1-Биотехнологи, үржүүлгийн тэнхим, МААБС, ХААИС, 2-Кантогийн их сургуулийн ХАА-н коллеж, БНВУ. *

Σχετικά έγγραφα
МОНГОЛ ОРНЫ ЭНДЕМИК УРГАМАЛ МОНГОЛ ДОГАР- CARYOPTERIS MONGOLICA BGE.-ИЙГ IN VITRO НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛСЭН ДҮНГЭЭС

МОНГОЛ ХОНИНЫ НООСНЫ БҮТЭЦ, ШИНЖ ЧАНАРЫГ ЭЛЕКТРОН МИКРОСКОПИЙН АРГААР СУДЛАХ

SOLITE SILVER БА RUIYU/OEM АККУМЛЯТОРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА. Б.Цэцэнхуар 1, Ц.Өлзийбаатар 2*

Барилгын дулаалгын материалын шинэ стандартууд

Øèíæëýõ Óõààíû Àêàäåìèéí Ìýäýý 2010 îíû ¹02 (196)

МОНГОЛ ОРНЫ ЗАРИМ ЭМИЙН МӨӨГНИЙ ХИМИЙН НАЙРЛАГЫГ СУДАЛСАН ДҮН

Ерөнхий эмиттертэй транзисторт өсгөгч Унших материал

O 8. ), жонш (KAlSi 3

ХАВДАР ЭСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД JSAP (JNK/STRESS- ACTIVATED PROTEIN KINASE-ASSOCIATED PROTEIN) УУРГИЙН ОРОЛЦОО

ШАР ХАЛУУНЫ ГҮРЭМ-7 УЛАМЖЛАЛТ ЖОР БОЛОН ТҮҮНЭЭС БЭЛДСЭН НЭМЭЛТ-4 БЭЛДМЭЛИЙН ГЕНТАМИЦИНААР ӨДӨӨСӨН НЕФРОХОРДОЛТОНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

ХАР МОД /LARIX SIBIRICA Ldb./-НЫ МӨЧРИЙН БООМЫН НЯН /BACILLUS ANTHRACIS/-ГИЙН ЭСРЭГ ИДЭВХИТ НЭГДЛИЙН СУДАЛГАА

:xeu 2+ - ИЙГ ГАРГАН АВАХ БОЛОН ТҮҮНИЙ ГЭРЛИЙН ЦАЦАРГАЛТЫН СУДАЛГАА

Дан болон давхар урвуу дүүжингийн тэнцвэржилт

МОНГОЛ ОРНЫ ХУСНЫ ҮЙСНЭЭС БЕТУЛИН, ЛУПЕОЛ ЯЛГАСАН СУДАЛГААНЫ ДҮН

ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ

Surveillance of drug-resistant bacteria among the pediatric patients. Background

Компьютер графикийн файлын формат

ªÐÕ ÄÝÄ Ó ÐÀÕ ÈÍÔËßÖÈÉÍ ÄÀÐÀÌÒ

БҮТЭН НАВЧИТ ХОНЛЭН (LAGOTIS INTEGRIFOLIA SCHISCHK)- ГООС ЯЛГАСАН ДИОСМЕТИНИЙ БҮТЦИЙН СУДАЛГАА

АРВАНГУРАВДУГААР АЖИЛ Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлох нь

Эрүүл мэндийн лаборатори, 2013, 2

ДИНАМИК, НЬЮТОНЫ ХУУЛИУД, МАСС БА ИМПУЛЬС, ИМПУЛЬС ХАДГАЛАГДАХ ХУУЛЬ, ХҮЧНҮҮД, ХУВЬСАХ МАССТАЙ БИЕИЙН ХӨДӨЛГӨӨН, МАССЫН ТӨВ

Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв БАРИЛГЫН БИТҮҮМЖЛЭЛ ТҮҮНИЙГ ТООЦОХ БОЛОН ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ. Менежер: Б. Билгүүн

802.11b утасгүй сүлжээн дээгүүр TCP протоколын дамжуулах чадамжийг үнэлэх математик загвар

Рекурсив Хамгийн бага Квадратын аргаар MIMO сувгийг дагах алгоритм

Зохиогч: Ч. Ганбаатар Удирдагч: Доктор (Ph.D) Б. Батзолбоо. ШУТИС-Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Програмчлалын профессорын баг.

A strategy for the identification of combinatorial bioactive compounds. contributing to the holistic effect of herbal medicines

Компьютерийн шинжлэх ухаан Computer science Натурал компьютер: онол ба хэрэглээ Natural computing: theory and aplication

Нэгэн өдрийн тархалтын судалгаа оны I/II сар, Монгол. Герман, Эссэний Их сургуулийн эмнэлэг, Проф. Валтер Попп

ЗАРИМ СОРТЫН БУУДАЙ, ГУРИЛЫН ЧАНАРЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

ГУРАВДУГААР АЖИЛ Гэрлийн туйлшрал судлан Малюсын хуулийг шалгах

С.Бямбахорлоо (Доктор Ph.D, ММНБ, Аудитор, ТМЗ) СЭЗДСургуулийн ахлах багш

ÑÍ 2. NH 2 -òîñíû õ èë 4-àìèíáóòàíû õ èë ÑÍ 3 ÑÍ ÑÍ 2 ÑÎÎÍ ÑÍ 2 ÑÍ 2 ÑÎÎÍ HOOC CH 2 CH COOH NH 2

Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга. Ц.Болд, Ч.Тамир /МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар/

Õóðààíãóé. Түлхүүр үг: GPS тропосфер Монголд, усны уурын агууламж, агаар мандлын зайнаас тандалт

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо. (магадлалын сонгодог тодорхойлолт) AB = ( x x ) + ( y y ) ХУВИЛÁАР А ÍÝÃÄ ÃÝÝÐ ХЭСЭГ

ХЕПАТИТЫН С ВИРҮСИЙН ХАЛДВАРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ, ОНОШЛОХ, ЭМЧЛЭХ УДИРДАМЖ оны 4-р сар УДИРДАМЖ

ARTICLES ХҮЧНИЙ ТРАНСФОРМАТОРЫН ЭВДРЭЛ ГЭМТЭЛ, ТҮҮНИЙГ ОНОШЛОХ АРГА ЗҮЙ

ТУХАЙН ДИФФЕРЕНЦИАЛТ ТЭГШИТГЭЛ. Contents Bibliography 11 References 11 Index 12

ARTICLES ФОТОЭМУЛЬСИЙН АРГААР ХЭМЖСЭН НЕЙТРОНЫ ЭНЕРГИЙН СПЕКТРИЙГ GEANT4 БАГЦ ПРОГРАМААР ЗАГВАРЧИЛЖ ХАРЬЦУУЛСАН НЬ

ПРОПАНТ ХӨӨСТ КАМЕРТ БҮРТГЭГДСЭН ХАРИМХАЙ БУС ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭР ҮҮССЭН ЭЕРЭГ ЦЭНЭГТ БӨӨМИЙГ ЯЛГАН ТАНИХ НЭГЭН БОЛОМЖ

Лекц 11. Карбон хүчлийн функциональт уламжлалууд. Оксихүчил

Пүрвээгийн АРИУНБОЛОР

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ Зүрх судасны өвчний хяналт ба менежментийг сайжруулахад

ИСЛАНД УЛСЫН БАГА ТЕМПЕРАТУРТАЙ, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ИЛЭРЦТЭЙ ТАЛБАЙ ДЭЭРХ ТЕМ БА МТ АРГУУДЫН ХЭРЭГЛЭЭ

ГАЛИЛЕЙН ХАРЬЦАНГУЙ ЗАРЧИМ, ИНЕРЦИАЛ БИШ ТООЛЛЫН СИСТЕМ, ИНЕРЦИЙН ХҮЧНҮҮД, ХАРЬЦАНГУЙН ТУСГАЙ ОНОЛ, ЛОРЕНЦЫН ХУВИРГАЛТ БА ТҮҮНИЙ МӨРДЛӨГӨӨ

MNS ISO TR 25107:2013

Тухайн Дифференциал Тэгшитгэл. Үүеэ Отгонбаяр

Валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл

ХҮРЭЛ ТОГООТ 2013 БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, ЦАЛИНГИЙН СТАТИСТИК ШИНЖИЛГЭЭ

Тухайн Дифференциал Тэгшитгэл ба Түүний Нийтлэг Хэрэглээ

Агуулга. Нүүрс ус. Моносахарид Гликозид, гликозидийн холбоо Дисахарид Полисахарид. Ангилал Нэршил

Хадан Дээрх Тамганы Дүрсийг Адууны Тамганы Дүрстэй Машин Сургалтын Аргуудаар Харьцуулах

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 12

Физикийн даалгавар 10-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг (тест)

GLEAR -Гэр хорооллын айлуудын цэвэр агаар Жижиг галлах системд тоосны шүүлтүүр хийх нь

ТӨСВИЙН БА УРСГАЛ ТЭНЦЛИЙН АЛДАГДЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

МОНГОЛЫН МОБАЙЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ

8x100. 8x100. 8x100. 8x100

МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2018

ÄÎÒÎÎÄÛÍ ÍÝÄ ÍªËªªËªÃ Õ ÈÍ Ç ÉËÑÈÉÍ ØÈÍÆÈËÃÝÝ

8x100. 8x100. 8x100. 8x100

Qo.P.J-. o f. 02 N aaeap, JeeneM>K xypryyn3x Tyxalll

ΠΑΝΕΠΙΣΤΗΜΙΟ ΘΕΣΣΑΛΙΑΣ

Лекц 16 Гетероцагирагт нэгдэл

ЯМААН АНГАЛЗУУР (LAGOCHILUS ILICIFOLIUS Bge.) УРГАМЛЫН ХЛОРОФОРМЫН БҮЛЭГЛЭЛИЙН ХИМИЙН НАЙРЛАГЫН СУДАЛГАА

АДРОНЫ КЛАСТЕРЫГ ЯЛГАХАД ЗОРИУЛСАН ПАРАМЕТРИЙГ ТОДОРХОЙЛСОН НЬ

ВАЛЮТЫН ХАНШИЙН ИНФЛЯЦИД ҮЗҮҮЛЭХ АСИММЕТР НӨЛӨӨГ ШАЛГАХ НЬ

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ. Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлав.

ΤΕΧΝΟΛΟΓΙΚΟ ΠΑΝΕΠΙΣΤΗΜΙΟ ΚΥΠΡΟΥ ΣΧΟΛΗ ΓΕΩΠΟΝΙΚΩΝ ΕΠΙΣΤΗΜΩΝ ΒΙΟΤΕΧΝΟΛΟΓΙΑΣ ΚΑΙ ΕΠΙΣΤΗΜΗΣ ΤΡΟΦΙΜΩΝ. Πτυχιακή εργασία

Хураангуй. Түлхүүр үг: микросателлит, митохондрийн ДНХ, кластер.

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, тохируулгад ашиглаж буй хэмжих хэрэгсэл, багаж төхөөрөмжийн судалгаа НЭГ. ҮНДЭСЛЭЛ

Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө

КИНЕМАТИК, МЕХАНИК ХӨДӨЛГӨӨН, ХУРД, ХУРДАТГАЛ, ЭРГЭХ ХӨДӨЛГӨӨН

ARTICLES МОНГОЛЫН ГОВЬД АЖИГЛАГДСАН ШОРООН ШУУРГАНЫ ҮЕИЙН ТООСНЫ БОСОО УРСГАЛЫГ ҮНЭЛСЭН НЬ

S.PH102 Физик-2. Семинар 7. Сэдэв : Квант механикийн үндэс, Атомын физик. Тест оны намар

ТААМАГЛАЛЫН ТОДОРХОЙ БУС БАЙДАЛ: ИНФЛЯЦИЙН ТААМАГЛАЛЫН FAN CHART, ТҮҮНД ҮНДЭСЛЭСЭН ШИНЖИЛГЭЭ

Μελέτη της έκφρασης του ογκοκατασταλτικού γονιδίου Cyld στον καρκίνο του μαστού

ЕВРОБЛОК -ИЙН ДАВУУ ТАЛУУД

Байгаль орчны бохирдлын талаар Япон улсаас авч хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны үнэлгээ

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ U.MT101-МАТЕМАТИК I ХИЧЭЭЛИЙН СЕМИНАРЫН ЗӨВЛӨМЖ он

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 13

Cellular Physiology and Biochemistry

ХДХВ, БЗДХ-ЫН ТАНДАЛТЫН СУДАЛГААНЫ ТАЙЛАН, 2011 МОНГОЛ УЛС

Зорилго: Өмнөд Монголын тодорхой районы шүр ба изотопын судалгааны үр дүнг уялдуулан силур-девоны заагийг тогтоох.

МОР2 ТӨСЛИЙН ЭКОЛОГИЙН СУДАЛГАА АВАХ ЕРӨНХИЙ ТОЙМ оны 6 сарын 13

ΤΕΧΝΟΛΟΓΙΚΟ ΠΑΝΕΠΙΣΤΗΜΙΟ ΚΥΠΡΟΥ ΣΧΟΛΗ ΕΠΙΣΤΗΜΩΝ ΥΓΕΙΑΣ. Πτυχιακή Εργασία

Монголд уул уурхайн өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэл хөдөө аж ахуйн салбарт хэрхэн нөлөөлж байгаа тухай

50 th IChO 2018 ОНОЛЫН ТЭМЦЭЭН BACK TO WHERE IT ALL BEGAN оны 7-р сарын Братислав, СЛОВАК Праг, ЧЕХ

ГАРЫН ТОСНЫ ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАН ТӨЛӨВ

Нэг. Курсын ажлын зорилго

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ ЗӨВЛӨМЖ

Бодолт: ( ) ,2

Говийн аймгуудад тохиолддог онош нь тодорхойгүй Адууны өвчний судалгаанд Б.Энхтайван, Г.Жавхлан, Б.Баттөр, Б.Батцэцэг

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо = = 7. 1 AB BC AC AB BC AC. цэгийг дайрсан шулууны тэгшитгэл = ХУВИЛБАР А

Үндэсний СТАТИСТИК. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн улирал тутмын цахим сэтгүүл

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тэнцвэрт түвшний судалгаа

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ Зүрх судасны өвчний хяналт ба менежментийг сайжруулахад

Transcript:

110 N.V.Ay ба бусад (2017) ÕÀÀ-í øèíæëýõ óõààí ñýòã ë ¹20 (01): 110-115 ИХ ТАВАН САЛАА (PLANTAGO MAJOR L.) УРГАМЛЫН ХОРТ ХАВДРЫН ЭСРЭГ ИДЭВХИЙГ ТОДОРХОЙЛСОН ДҮН N.V. Ay 1, 2, O. Дүүриймаа 1, Х. Алтанцэцэг 1, В. Энхчимэг 1, Баатарцогт 1* 1-Биотехнологи, үржүүлгийн тэнхим, МААБС, ХААИС, 2-Кантогийн их сургуулийн ХАА-н коллеж, БНВУ *Email: tsogoo21@gmail.com ХУРААНГУЙ Их таван салаа (Plantago major L.) нь Азийн ихэнх оронд элбэг тархан ургадаг эмийн ургамал бөгөөд уламжлалт анагаах ухаанд шарх, ханиад томуу, хорт хавдар болон үрэвслийг анагаах зориулалтаар хэрэглэгддэг. Энэхүү судалгаанд Plantago major (PME) -ийн этилийн спиртэн хандаар хархны арьсны хорт хавдрын B16F10 эсэд үйлчлүүлэн түүний хорт хавдрын эсийн ургалтыг дарангуйлах идэвхийг тодорхойлох болон үрэвслийн эсрэг үйлчилэлийг RAW264.7 хулганы макрофаг шугаман эсийг ашиглан in vitro нөхцөлд судлан тогтоох зорилго тавьсан болно. RAW264.7 хулганы макрофаг шугаман эсийг липополисахарид (LPS) -аар үйлчлүүлсэн болон үйлчлээгүй 2 хувилбарт PМE- хандыг (0, 50, 100, 200, 400 мкг/мл) концентрацийн хувилбартайгаар тус тус эсэд үйлчлүүлж үрэвслийн эсрэг идэвхийг тодорхойлов. Мөн хорт хавдрын эсрэг идэвхийг тогтоохын тулд PМE хандыг концентрацийн 4 хувилбартайгаар (0, 0.6, 1.2, 2.5, 5 мкг/мл) хархны арьсны хорт хавдрын B16F10 эсэд үйлчлүүлэн CCK- 8 (cell counting kit) арга зүйн дагуу эсийн олшролтын тоог тодорхойлов. Үр дүнгээс үзэхэд PМE этилийн спиртэн ханд нь үйлчлүүлсэн тунгаас хамааран липополисахаридаар (LPS) өдөөгдөн үрэвсэлийн сигнал үүссэн RAW264.7 хулганы макрофаг эсийн (Nitric Oxide) нийлэгжүүлэх идэвхийг бууруулж байсан ба эсэд хоруу чанар үзүүлээгүй бөгөөд үрэвслийн эсрэг идэвхитэй болохыг тогтоов. Харин хархны арьсны хорт хавдрын B16F10 эсийн олшролтыг дарангуйлж, хорт хавдрын эсийн ургалтыг дарангуйлах үйлчилгээг үзүүлж байгааг тогтоов. ТҮЛХҮҮР ҮГ: Plantago major L, этилийн спиртэн ханд, хорт хавдрын эсрэг идэвхи, B16F10 хархны арьсны хорт хавдрын эс, RAW264.7 хулганы макрофаг эс, in vitro туршилт Товчилсон үгийн жагсаалт LPS:-Липополисахарид; PME:-Plantago major этилийн спиртэн ханд; DMSO:-Диметилсульфооксид; CCK-8: Эс тоолох цомог ОРШИЛ Орчин үеийн анагаахын шинжлэх ухааны салбарт тулгарч буй шийдвэрлэх асуудлын нэг нь эмчилгээний явцад гаж нөлөө бага үзүүлдэг, үр дүн өндөртэй, хэрэглэхэд тохиромжтой эмийн бэлдмэл нээн илрүүлэх явдал юм. Уламжлалт анагаах ухаанд эмийн ургамал болох Их таван салаа (Plantago major L.) г эрт дээр үеэс эхлэн эмчилгээнд ашиглаж ирсэн. Их таван салаа нь цус багадалтыг багасгах, хорт хавдар болон вирусын эсрэг үйлчилгээтэйгээс гадна хүний дархлааг

N.V.Ay ба бусад (2017) ÕÀÀ-í øèíæëýõ óõààí ñýòã ë ¹20 (01): 110-115 111 дэмждэг. Их таван салааны ургамлын газрын дээдэх хэсгээр эм бэлтгэн хэрэглэхээс гадна үрэвслийн эсрэг үйчилгээтэй цай хандалж хэрэглэдэг (Amakura ба бусад, 2012). Учир нь Их таван салаа нь маш олон төрлийн биоидэвхит нэгдлийг агуулдаг бөгөөд хөгшрөлтийн эсрэг антиоксидантаар баялаг, үрэвсэл ба шарх, ханиадыг анагаахад ашигладаг (Fons ба бусад, 2008). Их таван салаанд агуулагдах гол нэгдэл нь аукубин, иридоидын гликозид бөгөөд эдгээр нь үрэвсэл, хорт хавдрын эсрэг үйлчлэхээс гадна ургамлын стресс тэсвэрийг нэмэгдүүлдэг (Park ба Chang, 2004, Tholl, 2015). Бидний энэхүү судалгааны ажлын зорилго нь Их таван салаа ургамлын хорт хавдрын эсрэг идэвхийг хархны арьсны хорт хавдрын В16F10 эсэд туршин тодорхойлох байлаа. Энэ нь Монгол оронд ургадаг Их таван салаа ургамлын хорт хавдрын эсрэг үйлчлэлийг in vitro туршилтаар анх удаа тогтоож байгаагаараа шинэлэг юм. СУДАЛГААНЫ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, АРГА ЗҮЙ Ургамлын ханд бэлтгэх Нэг литр 40%-ийн этилийн спиртэнд Өмнаговь аймгаас түүж бэлтгэсэн 200 г хуурай Plantago major -ийг нэмж тасалгааны температурт 72 цаг байлгасаны дараа вакум аппаратанд хийж, ууршуулан хандалж, хөлдөөх замаар хатааж ургамлын дээжийг бэлтгэв. Дээжийг диметилсульфооксид-д (DMSO) уусгаж 0.1 v/v зохистой концентраци (мкг/мл)- ийн дагуу шингэлж эсэд үйлчлүүлэв. Эсийн өсгөвөр хийх арга зүй Хархны арьсны хорт хавдрын B16F10 эс болон RAW264.7 (ATCC No. TIB-71 ) хулганын макрофаг шугаман эсийг Америкийн Эсийн Нөөцийн Сангаас авч тогтсон арга зүйн дагуу өсгөвөрлөв. Эсийн өсгөвөр хийхэд дараах найрлагатай үндсэн тэжээлт орчинг (10% туглын цусны ийлдэс (FBS), 1% пенициллин/стрептомицин агуулсан DMEM (Dulbecco s Modified Eagle Medium)) ашиглан 37 C-д 5%-ийн CO 2 -д өсгөвөрлөв. RAW264.7 макрофаг эсийг 96 ширхэг үүртэй өсгөврийн хавтанг ашиглан үүр тус бүрт 1x10 4 эс/мл байхаар тооцож 24 цаг үндсэн тэжээлт орчинд ургуулсаны дараа PМE хандыг (0, 50, 100, 200, 400 мкг/мл) концентрациар нэмж 24 цагийн дараах эсэд үзүүлэх хоруу чанар болон эсээс ялгарах тодорхойлов (Baatartsogt ба бусад, 2013). Эсийн олшролтын тоог тодорхойлох арга зүй PМE хандыг эс тус бүрт зохистой концентрацийн дагуу нэмж эсийн өсөлт бууралтыг CCK-8 ийг ашиглан тодорхойлсон. RAW264.7 макрофаг эс болон хархны арьсны хорт хавдрын B16F10 эсийг 96 нүхтэй хавтангийн 1 нүхэнд 1 10 4 эс байхаар тооцож 37 C-д 5%-ийн CO 2 -д 24, 48, 72 цаг өсгөвөрлөсөн. PМE ханд нэмсэнээр LPS-р өдөөгдсөн үрэвслийн эсийн нитрат оксид нийлэгжүүлэх идэвхийг бууруулах болон хорт хавдрын эсийн үхэл 24, 48, 72 дахь цагуудад илэрхий нэмэгдсээр байсан ба үүнийг ханд нэмсэнээс 24, 48, 72 цагийн дараа CCK-8 урвалжаас 10 мкл-ийг нүх тус бүрт нэмж 3 цагийн турш 37 C-д 5%-ийн CO 2 -д өсгөвөрлөн Microplate Reader (Tecan, Switzerland) - ийн 450 нм долгионы уртад уншуулан үр дүнг авсан. Хяналтын бүлгээр 0.05 %-ийн DMSO уусгагчийг авав. Туршилтыг 3 давталттайгаар хийж гүйцэтгэсэн болно. ҮР ДҮН БА ШҮҮН ХЭЛЭЛЦЭХҮЙ Их таван салаа (Plantago major L.) ургамлын этилийн спиртэн хандыг хулганы RAW 264.7 макрофаг эсэд үйлчлүүлсэний дараах эсийн олшролтыг тодорхойлсон дүн МE ханд нь LPS-р өдөөгдөөгүй RAW 264.7 эрүүл эсэд хоруу нөлөөгүй боловч LPS-р өдөөгдсөн үрэвслийн эсийг дарангуйлж байлаа (1-р зураг). Макрофаг нь дархлааны системд чухал үүрэг гүйцэтгэдэг ба макрофагийн тоо олшрох тусам шарх эдгэрэлт хурдан явагдана (Zhang ба Wang, 2014). Гэсэн хэдий ч идэвхижсэн макрофагийн тоо ихсэхэд архаг үрэвсэл үүсдэг байна (Jou ба бусад, 2013).

112 N.V.Ay ба бусад (2017) ÕÀÀ-í øèíæëýõ óõààí ñýòã ë ¹20 (01): 110-115 РМЕ 1-р зураг. Plantago major L.-ийн этилийн спиртэн хандаар RAW 264.7 хулганы макрофаг эсийг үйлчилснээс 24 цагийн дараа эсийн ургалтын А: LPS-р өдөөгдөөгүй RAW 264.7 эс, В: LPS-р өдөөгдсөн RAW 264.7 эс. Туршилтын 3 давталтын дундаж утга ± стандарт хэлбэлзэл (n=3). Duncan multiple-range -аар бодит ялгааг бодож гаргав. Ялгаатай үсгүүд бодит ялгаатайг илэрхийлнэ (p<0.05). PМE хандыг хархны арьсны хорт хавдрын шугаман эс (B16F10)-ийн ургалтыг дарангуйлах идэвхи 16F10 хавдрын эсийг 24 цагийн турш өсгөвөрлөсний дараа РМЕ хандыг (0, 0.6, 1.2, 2.5, 5 мкг/мл) тунгаар нэмсэн (Зураг 2) үр дүнгээс үзэхэд PМE-ийн спиртэн ханд нь B16F10 эсийн ургалтыг дарангуйлах идэвхитэй байгааг тодорхойлов (2,3-р зураг). Тунгийн өөрчлөлтөөс хамааран хавдрын эсийн өсөлт, амьдрах чадвар буурч байв. Ялангуяа өндөр тунгаар буюу 5 мкг/мл ийн тунгаар үйлчлэхэд хавдрын эсийн амьдрах чадвар эрс буурсан. Тухайлбал 24, 48, 72 цагийн дараах байдлаар 8.8; 7.3; 6.5% ба 31.4; 34.0; 20.5% буурсан байна (3-р зураг). 24 цаг Хяналт 0.6 мкг/мл 1.2 мкг/мл 2.5 мкг/мл 5 мкг/мл Хяналт 0.6 1.2 2.5 5 мкг/мл 2-р зураг. Plantago major L. ийн этилийн спиртийн хандаар 24 цагийн турш үйлчлүүлсний дараах хавдрын эсийн морфологи бүтцийн өөрчлөлтийг харьцуулсан дүн. Орчин үед байгалийн гаралтай, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг дэлхий дахинд өргөнөөр хэрэглэх хандлагатай байна. Ялангуяа эмийн ургамлаас биологийн идэвхит нэгдлийг нь ялган авч хорт хавдрын эсрэг эмчилгээнд хэрэглэх явдал ихсэж байна. Их таван салааг хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй эсэх нь шинжлэх ухаанд бүрэн нотлогдоогүй ч түүнийг хорт хавдрын эсрэг эмчилгээнд хэрэглэдэг тухай өгүүлсэн байдаг.

N.V.Ay ба бусад (2017) ÕÀÀ-í øèíæëýõ óõààí ñýòã ë ¹20 (01): 110-115 113 3-р зураг. Plantago major ийн этилийн спиртэн хандаар 24, 48, 72 цагийн турш үйлчлүүлсэний дараа B16F10 хавдрын эсийн ургалтыг дарангуйлах идэвхийг судалсан дүн. B16F10 хавдрын эсийг дарангуйлах идэвхийг CCK-8 арга зүйн дагуу тодорхойлов. Туршилтыг 3-н удаагийн давталтын дундаж утга ± стандарт хэлбэлзэл зэргийг харьцуулсан болно (n=3). Duncan multiple-range -аар бодит ялгааг бодож гаргав. Ялгаатай үсгүүд бодит ялгаатайг илэрхийлнэ (p<0.05). 2003 онд хийсэн Galvez нарын судалгаанд уламжлалт эмчилгээнд ашиглагддаг P. major болон нийт долоон зүйлийн таван салааны метанолон хандын хоруу чанарыг B (SRB) аргазүйг ашиглан in vitro нөхцөлд гурван хорт хавдрын шугаман эс болох хүний булчирхайн холбогч эдийн гаралтай бөөрний хорт хавдрын эс (TK-10), хүний хөхний хорт хавдрын эс (MCF-7), хүний арьсны хорт хавдрын (UACC62) эсүүдэд туршжээ. P. major болон бусад зургаан зүйлийн таван салаа нь хүний хөхний хорт хавдрын эс (MCF-7) болон хүний арьсны хорт хавдрын (UACC62) эсүүдэд NCI (USA)-ийн зөвшөөрсөн тунгийн хувилбаруудаас хамааран хоруу чанар үзүүлж байв. Plantago bellardii (GI50 = 86 г/мл) -аас бусад зүйлийн хандууд нь хүний бөөрний хорт хавдрын эс (TK-10)-д хоруу чанар үзүүлэхгүй байжээ. Хоруу чанар нь ургамлын ханданд агуулагдах флавнойд, флавонь, лютеолиний агууламжаас хамаардаг гэж үздэг байна. Бүх зүйлийн Таван салааны дотор агуулагдах флавнойд болох Лютеолин-7-O-βглюкозид нь эсэд хоруу шинж чанартай (Martın- Cordero ба бусад, 2000; Lopez-Lazaro ба бусад, 2000, 2002). 2002 онд Chowdhury нар 2003 онд Galveza нар Лютеолин-7-O-β-глюкозид нь ДНХ топоизомераза I ийг идэвхгүйжүүлдэгийг тогтоожээ. Бидний судалгааны дүнгээс харвал Plantago major L. нь арьсны хавдрын эсийн ургалтыг дарангуйлах буюу үрэвслийн процессын дүнд үүсдэг нитрат оксидын нийлэгжилтийг багасгаж байгаа нь үрэвслийн эсрэг үйлчлэл байх магдлалтай гэж тодорхойлов. Лютеолин нь уушгины А-549, өндгөвчний SK-OV-3, арьсны SK-MEL-2, XF-498, HCT15, ходоодны HGC-27, хөхний MCF-7 болон цусны хорт хавдрын эсийн өсөлтийг саатуулдаг (Le Bail ба бусад, 1998; Post ба Varma, 1992; Ryu ба бусад, 1994). 2002 онд Okazaki нар Таван салаа нь хорт хавдраас урьдчилан сэргийлдэг болохыг тогтоосон ба 2003 онд Chiang нар P.major зүйлийн Таван салаа нь хүний дархлааг дэмжиж байгааг тогтоосон бол бидний судалгаагаар Их таван салаа (P.major) нь арьсны хорт хавдрын В16F10 эсийн өсөлтийг дарангуйлдаг болох нь тогтоогдов. ДҮГНЭЛТ Их таван салааны (P.major) этилийн спиртэн ханд нь хархны арьсны хорт хавдрын B16F10 эсд (0, 0.6, 1.2, 2.5, 5 мкг/мл) үйлчлүүлэн контроль буюу PME хандаар үйлчлүүлээгүй бүлэгтэй харьцуулахад тун болон үйлчилүүлсэн хугацаанаас хамаарч хамаарч эсийн ургалтыг 40 хувь хүртэл дарангуйлж байгааг тогтоосон. Үрэвслийн эсрэг идэвхийг тодорхойлохдоо

114 N.V.Ay ба бусад (2017) ÕÀÀ-í øèíæëýõ óõààí ñýòã ë ¹20 (01): 110-115 липополисахаридаар идэвхжүүлсэн хулганы макрофаг шугаман эсийн нитрат оксид нийлэгжүүлэх идэвхийг тунгаас хамаарч бууруулж байгааг тогтоов. Иймээс Их таван салааг цаашид нэмэлтээр дэлгэрэнгүй судалгаа хийж үр эрүүл мэндийн зориулалттай бүтээгдэхүүний найрлаганд ашиглах боломжтой гэж дүгнэж байна. АШИГЛАСАН ХЭВЛЭЛИЙН ЖАГСААЛТ 1. Amakura Y., Yoshimura A., Yoshimura M. and Yoshida T. 2012. Isolation and Characterization of Phenolic Antioxidants from Plantago herb. Molecules 17(5):5459-66. doi: 10.3390/molecules17055459. 2. Chiang L.C., Chiang W., Chang M.Y. & Lin L.T. 2002. Antiviral activity of Plantago major extracts and related compounds invitro, Antiviral Res, 55: 53 62. 3. Chowdhury A.R., Sharma S., Madal S., Goswami A., Mukhopadhyay S., Majumder H.K. 2002. Luteolin, an emerging anti-cancer flavonoid, poisons eukaryotic DNA topoisomerase I. Biochemical Journal 366, 653 661. 4. Fons F, Gargadennec A and Rapior S. 2008. Culture of Plantago species as bioactive components resources: a 20- year review and recent applications. Acta Bot. Gallica. 155 (2): 277-300 5. Galvez M., Cordero M.C., Cortes F. & Ayus M.Y... 2003. Cytotixic effect of Plant ago spp. On canceralllins, J. Ethopharmacol, 88: 125-130. 6. Galveza M., Martın-Corderoa C., Lopez-Lazaroa M., Felipe Cortesb F. and Ayusoa M.J. 2003. Cytotoxic effect of Plantago spp. on cancer cell lines. Journal of Ethnopharmacology 88: 125 130. 7. Jou I.M., Lin C.F., Tsai K.J. and Wei S.J. 2013. Macrophage-Mediated Inflammatory Disorders. Mediators of Inflammation: 1-3. 8. Le Bail J.C., Varnat F., Nicolas J.C., Habrioux G. 1998. Estrogenic and antiproliferative activities on MCF-7 human breast cancer cells by flavonoids. Cancer Letters 130, 209 216 9. Lopez-Lazaro M., Martın-Cordero C., Ayuso M.J. 2000. Two new flavonol glycosides as DNA topoisomerase I poison. Zeitschrift für Naturforschung 55c, 898 902. 10. Martın-Cordero C., Lopez-Lazaro M., Piñero J., Ortiz T., Cortes F., Ayuso M.J., 2000. Glucosylated isoflavones as DNA topoisomerase II poisons. Journal of Enzyme Inhibition 15, 455 460. 11. Okazaki H., Nishimune T. and Matsuzaki H. 2002. Increased incidence rate of colorectal tumors due to the Intake of a soluble dietary fiber in rat chemical Carcinogenesis can be suppressed by substituting partially an insoluble dietary fiber for the soluble one Int. J. Cancer, 100: 388-394. 12. Park K and Chang I. 2004. Anti-Inflammatory Activity of Aucubin by Inhibition of Tumor Necrosis Factor-α Production in RAW 264.7 Cells. Planta Med. 70(8): 778-779 13. Pettit G.R., Hoard M.S., Doubek D.L., Schmidt J.M., Pettit R.K., Tackett L.P., Chapuis J.C. 1996. Antineoplastic agents 338. The cancer cell growth inhibitory. Constituents of Terminalia arjuna (Combretaceae). Journal of Ethnopharmacology 53, 57 63. 14. Post J.F.M. and Varma R.S. 1992. Growth inhibitory effects of bioflavonoids and related compounds on human leukemic CEM-C1 and CEM-C7 cells. Cancer Letters 67, 207 213. 15. Ryu S.Y., Choi S.U., Lee C.O., Lee S.H., Ahn J.W. and Zee O.P. 1994. Antitumor activity of some phenolic components in plants. Archives of Pharmacological Research 17, 42 44. 16. Zhang L. and Wang C.C. 2014. Inflammatory response of macrophages in infection. Hepatobiliary Pancreat Dis Int. 13(2):138-52. 17. Baatartsogt Oyungerel, Heekyong Lim, Chi-Ho Lee, Eun-Hee Choi, Guan-Hao Li and Kang-Duk Choi 2013; Anti-inflammatory Effects of Magnolia sieboldii Extract in Lipopolysaccharide- Stimulated RAW264.7 Macrophages Tropical Journal of Pharmaceutical Research December 12 (6): 905-912

N.V.Ay ба бусад (2017) ÕÀÀ-í øèíæëýõ óõààí ñýòã ë ¹20 (01): 110-115 115 DETECTION OF PLANTAGO MAJOR L. ETHANOL EXTRACT ON ANTI-CANCER ACTIVITY ABSTRACT Plantago major L. is a widely distributed herb which traditionally used for treating wound, fever, cancer and inflammation in Asia. This present study aimed to investigate the anti-cancer activity of ethanol extract of Plantago major plant (PME) on B16F10 skin cancer cells. Cells were treated with different concentration of the PME extract (0, 50, 100, 200, 400 µg/ml) with or without lipopolysaccharide (LPS) stimulation to evaluate its effect on cell viability. Furthermore, anti-cancer activity was evaluated by checking viability of B16F10 skin cancer cells in various concentration of the PME extract (0, 0.6, 1.2, 2.5 and 5 µg/ml), using CCK-8 assay. The results indicated that (i) the PME treatment increased cell viability in naive cells whereas inhibited cell proliferation in LPS-stimulated cell dose-dependently; and (ii) PME exhibits anti-inflammatory activity through inhibition of proliferation of B16F10 skin cancer cells. KEYWORDS: Plantago major L., Plantago major ethanol extract, anti-cancer effect, B16F10 skin cancer cells, Murine RAW264.7 macrophage cells, in vitro testing.