ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, ЦАЛИНГИЙН СТАТИСТИК ШИНЖИЛГЭЭ

Σχετικά έγγραφα
Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө

Монгол Улсын Нэгдсэн Түрүүлэгч Индикатор (НТИ, СLI) Др. Б. Эрдэнэбат

ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ

орон нутгийн эдийн ЗАСАг, САнхүүгИйн САлБАРын Тойм Боловсруулсан: МБСГ, СХ-ийн эдийн засагч Ë.Дөлгөөн Удирдаж зөвлөсөн: МБСГ, СХ-ийн захирал Н.

ªÐÕ ÄÝÄ Ó ÐÀÕ ÈÍÔËßÖÈÉÍ ÄÀÐÀÌÒ

Барилгын дулаалгын материалын шинэ стандартууд

ТӨСВИЙН БА УРСГАЛ ТЭНЦЛИЙН АЛДАГДЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

ÄÎÒÎÎÄÛÍ ÍÝÄ ÍªËªªËªÃ Õ ÈÍ Ç ÉËÑÈÉÍ ØÈÍÆÈËÃÝÝ

Пүрвээгийн АРИУНБОЛОР

ЗАРИМ СОРТЫН БУУДАЙ, ГУРИЛЫН ЧАНАРЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

ТААМАГЛАЛЫН ТОДОРХОЙ БУС БАЙДАЛ: ИНФЛЯЦИЙН ТААМАГЛАЛЫН FAN CHART, ТҮҮНД ҮНДЭСЛЭСЭН ШИНЖИЛГЭЭ

SOLITE SILVER БА RUIYU/OEM АККУМЛЯТОРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА. Б.Цэцэнхуар 1, Ц.Өлзийбаатар 2*

МОНГОЛ ХОНИНЫ НООСНЫ БҮТЭЦ, ШИНЖ ЧАНАРЫГ ЭЛЕКТРОН МИКРОСКОПИЙН АРГААР СУДЛАХ

Валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл

Монголд уул уурхайн өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэл хөдөө аж ахуйн салбарт хэрхэн нөлөөлж байгаа тухай

Нэг. Курсын ажлын зорилго

МОНГОЛЫН МОБАЙЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ

С.Бямбахорлоо (Доктор Ph.D, ММНБ, Аудитор, ТМЗ) СЭЗДСургуулийн ахлах багш

ВАЛЮТЫН ХАНШИЙН ИНФЛЯЦИД ҮЗҮҮЛЭХ АСИММЕТР НӨЛӨӨГ ШАЛГАХ НЬ

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тэнцвэрт түвшний судалгаа

Байгаль орчны бохирдлын талаар Япон улсаас авч хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны үнэлгээ

Лекц:5 Эрсдэл, өгөөж ба түүхэн тоон мэдээлэл

Дан болон давхар урвуу дүүжингийн тэнцвэржилт

СуДАлгААны АЖИл. Товхимол-9

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ ЗӨВЛӨМЖ

Рекурсив Хамгийн бага Квадратын аргаар MIMO сувгийг дагах алгоритм

Үндэсний СТАТИСТИК. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн улирал тутмын цахим сэтгүүл

Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнийг томилох тухай

Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга. Ц.Болд, Ч.Тамир /МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар/

ТУХАЙН ДИФФЕРЕНЦИАЛТ ТЭГШИТГЭЛ. Contents Bibliography 11 References 11 Index 12

ДИНАМИК, НЬЮТОНЫ ХУУЛИУД, МАСС БА ИМПУЛЬС, ИМПУЛЬС ХАДГАЛАГДАХ ХУУЛЬ, ХҮЧНҮҮД, ХУВЬСАХ МАССТАЙ БИЕИЙН ХӨДӨЛГӨӨН, МАССЫН ТӨВ

Ерөнхий эмиттертэй транзисторт өсгөгч Унших материал

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 12

НУТГИЙН ИРГЭДЭД ТҮШИГЛЭСЭН БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ ТӨСЛИЙН НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТ БОЛОН ҮР ДҮН

Физикийн даалгавар 10-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг (тест)

ГАЛИЛЕЙН ХАРЬЦАНГУЙ ЗАРЧИМ, ИНЕРЦИАЛ БИШ ТООЛЛЫН СИСТЕМ, ИНЕРЦИЙН ХҮЧНҮҮД, ХАРЬЦАНГУЙН ТУСГАЙ ОНОЛ, ЛОРЕНЦЫН ХУВИРГАЛТ БА ТҮҮНИЙ МӨРДЛӨГӨӨ

ГАРЧГИЙН ТОВЪЁОГ ГАРЧГИЙН ТОВЪЁОГ... i ХҮСНЭГТЭН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ... iii ЗУРГАН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ... iv ХАВСРАЛТЫН ЖАГСААЛТ...

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ ҮНЭТ ЦААСААР ХИЙХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ

Монгол Улсын нийгмийн хамгааллын суурь түвшний тодорхойлолт, зардал

CЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 13

MNS ISO TR 25107:2013

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо. (магадлалын сонгодог тодорхойлолт) AB = ( x x ) + ( y y ) ХУВИЛÁАР А ÍÝÃÄ ÃÝÝÐ ХЭСЭГ

S.PH102 Физик-2. Семинар 7. Сэдэв : Квант механикийн үндэс, Атомын физик. Тест оны намар

802.11b утасгүй сүлжээн дээгүүр TCP протоколын дамжуулах чадамжийг үнэлэх математик загвар

Компьютерийн шинжлэх ухаан Computer science Натурал компьютер: онол ба хэрэглээ Natural computing: theory and aplication

ПРОПАНТ ХӨӨСТ КАМЕРТ БҮРТГЭГДСЭН ХАРИМХАЙ БУС ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭР ҮҮССЭН ЭЕРЭГ ЦЭНЭГТ БӨӨМИЙГ ЯЛГАН ТАНИХ НЭГЭН БОЛОМЖ

ТЭЭВРИЙН СТАТИСТИКИЙН АРГАЧЛАЛ

Физикийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг( Тест )

Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв БАРИЛГЫН БИТҮҮМЖЛЭЛ ТҮҮНИЙГ ТООЦОХ БОЛОН ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ. Менежер: Б. Билгүүн

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА, ХӨГЖЛИЙН АЖИЛ

8x100. 8x100. 8x100. 8x100

Тухайн Дифференциал Тэгшитгэл. Үүеэ Отгонбаяр

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо = = 7. 1 AB BC AC AB BC AC. цэгийг дайрсан шулууны тэгшитгэл = ХУВИЛБАР А

ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÁÞËËÅÒÅÍÜ MONTHLY BULLETIN OF STATISTICS

ARTICLES ХҮЧНИЙ ТРАНСФОРМАТОРЫН ЭВДРЭЛ ГЭМТЭЛ, ТҮҮНИЙГ ОНОШЛОХ АРГА ЗҮЙ

Киотогийн мэдээллийн төгсөлтийн дараахи их сургууль

ГАРЫН ТОСНЫ ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАН ТӨЛӨВ

Эрчим хүч & Engineering (115)

КИНЕМАТИК, МЕХАНИК ХӨДӨЛГӨӨН, ХУРД, ХУРДАТГАЛ, ЭРГЭХ ХӨДӨЛГӨӨН

ÍÄÝÑÍÈÉ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÎÐÎÎ EVIEWS 9 ÏÐÎÃÐÀÌÛÃ ØÈÍÆÈËÃÝÝÍÄ ÀØÈÃËÀÕ ÍÜ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ

Тухайн Дифференциал Тэгшитгэл ба Түүний Нийтлэг Хэрэглээ

ГУРАВДУГААР АЖИЛ Гэрлийн туйлшрал судлан Малюсын хуулийг шалгах

МОНГОЛ ОРНЫ ЭНДЕМИК УРГАМАЛ МОНГОЛ ДОГАР- CARYOPTERIS MONGOLICA BGE.-ИЙГ IN VITRO НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛСЭН ДҮНГЭЭС

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ

Appendix1.4-3 Sustainable Capacity Development Mechanism (SCDM) matrix (7 th JCC)

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ. Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлав.

Компьютер графикийн файлын формат

Мал аж ахуйн үйлдвэрлэлд нэмүү өртөг нэмэгдүүлэх нь

245 кв хүртэлх хэвтээ тэнхлэгт дундын

АРВАНГУРАВДУГААР АЖИЛ Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлох нь

III. Химийн бодисын харилцан үйлчлэл

Бодолт: ( ) ,2

8x100. 8x100. 8x100. 8x100

Мицубиши Корпорацийн. Library. Корпорацийн мэдээллийн сан

МОР2 ТӨСЛИЙН ЭКОЛОГИЙН СУДАЛГАА АВАХ ЕРӨНХИЙ ТОЙМ оны 6 сарын 13

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭД ХҮРГЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

Õóðààíãóé. Түлхүүр үг: GPS тропосфер Монголд, усны уурын агууламж, агаар мандлын зайнаас тандалт

ИСЛАНД УЛСЫН БАГА ТЕМПЕРАТУРТАЙ, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ИЛЭРЦТЭЙ ТАЛБАЙ ДЭЭРХ ТЕМ БА МТ АРГУУДЫН ХЭРЭГЛЭЭ

Барилгын эрчим хүчний паспортыг хөтлөх тайлбар, хавсралтууд

Уул уурхайн бүс нутгуудад агаарын бохирдол,

Зохиогч: Ч. Ганбаатар Удирдагч: Доктор (Ph.D) Б. Батзолбоо. ШУТИС-Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Програмчлалын профессорын баг.

МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2018

БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ. (суралцахуйн удирдамжийг удирдлага болгоно)

САЙНШАНДЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК-д ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭР БОЛОН БОРДООНЫ ХИМИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ БОЛОМЖ

1. Атомын нарийн нийлмэл бүтэц 19 -р зууны эцэс. Физикийн шинжлэх ухааны нээлтүүд Атомын бүтцийн загварууд Атомын бүтцийн онолууд

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, тохируулгад ашиглаж буй хэмжих хэрэгсэл, багаж төхөөрөмжийн судалгаа НЭГ. ҮНДЭСЛЭЛ

Ядуурлын Үнэлгээний Хуудас Монгол улс

1-Биотехнологи, үржүүлгийн тэнхим, МААБС, ХААИС, 2-Кантогийн их сургуулийн ХАА-н коллеж, БНВУ. *

O 8. ), жонш (KAlSi 3

Байгаль нуурын сав газрын хил орчмын бага гүнтэй уст давхаргын газар доорх усны нөөц баялгийн өнөөгийн байдал ба хамгаалалт, менежмент

Физикийн даалгавар 12-р анги оны хичээлийн жил

АКТИВЫГ АНГИЛАХ, АКТИВЫН ЭРСДЭЛИЙН САН БАЙГУУЛЖ, ЗАРЦУУЛАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ

S.PH102 Физик-2. Семинар 2. Сэдэв : Цахилгаан соронзон индукц. Тест оны намар

ЦАГААН УУЛЫН ДҮҮРГИЙН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ БА ПОЛИМЕТАЛЫН ХҮДЭРЖИЛТИЙН БАЙРШЛЫН ЗҮЙ ТОГТОЛ

ЕВРОБЛОК -ИЙН ДАВУУ ТАЛУУД

МАТЕМАТИК ХУВИЛБАР D. 8x100. 8x100. 8x100

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ U.MT101-МАТЕМАТИК I ХИЧЭЭЛИЙН СЕМИНАРЫН ЗӨВЛӨМЖ он

МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2017

Transcript:

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛЬ СТАТИСТИКИЙН ТЭНХИМ БААТАРЫН ОЮУН-ЭРДЭНЭ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, ЦАЛИНГИЙН СТАТИСТИК ШИНЖИЛГЭЭ Мэргэжлийн индекс : E310900 Эдийн засгийн ухааны магистрын зэрэг горилсон дипломын ажил Магистрын ажлын удирдагч:статистикийн тэнхмийн эрхлэгч Б.Батмөнх Доктор (Ph.D) Шүүмжлэгч: Статистикийн тэнхмийн багш С.Хандсүрэн Доктор (Phd) УЛААНБААТАР ХОТ. 2010 ОН.

Хамгаалуулах зөвлөлийн: Дарга:.. Орлогч дарга:.. Нарийн бичгийн дарга:.. Эрдэм шинжилгээний удирдагч: Доктор.. Хамгаалсан.. он.. сар.. өдөр 1

АГУУЛГА Абстракт...1 Оршил...2 Хөдөлмөрийн бүтээмж болон цалингийн судалгааны тойм...5 НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, ЦАЛИН ТҮҮНИЙ ОНОЛ АРГА ЗҮЙ 1.1. Хөдөлмөрийн бүтээмж, цалингийн онолын үзэл баримтлалууд...7 1.2. Бүтээмж, бүтээмжийн төрлүүд, тооцох арга, цалин...9 1.3.Хөдөлмөрийн бүтээмж, цалингийн эконометрик шинжилгээний арга зүй...15 1.4.Монгол Улсын бүтээмжийн талаар авч явуулж буй бодлого үйл ажиллагааны талаар...18 ХОЁРДУГААР БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, ЦАЛИНГИЙН ШИНЖИЛГЭЭ 2.1. Монгол улсын хөдөлмөрийн бүтээмж, цалингийн статистик шинжилгээ...21 2.2. Монгол улсын хөдөлмөрийн бүтээмж, цалингийн эконометрик шинжилгээ...38 2.3. Говь ХК-ий хөдөлмөрийн бүтээмж, цалингийн шинжилгээ...44 Дүгнэлт...49 Санал...52 Ашигласан материал...53 Хавсралт...54 2

Абстракт Эдийн засгийн онолд хөдөлмөрийн бүтээмж болон ажиллагчдын цалин нь хоорондоо уялдаа, холбоотой, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт нь цалингийн өсөлтөөс давамгайлж байвал зохистой харьцаа хадгалагдаж байна гэж үздэг. Сүүлийн жилүүдэд Монгол улсын ажиллагчдын дундаж цалин жилээс жилд өссөөр байна. Цалингийн энэ өсөлт нь хөдөлмөрийн бүтээмжтэй хир уялдаж байгаа нь анхаарал татахуйц асуудал юм. Энэхүү судалгааны ажил нь төрөөс бүтээмжийн талаар авч явуулж буй бодлого, үйл ажиллаагааны байдал, онолын дагуу хөдөлмөрийн бүтээмж, цалинтай уялдаж байгааг судлах зорилготой юм. Ийнхүү хөдөлмөрийн бүтээмж, цалингийн байдлыг статистикийн болон эконометрик шинжилгээний аргуудыг ашиглан улсын түвшинд, эдийн засгийн үйл ажиллагааны салбаруудын хувьд, үйлдвэрийн газрын хувьд судалсан. Судалгааны үр дүнгээр төрөөс явуулж буй бүтээмжийн бодлого, үйл ажиллагаа дутмаг, хөдөлмөрийн бүтээмж цалингийн зохистой харьцаа нийт эдийн засгийн түвшинд алдагдаж, цалингийн өсөлт нь бүтээмжийн өсөлтөөс хол даван түрүүлж байлаа. 3

Оршил Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшин нь төр засгийн үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй бодлогоос хамаардаг. Төр засгийн үндсэн хоёр үүрэг нь хамгаалах болон бүтээх. Төр засгийн бүтээх үүргийн бодлого юунд төвлөрснөөс хамаарч улс орнууд адилхан хугацаанд, ялгаатай хөгжлийн түвшинд хүрсэн байдаг. Харилцан адилхан хугацаа, нөхцөлд атлаа харьцангуй хурдан хөгжсөн орнуудын төр засгийн бодлого бүтээмжид суурилдаг болохыг Харвардын их сургуулийн судлаачид тогтоожээ. Финланд, БНСУ, Тайвань, Сингапур гэсэн улсууд үүний жишээ. Энэ судалгааны үр дүн нь үндэстний баялаг, ард түмний амьдралын түвшин нь тухайн орны байгалийн баялаг, хямдхан хөдөлмөрийн хүч, хөрөнгө мөнгөний хэмжээгээр биш, харин бүтээмжээр тодорхойлогддог гэсэн дүгнэлт юм. Эндээс бүтээмж нь улс орны хөгжил дэвшилтэй холбоотой үзүүлэлт болох нь илэрхий. Бүтээмжийг эдийн засгийн үзүүлэлт буюу орцын нэгжид ногдох гарцын үр дүн гэсэн хандлага нөгөө талаасаа бүтээмж нь нийгэмд хуримтлагдсан мэдлэгийг бүтээлчээр ашиглан баялаг бүтээх буюу нийгэм, эдийн засгийн хүрээг хамарсан өргөн ойлголт гэсэн 2 хандлага байдаг. Cудалгааны гол чиглэл нь бүтээмжийг эдийн засгийн хэмжүүр үзүүлэлт болох талаас нь авч үзсэн. Эдийн засгийн хэмжүүр үзүүлэлт болох талаасаа бүтээмж нь үндсэн хүчин зүйлийн бүтээмж, хөдөлмөриийн бүтээмж, капиталын бүтээмж зэрэг хэлбэрүүдтэй. Ийнхүү бүтээмжийн төрлүүдээс хөдөлмөрийн бүтээмжийг сонгон судлах бөгөөд нөгөө талаас хөдөлмөрийн бүтээмжийг судлаж байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлсний (цалин) талаар дурьдагдах нь дамжиггүй. Бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авахын тулд үнэ төлдөгийн нэгэн адил цалин бол хөдөлмөрийн үнэ юм. Энэ утгаараа цалин нь хөдөлмөрийн бүтээмжтэй зайлшгүй холбогдох ойлголт юм. Сүүлийн жилүүдэд манай улсын ажиллагчдын дундаж цалин өсч байгаа бөгөөд энэ өсөлт нь хөдөлмөрийн бүтээмжээс хамаарч байгаа эсэх мөн нэрлэсэн цалин өсч байгаа ч бодит цалинд өөрчлөлт гарч байгаа эсэх нь сонирхол татаж 4

байна. Цаашлаад хөдөлмөрийн бүтээмж болон цалингийн уялдаатай эсэхээс хамаарч эдийн засаг, нийгэмд томоохон үр дагавар бий болдог. Ийнхүү хөдөлмөрийн бүтээмж болон цалингийн статистик шинжилгээ сэдвийг сонгон дараах зорилго, зорилтыг тавьж судаллаа. Судалгааны ажлын зорилго: Үндэсний баялаг, ард түмний амьдралын түвшин нь бүтээмжээр тодорхойлогддог бөгөөд улс орнуудын төр засгийн бодлого бүтээмжид суурилдаг бол манай улсын хувьд бүтээмжийн ач холбогдол, байр суурь ямар байгааг тодорхойлох Эдийн засгийн онолд хөдөлмөрийн бүтээмж болон ажиллагчдын цалин нь хоорондоо уялдаа холбоотой, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт нь цалингийн өсөлтөөс давамгайлж байвал зохистой харьцаа хадаглагдаж байна гэж үздэг. Манай улсын хувьд онолын дагуу хөдөлмөрийн бүтээмж, цалинтай уялдаатай явж байгаа эсэхийг шинжлэн үр дүнд тулгуурлан өөрийн саналыг дэвшүүлэхийг зорилоо. Судалгааны ажлын зорилт: Судалгааны ажлын зорилгыг хангахын тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн тавьж, шийдвэрлэсэн болно. Үүнд: Зорилт-1: Төрөөс бүтээмжийн талаар авч явуулж буй бодлого, үйл ажиллаагааны байдал (Төрөөс авч явуулж буй бүтээмжийн бодлого үйл ажилгаа ямар байгаагаагаас нийт эдийн засаг дахь хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт, байр суурь тодорхойлогдох тул дээрх зорилтыг дэвшүүлсэн болно.) Зорилт-2: Улсын түвшинд болон эдийн засгийн үйл ажиллагааны салбаруудаар хөдөлмөрийн бүтээмж, цалингийн уялдааг судлах Зорилт-3: Биет бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрийн газрын хувьд хөдөлмөрийн бүтээмж, цалингийн уялдааг судлах Судалгааны ажлын таамаглал- Манай улсын хувьд бүтээмж гэсэн үзүүлэлтийн байр суурь доогуур, энэ ч утгаараа хөдөлмөрийн бүтээмж болон цалин нь хоорондоо уялдаатай буюу онолын дагуу явж чадахгүй байна гэсэн таамаглал 5

дэвшүүлж байна. Судалгааны ажлын ач холбогдол: Нийт эдийн засгийн хувьд хөдөлмөрийн бүтээмж болон цалин хөлс хир уялдаж байгаа болох нэрлэсэн цалингийн өсөлт нь бодит цалинд өөрчлөлт оруулж байгаа эсэх, эдийн засгийн үйл ажиллагааны салбаруудын бүтээмжид оруулж буй хувь нэмрийг тодорхойлох, үйлдвэрийн газрын хувьд хөдөлмөрийн бүтээмж, цалингийн хандлагыг шинжлэхээрээ ач холбогдолтой. Судалгааны ажлын арга зүй: Хөдөлмөрийн бүтээмж, цалингийн онолын үзэл баримтлал, холбоо хамаарал, эрдэмтдийн хийсэн судалгааны ажлуудад үндэслэсэн болно. Судалгаанд статистик болоод эконометрикийн арга загварыг хэрэглэсэн бөгөөд Монгол Улсын макро түвшний 1995-2008 оны тоон үзүүлэлтүүдийг ашигласан.уг судалгаанд ашиглагдаж буй мэдээллийг Үндэсний Статистикийн хорооноос хэвлэн гаргадаг Статистикийн жил жилийн эмхэтгэл, Монгол банкны мэдээллийн сан зэргийг ашиглан бэлтгэсэн. Эконометрик шинжилгээг E-views 6.0 программыг ашиглан гүйцэтгэсэн. Судалгааны ажлын бүтэц: Энэхүү ажил нь абстракт, оршил, сэдвийн талаарх судалгааны тойм, хоёр бүлэг, 7 зүйл, дүгнэлт, санал, ашигласан материал, хавсралтуудаас бүрдэнэ. 6

Хөдөлмөрийн бүтээмж, цалингийн судалгааны тойм Эдийн засгийн онолд хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт нь цалингийн өсөлтийн шалтгаан болдог буюу хөдөлмөрийн бүтээмж нь цалинд нөлөөлдөг гэсэн хандлага байдаг. Энэ ч утгаараа олон улсын түвшинд ихэнх судалгаа материалуудад хөдөлмөрийн бүтээмжийн өөрчлөлт нь бодит цалин ба амжиргааны түвшинд нөлөө үзүүлдэг талаас нь судалсан байдаг. Гэтэл нөгөө талаасаа цалингийн өсөлт нь хөдөлмөрийн бүтээмжийн шалтгаан байх онолын боломжийг өсгөсөн судалгаанууд цөөнгүй байдаг. Чилийн Pontifica -ийн их сургуулийн зөвлөх профессор A.Marquetti AHУын эдийн засгийн 1869-1996 оны мэдээлэл, 1965-1990 оны 38 орны мэдээллийг(panel) ашиглан цалин болоод хөдөлмөрийн бүтээмжийн урт хугацааны хамаарлыг Коинтэгрэшн болон Гранжерийн шалгууруудыг ашиглан үнэлсэн. Судалгааны үр дүнгээр АНУ болон 38 улсын хувьд хөдөлмөрийн бүтээмж болон цалингийн хооронд урт хугацааны хамаарал байгааг харуулсан. Vector error correction загвараар бодит цалин нь хөдөлмөрийн бүтээмжийн шалтгаан, харин хөдөлмөрийн бүтээмж нь бодит цалингийн шалтгаан биш гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг эдийн засгийн үйл ажиллагааны салбаруудаар, мөн хувийн болон улсын үйлдвэрлэлийн газруудаар судлан ялгааг харуулсан судалгаанууд цөөнгүй тохиолддог. Pennsylvania -ий их сургуулийн эрдэмтдийн хийсэн Туркийн 1950-1998 оны аж үйлдвэрийн судалгааны мэдээлэлд үндэслэсэн Хувийн болоод улсын үйлдвэрийн газрын цалин болон хөдөлмөрийн бүтээмжийн ялгаа судалгааны ажлыг дурьдаж болно. Судалгааны үр дүнгээр хөдөлмөрийн бүтээмж нь хувийн үйлдвэрийн газарт улсын үйлдвэрийн газраас өндөр байдаг ба хувийн секторын хөдөлмөрийн бүтээмж нь цалинтай хамааралтай харин улсын секторын хувьд хөдөлмөрийн бүтээмж болон цалингийн хооронд хамааралгүй дүр зураг ажиглагдсан байна. Бүтээмжийн шинжилгээнд Кобб-Дугласын үйлдвэрлэлийн функцийг капитал, хөдөлмөр, технологи гэсэн хүчин зүйлүүдээр нь судалсан судалгаанууд цөөнгүй 7

байдаг. Туркын Baskent -ийн их сургуулийн эрдэмтэн K Ali Akkemik Зүүн Азийн орнуудын аж үйлдвэржилтийн хөгжил номондоо Сингапур улсын нийт хүчин зүйлийн бүтээмжийн өсөлтийг хөдөлмөр, капитал, технологи гэсэн хүчин зүйлүүдээр задлан бүтээмжийн өсөлтөд аль хүчин зүйлийн оролцоо давуу байгааг тодорхойлсон. Судалгаандаа Трансог үйлдвэрлэлийн функцийг ашиглан хөдөлмөрийн транслог индекс, капиталын транслог индекс, нийт хүчин зүйлийн транслог индексийн аргыг ашиглан тооцон гаргасан байдаг. Ийнхүү үйлдвэрлэл дэхь хөдөлмөрийн оролцоо, хөдөлмөрийн бүтээмжийн бодит өсөлтийг судлан түүнийгээ бодит цалингийн өсөлттэй холбосон байдаг. Манай Улсад Үндэсний бүтээмж хөгжлийн төв үйл ажиллаагаа явуулаад эдүгээ 15 жилийн нүүр үзэж байгаа бөгөөд үндэсний бүтээмжийг дээшлүүлэх, эдийн засгийг нөөцөд тулгуурлан, бүтээмжийн бодлогоор дэмжин хөгжүүлэхэд үйл ажиллагаа нь чиглэгддэг байна. Байгууллагаас бүтээмжтэй холбогдсон ном, товхимол, сэтгүүл, судалгаа хийгддэг бөгөөд 2006 онд 2006-2020 оны үндэсний бүтээмжийн бодлогыг тодорхойлсон байна. 8

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, ЦАЛИН ТҮҮНИЙ ОНОЛ АРГА ЗҮЙ 1.1.Хөдөлмөрийн бүтээмж, цалингийн онолын үзэл баримтлалууд Карл Марксыг (1818-1883) коммунизмын эцэг хэмээн нэрлэдэг бөгөөд тэрбээр капиталистууд болон газрын эзэд бол хөлөлмөрийг мөлжигчид гэж үзэн ажиллагчдын ажлын хөлсийг уртасгах, эсвэл эмэгтэйчүүд, хүүхдүүдийг бага хөлсөөр авч ажиллуулахад ашиг ба мөлжлөгийн хэмжээ өснө гэж үзэж байв. Капитализм нь ажилчид хийгээд капиталистууд, газрын эздийн хооронд ангийн зөрчил үүсгэдэг бөгөөд капиталистууд, газрын эзэд бол шудрага бусаар хожигсод гэж үзэж байсан. Рикардогийн хөдөлмөрийн хөлсний төмөр хууль ба өгөөж буурах хууль 1 Английн эрдэмтэн Давид Рикардо (1772-1823) хуваарилалтын сонгодог онолыг боловсруулсан. Ажлын хөлс нэмэгдэхэд ажилчид илүү олон хүүхэдтэй болно, энэ нь иргээд илүү олон хүн ам тэжээхийн тулд эдэлбэр газрын хэмжээг өсгөх ба илүү бага өгөөжтэй газар ашигладаг болно гэсэн үг. Ийнхүү өгөөж буурах хуулийн дагуу ажлын хөлс буурсан тохиолдолд л өгөөж нэмэгдэнэ, эсвэл ажлын хөлс өссөн тохиолдолд өгөөж буурна. Рикардогийн хуулиар ажлын өндөр хөлс, өндөр өгөөж хоёр нэгэн зэрэг оршиж чадахгүй, урвуу хамааралтай гээд үүнийгээ хуваарилалтын үндсэн теором гэж нэрлэсэн. Америкийн эдийн засагч Жон Бэйтс Кларк (1847-1938) нь өрсөлдөөний хуваарилалтын хуулиараа алдартай. Орц бүр нь өөрийн ахиуц бүтээгдэхүүнийг нэмэрлэх болно гэсэн ойлголтыг анх буй болгосон. Хөдөлмөрийн хөлс нь нийт ажиллах хүчин дээр нэмэгдсэн хамгийн сүүлийн ажилчны ахиуц бүтээгдэхүүнтэй тэнцдэг болохыг харуулсан. Иймээс ажилчдын ажлын бүтээмж нэмэгдэн, компани ашиг орлого олоход илүү хувь нэмэр оруулбал тэдний хөдөлмөрийн хөлс нэмэгдэх хандлагатай байна. Нэг үйлдвэрт хөдөлмөрийн хөлс нэмэгдэхэд өрсөлдөөний улмаас бусад ажилчин хөлслөгчид ч хөлсөө нэмэгдүүлэхээс өөр аргагүй байдалд орох болно. Иймээс хөдөлмөрийн хөлс нь ахиуц хөдөлмөрийн бүтээгдэхүүнтэй тэнцэх хандлагатай байх буюу хамгийн сүүлчийн ажилчны авах хөлстэй тэнцэх болно. 1 Эх үүсвэр: Эдийн засгийн ухаан эдүгээчлэгдсэн замнал 9

Австрийн эдийн засагч Людвиг фон Мизэс Кларкын бүтээмжийн онолыг цааш нь хөгжүүлж, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт нь сүүлчийн ажилчдад ашигтай,тустай болохыг харуулсан. Хөдөлмөрийн бүтээмж нь дээшилсэн хэсгийн хөдөлмөрийн бодит хөлс нэмэгдээд зогсохгүй, бүтээмж нь өөрчлөгдөөгүй, өмнөх хэмжээндээ байх хэсгийнх ч нэмэгдэнэ гэж үзсэн. Кларк, Мизэс нарын хөдөлмөрийн ахиуц бүтээгдэхүүний онол нь мөлжлөгийн тухай, социалист марксист номлолд давхар цохилт өгсөн. 1. Өрсөлдөөн байсан цагт ажилчдын дийлэнх нь нийгэмд оруулсан хувь нэмрийхээ хэмжээгээр хөлс авах магадлалтай болохыг Кларкын хөдөлмөрийн ахиуц бүтээмжийн онол баталсан. 2. Хөдөлмөрийн бүтээмж нь дээшлээгүй, өмнөх хэмжээндээ байх ажиллагчид бас нийт ажилчдын хөдөлмөрийн ахиуц бүтээмжийн ач тусыг хүртэх болно гэж үзсэн. 10

1.2. Бүтээмж, бүтээмжийн төрлүүд, тооцох арга, цалин Бүтээмжийн ойлголт Бүтээмж гэсэн ойлголтыг анх 1766 онд физиократ Ф. Кьюсней өгүүллэгтээ хэрэглэжээ. Бүтээмжийн өнөөгийн онол практикт түүний агуулга мөн чанарыг тодорхойлох асуудалд хоёр талтай хандаж байна. Үүнд: Бүтээмжийг арга хэрэгсэл талаас нь, өөрөөр хэлбэл эдийн засгийн нэг үзүүлэлт болохынх нь хувьд тодорхойлох хандлага Бүтээмжийг нийгэм эдийн засгийн үзэл баримтлал талаас өргөн хүрээг хамарсан гүнзгий утга агуулгаар тодорхойлох хандлага Бүтээмж -эдийн засгийн үзүүлэлт болох Бүтээмж нь эдийн засгийн систем /үндэсний эдийн засаг, салбар, байгууллага, аж ахуйн нэгж/-ийн цаг хугацааны тодорхой үед бий болгосон гарц-ыг, түүнд зарцуулсан орцод харьцуулсан харьцаагаар тодорхойлогдон, эдийн засгийн үндсэн асуудал аль түвшинд хир зэрэг үр дүнтэй шийдвэрлэгдэж байгааг илтгэх үр ашгийн нэгтгэсэн үзүүлэлт мөн. Бүтээмж-нийгэм болоод эдийн засгийн ойлголт болох: Хоёр дахь хандлагаар бүтээмжийн агуулга, мөн чанарыг 1950-иад оноос хойш гол төлөв тодорхойлох болжээ. Бүтээмжийг нийгэм эдийн засгийн ойлголт болох талаас нь дараах байдлаар тодорхойлдог байна. Үүнд : Бүтээмж гэдэг нь нийгэмд хуримтлагдсан мэдлэгийг бүтээлчээр ашиглах үндсэн дээр хүмүүсийн байнга өөрчлөн сайжруулах хүсэл эрмэлзлэлийг урамшуулан дэмжих орчин нөхцлийг бүрдүүлэн, өөрчлөлтөнд зохицоход чиглэгдсэн удирдлагын тасралтгүй үйл ажиллагаагаар дамжин хэрэгжих, эдийн засгийн гол субъектүүд /үйлдвэрлэгч, хэрэглэгч/ харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан нийгэм эдийн засгийн зорилгод хүрэх баялгийг бүтээх үйл ажиллагааг хамран цогц ойлголт, түүний хэрэгжилтийн хэмжүүр мөн. Дээрхээс үзэхэд бүтээмж нь эдийн засгийн үзүүлэлт төдийгүй, хүний оюун ухаан ухамсар, нийгэм эдийн засгийн бүхий л хүрээг хамарсан гүнзгий утга агуулгатай ойлголт болох нь харагдаж байна. Бүтээмж дээшилбэл ард түмний амьжиргааны түвшин сайжирч, инфляцийн түвшин 11

буурч, өрсөлдөх чадвар өсдөг нөлөөтэй. Аливаа зүйлийг бүтээхийн тулд түүнд зарцуулж байгаа орц буюу нөөцийг хамгийн боломжтой хэмжээгээр багасгаж, гарцын хэмжээ буюу шинэ баялгийг дээд зэргээр нэмэгдүүлсэнээр бүтээмж өсдөг. Түүнчлэн нэрт эдийн засагч П.Самуэльсон улс орнуудын хоцрогдол, буурай хөгжлийн нэг шалтгааныг бүтээмжийн түвшин доогуур байгаатай холбон тайлбарласан байдаг. Тэрээр бүтээмжийн түвшин доогуур байх нь ашиг орлого, хуримтлалын хэмжээг бууруулан, улмаар капиталын хөрөнгө оруулалт хийж техник, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийг хязгаарлах бөгөөд энэ нь эргээд бүтээмжийг бууруулахад хүргэдэг гэж үзсэн байна. Үүний улмаас буурай хөгжилтэй орнууд Ядуурлын Чөтгөрийн тойрог -т эргэлдсээр байдаг бөгөөд үүнээс гарах нэг арга зам бол бүтээмжийг дээшлүүлэх явдал мөн гэжээ. Бага орлого Бага бүтээмж Хадгаламжийн бага түвшин Капитал дахь хөрөнгө оруулалтын бага түвшин зураг.2 Чөтгөрийн тойрог Ядуу орнуудад нэг хүнд ноогдох орлого бага байдаг нь хэмнэх, хуримтлуулах боломжийг хязгаарладаг. Үүний үр дүнд хөдөлмөрийн бүтээмж, орлого бага байдаг. Мөн хүн амын түргэн өсөлт нэг хүнд ноогдох орлогын өсөлтийг үгүй болгож Чөтгөрийн тойргоос гарах боломжгүй болгодог. Иймээс бүтээмжийн онол арга зүйг судалж, бүтээлчээр нэвтрүүлэх, түүний өсөлтийг хангах явдал буурай хөгжилтэй орнуудын тоонд ордог манай улсын хувьд бүр ч илүү ач холбогдолтой юм. 12

Бүтээмжийн төрөл, тооцох арга Дээр бүтээмж нь эдийн засгийн үзүүлэлт болох хандлагыг томъёолбол: Гарц, орц гэсэн 2 үзүүлэлтийг тооцох шаардлагатай болно. Үйлдвэрлэлийн үр дүнд бий болсон гарц"-ын үзүүлэлтээр: - Үйл ажиллагааны нийт орлого буюу борлуулалтын орлого - Үйлдвэрлэлийн хэмжээ (өртгөөр) - Нэмэгдэл өртөг - Нийт ашиг - Цэвэр ашиг зэргийг авч хэрэглэж болно. Дээрх үзүүлэлтүүдээс шинжилгээ, судалгааны ажил хийхэд хамгийн оновчтой гэж үздэг, түгээмэл хэрэглэгддэг үзүүлэлт нь тухайн тайлант хугацаанд эдийн засагт шинээр бий болсон бүтээгдэхүүн буюу нэмэгдэл өртөг юм. Ийнхүү нэмэгдэл өртгийг гарцын үзүүлэлт болгож авна. Нийт эдийн засгийн хувьд тооцсон нэмэгдэл өртгийн нийлбэрүүдийг Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) гэж нэрлэдэг. Орц гэдэг нь аливаа үйлдвэрлэл, үйлчилгээг явуулахад зарцуулсан бүх зардлууд (цалин, үндсэн хөрөнгийн элэгдэл, түүхий эд, үндсэн материал, эрчим хүч, дулаан, бичиг хэрэг г.м) юм. Бүтээмжийг дотор нь нийт бүтээмж, үндсэн хүчин зүйлсийн бүтээмж, тодорхой нэг хүчин зүйлийн бүтээмж гэсэн 3 хэлбэрээр, түүнчлэн нийт эдийн засгийн хувьд, салбар, дэд салбар, сектор, аж ахуйн нэгжийн хувьд тооцож болно. Бүтээмжийг эдийн засгийн үйл ажиллагааны салбаруудаар тооцох ерөнхий зарчим ижил юм. Одоо бүтээмжийн дээрх 3 хэлбэрээр хэрхэн тооцох талаар авч үзье. Нийт бүтээмж Нийт бүтээмж нь бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох зорилгоор үйлдвэрлэлд зарцуулсан нийт зардлын нэг төгрөг тутмаас хэдэн төгрөгийн бүтээгдэхүүн бий болгож чадсаныг харуулдаг үзүүлэлт бөгөөд дараахь байдлаар илэрхийлэгдэнэ. Үүнд: 13

Нийт бүтээмжийг улсын болон салбаруудын түвшинд тооцож болно. Үндсэн хүчин зүйлсийн бүтээмж Үндсэн хүчин зүйлийн бүтээмж нь үйлдвэрлэлийн гол хүчин зүйлс болох хөдөлмөр, капиталын ашиглалтын үр ашгийг тодорхойлж, тэдгээрийн хоорондох оновчтой хослолыг харуулах ба шинжлэх ухаан, техник технологийн дэвшлийн нөлөөллийн үр дүнг тусган илэрхийлдэг үзүүлэлт юм. Үндсэн хүчин зүйлсийн бүтээмжийг улсын болон салбаруудын түвшинд тооцож болно. Тодорхой нэг хүчин зүйлийн бүтээмж Тодорхой нэг хүчин зүйлийн бүтээмжийг улсын түвшинд тооцохоос гадна салбар, сектор, аж ахуйн нэгжийн түвшинд тооцож болох бөгөөд зардлын төрөл тус бүрээр, тухайлбал хөдөлмөр, капитал, материал, эрчим хүчний бүтээмж байдлаар тооцож болно. Энэхүү үзүүлэлт нь бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох зорилгоор үйлдвэрлэлд зарцуулсан зардлын нэг төгрөг тутмаас хэдэн төгрөгийн бүтээгдэхүүн бий болгож чадсаныг харуулдаг үзүүлэлт юм. -Хөдөлмөрийн бүтээмж Хөдөлмөр нь аливаа үйлдвэрлэл, үйлчилгээг явуулахад зайлшгүй шаардлагатай хамгийн чухал, бодитой хэмжигдэхүйц хүчин зүйл. Хөдөлмөрийн бүтээмжийг тооцохдоо нэмэгдэл өртөг (ДНБ)-ийн хэмжээг хөдөлмөрт хуваана. Хөдөлмөрийн үзүүлэлтийг хэд хэдэн үзүүлэлтээр авч болно. Хөдөлмөрийн бүтээмж нь хөдөлмөрийг ямар хэлбэрээр авч байгаагаас хамаарч дараах төрлүүдтэй байна. Тухайлбал: нэг ажилчинд ногдох хөдөлмөрийн бүтээмж, нэг цагт ногдох хөдөлмөрийн бүтээмж (ажилласан хүн цагаар хэмжигдэнэ), нэг өдөрт ногдох 14

хөдөлмөрийн бүтээмж (ажилласан хүн өдрөөр хэмжигдэнэ), хөдөлмөрийн хөлсний нэгж тутамд ногдох хөдөлмөрийн бүтээмж. Мэдээллийн эх үүсвэрээс шалтгаалж нэг цагийн бүтээмж, нэг өдрийн бүтээмжийг одоогоор тооцох боломжгүй байна. /Иймд ажиллагчдын жилийн дундаж ажилласан цаг, ажилласан хүн өдрийн статистик мэдээллийг цаашид бий болгох шаардлагатай. / Монгол улсын Үндэсний Статистикийн хороо -оос хэвлэн гаргадаг Статистикийн эмхэтгэлд нийт хүчин зүйлийн бүтээмж, үндсэн хүчин зүйлийн бүтээмж, капиталын бүтээмж, үндсэн түүхий эд материалын бүтээмж, эрчим хүчний бүтээмжийн үзүүлэлтүүдийн динамикийг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар харуулсан байдаг. Цалин Хөдөлмөрийн зардал буюу цалин гэдэг нь аливаа нэг үйл ажиллагаа явуулахад хүний оруулсан хувь нэмэр бөгөөд ажиллах хүчний үнэ цэнэ юм. Цалинг тооцох 2 үндсэн хэлбэр байдаг. 1. Хийснээр тооцож олгох- Гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, чанарыг тооцож болох ажилд хийснээр олгох цалингийн хэлбэрийг ашиглана. 2. Цагаар тооцож олгох- Гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, чанарыг тооцох боломжгүй ажил хийж байгаа хүмүүст тэдний уг ажлыг гүйцэтгэхэд зориулсан цагт нь үндэслэн цалин хөлс олгох бөгөөд ийм цалин хөлсний хэлбэрийг цагаар олгох цалингийн хэлбэр гэнэ. Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлттэй уялдуулан цалин хөлс тооцдог дараах систем байдаг. 1. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээг үндэслэн цалин хөлс олгох: Энэ нь цалин хөлсийг тооцож олгодог хамгийн энгийн систем. Энэ системийн үед төлөвлөгөөнөөс давуулж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэмэгдэлтэй, илүү үнэлгээгээр тооцож олгодог. 2. 100%-ийн урамшуулалт цалингийн систем: а. Гүйцэтгэлээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоог тодорхойлно. б. Стандарт үйлдвэрлэлийн хэмжээг тодорхойлно. Стандарт үйлдвэрлэл = ажилласан цаг x цагийн норм в. Цалинг тооцно. 15

Гүйцэтгэлээрх үйлдвэрлэл > Стандарт үйлдвэрлэл Цалин= Ажилласан цаг x Үр ашгийн харьцаа x Нэг цагийн хөлс Үр ашгийн харьцаа =Гүйцэтгэлээрх үйлдвэрлэл/ Стандарт үйлдвэрлэл Гүйцэтгэлээрх үйлдвэрлэл < Стандарт үйлдвэрлэл Цалин= Ажилласан цаг x Нэг цагийн хөлс 3. Хамт олны урамшуулалт цалингийн систем: Зах зээл өндөр хөгжсөн орнуудад цалинг хөдөлмөрийн хамт олноор нь тооцож олгодог систем байдаг. Энэ системийг цех тасгийн ажиллагчид нэг юмуу олон төрлийн ажлыг хамтран, нэг ажилтны бүтээмж бусдыхаа хийж байгаагаас хамаарч байдаг үед хэрэглэдэг. Хамт олноор цалин хөлсийг тооцож олгох нь ажиллагчдад хамтран ажиллах боломжийг олгож, дадлага туршлагатай сайн ажиллагчид бусаддаа дадлага туршлагаа эзэмшүүлэх, дагалдуулан сургах зэрэг ач холбогдолтой. Цалинг тооцохдоо а. Гүйцэтгэлээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоог тодорхойлно. б. Стандарт үйлдвэрлэлийн хэмжээг тодорхойлно. Стандарт үйлдвэрлэл = ажилласан цаг x цагийн норм в. Цалинг тооцно. Гүйцэтгэлээрх үйлдвэрлэл > Стандарт үйлдвэрлэл Цалин= Гүйцэтгэлээрх үйлдвэрлэлд ногдох стандарт цаг x Нэг цагийн хөлс Гүйцэтгэлээрх үйлдвэрлэлд ногдох стандарт цаг= Гүйцэтгэлээрх үйлдвэрлэл / Стандарт үйлдвэрлэл x Стандарт цаг Гүйцэтгэлээрх үйлдвэрлэл < Стандарт үйлдвэрлэл Цалин= Ажилласан цаг x Нэг цагийн хөлс г. Нэг ажилчны цалин=нийт цалин /ажиллагчдын тоо 16

1.3.Хөдөлмөрийн бүтээмж, цалингийн эконометрик шинжилгээний арга зүй Хөдөлмөрийн бүтээмж, цалингийн хоорондын хамаарал болоод энэ үзүүлэлтүүд макро түвшний бусад үзүүлэлтүүдтэйгээ хэрхэн хамаарч буйг эконометрикийн шинжилгээний аргуудыг ашиглан судлана. 1. Нийгэм эдийн засгийн үзэгдлийн цаг хугацааны цувааг шинжилгээнд ашиглах тохиолдолд тоо мэдээний нэгэн төрлийн, тотвортой (стационар) эсэхийг судлах зайлшгүй шаардлагатай байдаг. Тиймээс үзүүлэлтүүдийн стационар эсэхийг Юнит роот (Augment Dickey Fuller буюу ADF) тестээр шалгана. Цаг хугацааны цувааны ADF тэгшитгэл нь дараах хэлбэртэй байна. Δy t = β + β T + δy + α Δy + ε 1 2 t 1 m 1 i= 1 t 1 t Yt -хувьсагчийн утга Δ-ялгавар авч буй өөрчлөлт Т-хугацаны тренд хувьсагч β 1, β 2,δ, α 1, m нь параметрүүд болон лагийн хэмжээ Хэрвээ ADF тестийн тэг таамаглал нь δ = 0 бол Y t хувьсагч нь стационар бус гэж таамаглана. Хэрвээ ADF дэхь t статистик нь сөрөг, критик утгаасаа бага байвал тэг таамаглалыг няцаана. 2. Хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэн тохиолдолд цалин өссөн байх, нөгөө талаар цалин өсөх нь хөдөлмөрийн бүтээмж өсөхөд нөлөөлдөг. Эндээс хөдөлмөрийн бүтээмж болон цалингийн өөрчлөлт нь аль алиныхаа шалтгаан болж байгааг шууд хэлэх боломжгүй.энэ талаар хийгдсэн гадаадын цөөнгүй судалгаанууд ч байдаг. А. Ийнхүү манай улсын хувьд хөдөлмөрийн бүтээмж болон цалин аль нь алиндаа нөлөөлж буйг тодорхойлох зорилгоор Б. Манай улсын хувьд хөдөлмөрийн бүтээмж гэсэн үзүүлэлт хөгжингүй орнуудтай харьцуулахад бага яригддаг, эдийн засгийн бусад үзүүлэлтүүдтэй холбоо хамаарал 17

багатай гэж өмнөх бүлэгт таамагласан. Тэгвэл мөн хөдөлмөрийн бүтээмжийг макро түвшний бусад үзүүлэлтүүдтэй хэр холбоотойг тодорхойлох зорилгоор Гранжерийн шалтгааны тестийг судалгаандаа ашиглана. Гранжерийн тест нь хоёр хувьсагчийн хоорондын шалтгаан үр дагавар хамаарлын тухай шалгана. Энэ тестийн гол нөхцөл нь хэрвээ Х нь Y т нөлөөлдөг бол Х-ийн өөрчлөлт Y ийн өөрчлөлтөөс түрүүлж явагдана. Өөрөөр хэлбэл Х хувьсагч нь Y хувьсагчийн учир шалтгаан болно эсрэг тохиолдолд биелэхгүй гэсэн нөхцөлтэй. Х нь Y хувьсагчид нөлөөлөхгүй гэсэн таамаглалыг шалгахын тулд Yхувьсагчийг Х ба Y ийн хугацааны хоцрогтолтой (лагтай) хувьсагчуудаас хамааруулан дараах тэгшитгэлийг үнэлдэг. Δy t = a + Дээрх загварын хувьд: β Δy + γδx + ε t 1 t 1 H : γ γ =... = γ 0 таамаглал тавигдана. 0 1 = 2 k = Х нь Y т нөлөөлнө гэсэн таамаглалд хүрэхийн тулд Х нь Y т үл нөлөөлнө гэсэн таамаглал няцаагдана. Харин Y нь Х т үл нөлөөлнө гэсэн таамаглал хүлээн зөвшөөрөгдөнө. Тухайлбал хөдөлмөрийн бүтээмж болон цалингийн загвар нь: = (1а) Wt a1 + β 1iWt 1 + γ 1i Pt 1 + ε 1t P t = a2 + β 2i Pt 1 + γ 2iWt 1 + ε t 2 (1b) W- t-1, t хугацаан дахь нэрлэсэн дундаж цалингийн өөрчлөлт P- log (Хөдөлмөрийн бүтээмж t / Хөдөлмөрийн бүтээмж t 1 ) Тэгшитгэл (1а)-д Хөдөлмөрийн бүтээмж нь Цалингийн шалтгаан болохгүй гэсэн таамаглал нь H 0 : γ 1i = 0 18

H : γ 0 Эсрэг тохиолдолд тэгшитгэл (1b)-д 1 1i Цалин нь хөдөлмөрийн бүтээмжийн шалтгаан болохгүй гэсэн таамаглал нь H 0 : γ 2i = 0 H : γ 0 байна. 1 2i 3. Эконометрикийн ХБКА-ыг ашиглан үнэлгээ хийнэ 19

1.4.Монгол Улсын бүтээмжийн талаар авч явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар Бүтээмж гэдэгт ажилчин хүний нэгж хугацааны орлого (нэг ажилтанд ногдох бүтээгдэхүүн гаргалт) болон оруулсан хөрөнгийн өгөөжийг оруулдаг. Харин энэ бүтээмжийг бий болгогч орчин нь өрсөлдөөн буюу тодорхой салбарт бүтээмжийн өсөлтийг дэмжсэн мэдээлэл, урамшуулал, өрсөлдөгчдийн шахалт байгаа эсэхээс хамаардаг. Мөн тухайн салбарт ханган нийлүүлэгч компани, холбогдох институци, дэд бүтэц, тухайн орон нутагт туршлага, чадвартай боловсон хүчний олдоц ямар байгаагаас шалтгаалдаг. Төр засаг энэ нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Төр засгийн бодлого, хууль журам, институцийг бүтээмжид тулгуурлан зохион байгуулж чадсан улс орон аажмаар өндөр бүтээмжтэй болдог. Тиймээс Монгол Улсын хөгжил дэвшилтэд чиглэгдсэн бодлогын чанартай баримт бичгүүдэд бүтээмж, хөдөлмөрийн бүтээмжийн талаар тусгасан байдлыг харсанаар бүтээмжийн талаар авч явуулж буй арга хэмжээг харах боломжтой. 1. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого /Хавсралт-1/ 2. Mянганы Хөгжлийн Зорилтууд /Хавсралт-2/ 3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө /Хавсралт-3/ 4. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, 2008-2015 он. /Хавсралт-4/ 5. Төсвийн бодлого, төлөвлөлт Дээрх бичгүүдэд бүтээмжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийн талаар тусгасан зорилго, зорилтууд цөөн байна. Монгол Улс 2007 оноос эхлэн Олон улсын өрсөлдөх чадварын тайлан -д орсон. 2008 онд 134 орноос 100 дугаарт жагсаж байсан бол 2009 онд 133 орноос 117 буюу сүүлээсээ 14-д оржээ 2. 2 http:/www.ceo.mn/ 20

Нийт улс орныг хөгжлийн үе шатаар нь Innovation driven, Efficiency driven, Factor driven гэсэн 3 бүлэгт авч үзсэн. Монгол Factor driven орон буюу өрсөлдөх чадвар муутай, хөгжлийн түвшин буурай оронд тооцогдсон байна. Factor driven буюу эдийн засгийн хөгжлийн нэгдүгээр үе шат: Өөрсдийн бодит байдал, чадвар дээр тулгуурлан өрсөлддөг, гол төлөв чадваргүй ажилчид болон байгалийн нөөцтэй орнууд. Өргөн хэрэглээний бараа таваарын борлуулалт, үнээр өрсөлддөг, энэхүү бага бүтээмж, нэмүү өртөгийн тусгал нь бага цалин байдаг. Энэ үе шатанд өрсөлдөх чадвар нь сайн зохион байгуулагдсан улсын болон хувийн институц, сайн хөгжсөн дэд бүтэц, тогтвортой макро эдийн засгийн тогтолцоо, эрүүл бөгөөд бичиг үсэг тайлагдсан ажиллах хүчнээс үндсэндээ бүрэн хамаардаг. Монгол Улсын өрсөлдөх чадварыг бууруулж байгаа болон анхаарал татсан үзүүлэлтүүдийн жагсаалтыг доор үзүүлэв. Монгол Улс 117 Үндсэн шаардлагууд 123 1. Институци 121 2. Дэд бүтэц 132 3. Макро эдийн засгийн тогтвортой байдал 108 4. Эрүүл мэнд, арван жилийн боловсрол 100 Бүтээмж дээшлүүлэгч 106 5. Дээд боловсрол ба сургалт 91 Боловсролын тогтолцооны чанар 132 Менежментийн сургуулиудын чанар 130 Сургуулиудын интернетийн хэрэглээ, хүртээмж 94 Орон нутаг дахь сургалт, судалгааны үйлчилгээний боломж 133 6. Бараа, бүтээгдэхүүний захын бүтээмж 107 Дотоодын зах зээлийн өрсөлдөөний эрчим 98 Зах зээлийн ноёрхолын хэмжээ 133 Монополын эсрэг бодлогын үр нөлөө 122 Нийт татварын түвшин 25 Бизнес эхлэхэд шаардагдах дүрэм журам 46 ГШХО-ын хууль дүрмийн бизнест үзүүлэх нөлөө 117 7. Хөдөлмөрийн захын бүтээмж 39 Мэргэжлийн удирдлага түүнээс хамаарах хамаарал 128 Brain Drain* 112 Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцоо 5 8. Санхүүгийн захын мэдлэг, туршлага 115 Дотоодын хөрөнгө оруулалт, санхүүжилт 89 Зээл авах бэрхшээл 130 21

Венчур хөрөнгө оруулалтын олдоц, хүртээмж 131 Хөрөнгө оруулалтыг хамгаалах хүч 24 Банкуудын эрүүл, тогтвортой байдал 132 Хувьцааны арилжааны дүрэм, журам 120 9. Технологийн бэлэн байдал 107 Сүүлийн үеийн технологийн олдоц, хэрэглээ 94 Компаниудын түвшин дэх технологийн хэрэглээ, шингээлт 94 Интернет хэрэглэгч 83 10. Зах зээлийн хэмжээ 123 Дотоод зах зээлийн хэмжээний индекс 123 Гадаад зах зээлийн хэмжээний индекс 109 Инноваци 120 11. Бизнесийн мэдлэг, туршлага 130 12. Инноваци 101 (*) - Өндөр мэдлэг, боловсролтой мэргэжилтнээ гадны оронд алдах. Учир нь тэдэнд эх орондоо ажиллах боломж, хөдөлмөрөө үнэлүүлэх боломж тааруу. Бүтээмж гэсэн ойлголт нь өргөн хүрээг хамардаг бөгөөд бүтээмжид нөлөөлөгч, дээшлүүгч үзүүлэлтийн рангийг харахад Манай улсын хувьд бүтээмжийн талаар авч явуулж буй арга хэмжээ ямар түвшинд байгаа нь харагдаж байна. 2008 онд бүтээмжийн асуудлаарх Монголын анхдугаар дугуй ширээний бага хурал болж Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид, эрдэмтэд, Монголын бүтээмжийн төвийн төлөөлөгчид дараах агуулгатай зөвлөмж гаргасан. Үүнд: -Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлж, ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэхийн тулд бүтээмж дээшлүүлэх хэрэгцээ шаардлагыг ухамсарлах -Монгол Улс хурдацтай хөгжихийн үндэс нь бүтээмжид суурилан хөгжих юм. Ийнхүү төр засгийн бодлого бүтээмжид төвлрөөгүй байгаа ч бүтээмжийн талаарх асуудал яригдсаар байна. 22

ХОЁРДУГААР БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, ЦАЛИНГИЙН ШИНЖИЛГЭЭ 2.1. Монгол улсын хөдөлмөрийн бүтээмж, цалингийн статистик шинжилгээ Хөдөлмөрийн бүтээмжийг тооцохдоо нэмэгдэл өртгийн хэмжээг (ДНБ) ажиллагчид харьцуулан тооцдог. График-1. Бодит 3 ДНБ болон ажиллагчдын тооны өсөлт, суурь 1995 он 2,10 1,90 Бодит ДНБ-ий өсөлт Ажиллагчдын тооны өсөлт 1,70 Өсөлтийн коэффициент 1,50 1,30 1,10 0,90 0,70 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 * Он Ажиллагчдын тооны өсөлтөөс бодит ДНБ-ий өсөлт түрүүлж байгаа нь хөдөлмөрийн бүтээмж өсч буйг харуулж байна. Бодит ДНБ жилд дунджаар 5%-иар өсч байхад ажиллагчид 2,2%-иар өссөн байна. Ийнхүү бүтээмжийн тооцоололд ашиглагддаг, улс орны эдийн засгийн цар хүрээг илэрхийлэх бодит ДНБ-ий хэмжээ жилээс жилд өсч байгаа нь сайн үр дүн юм. 3 ДНБ-ийг 2005 оны үнээр үнэлсэн. Эмхтгэлүүдэд 2002 оны ДНБ-ийг 1995 оны зэрэгцүүлэх үнээр мөн 2000 оны зэрэгцүүлэх үнээр үнэлсэн байдаг. Эндээс 1995-2000 оны үнийн өөрчлөлт 1.61, 2000-2005 оны үнийн өөрчлөлт 2.07 байна. Үнийн өсөлтүүдийг ашиглан 1996-2008 оны динамикийг 2005 оны үнээр тооцсон болно. 23

Он Хүснэгт-1.Бодит ДНБ-ий динамикт нөлөөлөх хөдөлмөрийн бүтээмж болон ажиллагчдын тооны өөрчлөлтийн нөлөө Бодит ДНБ, /сая. төгрөг/ Бодит ДНБ-ий абсолют өөрчлөлт /сая.төг/ Ажиллагчдын тооны өөрчлөлтөөс бий болсон ДНБ Хөдөлмөрийн бүтээмжийн өөрчлөлтөөс бий болсон ДНБ ДНБ-ий абсолют өөрчлөлтөд эзлэх ажиллагчдын тооны өөрчлөлтийн нөлөөллийн хувь ДНБ-ий абсолют өөрчлөлтөд эзлэх хөдөлмөрийн бүтээмжийн өөрчлөлтийн нөлөөллийн хувь Нийт хувь Ажиллагчдын тоо /мян.хүн/ 1992 1739533 - - - - - - 806 1993 1687293-52240 -87624,1 35383,9 167,7-67,7 100 765,4 1994 1726103 38809,5-12345 51154,5-31,8 131,8 100 759,8 1995 1835055 108952 17719,9 91232,1 16,3 83,7 100 767,6 1996 1878233 43178,3 4781,3 38397 11,1 88,9 100 769,6 1997 1953331 75098,5-10982,4 86080,9-14,6 114,6 100 765,1 1998 2022331 68999,6 70208,6-1209 101,8-1,8 100 792,6 1999 2087363 65032,4 53581,8 11450,5 82,4 17,6 100 813,6 2000 2109412 22048,2-11801,7 33849,9-53,5 153,5 100 809 2001 2131060 21648,7 60753,1-39104,5 280,6-180,6 100 832,3 2002 2217285 86224,8 98577,2-12352,4 114,3-14,3 100 870,8 2003 2340719 123434 141826,8-18392,6 114,9-14,9 100 926,5 2004 2591593 250874 60633,8 190239,7 24,2 75,8 100 950,5 2005 2779578 187986 48532,7 139452,8 25,8 74,2 100 968,3 2006 3017426 237848 119415,9 118431,6 50,2 49,8 100 1009,9 2007 3325893 308467 42427,4 266039,3 13,8 86,2 100 1024,1 2008* 3620533 294640 57158,2 237481,8 19,4 80,6 100 1041,7 ДНБ-д нөлөөлөх хүчин зүйлийн индексийн шинжилгээнээс их зүйлийг харах боломжтой. Тухайн улсын ажил эрхлэлт, ажилгүйдлийн талаар авч явуулж буй бодлогын нөлөөг харуулдаг шинжилгээ юм. 2004-2005 онд ДНБ 187985,5 сая төгрөгөөр өссөнөөс 48532,7 сая төгрөг буюу 25,8%-ийг ажиллагчдын тооны өөрчөлтөөс /ажиллагчдын тоо нэмэгдсэнээс/, 139452,8 сая төгрөг буюу 74,2%-ийг хөдөлмөрийн бүтээмжийн өөрчлөлтөөс /хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэнээс/ авсан байна. 1992-2003 онуудад хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжин ажиллагсдын тоо өссөөр байгаа ч хөдөлмөрийн бүтээмж ихээхэн хэлбэлзэлтэй байгаа нь манай оронд эдийн засгийн нөөц бололцоог үр ашигтай ашиглах чадвар сул, хөдөлмөр, үйлдвэрлэлийн зохистой харьцаа хангалтгүй байсныг харуулж байна. Харин 2003 оноос хойш ажиллагчдын тоо, үйлдвэрлэл 2 харьцангуй уялдаатай байж өссөн бөгөөд үйлдвэрлэлийн гол хүчин зүйл болох хөдөлмөрийн 24

ашиглалт сайжирч, ингэснээрээ бүтээмж сайжирч байгааг харуулж байна. Сүүлий жилүүдэд ажиллагчдын тооны өсөлтөөс бүтээмжийн өсөлт давамгайлж байна. 2008 оны байдлаар нийт хүн амын 40 гаруй хувь нь ажил эрхэлж байгаа нь сайшаалтай юм. График -2. Нэрлэсэн Цалин, бодит цалин 4, хөдөлмөрийн бүтээмж, бодит ДНБ-ий өсөлтийн түвшин, суурь 2000 он Өсөлтийн коэффициент 4,8 4,6 4,4 4,2 4,0 3,8 3,6 3,4 3,2 3,0 2,8 2,6 2,4 2,2 2,0 1,8 1,6 1,4 1,2 1,0 0,8 0,6 0,4 0,2 Нэрлэсэн цалингийн өсөлт Бодит цалингийн өсөлт 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 Он ДНБ-ий өсөлт Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөс нэрлэсэн цалин, бодит цалин, бодит ДНБ-ий өсөлт түрүүлж байна. Хөдөлмөрийн бүтээмж жилээс жилд бага багаар өсч байхад нэрлэсэн болоод бодит цалин хурдацтай өсч байгаа нь хөдөлмөрийн бүтээмж нь цалинтай уялдаа багатай байгааг харуулж байна. Нэрлэсэн болоод бодит цалингийн өсөлтийн зөрүү их байгаа нь нэрлэсэн цалин сүүлийн жилүүдэд өсч байгаа ч хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэн амжиргаанд дорвитой өөрчлөлт гарахгүй харуулж байна. Нөгөө талаас инфляци өндөр байгаа нь хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулж цалинг (орлого) өөрчлөхгүй байгаагийн үр дүн юм. (үйлдвэрлэл) 4 Бодит цалинг тооцохдоо нэрлэсэн цалинг 2005 оныг суурь болгосон хэрэглээний үнийн индексээр засварласан. Хөдөлмөрийн бүтээмжийг 2005 оны зэрэгцүүлэх үнээрх ДНБ-ээр тооцсон. 25

2000-2008 онд хөдөлмөрийн бүтээмж жилд дунджаар 3,7%-иар өссөн бол, бодит цалин 9,5% -иар, нэрлэсэн цалин 20,4%-иар, бодит ДНБ 7%-иар өссөн байна. Хүснэгт-2. Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт,нэрлэсэн цалингийн өсөлт,бодит цалингийн өсөлтийн параллель зэрэгцүүлэлт, хэлхээ хэлбэрээр Он Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт Нэрлэсэн цалингийн өсөлт Бодит цалингийн өсөлт 2000 - - - 2001 0,98 1,05 0,97 2002 0,98 1,14 1,04 2003 0,97 1,31 1,14 2004 1,05 1,49 1,17 2005 1,1 1,62 1,16 2006 1,15 2,05 1,38 2007 1,25 2,78 1,59 2008 1,33 4,4 2,06 J w 1 -Нэрлэсэн цалингийн өсөлтийн хурд J w2 -Бодит цалингийн өсөлтийн хурд J p -Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийн хурд Нэрлэсэн болоод бодит цалингийн өсөлт нь хөдөлмөрийн бүтээмжээс түрүүлсэн байдалтай байна. Ийнхүү цөөн хэдэн график дүрслэлээс цалин болон хөдөлмөрийн бүтээмжийн хооронд ач холбогдолтой хамаарал байхгүй, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөс нэрлэсэн болоод бодит цалингийн өсөлт түрүүлж байгаа зураглалтай байна. Эдийн засгийн үйл ажиллагааны салбаруудын хөдөлмөрийн бүтээмж, 26

цалингийн шинжилгээ ДНБ-ий салбарын бүтцийн динамикаас харахад /Хавсралт- 6/ -Уул уурхай олборлох үйлдвэр, -ХАА, ан агнуур, ойн аж ахуй, -Бөөний болон жижиглэн худалдаа, гэр ахуйн барааны засварлах үйлчилгээ гэсэн 3 салбар сүүлийн 10-аад жилийн байдлаар нийт ДНБ-ий 50-иас илүү хувийг эзэлж байгаа нь манай улсын хувьд дээрх салбарууд нь эдийн засгийн гол, түшиц салбарууд болох нь харагдаж байна. t-ээс t+1 хугацаан дахь нийт эдийн засгийн бүтээмжийн өсөлт дахь салбарын бүтээмжийн өсөлтийн хувь нэмрийг тооцох томъёо: Үүнд: AV- Нэмэгдсэн өртөг L- Ажиллагчдын тоо S- Салбар E- Нийт эдийн засаг T- Хугацаа AV AV S, t E, t θ С θ ЛТ ба эдийн засгийн үйл ажиллагааны салбаруудын нийт бүтээмжийн өсөлтөд оруулж буй хувь нэмрийг тооцвол: /Хавсралт-7/ L L S E AV L S S t + 1 График-4.Салбаруудын нийт бүтээмжийн өсөлтөд оруулж буй хувь нэмрийн 27

коэффициент 2007, 2008 оноор ХАА, Уул уурхай, Тээвэр, холбоо, Бөөний болон жижиглэн худалдаа, Үл хөдлөх хөрөнгө, бизнесийн үйлчилгээ гэсэн 5 салбар нийт эдийн засгийн бүтээмжийн өсөлтөд түлхүү хувь нэмрийг оруулж байна. 28

Салбаруудын хөдөлмөрийн бүтээмж, цалингийн динамик График-5a. ХАА-н салбар График-5б. Уул уурхайн салбар 3,5 3,0 Нэрлэсэн цалингийн өсөлт 6,0 5,0 Нэрлэсэн цалингийн өсөлт Өсөлтийн коэффициент 2,5 2,0 1,5 1,0 0,5 0,0 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 * Он Бодит цалингийн өсөлт Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт Өсөлтийн коэффициент 4,0 3,0 2,0 1,0 0,0 Бодит цалингийн өсөлт Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 * Он График-5в. Боловсруулах үйлдвэрийн салбар График-5г. Цахилгаан дулаан усан хангамжийн салбар Өсөлтийн коэффициент 4,5 4,0 3,5 3,0 2,5 2,0 1,5 1,0 0,5 Нэрлэсэн цалингийн өсөлт Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт Бодит цалингийн өсөлт 0,0 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 * Он 29

График-5д. Барилгын салбар График-5е. Бөөний болон жижиглэн худалдааны салбар График-5ё. Зочид буудал, зоогийн газрын салбар График-5ж. Тээвэр агуулах, холбооны салбар 30

График-5з. Санхүүгийн гүйлгээний салбар График-5и. Үл хөдлөх хөрөнгө, түрээс, бизнесийн үйлчилгэний салбар График-5й. Төрийн удирдлага, батлан хамгаалах салбар График-5к. Боловсролын салбар 31

График-5л. Эрүүл мэндийн салбар График-5м. Нийгэм, бие хүнд үзүүлэх бусад үйлчилгээний салбар 32

-ХАА-н салбарын хувьд сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөс бодит цалингийн өсөлт давамгайлах хандлагатай байна. 2000-2008 онд хөдөлмөрийн бүтээмж жилд дунджаар 1,75%-иар, цалин 5%-иар өссөн нь салбарын хөдөлмөрийн бүтээмж, бодит цалингийн өсөлтийн зөрүү бага байна. ХААн салбар нь байгалийн нөлөөлөлд өртөмтгий, бүтээмжийн өсөлт удаан, хамгийн доогуур цалинтай салбар ч манай улсын эдийн засгийн гол түшиц салбар, бүтээмжийн өсөлтөд хамгийн их хувь нэмэр оруулж байгаа салбар юм. Сүүлийн жилүүдэд төрөөс ХАА-г дэмжсэн төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаа авч хэрэгжүүлж байна. -Уул уурхайн салбар бүтээмжийн өсөлтөд өндөр хувь нэмэр оруулж байгаа, хамгийн өндөр цалинтай 2 салбарын нэг юм. Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөс нэрлэсэн болон бодит цалингийн өсөлт эрс түрүүлж байна. -Боловсруулах үйлдвэрийн салбар, тээвэр агуулах, холбооны салбарын хөдөлмөрийн бүтээмж 2000-2008 онд жилд дунджаар 12%-иар өссөн байна. Эдгээр салбаруудын хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт нь цалингийн өсөлтөөс давамгайлж байна. -Төрийн удирдлага, батлан хамгаалах, эрүүл мэнд, барилгын салбарын ажиллагчдын хөдөлмөрийн бүтээмж сүүлийн жилүүдэд буурч байхад нэрлэсэн болоод бодит цалин эрс өсч байна. -Бөөний болоод жижиглэн худалдааны салбар, зочид буудал зоогийн газрын салбаруудын хувьд, Үл хөдлөх хөрөнгө, түрээс, бизнесийн үйлчилгэний салбар, Нийгэм, бие хүнд үзүүлэх үйлчилгээний салбарын хувьд хөдөлмөрийн бүтээмж нь тогтвортойгоор өсч байна. Ийнхүү дийлэнх салбаруудын нэрлэсэн болоод бодит цалин хөдөлмөрийн бүтээмжээс хурдацтайгаар өсч байна. 33

Монгол улсын хөдөлмөрийн бүтээмжийг улс орнуудтай харьцуулан үзвэл: Хүснэгт-3. 2000 оны үнээр үнэлэгдсэн ДНБ-ийн өсөлтийн түвшин: Он Хонконг Энэтхэг Индонез Япон Солонгос Малайз 1994 1,06 1,07 1,08 1,01 1,09 1,09 1,02 1,04 1,12 1,10 1,13 1995 1,02 1,08 1,08 1,02 1,09 1,10 1,27 1,05 1,08 1,09 1,11 1996 1,04 1,08 1,08 1,03 1,07 1,10 1,02 1,06 1,08 1,03 1,10 1997 1,05 1,04 1,05 1,02 1,05 1,07 1,04 1,05 1,08 0,98 1,09 1998 0,94 1,06 0,87 0,98 0,93 0,93 1,04 1,00 0,99 0,88 1,08 1999 1,03 1,07 1,01 1,00 1,10 1,06 1,03 1,04 1,07 1,06 1,08 2000 1,08 1,04 1,05 1,03 1,09 1,09 1,01 1,06 1,10 1,06 1,08 2001 1,00 1,05 1,04 1,00 1,03 1,00 1,01 1,02 0,98 1,03 1,08 2002 1,02 1,04 1,05 1,00 1,07 1,04 1,04 1,04 1,04 1,06 1,09 2003 1,03 1,08 1,05 1,01 1,03 1,06 1,07 1,05 1,04 1,06 1,10 2004 1,08 1,09 1,05 1,03 1,05 1,07 1,11 1,06 1,09 1,06 1,10 2005 1,07 1,09 1,06 1,02 1,04 1,05 1,07 1,05 1,07 1,05 1,10 2006 1,07 1,10 1,06 1,02 1,05 0,95 1,09 1,06 1,08 1,05 1,11 Монгол Филиппин Индонез Тайланд Хятад График-6. 2000 оны үнээр үнэлэгдсэн ДНБ-ий өсөлтийн түвшин /1995 оныг суурь болгосоноор/ 34

Хүснэгт-4. Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт /суурь 2000 он = 1/ Он Хонкон г Энэтхэг Индонез Иран Япон Солонго с Малайз Монгол Филипи нн Сингапу р Тайланп Хятад 1993 0,93 0,78 0,94 0,98 0,91 0,75 0,83 0,71 0,85 0,80 0,85 0,57 1994 0,96 0,81 0,97 0,97 0,92 0,79 0,89 0,73 0,87 0,86 0,96 0,64 1995 0,97 0,85 1,08 0,97 0,93 0,84 0,96 0,92 0,89 0,91 1,01 0,70 1996 0,95 0,90 1,09 0,99 0,95 0,87 0,97 0,94 0,88 0,95 1,03 0,76 1997 0,97 0,91 1,12 1,00 0,96 0,90 1,02 0,98 0,91 0,98 0,99 0,82 1998 0,93 0,94 0,97 1,00 0,95 0,89 0,94 0,98 0,90 0,95 0,92 0,87 1999 0,95 0,98 0,96 0,99 0,97 0,96 0,97 0,98 0,90 1,01 0,96 0,93 2000 1,00 1,00 1,00 1,00 1,00 1,00 1,00 1,00 1,00 1,00 1,00 1,00 2001 0,99 1,03 1,03 1,01 1,01 1,01 0,98 0,98 0,94 1,00 1,00 1,07 2002 1,02 1,04 1,06 1,03 1,03 1,05 1,02 0,97 0,98 1,06 1,03 1,16 2003 1,06 1,09 1,10 1,07 1,05 1,09 1,04 0,98 0,98 1,08 1,07 1,26 2004 1,12 1,16 1,14 1,08 1,07 1,12 1,11 1,06 1,04 1,16 1,12 1,37 2005 1,18 1,23 1,21 1,10 1,09 1,15 1,15 1,11 1,06 1,14 1,16 1,50 2006 1,23 1,31 1,25 1,13 1,11 1,20 1,07 1,16 1,11 1,16 1,18 1,66 График-7. Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт / суурь 2000 он=1/ Хятад, Солонгос, Япон, Сингапур, Энэтхэг гэсэн өндөр хөгжилтэй орнуудтай манай улс ДНБ-ээ харьцуулахад боломжгүй ч ДНБ-ий өсөлтийн түвшнээрээ хол зөрүүгүй байгаа нь сайшаалтай юм. Хятад улсын хөдөлмөрийн бүтээмж 2000 оноос тогтмол өссөөр байгаа нь хөдөлмөрийн бүтээмжийг эдийн засгийн өсөлттэй уялдуулж байгааг харуулж байна. Япон, Энэтхэг, Солонгос, Сингапурын хөдөлмөрийн бүтээмж жилээс жилд тогтвортойгоор өссөөр байна. Манай улсын хувьд хөдөлмөрийн бүтээмж 35

бусад улстай харьцуулахад харагдахгүй байна. эрс өссөн харагдахгүй байгаа ч, буурсан зураглал График-8.Хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт / суурь 2000 он=1 График-9. Аж үйлдвэрлэлийн салбарын хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт / суурь 2000 он=1/ 36

График-10. Үйлчилгээний салбарын хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт / суурь 2000 он=1/ Хятад, Япон, Сингапур, Солонгос улсуудын ХАА, Аж үйлдвэр, Үйлчилгээний салбарын хөдөлмөрийн бүтээмж 2000 оноос хойш жилээс жилд тогтмол өссөн бөгөөд эдгээр улсуудын хувьд хөдөлмөрийн бүтээжийг өсгөх бодлогоор явж байгаа нь харагдаж байна. Манай улсын хувьд хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт хэлбэлзэлтэй, буурсан, өссөн зураглалтай байгаа нь хөдөлмөрийн бүтээмжийг тогтвортойгоор өсгөж чадахгүй байгаагийн илрэл юм. График-11. Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт / суурь 2000 он=1/ 37

Үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүн (бүтээмж) өсөөгүй байхад зэх зээлд бэлэн мөнгөний (цалин) хэмжээг нэмэгдүүлэхэд үнэ өсөх хууль байдаг. Хятад, Япон, Сингапур, Солонгос улсуудын хувьд бүтээмж өндөртэй үүнийгээ дагаад цалин ч өндөр, инфляцийн түвшин бага, тогтвортой байдаг. Манай улсын хувьд инфляцийн түвшин өсч байгаа нь бүтээмжтэй уялдуулж цалинг өсгөхгүй байгаагаар тайлбарлагдаж байна. Төсвийн байгууллагын ажиллагчдын цалингийн байдал 1995-2008 онд төсвийн байгууллагын ажиллагчдын сарын цалин дунджаар 26%-иар өссөн байна. 1995-2008 оны хооронд улсын төсвийн орлого жилд дунджаар 23%-иар өссөн тооцоотой бөгөөд орлого нэмэгдэхийн хирээр улсын төсвийн зарлага ч нэмэгдсэн /жилд дунджаар 24%-иар өссөн/ байна. Эдийн засаг хурдацтай өсч орлого нэмэгдэж байгаа бөгөөд үүнийгээ дагаад зарлага нь өсч байна. Төсвийн нийт зарлагад цалин хөлс, НДШ-ийн зардлын эзлэх хувь 1995-2008 онуудад дунджаар 20%-тай байгаа нь багагүй тоо бөгөөд төсвийн орлого өсөнгүүт зарлага өсөөд үүнд цалингийн зардал их хувь эзэлж байгаа нь төсвийн байгууллагын ажиллагчдын цалин нь төсөвийн орлого, зарлагаас хүчтэй хамааралтай байгаа нь харагдаж байна. /Хавсралт-8. Корреляцийн матриц харах/ Манай улсын эдийн засгийн гол салбарууд болох уул уурхай, ХАА, Бөөний болон жижиглэн худалдааны салбарын орлого нэмэгдэхийн хирээр төсвийн байгууллагын ажиллагчдын цалин нэмэгдэж байна. Төсвийн байгууллагын хувьд ажиллагчдын үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүн нь төрөөс үзүүлж байгаа үйлчилгээ бөгөөд түүнийг шууд мөнгөөр хэмжих нь өрөөсгөл болно. Үйлчилгээний үр дүн нь үйлдвэр аж ахуйн газрынх шиг биетээр бус, үзүүлсэн үйлчилгээ нь хэрэглэгчид хэр зэрэг хүрсэн, чанартай үйлчилгээ үзүүлж байгаа зэргээр хэмжигдэх ойлголт тул бүтээмжийг тооцох, бодитоор өсч байгаа зэргийг тооцох нь хүндрэлтэй асуудал юм. Цалинг тогтоохдоо нийт эдийн засгийн хүчин чадал, боломжийг мөн инфляцийн 38

түвшинг харгалзан үздэг байгаа. График-12.Төсвийн байгууллагад ажиллагсдын дундаж цалин болон, инфляцийн түвшин Төсөвт байгууллагад ажиллагсдын жилийн дундаж цалин өсөх хандлагатай байна. Цалингийн өсөлт нь тогтвортой бус байна. Инфляци өндөр гарсан жилүүдэд цалин илүү хувиар өсөх (эсрэгээрээ цалингийн өсөлт өндөр жилүүдэд инфляци өндөр гарсан байх ) инфляци бага гарсан жилүүдэд цалин бага хувиар өссөн (эсрэгээрээ цалингийн өсөлт доогуур жилүүдэд инфляци бага гарсан) байна. Эндээс манай улсын төсвийн байгууллагын ажиллагчдын цалин, инфляцийн түвшний хооронд хамаарал байгаа нь харагдаж байна. 5 Гэтэл төсвийн ажиллагчдын цалингийн өсөлт нь нийт эдийн засгийн цалингийн өсөлтийг бий болгодог. Эдийн засагт өрхийн дундаж цалингийн болон нийт орлогод энэхүү нөлөөлөл илэрнэ гэж үзнэ. Учир нь 2002-2008 онуудад нийт ажиллагсдын 12,7-15% нь төсөвт байгууллагад ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд төсвийн байгууллагад ажиллагчдын цалин 24%-иар өссөн байна. Эндээс төсвийн ажиллагсдын цалингийн өсөлт нийт эдийн засаг дахь цалингийн өсөлтийг бий болгон бүтээмжийн өсөлтөөс цалингийн өсөлт түргэсэхэд хүрч байна. Нөгөө талаараа улс орны бодлого бүтээмжид суурилдаггүйгээс хөдөлмөрийн бүтээмж цалинтайгаа уялдаагүй байна. 5 Монгол банкны Цалин болон орлого, инфляци хоорондын уялдаа судалгааны ажилд дурьдагдсанаар 39

2.2.Монгол улсын хөдөлмөрийн бүтээмж, цалингийн эконометрик шинжилгээ Хятадын судлаач Chi-Yuan-Ling ийн Тайвань улсын өгөгдөл ашиглан хийсэн судалгааны ажилд макро түвшинд хөдөлмөрийн бүтээмж нь дараах хүчин зүйлстэй шууд болон шууд бус байдлаар холбоотой хэмээн судлан үзсэн байдаг. 1. Үйлдвэрлэлийн бүтцийн өөрчлөлт Аж үйлдвэрийн салбарын нийт гаргалтанд хүнд үйлдвэрлэлийн нийт гаргалтын эзлэх хувийн жин 2. Гадаадын хөрөнгө оруулалт - ДНБ-д эзлэх гадаадын хөрөнгө оруулалтын хувь 3. Ажиллагчдын цалин 4. Бодит ДНБ хэмжээ 5. Боловсрол- Нийт ажиллагчдын дотор мэргэжилтэй ажиллагчдын эзлэх хувь 6. Амжиргааны түвшин 7. Өндөр мэдлэг, боловсролтой мэргэжилтнээ гадны оронд алдах 8. Судалгаа ба хөгжлийн зардал 9. Үндсэн капиталын өртөг Chi-Yuan-Ling ийн Тайвань улсын тоо мэдээнд хийсэн шинжилгээнд хөдөлмөрийн бүтээмжийг нөлөөтэй гэж үзсэн хувьсагчидтай холбон энгийн регрессийн загварыг үнэлэхэд гадаадын хөрөнгө оруулалтаас бусад хувьсагчид бүтээмжид статистикийн хувьд ач холбогдолтойгоор нөлөөлж буй үр дүн гарсан. Манай улсын хувьд мэдээллийн олдоц зэргээс хамаарч дээрх хувьсагчдаас эхний 6 хувьсагчыг оруулж, инфляци, ажилгүйдлийн түвшин,ажиллагчдын тоо, өрхийн дундаж орлого, бодит цалин гэсэн хувьсагчдыг нэмж оруулан судалгаанд ашиглагдах дараах хувьсагчдыг бүрдүүллээ. 1. Хөдөлмөрийн бүтээмж, мян.төг /2005 оны зэрэгцүүлэх үнээр/ (Log Y) 2. Үйлдвэрлэлийн бүтцийн өөрчлөлт-аж үйлдвэрийн салбарын нийт гаргалтанд хүнд үйлдвэрлэлийн нийт гаргалтын эзлэх хувийн жин (X1) 3. Гадаадын хөрөнгө оруулалт - ДНБ-д эзлэх гадаадын хөрөнгө оруулалтын хувь (X2) 40

4. Нэрлэсэн цалин, мян.төг (Log X3) 5. Ажилгүйдлийн түвшин, хувиар (X4) 6. Инфляцийн түвшин, хувиар (X5) 7.ДНБ, сая.төг /2005 оны зэрэгцүүлэх үнээр/ (Log X6) 9. Боловсрол Дотоодын их дээд сургууль төгсөгчдийн тоо (Log X7) 10. Ажиллагчдын тоо (Log X8) 11. Амжиргааны түвшин, төгрөгөөр (Log X9) 12. Өрхийн дундаж орлого (Log X10) 13. Бодит цалин, төгрөгөөр (Log X11) Абсолют хэмжээгээр өгөгдсөн хувьсагчдыг логарифмчилсан болно. 1. Хувьсагчдын тогтвортой/стационар эсэхийг Юнит роот тестээр шалгаж үзье. Хүснэгт-5. Юнит роот тестийн үр дүн Хувьсагчид I (Level) II(1-р эрэмбийн ялгавар) t-stat p-value (*) t-stat p-value (*) Log Y 2.8 0.0169 - - D(X1) - - 2.803 0.0187 X2 3.005 0.012 - - Log X3 2.7 0.02 - - X4 2.4 0.04 - - X5 3.2 0.0077 - - Log X6 6.6 0.000 - - Log X7-3.5 0.006 - - Log X8-4.5 0.0008 - - Log X9 2.61 0.02 - - D(Log X10) - - -3.01 0.013 Log X11 1,78 0.0138 - - (*) -0.05 ач холбогдлын түвшинтэйгээр тооцсон. Хүснэгтийн I багананд шууд стационар хувьсагчид, II багананд I эрэмбийн ялгавар авч стационар болж буй хувьсагчдын t статистик, магадлалыг харуулав. X1 болон Log X10 хувьсагчдаас I эрэмбийн ялгавар авч стационар болж байгаа бол бусад нь ялгавар авах шаардлагагүй стационар хувьсагчид байна. 2. А. Хөдөлмөрийн бүтээмж болон цалингийн хамаарлыг Гранжерийн тестээр шалгая. 41

Юнит роот тестээр шалгасан үр дүн нь дээрх 2 үзүүлэлт тус бүр энгийн (хувиргалт хийгээгүй) түвшинд стационар байгааг харуулж байгаа тул тестийг шууд шалгая. Хүснэгт-6. Гранжерийн тестийн үр дүн 1 lag (p-value) 2 lag (p-value) Шалтгаан F-Statistic Probability F-Statistic Probability 1 2 Log X3 does not Granger Cause LogY 0.0247 0.878 0.17 0.84 Log Y does not Granger Cause Log X3 9.8999 0.01 4.97 0.15 LogX11 does not Granger Cause LogY 0.08 0.783 0.45 0.656 LogY does not Granger Cause Log X11 5.205 0.046 4.12 0.186 (*) -0.05 ач холбогдлын түвшинтэйгээр тооцсон. I мөр: хөдөлмөрийн бүтээмж нь нэрлэсэн цалингийн шалтгаан биш гэсэн тэг таамаглал няцаагдаж, хөдөлмөрийн бүтээмж нь нэрлэсэн цалингийн шалтгаан болохыг статистикийн хувьд 95% магадлалтайгаар баталж байна. Өөрөөр хэлбэл бүтээмжийн өөрчлөлт нь нэрлэсэн цалингийн өөрчлөлтийн шалтгаан болж байна. 2 дахь хоцрогдлоос эхлэн хөдөлмөрийн бүтээмж нь цалингийн шалтгаан болж чадахгүй байв. Өөрөөр хэлбэл бүтээмжийн өөрчлөлт нь нэг жилийн дараа цалингийн өөрчлөлтөнд тодорхой хувиар нөлөөлнө харин 2 жилийн дараа нөлөөлөх боломжгүй юм. II мөр: мөн адил нэг үеийн хоцрогдолтойгоор хөдөлмөрийн бүтээмжийн өөрчлөлт нь бодит цалингийн өөрчлөлтийн шалтгаан болж байна. 2 дахь хоцрогдлоос шалтгаан болж чадахгүй байна. 2. Б. Хөдөлмөрийн бүтээмж болон макро түвшний үзүүлэлтүүдийн уялдааг Гранжерийн тестээр шалгая. Хүснэгт-7. Гранжерийн тестийн үр дүн Шалтгаан 1 lag (p-value) 2 lag (pvalue) 3 lag (p-value) 1 D(X1) does not Granger Cause LogY 0.00739 0.25468 0.25 LogY does not Granger Cause D(X1) 0.501 0.171 0.52 2 X2 does not Granger Cause LogY 0.528 LogY does not Granger Cause X2 0.94 0.952 0.528 0.740 0.66 42

3 4 X4 does not Granger Cause LogY 0.713 0.20 0.508 Log Y does not Granger Cause X4 0.302 0.764 0.71 X5 does not Granger Cause Log Y 0.351 0.608 0.836 Log Y does not Granger Cause X5 0.192 0.179 0.067 5 Log X6 does not Granger Cause Log Y 0.026 0.087 0.137 LogY does not Granger Cause LogX6 0.09 0.074 0.114 6 LogX7 does not Granger Cause LogY 0.738 0.719 0.599 LogY does not Granger Cause LogX7 0.994 0.647 0.834 7 LogX8 does not Granger Cause LogY 0.049 0.792 0.617 LogY does not Granger Cause LogX8 0.669 0.213 0.375 8 Log X9 does not Granger Cause Log Y 0.541 0.601 0.163 LogY does not Granger Cause Log X9 0.005 0.29 0.885 9 D(LogX10) does not Granger Cause LogY 0.560 0.296 0.498 LogY does not Granger Cause D(logX10) 0.015 0.256 0.705 (*) -0.05 ач холбогдлын түвшинтэйгээр тооцсон. LogY болон Log X3, Log X11-ийн шалтгаалцлыг өмнө тооцсон учир дээрх хүснэгтэд тооцоогүй болно. Хөдөлмөрийн бүтээмжийн өөрчлөлтөнд өмнөх үеийн үйлдвэрлэлийн бүтцийн өөрчлөлт (D(X1)) болон бодит ДНБ-ий өөрчлөлт (LogX6), Ажиллагчдын тооны өөрчлөлт (Log X8), нөлөөлж байна. Амжиргааны түвшин (LogX9) болоод өрхийн дундаж орлогийн өөрчлөлтөд (LogX10) өмнөх үеийн хөдөлмөрийн бүтээмжийн өөрчлөлт нөлөөлж байна. Дээрх хувьсагчдаас бусад хувьсагчид нь бүтээмжтэй 1,2,3-р эрэмбийн аль ч хоцрогдлоороо бие биенийхээ шалтгаан болж чадахгүй байна. 3.А. Гранжерийн тестийн үр дүнд тулгуурлан хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлөх хүчин зүйлсийн энгийн регрессийн загваруудыг байгуулъя. Хүснэгт-8. Хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлөх хүчин зүйлсийн регрессийн тэгшитгэл (1995-2008 он) (Log Y=a+b*Log X(-1)) Хувьсагчид Загвар-1 Загвар-2 Загвар-3 43

Тогтмол коэффициет 7.658 * (0.126) 7.76 * (0.04) 2.281* (0.9) D(X1)(-1) 0,0037* (0.002) Log X6(-1) 0.22* (0.05) Log X8(-1) 0.83* (0.14) 0.45 0,57 0.74 Adjusted 0.41 0,54 0.72 (*) -0.05 ач холбогдлын түвшинтэйгээр тооцсон. Аж үйлдвэрийн салбарын нийт гаргалтанд хүнд үйлдвэрлэлийн нийт гаргалтын эзлэх хувийн жингийн 1%-ийн өсөлт нь хөдөлмөрийн бүтээмжид 0,004%-ийн өсөлтийг бий болгож байна. Бодит ДНБ-ийн 1%-ийн өсөлт нь хөдөлмөрийн бүтээмжид 0,22%-ийн өсөлтийг бий болгож байна. Ажиллагчдын тооний 1%-ийн өсөлт нь хөдөлмөрийн бүтээмжийг 0,83%-иар өсгөж байна. Ийнхүү Тайвань улсын хувьд хөдөлмөрийн бүтээмж нь макро түвшний үзүүлэлтүүдтэйгээ уялдаа, хамааралтай байхад манай улсын хувьд хөдөлмөрийн бүтээмж нь зайлшгүй нөлөөлөх ажиллагчдын тоо, ДНБ, үйлвдэрлэлийн бүтцийн өөрчлөлт гэсэн үзүүлэлтүүдтэй хамааралтай гарч инфляци, ажилгүйдэл, нэрлэсэн болоод бодит цалин, амжиргааны түвшин, өрхийн орлого, гадаадын хөрөнгө оруулалт гэсэн үзүүлэлтүүдтэй уялдаа хамааралгүй байна. 3.Б. Нэрлэсэн цалинд нөлөөлөх хүчин зүйлсийн энгийн регрессийн загваруудыг байгуулъя. Нэрлэсэн цалинд нөлөөлөгч хувьсагчдыг Гранжерийн тестээр шалгаж тодорхойлсон бөгөөд хувьсагчид хугацааны нэг үеийн хоцрогдолтойгоор нөлөөлж байв. Хүснэгт-9. Нэрлэсэн цалинд нөлөөлөх хүчин зүйлсийн регрессийн тэгшитгэл (1995-2008он) (Log X3=a+b*Log X(-1)) Загвар-1 Загвар-2 Загвар-3 Загвар-4 Загвар-5 Загвар-6 Загвар-7 Тогтмол коэффициет 47.109* (8.108) 6.109* (0.364) 4.59* (0.286) 2.93* (0.202) 41.055* (4.7) -7.036* (0.64) -9.506* (0.49) Log Y(-1) 6.486* 44

(1.026) X4(-1) -0.42* (0.070 X5(-1) 0.02* (0.013) Log X6(-1) 1.92* (0.277) Log X8(-1) 1.67* (0.703) Log X9(-1) 1.12* (0.065) Log X10(-1) 1.178* (0.042) 0,23 0,36 0,75 0,82 0,78 0,98 0,87 Adjusted 0,2 0,31 0,68 0,74 0,59 0,84 0,77 (*) -0.05 ач холбогдлын түвшинтэйгээр тооцсон. Хөдөлмөрийн бүтээмжийн 1%-ийн өсөлт нь цалингийн 6,5%-ийн өсөлтийг бий болгож байна. Ажилгүйдлийн түвшний 1%-ийн өсөлт нь цалинг 0,42%-иар бууруулж байна. Инфляцийн түвшний 1%-ийн өсөлт нь цалинг 0,02%-иар өсгөж байна. Бодит ДНБ-ий 1%-ийн өсөлт нь цалинг 1,92%-иар өсгөж байна. Ажиллагчдын тооны 1%-ийн өсөлт нь цалинг 1,67%-иар өсгөж байна. Амжиргааны түвшний 1%-ийн өсөлт нь цалинг 1,12%-иар өсгөж байна. Өрхийн дундаж орлогын 1%-ийн өсөлт нь цалинг 1,178%-иар өсгөж байна. Шинжилгээг нэгтгэн цалин болоод, хөдлөмөрийн бүтээмжид нөлөөтэй хүчин зүйлсийг схемчилбэл: 45

2.3. Говь ХК-ий хөдөлмөрийн бүтээмж, цалингийн шинжилгээ Схем-1. Танилцуулга Говь ХК нь 1981 онд Япон Улсын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар өөрийн орны байгалийн гаралтай 100% ямааны ноолуур, тэмээний ноосыг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой байгуулагдсан. Экологийн цэвэр бүтээгдэхүүн болох Монгол ямааны нарийн микронтой 100%- ийн цэвэр ноолуураар орчин үеийн хамгийн дэвшилтэд техник, технологиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг экспортлодог дэлхийн 5 том үйлдвэрлэгчийн нэг бөгөөд Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа томоохон үйлдвэр юм. Говь ХК 1995 онд монголд анх удаа үндэснийхээ хэмжээнд ISO-9000 олон улсын цуврал стандартын үндсэн дээр чанарын удирдлага, чанар хангах тогтолцоо бий болгосон. Компанийн хэмжээнд чанар хангалтын удирдамжийг ISO-10013-95-ын дагуу боловсруулж чанарын удирдлагын талаар баримтлах бодлого, тогтолцоог тодорхойлон хэрэгжүүлсэн. Түүхий эдийг хүлээн авч боловсруулалт хийхээс эхлэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шат дамжлагууд нь чанар стандартын хяналт дор явагддаг. 46

Сүлжмэлийн чиглэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Дэлхийд алдартай Италийн Stalam фирмийн хатаах, Японы Hisaki фирмийн будах, Италийн Ommi фирмийн холих, Японы Muratec фирмийн компьютерийн удирдлагатай бүрэн автомат ороох, Италийн Gaudino фирмийн ээрэх, Япон улсын Shima Seiki, Германы Stoll фирмийн компьютерийн удирдлагатай бүрэн автомат сүлжих, Италийн Complett фирмийн оёх машин зэрэг тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ ашигладаг нь бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэгт өндөр ач холбогдол өгдгийн илрэл юм. 47

Судалгаа График-13. Нийт бүтээмж, үндсэн хүчин зүйлийн бүтээмж, капиталын бүтээмж, хөдөлмөрийн бүтээмж, материалын бүтээмж, эрчим хүчний бүтээмжийн өсөлтийн динамик 48

Бүтээмжүүдийг тооцохдоо хүртвэрийн үзүүлэлтийг борлуулалтын орлогоор авсан. Компанийн нийт бүтээмж, үндсэн хүчин зүйлийн бүтээмж, капиталын бүтээмж, материалын бүтээмжийн өсөлт удаан, тогтворгүйгээр байна. Хөдөлмөрийн бүтээмж, эрчим хүчний бүтээмжийн өсөлт хурдтай ч, мөн тогтворгүйгээр өсч байна. Хөдөлмөрийн бүтээмж/дундаж цалингийн харьцааны шинжилгээ P-Хөдөлмөрийн бүтээмж, W-Дундаж цалин P W > 1 Энэ нь хөдөлмөрийн бүтээмж/дундаж цалингийн харьцаа зөв байгааг илэрхийлнэ. P W < 1 Хөдөлмөрийн бүтээмж/дундаж цалингийн харьцаа алдагдсан байгаа бөгөөд ажиллагчид хийж бүтээснээсээ илүү цалин хөлс авч байгааг харуулна. Хүснэгт-10. ГОВЬ ХК-ий хөдөлмөрийн бүтээмж болон цалингийн харьцаа Үзүүлэлт 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 1 W /мян.төг/ 52,67 69,30 75,84 80,00 84,09 83,46 73,72 89,90 100,3 145,60 175,90 226,30 2 Р L (Борлуулалт 211,38 101,12 107,9 140,93 124,7 115,36 137 175,8 149,8 136,4 184,2 175,6 орлогоор) Харьцаа 4,01 1,46 1,42 1,76 1,48 1,38 1,86 1,96 1,49 0,94 1,05 0,78 3 Р L (Ашгаар) 47,22 42,96 37,29 37,68 27,39 15,91 5,91 12,6 38,9 45,2 46,3 47,2 Харьцаа 0,9 0,6 0,5 0,5 0,3 0,2 0,1 0,1 0,4 0,3 0,3 0,2 4 Р L (Нэмэгдсэн 207,78 97,85 103,5 132,82 114,27 101,03 125 136,4 142,3 142,2 175,8 170,2 өртгөөр) Харьцаа 3,94 1,41 1,36 1,66 1,36 1,21 1,69 1,52 1,42 0,98 1,00 0,75 W-Дундаж цалин, Р L -Хөдөлмөрийн бүтээмж (Борлуулалтын орлого/хөдөлмөрийн зардал) График-14. Хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн харьцаа 49

Хөдөлмөрийн бүтээмж (хөдөлмөрийн зардлын нэгжид ногдох борлуулалтын орлого) дундаж цалингийн харьцаа нь бүх жилүүдэд 1-ээс их байгаа учир хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт нь дундаж цалингийн өсөлтөөс давамгайлж байна. Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт нь цалингийн өсөлтөөс түрүүлж байгаа нь цаашдаа цалинг өсгөх боломж байгааг харуулж байна. Хөдөлмөрийн бүтээмжийг тоон талаас нь харахын хажуугаар хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлөх чанарын талын үзүүлэлт болох ажлын байрны тав тух, ажиллагчдын цалин хөлс, ажиллагчдын эрх ашгийн хамгаалал ба үйлчилгээ зэргийг үнэлж ажиллагчдын бүтээмж бодитоор өсч байгааг тодорхойлдог. Компаний 2008 онд бүтээмжтэй холбогдуулан ажиллагчдаасаа авсан чанарын судалгааны 6 хэсгээс энэхүү ажилдаа орууллаа. Энэхүү судалгаа нь ажилчдын ажилдаа хандах хандлага, сэтгэл ханамж, зохион байгуулалт, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллаагаа, ажилчдын ажлын байрны тохижилт, зэрэг ажилтны хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлсон судалгаа байв. /Хавсралт-12/ Судалгааны үр дүнгээр ажиллагсдын хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлөх компаний үйл ажиллагааны зохион байгуулалтын түвшин, ажлын байрны тохижилт, орчин бүрдэлт, ашиглаж буй тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн найдвартай ажиллагаа, аюулгүйн түвшин зэргийг үнэлэхэд ажиллагсдын талаас илүү хувь нь дунд, муу гэж хариулсан байна. Ажиллагсдын ажлын орчны талаар үнэлэн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хүрэлцээ, хүний нөөцийн албаны үйл ажиллагаа, шуурхай байдал, санхүүгийн албаны үйл ажиллагаа, шуурхай байдал зэргийг лавлахад судалгаанд оролцогчдын дийлэнх нь дунд, муу, мэдэхгүй гэж үнэлсэн байна. Хөдөлмөрийн хөлс нь хийж буй ажилтай нь тохирдог эсэхийг асуухад судалгаанд оролцогчдын 80% нь тохирдоггүй гэсэн хариултыг өгсөн байна. Шалтгаан нь хөдөлмөрийн хөлсийг үнэлэхдээ өөрийн үзэмжээр үнэлдэг, хувийн харилцаа нөлөөлөг 6 судалгаанд116 ажилтныг хамруулсан. 50

шалгуурын зарим үзүүлэлт нь тодорхой бус гэж үзсэн байв. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний системийг өөрчлөх шаардлагатай юу гэсэн асуултанд оролцогчдын 74% нь өөрчлөх гэж хариулжээ. Хөдөлмөрлөх орчноо хэрхэн үнэлдэг вэ гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын 55% нь дунд, муу гэж хариулсан бол 30% нь маш сайн гэж хариулжээ. Говь ХК нь бүтээмжтэй холбоотойгоор 1. Байгууллага, ажлын байрны соёлыг сайжруулах 5С-ийн хөтөлбөр хэрэгжүүлсэн 2. Кайзан саналын системийг нэвтрүүлсэн 3. Компаний ажилчдад бүтээмжийн талаар сургалт зохион байгуулдаг. 4. Компаний ажилчдын дунд бүтээмжийн аян зохиодог зэрэг нь бүтээмжид анхаарч буйн илрэл юм. Говь ХК-ий бүтээмжийн өсөлт удаан, тогтворгүй байна. Хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаанаас харахад ажилтны хариулт өгсөн байдал нь бүтээмжийг дээшлүүлэх шаардлагатайг харуулж байна. Ажиллагчдын цалингаас бүтээмжийн өсөлт нь түрүүлж байгаа бөгөөд ажиллагчдын зүгээс цалин хөлсний гүйцэтгэлийн системийг сайжруулах саналтай байна. 51

Дүгнэлт Зорилт нэгийн үр дүн: Манай улсын төр засгийн бодлого бүтээмжид төвлөрөхгүй байгаа нь үндэсний хэмжээний бодлогын чанартай баримт бичигт тусгасан байдлаас, мөн бүтээмжийг дээшлүүлэгч үзүүлэлтүүдийн улс орнуудтай зэрэгцүүлсэн рангаас харагдаж байлаа. Хятад, Япон, Солонгос, Энэтхэг, Тайвань зэрэг хөгжил өндөртэй улсуудын хувьд хөдөлмөрийн бүтээмжийг тогтвортойгоор өсгөх бодлого баримталж байхад манай улсын хувьд хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт тогтворгүй байна. Зорилт хоёрын үр дүн: Улсын түвшинд хийсэн шинжилгээнд нэрлэсэн болоод бодит цалингийн өсөлт нь хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөс түрүүлж байгаа нь онолын хувьд зохистой харьцаа алдагдсан байгааг харуулж байна. Эдийн засгийн үйл ажиллагааны салбаруудын хувьд дийлэнх салбаруудын цалин нь хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөс түрүүлж байгаа нь мөн онолын хувьд зохистой харьцаа алдагдсан байгааг харуулж байна. ХАА, уул уурхай, тээвэр, холбоо, бөөний болон жижиглэн худалдаа, үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ гэсэн 5 салбар нийт эдийн засгийн бүтээмжийн өсөлтөд түлхүү хувь нэмрийг оруулж байна. Боловсруулах болон тээвэр холбооны салбарын ажиллагчдын хөдөлмөрийн бүтээмж хурдтайгаар өсч байгаа нь энэ салбаруудад бүтээмжийн гүйцэтгэл сайн, цаашдаа цалинг өсгөх боломжтой байна. Боловсрол, эрүүл мэнд, төрийн удирдлага батлан хамгаалах буюу төрийн үйлчилгээний салбаруудын хөдөлмөрийн бүтээмж буурах хандлагатай байхад цалин өссөөр байна. Ийнхүү ХАА, аж үйлдвэрийн салбарууд болох уул уурхай, боловсруулах үйлдвэрийн салбарууд маань эдийн засагт түлхүү хувь нэмэр оруулж байгаа мөн тээвэр холбоо, бөөний болон жижиглэн худалдаа, зочид буудал, зоогийн газрын салбаруудын 52

бүтээмжийн өсөлт өндөр байгаагаас цаашид эдгээр салбарууддаа суурилж бүтээмжийг тогтвортойгоор өсгөх боломж байгаа юм. Улсын түвшинд болон салбаруудын хувьд ажиллагчдын нэрлэсэн болоод бодит цалингийн өсөлтийн зөрүү их байгаа нь нэрлэсэн цалин сүүлийн жилүүдэд өссөн ч хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэн амжиргаанд дорвитой өөрчлөлт орохгүй байна. Эконометрик шинжилгээний үр дүнгээр Тайвань улсын хөдөлмөрийн бүтээмж нь макро түвшний үзүүлэлтүүдтэй уялдаатай байдаг бол манай улсын хувьд хөдөлмөрийн бүтээмж макро түвшний хувьсагчидтайгаа уялдаа хамаарал багатай буюу эдийн засгийн хэмжүүр үзүүлэлт байж чадахгүй байна. Цалинд амжиргааны түвшин, өрхийн орлого, инфляци, ажилгүйдлийн түвшин зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байгаа нь (детерминацийн коэффициент өндөр) цалин хөдөлмөрийн бүтээмжээс илүүтэйгээр эдийн засгийн бусад хүчин зүйлсээс хамаардаг байна. Улсын түвшинд болоод эдийн засгийн үйл ажиллагааны салбаруудын хувьд цалин нь хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөс түрүүлж байгаагийн шалтгаан нь төсвийн ажиллагчдын цалингийн өөрчлөлт нь инфляцитай хамааралтайгаас нийт эдийн засагт бүтээмжид суурилаагүй цалингийн өсөлтийг бий болгож байгаагаас үүдэлтэй байж болохоор байна. Зорилт гуравын үр дүн: Бодит баялаг бүтээдэг үйлдвэрийн газрын хувьд бүтээмж, хөдөлмөрийн бүтээмж цалингийн байдлыг судлахаар зорин Говь ХК-ийг сонгон судалсан. Говь ХК нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй томоохон компани бөгөөд хөдөлмөрийн бүтээмж жилээс жилд өссөөр байна. Цалингийн өсөлтөөс хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт түрүүлж байгаа нь бүтээмж, цалингийн зохистой харьцаа хадгалагдаж байгааг харуулж байна. Ажиллагчдаас бүтээмжийн талаар авсан чанарын судалгааны үр дүнд хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлөх үзүүлэлт болох 53

ажиллах орчин, ажлын байрны тохижилт, цалин хөлс нь дунд зэрэг, муу гэсэн хариултыг авч байгаа нь компаний хувьд бүтээмжийг бодитоор дээшлүүлж байна гэж үзэхэд эргэлзээтэй. Ийнхүү зорилтуудын үр дүн нь судалгааны ажлын дэвшүүлсэн таамаглалыг хүлээж авахаар гарч байна. Манай улсын хувьд хөдөлмөрийн бүтээмж цалингийн зохистой харьцаа нийт эдийн засгийн түвшинд алдагдаж, ажиллагчдын цалинг бүтээмжтэй уялдуулж өөрчлөхгүй, онолын дагуу явахгүй байна. 54

Санал Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт удаан, цалинтай уялдаагүй байгаа нь манай улсын хувьд бүтээмжийн ач холбогдол, байр суурь доогуур байгаатай холбогдох тул бүтээмжийг дээшлүүлэх дараах саналыг дэвшүүлж байна. Улс орны эдийн засгийг хөгжүүлж, ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэхийн тулд бүтээмжийг дээшлүүлэх хэрэгцээ шаардлагатайг өргөн сурталчилах, энэ сэдвээр үндэсний хөтөлбөр зорилт дэвшүүлэх Төрийн эдийн засгийн бодлого, мөнгөний бодлого нэгдмэл байх. Манай улсын хувьд эдийн засгийн тогтвортой байдлыг харуулах инфляцийн түвшин тогтворгүй, өссөлттэй байгаа. Ажиллагчдын хөдөлмөрийн бүтээмж өсөөд цалинг нэмсэн ч нөгөө талаас бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөр бодит цалинд өөрчлөлт төдийлөн ордоггүй. Иймд төрийн эдийн засгийн бодлого, мөнгөний бодлого нэгдмэл байж хөдөлмөрийн бүтээмжийг өсгөх, цалинтай нь уялдуулах тухай авч үзэх ёстой. Эдийн засгийн үйл ажиллагааны салбаруудын бүтээмжийн үзүүлэлтийг гарцыг орцод харьцуулан тооцож байгаа. Бодит баялаг бүтээдэг, үйлчилгээ үзүүлдэг салбаруудын хувьд бүтээмж нь ялгаатай хэмжигдэх тул салбар бүрд өөрийн онцлогийг тусгасан шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээмжийн нормчлолыг боловсруулан, тооцох Бүтээмжид эдийн засаг болон нийгмийн талаас олон хүчин зүйл нөлөөлдөг. Үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ технологи, ажлын цаг ашиглалт, ажилтны боловсрол, дадлага, туршлага, нас, хүйс зэрэг. Олон улсад зөвшөөрөгдсөн бүтээмжийг дэвшүүлэх олон арга хэрэгсэл байдаг. 5С, Кайзан саналын систем, ажилчдын бүтээмжийн аян зэрэг. Аж ахуй нэгж, байгууллага компани бүтээмжийг нэмэгдүүлэх хүчин зүйлсийг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон ажиллах, Олон улсад түвшинд хөдөлмөрийн бүтээмжийг тооцох аргачлалын дагуу хөдөлмөрийн хүн цаг, хүн өдөр, цаг ашиглалт зэрэг нарийвчилсан үзүүлэлтүүдийг тооцон гаргах Эдийн засагт өндөр бүтээмжтэй, нэмүү өртөг өндөртэй салбар нь үйлдвэрлэлийн салбар ажээ. Монгол улсад боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлогыг явуулах, ингэснээр нийт эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх боломж байна. 55

Ашигласан материал Л.Оюунцэцэг. 2004, Бүтээмжийн менежментийн онол арга зүйн асуудал Улаанбаатар хот. П.Шүрчулуу, Л.Оюунцэцэг. 2003, Аж ахуйн нэгж байгууллагад бүтээмжийн удирдлагыг боловсронгуй болгох нь Улаанбаатар хот. K Ali Akkemik. 2007, Зүүн Азийн орнуудын аж үйлдвэржилтийн хөгжил Andrew Sharpe, Jean Francois, 2008, The relationship between labour productivity and real wage growth in Canada and OECD countries, CSLS Research report, Benoit Dostie, 2006, Wage, Productivity, Discussion paper, Bonn Germany, Institute for the Study of labor Suleyman Ozmucur, 2000, Wage and Productivity Differentials in Private and Public Manufacturing: The case of Turkey Department of Economics, University of Pennsylvania Stephen Broadberry, Carsten Burhop, 2009, Real wages and Labour Productivity in Britian and Germany, Discussion paper, Bonn Max Planck Amaechi Nkemakolem Nwaokoro, 2006, Real wage rateand productivity Relationship I the Declining U.S.Steel Industry, Working paper, International Business and Research Journal Gujarati,D.2004. Basic Econometrics, The McGraw Hill companies, New York. ҮСХ, 1989-2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, Статистикийн эмхэтгэл ҮСХ, Мэдээллийн сан, Электрон эх үүсвэр: http://www.nso.mn/ Монгол банк 2008, Мэдээллийн сан, Электрон эх үүсвэр: http://www.mongolbank.mn/web Говь ХК, Мэдээллийн сан, Электрон эх үүсвэр: http://www.gobi.mn/ Asian productivity organization http://www.apo.org/ 56

Хавсралтууд Хавсралт-1 Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогоос (хураангуйлав) -Монголчуудын эрхэмлэн дээдлэх зүйлс -Монгол Улсын үндэсний хөгжлийн алсын хараа -Иргэд: Бүх хэвшлийн аж ахуй нэгж байгууллага: ажлын байр нэмэгдүүлэхийг эрмэлзэх; ажлын аюулгүй, эрүүл орчин, нөхцлийг бүрдүүлэх; ажиллагчдынхаа мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, нийгмийн асуудалд нь дэмжлэг үзүүлэх; хууль тогтоомжинд заасан үүргээ биелүүлэх; байгаль орчноо хамгаалах, түүнд халгүй шинэ технологи нэвтрүүлэх; зах зээлд үнэнч шудрагаар өрсөлдөх; ил тод үйл ажиллагаа явуулах, тайлагнах. -Иргэний нийгэм, Төр -Үндэсний хөгжлийн цогц бодлогын тэргүүлэх чиглэлүүд Үндэсний хөгжлийн цогц бодлогыг дор дурьдсан зургаан тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлнэ: Mянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, монгол хүнийг бүх талаар хөгжүүлнэ. Экспортын баримжаатай, хувийн хэвшилд түшиглэсэн, өндөр технологит, үүний дотор мэдээлэл, харилцаа, био нанотенологи, транзит тээвэр, логистик, санхүүгийн зуучлалын үйлчилгээ, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гүн боловсруулахад суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж, тогтвортой, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоно. Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд газруудыг ашиглан, хуримтлал бий болгож, эдийн засгийн эрчимтэй, өндөр өсөлтийг хангаж, орчин үеийн боловсруулах салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. 57

Бүс нутаг, дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж, хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгааг багасгана. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга чадавхийг бий болгох, экосистемийн тэнцвэрт байдлын алдагдлыг зогсоох, хамгаалах замаар хөгжлийн тогтвортой орчин болгоно. Улс төрийн ардчилсан тогтолцоог боловсронгуй болгож, авлига, хүнд сурталаас ангид, ил тод, хариуцлагатай, шударга тогтолцоог бүрдүүлнэ. -Монгол улсын хүний болоод нийгмийн хөгжлийн бодлого -Гэр бүлийн хөгжил, хүн ам зүйн бодлого -Боловсролын хөгжлийн бодлого -Эрүүл мэндийн хөгжлийн бодлого -Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн бодлого -Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн бодлого -Соёл урлагийн хөгжлийн бодлого Хавсралт-2. МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГО (хураангуйлав) Зорилго 1. Хэт ядуурал, өлсгөлөнг бууруулах Зорилго 2. Бүх нийтээр бага боловсрол эзэмших Зорилго 3. Хүйсийн тэгш байдлыг дэмжин хөг жүүлж, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх Зорилго 4. Хүүхдийн эндэгдлийг бууруулах Зорилго 5. Эхчүүдийн эрүүл мэндийг сайжруулах Зорилго 6. Хүний дархлалын халдварт вирус/дархлалын олдмол хам шинж (ХДХВ/ДОХ) болон бусад өвчинтэй тэмцэх Зорилго 7. Байгаль орчны тогтвортой байдлыг хангах Зорилго 8. Хөгжлийн төлөө дэлхий нийтийн түншлэлийг хөгжүүлэх Хавсралт-3. МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2009 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ (хураангуйлав) 58

Нэг. Макро эдийн засгийн бодлого Зорилт 1. Инфляцийн хэт өсөлтийг бууруулж, макро эдийн засгийн тогтвортой, тэнцвэрт байдлыг хангах замаар бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлнэ Зорилт 2. Банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээг олон улсын стандартад нийцүүлэх ажлыг эрчимжүүлнэ Хоёр. Бодит салбарын хөгжлийн бодлого Зорилт 3. Хувийн хэвшил, бизнесийн хөгжлийг дэмжсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж,байгаль экологид ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжинэ Зорилт 4. Эдийн засгийн өндөр өсөлтийг хангахад шаардагдах эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчим хүчний салбарт шинэчлэл хийж, найдвартай ажиллагааг хангана Зорилт 5. Хүн амыг эрүүл хүнсээр бүрэн хангах зорилгоор мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалтыг нэмэгдүүлж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах бодлого баримтална Зорилт 6. Барилга, хот байгуулалт, газар зохион байгуулалтын төлөвлөлтийг сайжруулж, иргэдийн оролцоотойгоор орон сууцны хороолол шинээр бий болгох ажлыг эхлүүлнэ Зорилт 7. Зам, тээвэр, харилцаа холбоо нь эдийн засгийн хөгжил, хүн амын амьдралын чухал нөхцөл тул дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд анхаарлаа илүү хандуулна. Хавсралт -4. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР: Дараах үндсэн 5 бүлэгтэй. - Хүн ам, нийгмийн зохистой бодлогыг хэрэгжүүлснээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилт - Yйлдвэржүүлэлтийн бодлого хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг хангах зорилт - Байгаль орчны тэнцвэрт харьцааг хангах зорилт 59

- Эрх зүйт төрийг төлөвшүүлж, засаглалын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох зорилт - Yндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зорилт Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөр дамжуулан дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд: - ашигт малтмалын салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, ашигт малтмалын стратегийн болон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнээс олсон орлогоос иргэдэд хүртээх; - улс орныг үйлдвэржүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, уул уурхайн салбарт түшиглэсэн үйлдвэрлэл, орон нутгийн түүхий эдэд тулгуурласан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх; - мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүнээр, тухайлбал, мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоогоор хүн амын хүнсний хэрэгцээг бүрэн хангах; - иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд онцгой анхаарах; - төрийн удирдлагын ил тод, нээлттэй, шуурхай, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй, ажил хэрэгч байдлыг хангаж, төр, иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлэх зэрэг болно. Хавсралт-5. 60