ХДХВ, БЗДХ-ЫН ТАНДАЛТЫН СУДАЛГААНЫ ТАЙЛАН, 2011 МОНГОЛ УЛС ЭМЯ-ны Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн мэргэжил арга зүй, санхүүгийн дэмжлэгтэйгээр хийв
ТАЛАРХАЛ Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ), Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)- ын тандалтын долоо дахь удаагийн судалгааг төр, төрийн бус байгууллагууд, олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгууллаа. Судалгааны багийнхан болон судалгаа зохион байгуулагдах хугацаанд дэмжлэг, туслалцаа үзүүлсэн бүх хүмүүс, ялангуяа орон нутагт судалгаа зохион байгуулахад хамтран ажилласан аймгийн БЗДХ-ын кабинетийн эмч, холбогдох мэргэжилтэн болон нийт багийн гишүүдэд талархал илэрхийлж байна. Судалгааны удирдах зөвлөл: Дарга: Ч.Бямбаа ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах үндэсний хорооны ажлын албаны дарга Нарийн бичгийн дарга: М.Сэргэлэн ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Гишүүд: С.Төгсдэлгэр П.Оюунцэцэг Б.Бурмаажав Д.Нямхорол А.Оюунбилэг Ө.Гантөмөр ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ХДХВ, ДОХ, сүрьеэгийн асуудал хариуцсан мэргэжилтэн ЭМЯ, ЭМ-ийн судалгаа, технологийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Эрүүл мэндийн газрын Статистик мэдээллийн албаны дарга ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагч Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга 2
Ж.Дэмбэрэлсүрэн А.Амарбал Д.Болорчимэг Ж.Нарантуяа Д.Алтанчимэг С.Алтанзул Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн НҮЭМ-ийн судалгааны албаны дарга Үндэсний статистикийн хорооны хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга НҮБ-ын хүүхдийн сангийн НҮЭМ, ДОХ-ын асуудал хариуцсан хөтөлбөрийн мэргэжилтэн ДЭМБ-ын НҮЭМ, ДОХ-ын асуудал хариуцсан хөтөлбөрийн мэргэжилтэн НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрийн мэргэжилтэн НҮБ-ын хүн амын сангийн НҮЭМ, ДОХ-ын асуудал хариусан мэргэжилтэн Судалгааны баг: А. Улаанбаатар хот Ж.Даваалхам, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын ТСА-ны дарга Ж.Байгалмаа, ХӨСҮТ ийн ДОХ, БЗДХ-ын ТСА-ны халдвар судлаач Ч.Эрдэнэчимэг, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын ТСА-ны тасгийн эрхлэгч Б.Оюунбэлэг, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын ТСА-ны тасгийн эрхлэгч М.Энхтуяа, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын ТСА-ны эмч Ж. Төгсжаргал, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын ТСА-ны эмч С.Золзаяа, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын ТСА-ны эмч Л.Одгэрэл, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын ТСА-ны эмч Н.Хулан, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын ТСА-ны эмч П.Үнэнчимэг, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын ТСА-ны эмч Б.Жүгдэржав, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын ТСА-ны эмч Д.Байгалмаа, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын ТСА-ны халдвар судлаач Г.Эрдэнэтуяа, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын ТСА-ны эмч Хамтдаа төв ТББ Д.Тунгалаг, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын ТСА-ны бага эмч Н.Цэцэгсүрэн, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын ТСА-ны бага эмч Б.Баяндалай, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын ТСА-ны сувилагч И.Сэлэнгэ, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын ТСА-ны сувилагч Б.Баасандулам, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын ТСА-ны сувилагч А.Ганчимэг, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын ТСА-ны сувилагч С.Оюун, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын ТСА-ны сувилагч Б.Пүрэвсүрэн, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын ТСА-ны сувилагч С.Уламбаяр, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын ТСА-ны сувилагч Ш.Мягмарсүрэн, ХӨСҮТ-ийн НЛА-ны тасгийн эрхлэгч Г.Сарангуа, ХӨСҮТ-ийн НЛА-ны тасгийн эрхлэгч 3
Б.Уянга, ХӨСҮТ-ийн НЛА-ны эмч Ё.Алтанцэцэг, ХӨСҮТ-ийн НЛА-ны эмч Ч.Батжаргал, ХӨСҮТ-ийн НЛА-ны эмч Б.Сайханхүү, ХӨСҮТ-ийн НЛА-ны эмч Н.Мөнхчулуун, ХӨСҮТ-ийн НЛА-ны лаборант Н.Энхчимэг, ХӨСҮТ-ийн НЛА-ны лаборант Л.Уранчимэг, ХӨСҮТ-ийн НЛА-ны лаборант Г.Энхтуяа, ХӨСҮТ-ийн НЛА-ны лаборант Ж.Сүрэн Увс, ДОХ, БЗДХ-ын кабинетийн эмч В.Наранцэцэг, ЭМШУИС,АУС, ХӨСТ Д.Шинэбилэг, ЭМШУИС,АУС, ХӨСТ В.Мөнхцэцэг, Цаглашгүй мэдлэг ТББ Х.Ням-Өлзий, Төгс бүсгүйчүүд ТББ О.Ганчимэг, Төгс бүсгүйчүүд ТББ Э.Эрдэнэтунгалаг, Фокус ТББ П.Оюунчимэг, сувилагч П.Оюун, сувилагч Ш.Алтанхуяг, БГД-ийн ЭМН-ийн ДОХ, БЗДХ-ын кабинетийн эмч А.Загдсамбар, БЗД-ийн ЭМН-ийн ДОХ, БЗДХ-ын кабинетийн эмч Б Энхтүвшин, БЗД-ийн ЭМН-ийн ДОХ, БЗДХ-ын кабинетийн эмч Ё.Одончимэг, БЗД-ийн ЭМН-ийн ДОХ, БЗДХ-ын кабинетийн эмч Ж.Энхтуяа, СХД-ийн ЭМН-ийн ДОХ, БЗДХ-ын кабинетийн эмч С.Минжин, СБД-ийн ЭМН-ийн ДОХ, БЗДХ-ын кабинетийн эмч Г.Заяа, ЧД-ийн ЭМН-ийн ДОХ, БЗДХ-ын кабинетийн эмч Р.Болормаа, ХУД-ийн ЭМН-ийн ДОХ, БЗДХ-ын кабинетийн эмч Б.Ундармаа, ХУД-ийн ЭМН-ийн ДОХ, БЗДХ-ын кабинетийн эмч Г.Золзаяа, СХД ийн Сэтгэл амар төв Ц.Сэлэнгэ, СБД-ийн Сэтгэл амар төв М.Нямдорж, МУБИС Д.Мягмардорж, Залуус Эрүүл Мэнд ТББ Б.Мядагмаа, ХХНҮЭМЭ ТББ Ч.Байгалмаа, МУБИС Б. Орон нутаг 1. Дархан-Уул Г.Туул, ДОХ, БЗДХ-ын кабинетын эмч С.Уранчимэг, ДОХ, БЗДХ-ын кабинетын эмч Г. Цэрэнтогтох, ДОХ, БЗДХ-ын кабинетын сувилагч Я.Оюунцэцэг, ЭМГ-ын лаборант Н.Нарангэрэл, ЭМГ-ын лаборант Т.Энхзаяа, ЭМГ-ын БЗДХ-ын кабинетийн сувилагч Ж.Эрдэнэтуяа, Итгэл найдвар эмэгтэйчүүдийн холбоо Н.Эрдэнэ-оюун, Итгэл найдвар эмэгтэйчүүдийн холбоо 4
2. Дорнод Ш.Туяа, ДОХ, БЗДХ-ын кабинетын эмч Б.Амартүвшин, ДОХ, БЗДХ-ын кабинетын сувилагч Д.Оюунгэрэл, лаборант Г.Ганцэцэг, Эрүүл боломж ТББ 3. Хөвсгөл З.Жаргалмаа, ДОХ, БЗДХ-ын кабинетын эмч Н.Жаргалтуяа, ДОХ, БЗДХ-ын кабинетын сувилагч Т.Оюунчимэг, лаборант Б. Пүрэвсүрэн, нийгмийн ажилтан 4. Орхон Д.Цэвэлмаа, ДОХ, БЗДХ-ын кабинетын эмч С.Тунгалаг, ДОХ, БЗДХ-ын кабинетын сувилагч Д.Эрдэнэцэцэг, лаборант Мэдээлэл шивсэн: Ч.Цэцэгмаа, Ардчилал сонины газрын компьютер, гэрэл зургийн албаны дарга Г.Цогт, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн мэдээллийн технологийн ангийн оюутан Мэдээлэл боловсруулж тайлан бичсэн үндэсний зөвлөх А. Булбул (Ph.D), ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын ТСА-ны тасгийн эрхлэгч Зөвлөхүүд: А.Оюунбилэг Ч.Бямбаа А.Илиза М.Сэргэлэн С.Барал С.Кетенде С.Стромдал ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагч ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах үндэсний хорооны ажлын албаны дарга ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн мэргэжилтэн ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн мэргэжилтэн Жонс Хопкинсийн Их Сургууль, Блумбергийн нэрэмжит Нийгмийн эрүүл мэндийн сургууль Жонс Хопкинсийн Их Сургууль, Блумбергийн нэрэмжит Нийгмийн эрүүл мэндийн сургууль Жонс Хопкинсийн Их Сургууль, Блумбергийн нэрэмжит Нийгмийн эрүүл мэндийн сургууль 5
ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ АУС БЗДХ ДОХ ДЭМБ ИХ МУБИС НЛА НҮБ ХДХВ ХӨСҮТ ХӨСТ ХЧТ ТББ ТСА ЭБҮ ЭБЭ ЭМГ ЭМН ЭМШУИС ЭМЯ Анагаах ухааны сургууль Бэлгийн замаар дамжих халдвар Дархлалын олдмол хомсдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Итгэмжит хязгаар Монгол улсын багшийн их сургууль Нэгдсэн лабораторын алба Нэгдсэн үндэстний байгууллага Хүний дархлал хомсдолын вирус Халдварт өвчин судлалын үндэсний төв Халдварт өвчин судлалын танхим Хариулагч чиглүүлсэн түүвэрлэлт Төрийн бус байгууллага Тандалт судалгааны алба Эмэгтэй биеэ үнлэгч Эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд Эрүүл мэндийн газар Эрүүл мэндийн нэгдэл Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль Эрүүл мэндийн яам 6
ГАРЧИГ Талархал Товчилсон үгийн жагсаалт Хүснэгтийн жагсаалт Зургийн жагсаалт Нэг. УДИРТГАЛ 1.1 Судалгааны үндэслэл, зорилго, зорилт 1.2 Тайлангийн бүтэц Хоёр. ЭРЧҮҮДТЭЙ БЭЛГИЙН ХАВЬТАЛД ОРДОГ ЭРЧҮҮДИЙН ДУНДАХ ХДХВ, ТЭМБҮҮГИЙН ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ ТАЙЛАН 2011 2.1 СУДАЛГААНЫ АРГАЧЛАЛ 2.1.1 Судалгааны ёс зүй 2.1.2 Судалгааны загвар, арга зүй 2.1.3 Судалгааны хүн ам, шалгуур 2.1.4 Купоны менежмент урамшуулал 2.1.5 Судалгааны баг 2.1.6 Судалгааны байр 2.1.7 Түүврийн хэмжээ 2.1.8 Судалгааны хэрэглэгдэхүүн 2.1.9 Лабораторийн шинжилгээ 2.1.10 БЗДХ-ын оношлогоо, эмчилгээ 2.1.11 Мэдээлэл боловсруулалт 2.2 СУДАЛГААНЫ ҮР ДҮН 2.2.1 Судалгааны үр ба оролцогчид 2.2.2 Хүн ам зүйн үзүүлэлтүүд 2.2.3 Бэлгийн зан үйл 2.2.4 Мансууруулах бодис, архины хэрэглээ 2.2.5 Бэлгийн замаар дамжих халдвар 2.2.6 ХДХВ-ын халдварын талаарх мэдлэг, хандлага, ташаа ойлголт 2.2.7 ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээ, зөвлөгөө ба урьдчилан сэргийлэх хөтөлбөр 2.2.8 ХДХВ ба тэмбүүгийн халдварын тархалт 2.3 СУДАЛГААНЫ ДҮГНЭЛТ 2.3.1 Гол үр дүн-хэлцэмж 7
Гурав. ЭМЭГТЭЙ БИЕЭ ҮНЭЛЭГЧДИЙН ДУНДАХ ХДХВ, ТЭМБҮҮГИЙН ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ ТАЙЛАН 2011 3.1 СУДАЛГААНЫ АРГАЧЛАЛ 3.1.1 Судалгааны ёс зүй 3.1.2 Судалгааны загвар, арга зүй 3.1.3 Судалгааны хүн ам, байршил 3.1.4 Суурь судалгаа 3.1.5 Түүвэрлэлт 3.1.6 Судалгааны баг 3.1.7 Судалгааны мэдээлэл цуглуулалт 3.1.8 Түүврийн хэмжээ 3.1.9 Судалгааны хэрэглэгдэхүүн 3.1.10 Лабораторийн шинжилгээ 3.1.11 БЗДХ-ын оношилгоо, эмчилгээ 3.1.12 Мэдээлэл боловсруулалт 3.2 СУДАЛГААНЫ ҮР ДҮН 3.2.1 Хүн ам зүйн үзүүлэлтүүд 3.2.2 Бэлгийн зан үйл 3.2.3 Мансууруулах бодис, архины хэрэглээ 3.2.4 Бэлгийн замаар дамжих халдвар 3.2.5 ХДХВ-ын халдварын талаарх мэдлэг, хандлага, ташаа ойлголт 3.2.6 ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээ, зөвлөгөө ба урьдчилан сэргийлэх хөтөлбөр 3.2.7 Тэмбүүгийн тархалт 3.3 СУДАЛГААНЫ ДҮГНЭЛТ 3.3.1 Гол үр дүн-хэлцэмж Дөрөв. ЗӨВЛӨМЖ 8
ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ Хүснэгт 1 Хүснэгт 2 Хүснэгт 3. Хүснэгт 4. Хүснэгт 5. Хүснэгт 6. Хүснэгт 7. Хүснэгт 8. Хүснэгт 9. Хүснэгт 10. Хүснэгт 11. Хүснэгт 12. Хүснэгт 13. Хүснэгт 14. Хүснэгт 15. Хүснэгт 16. Хүснэгт17. Хүснэгт 18. Хүснэгт 19. Үр тус бүрээс судалгаанд хамрагдсан ЭБЭ-ийн тоо Хүн ам зүйн үзүүлэлтүүд Бэлгийн амьдралын түүх Сүүлийн 12 сард эрчүүдтэй бэлгийн хавьталд орсон байдал Сүүлийн 12 сард эмэгтэй хүнтэй бэлгийн хавьталд орсон байдал Мансууруулах бодис, архины хэрэглээ Бэлгийн замаар дамжих халдварын шинж тэмдэг илэрсэн байдал ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, ташаа ойлголт ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ болон урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамрагдсан байдал ХДХВ болон тэмбүүгийн халдварын тархалтын түвшин Хүн ам зүйн харьцуулсан үзүүлэлтүүд Эрсдэлт зан үйлийн харьцуулсан үзүүлэлтүүд ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, шинжилгээ, урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамрагдсан байдал ХДХВ-ийн халдварын байдал, эрсдэлт хүчин зүйлсийн холбоог олон хувьсагч ложистик регрессийн шинжилгээгээр тооцоолсон дүн Хүн ам зүйн үзүүлэлтүүд Хүн ам зүйн харьцуулсан үзүүлэлтүүд Бэлгийн зан үйлийн үзүүлэлтүүд Эрсдэлт зан үйлийн харьцуулсан үзүүлэлтүүд Мансууруулах бодис, архины хэрэглээ 9
Хүснэгт 20. Хүснэгт 21. Хүснэгт 22. Хүснэгт 23. Хүснэгт 24. Хүснэгт 25. Хүснэгт 26. Хүснэгт 27. БЗДХ-ын шинж тэмдэг илэрсэн байдал БЗДХ-ын шинж тэмдгийн харьцуулсан үзүүлэлтүүд ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага ба ташаа ойлголт ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ, урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамрагдсан байдал ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ болон урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамрагдсан байдлын харьцуулсан үзүүлэлтүүд Тэмбүүгийн халдварын тархалтын түвшин судалгааны байршлаар Эрсдэлт хүчин зүйлс болон тэмбүүгийн халдварын хоорондох хамаарлыг илтгэсэн олон хувьсагч бүхий ложистик регрессийн шинжилгээний дүн Ухрах замаар хувьсагч хасах регресс (stepwise regression with backward elimination)-ийн дүн 10
ЗУРГИЙН ЖАГСААЛТ Зураг 1. Зураг 2. Зураг 3. Зураг 4: Зураг 5. Зураг 6: Түүвэрлэлтийн загвар ЭБЭ олон нийтийн сүлжээ ХДХВ халдварын тархалтын байдлаар ЭБЭ олон нийтийн сүлжээ тэмбүүгийн халдварын тархалтын байдлаар Тэмбүүгийн өвчлөлийг оролцогчдын насны бүлэгт харьцуулсан зураглал Тэмбүүгийн халдварын тархалтын түвшин Улаанбаатар хотын дүүргийн хэмжээнд үнэлсэн тэмбүүгийн тархалт 11
НЭГ. УДИРТГАЛ 1.1 Судалгааны үндэслэл, зорилго, зорилт Үндэслэл Хүний Дархлал Хомсдолын Вирус (ХДХВ), Бэлгийн Замаар Дамжих Халдвар (БЗДХ)-ын тархалтыг харуулдан тандах судалгаа нь зорилтот хүн амын дундах ХДХВ, БЗДХ-ын тархалтын түвшинг тодорхойлж, тэдний ХДХВ, ДОХ-ын талаархи цогц мэдлэг, эрсдэлт зан үйл, түүнд гарч буй өөрчлөлтийг үнэлэх зорилготой. Уг судалгааны үр дүнг ХДХВ, ДОХ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг хязгаарлан барихад шаардлагатай үйл ажиллагааг төлөвлөх, ХДХВ, ДОХ, БЗДХ-тай тэмцэх, сэргийлэх чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааг үнэлэхэд ашигладаг. Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий ассамблейн ХДХВ, ДОХ-ын тусгай чуулган болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас гаргасан эрүүл мэндийн салбарын ХДХВ, ДОХ-ын урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хариу арга хэмжээг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд, Глобаль сангийн дэмжлэгтэй төслүүдийн үр дүн, үр нөлөөний шалгуур үзүүлэлтүүдийг шалгах, тайлагнахад судалгааны үр дүн мэдээллийн гол эх сурвалж болдог. Харуулдан тандалтын судалгаа Монгол улсад 2002 оноос эхлэн нийт 6 удаа хийгдсэн. 2009 онд хийгдсэн судалгаанд ХДХВ, БЗДХ-т өртөх өндөр эрсдэлтэй бүлгийг төлөөлүүлэн биеэ үнэлэгч эмэгтэйчүүд (ЭБҮ), эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд (ЭБЭ), хөдөлгөөнт хүн ам, БЗДХ-ын кабинетаар үйлчлүүлэгч эрэгтэйчүүд, эрсдэл багатай бүлгийг төлөөлүүлэн жирэмсэн эмэгтэйчүүд, цусны донор, сүрьеэтэй өвчтөн, 15-24 насны гэр бүлгүй эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг хамруулсан. 2009 оны судалгаагаар эмэгтэй биеэ үнэлэгчид, хөдөлгөөнт хүн ам, БЗДХ-ын кабинетийн үйлчлүүлэгчид болон эрсдэл багатай бүлгийн дунд ХДХВ-ын халдварын тохиолдол илрээгүй. Харин ЭБЭ-ийн дундах ХДХВын халдвар 1.8%, тэмбүүгийн тархалт эрсдэл өндөртэй бүлгүүдийн дундаас ЭБҮ-ийн дунд хамгийн өндөр (18.3%) байсан. Уг судалгаагаар судалгааны нийт бүлгүүдийн дунд ХДХВ-ийн халдварын тархалт бага байгааг харгалзан гүүр хүн ам болон эрсэл багатай бүлгийг хамарсан судалгааг 4 жил тутамд, харин өндөр эрсдэлт бүлгийн судалгааг 2 жил тутамд хийх зөвлөмжийг судалгааны удирдах зөвлөлөөс гаргасан. Энэхүү зөвлөмжид үндэслэн 2011 оны тандалтын судалгаанд ХДХВ, БЗДХ-т өртөх өндөр эрсдэлтэй бүлгийг төлөөлөн ЭБҮ, ЭБЭ-ийг хамруулахаар судалгааны удирдах зөвлөлөөс шийдвэрлэсэн. 12
Өндөр эрсдэлтэй бүлгийнхэн ялангуяа ЭБЭ, ЭБҮ-ийн түүврийн хэмжээг зөв тооцоолж, түүвэрлэлт хийх үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай гэсэн зөвлөмжийн дагуу хариулагчид чиглэсэн түүврийн арга болон цаг хугацаа байршлын түүврийн аргыг ашиглаж хийсэн ба үүнтэй холбоотойгоор судалгааны арга, аргчлалыг шинэчлэн боловсруулсан юм. Судалгааны арга, аргачлал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор энэ удаагийн судалгааны дүн нь дараа дараачийн ижил арга, аргачлалаар хийгдсэн судалгаануудын суурь үзүүлэлт болгон харьцуулах боломжтой юм. Зорилго, зорилтууд Өндөр эрсдэлтэй бүлгийн хүн амын дунд ХДХВ, БЗДХ-ын тархалт болон халдварт өртөх эрсдэлтэй зан үйлийн түвшинг тогтооход судалгааны зорилго оршино. Судалгааны үндсэн зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. ЭБЭ, ЭБҮ-ийн дунд ХДХВ, БЗДХ-ын тархалтыг тодорхойлох ЭБЭ, ЭБҮ-ийн ХДХВ/ДОХ, БЗДХ-ын талаархи мэдлэг, эрсдэлт зан үйлийн түвшинг тодорхойлох Судалгааны үр дүнг өмнө хийгдсэн тандалтын судалгааны үр дүнтэй харьцуулан дүгнэх 1.2 Тайлангийн бүтэц Судалгааны тайлан нь 4 үндсэн хэсгээс бүрдэж байна. Эхний хэсэг нь судалгааны үндэслэл, зорилго зорилтуудыг тодорхойлж өгөв. Хоёр болон гурав дахь хэсэгүүдэд судалгааны ёс зүй, загвар, арга зүй, хүн ам, байршил, түүврийн хэмжээ, мэдээлэл цуглуулалт, хэрэглэгдэхүүн, боловсруулалт, үр дүнг тайлбарласан. Дөрөв дэхь хэсэгт ЭБЭ, ЭБҮ-ийн судалгааны үр дүн дээр суурилсан хөтөлбөрийн цаашдын хэрэгжилтэнд зориулсан зөвлөмжийг тусгасан. 13
ХОЁР. ЭРЧҮҮДТЭЙ БЭЛГИЙН ХАВЬТАЛД ОРДОГ ЭРЧҮҮДИЙН ДУНДАХ ХДХВ, ТЭМБҮҮГИЙН ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ ТАЙЛАН 2011 Улаанбаатар хотод 2012 оны 1 сарын 4-өөс 2 сарын 1-ний хооронд хариулагч чиглүүлсэн түүвэрлэлтийн (ХЧТ) аргыг хэрэглэн эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог 200 эрчүүд (ЭБЭ)- ийг тандалт судалгаанд хамрууллаа. 2.1 СУДАЛГААНЫ АРГАЧЛАЛ 2.1.1 Судалгааны ёс зүй Судалгааны аргачлалыг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ийн эрдмийн зөвлөлийн хурлаар батлуулж, судалгааны ёс зүйн асуудлыг ЭМЯ-ны Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны хурлаар хэлэлцүүлэн судалгаа хийх зөвшөөрөл авсан. Оролцогчдоос судалгаанд хамрагдах зөвшөөрлийг бичгээр авч, мэдээллийг нэр хаяггүй цуглуулж, нууц үгээр хамгаалсан файлд хадгалсан ба бөглөсөн асуумжийг тусгайлан архивт хадгаллаа. 2.1.2 Судалгааны загвар, арга зүй Энэ нь агшингийн судалгаа бөгөөд түүвэрлэлтийг ХЧТ аргаар гүйцэтгэсэн. ХЧТ арга нь цасан бөмбөлгийн түүвэрлэлтийн (Snowball sampling) аргатай төстэй бөгөөд түүвэрлэлтийг судалгааны шалгуурыг хангасан цөөн тооны үрүүд эхлүүлдэг. Үр гэдэг нь зориудаар сонгон авсан судалгааны эхний оролцогч бөгөөд энэ хүн нь купон тараах замаар олон нийтийг судалгаанд хамруулна. Үр бүр өөрийн хүрээний тодорхой тооны ЭБЭ-д (ихэвчлэн 3 хүртэлх) судалгаанд оролцох урилга (купон) тараадаг. Судалгаанд шинээр хамрагдсан ЭБЭ дараагийн ЭБЭ-ийг урих замаар хэд хэдэн үелэлтэйгээр судалгаанд элсүүлэх бөгөөд энэ нь түүврийн хэмжээ хүртэл үргэлжилнэ (Зураг 1). 14
Зураг 1. Түүвэрлэлтийн загвар (эх сурвалж: ХЧТ сургалтын гарын авлага, Өвчний хяналтын төв, Олон улсын ДОХ-ын хөтөлбөр, 2006). Хэд хэдэн үелэлийн дараа судалгааны түүвэрлэлт эхний үелэлээс хамааралгүйгээр үргэлжилнэ. Өөрөө оролцсон болон бусдыг элсүүлсний төлөө судалгаанд хамрагдагсдад давхар урамшуулал олгосон. ЭБЭ олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг Хамтдаа төв, Залуус эрүүл мэнд төв болон Хүний эрх-залуус-эрүүл мэндийг дэмжих төв зэрэг төрийн бус байгуулагуудын оролцоотойгоор судалгаа эхлүүлэх 5 үрийг сонгосон. 2.1.3 Судалгааны хүн ам, шалгуур Судалгаанд доорх шалгууруудыг хангасан оролцогчдыг хамрууллаа. Үүнд: 15-49 насны эрэгтэй; Сүүлийн 12 сарын хугацаанд эрэгтэй хүнтэй (шулуун гэдсээр эсвэл амаар) бэлгийн хавьталд орсон; Зөвшөөрлийн хуудастай танилцаж, судалгаанд оролцох зөвшөөрөл өгөх чадвартай; Сүүлийн 3 сард ийм төрлийн судалгаанд оролцоогүй. ХДХВ-ийн халдвартай байх нь судалгаанаас хасах шалгуур болоогүй. 2.1.4 Купоны менежмент, урамшуулал Судалгаанд хамрагдах ЭБЭ-д зориулан тусгайлан кодлож бэлтгэсэн купоны тараалтыг ХЧТ-ийн купон менежер программын тусламжтайгаар хянасан. Оролцогч тус бүрт гурван долоо хоногийн хүчинтэй хугацаатай 3 купон олгогдсон. 2.1.5 Судалгааны баг Судалгааны баг нь ерөнхий судлаач, дэд зохицуулагч, купон менежер, асуумж судалгаа авагч - 4, цусны сорьц авах сувилагч, судалгааны мэдээг компьютерт шивэх ажилтнаас бүрдсэн байв. Багийн бүх гишүүд асуумж авах, судалгаанд оролцогчдын мэдээллийн нууцыг хадгалах зэрэг судалгааны арга барил эзэмших сургалтанд хамрагдсан. Түүнчлэн ЭБЭ-ийг зөв таньж, судалгаанд хамруулах, мэдээ цуглуулахад гарч болох алдаанаас сэргийлэх зааварчилгааг мөрдөж ажилласан. 2.1.6 Судалгааны байр 15
Байрыг сонгохдоо ая тух, ээлтэй, аюулгүй орчинг бүрдүүлэх, нууц хадгалах, оролцогч байршлыг олоход хүндрэлгүй, асуумж болон цусны шинжилгээ авахад тохиромжтой, шинжилгээний сорьцуудыг төв лабораторид хүргэхэд ойр зэрэг шалгууруудыг харгалзаж сонгосон болно. 2.1.7 Түүврийн хэмжээ Нийт 15-49 насны эрэгтэйчүүдийн ойролцоогоор 2% нь ЭБЭ байж болох таамаглалд үндэслэн Улаанбаатар хотын 2011 оны тухайн насны эрэгтэй хүн амын тоо, 2009 оны тандалт судалгаагаар тогтоогдсон ЭБЭ-ийн дундах тэмбүүгийн халдварын түвшин (5.4%), судалгааны арга зүйн нөлөө (2), зан үйлийн судалгаанд оролцогчдоос цусны шинжилгээнд хамрагдах хувь (80%), 95%-ийн итгэмжит хязгаараар бодож түүврийн хэмжээ 187 байхаар тооцоолсон. Түүврийн хэмжээг тооцсон томъёо: n = [DEFF*Np(1-p)]/ [(d 2 /Z 2 1-α/2*(N-1)+p*(1-p)] Нийт эх олонлогийн тоо (N): 6621 буюу Улаанбаатар хотын 15-49 насны нийт эрэгтэйчүүдийн 2% нь ЭБЭ; Судалгааны хүн амын дундах үр дагаврын таамаглаж буй давтамж (p): 5,4%+/-5 буюу 5.4% нь тэмбүүгийн тархалт (2009 тандалт судалгаа); Үр дагаврын хэлбэлзэл (absolute +/- %) (d): 5%; Судалгааны арга зүйн нөлөө (DEFF): 2; 2.1.8 Судалгааны хэрэглэгдэхүүн Судалгааны зорилго, зорилтод нийцсэн, өмнөх судалгаануудад ашиглагдаж байсан асуумжийг хэрэглэсэн. Зөвхөн олон нийтийн хүрээллийн тухай асуултыг нэмж оруулсан. Асуумж нь хүн ам зүй, бэлгийн зан үйл, мансууруулах бодисын хэрэглээ, БЗДХ-ын өвчлөлийн түүх, ХДХВ, ДОХ, БЗДХ-ын талаарх мэдлэг, сайн дурын зөвлөгөө шинжилгээтэй холбоотой багц асуултуудаас бүрдсэн байв. ЭБЭ олон нийтийн хүрээллийн тухай дараах 3 асуултыг нэмж оруулсан. Үүнд: (1) та эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог хэдэн эрэгтэйг мэддэг вэ? (2) тэдгээрээс давхардаагүй тоогоор сүүлийн 6 сарын хугацаанд та хэдэн ЭБЭ-тэй уулзсан/ярилцсан бэ? (3) та дараагийн 3 долоо хоногийн хугацаанд (купоны хүчинтэй байх хугацаа) ойролцоогоор хэдэн ЭБЭ-тэй холбогдож чадах вэ? 16
Гуравдах асуултын хариулт нь ЭБЭ-ийн хүрээллийн тоо хэмжээг илтгэх ба ХЧТ судалгаанд хамрагдах магадлалыг жинлэж дүн шинжилгээ хийхэд хэрэглэсэн. Хэрвээ уг асуултад 0 буюу "мэдэхгүй гэж хариулсан тохиолдолд хоёрдугаар асуултын хариултыг үндэслэж хүрээлэл дэх ЭБЭ-ийн тоо хэмжээг тогтоов. 2.1.9 Лабораторийн шинжилгээ Цусны сорьцыг цуглуулж, тасалгааны хэмд 4 цагаас илүүгүй байлгасны дараа лабораторид илгээж байсан. Сорьцын хадгалалт ба тээвэрлэлтийг 2009 онд Эрүүл мэндийн сайдын 429-р тушаалыг баримтлан хийж гүйцэтгэсэн. Бүх шинжилгээ протоколын дагуу ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторид хийгдсэн. ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ Судалгаанд ХДХВ-ийн халдвар илрүүлэх хурдавчилсан арга (SD HIV Ѕ Rapid 3.0, Standart Diagnostic Inc, Korea) ашигласан бөгөөд эерэг гарсан тохиолдолд фермент холбоот эсрэгбиеийн урвалын арга (ELISA) болон батлах шинжилгээнд дархан дардасын (Westernblot) аргыг ашигласан. Тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээ Шинжилгээнд тэмбүүгийн халдвар илрүүлэх сийвэнт түргэвчилсэн урвал (RPR test kit, New Market Laboratories Ltd. Kentford, Newmarket, CB 8 & PN-UK) болон Treponema Pallidum-ын өвөрмөц эсрэгбие илрүүлэх цус наалдуулах урвал (TPHA test kit, New Market Laboratories Ltd. Kentford, Newmarket, CB8 & PN-UK) ашиглав. TPHA урвал эерэг, RPR урвалын титр > 1:2 байсан тохиолдолд тэмбүүгийн халдварыг эерэг гэж дүгнэв. Чанарын хяналт ХӨСҮТ-ийн лабораторид бүх эерэг сорьц, сөрөг сорьцын 10%-ийг санамсаргүйгээр түүвэрлэн дахин шинжилж чанарын дотоод хяналтыг стандартын дагуу хийж гүйцэтгэсэн. Тохироо 100% байв. 2.1.10 Бэлгийн замаар дамжих халдварын (БЗДХ) оношлогоо, эмчилгээ Судалгаанд хамрагдагсдад шинжилгээний өмнөх болон дараах зөвлөгөө өгсөн. Лабораторийн шинжилгээгээр БЗДХ илэрсэн тохиолдолд үндэсний оношлогоо, эмчилгээний удирдамжийн дагуу эмчилгээг үнэ төлбөргүй хийсэн. 2.1.10 Мэдээлэл боловсруулалт Асуумжийг компьютерт шивж оруулахад гарч болох механик алдааг багасгах зорилгоор асуумжийг давхар шивж тулган зөрүүтэй утгыг асуумжаас дахин нягтлан шалгаж, 17
шаардлагатай засварыг оруулж боловсруулалтад бэлтгэсэн. Мэдээний утга зөрөх, асуултын хариултууд хоорондоо нийцэхгүй байх, асуулт алгасах, кодын алдаа зэргийг мэдээ боловсруулах шатанд давхар хянасан. Хувьсагч тус бүрийн мэдэхгүй болон огт хариулаагүй утгууд 10%-аас бага байгаа тохиолдлыг мөн боловсруулалтад оруулаагүй болно. Судалгааны мэдээний үргэлжилсэн хувьсагчийн дундаж ба голч, нэрлэсэн хувьсагчийн давтамжийг тооцсоны дараа хувьсагч тус бүрийн жинлэсэн (adjusted/weigthed) үзүүлэлтүүдийг тооцож гаргасан. Үргэлжилсэн хувьсагчийг (нас, бэлгийн хавьтагчийн тоо г.м) урьдчилан тодорхойлсон бүлгээр эсвэл тухайн хувьсагчийн тохиолдох давтамжаас (observed distribution) хамааран ангилсан (жишээ нь 25-аас доош насны хувийг тодорхойлохдоо 15-24 насны бүлгийг авч үзсэн). Хоёр хувьсагчийн дүн шинжилгээг (bivariate analysis) ХДХВ-ийн халдвартай эсэхтэй харьцуулж жинлэн тооцсон ба ХДХВ-ийн халдвартай эсэхтэй p<0.20 түвшинд хамааралтай тохиолдолд олон хувьсагчтай ложистик регрессийн (multivariate logistic regression) дүн шинжилгээ хийсэн. ХЧТ аргаар цуглуулсан мэдээнд ложистик регрессийн боловсруулалт хийхэд үрийн мэдээг оруулдаггүй зарчмын дагуу боловсруулалтад оруулаагүй. Бэлгэвчийн хэрэглээ, бэлгийн хавьтлын хэлбэр, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэсэн эсэх, урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамрагдсан байдал, архины хэрэглээ, эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд ордог эсэх болон ХДХВ-ийн халдварын талаарх мэдлэг зэрэг үзүүлэлтүүдээр олон хувьсагчтай ложистик регрессийн дүн шинжилгээ хийж ХДХВийн халдвартай эсэхэд суурилан жинлэн тооцсон. Нас, гэрлэлт зэрэг хүн ам зүй, нийгмийн үзүүлэлт ХДХВ-ийн халдвартай эсэхтэй хамааралтай байж болзошгүй гэж таамагласан тул р утга хамааралгүйгээр регрессийн дүн шинжилгээ хийв. Судалгааны үр дүнг ерөнхий (crude) болон жинлэсэн (weighted) утгаар харуулсан. Ерөнхий утга нь зөвхөн судалгааны түүвэр буюу судалгаанд хамрагдсан ЭБЭ-д хамаатай үр дүн болох ба жинлэсэн утга нь нийт ЭБЭ-ийг төлөөлсөн үр дүн болно. ЭБЭ-ийн хүрээн дэх тоо бага эсвэл зөвхөн өөрийн хүрээний хүнийг судалгаанд элсүүлсэн тохиолдолд жинлэсэн үр дүнг гаргах боломжгүй тул жинлэсэн утга тооцоогүй. Энэ тохиолдолд үр дүнг тооцоолох боломжгүй гэж тэмдэглэсэн болно. Мэдээний боловсруулалтыг ХЧТ аргын дүн шинжилгээний програм, STATA боловсруулалтын програмыг (STATA/IC Version 12.1, Stata Corporation, College Station, Texas, USA) ашиглан гүйцэтгэсэн. ХЧТ аргын дүн шинжилгээний програм нь тухайн 18
оролцогчийн хүрээн дэх ЭБЭ-ийн тоо хэмжээ болон ижил төст шинж байдлыг (гомофиль) тооцож боловсруулалт хийдэг 1. Хүрээний зураглалыг Netdraw програм ашиглаж гаргасан 2. 2.2 СУДАЛГААНЫ ҮР ДҮН 2.2.1 Судалгааны үр ба оролцогчид Судалгаа эхлүүлэх 23-49 насны 5 үр сонгогдож, үр тус бүр судалгаанд оролцогчдыг амжилттай хамруулж чадсан. Хүснэгт 1-д үр тус бүрийн хамруулсан оролцогчийн тоог харуулав. Хамгийн том хүрээлэл нь 8 үелэл үүсгэж, нийт 68 хүнийг хамруулсан. Хүрээний зураглалыг Зураг 2, 3-аар харууллаа. Нийт оролцогчдын 85% нь өөрийн хүрээний найз нөхөд, бусад танил ЭБЭ, бэлгийн хамтрагчдаа хамруулсан байна. Судалгааны үр дүнгийн ихэнх үзүүлэлтийн ижил төст (гомофиль) утга 0 байгаа нь санамсаргүй түүвэрлэлт болсныг илтгэв. Хүснэгт 1. Үр тус бүрээс судалгаанд хамрагдсан ЭБЭ-ийн тоо Үр Хүрээний үелэл Оролцогчдын тоо 1 6 46 2 6 42 3 8 68 4 4 11 5 6 33 2.2.2 Хүн ам зүйн үзүүлэлтүүд Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 30, голч нас 29, насны хязгаар 17-49 (Хүснэгт 2) байв. 45 болон түүнээс дээш насныхан 5%-ийг эзэлж байлаа. Боловсролын түвшингээр 50 гаруй хувь нь дээд боловсролтой (ерөнхий-62.5%, жинлэсэн-54.4, 95% ИХ: 47.2, 61.4) байв. Судалгаанд хамрагдагсдын 8% нь (жинлэсэн-13.2%. 95% ИХ: 8.3, 20.4) гэрлэсэн бөгөөд эхнэртэйгээ хамт амьдардаг, 32% нь (жинлэсэн 24.1%, 95% ИХ: 9.0, 30.0) гэрлээгүй боловч эрэгтэй байнгын хамтран амьдрагчтай. Купон хүчинтэй байх 3 долоо хоногийн хугацаанд оролцогчийн уулзах боломжтой хүрээний ЭБЭ-ийн дундаж тоо 11, голч тоо нь 4 байв. 1 Schonlau M. and Liebau E. Respondent-driven sampling. The Stata Journal, 2012; 12,: 72 93 2 Borgatti, SP, Everett, MG and Freeman, LC. Ucinet for windows: software for social network analysis. Harvard, MA: Analytic Technologies 2002. 19
Хүснэгт 2. Хүн ам зүйн үзүүлэлтүүд (n=200) Үзүүлэлт Ерөнхий % Жинлэсэн % (n/n) (95% ИХ) Нас Дундаж/голч (хязгаар) 30/29 (17, 49) Насны ангилал 15-24 35.5 (71/200) 38.8 (32.3, 46.0) 25-34 36.0 (72/200) 32.1 (26.2, 38.7) 35-44 23.5 (47/200) 23.7 (18.2, 30.1) 45 5.0 (10/200) 5.4 (2.9, 9.8) Боловсрол бүрэн дунд 37.5 (75/200) 45.6 (38.6, 52.8) Коллеж, их дээд сургууль 62.5 (125/200) 54.4 (47.2, 61.4) Гэрлэлтийн Гэрлэсэн, эхнэртэйгээ 8.0 (16/200) 13.2 (8.3, 20.4) байдал хамт амьдардаг Гэрлээгүй, эрэгтэй 32.0 (64/200) 24.1 (19.0, 30.0) байнгын бэлгийн хавьтагчтай Гэрлээгүй, байнгын 43.0 (86/200) 41.6 (34.8, 48.7) бэлгийн хавьтагчгүй Тусдаа амьдардаг, 17.0 (34/200) 21.1 (34.8, 48.7) бэлэвсэн, салсан ЭБЭ-ийн хүрээ Дундаж/голч (хязгаар) 11/4 (1, 200) Боломжгүй 2.2.3 Бэлгийн зан үйл Судалгаанд хамрагдагсдын бэлгийн хавьталд анх орсон дундаж нас 18, голч нас 18, насны хязгаар 8-36 (Хүснэгт 3) байсан бөгөөд ойролцоогоор 70% нь 16-20 насандаа бэлгийн хавьталд анх орсон байна. Судалгаанд оролцогчдын ойролцоогоор тал хувь нь анх бэлгийн хавьталд орохдоо эмэгтэй хүнтэй харьцаанд орсон (ерөнхий-46.5%, жинлэсэн- 55.5%, 95% ИХ: 48.5, 62.3). Бэлгэвчийн хэрэглээний хувьд нийт оролцогчдын талаас бага хувь нь (ерөнхий-42.5%, жинлэсэн-40.3%, 95% ИХ: 33.7, 47.3) бэлгэвчийг тогтмол хэрэглэдэг байна. Хүснэгт 3. Бэлгийн амьдралын түүх (n=200) Үзүүлэлт Ерөнхий % (n/n) Бэлгийн хавьталд Дундаж/голч анх орсон нас (хязгаар) 18/18 (8, 36) Жинлэсэн % (95% ИХ) Анх бэлгийн хавьталд орсон хэлбэр Актив 17.5 (35/200) 13.2 (9.5, 18.1) Пассив 21.0 (42/200) 21.0 (15.8, 27.2) 20
Универсаль 14.0 (28/200) 10.0 (6.9, 14.3) Эмэгтэй хүнтэй 46.5 (93/200) 55.5 (48.5, 62.3) Аман 1.0 (2/200) 0.3 (0.07, 1.1) Бэлгэвчийн хэрэглээ Байнга 42.5 (85/200) 40.3 (33.7,47.3) Ихэнхдээ 29.0 (58/200) 24.2 (19.0, 30.4) Заримдаа 20.0 (40/200) 26.2 (20.0,33.5) Ховорхон 3.5 (7/200) 2.8 (1.3, 5.7) Огт хэрэглэдэггүй 5.0 (10/200) 6.5 (3.5, 11.7) Судалгаанд оролцогчдын эрчүүдтэй бэлгийн хавьталд орсон зан үйлийг Хүснэгт 4-т харуулав. Нийт ЭБЭ-ийн тал орчим хувь нь (ерөнхий-39.7%, жинлэсэн-50.0%, 95% ИХ: 42.9, 57.2) сүүлийн 12 сарын хугацаанд нэгээс олон эрэгтэй бэлгийн хавьтагчтай байлаа. Тэдний дунд бэлгийн хавьтлын актив болон универсаль хэлбэрүүд давамгайлж байсан бөгөөд дунджаар тус бүр 40% (актив ерөнхий 44.2%, жинлэсэн-49.5%, 95% ИХ: 42.5, 56.5; универсаль ерөнхий-40.2%, жинлэсэн-36.1%, 95% ИХ: 29.8, 43.0) байв. Сүүлийн 12 сард эрэгтэй бэлгийн хавьтагчтайгаа бэлгэвч тогтмол хэрэглэсэн байдал нь 50%-иас бага, харин сүүлийн бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэсэн байдал нь 70% орчим байв. Төлбөр авч бэлгийн хавьталд орсон 8 оролцогч (ерөнхий -4.0%, жинлэсэн-2.8%, 95% ИХ: 1.4, 5.5) байлаа. Хүснэгт 4. Сүүлийн 12 сард эрчүүдтэй бэлгийн хавьталд орсон байдал (n=200) Үзүүлэлт Бэлгийн хавьталд орсон эрэгтэйн тоо Ерөнхий % (n/n) Жинлэсэн % (95% ИХ) Дундаж/голч (хязгаар) 3/2 (1, 25) 1 39.7 (79/199) 50.0 (42.9, 57.2) 2-4 43.2 (86/199) 38.7 (32.1, 45.7) >=5 17.1 (34/199) 11.3 (8.0,15.6) Бэлгийн хавьталд голчлон ордог хэлбэр Актив 44.2 (88/199) 49.5 (42.5, 56.5) Пассив 15.6 (31/199) 14.4 (10.3, 19.8) Универсаль 40.2 (80/199) 36.1 (29.8, 43.0) Бэлгэвчийн хэрэглээ сүүлийн 12 сард Байнга 47.5 (95/200) 47.4 (40.5,54.4) Ихэнхдээ 26.5 (53/200) 23.1 (17.9,29.2) Заримдаа 15.5 (31/200) 17.5 (12.6,23.8) Ховорхон 3.5 (7/200) 3.5 (1.7,7.2) Огт хэрэглээгүй 7.0 (14/200) 8.6 (5.1, 13.9) 21
Сүүлийн удаа бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэсэн байдал 70.2 (139/198) 71.0 (64.3, 76.9) Эрэгтэй хүнтэй бэлгийн хавьталд орохдоо төлбөр авсан байдал 4.0 (8/200) 2.8 (1.4, 5.5) Сүүлийн 12 сард эмэгтэй хүнтэй бэлгийн хавьталд орсон зан үйлийг Хүснэгт 5-д харуулав. Судалгаанд оролцогчдын ойролцоогоор 40% нь (ерөнхий 36.0%, жинлэсэн 45.8%, 95% ИХ: 38.7, 53. 0) эмэгтэй хүнтэй бэлгийн хавьталд орсон байв. Оролцогчдын тал хувь нь (ерөнхий 50.7%, жинлэсэн 41.4%, 95% ИХ: 30.5, 53. 2) тохиолдлын (байнгын бус хавьтагч, эсвэл биеэ үнэлэгч бус эмэгтэйтэй) бэлгийн хавьталд оржээ. Сүүлийн 12 сард эмэгтэй хүнтэй бэлгийн хавьталд орсон оролцогчдын гуравны нэг нь (ерөнхий-36.6%, жинлэсэн-31.1%, 95% ИХ: 21.6, 42.6) нэгээс олон эмэгтэй хавьтагчтай байсан байна. Хамгийн сүүлд байнгын бус эмэгтэй хавьтагчтай бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэсэн байдал 75% (жинлэсэн - 62.5%, 95% ИХ: 43.0, 78.6) байв. Хоёр оролцогч сүүлийн 12 сард эмэгтэй биеэ үнэлэгчтэй бэлгийн хавьталд орсон байлаа. Хүснэгт 5. Сүүлийн 12 сард эмэгтэй хүнтэй бэлгийн хавьталд орсон байдал (n=200) Үзүүлэлт Ерөнхий % (n/n) Жинлэсэн % (95% ИХ) Эмэгтэй хүнтэй бэлгийн хавьталд орсон 36.0 (72/200) 45.8 (38.7, 53.0) Бэлгийн хавьталд орсон эмэгтэйчүүдийн тоо Дундаж/голч (хязгаар) 2/1 (1,20) 1 63.4 (45/71) 68.9 (57.4,78.4) > = 2 36.6 (26/71) 31.1 (21.6, 42.6) Эмэгтэй хүнтэй тохиолдлын бэлгийн хавьталд орсон 50.7 (36/71) 41.4 (30.5,53.2) Сүүлийн удаа эмэгтэй хүнтэй тохиолдлын бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэсэн байдал 75% (27/36) 62.5 (43.0,78.6) Биеэ үнэлэгч эмэгтэйтэй бэлгийн хавьталд орсон 2.9 (2/70) боломжгүй 22
2.2.4 Мансууруулах бодис, архины хэрэглээ Судалгаанд оролцогчдын 80 гаруй хувь нь сард дор хаяж нэг удаа архи хэрэглэдэг байна (Хүснэгт 6). Тэдний 20 хүрэхгүй хувь нь (ерөнхий 16.0%, жинлэсэн 18.7, 95% ИХ: 13.6, 25.3) архи огт хэрэглэдэггүй, эсвэл жилд нэг хоёр удаа хэрэглэдэг байна. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж үзсэн нь 11.5% (жинлэсэн 6.5%, 95% CI: 4.3, 9.7) ба сүүлийн 12 сарын хугацаанд мансууруулах бодис тарьж хэрэглэсэн оролцогч байхгүй байв. Хүснэгт 6. Мансууруулах бодис, архины хэрэглээ (n=200) Үзүүлэлт Ерөнхий % Жинлэсэн % (n/n) (95% ИХ) Архины хэрэглээ 7 хоногт нэг удаа 40.0 (80/200) 33.7 (27.6, 40.3) Сард нэг удаа 44.0 (88/200) 47.6 (40.6, 54.6) Огт хэрэглэдэггүй буюу ховор 16.0 (32/200) 18.7 (13.6, 25.3) Мансууруулах бодис хэрэглэж үзсэн эсэх 11.5 (23/200) 6.5 (4.3, 9.7) Сүүлийн 12 сард мансууруулах бодис тарьж хэрэглэсэн эсэх 0.0% (0/23) 2.2.5 Бэлгийн замаар дамжих халдвар Тооцох боломжгүй Сүүлийн 12 сарын хугацаанд бэлгийн замаар дамжих халдварын шинж тэмдэг (бэлэг эрхтэнээс ялгадас гарах, бэлэг эрхтэн дээр яр, шархлаа гарах) илэрсэн цөөн тооны тохиолдол байв (Хүснэгт 7). Тухайлбал, 199 хүнээс 15 хүн бэлэг эрхтэнээс ялгадас гарсан (ерөнхий 7.5%, жинлэсэн 5.0%, 95% ИХ: 3.0, 8.2), 6 хүн (ерөнхий-3.0%, жинлэсэн тооцох боломжгүй) бэлэг эрхтэн дээр яр, шархлаа гарсан гэж мэдээлсэн. Дээрх шинж тэмдгүүд илэрсний улмаас тал хувь нь (ерөнхий 50%, жинлэсэн 36.7%, 95% ИХ: 20.3, 56.9) эмчилгээнд хамрагдсан байна. Хүснэгт 7. Бэлгийн замаар дамжих халдварын шинж тэмдэг илэрсэн байдал (n=200) Үзүүлэлт Ерөнхий % (n/n) Жинлэсэн % (95% ИХ) Бэлэг эрхтэнээс ялгадас гарч байсан 7.5% (15/199) 5.0 (3.0,8.2) Бэлэг эрхтэн дээр яр, шархлаа гарч байсан 3.0% (6/199) Боломжгүй Дээрх шинж тэмдгүүд илэрсний улмаас эмчлүүлсэн 50.0 (13/26) 36.7 (20.3, 56.9) 23
2.2.6 ХДХВ-ийн халдварын талаарх мэдлэг, хандлага, ташаа ойлголт ХДХВ-ийн халдвар бэлгийн замаар дамжихаас сэргийлэх аргыг зөв тодорхойлж, түгээмэл ташаа ойлголтуудыг үгүйсгэсэн оролцогчдын эзлэх хувь 90%-иас дээш (Хүснэгт 8) байсан боловч 5 асуултанд бүгдэд нь зөв хариулсан оролцогчдын эзлэх хувь 60.2% (жинлэсэн 58.9%, 95% ИХ: 51.4, 66.0) байв. Хүснэгт 8. ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, ташаа ойлголт (n=200) Үзүүлэлт Ерөнхий % (n/n) Жинлэсэн % (95% ИХ) Бэлгийн үнэнч, нэг хавьтагчтай байснаар ХДХВ-ийн халдвар дамжих эрсдэл буурна 92.7% (178/192) 92.9% (88.3, 95.8) Бэлгийн хавьталд орох бүртээ бэлгэвч зөв хэрэглэснээр ХДХВ-ийн халдвараас сэргийлж чадна 95.5% (190/199) 93.8 (88.6, 96.8) Гаднаас нь харахад эрүүл хүн ХДХВ-ийн халдвартай байж болно 95.2 (180/189) 96.7 (93.8, 98.3) Шумууланд хазуулахад ХДХВ-ийн халдвар дамжихгүй 72.2 (127/176) 67.0 (59.3, 73.9) ХДХВ-ийн халдвартай хүнтэй гар барих, хоол, хүнсээ хувааж идэхэд халдвар дамжихгүй 92.9 (182/196) 93.0 (88.4, 95.8) Дээрх бүх асуултанд зөв хариулсан 60.2 (106/176) 58.9 (51.4, 66.0) 2.2.7 ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ, зөвлөгөө ба урьдчилан сэргийлэх хөтөлбөр Хүснэгт 9-д сүүлийн 12 сард ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ, зөвлөгөө болон урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамрагдсан байдлыг харуулав. Оролцогчдын ойролцоогоор 67% нь (ерөнхий 66.5%, жинлэсэн-54.6%, 95% ИХ: 47.2, 61.8) сүүлийн 12 сард ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдсан, 64.5% нь (жинлэсэн 55.3%, 95% ИХ: 48.0, 62.4) хариугаа мэдэж авсан байна. Судалгаанд оролцогчдын тал хувь нь (ерөнхий-51.8%, жинлэсэн-33.6%, 95% ИХ: 27.6, 40.1) ХДХВ-ийн урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамрагджээ. 24
Хүснэгт 9. ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ болон урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамрагдсан байдал (n=200) Үзүүлэлт Ерөнхий % (n/n) Жинлэсэн % (95% ИХ) ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэсэн 66.5 (133/200) 54.6 (47.2, 61.8) ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэж хариугаа авсан 64.5 (129/200) 55.3 (48.0, 62.4) Сайн дураар шинжилгээ хийлгэсэн 83.3 (110/132) 79.9 (71.4, 86.3) ХДХВ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх ямар нэгэн үйл ажиллагаанд хамрагдсан Үүнээс: Сургалт Бүлгийн ярилцлага Сайн дурын зөвлөгөө шинжилгээ Олон нийтийг идэвхижүүлэх үйл ажиллагаа Бэлгэвч, чийгшүүлэгч авсан БЗДХ-ын оношлогоо 51.8 (103/199) 78.4 (80/102) 34.3 (35/102) 57.8 (59/102) 48.0 (49/102) 65.7 (67/102) 22.6 (23/102) 33.6 (27.6, 40.1) 75.3 (66.2,82.6) 28.8 (21.2,37.9) 43.6 (34.5,53.3) 33.2 (25.2,42.2) 44.9 (35.4,54.8) 12.3 (8.1,18.3) ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэх бол хаана очихоо мэднэ 87.0 (174/200) 80.0 (72.5, 88.5) 2.2.8 ХДХВ ба тэмбүүгийн халдварын тархалт ХДХВ, тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээнд нийт 196 оролцогч хамрагдаж, 4 хүн шинжилгээнээс татгалзсан. Шинжилгээнд хамрагдсан оролцогчдын 21-д нь (ерөнхий 10.7%, жинлэсэн 7.5%, 95% ИХ: 4.9, 11.4) ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээний хариу эерэг (Хүснэгт 10), 8-д нь (ерөнхий 4.1%, жинлэсэн-3.4%, 95% ИХ: 1.7, 6.7) тэмбүү илрүүлэх шинжилгээний хариу эерэг гарсан. Зураг 2 болон 3-т оролцогчдын дунд илэрсэн ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтыг тус тус дүрслэн харуулав. Хүснэгт 10. ХДХВ болон тэмбүүгийн халдварын тархалтын түвшин (n=196) Үзүүлэлт Ерөнхий % Жинлэсэн % (n/n) (95% ИХ) ХДХВ-ийн халдварын тархалт 10.7 (21/196) 7.5 (4.9, 11.4) Тэмбүүгийн халдварын тархалт 4.1 (8/196) 3.4 (1.7, 6.7) 25
Шинжилгээний хариу эерэг гарсан оролцогчдын ХДХВ-ийн халдвар авахад нөлөөлж болохуйц хүчин зүйлсийг хоёр ба олон хувьсагчийн ложистик регрессээр шинжилсэн. ХДХВ-ийн халдвартай оролцогчдыг бодвол халдваргүй оролцогчдын нас харьцангуй залуу (халдвартай оролцогчдын дундаж/голч нас нь 33/33, халдваргүй оролцогчдын дундаж/голч нас нь 30/29, p=0.058) байгаа боловч (Хүснэгт 11) ХДХВ-ийн халдвартай байх нь нас, боловсролын түвшин, гэрлэлтийн байдалтай статистик хамааралгүй байв. ХДХВ-ийн халдвартай ЭБЭ-ийн найз нөхдийн хүрээ нь халдваргүй ЭБЭ-тэй харьцуулахад том (халдвартай оролцогчдын дундаж/голч 16/5, халдваргүй оролцогчдын дундаж/голч 10/4, p=0.147) байлаа. Сүүлийн 12 сарын хугацаанд ХДХВ-ийн халдвартай оролцогчдын бэлгэвчийн тогтмол хэрэглээ (халдвартай оролцогчдын 17/21, 81.0%, халдваргүй оролцогчдын 74/175, 62.9%, p=0.007), хамгийн сүүлд эрэгтэй хүнтэй бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэсэн байдал (халдвартай оролцогчдын 18/21, 85.7%, халдваргүй оролцогчдын 117/173, 67.6%, p=0.073) зэрэг нь халдваргүй оролцогчидтой харьцуулахад илүү байв (Хүснэгт 12). Mөн ХДХВ-ийн халдвартай оролцогчид халдваргүй оролцогчдыг бодвол бэлгийн хавьталд пассив хэлбэрээр илүү ордог байна (p=0.091). Сүүлийн 12 сард эмэгтэй хүнтэй бэлгийн хавьталд орсон ХДХВ-ийн халдвартай оролцогч цөөн (халдвартай оролцогч 3/21, 14.3%, халдваргүй оролцогч 66/175, 37.7%, p=0.035) байлаа. ХДХВ-ийн халдвартай эсэх нь БЗДХ-ын шинж тэмдэг илэрсэн байдал, архи, мансууруулах бодисын хэрэглээтэй статистикийн хувьд хамааралгүй байв. ХДХВ-ийн халдварын талаарх оролцогчдын мэдлэгийн түвшин ХДХВ-ийн халдвартай эсэхтэй шууд хамааралтай байв (Хүснэгт 13). ХДХВ-ийн халдварын талаарх мэдлэгийг дүгнэх бүх асуултад зөв хариулсан ХДХВ-ийн халдвартай оролцогчдын эзлэх хувь (халдвартай оролцогчид 18/20, 90.0%, халдваргүй оролцогчид 87/153, 56.9%, p=0.005) халдваргүй оролцогчдоос илэрхий өндөр байв. Сүүлийн 12 сарын хугацаанд ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдсан (ХДХВ-ийн халдвартай 20/21, 95.2%, ХДХВ-ийн халдваргүй 110/175, 62.9%, p=0.003) болон ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамрагдсан байдал нь (ХДХВ-ийн халдвартай 16/21, 76.2%, ХДХВ-ийн халдваргүй 87/174, 50.0%, p=0.024) ХДХВ-ийн халдвартай оролцогчдын дунд мөн л өндөр байлаа. ХДХВ-ийн халдваргүй оролцогчдын багагүй хувь нь (26/175, 14.9%) ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хаана өгөхийг мэдэхгүй гэж хариулсан бол ХДХВ-ийн халдвартай оролцогчдоос мэдэхгүй гэсэн хариулт гараагүй байна (p=0.08). Олон хувьсагч бүхий ложистик регрессийн дүн шинжилгээгээр ХДХВ-ийн халдвартай хамааралтай хоёр хувьсагч тодорхойлогдсон. Үүнд бэлгэвчийн тогтмол хэрэглээ (OR=10.42, p<0.0001) болон ХДХВ-ийн халдвар дамжих үндсэн замуудыг зөв тодорхойлж, 26
түгээмэл ташаа ойлголтуудыг үгүйсгэсэн (OR=8.83, p=0.021) үзүүлэлтүүд орсон. ХДХВийн халдвартай байх магадлал нь бэлгэвч тогтмол хэрэглэдэг оролцогчдын хувьд тогтмол хэрэглэдэггүй оролцогчдыг бодвол 10 дахин илүү байв. ХДХВ-ийн халдвартай байх магадлал нь ХДХВ-ийн халдварын талаарх цогц мэдлэгтэй оролцогчдын хувьд цогц мэдлэггүй оролцогчдыг бодвол 9 дахин илүү байна. Гэрлээгүй, байнгын бэлгийн хамтрагчгүй, бэлгийн хавьталд пассив үүрэгтэй оролцдог, архи тогтмол хэрэглэдэг зэрэг уламжлалт эрсдэлт хүчин зүйлс нь гэрлэсэн, байнгын бэлгийн хамтрагчтай, бэлгийн хавьталд актив үүрэгтэй оролцдог, архи огт хэрэглэдэггүй буюу ховор хэрэглэдэг хүчин зүлстэй харьцуулахад ХДХВ-ийн халдвар авах магадлалтай холбоотой гарсан боловч эдгээр хувьсагч нь статистикийн хувьд хамааралгүй (p > 0.05) байв. Эмэгтэй хүнтэй бэлгийн хавьталд орох нь ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлийг багасгаж харагдуулж байгаа боловч (OR=0.33, 95% CI: 0.07, 1.62) статистикийн хувьд мөн л хамааралгүй (p=0.173) байв. Тэмбүүгийн халдвартай илэрсэн ЭБЭ-ийн тоо цөөн байсан тул регрессийн дүн шинжилгээ хийгдээгүй. 27
Хүснэгт 11. Хүн ам зүйн харьцуулсан үзүүлэлтүүд (n=196) Үзүүлэлт ХДХВ-ийн халдвартай ХДХВ-ийн халдваргүй Нийт (N) Ерөнхий % (n) Жинлэсэн % (95% ИХ) Ерөнхий % (n) Жинлэсэн % (95% ИХ) Нас Дундаж/голч (далайц) 196 33/33 (22, 49) 30/29 (17, 49) 0.058 Насны ангилал 15-24 70 10.0 (7) 7.0 (3.3, 14.2) 90.0 (63) 93.0 (85.8, 96.7) 25-34 71 7.0 (5) 4.9 (2.0, 11.4) 93.0 (66) 95.1 (88.6, 98.0) >=35 54 16.4 (9) 11.7 (6.1, 21.4) 83.6 (46) 88.3 (78.6, 93.9) 0.238 Боловсролын байдал <=бүрэн дунд 11 9.1 (1) 6.4 (0.8, 35.0) 90.9 (10) 93.7 (65.0, 99.2) коллеж/их, дээд сургууль 185 10.8 (20) 7.6 (4.9, 11.6) 89.2 (165) 92.4 (88.4, 95.1) 0.858 Гэрлэлтийн байдал Гэрлэсэн, эхнэртэйгээ хамт амьдардаг 14 7.1 (1) 5.0 (0.7, 28.9) 92.9 (13) 95.0 (71.1, 99.3) Гэрлээгүй, байнгын бэлгийн хавьтагчтай 64 6.3 (4) 4.3 (1.6, 11.2) 93.8 (60) 95.7 (88.9, 98.4) Гэрлээгүй, байнгын бэлгийн хавьтагчгүй 85 10.6 (9) 7.4 (3.8, 13.9) 89.4 (76) 92.6 (86.1, 96.2) Тусдаа амьдардаг/ бэлэвсэн/салсан 33 21.2 (7) 15.4 (7.3, 29.8) 78.8 (26) 84.6 (70.2, 92.8) 0.146 ЭБЭ-ийн хүрээ Дундаж/голч (далайц) 196 16/5 (2, 60) 10/4 (1, 200) 0.147 P 28
Хүснэгт 12. Эрсдэлт зан үйлийн харьцуулсан үзүүлэлтүүд (n=196) Үзүүлэлт ХДХВ-ийн халдвартай ХДХВ-ийн халдваргүй Нийт (N) Ерөнхий % (n) Жинлэсэн % (95% ИХ) Ерөнхий % (n) Жинлэсэн % (95% ИХ) Сүүлийн 12 сарын бэлгэвчийн хэрэглээ Байнга 91 18.7 (17) 13.5 (8.4, 21.0) 81.3(74) 86.5 (79.0, 91.6) Ихэнхдээ 53 1.9 (1) 1.3 (0.2, 8.8) 98.1 (52) 98.7 (91.2, 99.8) Заримдаа 31 3.2 (1) 2.2 (0.3, 14.4) 96.8 (30) 97.8(85.6, 99.7) Ховорхон/огт хэрэглээгүй 21 9.5 (2) 6.7 (1.6, 23.7) 90.5 (19) 93.3 (76.3, 98.4) 0.007 Бэлгийн хавьталд голчлон ордог хэлбэр Актив 87 5.8 (5) 4.0 (1.6, 9.3) 94.3 (82) 96.0 (90.7, 98.4) Пассив 30 20 (6) 14.5 (6.4, 29.5) 80.0 (24) 85.5 (70.5, 93.6) Универсаль 78 12.8 (10) 9.1 (4.9, 16.3) 87.2 (68) 90.9 (83.7, 95.1) 0.073 Сүүлийн удаа эрэгтэй хүнтэй бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэсэн Тийм 135 13.3 (18) 9.4 (5.9, 14.7) 86.7 (117) 90.6 (85.3, 94.1) Үгүй 59 5.1 (3) 3.5 (1.1, 10.5) 94.9 (56) 96.5 (89.5, 98.9) 0.091 Сүүлийн 12 сард эмэгтэй хүнтэй бэлгийн хавьталд орсон Тийм 69 4.4 (3) 3.0 (1.0, 9.0) 95.7 (66) 97.0 (91.0, 99.2) Үгүй 127 14.4 (18) 10.1 (6.3, 15.6) 85.8 (109) 89.9 (84.4, 93.7) 0.035 P - 29
Хүснэгт 13. ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, шинжилгээ, урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамрагдсан байдал (n=196) Үзүүлэлт ХДХВ-ийн халдвартай ХДХВ-ийн халдваргүй Нийт (N) Ерөнхий % (n) Жинлэсэн % (95% ИХ) Ерөнхий % (n) Жинлэсэн % (95% ИХ) ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг шалгасан бүх асуултанд зөв хариулсан Тийм 105 17.1 (18) 12.3 (7.8, 19.0) 82.9 (87) 87.7 (81.0, 92.3) Үгүй 68 2.9 (2) 2.0 (0.5, 7.8) 97.1 (66) 98.0 (92.2, 99.5) 0.005 ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэсэн Тийм 131 15.4 (20) 11.0 (7.1, 16.6) 84.6 (111) 89.0 (83.4, 92.9) Үгүй 66 1.5 (1) 1.0 (0.1, 7.1) 98.5 (65) 99.0 (92.9, 99.9) 0.003 ХДХВ- ээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамрагдсан Тийм 103 15.5 (16) 11.1 (6.8, 17.6) 84.5 (87) 88.9 (82.4, 93.2) Үгүй 92 5.4 (5) 3.8 (1.5, 8.8) 94.6 (87) 96.3 (91.2, 98.5) 0.024 ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээг хаана өгөхөө мэднэ Тийм 170 12.4 (21) 8.7 (5.7, 13.2) 87.7 (149) 91.3 (86.8, 94.3) Үгүй 26 0.0 (0) 0.0 100 (26) 100 0.08 P 30
Хүснэгт 14. ХДХВ-ийн халдварын байдал, эрсдэлт хүчин зүйлсийн холбоог олон хувьсагч ложистик регрессийн шинжилгээгээр тооцоолсон дүн Үзүүлэлт Ерөнхий OR P Жинлэсэн OR (95% ИХ) (95% ИХ) Нас 15-24 1.00 1.00 25-34 0.48 (0.09, 2.46) 0.376 0.44 (0.08, 2.38) 0.345 35 3.02 (0.63, 14.52) 0.168 2.88 (0.73, 11.4) 0.129 Гэрлэлтийн байдал Байнгын* хавьтагчтай 1.00 1.00 Байнгын^ хавьтагчгүй 2.11 (0.55, 8.19) 0.279 2.31 (0.52, 10.2) 0.129 Сүүлийн 12 сарын бэлгэвчийн хэрэглээ Тогтмол биш 1.00 1.00 Тогтмол 10.42 (2.42,44.97) 0.002 10.48 (2.85, 38.63) <0.001 Бэлгийн хавьталд голчлон ордог хэлбэр Актив 1.00 1.00 Пассив 3.49 (0.49, 24.71) 0.211 3.58 (0.59, 2.65) 0.164 Универсаль 3.43 (0.75, 15.58) 0.111 3.35 (0.68, 16.6) 0.137 ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэсэн Үгүй 1.00 1.00 Тийм 5.78 (0.57, 58.49) 0.137 6.32 (0.43, 92.09) 0.176 ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамрагдаж байсан Үгүй 1.00 1.00 Тийм 1.28 (0.31, 5.28) 0.731 1.21 (0.26, 5.67) 0.812 Архины хэрэглээ Огт хэрэглэдэггүй/ ховор 1.00 1.00 Сард 1 удаа 3.02 (0.26, 35.06) 0.377 2.86 (0.34, 24.0) 0.331 7 хоногт 1 удаа 4.27 (0.36, 50.34) 0.249 4.22 (0.66, 26.93) 0.126 Эмэгтэй хүнтэй бэлгийн хавьталд орсон байдал Үгүй 1.00 1.00 Тийм 0.33 (0.07, 1.62) 0.173 0.31 (0.06, 1.55) 0.154 ХДХВ -ийн мэдлэг шалгасан бүх асуултанд зөв хариулсан Үгүй 1.00 1.00 Тийм 8.83 (1.47, 53.06) 0.017 9.49 (1.41, 63.73) 0.021 *гэрлэсэн, эхнэртэйгээ хамт амьдардаг эсвэл гэрлээгүй, байнгын бэлгийн хавьтагчтай P 31
^гэрлээгүй бөгөөд байнгын бэлгийн хавьтагчгүй, эхнэртэйгээ хамт амьдардаггүй, бэлэвсэн, салсан OR odds ratio 32
2.3 СУДАЛГААНЫ ДҮГНЭЛТ 2.3.1 Гол үр дүн-хэлцэмж Хариулагч чиглүүлсэн түүвэрлэлтийн арга ашиглан хийсэн 7 дахь удаагийн тандалтын судалгаагаар Улаанбаатар хотод ЭБЭ-ийн дунд ХДХВ-ийн халдварын тархалтын түвшин 7.5% (ерөнхий-10.7%) байна. НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн Хөтөлбөрөөс гаргасан ангиллаар ХДХВ-ийн халдварын тархалт аль нэг эрсдэлт бүлгийн хүн амын дунд 5%-иас их бол төвлөрсөн тархалттай орон гэж үздэг. Гэвч энэ нь Монгол улсад эрсдэлт бүлгийн хүн амын дунд ХДХВ-ийн халдварын тархалт огцом нэмэгдсэн асуудал биш. Үүнийг дараах байдлаар тайлбарлаж болох юм. Үүнд: (1) Энэ судалгааны үр дүнг өмнөх тандалтын судалгаануудтай шууд харьцуулах боломжгүй. Учир нь энэ удаад хариулагч чиглүүлсэн түүвэрлэлтийн аргыг анх удаа ашигласан нь судалгааны аргачлалын хувьд ялгаатай байв; (2) Тархвар зүйн мэдээллийн үндсэн эх сурвалж болсон 2005, 2007, 2009 оны ХДХВ, БЗДХ-ын тандалт судалгаануудад тархалтыг зөвхөн ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдлуудад (incidence) тооцож байсан бол энэ удаагийн судалгаанд өмнө нь халдвартай нь батлагдсан хүмүүсийг судалгаанаас хасалгүй, халдварын тархалтыг (prevalence) тогтоосон бөгөөд цаашид ХЧТ-ийн аргаар хийгдэх судалгаануудад суурь үзүүлэлт болох юм; (3) Энэ удаагийн судалгаагаар оношлогдсон ХДХВ-ийн халдварын 21 тохиолдол нь ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны албанд бүртгэлтэй болох нь батлагдсан бөгөөд халдварын шинэ тохиолдол илрээгүй байна. 2011 онд Монгол дахь НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн Хөтөлбөр, АНУ-ын Жонс Хопкинс Блумбергийн нэрэмжит Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн судлаач нартай хамтран Улаанбаатар хотод ЭБЭ-ийн дунд ХЧТ-ийн арга ашиглан хийсэн судалгаагаар ХДХВ-ийн халдварын тархалтын түвшин (оролцогчдын мэдээлснээр) 6.3% байсан нь энэ удаагийн судалгаагаар тогтоогдсон 7.5% гэсэн тархалтын түвшинтэй ойролцоо байна 3. Гэвч энэ судалгаанд ХДХВ-ийн халдвар илрүүлэх ийлдэс судлалын шинжилгээ хийгдээгүй, зөвхөн асуумж судалгааны үр дүнгээр тооцсон болно. Энэ удаагийн тандалт судалгаанд ХЧТ аргыг хэрэглэснээр сар хүрэхгүй хугацаанд 200 ЭБЭ-г судалгаанд хамруулж чадсан бөгөөд судалгаанд хамрагдсан ЭБЭ-ийн ХДХВ-ийн 3 Yasin F. et al. A Cross-Sectional Evaluation of Correlates of HIV Testing Practices Among Men Who Have Sex with Men (MSM) in Mongolia. AIDS Behav. 2013 Jan 26 [Epub ahead of print] 33
халдвараас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хамрагдалт 51.8% (жинлэсэн дүнгээр 33.6%), бэлгэвчийн тогтмол хэрэглээ 47.5% болж тус тус буурсан, харин гэр бүлтэй ЭБЭийн эзлэх хувь 8% (жинлэсэн дүнгээр 13%) болж өссөн нь өмнөх судалгаануудтай харьцуулахад нуугдмал шинэ ЭБЭ олон нийтийг хамруулж чадсан гэж үзэж болохоор байна. Нөгөө талаас, оролцогчдын ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хамрагдалт, бэлгэвчийн тогтмол хэрэглээ буурсан нь сүүлийн хоёр жилд ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулах санхүүжилт буурч, үйл ажиллагааны цар хүрээ багассантай холбоотой байж болзошгүй 4. Хэдийгээр ХЧТ-ийн арга нь нуугдмал, хүрч очиход хүндрэлтэй олон нийтийг хамруулж чаддаг аргуудын нэг боловч дутагдалтай талуудтай. Тухайлбал: Онолын хувьд судалгаанд оролцогчдод өөрийн найз нөхдийн хүрээнээс зориудаар бус санамсаргүй байдлаар оролцогч хамруулна гэсэн нөхцөл тавигддаг 5 боловч уг нөхцлийг хангахад хүндрэлтэй байдаг нь энэ судалгаанаас ч ажиглагдсан. Зарим оролцогчид купоныг судалгаа авч байгаа газарт цугларсан ЭБЭ-д шууд тарааж байсан. Судалгааны түүврийн хэмжээ харьцангуй бага байсан тул ЭБЭ олон нийтийн өөр хүрээний олон оролцогчийг судалгаанд хамруулах боломжгүй байсан. Мөн хамтран ажилладаг гурван ТББ-аас судалгааны үрийг сонгосон нь уг байгууллагуудаас зохион байгуулдаг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хамрагддаггүй ЭБЭ-ийн оролцох боломж хязгаарлагдмал байсан байж болох талтай. Бэлгэвчийн тогтмол хэрэглээ болон ХДХВ-ийн халдвар дамжих мэдлэгийг шалгасан үзүүлэлтүүд нь олон хувьсагчийн ложистик регрессийн дүн шинжилгээгээр ХДХВ-ийн халдвартай хамааралтай гарсан нь судалгаанд ХДХВ-ийн халдвартай илэрсэн тохиолдлууд бүгд өмнө нь оношлогдсонтой холбож үзэж болох юм. ХДХВ-ийн халдвартай ЭБЭ судалгаанд хамрагдахаас өмнө халдвартай эсэхээ мэдэж байсан ба ХӨСҮТ-д бүртгэгдэж халдвар авах, бусдад тараах эрсдэлийг бууруулах, сэргийлэх хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй зөвлөгөө авч байсан нь ХДХВ-ийн халдваргүй эрчүүдийг бодвол халдварын талаар илүү мэдлэгтэй байгаатай холбоотой байж болох юм. Mөн ХДХВ-ийн халдвартай оролцогчид халдвар авахаас өмнө зохих мэдлэгтэй байсан уу?, эсвэл халдвар авсны дараа энэ талын мэдлэгтэй болж зан үйлээ өөрчилсөн үү? гэдгийг нэг агшингийн судалгааны аргачлалаар тодорхойлох боломжгүй юм. 4 National AIDS spending assessment, 2011. National Committee on HIV/AIDS, Ulaanbaatar, Mongolia 5 Schonlau M. and Liebau E. Respondent-driven sampling. The Stata Journal, 2012; 12,: 72 93 34
Гэсэн хэдий ч энэ судалгаа нь ЭБЭ-ийн дундах ХДХВ-ийн халдварын тархвар зүйн мэдээний чухал эх сурвалж болж байна. Тухайлбал, судалгаанд хамрагдсан ЭБЭ олон нийтийн дунд ХДХВ-ийн халдваргүй ЭБЭ-үүд хамгаалалтгүйгээр шулуун гэдсээр бэлгийн хавьталд орох нь ХДХВ-ийн халдварт өртөх өндөр эрсдэлтэй байдаг талаарх мэдлэг дутмаг, бэлгэвчийн хэрэглээ хангалтгүй, урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хамрагдалтын түвшин доогуур байгаа зэрэг нь халдварт өртөх эрсдэл өндөр байгааг харуулж байна. 35
Зураг 2. ЭБЭ олон нийтийн сүлжээ ХДХВ халдварын тархалтын байдлаар (n=200). Түлхүүр: том дөрвөлжин үр (n=5); улаан дөрвөлжин - HIV эерэг (n=21); цэнхэр дөрвөлжин ХДХВ сөрөг (n=175); хар дөрвөлжин шинжилгээнээс татгалзсан (n=4) 36
Зураг 3. ЭБЭ олон нийтийн сүлжээ тэмбүүгийн халдварын тархалтын байдлаар (n=200). Түлхүүр: том дугуй - үр (2 улаан тэмбүү эерэг); улаан жижиг дугуй тэмбүү эерэг (n=8); ногоон жижиг дугуй тэмбүү сөрөг (n=188); хар жижиг дугуй = шинжилгээнээс татгалзсан (n=4) 37
ГУРАВ. ЭМЭГТЭЙ БИЕЭ ҮНЭЛЭГЧДИЙН ДУНДАХ ХДХВ, ТЭМБҮҮГИЙН ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ ТАЙЛАН 2011 2012 оны 1-р сарын 2-ноос 3-р сарын 29-ний хооронд Улаанбаатар хот болон Дархан-уул, Орхон, Хөвсгөл, Дорнод аймгуудад байршил-цаг хугацааны түүвэрлэлтийн арга ашиглан 761 эмэгтэй биеэ үнэлэгч (ЭБҮ)-ийг тандалт судалгаанд хамрууллаа. 3.1 СУДАЛГААНЫ АРГАЧЛАЛ 3.1.1 Судалгааны ёс зүй Судалгааны аргачлалыг ХӨСҮТ-ийн эрдмийн зөвлөлийн хурлаар батлуулж, судалгааны ёс зүйн асуудлыг ЭМЯ-ны Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны хурлаар хэлэлцүүлэн судалгаа хийх зөвшөөрөл авсан. Оролцогчдоос судалгаанд хамрагдах зөвшөөрлийг бичгээр авч, мэдээллийг нэр хаяггүй цуглуулж, нууц үгээр хамгаалсан файлд хадгалсан ба бөглөсөн асуумжийг тусгайлан архивт хадгаллаа. 3.1.2 Судалгааны загвар, арга зүй Энэ судалгаанд байршил-цаг хугацааны түүвэрлэлтийн арга ашиглан оролцогчдыг хамруулсан. Байршил-цаг хугацааны түүвэрлэлтийн арга нь нэг буюу хэд хэдэн цаг хугацааны мөчлөгт, тодорхой байршилд олон нийтийн бүлгүүдийг судалгаанд хамруулахад ашиглагддаг арга юм 6. Энэ аргаар түүвэрлэлт хийхдээ байршил-цаг хугацаагаар тодорхойлогдох кластеруудын нэгтгэсэн жагсаалт бүхий дэлгэрэнгүй зураглалыг гаргана. Гаргасан жагсаалтаас санамсаргүй түүврийн арга ашиглан кластеруудыг сонгосон нь ЭБҮ олон нийтийг төлөөлж чадахуйц магадлал бүхий түүвэр болж чадах юм. Гэвч, тодорхой байршилд очих олон нийт, тэдгээрийн ирцийн харилцан адилгүй байдал нь түүвэрт нөлөөлөх боломжтой. Иймээс судалгааны загварын нөлөө, ерөнхий болон жинлэсэн дүнгийн зөрүүг багасгах зорилгоор статистик тохируулга хийгддэг. 3.1.3 Судалгааны хүн ам, байршил Өмнөх судалгааны үр дүнтэй харьцуулах зорилгоор Улаанбаатар хот, Дархан-уул, Орхон, Хөвсгөл, Дорнод аймгийн ЭБҮ-ийг судалгаанд хамруулсан. Эдгээр газрууд нь нийгэм, 6 Magnani R, S. K. (2005 ). Review of sampling hard-to-reach and hidden populations for HIV surveillance. AIDS, S67-72. 38
эдийн засгийн хувьд хурдтай хөгжиж байгаа, хүн амын нягтаршил ихтэй төвлөрсөн газрууд юм. Мөн эдгээр газруудад ЭБҮ-тэй ажилладаг ТББ-ууд үйл ажиллагаа явуулдаг нь чухал ач холбогдолтой байв. Судалгаанд доорх шалгууруудыг хангасан оролцогчдыг хамрууллаа. Үүнд: Сүүлийн 12 сарын хугацаанд тохиролцсоны үндсэн дээр бэлгийн хавьталд орохдоо мөнгө/бэлэг авсан 15-49 насны эмэгтэйчүүд; Сонгогдсон кластер дах ЭБҮ; Зөвшөөрлийн хуудастай танилцаж, судалгаанд оролцох зөвшөөрлийг бие даан өгөх чадвартай. ХДХВ-ийн халдвартай байх нь судалгаанаас хасах шалгуур болохгүй. 3.1.4 Суурь судалгаа Суурь судалгааны зорилго нь ЭБҮ-ийн очиж болох байршлын талаарх мэдээллийг олоход оршино. Судалгаа эхлэхээс өмнө төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, Сэтгэл Амар төв -ийн нийгмийн ажилтан, хүрч очих ажилтнуудын дунд судалгааг хэрхэн явуулах талаар сургалт зохион байгуулж, кластеруудын зураглал буюу ЭБҮ байж болох газруудын (бар, ресторан, зочид буудал, саун г. м.) жагсаалтын эхний хувилбарыг гаргасан. Жагсаалтын эхний хувилбар дах байршлуудад очиж нарийн судалгаа хийх нөөц бололцоо (хүн хүч, санхүүжилт, цаг хугацаа) хангалтгүй, зарим газрууд хаагдсан, зарим байршилд ЭБҮ байгаагүй зэрэг бэрхшээл тулгарсан учир ЭБҮ цуглардаг байршлуудыг багтаасан 2 дахь жагсаалтыг гаргасан. 3.1.5 Түүвэрлэлт Дээрх хоёр жагсаалтыг ашиглан байршлуудыг санамсаргүйгээр сонгон түүвэрлэлтийн хуваарийг сараар тооцон хийсэн (нэг сард Улаанбаатарт 16, аймгуудад 14 удаагийн түүвэрлэлтийн арга хэмжээ явуулсан). Эхний жагсаалтын байршлуудын түүвэрлэлт үр дүн муутай байсан тул судалгааны хоёр дах сараас эхлэн сүүлийн жагсаалтыг ашигласан. Байршил-цаг хугацааны мөчлөгийг сонгосны дараа судалгааны баг тухайн газарт очиж эхний 30 минутын хугацаанд ирэх олон нийтийг тоолсон. Улмаар түүвэр хийгдэх 4 цагийн хугацаанд хэдэн хүн хамрагдаж болохыг тооцоолохын тулд эхний 30 минутанд ирсэн олон нийтийн тоог 8-аар үржүүлсэн бөгөөд судалгаанд оролцогчдыг зохион байгуулалттайгаар оролцуулсан. Судалгаанд нэг хүн давтан орж болохгүй учир давхардлаас зайлсхийх зорилгоор эцгийн нэрний эхний 2 үсэг, эхийн нэрний эхний 2 үсэг, төрсөн оны сүүлийн 2 орон, төрсөн сарыг 2 орноор оруулж, нийт 8 оронтой кодоор оролцогчдыг кодлосон. Байршлуудыг тусгайлан кодлосон бөгөөд уг код нь байршлын төрөл (жишээ нь: А-бар, В- зочид буудал г.м), тусгай дугаараас (001, 002 г.м) бүрдсэн. 39
Нийт 307 удаагийн түүвэрлэлтээр 3044 хүн тоологдож, тэдний 715 нь судалгаанд хамрагдсан бөгөөд түүврийн хэмжээг 761-д хүргэхийн тулд ЭБҮ олон нийттэй ажилладаг ТББ-аар дамжуулан түүвэрлэх арга хэмжээ зохион байгуулж 46 ЭБҮ-ийг нэмж хамрууллаа. 3.1.6 Судалгааны баг Судалгааны баг нь ерөнхий судлаач, дэд зохицуулагч, багийн бусад гишүүдээс бүрдсэн ба тухайн байршил-цагт ажиллах бичил судалгааны баг нь асуумж судалгаа авагч-2, цусны сорьц авах сувилагч, хүрч очих ажилтан болон жолооч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотод 3, аймаг тус бүрт нэг баг ажилласан. Хүрч очих ажилтны гол үүрэг нь ЭБҮ-ийг зөв таньж судалгаанд хамруулахад оршиж байлаа. Багийн бүх гишүүд асуумж авах, судалгаанд оролцогчдын мэдээллийн нууцыг хадгалах зэрэг судалгааны арга барил эзэмших сургалтанд хамрагдсан. 3.1.7 Судалгааны мэдээлэл цуглуулалт Судалгаанд оролцогчдоос зөвшөөрөл авсны дараа асуумж авч, шинжилгээний сорьцыг цуглуулан, хариуг тусгай кодлосон картын дагуу олгосон. Судалгааг тухайн байршилд авсан ба дунджаар 1 ЭБҮ-д 30 минут зарцуулсан. 3.1.8 Түүврийн хэмжээ Нийт төрөх насны эмэгтэйчүүдийн 2% нь ЭБҮ байж болох таамаглалд үндэслэн, Улаанбаатар хотод 2009 оны тандалт судалгаагаар тогтоогдсон ЭБҮ-ийн дундах тэмбүүгийн халдварын түвшин (17.8%), судалгааны арга зүйн нөлөө (1.5), зан үйлийн судалгаанд оролцогчдоос цусны шинжилгээнд хамрагдах хувь (90%), 95%-ийн итгэмжит хязгаараар бодож Улаанбаатар хотод түүврийн хэмжээ 361 байхаар тооцоолсон. Tүүврийн хэмжээг доорх томъёогоор тооцов: n = [DEFF*Np(1-p)]/ [(d 2 /Z 2 1-α/2*(N-1)+p*(1-p)] N=7589, нийт эх олонлогийн тоо ба үүнийг тооцохдоо нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунджаар 2% нь ЭБҮ байх магадлалтай гэсэн Vandepitte-ийн тооцоололтыг 7 ашигласан p= 17.8, судалгааны хүн амын дундах үр дагаврын таамаглаж буй давтамж (ЭБҮ-ийн дундах тэмбүүгийн тархалт, Харуулдан Тандалтын Судалгаа, 2009 он) d = 5, абсолют нарийвчлал (absolute +/- %) 7 Vandepitte J, L. R. (2006). Estimates of the number of female sex workers in different regions of the world. Sex Transm Infect, 82 (Suppl III):iii18-iii25. 40
DEFF= 1.5, судалгааны загварын нөлөө Судалгаанд хамрагдах бусад 4 аймгийн түүврийн хэмжээг дээрх томъёогоор тооцож үзэхэд түүврийн хэмжээ бодит амьдрал дээр байх ЭБҮ-ийн тооноос харьцангуй их байсан тул, судалгаа хийгдэх газар тус бүрт 100-аас багагүй байх шаардлагатай гэсэн ДЭМБ-ын зөвлөмжийг үндэслэн Дархан, Орхон, Дорнод, Хөвсгөл аймгийн төвд тус бүр 100 ЭБҮ-ийг судалгаанд хамруулсан. 3.1.9 Судалгааны хэрэглэгдэхүүн Судалгааны зорилго зорилтод нийцсэн, өмнөх судалгаануудад ашиглагдаж байсан асуумжийг хэрэглэсэн. Энэхүү асуумж нь нас, боловсрол, гэрлэлтийн байдал зэрэг ерөнхий мэдээлэл; үйлчлүүлэгчдийн тоо, мэргэжил, үйлчилгээний төлбөр, бэлгэвчийн хэрэглээ зэрэг бэлгийн зан үйлтэй холбтоотой асуултууд, мөн архи тамхины хэрэглээ, БЗДХ-ын өвчлөлийн түүх, ХДХВ-ийн халдвар дамжих замын талаарх мэдлэг, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдсан байдал, урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамрагдсан байдал зэрэг асуултуудыг багтаасан. 3.1.10 Лабораторийн шинжилгээ Цусны сорьцыг цуглуулж, тасалгааны хэмд 4 цагаас илүүгүй байлгасны дараа лабораторид илгээж байсан. Сорьцын хадгалалт ба тээвэрлэлтийг 2009 оны Эрүүл мэндийн сайдын 429-р тушаалыг баримтлан хийж гүйцэтгэсэн. Бүх шинжилгээ протоколын дагуу ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторид хийгдсэн. ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ Судалгаанд ХДХВ-ийн халдвар илрүүлэх хурдавчилсан арга (SD HIV Ѕ Rapid 3.0, Standart Diagnostic Inc, Korea) ашигласан бөгөөд эерэг гарсан тохиолдолд фермент холбоот эсрэгбиеийн урвалын арга (ELISA) болон батлах шинжилгээнд дархан дардасын (Westernblot) аргыг ашигласан. Тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээ Шинжилгээнд тэмбүүгийн халдвар илрүүлэх сийвэнт түргэвчилсэн урвал (RPR test kit, New Market Laboratories Ltd. Kentford, Newmarket, CB 8 & PN-UK) болон Treponema Pallidum-ын өвөрмөц эсрэгбие илрүүлэх цус наалдуулах урвал (TPHA test kit, New Market Laboratories Ltd. Kentford, Newmarket, CB8 & PN-UK) ашиглав. TPHA урвал эерэг, RPR урвалын титр > 1:2 байсан тохиолдолд тэмбүүгийн халдварыг эерэг гэж дүгнэв. Чанарын хяналт 41
ХӨСҮТ-ийн лабораторид бүх эерэг сорьц, сөрөг сорьцын 10%-ийг санамсаргүйгээр түүвэрлэн дахин шинжилж чанарын дотоод хяналтыг стандартын дагуу хийж гүйцэтгэсэн. Тохироо 100% байв. 3.1.11 БЗДХ-ын оношлогоо, эмчилгээ Судалгаанд хамрагдагсдад шинжилгээний өмнөх болон дараах зөвлөгөө өгсөн. Лабораторийн шинжилгээгээр БЗДХ илэрсэн тохиолдолд үндэсний оношлогоо, эмчилгээний удирдамжийн дагуу эмчилгээг үнэ төлбөргүй хийсэн. 3.1. 12 Мэдээ боловсруулалт Асуумжийг компьютерт шивж оруулахад гарч болох механик алдааг багасгах зорилгоор асуумжийг давхар шивж тулган зөрүүтэй утгыг асуумжаас дахин нягтлан шалгаж, шаардлагатай засварыг оруулж боловсруулалтад бэлтгэсэн. Мэдээний утга зөрөх, асуултын хариултууд хоорондоо нийцэхгүй байх, асуулт алгасах, кодын алдаа зэргийг мэдээ боловсруулах шатанд давхар хянасан. Түүвэрлэлт болон ЭБҮ-ийн тооллогын мэдээ бүрэн бус, эргэлзээтэй байсан тохиолдолд асуумж, тооллогын маягтуудтай тулгаж, шаардлагатай тохиолдолд судалгааны багийн гишүүдээс тодруулж засч байв. Үргэлжилсэн хувьсагчийг урьдчилан тодорхойлсон бүлгээр (нас, бэлгийн хавьтагчийн тоо г.м) эсвэл тухайн хувьсагчийн бодит тархалтын давтамжаас (observed distribution) хамааран ангилсан. Ийнхүү ангилсан хувьсагч нь тэмбүүгийн халдвартай хамааралтай эсэхийг тогтоох зорилгоор тэгшитгэх сарнилтын график дүрслэлийн (LOWESS smoothing) арга ашиглан хэсэг газрыг жинлэж, шаардлагатай тохиолдолд үргэлжилсэн хувьсагчийг зааглан хувааж, (жишээ нь, <30 настай ба >=30 настай г.м.) олон хувьсагчийн ложистик регрессийн дүн шинжилгээ хийсэн. Тухайн байршил-цаг-хугацааны мөчлөгт байж болох ЭБҮ-ийн тооллогын тоонд үндэслэн Р жинлэсэн утгыг хялбаршуулсан аргаар тооцож дүн шинжилгээ хийсэн. Төрийн бус байгууллагын зохион байгуулсан арга хэмжээгээр хамрагдсан ЭБҮ санамсаргүй түүвэрлэлтээр сонгогдоогүй тул тэдний мэдээнд дүн шинжилгээ хийхдээ жинлэсэн утгыг 1.0-ээр тооцсон. ЭБҮ цуглардаг байршил, оршин суугаа газар нутгийг (хот, аймаг) бүлэг буюу кластерт хуваан дүн шинжилгээ хийлээ Хоёр хувьсагчийн холбоо хамаарлыг тооцохдоо нэрлэсэн хувьсагчийн хувьд χ 2 тест, үргэлжилсэн хувьсагчийн хувьд t-тестийн аргуудыг ашигласан. Хоёр хувьсагчийн дүн шинжилгээнд p<0.20 байгаа тохиолдолд тэмбүүгийн халдвартай холбоотой хувьсагчийг олон хувьсагчийн регрессийн загварт оруулан хамаарлыг тооцсон. Онолын хувьд 42
халдвартай эсэхтэй хамааралтай гэж тооцогддог хувьсагчуудыг (сүүлийн 12 сарын хугацаанд, сүүлийн удаа бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэсэн, ХДХВ-ийн халдвар дамжих замын талаарх бүх асуултанд зөв хариулсан г.м.) р утгаас үл хамааран олон хувьсагчийн регрессийн дүн шинжилгээнд оруулсан. Насны бүлгийг 30-аар зааглан регрессийн загварт оруулж, нас болон тэмбүүгийн халдварын хооронд шугаман бус хамаарлыг тооцсон. Эцэст нь, тэмбүүгийн халдвар эерэг байхтай бие даасан хамааралтай хувьсагчийг тодорхойлохын тулд p 0.1 утгад сүүлээс нь эхлэн хувьсагчийг хасах замаар шатласан регрессийн дүн шинжилгээ (stepwise regression with backward elimination) хийсэн. Тэмбүүгийн халдвартай эсэхээр хувьсагчуудыг ложистик регрессээр жинлэж, жинлэсэн түвшин (OR буюу өртөлтийн түвшин)-г тооцсон. Судалгааны үр дүнг ерөнхий болон жинлэсэн түвшин, 95% ИХ-аар илэрхийллээ. Статистикийн ач холбогдол бүхий ихэнх үр дүнгийн ерөнхий болон жинлэсэн үзүүлэлтүүдийн хооронд ялгаа бага байв. Тиймээс бусад судалгаанд илэрхийлдэгтэй адил ерөнхий р утгыг харууллаа. Харин р<0.05 үед ерөнхий болон жинлэсэн үр дүнгийн ялгаа их байсан тохиолдолд жинлэсэн p-утгыг (P w ) давхар харуулсан болно. Статистик боловсруулалтыг STATA статистик боловсруулалтын програмыг (STATA/IC v12.1, Stata corporation, College station, Texas, USA) ашиглан хийсэн. 3.2 СУДАЛГААНЫ ҮР ДҮН 3.2.1 Хүн ам зүйн үзүүлэлтүүд Судалгаанд оролцогчдын дундаж нас 31 (голч-30, насны хязгаар:15 49) байв (Хүснэгт 1). Нийт оролцогчдын 10 хүрэхгүй хувийг (8.4%, жинлэсэн 8.2%, 95% ИХ: 6.2, 10.7) 45-аас дээш насныхан эзэлж байв. Оролцогчдын гуравны нэгээс илүү хувь нь (36.6%) бага болон бүрэн бус дунд боловсролтой, харин 12% нь тусгай дунд дээд боловсролтой байлаа. Гэрлэлтийн байдлаар нь авч үзэхэд 29.0% нь (жинлэсэн 30.7%, 95% ИХ: 27.0, 34.7) гэрлэж байгаагүй ба байнгын бэлгийн хавьтагчгүй, 37.7% нь (жинлэсэн 37.6%, 95% ИХ: 33.7, 41.6) тусдаа амьдардаг, салсан эсвэл бэлэвсэн, 11.4% нь (жинлэсэн 11.3%, 95% ИХ: 8.9, 14.1) гэрлэсэн ба нөхөртэйгөө хамт амьдардаг, 21.8% нь (жинлэсэн 20.5%, 95% ИХ: 17.5, 24.0) гэрлээгүй, хамтран амьдрагчтай эмэгтэйчүүд байв. Хүснэгт 15. Хүн ам зүйн үзүүлэлтүүд (n=761) Үзүүлэлтүүд Ерөнхий % (n/n) 43 Жинлэсэн % (95% ИХ) Нас Дундаж/голч (хязгаар) 31/30 (15, 49) Насны ангилал 15-24 27.4 (209/761) 28.2 (24.6, 32.1) 25-34 38.3 (292/761) 39.2 (35.2, 43.3) 35-44 25.9 (196/761) 24.5 (21.1, 28.2 )
Боловсролын байдал Гэрлэлтийн байдал 45 8.4 (64/761) 8.2 (6.2, 10.7 ) Боловсролгүй/Бага /1-4 анги/ 8.0 (61/759) 7.9 (5.9, 10.5 ) Бүрэн бус дунд /5-8 анги/ 28.6 (217/759) 29.9 (26.3, 33.7) Бүрэн дунд /9-11 анги/ 51.7 (392/759) 50.8 (46.8, 54.9) Тусгай мэргэжлийн сургууль, 5.8 (44/759) 5.7 (4.0, 8.2 ) коллеж Их, дээд сургууль 5.9 (45/759) 5.7 (4.1, 7.8) Гэрлэсэн, нөхөртэйгөө хамт 11.4 (87/760) 11.3 (8.9, 14.1) амьдардаг Гэрлээгүй, байнгын бэлгийн 21.8 (166/760) 20.5 (17.5, 24.0) хавьтагчтай Гэрлээгүй, байнгын бэлгийн 29.0 (221/760) 30.7 (27.0, 34.7) хавьтагчгүй Салсан/бэлэвсэн 37.7 (286/760) 37.6 (33.7, 41.6) Тэмбүүгийн өвчлөлийн байдлыг хүн ам зүйн үзүүлэлтүүдтэй харьцуулж үзэхэд (Хүснэгт 2), дундаж болон голч нас нь статистикийн хувьд ялгаа бага буюу хамааралгүй байв. Харин насны бүлгийн хувьд статистикийн ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсан. Тухайлбал, 35-аас доош насныхан тэмбүүгийн халдвар илэрсэн оролцогчдын 72 хувь (150/209, 72%), тэмбүүгийн халдвар илрээгүй оролцогчдын 64% (351/552) эзэлж (p=0.009) байв. График дүрслэлийн аргыг ашиглан үнэлэхэд тэмбүүгийн халдвар 30 хүртэлх насныхны дунд өсөх хандлагатай байгаа бөгөөд түүнээс дээш насанд буурч байгаа нь ажиглагдсан (Зураг 1). Судалгаанд тэмбүүгийн халдвартай илэрсэн оролцогчдын боловсролын түвшин халдваргүй оролцогчидтой харьцуулахад доогуур байв. Тэмбүүгийн халдвартай ЭБҮ-ийн 42% (87/209) нь боловсролгүй эсвэл бага болон бүрэн бус дунд боловсролтой байсан бол тэмбүүгийн халдвар илрээгүй ЭБҮ-ийн хувьд энэ үзүүлэлт 35% (191/550) байв (p=0.079). Гэрлэлтийн байдлаар нь авч үзэхэд статистикийн ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй. 44
Зураг 4: Тэмбүүгийн өвчлөлийг оролцогчдын насны бүлэгт харьцуулсан зураглал 45
Хүснэгт 16. Хүн ам зүйн харьцуулсан үзүүлэлтүүд Нас Насны ангилал Боловсролын байдал Үзүүлэлтүүд Нийт (N) Тэмбүүгийн халдвартай Ерөнхий % (n) Жинлэсэн % (95% ИХ) Тэмбүүгийн халдваргүй Ерөнхий % (n) Жинлэсэн % (95% ИХ) P (Pж) * Дундаж/голч 761 30.5/29 (16, 49) 31.3/30.5 (15, 49) 0.345 (хязгаар) 15-24 209 23.9 (50) 21.2 (15.6, 28.1) 76.1 (159) 78.8 (71.9, 84.4) 0.009 25-34 292 34.3 (100) 38.5 (32.1, 45.3) 65.8 (192) 61.5 (54.7, 68.0) 35-44 196 24.0 (47) 22.9 (17.0, 30.1) 76.0 (149) 77.1 (69.9, 83.0) 45 64 18.8 (12) 14.4 (7.7, 25.2) 81.3 (52) 85.6 (74.8, 92.3) Огт үгүй/бага 61 41.0 (25) 47.4 (32.7, 62.6) 59.0 (36) 52.6 (37.4, 67.3) 0.079 Бүрэн бус дунд 217 28.6 (62) 25.2 (19.4, 32.1) 71.4 (155) 74.8 (68.0, 80.6) (0.016) /5-8 анги/ Бүрэн дунд 392 25.3 (99) 27.7 (22.8, 33.2) 74.7 (293) 72.3 (66.8, 77.2) /9-11 анги/ > Бүрэн дунд 89 25.8 (23) 22.4 (14.5, 33.0) 74.2 (66) 77.6 (67.0, 85.5) /9-11 анги/ Гэрлэлтийн Гэрлэсэн, 87 25.3 (22) 26.0 (17.1, 37.5) 74.7 (65) 74.0 (62.5, 82.9) 0.548 байдал нөхөртэйгөө хамт амьдардаг Гэрлээгүй, 166 23.5 (39) 27.0 (19.4, 36.3) 76.5 (127) 73.0 (63.7, 80.6) байнгын бэлгийн хавьтагчтай Гэрлээгүй, 221 64 (29.0) 26.4 (20.3, 33.6) 71.0 (157) 73.6 (66.4, 79.7) байнгын бэлгийн хавьтагчгүй Салсан/бэлэвсэн 286 83 (29.0) 29.6 (23.9, 36.0) 71.0 (203) 70.4 (64.0, 76.1) *Pж нь жинлэсэн p-утга 46
3.2.2 Бэлгийн зан үйл Судалгаанд оролцогчдын анх удаа бэлгийн хавьталд орсон дундаж нас 18, насны хязгаар 8-27 (Хүснэгт 3) байв. Судалгаанд оролцогчдын 80% нь (79.2%, жинлэсэн-78.9%, 95% ИХ: 75.4, 82.1) 16-20 насандаа анх удаа бэлгийн хавьталд орсон байв. Сүүлийн 7 хоногт дунджаар 4 (голч-3, хязгаар: 0-31) бэлгийн хавьтагчтай байсан бөгөөд 41.4% нь (жинлэсэн-40.2%, 95% ИХ: 36.2, 44.4) 4 ба түүнээс их бэлгийн хавьтагчтай байв. Биеэ үнэлсэн сүүлийн өдөр дунджаар 2 (голч 1, хязгаар: 0-6) үйлчлүүлэгчтэй бэлгийн хавьталд орсон. Долоо хоногт дунджаар 200,000-аас дээш төгрөгийн орлоготой ЭБҮ 10%- иас ихгүй (8.3%, жинлэсэн-8.1, 95% ИХ: 6.0, 10.8) байлаа. Ойролцоогоор 40% нь (42.2%, жинлэсэн-43.6%, 95% ИХ: 39.6, 47.5) байнгын бус төлбөр төлдөггүй бэлгийн хавьтагчтай байв. ЭБҮ-ийн үйлчлүүлэгчидтэйгээ сүүлийн удаа төлбөр авч бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэсэн хувь өндөр (81.2%, жинлэсэн-80.%, 95% ИХ: 77.1, 83.4) байсан бол байнгын бэлгийн хавьтагчтайгаа хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэсэн хувь бага (19.4%, жинлэсэн - 21.5%, 95% ИХ: 15.6, 28.9) байна. Оролцогчдын тал хүрэхгүй хувь нь (49.1%, жинлэсэн-48.7%, 95% ИХ: 44.7, 52.8) сүүлийн 12 сарын хугацаанд төлбөр авч бэлгийн хавьталд орсон тохиолдол бүрт бэлгэвч хэрэглэсэн бол байнгын хавьтагчтайгаа бэлгэвч хэрэглэсэн үзүүлэлт нь 10%-иас (6.8%, жинлэсэн-7.1%, 95% ИХ: 4.1, 11.8) бага байв. ЭБҮ-дэд төлбөр төлж бэлгийн хавьталд орсон үйлчлүүлэгчдийг мэргэжлээр нь авч үзвэл талаас дээш хувь нь (57.4%, жинлэсэн- 56.5%, 95% ИХ: 52.4, 60.4) ажилчид байсан. Хүснэгт 17. Бэлгийн зан үйлийн үзүүлэлтүүд (n=761) Үзүүлэлтүүд Ерөнхий % (n/n) Жинлэсэн % (95% ИХ) Анхны бэлгийн хавьталд орсон нас Дундаж/голч (хязгаар) 18/18 (8, 27) <=15 6.9 (52/753) 8.0 (6.0, 10.6) 16-20 79.2 (596/753) 78.9 (75.4, 82.1) >=21 13.9 (105/753) 13.1 (10.6, 16.0) Сүүлийн 7 хоногт бэлгийн хавьталд орсон хүний тоо Дундаж/ голч (хязгаар) 4/3 (0, 31) <=3 58.6 (422/720) 59.8 (55.6, 63.8) 4 ба түүнээс их 41.4 (298/720) 40.2 (36.2, 44.4) Биеэ үнэлсэн сүүлийн өдөрт бэлгийн хавьталд Дундаж/ голч (хязгаар) 2/1 (0, 6) 47
орсон хүний тоо Биеэ үнэлээд олдог орлого, 7 хоногийн дундаж < 25, 000 17.0 (129/759) 17.8 (14.9, 21.1) 25,001-50,0000 22.7 (172/759) 22.3 (19.1, 25.8) 50,001-100,000 27.8 (211/759) 27.4 (23.9, 31.2) 100,001-150,000 15.8 (120/759) 15.9 (13.1, 19.2) 150,001-200,000 8.4 (64/759) 8.6 (6.6, 11.1) > 200, 000 8.3 (63/759) 8.1 (6.0, 10.8) Байнгын бус, төлбөр төлдөггүй бэлгийн Тийм 42.2 (319/756) 43.6 (39.6, 47.5) хавьтагчтай Үгүй 57.8 (437/756) 56.5 (52.5, 60.4) Сүүлийн удаа бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэсэн Үйлчлүүлэгчтэй 81.2 (612/754) 80.5 (77.1, 83.4) Байнгын бус, төлбөр төлдөггүй бэлгийн хавьтагчтай 47.9 (146/305) 48.8 (42.3, 55.4) Байнгын бэлгийн хавьтагчтай 19.4 (47/242) 21.5 (15.6, 28.9) Сүүлийн 12 сарын хугацаанд тогтмол бэлгэвч хэрэглэсэн Үйлчлүүлэгчтэй 49.1 (372/758) 48.7 (44.7, 52.8) Байнгын бус, төлбөр 25.4 (80/315) 27.2 (21.8, 33.4) төлдөггүй бэлгийн хавьтагчтай Байнгын бэлгийн 6.8 (17/251) 7.1 (4.1, 11.8) хавьтагчтай Сүүлийн 12 сарын хугацаанд үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн мэргэжлийн байдал Төрийн албан хаагч 29.2 (222/761) 28.6 (25.0, 32.5) Цэрэг цагдаагийн албан 17.1 (130/761) 16.4 (13.5, 19.7) хаагч Бизнесмен 34.7 (264/761) 35.8 (32.1, 39.8) Гадаадын иргэн 8.9 (68/761) 8.6 (6.7, 11.1) Наймаачин 45.5 (346/761) 44.7 (40.7, 48.7) Оюутан 22.7 (173/761) 21.8 (18.6, 25.3) Ажилчин 57.4 (437/761) 56.5 (52.4, 60.4) Бусад 30.6 (233/761) 29.3 (26.1, 32.6) 48
Бэлгийн зан үйлийн үзүүлэлтүүдийг тэмбүүгийн халдвартай харьцуулан авч үзэхэд ялгаа бага (Хүснэгт 4) байгаа боловч сүүлийн долоо хоногт бэлгийн хавьталд орсон хүний тоо статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай (p<0.01) байв. Сүүлийн долоо хоногт 4 ба түүнээс олон хүнтэй бэлгийн хавьталд орсон ЭБҮ-ийн 30%-ийг тэмбүүгийн халдвартай оролцогчид эзэлж байсан бол 3 ба түүнээс цөөн хүнтэй бэлгийн хавьталд орсон ЭБҮ-ийн 24% нь (p=0.064) тэмбүүгийн халдвартай байв. Тэмбүүгийн халдвар авсан эсэх болон бэлгэвчийн хэрэглээ гэсэн үзүүлэлтүүдийн хооронд статистик хамаарал ажиглагдаагүй. Үйлчлүүлэгчдийн мэргэжлээр нь авч үзвэл, тэмбүүгийн халдвартай ЭБҮ-ийн 66% нь (n=138/209), тэмбүүгийн халдваргүй ЭБҮ-ийн 54% нь (n=299/552) ажилчин хүмүүстэй бэлгийн хавьталд орсон (p=0.003) байв. 49
Хүснэгт 18. Эрсдэлт зан үйлийн харьцуулсан үзүүлэлтүүд Үзүүлэлтүүд Тэмбүүгийн халдвартай Тэмбүүгийн халдваргүй Нийт (N) Ерөнхий % (n) Жинлэсэн % (95% ИХ) Ерөнхий % (n) Анхны бэлгийн хавьталд орсон нас Сүүлийн 7 хоног дахь бэлгийн хавьтагчийн тоо Жинлэсэн % (95% ИХ) P Дундаж/голч (хязгаар) 761 18.3/18 (12-25) Тооцоогүй 18.4/18 (8-27) Тооцоогүй Дундаж/голч (хязгаар) 4/3 (0-21) Тооцоогүй 4/3 (0-31) Тооцоогүй 0.462 <= 3 422 23.7 (100) 23.8 (19.4, 28.7) 76.3 (322) 76.3 (71.3, 80.6) 0.064 >=4 298 29.9 (89) 30.2 (24.2, 36.8) 70.1 (209) 69.9 (63.2, 75.8) Байнгын бус, төлбөр төлдөггүй бэлгийн хавьтагчтай Тийм 319 28.8 (92) 29.0 (23.5, 35.3) 71.2 (227) 71.0 (64.8, 76.5) 0.530 Үгүй 437 26.8 (117) 27.4 (22.9, 32.5) 73.2 (320) 72.6 (67.5, 77.2) Сүүлийн удаа бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэсэн эсэх: Үйлчлүүлэгчтэй Тийм 612 27.1 (166) 27.1 (23.1, 31.4) 72.9 (446) 72.9 (68.6, 76.9) 0.674 Үгүй 142 28.9 (41) 30.8 (22.7, 40.2) 71.1 (101) 69.2 (59.8, 77.3) Байнгын бэлгийн хавьтагчтай Тийм 146 26.7(39) 28.4 (20.5, 37.9) 73.3 (107) 71.6 (62.1, 79.5) 0.581 Үгүй 159 29.6 (47) 27.9 (20.4, 36.9) 70.4 (112) 72.1 (63.1, 79.6) Байнгын бус бэлгийн хавьтагчтай Тийм 47 23.4 (11) 25.8 (12.8,45.2) 76.6 (36) 74.2 (54.8, 87.3) 0.751 Үгүй 195 25.6 (50) 28.0 (21.2, 36.0) 74.4 (145) 72.0 (64.0, 78.8) Ажилчин үйлчлүүлэгчтэй Тийм 437 31.6 (138) 32.9 (27.9, 38.3) 68.4 (299) 67.1 (61.7, 72.2) 0.003 Үгүй 324 21.9 (71) 21.3 (16.7, 26.7) 78.1 (253) 78.7 (73.3, 83.3) 50
3.2.3 Мансууруулах бодис, архины хэрэглээ Архи огт хэрэглэж байгаагүй болон хэрэглэх нь ховор гэж хариулсан оролцогчдын эзлэх хувь дөнгөж 20.8% (жинлэсэн 20.6%, 95% ИХ: 17.5, 24.2) байгаа нь архины хэрэглээ их байгааг харуулж байна (Хүснэгт 5). Нийт 758 оролцогчдоос 10 нь (1.3%, жинлэсэн 1.1%, 95% ИХ: 0.6, 2.0) мансуурулах бодис хэрэглэж үзсэн гэж хариулснаас 1 нь сүүлийн 12 сарын дотор тарьж хэрэглэсэн байв. Хүснэгт 19. Мансууруулах бодис, архины хэрэглээ (n=761) Ерөнхий % Үзүүлэлтүүд (n/n) Мансууруулах бодис, архины хэрэглээ Жинлэсэн % (95% ИХ) Хамгийн багадаа 7 хоногт нэг удаа 51.1 (389/761) 51.3 (47.4, 55.3) Хамгийн багадаа сард нэг удаа 28.1 (214/761) 28.1 (24.6, 31.9) Ховор эсвэл огт үгүй 20.8 (158/761) 20.6 (17.5, 24.2) Мансууруулах бодисын хэрэглээ Мансууруулах бодис хэрэглэж үзсэн эсэх 1.3 (10/758) 1.1 (0.6, 2.0) Сүүлийн 12 сард мансууруулах бодисыг тарьж хэрэглэсэн эсэх 12.5 (1/8) 11.8* * Түүврийн нэг нэгжтэй бүлгээс (stratum) хамааран 95% ИХ тооцох боломжгүй 3.2.4 Бэлгийн замаар дамжих халдвар Хүснэгт 6-д судалгаанд оролцогчдын дундах БЗДХ-ын шинж тэмдэг илэрсэн байдлыг хураангуйлан харууллаа. Оролцогчдын 36.1% нь (жинлэсэн 38.5%, 95% ИХ: 34.6, 42.5) бэлэг эрхтэнээс хэвийн бус ялгадас гардаг гэж хариулсан бол сүүлийн 12 сард бэлэг эрхтэн дээр яр, шарх гарч байсан гэж хариулсан ЭБҮ-ийн эзлэх хувь 7% (жинлэсэн 7.5%, 95% ИХ: 5.5, 10.1) байв. БЗДХ-ын шинж тэмдэг илэрсэн оролцогчдын 61.7% нь (жинлэсэн 61.9%, 95% ИХ: 55.3, 68.1) эмчилгээ хийлгэсэн байна. Хүснэгт 20. БЗДХ-ын шинж тэмдэг илэрсэн байдал (n=761) Үзүүлэлтүүд Ерөнхий % (n/n) Жинлэсэн % (95% ИХ) Бэлэг эрхтэнээс хэвийн бус ялгадас гарсан 36.1% (275/761) 38.5 (34.6, 42.5) Бэлэг эрхтэн дээр яр, шарх гарсан 7.0% (53/761) 7.5 (5.5, 10.1) Дээрх шинж тэмдгүүд илэрсэний улмаас эмчлүүлсэн 61.7 (174/282) 61.9 (55.3, 68.1) 51
Сүүлийн 12 сард бэлэг эрхтэнээс хэвийн бус ялгадас гарах шинж тэмдэг тэмбүүгийн халдвартай ЭБҮ-ийн 41%-д (86/209) илэрсэн бол, халдваргүй ЭБҮ-ийн 34%-д (189/552) илэрсэн байна (p=0.077, Хүснэгт 7). Тэмбүүгийн халдвартай оролцогчдын 11% -д (22/209), халдваргүй оролцогчдын 6% -д (31/552) бэлэг эрхтэн дээр яр, шарх гарах шинж тэмдэг илэрсэн байв (p=0.018). Хүснэгт 21. БЗДХ-ын шинж тэмдгийн харьцуулсан үзүүлэлтүүд Үзүүлэлтүүд Тэмбүүгийн халдвартай Тэмбүүгийн халдваргүй Нийт (N) Ерөнхий % (n) Жинлэсэн % (95% ИХ) Ерөнхий % (n) Жинлэсэн % (95% ИХ) Р Бэлэг эрхтэнээс хэвийн бус ялгадас гарсан Тийм 275 31.3 (86) 32.1 (26.0,38.9) 68.7 (189) 67.9 (61.1, 74.1) 0.077 Үгүй 486 25.3 (123) 25.2 (20.9, 29.9) 74.7 (363) 74.9 (70.1, 79.1) Бэлэг эрхтэн дээр яр, шарх гарч байсан Тийм 53 41.5 (22) 41.3 (27.0, 57.3) 58.5 (31) 58.7 (42.7, 73.0) 0.018 Үгүй 708 26.4 (187) 26.7 (23.1, 30.7) 73.6 (521) 73.3 (69.3, 76.9) Шинж тэмдэг илэрсэний улмаас эмчилгээ хийлгэсэн Тийм 180 32.2 (58) 34.0 (26.4, 42.7) 67.8 (122) 66.0 (57.3, 73.7) 0.188 Үгүй 517 27.1 (140) 26.6 (22.4, 31.2) 72.9 (377) 73.5 (68.8, 77.6) 3.2.5 ХДХВ-ийн халдварын талаарх мэдлэг, хандлага, ташаа ойлголт Судалгаанд хамрагдсан нийт ЭБҮ-ийн ХДХВ-ийн халдварын талаарх мэдлэг, хандлага, ташаа ойлголтыг Хүснэгт 8-д харууллаа. Оролцогчдын ойролцоогоор 6% нь (5.7%, жинлэсэн 6.0%, 95% ИХ: 4.5, 8.1) ХДХВ, ДОХ-ын талаар сонсож байгаагүй байна. Асуулт тус бүрт хариулсан байдлаар авч үзвэл хамгийн багадаа 52.6% нь (жинлэсэн-53.4%, 95% ИХ: 49.5, 57.3), хамгийн ихдээ 87.9% нь (жинлэсэн 87.6%, 95% ИХ: 84.9, 89.9) зөв хариулсан байна. Бүх асуултанд зөв хариулсан оролцогчдын эзлэх хувь 41.3 (жинлэсэн 42.9%, 95% ИХ: 38.9, 46.9) байв. Харин судалгаанд хамрагдсан ЭБҮ-ийн 16 хүртэлх хувь нь эдгээр асуултын аль нэгэнд нь мэдэхгүй гэж хариулсныг тэмдэглэх нь зүйтэй. 52
Хүснэгт 22. ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага ба ташаа ойлголт (n=761) Үзүүлэлтүүд Ерөнхий % (n/n) Жинлэсэн % (95% ИХ) ХДХВ/ДОХ-ын талаар сонсч байсан 94.4 (718/761) 94.6 (91.9, 95.6) Бэлгийн үнэнч, нэг хавьтагчтай байснаар ХДХВ-ийн халдвар дамжих эрсдэл буурна 74.0 (563/761) 74.4 (71.0, 77.5) Бэлгийн хавьталд орох бүртээ бэлгэвч зөв хэрэглэснээр ХДХВ-ийн халдвараас сэргийлж 87.9 (669/761) 87.6 (84.9, 89.9) чадна Гаднаас нь харахад эрүүл хүн ХДХВ-ийн халдвартай байж болно 71.1 (541/761) 70.8 (67.2, 74.2 ) Шумууланд хазуулахад ХДХВ-ийн халдвар 52.6 (400/761) 53.4 (49.5, 57.3 ) дамжихгүй ХДХВ-ийн халдвартай хүнтэй гар барих, хоол, хүнсээ хувааж идэхэд халдвар 75.4 (574/761) 76.7 (73.3, 79.8) дамжихгүй Дээрх бүх асуултанд зөв хариулсан 41.3 (268/649) 42.9 (38.9, 46.9) ХДХВ-ийн халдварын талаарх мэдлэгийн үзүүлэлтийг тэмбүүгийн халдварын байдалтай харьцуулахад хамаарал ажиглагдсангүй. Бүх асуултанд зөв хариулсан ЭБҮ-ийн хувьд халдвартай болон халдваргүй оролцогчдын хувьд ойролцоо (41%) байлаа (Хүснэгт 10). 3.2.6 ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ, зөвлөгөө ба урьдчилан сэргийлэх хөтөлбөр Оролцогчдын 60% орчим нь (59.3%, жинлэсэн 59.2%, 95% ИХ: 55.0, 63.2) сүүлийн 12 сард ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдаж, 55% нь (жинлэсэн 55.0%, 95% ИХ: 50.9, 59.1) шинжилгээний хариугаа авсан байна (Хүснэгт 9). Судалгаанд оролцогчдын 50.4% нь (жинлэсэн 50.1%, 95% ИХ: 46.1, 54.2) сүүлийн 12 сарын хугацаанд ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамрагдсан боловч 13.4% (жинлэсэн 13.5%, 95% ИХ: 10.8, 16.7) ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ өгөхийн тулд хаана хандахаа мэдэхгүй байлаа. Оролцогчдын гуравны хоёр нь (67.5%, жинлэсэн 66.6%, 95% ИХ: 62.6, 70.4) сүүлийн 12 сард үнэгүй тараагдсан бэлгэвч авсан байв. Хүснэгт 23. ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ, урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамрагдсан байдал (n=761) Үзүүлэлтүүд Ерөнхий % (n/n) Жинлэсэн % (95% ИХ) ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд 59.3 (429/724) 59.2 (55.0, 63.2) хамрагдсан Сайн дураар шинжилгээнд хамрагдсан 78.2 (334/427) 77.3 (72.5, 81.5) 53
ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд 55.0 (398/724) 55.0 (50.9, 59.1) хамрагдан хариугаа авсан ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх 50.4 (362/719) 50.1 (46.1, 54.2) үйл ажиллагаанд хамрагдсан ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээг 13.4 (97/724) 13.5 (10.8, 16.7) хаана өгөхийг мэдэхгүй Үнэгүй тараагдсан бэлгэвч авсан 67.5 (513/760) 66.6 (62.6, 70.4 ) Тэмбүүгийн халдвартай илэрсэн оролцогчдын дунд сүүлийн 12 сард ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдсан хувь 67 (132/198) байсан бол тэмбүүгийн халдвар илрээгүй оролцогчдын дунд 56% (297/526) байв (p=0.013, Хүснэгт 10). 54
Хүснэгт 24. ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ болон урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамрагдсан байдлын харьцуулсан үзүүлэлтүүд Үзүүлэлтүүд Тэмбүүгийн халдвартай Тэмбүүгийн халдваргүй Нийт (N) Ерөнхий % (n) Жинлэсэн % (95% ИХ) Ерөнхий % (n) Жинлэсэн % (95% ИХ) Р ХДХВ, ДОХ-ын талаарх бүх асуултанд үнэн зөв хариулсан Тийм 268 27.6 (74) 28.5 (22.5, 35.4) 72.4 (194) 71.5 (64.6, 77.5) 0.953 Үгүй 381 27.8 (106) 28.7 (23.7, 34.3) 72.2 (275) 71.3 (65.7, 76.4) ХДХВ-ийн шинжилгээнд хамрагдсан Тийм 429 30.8 (132) 30.9 (26.0, 36.2) 69.2 (297) 69.1 (63.8, 74.0) 0.013 Үгүй 295 22.4 (66) 22.6 (17.5, 28.7) 77.6 (229) 77.4 (71.4, 82.5) ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хамрагдсан Тийм 362 26.8 (97) 25.4 (20.6, 30.8) 73.2 (265) 74.6 (69.2, 79.4) 0.715 Үгүй 357 28.0 (100) 29.7 (24.4, 35.6) 72.0 (257) 70.3 (64.4, 75.6) ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээг хаана өгөхөө мэддэг Тийм 627 28.2 (177) 28.5 (24.6, 32.8) 71.8 (450) 71.5 (67.2, 75.4) 0.176 Үгүй 97 21.7 (21) 20.8 (12.9, 31.9) 78.4 (76) 79.2 (68.2, 87.1) 55
3.2.7 Тэмбүүгийн тархалт Судалгаанд хамрагдсан нийт ЭБҮ-ийн дундах тэмбүүгийн тархалтын түвшин 27.5% (жинлэсэн-27.8%, 95% ИХ: 24.3, 31.7; Хүснэгт 11) байв. Судалгааны байршлаар авч үзэхэд статистикийн ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсан ба Дархан-Уул аймагт тэмбүүгийн тархалтын түвшин хамгийн өндөр буюу 36% (жинлэсэн-41.3%, 95% ИХ: 30.5, 52.9), Улаанбаатар хотод 30.5% (жинлэсэн-31.3%, 95% ИХ: 25.3, 38.0), Дорнод аймагт 31% (жинлэсэн-29.5%, 95% ИХ: 20.0, 41.2) байв. Харин Орхон (21%, жинлэсэн-21.9%, 95% ИХ: 14.6, 31.6), Хөвсгөл (22% жинлэсэн-18.3%, 95% ИХ: 11.8, 27.4) аймгуудын хувьд тархалтын түвшин ойролцоо байлаа (Зураг 2). Хүснэгт 25. Тэмбүүгийн халдварын тархалтын түвшин судалгааны байршлаар Судалгааны байршил Ерөнхий % (n/n) Жинлэсэн % (95% ИХ) P (Pж) * Тархалтын түвшин 27.5 (209/761) 27.8 (24.3, 31.7) Улаанбаатар хот 30.5 (96/315) 31.3 (25.3, 38.0) 0.015 Дархан хот 36.0 (36/100) 41.3 (30.5, 52.9) (0.077) Дорнод аймаг 31.0 (31/100) 29.5 (20.0, 41.2) Хөвсгөл аймаг 22.0 (22/100) 18.3 (11.8, 27.4) Орхон аймаг 21.0 (21/100) 21.9 (14.6, 31.6) Улаанбаатар хот (дүүргээр) Баянзүрх дүүрэг 32.4 (34/105) 38.0 (27.5, 49.7) 0.174 Сонгино-Хайрхан дүүрэг 40.3 (29/72) 32.7 (21.2, 46.7) Сүхбаатар дүүрэг 28.0 (26/93) 32.6 (21.3, 46.3) Хан-Уул дүүрэг 11.1 (2/18) 11.1 (2.6, 37.0) Чингэлтэй дүүрэг 18.5 (5/27) 16.9 (5.8, 40.1) Төрийн бус байгууллага 6.5 (3/46) 6.5 (2.1, 19.1) * Pж -жинлэсэн p-утга Улаанбаатар хотын ЭБҮ-ийн дундах тэмбүүгийн халдварын тархалтын түвшинг дүүрэг тус бүрээр харьцуулан үзэхэд ялгаатай байсан боловч статистикийн хувьд ач холбогдол багатай (p=0.174, Зураг 3) байлаа. 56
Зураг 5. Тэмбүүгийн халдварын тархалтын түвшин, 95% ИХ, судалгааны байршлаар Зураг 6: Улаанбаатар хотын дүүргийн хэмжээнд үнэлсэн тэмбүүгийн тархалт ба 95% ИХ. 57