SOLITE SILVER БА RUIYU/OEM АККУМЛЯТОРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА. Б.Цэцэнхуар 1, Ц.Өлзийбаатар 2*

Σχετικά έγγραφα
МОНГОЛ ХОНИНЫ НООСНЫ БҮТЭЦ, ШИНЖ ЧАНАРЫГ ЭЛЕКТРОН МИКРОСКОПИЙН АРГААР СУДЛАХ

ЗАРИМ СОРТЫН БУУДАЙ, ГУРИЛЫН ЧАНАРЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

Барилгын дулаалгын материалын шинэ стандартууд

Пүрвээгийн АРИУНБОЛОР

ARTICLES ХҮЧНИЙ ТРАНСФОРМАТОРЫН ЭВДРЭЛ ГЭМТЭЛ, ТҮҮНИЙГ ОНОШЛОХ АРГА ЗҮЙ

ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ

Ерөнхий эмиттертэй транзисторт өсгөгч Унших материал

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 13

Монгол Улсын Нэгдсэн Түрүүлэгч Индикатор (НТИ, СLI) Др. Б. Эрдэнэбат

O 8. ), жонш (KAlSi 3

ГУРАВДУГААР АЖИЛ Гэрлийн туйлшрал судлан Малюсын хуулийг шалгах

Дан болон давхар урвуу дүүжингийн тэнцвэржилт

Валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл

ПРОПАНТ ХӨӨСТ КАМЕРТ БҮРТГЭГДСЭН ХАРИМХАЙ БУС ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭР ҮҮССЭН ЭЕРЭГ ЦЭНЭГТ БӨӨМИЙГ ЯЛГАН ТАНИХ НЭГЭН БОЛОМЖ

Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв БАРИЛГЫН БИТҮҮМЖЛЭЛ ТҮҮНИЙГ ТООЦОХ БОЛОН ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ. Менежер: Б. Билгүүн

1-Биотехнологи, үржүүлгийн тэнхим, МААБС, ХААИС, 2-Кантогийн их сургуулийн ХАА-н коллеж, БНВУ. *

Компьютерийн шинжлэх ухаан Computer science Натурал компьютер: онол ба хэрэглээ Natural computing: theory and aplication

МОНГОЛЫН МОБАЙЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ. Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлав.

Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга. Ц.Болд, Ч.Тамир /МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар/

ªÐÕ ÄÝÄ Ó ÐÀÕ ÈÍÔËßÖÈÉÍ ÄÀÐÀÌÒ

Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө

802.11b утасгүй сүлжээн дээгүүр TCP протоколын дамжуулах чадамжийг үнэлэх математик загвар

245 кв хүртэлх хэвтээ тэнхлэгт дундын

Surveillance of drug-resistant bacteria among the pediatric patients. Background

:xeu 2+ - ИЙГ ГАРГАН АВАХ БОЛОН ТҮҮНИЙ ГЭРЛИЙН ЦАЦАРГАЛТЫН СУДАЛГАА

Рекурсив Хамгийн бага Квадратын аргаар MIMO сувгийг дагах алгоритм

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 12

МОНГОЛ ОРНЫ ЗАРИМ ЭМИЙН МӨӨГНИЙ ХИМИЙН НАЙРЛАГЫГ СУДАЛСАН ДҮН

ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, ЦАЛИНГИЙН СТАТИСТИК ШИНЖИЛГЭЭ

Монголд уул уурхайн өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэл хөдөө аж ахуйн салбарт хэрхэн нөлөөлж байгаа тухай

МОНГОЛ ОРНЫ ЭНДЕМИК УРГАМАЛ МОНГОЛ ДОГАР- CARYOPTERIS MONGOLICA BGE.-ИЙГ IN VITRO НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛСЭН ДҮНГЭЭС

Зохиогч: Ч. Ганбаатар Удирдагч: Доктор (Ph.D) Б. Батзолбоо. ШУТИС-Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Програмчлалын профессорын баг.

Физикийн даалгавар 10-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг (тест)

МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2018

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо. (магадлалын сонгодог тодорхойлолт) AB = ( x x ) + ( y y ) ХУВИЛÁАР А ÍÝÃÄ ÃÝÝÐ ХЭСЭГ

GLEAR -Гэр хорооллын айлуудын цэвэр агаар Жижиг галлах системд тоосны шүүлтүүр хийх нь

Нэг. Курсын ажлын зорилго

Тухайн Дифференциал Тэгшитгэл ба Түүний Нийтлэг Хэрэглээ

ÄÎÒÎÎÄÛÍ ÍÝÄ ÍªËªªËªÃ Õ ÈÍ Ç ÉËÑÈÉÍ ØÈÍÆÈËÃÝÝ

MNS ISO TR 25107:2013

ЕВРОБЛОК -ИЙН ДАВУУ ТАЛУУД

Õóðààíãóé. Түлхүүр үг: GPS тропосфер Монголд, усны уурын агууламж, агаар мандлын зайнаас тандалт

ЦАГААН УУЛЫН ДҮҮРГИЙН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ БА ПОЛИМЕТАЛЫН ХҮДЭРЖИЛТИЙН БАЙРШЛЫН ЗҮЙ ТОГТОЛ

ARTICLES МОНГОЛЫН ГОВЬД АЖИГЛАГДСАН ШОРООН ШУУРГАНЫ ҮЕИЙН ТООСНЫ БОСОО УРСГАЛЫГ ҮНЭЛСЭН НЬ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ ЗӨВЛӨМЖ

S.PH102 Физик-2. Семинар 2. Сэдэв : Цахилгаан соронзон индукц. Тест оны намар

ИСЛАНД УЛСЫН БАГА ТЕМПЕРАТУРТАЙ, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ИЛЭРЦТЭЙ ТАЛБАЙ ДЭЭРХ ТЕМ БА МТ АРГУУДЫН ХЭРЭГЛЭЭ

ARTICLES ФОТОЭМУЛЬСИЙН АРГААР ХЭМЖСЭН НЕЙТРОНЫ ЭНЕРГИЙН СПЕКТРИЙГ GEANT4 БАГЦ ПРОГРАМААР ЗАГВАРЧИЛЖ ХАРЬЦУУЛСАН НЬ

ГАЛИЛЕЙН ХАРЬЦАНГУЙ ЗАРЧИМ, ИНЕРЦИАЛ БИШ ТООЛЛЫН СИСТЕМ, ИНЕРЦИЙН ХҮЧНҮҮД, ХАРЬЦАНГУЙН ТУСГАЙ ОНОЛ, ЛОРЕНЦЫН ХУВИРГАЛТ БА ТҮҮНИЙ МӨРДЛӨГӨӨ

Барилгын хашлага бүтээцийн дулаан техникийн тооцооны программ суулгаж тохиргоо хийх тухай

ВАЛЮТЫН ХАНШИЙН ИНФЛЯЦИД ҮЗҮҮЛЭХ АСИММЕТР НӨЛӨӨГ ШАЛГАХ НЬ

Физикийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг( Тест )

АРВАНГУРАВДУГААР АЖИЛ Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлох нь

Тухайн Дифференциал Тэгшитгэл. Үүеэ Отгонбаяр

8x100. 8x100. 8x100. 8x100

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, тохируулгад ашиглаж буй хэмжих хэрэгсэл, багаж төхөөрөмжийн судалгаа НЭГ. ҮНДЭСЛЭЛ

Хадан Дээрх Тамганы Дүрсийг Адууны Тамганы Дүрстэй Машин Сургалтын Аргуудаар Харьцуулах

ТААМАГЛАЛЫН ТОДОРХОЙ БУС БАЙДАЛ: ИНФЛЯЦИЙН ТААМАГЛАЛЫН FAN CHART, ТҮҮНД ҮНДЭСЛЭСЭН ШИНЖИЛГЭЭ

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо = = 7. 1 AB BC AC AB BC AC. цэгийг дайрсан шулууны тэгшитгэл = ХУВИЛБАР А

АДРОНЫ КЛАСТЕРЫГ ЯЛГАХАД ЗОРИУЛСАН ПАРАМЕТРИЙГ ТОДОРХОЙЛСОН НЬ

S.PH102 Физик-2. Семинар 7. Сэдэв : Квант механикийн үндэс, Атомын физик. Тест оны намар

СЭЛЭНГЭ МӨРНИЙ САВ ГАЗРЫН ГОЛ МӨРНИЙ УСНЫ ЧАНАРЫН АЖИГЛАЛТ ХЭМЖИЛТИЙН НЭГДСЭН ХӨТӨЛБӨР

ДИНАМИК, НЬЮТОНЫ ХУУЛИУД, МАСС БА ИМПУЛЬС, ИМПУЛЬС ХАДГАЛАГДАХ ХУУЛЬ, ХҮЧНҮҮД, ХУВЬСАХ МАССТАЙ БИЕИЙН ХӨДӨЛГӨӨН, МАССЫН ТӨВ

ГАРЧГИЙН ТОВЪЁОГ ГАРЧГИЙН ТОВЪЁОГ... i ХҮСНЭГТЭН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ... iii ЗУРГАН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ... iv ХАВСРАЛТЫН ЖАГСААЛТ...

Øèíæëýõ Óõààíû Àêàäåìèéí Ìýäýý 2010 îíû ¹02 (196)

Эцсийн тайлан УЛААНБААТАР ХОТЫН ЦЭВЭР АГААР ТӨСӨЛ ТӨСЛИЙН ДУГААР CWHB-01-A ЭЦСИЙН ТАЙЛАН

СуДАлгААны АЖИл. Товхимол-9

Appendix1.4-3 Sustainable Capacity Development Mechanism (SCDM) matrix (7 th JCC)

МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2017

Киотогийн мэдээллийн төгсөлтийн дараахи их сургууль

С.Бямбахорлоо (Доктор Ph.D, ММНБ, Аудитор, ТМЗ) СЭЗДСургуулийн ахлах багш

Ядуурлын Үнэлгээний Хуудас Монгол улс

Дамжууллын гэмтэл ба Сувгийн. багтаамж. Оюутан юу эзэмших вэ:

ХДХВ, БЗДХ-ЫН ТАНДАЛТЫН СУДАЛГААНЫ ТАЙЛАН, 2011 МОНГОЛ УЛС

Зорилго: Өмнөд Монголын тодорхой районы шүр ба изотопын судалгааны үр дүнг уялдуулан силур-девоны заагийг тогтоох.

ТУХАЙН ДИФФЕРЕНЦИАЛТ ТЭГШИТГЭЛ. Contents Bibliography 11 References 11 Index 12

Физикийн даалгавар 9-р анги оны хичээлийн жил

Байгаль орчны бохирдлын талаар Япон улсаас авч хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны үнэлгээ

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тэнцвэрт түвшний судалгаа

Хавсралт дэх жилийн Япон дах сургалтын үр дүнгийн илтгэлийн материал (Зуух Бүртгэл Хяналтын Тогтолцоо (ЗБХТ))

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ U.MT101-МАТЕМАТИК I ХИЧЭЭЛИЙН СЕМИНАРЫН ЗӨВЛӨМЖ он

ХҮРЭЛ ТОГООТ 2013 БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

ТӨСВИЙН БА УРСГАЛ ТЭНЦЛИЙН АЛДАГДЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

8x100. 8x100. 8x100. 8x100

Барилгын эрчим хүчний паспортыг хөтлөх тайлбар, хавсралтууд

Хавсралт2.1-1 Зуухны бүртгэлийн тогтолцоо болон ялгарлын инвенторын талаархи ажил хэргийн хуралдааны илтгэлийн материал (

ХАР МОД /LARIX SIBIRICA Ldb./-НЫ МӨЧРИЙН БООМЫН НЯН /BACILLUS ANTHRACIS/-ГИЙН ЭСРЭГ ИДЭВХИТ НЭГДЛИЙН СУДАЛГАА

Appendix2.1-8 Training Handout for Emission Inventory & Diffusion Simulation ( )

ХАВДАР ЭСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД JSAP (JNK/STRESS- ACTIVATED PROTEIN KINASE-ASSOCIATED PROTEIN) УУРГИЙН ОРОЛЦОО

Монгол Улс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл

Нэгэн өдрийн тархалтын судалгаа оны I/II сар, Монгол. Герман, Эссэний Их сургуулийн эмнэлэг, Проф. Валтер Попп

Эрүүл мэндийн лаборатори, 2013, 2

Хөтөлбөрийн загвар. Физик 11-р анги. Хувилбар 1

Үндэсний СТАТИСТИК. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн улирал тутмын цахим сэтгүүл

орон нутгийн эдийн ЗАСАг, САнхүүгИйн САлБАРын Тойм Боловсруулсан: МБСГ, СХ-ийн эдийн засагч Ë.Дөлгөөн Удирдаж зөвлөсөн: МБСГ, СХ-ийн захирал Н.

МАТЕМАТИК ХУВИЛБАР D. 8x100. 8x100. 8x100

Физикийн хичээлийн даалгавар (үндэсний хөтөлбөр)

Хавсралт Эрчим хүч хэмжнэлтийн лекцийн материал

Хавсралт2.1-4 Эх үүсвэрийн инвентор болон тархалтын загварчлалын талаархи ажил хэргийн хуралдааны илтгэлийн материал ( )

Transcript:

This article is published under the Creative Commons CC-BY License. DOI: https://doi.org/10.5564/mjas.v22i03.964 SOLITE SILVER БА RUIYU/OEM АККУМЛЯТОРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Б.Цэцэнхуар 1, Ц.Өлзийбаатар 2* 1 Ажил мэргэжлийн сургууль, Шилийн гол аймаг, ӨМӨЗО, БНХАУ 2 Инженер технологийн сургууль, ХААИС, Улаанбаатар, Монгол Улс * Холбоо барих хаяг: ulzii_48@muls.edu.mn ХУРААНГУЙ Монгол улсад автомашин тракторын асаалтын системд хэрэглэгдэж байгаа олон нэр төрлийн аккумляторуудаас хэрэглэгчдэд боломжийн үнэтэй, харьцангуй чанартай гэж үнэлэгдсэн Солонгос улсын АКУМА, SOLITE зэрэг брэндийн аккумляторын техникийн үзүүлэлтүүд, үнэ өртөг зэргийг Япон Улсын лиценцээр БНХАУ-д үйлдвэрлэсэн RUIYU/OEM аккумляторын үзүүлэлтүүдтэй харьцуулсан судалгаа хийж, үр дүнг танилцуулж байна. Бид энэхүү судалгаагаар Монгол орны нөхцөлд Solite Silver болон RUIYU/OEM нэрийн аккумляторуудын ашиглалтын үзүүлэлтүүдийг судалж, харьцуулан дүгнэх зорилго тавин ажиллав.судалгааны ажлын үр дүнд дээрх брэндийн Хятад аккумлятор монгол орны байгаль цаг уурын өвөрмөц нөхцөлд тохирох эсэх, хэрэглэгчдийн шаардлагыг хангаж чадах эсэх асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт өгч, зөвлөмж боловсруулав. ТҮЛХҮҮР ҮГС: Аккумлятор, Solite, Ruiyu/oem, үзүүлэлт, шинж ОРШИЛ Монгол Улсын автомашины сэлбэгийн зах зээлд Америк, Япон, Солонгос, Хятад болон Орос улсад үйлдвэрлэсэн маш олон төрөл загварын хар тугалга-сурьма хүхрийн хүчлийн болон хар тугалга-кальци-хүхрийн хүчлийн аккумляторыг импортоор оруулж ирэн худалдаалж эрэлт хэрэгцээг хангаж байна. Эдгээр аккумляторыг импортоор оруулж ирж байгаа хувь хүн, компаниуд бизнесийн зорилгоор төрөл бүрийн реклам хийж, хэрэглэгчдийг төөрөгдөл, эргэлзэх байдалд оруулж байгаагас гадна үнэ өртөг нь эрс зөрөөтэй бодит бусаар худалдаалж байна. Үүнээс үзвэл монгол орны байгаль цаг уурын болон ашиглалтын өвөрмөц нөхцөлд найдвартай ажиллаж чадах, чанартай аккумляторыг бодит үнэ өртгөөр санал болговол энэ төрлийн бизнес Монгол Улсын зах зээл дээр амжилт олох магадлал өндөр байхаар харагдаж байгаа юм. Иймд Хятад аккумлятор монгол орны байгаль цаг уурын өвөрмөц нөхцөлд тохирох эсэх, хэрэглэгчдийн шаардлагыг хангаж чадах эсэх, монголын зах зээлд нэвтрэх боломжтой юу гэдэг асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт өгөх, зөвлөмж боловсруулах явдал чухал ач холбогдолтой болж байна. Үүний тулд Монголд ашиглаж байгаа олон нэр төрлийн аккумляторуудаас Монголын хэрэглэгчдэд боломжийн үнэтэй, харьцангуй чанартай гэж үнэлэгдсэн Солонгос улсын зарим аккумляторын техникийн үзүүлэлтүүд, найдварт ажиллагааны түвшин, эдэлгээ даах чанар, ашиглалтын нөөц, үнэ өртөг зэрэг үзүүлэлтүүдийг БНХАУ-д үйлдвэрлэсэн аккумляторын үзүүлэлтүүдтэй харьцуулсан судлах шаардлагатай гэж үзэж энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэсэн болно.юм. Энэхүү зорилгыг хэрэгжүүлдэхийн тулд дараах ажлуудыг хийлээ. Үүнд: 1. Трактор автомашинд ашиглагдаж байгаа аккумляторын техникийн үзүүлэлтүүд, ашиглалтын шинж чанарыг тодорхойлох талаар онолын судалгаа хийв. 2. Аккумляторын техникийн үзүүлэлтүүд, ашиглалтын шинж чанарыг тодорхойлох лабораторийн туршилт хийх арга зүй боловсруулав. 3. Хятадын RUIYU/OEM, Солонгосын Solite нэрийн ижил хүчин чадалтай аккумляторуудад техникийн үзүүлэлтүүд, ашиглалтын шинж чанарыг тодорхойлох лабораторийн туршилт хийж үр дүнд математик боловсруулалт хийв. 4. Судалгааны ажлын үр дүнд дүгнэлт хийж, зөвлөмж гаргав.

Б.Цэцэнхуар ба бусад (2017) ÕÀÀ-í øèíæëýõ óõààí ñýòã ë ¹22 (03):118-122 119 СУДАЛГААНЫ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, АРГА ЗҮЙ Техникийн үзүүлэлтийн хувьд нэгэн ижил хугацаанд байлгасны дараа ачаалах багажаар тодорхойлолттой Хятадын RUIYU/OEM, (ачаатай сэрээ буюу BT1001- тестерээр) цэнэг Солонгосын SOLITE-Silver брэндийн шинэ аккумляторуудыг сонгон авч, 0 0 С; -10 0 С; -20 0 С; -30 0 С температуртай орчинд 2 цагаас багагүй алдуулан үндсэн үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг тодорхойлох туршилт, хэмжилтүүдийг гүйцэтгэв [1,2]. 1-р зураг. ВТ1001 тестер Электролитийн нягтыг YDT-4T багажаар хэмжив [2,3]. Дээрх хэмжилтүүдийг хийж дууссаны дараа аккумляторыг дахин цэнэглэж дараагийн давтан хэмжилтийг гүйцэтгэв. Хэмжилтийн тоог тогтоохдоо санамсаргүй түүврийн аргаар, урьдчилан хийсэн хэд хэдэн удаагийн давталттай хэмжилтийн үр дүнг ашиглав. Үр дүнг хэмжилтийн алдаа 5%-иас ихгүй, магадлалын итгэмжлэгдэх түвшин P=0.95 нөхцөлийг хангасан байхаар математик статистик аргаар боловсруулахад 0 0С; -10 0С; -20 0С; -30 0С температуртай нөхцөл тус бүрт 5 удаа туршиж хэмжилт хийх шаардлагатай болов [4]. Судалгааны ажлын хэмжилт, ажиглалтын алдаанаас үүдэн гарсан хэт ялгарч байж болзошгүй хэмжигдэхүүн байгаа эсэхийг Стьюндентын шалгуурыг ашиглан шалгав. Хэмжилтийн утгуудыг боловсруулахдаа хэт хазайлттай хэмжигдэхүүнүүдийг хасаж тооцсон ба хэмжилтийн тархалтын хуулийг тодорхойлж стьюдентийн шалгуураар шалгав[4]. Хэмжилтэнд ашигласан багаж, төхөрөмжүүдийг дараах зургуудаар харуулав. 2-р зураг. Электролитийн нягтыг хэмжих YDT-4T багаж.

120 Б.Цэцэнхуар ба бусад (2017) ÕÀÀ-í øèíæëýõ óõààí ñýòã ë ¹22 (03):118-122 СУДАЛГААНЫ ҮР ДҮН Хятад, Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 55B24R загварын 12V хүчдэлтэй, 55АН багтаамжтай аккумляторуудыг дээрх арга зүйн дагуу ХААИСийн Инженер, Технологийн сургуулийн ХАА-н инженерийн тэнхимийн ДШХ-ийн лабораторт туршив. Үүнд өгөгдсөн нөхцөлд аккумляторын цэнэг алдалтын түвшин, багтаамж, цэнэг алдсан үеийн нягт, цэнэг алдах хугацаа, 5 сек ачаалсаны дараах хүчдэлийн өөрчлөлт зэрэг үзүүлэлтүүд болон ашиглалтын шинж чанарыг тодорхойлов. Лабораторийн туршилтыг хэмжилтийн утгуудад математик боловсруулалт хийж харьцуулсан үр дүнг хүснэгт 1-д болон үзүүлэлт тус бүрээр харьцуулан графикаар дүрсэлж зураг 3 т харуулав. Аккумляторыг хэвийн буюу багтаамжийн 20 хуваасны нэгтэй тэнцэх гүйдлээр эсвэл стартерын горимоор цэнэг алдуулж туршина [1,5]. Бид ачаатай сэрээ буюу зориулалтын батарей тестерээр 5 с цэнэг алдуулж байгаа нь стартерын горимд туршилт хийсэнтэй дүйцнэ. Энэ тохиолдолд -25 0 С температуртай нөхцөлд 6В хүртэл цэнэг алдуулахыг зөвшөөрдөг. Бид энэ хязгаарыг баримтлан туршилтын нөхцөлийг тодорхойлсон болно. Туршилтын үр дүнг харьцуулсан байдал Хүснэгт 1 Аккумуляторын Электролитийн температур үзүүлэлтүүд 0-10 -20-30 төрөл ruiyu solite ruiyu solite ruiyu solite ruiyu solite цэнэг алдсан түвшин, % 74,4 77,6 95,6 105,6 107,6 110,4 124,8 120 багтаамж Ср, АН 41,38 41,22 35,69 35,65 30,28 30,3 24,64 24,64 цэнэг алдсан үеийн нягт. ρ ц.а 1,156 1,16 1,12 1,114 1,104 1,106 1,076 1,078 цэнэг алдсан хугацаа. р (Цаг). 15,03 14,84 12,97 12,96 11,16 11,16 8,9 9,08 5 сек ачаалсны дараах хүчдэл, В 8,2 8,98 7,3 7,7 7,02 7,06 6,3 6,24 Дээрх хүснэгтээс харвал Хятад улсын RUIYU аккумлятор Солонгосын SOLITE аккумляторыг бодвол хүйтэн нөхцөлд ажиллахад богино хугацаанд цэнэг алдалт ихтэй байгаа нь харагдаж байна. Гэхдээ багтаамж болон цэнэг алдуулсны дараах хүчдэлийн хэмжээ бараг адил байна. Харин электролитийн анхны нягт SOLITE аккумляторынх RUIYU аккумлятораас арай илүү байсан нь туршилтын үр дүнд нөлөөлсөн байж болох юм. Хүснэгтээр үзүүлсэн үр дүнг үзүүлэлт бүрээр харьцуулан графикаар дүрсэлж, дараах зурагт үзүүлэв. Цэнэг алдсан түвшинг харьцуулсан график Багтаамжийг харьцуулсан график 130 120 110 100 90 80 70-30 -20-10 0 ruiyu 124.8 107.6 95.6 74.4 solite 120 110.4 105.6 77.6 электролитийн температур,с Цэнэг алдалтын түвши, % 20-30 -20-10 0 25 ruiyu 24.64 30.28 35.69 41.38 50 solite 24.64 30.3 35.65 41.22 50 Электролитийн темдератур, С 4-р зураг. Аккумляторын үзүүлэлтүүдийг харьцуулсан график Багтаамж, Ср АН 55 50 45 40 35 30 25

Б.Цэцэнхуар ба бусад (2017) ÕÀÀ-í øèíæëýõ óõààí ñýòã ë ¹22 (03):118-122 121 ШҮҮН ХЭЛЭЛЦЭХҮЙ Аккумляторын батарейн хийц болон ашиглалтыг сайжруулах, аккумлятораас үүсэх хорт хаягдлаас хамгаалах, шинэ батарей бий болгох талаар дэлхийн олон эрдэмтэдийн судалгаа байгаагийн дотор Монгол улсад ШУТИС-ийн МТС-ийн профессор Ц.Цэвэгжав нарын эрдэмтэд, судлаачдын бүтээл багагүй байна [6]. Гэвч бидний хийсэн Солонгос болон Хятад Улсын Хоёр брэндийг харьцуулсан судалгааны ажилтай ижил төстэй судалгаа одоогоор хийгдээгүй байгаа юм. бидний судалгаагаар Хятад Улсад үйлдвэрлэсэн RUIYU/OEM аккумлятор нь техникийн болон ашиглалтын үзүүлэлтийн хувьд Солонгосын SOLITE-Silver аккумляторыг гүйцэхгүй ч чанарын хувьд ойролцоо болох нь харагдаж байна. Мөн үнэ өртөгийн хувьд хямд байх магадлал өндөр байна. 16 15 14 13 12 11 10 9 8 7-30 -20-10 0 RUIYU 8.9 11.16 12.97 15.03 SOLITE 9.08 11.16 12.96 14.84 5-р зураг. Электролитийн нягтын өөрчлөлт болон зөвшөөрөгдөх хязгаар хүртэлх цэнэг алдсан хугацаа Цэнэг алдуулсан хугацаа, цаг зөвшөөрөгдөх хязгаар хүртэлх цэнэг алдсан хугацаа электролитийн температур, С ДҮГНЭЛТ 1. Туршилтын үр дүнгээс харвал Ruiyu 55B24R батерейг 0 0 С- ээс -30 0 С хүйтэн нөхцөлд цэнэг алдуулсны дараах электролитийн нягт температураас шууд хамааран буурч 1.04-1,076 г/см 3 хүрч бараг л ус болж байна. Энэ нь дээрх нөхцөлд уг батерей ашиглалтын шаардлагыг хангаж чадахгүй байдалтай байж болзошгүй байна. 2. Энэхүү Ruiyu 55B24R стартерын батерейг -30 0 С нөхцөлд стартерийн горимоор ачаалж цэнэг алдуулахад хүйтэн нөхцөлд цэнэг алдаж болох зөвшөөрөгдсөн хязгаартаа /6В/ хүрч байгаа нь үүнээс хүнд нөхцөлд /-35 түүнээс доош/ ашиглалтын хугацаа нь бага байж болохоор байна. НОМ ЗҮЙ 1. Г.Батбаяр., Ц.Өлзийбаатар. Автотракторын цахилгаан электрон тоноглол 2013 2. Antony E. Schwaller. Total automotive technology - 4th edition 2005 3. Дасоян и др "Стартерные аккумуляторные батареи", 2013 4. Ч.Авдай., Д.Энхтуяа. Судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх арга зүй 2013 3. Орчны температурыг 0 0 С- ээс -30 0 С хүртэл буурах нөхцөлд хэвийн горимоор буюу тогтмол 2,75 В хүчдэлээр цэнэг алдуулахад цэнэг алдалтын түвшин 125%-д хүрч багтаамж бараг 60%-иар буурч байна. Мөн хүйтэн нөхцөлд хэвийн горимоор цэнэг алдаж болох хугацаа нь 8,9 цаг хүртэл багасаж байна. 4. Дээрх үр дүнг SOLITE- Silver брэндийн аккумляторуудтай харьцуулахад цэнэг алдалтын түвшин 5% орчим өндөр, ачаалалд орох эхний үед хүчдэлийн уналт илүү байна. 5. Гэвч Ruiyu 55B24R батерейн электролитийн нягтыг 1.29 г/см 3 орчим болгож нэмэгдүүлбэл дээрх дутагдлууд арилж, ашиглалтын үзүүлэлтүүд сайжирч болохоор байна. 5. Акимов С.В., Чижков Ю.П. Электрооборудованиеавтомобилей За рулем 2001 6. Ц.Цэвэгжав. Аккумляторын батарейн эдэлгээний судалгаа, түүний оношлолын математик загварчлал 2005 7. http://www.zr.ru/a/264448 Тест 29 АКБ 60 Аh За рулем 10/2010 г.

122 Б.Цэцэнхуар ба бусад (2017) ÕÀÀ-í øèíæëýõ óõààí ñýòã ë ¹22 (03):118-122 COMPARATIVE SURVEY OF BATTERY STARTER SPECIFICATIONS SOLITE SILVER AND RUIYU/OEM B.Tsetsenkhuyar 1 and Ts.Ulziibaatar 2* 1 Xilingol vocational college, Inner Mongolia of China 2 School of Engineer technology, Mongolian University of Life Sciences, Ulaanbaatar, Mongolia * Corresponding author: Ulzii_48@muls.edu.mn ABSTRACT According in this survey, main purpose of Research is to study and compare utilization parameters of RUIYU/OEM battery (China) and Solite Silver (Korea) in Mongolian condition. We performed the experimentation and measurement by using BT1001- battery tester at 0 0 С; -10 0 С; -20 0 С and -30 0 С temperature conditions. We selectted new batteries with the same definition for the technical specifications on this experimentation. According in this results, we developed scientifically-based recommendations whether China battery adapted the specific conditions of Mongolia's climate and meets the requirements of customers. However RUIYU/OEM battery is not sufficient than SOLITE-Silver battery, but those batteries are close to the quality and the price of Chinese battery who is cheaper than Korean battery. KEYWORDS: Accumulator, Solite, Ruiyu / oem, indicator, character