ЦАГААН УУЛЫН ДҮҮРГИЙН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ БА ПОЛИМЕТАЛЫН ХҮДЭРЖИЛТИЙН БАЙРШЛЫН ЗҮЙ ТОГТОЛ

Σχετικά έγγραφα
ЗАРИМ СОРТЫН БУУДАЙ, ГУРИЛЫН ЧАНАРЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

Зорилго: Өмнөд Монголын тодорхой районы шүр ба изотопын судалгааны үр дүнг уялдуулан силур-девоны заагийг тогтоох.

Пүрвээгийн АРИУНБОЛОР

SOLITE SILVER БА RUIYU/OEM АККУМЛЯТОРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА. Б.Цэцэнхуар 1, Ц.Өлзийбаатар 2*

МОНГОЛ ХОНИНЫ НООСНЫ БҮТЭЦ, ШИНЖ ЧАНАРЫГ ЭЛЕКТРОН МИКРОСКОПИЙН АРГААР СУДЛАХ

Барилгын дулаалгын материалын шинэ стандартууд

ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ

Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө

Нэг. Курсын ажлын зорилго

ИСЛАНД УЛСЫН БАГА ТЕМПЕРАТУРТАЙ, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ИЛЭРЦТЭЙ ТАЛБАЙ ДЭЭРХ ТЕМ БА МТ АРГУУДЫН ХЭРЭГЛЭЭ

ГУРАВДУГААР АЖИЛ Гэрлийн туйлшрал судлан Малюсын хуулийг шалгах

МОР2 ТӨСЛИЙН ЭКОЛОГИЙН СУДАЛГАА АВАХ ЕРӨНХИЙ ТОЙМ оны 6 сарын 13

O 8. ), жонш (KAlSi 3

МОНГОЛ ОРНЫ ЭНДЕМИК УРГАМАЛ МОНГОЛ ДОГАР- CARYOPTERIS MONGOLICA BGE.-ИЙГ IN VITRO НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛСЭН ДҮНГЭЭС

ПРОПАНТ ХӨӨСТ КАМЕРТ БҮРТГЭГДСЭН ХАРИМХАЙ БУС ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭР ҮҮССЭН ЭЕРЭГ ЦЭНЭГТ БӨӨМИЙГ ЯЛГАН ТАНИХ НЭГЭН БОЛОМЖ

ГАЗАР ЗҮЙН БАЙРШИЛ. Региональ геологийн танилцуулга Геологийн тогтоц чулуулгийн геохими ГХШЭ-ийн хүдэржилт. Жаргалан.С*, Гарамжав.Д**, Ватанабэ.

Компьютерийн шинжлэх ухаан Computer science Натурал компьютер: онол ба хэрэглээ Natural computing: theory and aplication

Байгаль орчны бохирдлын талаар Япон улсаас авч хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны үнэлгээ

Ерөнхий эмиттертэй транзисторт өсгөгч Унших материал

Зохиогч: Ч. Ганбаатар Удирдагч: Доктор (Ph.D) Б. Батзолбоо. ШУТИС-Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Програмчлалын профессорын баг.

Монгол Улсын Нэгдсэн Түрүүлэгч Индикатор (НТИ, СLI) Др. Б. Эрдэнэбат

Õóðààíãóé. Түлхүүр үг: GPS тропосфер Монголд, усны уурын агууламж, агаар мандлын зайнаас тандалт

МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2018

Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнийг томилох тухай

Валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл

802.11b утасгүй сүлжээн дээгүүр TCP протоколын дамжуулах чадамжийг үнэлэх математик загвар

Дан болон давхар урвуу дүүжингийн тэнцвэржилт

Үндэсний СТАТИСТИК. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн улирал тутмын цахим сэтгүүл

Байгаль нуурын сав газрын хил орчмын бага гүнтэй уст давхаргын газар доорх усны нөөц баялгийн өнөөгийн байдал ба хамгаалалт, менежмент

ARTICLES ХҮЧНИЙ ТРАНСФОРМАТОРЫН ЭВДРЭЛ ГЭМТЭЛ, ТҮҮНИЙГ ОНОШЛОХ АРГА ЗҮЙ

Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв БАРИЛГЫН БИТҮҮМЖЛЭЛ ТҮҮНИЙГ ТООЦОХ БОЛОН ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ. Менежер: Б. Билгүүн

ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ЗАГВАР

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 13

АРВАНГУРАВДУГААР АЖИЛ Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлох нь

МОНГОЛ ОРНЫ ЗАРИМ ЭМИЙН МӨӨГНИЙ ХИМИЙН НАЙРЛАГЫГ СУДАЛСАН ДҮН

S.PH102 Физик-2. Семинар 7. Сэдэв : Квант механикийн үндэс, Атомын физик. Тест оны намар

ARTICLES МОНГОЛЫН ГОВЬД АЖИГЛАГДСАН ШОРООН ШУУРГАНЫ ҮЕИЙН ТООСНЫ БОСОО УРСГАЛЫГ ҮНЭЛСЭН НЬ

7 Цаг уур, агаарын чанарын мониторингийн өгөгдлийн дүн шинжилгээ 7.1 Цаг уурын өгөгдлийн анализ

ªÐÕ ÄÝÄ Ó ÐÀÕ ÈÍÔËßÖÈÉÍ ÄÀÐÀÌÒ

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ. Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлав.

Компьютер графикийн файлын формат

МОНГОЛ ОРНЫ ЭРДЭСТ НУУРУУДЫН ЛИТИЙ, УРАНЫ СУДАЛГАА

MNS ISO TR 25107:2013

ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, ЦАЛИНГИЙН СТАТИСТИК ШИНЖИЛГЭЭ

Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга. Ц.Болд, Ч.Тамир /МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар/

ТААМАГЛАЛЫН ТОДОРХОЙ БУС БАЙДАЛ: ИНФЛЯЦИЙН ТААМАГЛАЛЫН FAN CHART, ТҮҮНД ҮНДЭСЛЭСЭН ШИНЖИЛГЭЭ

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо. (магадлалын сонгодог тодорхойлолт) AB = ( x x ) + ( y y ) ХУВИЛÁАР А ÍÝÃÄ ÃÝÝÐ ХЭСЭГ

III. Химийн бодисын харилцан үйлчлэл

Рекурсив Хамгийн бага Квадратын аргаар MIMO сувгийг дагах алгоритм

БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ. (суралцахуйн удирдамжийг удирдлага болгоно)

:xeu 2+ - ИЙГ ГАРГАН АВАХ БОЛОН ТҮҮНИЙ ГЭРЛИЙН ЦАЦАРГАЛТЫН СУДАЛГАА

Appendix2.1-8 Training Handout for Emission Inventory & Diffusion Simulation ( )

Appendix1.4-3 Sustainable Capacity Development Mechanism (SCDM) matrix (7 th JCC)

МОНГОЛЫН МОБАЙЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ

орон нутгийн эдийн ЗАСАг, САнхүүгИйн САлБАРын Тойм Боловсруулсан: МБСГ, СХ-ийн эдийн засагч Ë.Дөлгөөн Удирдаж зөвлөсөн: МБСГ, СХ-ийн захирал Н.

Физикийн даалгавар 10-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг (тест)

ÄÎÒÎÎÄÛÍ ÍÝÄ ÍªËªªËªÃ Õ ÈÍ Ç ÉËÑÈÉÍ ØÈÍÆÈËÃÝÝ

Киотогийн мэдээллийн төгсөлтийн дараахи их сургууль

ТУХАЙН ДИФФЕРЕНЦИАЛТ ТЭГШИТГЭЛ. Contents Bibliography 11 References 11 Index 12

САЙНШАНДЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК-д ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭР БОЛОН БОРДООНЫ ХИМИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ БОЛОМЖ

9 сар, 2016 Д М Л П Б Б Н

Физикийн хичээлийн даалгавар (үндэсний хөтөлбөр)

Монголын эмнэлгийн эрүүл ахуй. сайжруулах нь төслийн хүрээнд

II бүлэг. Химийн элементийн геохимийн тархалт

Surveillance of drug-resistant bacteria among the pediatric patients. Background

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 12

СЭЛЭНГЭ МӨРНИЙ САВ ГАЗРЫН ГОЛ МӨРНИЙ УСНЫ ЧАНАРЫН АЖИГЛАЛТ ХЭМЖИЛТИЙН НЭГДСЭН ХӨТӨЛБӨР

Тухайн Дифференциал Тэгшитгэл ба Түүний Нийтлэг Хэрэглээ

Claire E. Bucholz 1 *, Oliver Jagoutz 2, Max W. Schmidt 3, and Oyungerel Sambuu 4

ÍÄÝÑÍÈÉ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÎÐÎÎ EVIEWS 9 ÏÐÎÃÐÀÌÛÃ ØÈÍÆÈËÃÝÝÍÄ ÀØÈÃËÀÕ ÍÜ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ

Монгол Улс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл

1. Атомын нарийн нийлмэл бүтэц 19 -р зууны эцэс. Физикийн шинжлэх ухааны нээлтүүд Атомын бүтцийн загварууд Атомын бүтцийн онолууд

Уул уурхайн бүс нутгуудад агаарын бохирдол,

СуДАлгААны АЖИл. Товхимол-9

Монголд уул уурхайн өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэл хөдөө аж ахуйн салбарт хэрхэн нөлөөлж байгаа тухай

ХҮРЭЛ ТОГООТ 2013 БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

ГАЛИЛЕЙН ХАРЬЦАНГУЙ ЗАРЧИМ, ИНЕРЦИАЛ БИШ ТООЛЛЫН СИСТЕМ, ИНЕРЦИЙН ХҮЧНҮҮД, ХАРЬЦАНГУЙН ТУСГАЙ ОНОЛ, ЛОРЕНЦЫН ХУВИРГАЛТ БА ТҮҮНИЙ МӨРДЛӨГӨӨ

Хавсралт2.1-4 Эх үүсвэрийн инвентор болон тархалтын загварчлалын талаархи ажил хэргийн хуралдааны илтгэлийн материал ( )

1-Биотехнологи, үржүүлгийн тэнхим, МААБС, ХААИС, 2-Кантогийн их сургуулийн ХАА-н коллеж, БНВУ. *

АДРОНЫ КЛАСТЕРЫГ ЯЛГАХАД ЗОРИУЛСАН ПАРАМЕТРИЙГ ТОДОРХОЙЛСОН НЬ

8x100. 8x100. 8x100. 8x100

Øèíæëýõ Óõààíû Àêàäåìèéí Ìýäýý 2010 îíû ¹02 (196)

МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2017

Физикийн хичээлийн даалгавар (үндэсний хөтөлбөр)

8x100. 8x100. 8x100. 8x100

ГАРЫН ТОСНЫ ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАН ТӨЛӨВ

Барилгын эрчим хүчний паспортыг хөтлөх тайлбар, хавсралтууд

Монгол Улсын нийгмийн хамгааллын суурь түвшний тодорхойлолт, зардал

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ ЗӨВЛӨМЖ

Агуулга. Нүүрс ус. Моносахарид Гликозид, гликозидийн холбоо Дисахарид Полисахарид. Ангилал Нэршил

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА, ХӨГЖЛИЙН АЖИЛ

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, тохируулгад ашиглаж буй хэмжих хэрэгсэл, багаж төхөөрөмжийн судалгаа НЭГ. ҮНДЭСЛЭЛ

Хавсралт дэх жилийн Япон дах сургалтын үр дүнгийн илтгэлийн материал (Зуух Бүртгэл Хяналтын Тогтолцоо (ЗБХТ))

ARTICLES ФОТОЭМУЛЬСИЙН АРГААР ХЭМЖСЭН НЕЙТРОНЫ ЭНЕРГИЙН СПЕКТРИЙГ GEANT4 БАГЦ ПРОГРАМААР ЗАГВАРЧИЛЖ ХАРЬЦУУЛСАН НЬ

Хавсралт2.1-1 Зуухны бүртгэлийн тогтолцоо болон ялгарлын инвенторын талаархи ажил хэргийн хуралдааны илтгэлийн материал (

КИНЕМАТИК, МЕХАНИК ХӨДӨЛГӨӨН, ХУРД, ХУРДАТГАЛ, ЭРГЭХ ХӨДӨЛГӨӨН

С.Бямбахорлоо (Доктор Ph.D, ММНБ, Аудитор, ТМЗ) СЭЗДСургуулийн ахлах багш

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР

МОНГОЛ ОРНЫ ХУСНЫ ҮЙСНЭЭС БЕТУЛИН, ЛУПЕОЛ ЯЛГАСАН СУДАЛГААНЫ ДҮН

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ

Transcript:

МОНГОЛ УЛС БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ГЕОЛОГИ, ГАЗРЫН ТОСНЫ СУРГУУЛЬ МӨНХЖАРГАЛЫН ТОДБИЛЭГ ЦАГААН УУЛЫН ДҮҮРГИЙН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ БА ПОЛИМЕТАЛЫН ХҮДЭРЖИЛТИЙН БАЙРШЛЫН ЗҮЙ ТОГТОЛ (Хөвсгөл аймгийн Цагаан уул сум) Геологи - эрдэс судлалын доктор (PhD)-ын зэрэг горилсон бүтээл Мэргэшил: Ашигт малтмалын геологи Улаанбаатар, 2011 он

МОНГОЛ УЛС БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ГЕОЛОГИ, ГАЗРЫН ТОСНЫ СУРГУУЛЬ МӨНХЖАРГАЛЫН ТОДБИЛЭГ ЦАГААН УУЛЫН ДҮҮРГИЙН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ БА ПОЛИМЕТАЛЫН ХҮДЭРЖИЛТИЙН БАЙРШЛЫН ЗҮЙ ТОГТОЛ (Хөвсгөл аймгийн Цагаан уул сум) Геологи - эрдэс судлалын доктор (PhD)-ын зэрэг горилсон бүтээл Мэргэшил: F440402 - Ашигт малтмалын геологи Удирдагч: Шинжлэх ухааны доктор (DSc), профессор Ж.Лхамсүрэн Зөвлөх: Геологи - эрдэс судлалын доктор (PhD) Г.Ээнжин Геологи - эрдэс судлалын доктор (PhD), профессор Г.Ухнаа Шүүмжлэгч: Шинжлэх ухааны доктор (DSc), профессор Ж.Бямба Геологи - эрдэс судлалын доктор (PhD) Д.Доржготов Улаанбаатар, 2011 он

АГУУЛГА Оршил 8 1 дүгээр бүлэг. Удиртгал 10 1.1. Судалгааны зорилго, зорилт 10 1.2. Судалгааны үндсэн арга, үе шат 10 1.3. Судалгааны шинэлэг тал 11 1.4. Хамгаалах сэдвүүд 12 1.5. Судалгааны ажлыг хэлэлцүүлэн, нийтлүүлсэн нь 13 1.6. Судалгааны үр дүн, ач холбогдол 14 1.7. Эрдмийн бүтээлийн зохион байгуулалт 15 2 дугаар бүлэг. Цагаан уулын дүүргийн геологийн тогтоц 16 2.1. Дүүргийн геологи, ашигт малтмалын судлагдсан байдал 17 2.2. Геологийн тогтоц 19 2.2.1. Мөрөн формац 19 2.2.2. Хөг формац 22 2.2.3. Дархад формац 23 2.2.4. Баянзүрх формац 24 2.2.5. Интрүзив бүрдлүүд 26 2.3. Геологийн зургийн талаар хэлэлцүүлэг 30 2.4. Тектоник ба геологийн хөгжлийн түүх 31 2.5. Регионал металогени 37 2.6. Хэлэлцүүлэг 39 3 дугаар бүлэг. Цагаан уулын талбайг зайнаас тандан судалсан нь 40 3.1. Ландсат ЕТМ-ын тухай 40 3.2. Судалгааны арга, үр дүн 42 3.3. Дүгнэлт 48 4 дүгээр бүлэг. Цагаан уулын дүүргийн хүдэржилт 50 4.1. Цагаан уулын ордын судалгааны талаар 50 4.2. Цагаан уулын ордын геологи ба стрүктүр 53 2

4.3. Гидротермал процесс ба хувирал 57 4.4. Геофизикийн судалгаа ба өрөмдлөг 64 4.5. Цул сүльфидийн хүдэржилт 69 4.5.1. Эксгалит үе 71 4.5.2. Петрографийн судалгаа 73 4.5.3. Хүдрийн эрдсийн судалгаа 83 4.5.4. Изотопын геохими 89 4.5. Молибден-гянтболдын хүдэржилт 94 4.5.1. Молибдений хүдэржилтийн нас 99 4.6. Геохими 101 4.6.1. Металын харьцаа утга 107 5 дугаар бүлэг. Судалгааны үр дүн 109 5.1. Зайнаас тандан судлалын дүгнэлт 109 5.2. Хүдрийн эрдсийн судалгааны дүгнэлт 109 5.3. Хүдэржилт тектоникийн загвар 111 5.4. Ерөнхий дүгнэлт 112 5.5. Судалгааны зөвлөмж 116 Ашигласан бүтээлийн жагсаалт 117 М.Тодбилэг - Олон улсын шинжлэх ухааны сэтгүүлд өгүүлэл хамтран хэвлүүлсэн нь: 121 Зургийн жагсаалт 1. Зураг 2.1. Цагаан уулын судалгааны талбайн байршил 2. Зураг 2.2. Цагаан уулын дүүргийн геологийн зураг (M-47-78A,Б) 3. Зураг 2.3. М-47-78-А хавтгайн (Энхбат нар, 1990) зүүн хагас болон М-47-78-Б хавтгайн (Хорчин нар, 1994) баруун хагасыг холбон зүүж, Цагаан уулын ордын талбайг голлон байрлуулсан геологийн зураг 4. Зураг 2.4. Цагаан уулын дүүргийн палеотектоникийн бүрдэл. 5. Зураг 2.5. Цагаан уулын дүүргийн тектоникийн зураг 6. Зураг 3.1. Цахилгаан соронзон спектрийн зарим мужууд дахь атмосферийн нэвтрүүлэлт, Ландсат ЕТМ ба АСТЕР-ийн сувгуудын байршил 3

7. Зураг 3.2. Цагаан уулын талбайн Ландсат ЕТМ-ын сувгуудын статистик үзүүлэлтийн график 8. Зураг 3.3. Дэд сцений 1 дүгээр сувгийн анхдагч өгөгдлийн (а) болон шугаман сунгалт хийсэн (б) гистограм. 9. Зураг 3.4. Ландсат ЕТМ зургийн өнгөний бүрдэл 123. 10. Зураг 3.5. ОИХЗ-ийн хамгийн их утга бүхий өнгөний бүрдэл 357. 11. Зураг 3.6. Сансрын зургийн өнгөний бүрдэл 123-ыг ашиглан хил заагийг нийлүүлсэн геологийн зураг 12. Зураг 3.7 a) Гётит, гематит, ярозит зэрэг эрдсүүдийн лабораторт хэмжсэн гэрлийн ойлтын график дээрхи Ландсатын 3 ба 4 дүгээр сувгуудын байршил, б) ¾ харьцаа зургийн гистограм 13. Зураг 3.8. Ландсатын ¾ харьцаа зураг 14. Зураг 3.9. Төмөрлөг хувирлын тархалтын зураг 15. Зураг 4.1. Тектоникийн дэвсгэр зураг дээрхи Цагаан уулын дүүргийн хүдэржилтийн тархалтын зураг. 16. Зураг 4.2. Цагаан уулын ордын геологийн зураг (Энхбат нар, 1990), 17. Зураг 4.3. Цагаан уулын талбайн геологийн зураг. 18. Зураг 4.4. Цагаан уулын ордын төв хэсгийн геологи, хувирлын зураг. 19. Зураг 4.5. Штокверк, цахиуржилт болон брекчи 20. Зураг 4.6. Цагаан уулын талбайн сансрын зураг, хувирлын бүсүүд болон 2010 оны өрмийн цооногууд 21. Зураг 4.7. Цагаан уулын талбайн соронзон зураг, өрмийн цооногууд 22. Зураг 4.8. Цагаан уулын ордын төв хэсгийн соронзон зураг, өрмийн цооног 23. Зураг 4.9. Цагаан уулын ордын төв хэсгийн цахилгаан туйлшралын зураг 24. Зураг 4.10. Цагаан уулын ордын төв хэсгийн цахилгаан эсэргүүцлийн зураг 25. Зураг 4.11. а. Цул сүльфидийн хүдэр, пирит, 2010 оны цооног 22, 170 м гүн. б) Өрмийн чөмгөн дэх цул сүльфидийн пирротин зонхилсон хүдэр, в. г. Үеллэг, сарнимал, судланцар сүльфидтэй хар занар, д.сүльфидийн хэмхдэс болон сүльфид бүхий хар занар, цахиурлаг терриген хэмхдэстэй турбидит хурдас. 26. Зураг 4.12. Хар занар дахь эксгалитын үе 27. Зураг 4.13. Петрографийн судалгааны фото зургууд 28. Зураг 4.14. Петрографийн судалгааны фото зургууд 4

29. Зураг 4.15. Тэнгисийн ёроолд үүсдэг нарийн үеллэг цахиурлаг чулуулаг 30. Зураг 4.16. Хар занар дахь үеллэг цул сүльфид (пирит, пирротин)-ийн хүдэржилтийг хиастолитын ромбо, дөрвөлжин талстууд зүсч үүссэн нь. 31. Зураг 4.17. a) Хар занар дахь нийцлэг үеллэг, сарнимал пирит бүхий цахиурлаг-эксгалитын үе, хүдэржилтийн микро загвар, б) Хар занар дахь цул сүльфид, Ц.Энхбат нар (1990)-ын өрмийн цооног 14-ийн чөмгөн дээж. 32. Зураг 4.18. Сфалеритын том цагаан саарал талст дотор халькопирит, пирротин, пиритийн болон хүдрийн бус эрдсийн (хар саарал) шигтгээнүүд. 33. Зураг 4.19. Гидротермал системийн үүсэл дэх найрлагын өөрчлөлт (Goodfellow & Peter, 1994). 34. Зураг 4.20. Карбонатын үүссэн орчныг тодорхойлох δ 13 С, δ 18 O-ийн диаграмм (Rollinson, 1993)-д Цагаан уулын талбайн дээжийн үр дүн (хүснэгт 3.3)-г буулгасан нь. 35. Зураг 4.202. Нүүрстөрөгч агуулсан голлох орчны δ 13 C ын утгыг Цагаан уулын судалгааны талбай болон Баян-Айргийн Шувуун формацын утгатай харьцуулсан 36. Зураг 4.21. Гидротермал ордын хүхэр агуулагч эрдсүүд дэх δ 34 S ын утга 37. Зураг 4.22 а. Цагаан уулын хүдэржилтийн төрлийн тархалтын зураг 38. Зураг 4.22 б. Цагаан уулын ордын хүдэржилтийн загварчилсан зүсэлт 39. Зураг 4.23 а, б. Гидротермал хувиралд өртсөн риолит дэх молибдений штокверк хүдэржилт 40. Зураг 4.24. Кварц доторхи молибденит 41. Зураг 4.250. Кварцын судал дахь вольфрамитын том талстууд 42. Зураг 4.251. Микрогранит порфир дэх шеелитийн эрдэсжилт: а) Үзэгдэх гэрэлд, б) Хэт ягаан туяа (ultraviolet)-нд 43. Зураг 4.26. Сүльфид бүхий хар занарт 57.8 м гүн өрөмдсөн 19-р цооног дахь зэс, хар тугалга, цайрын тархалт 44. Зураг 4.27. Сүльфид бүхий хар занарт 400 м гүн өрөмдсөн 20-р цооног дахь зэс, хар тугалга, цайрын тархалт 45. Зураг 4.271. а) Хар занар дахь зэс, хар тугалганы хамаарал, 19, 20-р цооног, б) Риолит дэх зэс, молибдений хамаарал, 21, 22-р цооног. 5

46. Зураг 4.28. Гидротермал хувиралд өртсөн хүчиллэг эффүзивт 250 м гүн өрөмдсөн 21-р цооног дахь зэс, хар тугалга, цайр, молибдений тархалт 47. Зураг 4.29. Гидротермал хувиралд өртсөн хүчиллэг эффүзив дэх кварцмолибдений штокверкийн бүсэд 260 м гүн өрөмдсөн 22-р цооног дахь зэс, хар тугалга, цайр, молибдений тархалт 48. Зураг 4.30. Холимог металын цул сүльфидийн болон молибдений давхацмал гидротермал хүдэржилт. 49. Зураг 5.1. Цагаан уулын дүүргийн неопротерозойн цул сүльфидийн хүдэржилт тектоникийн ерөнхий загвар 50. Зураг 5.2. Цагаан уулын дүүргийн палеозой (пермь)-н үеийн молибденгянтболдын хүдэржилтийн ерөнхий загвар Хүснэгт: 1. Хүснэгт 2.1. Цагаан уулын талбайн давхарга зүйг геохронологийн шинэ ангилалаар харуулсан нь. 2. Хүснэгт 2.2. Геологийн 2 зургийн ялгааг дээрээс доош (хойноос урагш) харьцуулсан нь. 3. Хүснэгт 3.1. Ландсат ЕТМ-ийн спектрийн болон орон зайн үзүүлэлт. 4. Хүснэгт 3.2. Цагаан уулын талбайн Ландсат ЕТМ-ын сувгуудын статистик 5. Хүснэгт 3.3. Төмөрлөг хувирлыг зураглах аргачлал 6. Хүснэгт 4.1. Цагаан уулын сүльфидийн ордын хүчилтөрөгч, нүүрстөрөгчийн изотопын шинжилгээний дүн 7. Хүснэгт 4.2. Шишгэд голын пирит, пирротины хүхрийн (δ 34 S ) изотопын шинжилгээний үр дүн 8. Хүснэгт 4.3. Молибдений штокверк хүдэржилт 9. Хүснэгт 4.4. Re-Os-ийн изотопын үр дүн ба молибденитын нас 10. Хүснэгт 4.50. Зэс, хар тугалга, цайрын хамаарал, 19, 20-р цооног 11. Хүснэгт 4.51. Хар занар дахь металын ерөнхий статистик, 19, 20-р цооног 12. Хүснэгт 4.60. Зэс, хар тугалга, цайрын хамаарал, 21, 22-р цооног 13. Хүснэгт 4.61. Риолит дэх металын ерөнхий статистик, 21, 22-р цооног 14. Хүснэгт 4.70. ВЦС-ын 100Zn/(Zn+Pb) харьцаа утгыг литологийн эвшлээр ангилах нь 6

15. Хүснэгт 4.71. ВЦС-ын 100Zn/(Zn+Pb) ба 100Cu/(Cu+Zn) харьцаа утгыг литологийн эвшил болон насаар ангилах нь 16. Хүснэгт 5.1. Цагаан уулын хүдэр бүрэлдсэн дэс дарааллын бүдүүвч 17. Хүснэгт 5.2. Цагаан уулын дүүргийн геологи, тектоник, хүдэржилтийн нэгдсэн бүдүүвч Нэр томьёоны цэс, товчлол ШУТИС ГГТС ВЦС- VMS SMOW PDB BIF с.ж. ppm ppb pg т.м Zn Pb Cu Mo W Qz Py Po Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Геологи, газрын тосны сургууль Вулканоген Цул Сүльфид Volcanogenic Massive Sulphide Standard Mean Ocean Water Хүчилтөрөгч, устөрөгчийн изотопын хэмжилтэнд хэрэглэдэг далайн усны найрлагын дундаж стандарт Өмнөд Каролины Цэрдийн хурдасны белемнитын стандарт Banded Iron Formation - Үеллэг төмрийн формац Сая жил parts per million by weight parts per billion by weight picograms тууш метр Цайр Хар тугалга Зэс Молибден Гянтболд (вольфрам) Кварц Пирит Пирротин 7

Ололт, бүтээл хамтынх байдаг ОРШИЛ Геологийн шинжлэх ухаан нь хамгийн түрүүнд дэлхийн чулуулаг бүрхүүлийн тогтоц, найрлага, хөгжлийг өнгөрсөн, одоо, ирээдүй цагт нь судлан танин мэдэж, түүний байгаль, хүн төрөлхтөнд үзүүлэх эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлно. Мөн үүний зэрэгцээ чулуулаг бүрхүүл дэх эрдэс баялгийн төрөл, байршлын зүй тогтол, тоо хэмжээг судлан тогтооно. Үүний үр дүнд геологи болон эрдэс баялгийн мэдээлэл бүрэлдэн бий болж энэ нь тухайн улсын газар ашиглалт, төлөвлөлт, эдийн засгийн хөгжлийн үндэс суурь болох нь өнөөгийн дэлхийн улс орнуудад нийтлэг юм. Монгол улсын хувьд эдийн засгийн тэргүүлэх салбар нь эрдэс баялгийн салбар юм. Энэ нь геологийн олон жилийн судалгааны үр дүнд тулгуурласан бөгөөд цаашид улс орны эдийн засгийг эрдэс баялагт суурилан тогтвортой хөгжүүлэхийн тулд геологи, эрдэс баялгийн цэгцтэй, цогц мэдээлэл байнгын хэрэгцээтэй юм. Хөгжиж буй орнуудад энэ цогц мэдээлэл тодорхой хэмжээгээр дутагдаж байдаг. Геологи, эрдэс баялгийн цогц мэдээлэл нь хээрийн болон суурин судалгааны орон зайн болон гео өгөгдөл, түүний боловсруулалт, дүн шинжилгээ, үр дүнгээс бүрдэнэ. Цагаан уулын ордын судалгааны ажлыг 1999 онд доктор (PhD), профессор Ш.Батжаргалын удирдлага дор магистрийн сургалтын хугацаанд эхлүүлэн судалснаар магистрын төгсөлтийн ажлын нэгэн бүлэг болгон бичиж, хамгаалан (Тодбилэг, 1999) цаашид докторантурын сургалтанд үргэлжлүүлэн судлах хэрэгтэй гэсэн удирдагч багшийн зөвлөмжийн дагуу хэсэг хугацаанд ажиллаж байсан. Гэвч энэхүү судалгааны ажлыг тодорхой хугацаанд завсарлан Нидерланд улсын Дэлхийн шинжлэх ухааны Олон улсын институт (ITC)-д ашигт малтмалын хайгуул, үнэлгээнд газар зүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалыг хэрэглэх чиглэлээр суралцаж, шинжлэх ухааны мастерын зэрэг хамгаалсан (Todbileg, 2003) бөгөөд сансрын спектрийн өгөгдлийг ашиглан зайнаас тандан судлах ажил энэхүү бүтээлийн нэгэн хэсэг боллоо. Харин 2008 оноос Цагаан уулын талбайд өмнө нь геологийн зураглал, эрэл, судалгааны ажил хийж байсан доктор (PhD) Г.Ээнжин (1990)-гийн 8

зөвлөмжийн дагуу докторантурын сургалт, судалгааны ажлыг дахин эхлүүлж, удирдагч багш, доктор, профессор Ж.Лхамсүрэн, доктор Г.Ээнжин, доктор, профессор Г.Ухнаа нарын зөвлөх багтай ажилласан. Мөн Цагаан уулын ордын талбайд 2009 онд ажиллан хэтийн төлөвийн зөвлөмж гаргаснаар Гоби-эксплорейшн компаний хайгуулын ажил 2010 оноос идэвхжиж, талбайн эрэл, зураглал, геофизик, өрөмдлөгийн ажил хийгдсэн нь судалгааны ажилд чухал түлхэц болсон. Ингээд энэхүү судалгааны ажлыг явуулахад болон судалгааны бүтээлийг туурвихад үнэтэй зөвлөмж өгч байсан удирдагч Шинжлэх ухааны доктор, профессор Ж.Лхамсүрэн, зөвлөх доктор Г.Ээнжин, доктор, профессор Г.Ухнаа нарт болон хээрийн судалгааны ажилд нь хамтран ажиллаж, чухал мэдээллүүдээ харамгүй хуваалцаж байсан Гоби-Эксплорейшн ХХК-ийн Б.Гандөш, Д.Дарамбазар, Д.Ганзориг, Д.Гансүх нарын геологич хамт олонд гүн талархал илэрхийлж байна. Мөн Япон улсад докторын судалгааны ажлаа хийх явцдаа Цагаан уулын хар занар дахь сүльфидийн хүдэржилтийн хүхрийн изотопын хэмжилт хийж өгч тусалсан доктор (PhD) Б.Хашгэрэл, тухайн үр дүнг боловсруулан, хамтарсан өгүүлэл бичсэн доктор (PhD) Б.Батхишиг, 2009 оны хээрийн ажилд хамтран оролцсон геологич О.Жавхлан, петрографи, минераграфийн судалгаа хийхэд оролцон тусалсан доктор, профессор В.Балжинням, ахмад геологич Т.Төгөлдөр, геологич дүү М.Машбат, ормын судалгаа хийсэн доктор, профессор С.Дандар, докторын бүтээлийн бичилт, зохион байгуулалтын талаар зөвлөгөө, санал өгсөн доктор (PhD) Х.Гантөмөр нарт баярласнаа илэрхийлж байна. Докторын (PhD) зэрэг горилсон бүтээлийн албан ёсны шүүмжлэгч Шинжлэх ухааны доктор, профессор Ж.Бямба, доктор (PhD) Д.Доржготов нарын жинтэй шүүмж, санал нь судалгааны бүтээлийн алдааг засч, сайжруулан боловсруулахад чухал ач холбогдолтой болсныг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна. Мөн судалгааны бүтээлтэй танилцан санал, шүүмж өгсөн Шинжлэх ухааны доктор, академич О.Төмөртогоо, доктор (PhD), профессор Б.Бат нарт талархал илэрхийлж байна. Ингээд дүгнэн хэлбэл, энэхүү судалгааны ажил нь зөвхөн нэг хүний биш олон хүний хүч хөдөлмөр орж бүтсэн ажил болсон гэж үзэж байна. 9

Нэг л үр дүнд янз бүрийн аргаар хүрч болдог Мишэль дө Монтэнь (1533-1592) 1 дүгээр бүлэг. УДИРТГАЛ 1.1. Судалгааны зорилго, зорилт Энэхүү судалгааны ажлын зорилго нь Умард Монголын Цагаан уулын дүүргийн хүдэржилтийн геологи, геотектоникийн нөхцөл, байршлын зүй тогтол, төрөл, гарал үүслийг тогтоож, хүдэржилтийн хэтийн төлөвийг үнэлэн, цаашдын судалгаа, хайгуулын ажилд зөвлөмж гаргахад оршино. Судалгааны ажилд дараах үндсэн зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд: 1. Цагаан уулын дүүргийн хүдэржилтийн геологи, геотектоникийн нөхцөлийг тодруулах, 2. Сансрын зургийн зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системд суурилан геологи, гидротермал хувирлын зураглал хийж, хүдэржилтийн байршлын зүй тогтолыг тогтоох, 3. Бодисийн найрлагын зарим судалгааг хийж хүдэржилтийн төрөл, гарал үүслийн талаар судлан дүгнэх, 4. Дээрхи судалгааны үр дүнд хүдэржилтийн хэтийн төлөвийг үнэлэн, цаашдын судалгаа, хайгуулын ажилд зөвлөмж гаргах зэрэг болно. 1.2. Судалгааны үндсэн арга, үе шат Цагаан уулын дүүргийн хүдэржилтийн геологи, байршлын зүй тогтол, бодисийн судалгааг дараах үндсэн арга, үе шатын дагуу хийсэн. 1. Өмнөх судалгааны мэдээлэл, үр дүнг нэгтгэн боловсруулах, 2. Сансрын зургийн зайнаас тандан судлал 3. Хээрийн судалгаа, эрэл-зураглал, дээжлэлт, 4. Судалгааны өгөгдлийг боловсруулах, үүнд: 4.1. Геологийн зургийг боловсруулах 10

4.2. Петрографи, минераграфи 4.3. Геофизик 4.4. Өрөмдлөг 4.5. Геохими 4.6. Изотопын геохими 5. Судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэх 1.3. Судалгааны шинэлэг тал 1.3.1. Зайнаас тандан судлалын чиглэлээр. Цахим хуудас ашиглан Ландсатын үнэ төлбөргүй, сүүлийн үеийн өгөгдлийг татан авч боловсруулалт хийн, Цагаан уулын дүүргийн геологийн тогтоц, гидротермал хувирлыг амжилттай зурагласан нь өнөөгийн нөхцөлд гадаад, дотоодын байгууллагууд өндөр үнээр сансрын зургийн боловсруулалт, тайлал хийж буй нөхцөлд хямд эх үүсвэр ашиглан боловсруулалт хийж, хээрийн ажилд гарахын өмнө хүдэржилтийн хэтийн төлөв бүхий хувирлын бүсийг бага зардлаар урьдчилан илрүүлж, зөвлөмж гаргасан нь судалгаа, хайгуулын ажилд ач холбогдолоо өгч чадсан. 1.3.2. Неопротерозойн Дархад болон Хөг формацын вулкан-тунамал чулуулагт агуулагдах цул сүльфидийн төрлийн хүдэржилт. Геологи, геотектоник, геохими, изотопын судалгааны үр дүнгээс үзэхэд энэхүү цул сүльфидийн хүдэржилт нь Хөгийн тэнгисийн захад буюу Дархадын эх газрын идэвхтэй зах, Хөгийн сүбдүкц-аккрецын шаантаг (призм) стрүктүрт үүсчээ. Цагаан уулын цул сүльфидийн хүдэржилт нь хар занарт болон хүчиллэг эффүзивт илрэх тул тунамал-стратиформ болон вулкан-тунамал гэсэн 2 дэд төрөлд ангилагдаж болохоор байна. Вулканоген цул сүльфидийн хүдэржилт бол пирит, халькопиритээс бүрдэх шар хүдэр, сфалерит, галенитаас бүрдэх хар хүдрээс бүрддэг. Харин Цагаан уулын хүдэржилт нь голчлон пирит, пирротиноос бүрдэх ба халькопирит, сфалерит, галенит зэрэг сүльфидүүд нь сул хөгжсөн байна. Мөн Якубчук нар (2005) Монголын протерозойн террейний эффүзив нь сул хөгжсөн тул дутуу бүрэлдсэн нумыг илэрхийлж байна гэж үзсэн. Тэгэхээр дутуу 11

бүрэлдсэн нумтай гарал үүслийн холбоотой цул сүльфидийн хүдэржилт нь мөн сул хөгжсөн байж болно. Цагаан уулын дүүрэгт хүчиллэг эффүзив зонхилох боловч мөн суурилаг эффүзив багаар илэрдэг мөн металын харьцаа утга зэргээр бимодал-хүчиллэг төрөлтэй ойролцоо байх бөгөөд А.В.Ильин (1982), Ж.Бямба (1996) нар (Бямба, 2009) Дархадын хотгор ба Бүсийн голын савд Дархад грүпийн бимодал найрлагатай вулканит байгааг мөн тэмдэглэсэн байдаг. Иймд Цагаан уулын ВЦС-ийн хүдэржилтийг бимодал-хүчиллэг буюу хүчиллэг давамгайлсан төрөлд ангилж болохоор байна. 1.3.3. Давхацмал гидротермал молибден-гянтболдын штокверк хүдэржилт. Энэхүү судалгааны явцад Цагаан уулын молибдений штокверк төрлийн томоохон ордыг нээн илрүүллээ. Давхацмал гидротермал хүдэржилтээр кварц, кальцитын судал, судланцаруудын хамт молибденит, вольфрамит, флюорит нь хувиралд өртсөн риолит порфирт агуулагдан үүсчээ. Энэхүү хүдэржилт нь Дархадын нумын чулуулагт давхацмал байдлаар үүссэн. Молибдений хүдэржилтийн үнэмлэхүй насыг Re-Os-ийн изотопын аргаар тодорхойлоход 281.6 ± 1.2 сая жилийн настай байх тул пермийн магмын бүрдэлтэй холбоотой буюу энэхүү пермийн бүрдэл нь Орхон-Сэлэнгийн магмын нумын баруун хойд үзүүр хэсэг болж байна. 1.3.4. Цагаан уулын дүүрэг нь неопротерозой - доод кембрийн цаг үед Тува-Монголын супертеррейний хэмжээнд Хөгийн тэнгис, Дархадын эх газрын нумын нөхцөлд хөгжөөд харин түүнээс хойш девон, карбон, пермийн цаг үеийг хамруулан эх газрын магмын нумын хөгжилд автсаныг нэгтгэн дүгнэснээр уг орд нь баруун Монголын Баян-Айргийн ВЦС-ийн зэс-алтны болон ОХУ-ын Тувагийн нутаг дахь Кизыл-Таштыгийн ВЦС-ийн орд, илрэлүүдтэй супертеррейн болон магмын нумын хэмжээнд орон зайн холбоотой байж болох асуудлыг энэ судалгааны үр дүнд дэвшүүллээ. 1.3. Хамгаалах сэдвүүд 1.4.1. Ландсат ЕТМ сансрын зураг ашиглан зайнаас тандан судлалын аргаар геологийн зургийн зөрүүг залруулж, гидротермал хувирлыг зураглах нь, 12

1.4.2. Цагаан уулын дүүрэгт неопротерозойн Дархад болон Хөг формацын вулкан-тунамал чулуулагт вулкан-тунамал төрлийн цул сүльфидийн хүдэржилт үүссэн нь, 1.4.3. Цагаан уулын дүүрэгт пермийн цаг үеийн давхацмал гидротермал молибден-гянтболдын штокверк орд үүсч бүрэлдсэн нь. 1.5 а. Судалгааны ажлыг хэлэлцүүлсэн нь: 1. Энэхүү судалгаа нь зохиогчийн Монгол орны рифейн хар тугалга цайрын стратиформ хүдэржилт сэдвээр МУТИС-ийн Геологийн сургуульд 1999 онд магистрын зэрэг хамгаалсан ажлын үргэлжлэл юм. 2. ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн доктор оюутнуудын 2009, 2010 оны эрдэм шинжилгээний бага хурлуудаар хэлэлцүүлсэн. 2009 оны бага хуралд сансрын зургийн тандан судалгаагаар геологийн зургийн зөрүүг залруулсан талаар илтгэл хийж, 1 дүгээр байрт шалгарсан. 3. Улмаар 2009 онд ШУТИС-ийн 50 жилийн ойн нэрэмжит Залуу судлаач хөгжлийн гарц докторантын эрдэм шинжилгээний бага хуралд уг илтгэлээр оролцож, байгалийн ухааны салбараас 3 дугаар байр эзэлсэн. 4. Мөн 2009 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, ШУТИС, Монголын геологийн холбоо, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооноос хамтран зохион байгуулсан Ашигт малтмалын ордын геологи ба эрэл хайгуулын асуудал сэдэвт онол практикийн бага хуралд Ландсат ЕТМ сансрын зургийн тоон өгөгдлөөр геологийн зургийн зөрүүг залруулах нь сэдвээр илтгэл хийсэн. 5. 2010 оны ээлжит Ашигт малтмалын ордын геологи, хайгуул 2010 чуулга уулзалтанд Цагаан уулын ордын хүдэржилт сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. 13

1.5 б. Нийтлүүлсэн нь: 2. Тодбилэг М., Батжаргал Ш. 1999. Хар тугалга цайрын тунамал төрлийн стратиформ хүдэржилтийн Дархад сав газар // Монгол хүдэр сэтгүүл, дугаар 1. ху. 14-17. УБ. 3. Todbileg M., Batjargal Sh. 1999. Mongolian Middle Riphean lead-zinc stratiform mineralization // Mongolian Geoscientist. No 14. UB. 4. Тодбилэг М., 2009. Ландсат ЕТМ сансрын зургийн тоон өгөгдлөөр геологийн зургийн зөрүүг залруулах нь // Монголын Геосудлаач сэтгүүл, дугаар 33, ху. 89-92. УБ. 5. Тодбилэг М., 2009. Ландсат ЕТМ сансрын зургийн тоон өгөгдлөөр геологи болон хувирлын бүсийг зураглах нь // Эрдэм шинжилгээний бичиг, 1/103, ШУТИС-ийн 50 жилийн ойн Залуу судлаач-хөгжлийн гарц эрдэм шинжилгээний бага хурал, УБ. 6. Тодбилэг М., Батхишиг Б., Жавхлан О., Машбат М. 2010. Цагаан уулын ордын хүдэржилт // Хайгуулчин сэтгүүл, 1, Mongolia Mineral exploration Roundup 2010, МҮГХ. ху. 83-88. 7. Тодбилэг М., 2010. Цагаан уулын дүүргийн геотектоник ба металогени // Хэрлэнгийн олон улсын геологийн экспедицийн XVII хурал, Mongolian geoscientist, Vol. 36, October, 2010. Ulaanbaatar, ху. 45-49. 1.6. Судалгааны үр дүн, ач холбогдол Өмнө нь эдийн засгийн сонирхол татахааргүй илрэл төдий байсан Цагаан уулын талбайд зайнаас тандан болон хээрийн судалгааны ажил хийснээр хүдэржилтийн хэтийн төлөв бүхий гидротермал хувирлыг илрүүлж, цаашид геофизик, өрөмдлөгийн ажлаар молибден-гянтболдын штокверк төрлийн томоохон орд нээгдсэн нь зөвхөн эдийн засгийн ач холбогдол төдийгүй Монгол орны геологи, ашигт малтмалын судалгаанд ихээхэн ач холбогдолтой юм. Цагаан уулын дүүрэгт вулкан-тунамал цул сүльфид, гидротермал төрлийн хүдэржилтүүд орон зайн хувьд зэрэгцэн болон давхцан үүссэнийг илрүүлэн тогтоосноор дэлхийн цул сүльфидийн болон гидротермал төрлийн ордуудын судалгаанд нээлттэй цонх байсан Монгол орны баруун хойд хэсгийг судалгааны мэдээлэлд хамрууллаа. 14

Ландсат ЕТМ-ын сансрын өгөгдөл ашиглан зайнаас тандах судалгааны ажлын аргачлалыг Цагаан уулын судалгааны талбайгаас гадна Дорнод, Хэнтий, Говь-Алтай зэрэг аймгуудын нутаг дахь ашигт малтмалын хайгуулын талбайд туршсан үр дүнг газар дээр нь шалган баталгаажуулж байсан. 1.7. Эрдмийн бүтээлийн зохион байгуулалт Эрдмийн бүтээл нь 5 бүлгээс бүрдэх ба 1 дүгээр бүлэг удиртгал, 2 дугаар бүлэг нь судалгааны талбайн геологи, тектоник, 3 дугаар бүлэг нь зайнаас тандан судлал, 4 дүгээр бүлэг Цагаан уулын дүүргийн хүдэржилт, түүний төрөл, найрлага, 5 дугаар бүлэг нь судалгааны үр дүн, дүгнэлт, зөвлөмжийг хамруулсан. Судалгааны ажлын үндсэн чиглэл нь Цагаан уулын хүдэржилтийн асуудал бөгөөд уг хүдэржилтийн геологийн тогтоц, геотектоникийн орчин нөхцөлийг ойлгох, тодруулах нь зайлшгүй чухал ач холбогдолтой тул ажлын 2 дугаар бүлэгт талбайн геологи, тектоникийн асуудлыг авч үзсэн. Сансрын өгөгдөл ашиглан зайнаас тандан судалгааны аргаар геологийн тогтоц, хувирлын бүсийг хэрхэн зурагласан талаар 3 дугаар бүлэгт өгүүллээ. Харин 4 дүгээр бүлэг буюу судалгааны ажлын үндсэн бүлэгт хүдэржилтийн төрөл, найрлага, зүй тогтлыг геологийн шинжлэх ухааны судалгааны төрөл бүрийн арга, аргачлалаар судалсан. Судалгааны ажил нь өмнөх судалгааны материалаас гадна 18х18 км талбайн сансрын зургийн өгөгдөл буюу 412100 пиксел тоон утгын боловсруулалт, 25 км 2 талбайн геологийн хээрийн зураглал, 1.6 км 2 талбайн геологи-хувирлын нарийвчилсан зураглал, геофизикийн соронзон (25 км 2 ) болон цахилгаан хайгуул (1.6 км 2 ), 200-400 м хүртэл гүнтэй 20 цооногийн бичиглэл, петрографийн 23, минеграфийн 29 дээж, мөн 12 цооногийн 1232 ширхэг чөмгөн дээжийн геохими, изотопын геохимийн 20 дээж, үнэмлэхүй насны 1 дээжийн шинжилгээний үр дүн зэрэгт тулгуурласан. Судалгааны бүтээл нь нийт 135 хуудастай ба үүнд үндсэн бүтээл 122 хуудас, 50 зураг, 17 хүснэгт, 13 хуудас хавсралт мэдээлэлээс бүрдэж байна. 15