Зорилго: Өмнөд Монголын тодорхой районы шүр ба изотопын судалгааны үр дүнг уялдуулан силур-девоны заагийг тогтоох.

Σχετικά έγγραφα
МОНГОЛ ХОНИНЫ НООСНЫ БҮТЭЦ, ШИНЖ ЧАНАРЫГ ЭЛЕКТРОН МИКРОСКОПИЙН АРГААР СУДЛАХ

МОР2 ТӨСЛИЙН ЭКОЛОГИЙН СУДАЛГАА АВАХ ЕРӨНХИЙ ТОЙМ оны 6 сарын 13

Пүрвээгийн АРИУНБОЛОР

ЦАГААН УУЛЫН ДҮҮРГИЙН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ БА ПОЛИМЕТАЛЫН ХҮДЭРЖИЛТИЙН БАЙРШЛЫН ЗҮЙ ТОГТОЛ

SOLITE SILVER БА RUIYU/OEM АККУМЛЯТОРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА. Б.Цэцэнхуар 1, Ц.Өлзийбаатар 2*

ЗАРИМ СОРТЫН БУУДАЙ, ГУРИЛЫН ЧАНАРЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

Нэг. Курсын ажлын зорилго

ГАЗАР ЗҮЙН БАЙРШИЛ. Региональ геологийн танилцуулга Геологийн тогтоц чулуулгийн геохими ГХШЭ-ийн хүдэржилт. Жаргалан.С*, Гарамжав.Д**, Ватанабэ.

Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв БАРИЛГЫН БИТҮҮМЖЛЭЛ ТҮҮНИЙГ ТООЦОХ БОЛОН ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ. Менежер: Б. Билгүүн

Барилгын дулаалгын материалын шинэ стандартууд

O 8. ), жонш (KAlSi 3

Дан болон давхар урвуу дүүжингийн тэнцвэржилт

Ерөнхий эмиттертэй транзисторт өсгөгч Унших материал

ПРОПАНТ ХӨӨСТ КАМЕРТ БҮРТГЭГДСЭН ХАРИМХАЙ БУС ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭР ҮҮССЭН ЭЕРЭГ ЦЭНЭГТ БӨӨМИЙГ ЯЛГАН ТАНИХ НЭГЭН БОЛОМЖ

Зохиогч: Ч. Ганбаатар Удирдагч: Доктор (Ph.D) Б. Батзолбоо. ШУТИС-Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Програмчлалын профессорын баг.

АДРОНЫ КЛАСТЕРЫГ ЯЛГАХАД ЗОРИУЛСАН ПАРАМЕТРИЙГ ТОДОРХОЙЛСОН НЬ

ИСЛАНД УЛСЫН БАГА ТЕМПЕРАТУРТАЙ, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ИЛЭРЦТЭЙ ТАЛБАЙ ДЭЭРХ ТЕМ БА МТ АРГУУДЫН ХЭРЭГЛЭЭ

802.11b утасгүй сүлжээн дээгүүр TCP протоколын дамжуулах чадамжийг үнэлэх математик загвар

ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ

Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга. Ц.Болд, Ч.Тамир /МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар/

Монгол Улсын Нэгдсэн Түрүүлэгч Индикатор (НТИ, СLI) Др. Б. Эрдэнэбат

ªÐÕ ÄÝÄ Ó ÐÀÕ ÈÍÔËßÖÈÉÍ ÄÀÐÀÌÒ

МОНГОЛ ОРНЫ ЭРДЭСТ НУУРУУДЫН ЛИТИЙ, УРАНЫ СУДАЛГАА

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ. Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлав.

1-Биотехнологи, үржүүлгийн тэнхим, МААБС, ХААИС, 2-Кантогийн их сургуулийн ХАА-н коллеж, БНВУ. *

MNS ISO TR 25107:2013

Байгаль орчны бохирдлын талаар Япон улсаас авч хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны үнэлгээ

МОНГОЛ ОРНЫ ЭНДЕМИК УРГАМАЛ МОНГОЛ ДОГАР- CARYOPTERIS MONGOLICA BGE.-ИЙГ IN VITRO НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛСЭН ДҮНГЭЭС

ХАР МОД /LARIX SIBIRICA Ldb./-НЫ МӨЧРИЙН БООМЫН НЯН /BACILLUS ANTHRACIS/-ГИЙН ЭСРЭГ ИДЭВХИТ НЭГДЛИЙН СУДАЛГАА

ГУРАВДУГААР АЖИЛ Гэрлийн туйлшрал судлан Малюсын хуулийг шалгах

Хураангуй. Түлхүүр үг: микросателлит, митохондрийн ДНХ, кластер.

ARTICLES ХҮЧНИЙ ТРАНСФОРМАТОРЫН ЭВДРЭЛ ГЭМТЭЛ, ТҮҮНИЙГ ОНОШЛОХ АРГА ЗҮЙ

Байгаль нуурын сав газрын хил орчмын бага гүнтэй уст давхаргын газар доорх усны нөөц баялгийн өнөөгийн байдал ба хамгаалалт, менежмент

Øèíæëýõ Óõààíû Àêàäåìèéí Ìýäýý 2010 îíû ¹02 (196)

Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө

Appendix1.4-3 Sustainable Capacity Development Mechanism (SCDM) matrix (7 th JCC)

Үндэсний СТАТИСТИК. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн улирал тутмын цахим сэтгүүл

МОНГОЛ ОРНЫ ЗАРИМ ЭМИЙН МӨӨГНИЙ ХИМИЙН НАЙРЛАГЫГ СУДАЛСАН ДҮН

АРВАНГУРАВДУГААР АЖИЛ Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлох нь

Õóðààíãóé. Түлхүүр үг: GPS тропосфер Монголд, усны уурын агууламж, агаар мандлын зайнаас тандалт

Хадан Дээрх Тамганы Дүрсийг Адууны Тамганы Дүрстэй Машин Сургалтын Аргуудаар Харьцуулах

:xeu 2+ - ИЙГ ГАРГАН АВАХ БОЛОН ТҮҮНИЙ ГЭРЛИЙН ЦАЦАРГАЛТЫН СУДАЛГАА

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо. (магадлалын сонгодог тодорхойлолт) AB = ( x x ) + ( y y ) ХУВИЛÁАР А ÍÝÃÄ ÃÝÝÐ ХЭСЭГ

ARTICLES МОНГОЛЫН ГОВЬД АЖИГЛАГДСАН ШОРООН ШУУРГАНЫ ҮЕИЙН ТООСНЫ БОСОО УРСГАЛЫГ ҮНЭЛСЭН НЬ

ХДХВ, БЗДХ-ЫН ТАНДАЛТЫН СУДАЛГААНЫ ТАЙЛАН, 2011 МОНГОЛ УЛС

МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2018

ГАЛИЛЕЙН ХАРЬЦАНГУЙ ЗАРЧИМ, ИНЕРЦИАЛ БИШ ТООЛЛЫН СИСТЕМ, ИНЕРЦИЙН ХҮЧНҮҮД, ХАРЬЦАНГУЙН ТУСГАЙ ОНОЛ, ЛОРЕНЦЫН ХУВИРГАЛТ БА ТҮҮНИЙ МӨРДЛӨГӨӨ

Эрүүл мэндийн лаборатори, 2013, 2

ТУХАЙН ДИФФЕРЕНЦИАЛТ ТЭГШИТГЭЛ. Contents Bibliography 11 References 11 Index 12

МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2017

Тухайн Дифференциал Тэгшитгэл. Үүеэ Отгонбаяр

МОНГОЛЫН МОБАЙЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ

БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ. (суралцахуйн удирдамжийг удирдлага болгоно)

ДИНАМИК, НЬЮТОНЫ ХУУЛИУД, МАСС БА ИМПУЛЬС, ИМПУЛЬС ХАДГАЛАГДАХ ХУУЛЬ, ХҮЧНҮҮД, ХУВЬСАХ МАССТАЙ БИЕИЙН ХӨДӨЛГӨӨН, МАССЫН ТӨВ

Барилгын эрчим хүчний паспортыг хөтлөх тайлбар, хавсралтууд

Валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл

Физикийн даалгавар 10-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг (тест)

БҮТЭН НАВЧИТ ХОНЛЭН (LAGOTIS INTEGRIFOLIA SCHISCHK)- ГООС ЯЛГАСАН ДИОСМЕТИНИЙ БҮТЦИЙН СУДАЛГАА

Нэгэн өдрийн тархалтын судалгаа оны I/II сар, Монгол. Герман, Эссэний Их сургуулийн эмнэлэг, Проф. Валтер Попп

Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнийг томилох тухай

Киотогийн мэдээллийн төгсөлтийн дараахи их сургууль

ТААМАГЛАЛЫН ТОДОРХОЙ БУС БАЙДАЛ: ИНФЛЯЦИЙН ТААМАГЛАЛЫН FAN CHART, ТҮҮНД ҮНДЭСЛЭСЭН ШИНЖИЛГЭЭ

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, тохируулгад ашиглаж буй хэмжих хэрэгсэл, багаж төхөөрөмжийн судалгаа НЭГ. ҮНДЭСЛЭЛ

7 Цаг уур, агаарын чанарын мониторингийн өгөгдлийн дүн шинжилгээ 7.1 Цаг уурын өгөгдлийн анализ

Surveillance of drug-resistant bacteria among the pediatric patients. Background

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 13

Хамтарсан кредит олгох механизмын хүрээнд Магадлагаа, Нотологоо хийх талаар Төсөлд оролцогч талын олж мэдсэн зарим туршлага ЕЕС ХХК

ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, ЦАЛИНГИЙН СТАТИСТИК ШИНЖИЛГЭЭ

МОНГОЛ ОРНЫ ХУСНЫ ҮЙСНЭЭС БЕТУЛИН, ЛУПЕОЛ ЯЛГАСАН СУДАЛГААНЫ ДҮН

Appendix2.1-8 Training Handout for Emission Inventory & Diffusion Simulation ( )

Физикийн хичээлийн даалгавар (үндэсний хөтөлбөр)

Монгол Улс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл

ÑÍ 2. NH 2 -òîñíû õ èë 4-àìèíáóòàíû õ èë ÑÍ 3 ÑÍ ÑÍ 2 ÑÎÎÍ ÑÍ 2 ÑÍ 2 ÑÎÎÍ HOOC CH 2 CH COOH NH 2

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 12

ЯМААН АНГАЛЗУУР (LAGOCHILUS ILICIFOLIUS Bge.) УРГАМЛЫН ХЛОРОФОРМЫН БҮЛЭГЛЭЛИЙН ХИМИЙН НАЙРЛАГЫН СУДАЛГАА

ÌÎÍÃÎË ÎÐÍÛ ÁÝË ÝÝÐÈÉÍ ÍªÕªÍ ÑÝÐÃÝÕ ÀÄÀÌÆÈÉà ÁÝÕÆ ËÝÕ ÍÜ: ÑÝÄÝÂÒ ÑÀËÁÀÐ ÕªÐÂªÑªÍ ÝÐÄÝÌ ØÈÍÆÈËÃÝÝÍÈÉ ÎËÎÍ ÓËÑÛÍ ÕÓÐÀË

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ Зүрх судасны өвчний хяналт ба менежментийг сайжруулахад

9 сар, 2016 Д М Л П Б Б Н

КИНЕМАТИК, МЕХАНИК ХӨДӨЛГӨӨН, ХУРД, ХУРДАТГАЛ, ЭРГЭХ ХӨДӨЛГӨӨН

Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүйн зөвлөмж /Суралцахуйн удирдамжийг удидлага болгоно/ Физик

Рекурсив Хамгийн бага Квадратын аргаар MIMO сувгийг дагах алгоритм

ГАРЧГИЙН ТОВЪЁОГ ГАРЧГИЙН ТОВЪЁОГ... i ХҮСНЭГТЭН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ... iii ЗУРГАН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ... iv ХАВСРАЛТЫН ЖАГСААЛТ...

245 кв хүртэлх хэвтээ тэнхлэгт дундын

Тухайн Дифференциал Тэгшитгэл ба Түүний Нийтлэг Хэрэглээ

С.Бямбахорлоо (Доктор Ph.D, ММНБ, Аудитор, ТМЗ) СЭЗДСургуулийн ахлах багш

Монголд уул уурхайн өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэл хөдөө аж ахуйн салбарт хэрхэн нөлөөлж байгаа тухай

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ ЗӨВЛӨМЖ

Хувилбар - 3. ГЗ.33-ын үр дүнд үндэслэн шинэчлэв. Япон улсын Байгаль орчны яам Дэлхийн байгаль орчны стратегийн хүрээлэн

III. Химийн бодисын харилцан үйлчлэл

МИКРОКОНТРОЛЛЕРИЙН ХЯЛБАР ДАСГАЛУУД

ÍÄÝÑÍÈÉ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÎÐÎÎ EVIEWS 9 ÏÐÎÃÐÀÌÛÃ ØÈÍÆÈËÃÝÝÍÄ ÀØÈÃËÀÕ ÍÜ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ

Claire E. Bucholz 1 *, Oliver Jagoutz 2, Max W. Schmidt 3, and Oyungerel Sambuu 4

ХҮРЭЛ ТОГООТ 2013 БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

Компьютерийн шинжлэх ухаан Computer science Натурал компьютер: онол ба хэрэглээ Natural computing: theory and aplication

СуДАлгААны АЖИл. Товхимол-9

Агуулга. Нүүрс ус. Моносахарид Гликозид, гликозидийн холбоо Дисахарид Полисахарид. Ангилал Нэршил

Монголын эмнэлгийн эрүүл ахуй. сайжруулах нь төслийн хүрээнд

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ Зүрх судасны өвчний хяналт ба менежментийг сайжруулахад

ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ЗАГВАР

Эцсийн тайлан УЛААНБААТАР ХОТЫН ЦЭВЭР АГААР ТӨСӨЛ ТӨСЛИЙН ДУГААР CWHB-01-A ЭЦСИЙН ТАЙЛАН

Transcript:

Сэдвийн судлагдсан байдал ба үндэслэл. Өмнөд Монголын дунд палеозойн тэнгисийн хурдсын стратиграфи, биостратиграфийн чиглэлийн судалгааг Н.Г.Маркова, Л.М.Улитина, Л.Н. Большакова (1976), Т.Т.Шаркова (1974, 1977, 1981), Р.Е.Алексеева, Б.Мэндбаяр (1981), Г.В.Копаевич (1984), Г.М.Добров (1986,1988ф), Лэмб, Бадарч (Lamb & Badarch,1997), Р.Е.Алексеева (1988,1993), Ч.Минжин (1993) нар явуулж ирсэн байна. Эдгээрийн үр дүнд стратиграфийн янз бүрийн ангиллууд хийгдэж, силур-девоны болон девоны хурдсын тархалтууд тогтоогдож байсан боловч силур-девоны хил заагийг тогтоох судалгаа төдийлөн хийгдээгүй байна. Орчин үед Монголын палеогеограф, палеогеодинамикийн судалгаа эрчимтэй хийгдэж байгаатай холбоотой эртний газарзүйн нөхцлийг сэргээх, Төв Азийн хэмжээнд энэ асуудлыг тодруулах шаардлагатай болж байна. Тухайн асуудлыг хөндөж энэхүү судалгааны ажлыг хийсэн болно. Зорилго: Өмнөд Монголын тодорхой районы шүр ба изотопын судалгааны үр дүнг уялдуулан силур-девоны заагийг тогтоох. Зорилт: 1. Сонгосон зүсэлтүүдийн табулят шүрийн бүрэлдэхүүнийг тогтоох. 2. Тогтвортой изотопын судалгаа хийж, бусад судлагдсан газруудтай харьцуулах. Хамгаалах зүйлүүд: 1. Шинэжинстийн Улааншанд худаг орчимд силур-девоны хил заагийн хурдас хуримтлалын тасалдалгүй зүсэлт байна. 2. Туйл орчмын Урал, Алтай-Саян, Зүүн-Хойт Орос зэрэг Оросын олон мужуудад тархалттай доод девоны региональ зон F. socialis нь Өмнөд Монголын олон районуудад (Шинэжинст, Мандал-Овоо, Бортээг) илэрч стратиграфийн тэмдэгт түвшинг илэрхийлдэг. 3. Силур, девоны хил орчим болсон нүүрстөрөгчийн тогтвортой изотопын глобаль өөрчлөлт нь Монголд Улааншанд зүсэлтийн 4-р үеэнд илэрдэг. 1

4. Говь-Алтай Сүхбаатарын бүсийн силур, девоны шүр болон бусад бентос амьтдын баялаг үлдэгдэлтэй карбонат, карбонат-терриген хурдас нь тэр үеийн дулаан бүсийн тэнгисийн орчинг илэрхийлнэ. Материал: 1998 оноос одоо хүртэл судалгаа явуулж байгаа Өмнөд Монголын силур-девоны 10 гаруй зүсэлтүүдэд хийсэн бичиглэл, талбайн геологийн тойм зургууд, Улааншанд, Бортээгийн районд явуулсан геологи ба палеонтологийн нарийвчилсан судалгааны материал, шүрийн 81 дээжийн 137 шлиф, тогтвортой изотопын судалгааны 148 дээжийн карбон болон хүчилтөрөгчийн изотопын шинжилгээ зэрэг орно. Судалгааны аргачлал: Судалгаанд дараах аргачлалыг хэрэглэв. Үүнд: 1. Хээрийн судалгаа. Өмнөд Монголын хэмжээнд силур-девоны хурдас өргөн тархсан Шинэжинст, Мандал-Овоо, Бортээг, Тайлаг уулын орчимд 10 гаруй хэсэгчилсэн зүсэлтүүдийг бичиглэж, геологийн тойм зургуудыг зохиож, шүр, мөрхөлтөн, хөвд биетэн, криноид, толгой хөлтөн, зөөлөн биетний үлдэгдлүүдийг цуглуулав. Дээрх зүсэлтүүдээс стратиграфийн ангиллын тулгуур район болох Улааншанд, Бортээгийн зүсэлтүүдийг нарийвчлан судалж, Улааншандын зүсэлтэд 25 м, Бортээгийн зүсэлтэд 10 м тутамд илэрсэн шохойн чулуу, шохойлог элсэнчулуу, шохойлог алевролитын үе бүрээс табулят шүрийн дээжлэлт хийв. Зүсэлтүүдээс хүчилтөрөгч, нүүрстөрөгчийн тогтвортой изотопын шинжилгээнд 20 см-ээс 1 метрийн зайтайгаар 148 дээжлэлт хийв. 2. Суурин судалгаа Шүрийн 81 дээжинд хөндлөн, дагуу, тууш чиглэлээр зүсэж, тунгалаг шлиф бэлдсэн. 2

Шлифийг бинокуляр (х10), микроскоп (x500) ашиглан судалж, шүрийн морфологийн хэмжилтээр Filemaker программаар мэдээллийн бааз үүсгэн шүрийн тодорхойлолтонд ашиглав. Canvas шинэ программ ашиглан шүрийн хатуу биеийн морфологийн хэмжилтүүдээр диаграмм график байгуулж, табулят шүрийн төрөл, зүйлийн ялгарлыг тогтоож, систематикийн ангиллын дагуу табулят шүрийн зүйлийг тодорхойлж, бичиглэв. Судалсан табулят шүрийн төрөл, зүйлүүдэд биостратиграфи, палеобиогеографийн харьцуулалт хийв. Хүчилтөрөгч ба нүүрстөрөгчийн тогтвортой изотопын судалгааг МАТ-251 төрлийн хийн масс-спектрометр ашиглан явуулж, дараах томъёоллоор (Rollinson,1993) үр дүнг гаргаж авсан. δ 18 O = {[ 18 O/ 16 O (дээж) - 18 O/ 16 O (стандарт) ] / 18 O/ 16 O (стандарт) }x1000 Шүрийн болон тогтвортой изотопын үр дүнг бусад бүс нутгуудад тогтоогдсон үр дүнтэй харьцуулалт хийж, дүгнэлт гаргав. Үр дүн - шинэлэг тал: 1. Баянхонгор, Шинэжинстийн дүүрэгт Улааншанд худаг орчмын дээд силур-доод девоны карбонат хурдсыг нарийвчлан судалж, табулят шүрийн цогцолбор бүрэлдэхүүнийг анх тогтоож, силур-девоны хил заагийн хурдастай стратиграфийн тасалдалгүй зүсэлтийг шинээр илрүүлэв. 2. Өмнөговийн Бортээг дүүрэгт өмнө нь мөрхөлтөн амьтнаар насыг нь тогтоож (Алексеева, 1993) Бортээг горизонтод хамааруулж байсан доод девоны тулгуур зүсэлтийн карбонат хурдсаас табулят шүрийг анх удаа тодорхойлж, лохковын настай болохыг дахин баталгаажуулав. 3. Улааншанд, Бортээгийн зүсэлтүүдээс Favositida багийн 2 овог, 5 дэд овог, 7 төрөлд хамаарах 15 зүйлийн табулят шүр тодорхойлж, бичиглэл хийв. 3

4. Canvas-9 болон Filemarker программуудыг шүрийн тодорхойлолтод ашиглан, табулят шүрийн 219 дээжинд Мэдээллийн бааз үүсгэсэн нь шүрийн цаашдын судалгаанд суурь ач холбогдолтой бөгөөд бусад фаунаар ийм мэдээллийн бааз үүсгэх боломжтой. 5. Өмнө нь зөвхөн Мандал-Овоо дүүрэгт ялгагддаг байсан Favosites socialis шүртэй доод девоны лохковын ярусын тэмдэгт зоныг уг судалгаагаар Өмнөд Монголын тулгуур районууд болох Шинэжинст, Бортээгт шинээр тогтоож, тухайн шүртэй хурдсын тархалтыг өргөжүүлэв. 6. Өмнөд Монголын палеозойн карбонат хурдсанд анх удаа хемостратиграфийн судалгааны нэг арга болох нүүрстөрөгч ба хүчилтөрөгчийн тогтвортой изотопын шинжилгээг хийж, силур-девоны хил заагийн нүүрстөрөгчийн изотопын глобаль өөрчлөлтийг Улааншанд-2 зүсэлтийн 4-р үеийн дунд хэсэгт илрүүлэв. 7. Шинэ газар, Таймыр, Урал, Зүүн Хойт Оросын нутгаас илэрсэн дээд силур-доод девоны шүрийн цогцолбортой Улааншанд, Бортээгийн табулят шүрийн бүрэлдэхүүн илүү төстэй байгаагаас эртний газарзүйн ижил бүс үүсгэж байсан гэж үзэв. Ач холбогдол Монгол оронд тархсан силур-девоны хурдсын хил заагтай жишиг зүсэлт болон түүний шүрийн цогцолборыг шинээр тогтоож, тухайн үе шатны биостратиграфийн ангиллыг нарийвчилсан нь цаашид давхарга зүйн ангилал болон эртний газарзүйн нөхцлийг сэргээхэд бодит тулгуур баримт материал нь болно. Хэлэлцүүлсэн байдал: 1. Sersmaa G. 1998. Review of Mongolian Devonian Tabulate coral investigation. Mongolian Geoscientist 10. October 1, p.79 2. Sersmaa G, Minjin Ch, Undarya J, 1999. Age and genesis of the Devonian deposits in the Tsulkhir hudag region. Mongolian Geoscientist 13. June, p.56-57 3. Ч.Минжин, Г.Сэрсмаа, Л.Гэрэлцэцэг, Я.Ариунчимэг, М.Болорцэцэг. 2000. Шинэжинстийн районы палеозойн хурдасны литостратиграфийн ангилал. Геологи 1, Геологийн эрдэм шинжилгээ, сургалт арга зүйн сэтгүүл. х.48-51. 4

4. Minjin Ch, Sersmaa G, Undarya J. 2001. Geological background of Mongolia: special reference to Ordovician, Silurian and Lower Devonian. In International Symposium of the Hokkaido University Museum Mineral Resources and Hydrothermal Activities in the Northeast Eurasia. 2001.03.14. 5. Minjin Ch, Sersmaa G. 2001. The Guide Book Abstracts and Ordovician Silurian correlation chart for the joint field meeting of IGCP 410 and IGCP 421 in Mongolia.p 1-130. 6. Sersmaa G, 2001. Review of Mongolia Lower and Middle Devonian tabulate corals of investigation. The Guide Book Abstracts and Ordovician Silurian correlation chart for the joint field meeting of IGCP 410 and IGCP 421 in Mongolia. p. 115. 7. Chengyuan Wang, Ziegler W, Minjin Ch, Sersmaa G, Munchtsetseg J, Gereltsetseg L, Nadia I, 2002. The First Discovery of the Earliest Devonian Conodont Zonal Fossil from the Gavuu Member in Mushgai Area of South Gobi,Mongolia. Journal of Geoscientific research in Northeast Asia, Vol.6, 1, Apr., p.14-20. 8. Sersmaa G. 2005. The stage of Lower-middle Devonian reef and localities in Mongolia International Symposium Geology of Reefs July 4-6, 2005. Syktyvkar,Russia. 9. Minjin Ch., Sersmaa G., 2005 Silurian and Lowermost Devonian tabulate corals of Mongolia Geology 12, p.32 10. Sersmaa G. 2006. Devonian organogenic buildups of Mongolia in the Ancient life and modern approaches, abstracts of the second international palaeontological congress, June 17-26,2006, Beijing, China, p.219 11. Г.Сэрсмаа. 2009. Өмнөд Монголын Улааншанд, Бортээгийн зүсэлтүүдэд хийсэн δ 13 С ба δ 18 О изотопын судалгааны үр дүн Геосудлаач сэтгүүл 34, 2009. Хууд.80-84. 12. Г.Сэрсмаа. 2010. Улааншанд, Бортээгийн дээд силур-доод девоны табулят шүр Mongolian Geoscientist. Vol.36, Geology &Metallogeny of Central Asia. XVII International Symposium of Kherlen Geological Expedition. Special volume dedicated to 50 th anniversary of the Geology education in Mongolia. P73-77. Ажлын бүтэц хэмжээ: Диссертац нь Оршил, Дүгнэлтээс гадна Судалгааны түүх, Стратиграфи, Табулят шүр, Изотопын судалгаа гэсэн 4 бүлэг, 46 зураг, 10 хүснэгт, 7 фототаблиц болон ашигласан номын жагсаалт зэргээс бүрдсэн 125 хуудастай ажил болов. 1- р бүлэгт: Судалгааны талбайн региональ байршил, өмнө нь судлагдсан байдлын талаар тусгав. 2- р бүлэгт: Судалгаанд сонгож авсан талбай болох Өмнөд Монголын Улааншанд ба Бортээг орчмын силур-девоны хурдсын стратиграфи болон өөрийн судалсан зүсэлтүүдийг бичиглэн, зэргэлдээх дүүргүүдтэй харьцуулсан харьцуулалтын үр дүнг бичив. 5

3- р бүлэгт: Зүсэлтүүдээс судлагдсан табулят шүрийн морфологи, нэр томъёог тайлбарлан, систематикийн дагуу судлагдсан зүйлүүдийн бичиглэлийг хийж, фото таблиц хийв. 4- р бүлэгт: Нүүрстөрөгч ба хүчилтөрөгчийн тогтвортой изотопын судалгаа, түүний үр дүн, харьцуулалтыг бичиж, дүгнэлт хийв. Талархал Энэ ажлыг удирдсан багш ШУТИС-ийн ГГТС-ийн профессор, доктор (Ph.D) Ч.Минжин, зөвлөх багш ШУТИС-ийн ГГТС-ийн профессор, доктор (Sc.D) О.Гэрэл, зөвлөх ШУА-ийн Палеонтологийн төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Sc.D) Я.Ариунчимэг, ШУА-ийн Палеонтологийн төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D) Д.Бадамгарав нартаа баярлаж талархсанаа илэрхийлье. Мөн тогтвортой изотопын судалгааг хийх боломжийг олгож, лаборатортоо урьж ажиллуулсан Италийн Триестийн их сургуулийн Геологи, Байгаль орчин ба далай судлалын тэнхимийн профессор Антонио Альберти, геохими-изотопын лабораторийн доктор Штенни Барбара нарт болон байнга дэмжиж, тусалж, зөвлөж байсан ГГТС-ийн профессор, эрдэмтэн багш нар, мэргэжил нэгт хамт олон, бусад найз нөхөд, шавь нартаа талархалаа илэрхийлье. 6