάστε περισσότερα

МОНГОЛЫН МОБАЙЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ

МОНГОЛЫН МОБАЙЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ МОНГОЛЫН МОБАЙЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ Хашхүүгийн Ариунаа докт.,(ph.d), дэд профессор, Бизнесийн удирдлага, Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их

Διαβάστε περισσότερα

Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнийг томилох тухай

Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнийг томилох тухай Òªðèéí ìýäýýëýë Äîëîî õîíîã òóòìûí õýâëýë 2016 îíû 08 д аар ñарûí 19 ¹ 31 /940/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнийг томилох тухай 1757 Монгол Улсын Засгийн газрын тогтоол

Διαβάστε περισσότερα

Пүрвээгийн АРИУНБОЛОР

Пүрвээгийн АРИУНБОЛОР МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ Пүрвээгийн АРИУНБОЛОР БОГИНО ХОЛБОГДСОН РОТОРТОЙ АСИНХРОН ХӨДӨЛГҮҮРИЙН ДИНАМИК ЗАГВАРЧЛАЛ УЛААНБААТАР

Διαβάστε περισσότερα

АДРОНЫ КЛАСТЕРЫГ ЯЛГАХАД ЗОРИУЛСАН ПАРАМЕТРИЙГ ТОДОРХОЙЛСОН НЬ

АДРОНЫ КЛАСТЕРЫГ ЯЛГАХАД ЗОРИУЛСАН ПАРАМЕТРИЙГ ТОДОРХОЙЛСОН НЬ DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v54i2.657 АДРОНЫ КЛАСТЕРЫГ ЯЛГАХАД ЗОРИУЛСАН ПАРАМЕТРИЙГ ТОДОРХОЙЛСОН НЬ Р.Тогоо 1, Ж.Шинэбаяр 2, Д.Отгонсүрэн 1 1) ШУА, Физик технологийн хүрээлэн 2) МУБИС, Боловсрол

Διαβάστε περισσότερα

БИЛЭЭ СУЛ ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ

БИЛЭЭ СУЛ ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ Беньямин Брозиг (Benjamin Brosig). 2012. БИЛЭЭ СУЛ ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ (The meaning and usage of the particle bilee ). Хэл зохиол судлал V (37): 10-18. The wording of the text should be as published.

Διαβάστε περισσότερα

Уран олборлолт Танзани улсад ашигтай юу?

Уран олборлолт Танзани улсад ашигтай юу? Уран олборлолт Танзани улсад ашигтай юу? Уран олборлолт, уурхайн хаягдал тэйлинг ба хожим гарах зардлын эдийн засгийн тооцоо Уран олборлолтод нөлөөлөx хүчин зүйлс, тэдгээрийн эдийн засгийн тооцоо, баримт

Διαβάστε περισσότερα

Компьютерийн шинжлэх ухаан Computer science Натурал компьютер: онол ба хэрэглээ Natural computing: theory and aplication

Компьютерийн шинжлэх ухаан Computer science Натурал компьютер: онол ба хэрэглээ Natural computing: theory and aplication ЗУНЫ ЛЕКЦ 2010 MyPhone Компьютерийн шинжлэх ухаан Computer science Натурал компьютер: онол ба хэрэглээ Natural computing: theory and aplication И. Цэрэн Онолт Цр 23 07 2010, Улаанбаатар computation is

Διαβάστε περισσότερα

ARTICLES ХҮЧНИЙ ТРАНСФОРМАТОРЫН ЭВДРЭЛ ГЭМТЭЛ, ТҮҮНИЙГ ОНОШЛОХ АРГА ЗҮЙ

ARTICLES ХҮЧНИЙ ТРАНСФОРМАТОРЫН ЭВДРЭЛ ГЭМТЭЛ, ТҮҮНИЙГ ОНОШЛОХ АРГА ЗҮЙ Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 27 (221) ARTICLES ХҮЧНИЙ ТРАНСФОРМАТОРЫН ЭВДРЭЛ ГЭМТЭЛ, ТҮҮНИЙГ ОНОШЛОХ АРГА ЗҮЙ О.Чинбат Цахилгаан хангамж, электроникийн тэнхим, Техник технологийн дээд сургууль, Монгол

Διαβάστε περισσότερα

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, тохируулгад ашиглаж буй хэмжих хэрэгсэл, багаж төхөөрөмжийн судалгаа НЭГ. ҮНДЭСЛЭЛ

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, тохируулгад ашиглаж буй хэмжих хэрэгсэл, багаж төхөөрөмжийн судалгаа НЭГ. ҮНДЭСЛЭЛ 203 он НЭГ. ҮНДЭСЛЭЛ Эмнэлгийн хэмжил зүй гэдэг нь хэмжил зүйн нэгэн чиглэл бөгөөд гол үүрэг нь эрүүл мэндийн салбарт хэмжлийн нэгдмэл байдлыг болон шинжилгээ, оношлогоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног

Διαβάστε περισσότερα

ÍÄÝÑÍÈÉ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÎÐÎÎ EVIEWS 9 ÏÐÎÃÐÀÌÛÃ ØÈÍÆÈËÃÝÝÍÄ ÀØÈÃËÀÕ ÍÜ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ

ÍÄÝÑÍÈÉ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÎÐÎÎ EVIEWS 9 ÏÐÎÃÐÀÌÛÃ ØÈÍÆÈËÃÝÝÍÄ ÀØÈÃËÀÕ ÍÜ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ ÍÄÝÑÍÈÉ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÎÐÎÎ EVIEWS 9 ÏÐÎÃÐÀÌÛÃ ØÈÍÆÈËÃÝÝÍÄ ÀØÈÃËÀÕ ÍÜ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ ÓËÀÀÍÁÀÀÒÀÐ 2018 ДАА 005.1 ННА 32.973-018 E-93 EVIEWS 9 ПРОГРАМЫГ ШИНЖИЛГЭЭНД АШИГЛАХ НЬ Гарын авлага Хянан тохиолдуулсан:

Διαβάστε περισσότερα

МИКРОКОНТРОЛЛЕРИЙН ХЯЛБАР ДАСГАЛУУД

МИКРОКОНТРОЛЛЕРИЙН ХЯЛБАР ДАСГАЛУУД 3.1. ГЭРЭЛТЭГЧ ДИОДЫГ УДИРДАХ МИКРОКОНТРОЛЛЕРИЙН ХЯЛБАР ДАСГАЛУУД Гэрэлтэгч диодуудыг төрөл бүрийн эффекттэйгээр асааж унтраах эдгээр дасгалууд нь портоор мэдээллийг хэрхэн гаргах талаар үзэх хичээл юм.

Διαβάστε περισσότερα

O 8. ), жонш (KAlSi 3

O 8. ), жонш (KAlSi 3 Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2013 оны 03 (207) Полиминералын post IR-IR болон кварцын кристаллын люминесценцийн аргыг хослуулан олдворын он цагийг тогтоох нь С.Саран 1,2, С.Тэнгис 1, Б. Оргил 1, Р.Мөнхтулга

Διαβάστε περισσότερα

Математикийн хичээлийн даалгавар. Эрхэм шалгуулагч танд амжилт хүсье.

Математикийн хичээлийн даалгавар. Эрхэм шалгуулагч танд амжилт хүсье. Эрхэм шалгуулагч танд амжилт хүсье. Шалгалтын бодлого бодоход ашиглагдах зарим томьёонууд: 1. Конусын хажуу гадаргуу нь SS х.г = ππ RR ll байна. Үүнд ll нь байгуулагч.. log aa kk bb = 1 kk log aa bb 3.

Διαβάστε περισσότερα

Бодолт: ( ) ,2

Бодолт: ( ) ,2 46. AOB = 9, Rрадиустай секторын AO, OB хэрчмүүд болон AB нумыг шүргэсэн тойрог багтсан бол тойргийн радиусыг ол. Бодолт: MO = x, OO = OK OK OO = R x, OO M = 45 = OMO OM = OM = O K = x, x + Rx R = ( )

Διαβάστε περισσότερα

Физикийн даалгавар 10-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг (тест)

Физикийн даалгавар 10-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг (тест) Нэгдүгээр хэсэг (тест) Утгат оронг алдагдуулахгүй тооцоол. Тестийн дугаар 1 2 3 4 25.05+37.5= 54-22.4= 12 15.5 = 18.75 7.5 = A 62.55 31.6 186 2.5 B 62.5 31 190 2.50 C 62.6 32 180 3.0 D 63 30 186.0 2.0

Διαβάστε περισσότερα

МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2018

МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2018 МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2018 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ Улаанбаатар хот Ерөнхий зохион байгуулагч: Монгол Улсын Их Сургууль Хамтран зохион байгуулагч: Монголын Мэдээллийн Технологийн Консорциум Шинжлэн

Διαβάστε περισσότερα

Дан болон давхар урвуу дүүжингийн тэнцвэржилт

Дан болон давхар урвуу дүүжингийн тэнцвэржилт Дан болон давхар урвуу дүүжингийн тэнцвэржилт Б.Луубаатар, А.Батмөнх ШУТИС-МХТС-ийн ахлах багш, ШУТИС-МХТС-ийн профессор Хураангуй Энэхүү өгүүлэлд дан болон давхар урвуу дүүжингийн загварчлал, тэдгээрийн

Διαβάστε περισσότερα

Нэгэн өдрийн тархалтын судалгаа оны I/II сар, Монгол. Герман, Эссэний Их сургуулийн эмнэлэг, Проф. Валтер Попп

Нэгэн өдрийн тархалтын судалгаа оны I/II сар, Монгол. Герман, Эссэний Их сургуулийн эмнэлэг, Проф. Валтер Попп Нэгэн өдрийн тархалтын судалгаа 2012 оны I/II сар, Монгол Герман, Эссэний Их сургуулийн эмнэлэг, Проф. Валтер Попп 1 Тархалтын судалгаа (хэсэгчилсэн/хөндлөнгийн) Хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн халдварыг

Διαβάστε περισσότερα

МОНГОЛ ДАХЬ БЭЛГИЙН ЦӨӨНХИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ Н. Анараа ЛГБТ Төв ТББ

МОНГОЛ ДАХЬ БЭЛГИЙН ЦӨӨНХИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ Н. Анараа ЛГБТ Төв ТББ МОНГОЛ ДАХЬ БЭЛГИЙН ЦӨӨНХИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ Н. Анараа ЛГБТ Төв ТББ Гарчиг I. Судалгааны тойм II. Нэр томъёоны товчлол III. Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлтэй холбоотой нэр томъёоны

Διαβάστε περισσότερα

Байгаль орчны бохирдлын талаар Япон улсаас авч хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны үнэлгээ

Байгаль орчны бохирдлын талаар Япон улсаас авч хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны үнэлгээ Япон улсын Гадаад хэргийн яамнаас хэрэгжүүлж буй 2016 оны Хөгжлийн Албан Ёсны Тусламж (ХАЁТ)-ийн үнэлгээ Байгаль орчны бохирдлын талаар Япон улсаас авч хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны үнэлгээ 2017 оны

Διαβάστε περισσότερα

Ядуурлын Үнэлгээний Хуудас Монгол улс

Ядуурлын Үнэлгээний Хуудас Монгол улс Ядуурлын Үнэлгээний Хуудас Монгол улс Simple Poverty Scorecard Poverty-Assessment Tool Марк Шрайнэр 2016.04.04 This document is in English at SimplePovertyScorecard.com Энэхүү баримт бичиг болон дагалдах

Διαβάστε περισσότερα

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭД ХҮРГЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭД ХҮРГЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭД ХҮРГЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ 1. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах тухай ТУЗийн тогтоол, хавсралтын хамт. I. Хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэл; II. Хувьцаа эзэмшигчдэд

Διαβάστε περισσότερα

Хадан Дээрх Тамганы Дүрсийг Адууны Тамганы Дүрстэй Машин Сургалтын Аргуудаар Харьцуулах

Хадан Дээрх Тамганы Дүрсийг Адууны Тамганы Дүрстэй Машин Сургалтын Аргуудаар Харьцуулах Хадан Дээрх Тамганы Дүрсийг Адууны Тамганы Дүрстэй Машин Сургалтын Аргуудаар Харьцуулах Пэрэнлэйлхүндэв Гантуяа*, Батсуурь Сувдаа*, Дамдинсүрэн Цэвээндорж** *Монгол Улсын Их Сургууль, Мэдээлэл, Компьютерийн

Διαβάστε περισσότερα

GLEAR -Гэр хорооллын айлуудын цэвэр агаар Жижиг галлах системд тоосны шүүлтүүр хийх нь

GLEAR -Гэр хорооллын айлуудын цэвэр агаар Жижиг галлах системд тоосны шүүлтүүр хийх нь ttp://resource.news.mn/company/photo/2012/11/440687cdc91443b8/d7a2894f1a12a7cdoriginal.jpg G.C. Stehr, Byambasuren.B GMIT German-Mongolian Institute for Resources and Technology Nalaikh/Ulaanbaatar, Mongolia

Διαβάστε περισσότερα

Физикийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг( Тест )

Физикийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг( Тест ) Нэгдүгээр хээг( Тет ) 1-5-р бодлогод утга, цифр анхаар. 1. Дэлхий дээрх бүх хүмүүийн маийг үнэл. A. 4 10 12 кг B. 1 10 9 кг C. 2 10 10 кг D. 3 10 11 кг 2. Сүүн зам хэмээх манай глактикийн диаметрийн хэмжээ

Διαβάστε περισσότερα

:xeu 2+ - ИЙГ ГАРГАН АВАХ БОЛОН ТҮҮНИЙ ГЭРЛИЙН ЦАЦАРГАЛТЫН СУДАЛГАА

:xeu 2+ - ИЙГ ГАРГАН АВАХ БОЛОН ТҮҮНИЙ ГЭРЛИЙН ЦАЦАРГАЛТЫН СУДАЛГАА DOI: https://doi.org/10.5564/pmas.v57i3.888 :xeu 2+ - ИЙГ ГАРГАН АВАХ БОЛОН ТҮҮНИЙ ГЭРЛИЙН ЦАЦАРГАЛТЫН СУДАЛГАА Н.Төвжаргал 1, *, Б. Алтантулга 1, н.цогхүү 2, О.Төгс 2, Ж.Даваасамбуу 1 1 МУИС-ийн Физикийн

Διαβάστε περισσότερα

MNS ISO TR 25107:2013

MNS ISO TR 25107:2013 9. СОРОНЗОН БӨӨМИЙН СОРИЛ - ТҮВШИН I, II БА III MNS ISO TR 25107:2013 Ардаа тоотой E ба P үсгэн тэмдэглэгээ нь харгалзан онолын (education) ба дадлагын (pratical) сургалтын цагийг тэмдэглэгээ болно. Агуулга

Διαβάστε περισσότερα

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ ÝÐ Ë ÌÝÍÄИЙН ßÀÌ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ НҮБ-ын Хүүхдийн Сан МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ ҮНДЭСНИЙ V СУДАЛГААНЫ ТАЙЛАН Улаанбаатар хот, Монгол Улс 2017 ННА-51

Διαβάστε περισσότερα

Дамжууллын гэмтэл ба Сувгийн. багтаамж. Оюутан юу эзэмших вэ:

Дамжууллын гэмтэл ба Сувгийн. багтаамж. Оюутан юу эзэмших вэ: Дамжууллын гэмтэл ба Сувгийн Оюутан юу эзэмших вэ: багтаамж Дамжууллын гэмтэл үүсгүүр гэж юу болохыг тодорхойлох Унтралтыг тайлбарлах, тооцоолол хийх Дохионы гажуудлыг тайлбарлах Өгөгдлийн хурд буюу Найквистийн

Διαβάστε περισσότερα

ИСЛАНД УЛСЫН БАГА ТЕМПЕРАТУРТАЙ, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ИЛЭРЦТЭЙ ТАЛБАЙ ДЭЭРХ ТЕМ БА МТ АРГУУДЫН ХЭРЭГЛЭЭ

ИСЛАНД УЛСЫН БАГА ТЕМПЕРАТУРТАЙ, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ИЛЭРЦТЭЙ ТАЛБАЙ ДЭЭРХ ТЕМ БА МТ АРГУУДЫН ХЭРЭГЛЭЭ Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2017 оны 02 (222) DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v57i2.849 ИСЛАНД УЛСЫН БАГА ТЕМПЕРАТУРТАЙ, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ИЛЭРЦТЭЙ ТАЛБАЙ ДЭЭРХ ТЕМ БА МТ АРГУУДЫН ХЭРЭГЛЭЭ Л.Саранцэцэг

Διαβάστε περισσότερα

МОР2 ТӨСЛИЙН ЭКОЛОГИЙН СУДАЛГАА АВАХ ЕРӨНХИЙ ТОЙМ оны 6 сарын 13

МОР2 ТӨСЛИЙН ЭКОЛОГИЙН СУДАЛГАА АВАХ ЕРӨНХИЙ ТОЙМ оны 6 сарын 13 МОР2 ТӨСЛИЙН ЭКОЛОГИЙН СУДАЛГАА АВАХ ЕРӨНХИЙ ТОЙМ -2013 2013 оны 6 сарын 13 Тойм Судалгааны асуултууд болон Таамаглалууд Судалгаа авах аргачлал Шалгуур үзүүлэлтүүд 2013 Судалгааны асуултууд болон Таамаглалууд

Διαβάστε περισσότερα

Үндэсний СТАТИСТИК. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн улирал тутмын цахим сэтгүүл

Үндэсний СТАТИСТИК. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн улирал тутмын цахим сэтгүүл Үндэсний СТАТИСТИК 2018 01 (6) Шинжлэх ухаан, танин мэдэхүйн улирал тутмын цахим сэтгүүл АРТУРО МАРТИНЕЗ: Монгол Улсыг туршилтын судалгаа явуулсан нөгөө хоёр улстай харьцуулахад хөрөнгийн өмчлөлийн асуудëààð

Διαβάστε περισσότερα

ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÁÞËËÅÒÅÍÜ MONTHLY BULLETIN OF STATISTICS

ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÁÞËËÅÒÅÍÜ MONTHLY BULLETIN OF STATISTICS ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÄÝÑÍÈÉ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÎÐÎÎ NATIONAL STATISTICAL OFFICE OF MONGOLIA ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÁÞËËÅÒÅÍÜ MONTHLY BULLETIN OF STATISTICS 12 ñàð 2012 December Óëààíáààòàð õîò Ulaanbaatar ÃÀÐ Èà CONTENTS Åðºíõèé

Διαβάστε περισσότερα

Зохиогч: Ч. Ганбаатар Удирдагч: Доктор (Ph.D) Б. Батзолбоо. ШУТИС-Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Програмчлалын профессорын баг.

Зохиогч: Ч. Ганбаатар Удирдагч: Доктор (Ph.D) Б. Батзолбоо. ШУТИС-Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Програмчлалын профессорын баг. АВТОМАШИНЫ ДУГААР ИЛРҮҮЛЭХ СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АСУУДАЛД: Зохиогч: Ч. Ганбаатар Удирдагч: Доктор (Ph.D) Б. Батзолбоо ШУТИС-Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Програмчлалын профессорын баг. Хураангуй:

Διαβάστε περισσότερα

Appendix2.1-8 Training Handout for Emission Inventory & Diffusion Simulation ( )

Appendix2.1-8 Training Handout for Emission Inventory & Diffusion Simulation ( ) Appendix2.1-8 Training Handout for Emission Inventory & Diffusion Simulation (2012.09) 1-405 1-406 Цаг уурын өгөгдөл мэдээний шинжилгээ Орчны агаарын чанарын агууламжийн мэдээлэл, Эх үүсвэрийн өнөөгийн

Διαβάστε περισσότερα

ХЕПАТИТЫН С ВИРҮСИЙН ХАЛДВАРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ, ОНОШЛОХ, ЭМЧЛЭХ УДИРДАМЖ оны 4-р сар УДИРДАМЖ

ХЕПАТИТЫН С ВИРҮСИЙН ХАЛДВАРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ, ОНОШЛОХ, ЭМЧЛЭХ УДИРДАМЖ оны 4-р сар УДИРДАМЖ 1 ХЕПАТИТЫН С ВИРҮСИЙН ХАЛДВАРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ, ОНОШЛОХ, ЭМЧЛЭХ УДИРДАМЖ 2014 оны 4-р сар УДИРДАМЖ 2 Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2014 онд "Guidelines for the Screening, Care and Treatment of persons

Διαβάστε περισσότερα

ARTICLES МОНГОЛЫН ГОВЬД АЖИГЛАГДСАН ШОРООН ШУУРГАНЫ ҮЕИЙН ТООСНЫ БОСОО УРСГАЛЫГ ҮНЭЛСЭН НЬ

ARTICLES МОНГОЛЫН ГОВЬД АЖИГЛАГДСАН ШОРООН ШУУРГАНЫ ҮЕИЙН ТООСНЫ БОСОО УРСГАЛЫГ ҮНЭЛСЭН НЬ 02 01 (226) (225) ARTICLES МОНГОЛЫН ГОВЬД АЖИГЛАГДСАН ШОРООН ШУУРГАНЫ ҮЕИЙН ТООСНЫ БОСОО УРСГАЛЫГ ҮНЭЛСЭН НЬ Д.Жүгдэр* Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Монгол улс --------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Διαβάστε περισσότερα

7 Цаг уур, агаарын чанарын мониторингийн өгөгдлийн дүн шинжилгээ 7.1 Цаг уурын өгөгдлийн анализ

7 Цаг уур, агаарын чанарын мониторингийн өгөгдлийн дүн шинжилгээ 7.1 Цаг уурын өгөгдлийн анализ 7 Цаг уур, агаарын чанарын мониторингийн өгөгдлийн дүн шинжилгээ 7.1 Цаг уурын өгөгдлийн анализ 7.1.1 Олж авсан цаг уурын өгөгдлийг боловсруулах болон алдааг шалгах Цаг уурын жилийн тайланг боловсруулсанаар

Διαβάστε περισσότερα

МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2017

МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2017 МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН,ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ ДОКТОР, ПРОФЕССОР Г. ЦОГБАДРАХЫН НЭРЭМЖИТ МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2017 2016/2017

Διαβάστε περισσότερα

50 th IChO 2018 ОНОЛЫН ТЭМЦЭЭН BACK TO WHERE IT ALL BEGAN оны 7-р сарын Братислав, СЛОВАК Праг, ЧЕХ

50 th IChO 2018 ОНОЛЫН ТЭМЦЭЭН BACK TO WHERE IT ALL BEGAN оны 7-р сарын Братислав, СЛОВАК Праг, ЧЕХ 2018 оны 7-р сарын 19 29 Братислав, СЛОВАК Праг, ЧЕХ www.50icho.eu ОНОЛЫН ТЭМЦЭЭН Country: Name as in passport: Mongolia - MNG Student code: Language: Mongolian 50 th IChO 2018 International Chemistry

Διαβάστε περισσότερα

Монгол Улсын нийгмийн хамгааллын суурь түвшний тодорхойлолт, зардал

Монгол Улсын нийгмийн хамгааллын суурь түвшний тодорхойлолт, зардал Нийгмийн хамгааллын үнэлгээнд суурилсан үндэсний хэлэлцүүлэг: Монгол Улсын нийгмийн хамгааллын суурь түвшний тодорхойлолт, зардал Нийгмийн хамгааллын үнэлгээнд суурилсан үндэсний хэлэлцүүлэг: Монгол Улсын

Διαβάστε περισσότερα

Нягтруулга Multiplexing

Нягтруулга Multiplexing Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль Нягтруулга Multiplexing Мэдээллийн Сүлжээний баг Лекц 6 Багш Доктор (Ph.D) Л.Одончимэг Агуулга: Нягтруурлга гэж юу вэ? Нягтруулгын

Διαβάστε περισσότερα

ТЭЭВРИЙН СТАТИСТИКИЙН АРГАЧЛАЛ

ТЭЭВРИЙН СТАТИСТИКИЙН АРГАЧЛАЛ ҮСГ-ын даргын 2008 оны...-ын өдрийн... тоот тушаалын I хавсралт ТЭЭВРИЙН СТАТИСТИКИЙН АРГАЧЛАЛ ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ГАЗАР 2008 ОН Тээврийн статистикийн аргачлал Гарчиг I. Тээврийн статистикийн аргачлалын

Διαβάστε περισσότερα

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ Зүрх судасны өвчний хяналт ба менежментийг сайжруулахад

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ Зүрх судасны өвчний хяналт ба менежментийг сайжруулахад ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ 2011 Зүрх судасны өвчний хяналт ба менежментийг сайжруулахад 1 Тохиолдолд суурилсан тахиаритмийн ялган оношлогоо Д.Зулгэрэл, PhD, дэд профессор ЭМШУИСийн зүрх судасны тэнхмийн

Διαβάστε περισσότερα

S.PH102 Физик-2. Семинар 2. Сэдэв : Цахилгаан соронзон индукц. Тест оны намар

S.PH102 Физик-2. Семинар 2. Сэдэв : Цахилгаан соронзон индукц. Тест оны намар S.PH102 Физик-2 Семинар 2 Сэдэв : Цахилгаан соронзон индукц Тест 2015-2016 оны намар 2.1 Доорхи хэлхээгээр гүйх хувьсах гүйдлийг ихэсгэхийн тулд гүйдлийн давтамжийг яаж өөрчилбөл зохих вэ? А. Давтамжийг

Διαβάστε περισσότερα

11-р ангийн математикийн хөтөлбөр. 2-р хувилбар (2012/08/05)

11-р ангийн математикийн хөтөлбөр. 2-р хувилбар (2012/08/05) 11-р ангийн математикийн хөтөлбөр -р хувилбар (01/08/05) Танилцуулга 11, 1 дугаар ангийн хөтөлбөр боловсруулах ажил болон сургалтын үеэр энэхүү материалыг ашиглана. 11 дүгээр ангийн Математик Хөтөлбөрийн

Διαβάστε περισσότερα

БИЕ ДААЛТЫН БОДЛОГО Цалин Татвар 10.

БИЕ ДААЛТЫН БОДЛОГО Цалин Татвар 10. БИЕ ДААЛТЫН БОДЛОГО. ax bx c 0 квадрат тэгшитгэлийн бодит шийдийг олох алгоритм зохиох. Хэрэв төсвийн байгууллагын ажилтан нь доорхи хүснэгтэнд өгсөн цалинтай бол татварыг тооцох программ зохио. Цалин

Διαβάστε περισσότερα

ГАРЫН ТОСНЫ ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАН ТӨЛӨВ

ГАРЫН ТОСНЫ ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАН ТӨЛӨВ САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ БЯМБА ГАРИГИЙН ХӨТӨЛБӨР БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМ Хас тайж Бат-Эрдэнийн ДУЛАМРАГЧАА ГАРЫН ТОСНЫ ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАН ТӨЛӨВ Мэргэжлийн индекс D340100 Бизнесийн удирдлагын

Διαβάστε περισσότερα