ХҮҮХЭД 8-р нүүрт АЯН. мэдээлэл. Гэрлийн бохирдол оны 9-р сар. ХЯНАЛТЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЭЛ 3-р нүүрт. 4-р нүүрт. 7-р нүүрт.

Σχετικά έγγραφα
МЭНДЧИЛГЭЭ. Төрийн дээд шагналын хур буулаа оны 02-р сар. Тестер хэрэглэх заавар. Компанийн 2015 оны 1-р сарын ТЭЗҮ-үүд ГАЛ ХАМГААЛАГЧ

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ Зүрх судасны өвчний хяналт ба менежментийг сайжруулахад

ГУРАВДУГААР АЖИЛ Гэрлийн туйлшрал судлан Малюсын хуулийг шалгах

Барилгын дулаалгын материалын шинэ стандартууд

245 кв хүртэлх хэвтээ тэнхлэгт дундын

Валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл

ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ

Монгол Улсын Нэгдсэн Түрүүлэгч Индикатор (НТИ, СLI) Др. Б. Эрдэнэбат

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ Зүрх судасны өвчний хяналт ба менежментийг сайжруулахад

ARTICLES ХҮЧНИЙ ТРАНСФОРМАТОРЫН ЭВДРЭЛ ГЭМТЭЛ, ТҮҮНИЙГ ОНОШЛОХ АРГА ЗҮЙ

ДИНАМИК, НЬЮТОНЫ ХУУЛИУД, МАСС БА ИМПУЛЬС, ИМПУЛЬС ХАДГАЛАГДАХ ХУУЛЬ, ХҮЧНҮҮД, ХУВЬСАХ МАССТАЙ БИЕИЙН ХӨДӨЛГӨӨН, МАССЫН ТӨВ

ТУХАЙН ДИФФЕРЕНЦИАЛТ ТЭГШИТГЭЛ. Contents Bibliography 11 References 11 Index 12

ГАЛИЛЕЙН ХАРЬЦАНГУЙ ЗАРЧИМ, ИНЕРЦИАЛ БИШ ТООЛЛЫН СИСТЕМ, ИНЕРЦИЙН ХҮЧНҮҮД, ХАРЬЦАНГУЙН ТУСГАЙ ОНОЛ, ЛОРЕНЦЫН ХУВИРГАЛТ БА ТҮҮНИЙ МӨРДЛӨГӨӨ

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ Зүрх судасны өвчний хяналт ба менежментийг сайжруулахад

Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө

ªÐÕ ÄÝÄ Ó ÐÀÕ ÈÍÔËßÖÈÉÍ ÄÀÐÀÌÒ

МОНГОЛ ХОНИНЫ НООСНЫ БҮТЭЦ, ШИНЖ ЧАНАРЫГ ЭЛЕКТРОН МИКРОСКОПИЙН АРГААР СУДЛАХ

Нэгэн өдрийн тархалтын судалгаа оны I/II сар, Монгол. Герман, Эссэний Их сургуулийн эмнэлэг, Проф. Валтер Попп

Пүрвээгийн АРИУНБОЛОР

Qo.P.J-. o f. 02 N aaeap, JeeneM>K xypryyn3x Tyxalll

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ÝÐ Ë ÌÝÍÄИЙН ßÀÌ. НҮБ-ын Хүүхдийн Сан ҮНДЭСНИЙ V СУДАЛГААНЫ ТАЙЛАН. Улаанбаатар хот, Монгол Улс

Мал аж ахуйн үйлдвэрлэлд нэмүү өртөг нэмэгдүүлэх нь

Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв БАРИЛГЫН БИТҮҮМЖЛЭЛ ТҮҮНИЙГ ТООЦОХ БОЛОН ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ. Менежер: Б. Билгүүн

МОНГОЛЫН МОБАЙЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ

Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга. Ц.Болд, Ч.Тамир /МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар/

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо. (магадлалын сонгодог тодорхойлолт) AB = ( x x ) + ( y y ) ХУВИЛÁАР А ÍÝÃÄ ÃÝÝÐ ХЭСЭГ

Ерөнхий эмиттертэй транзисторт өсгөгч Унших материал

MNS ISO TR 25107:2013

Appendix1.4-3 Sustainable Capacity Development Mechanism (SCDM) matrix (7 th JCC)

Тухайн Дифференциал Тэгшитгэл. Үүеэ Отгонбаяр

Физикийн даалгавар 10-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг (тест)

Байгаль орчны бохирдлын талаар Япон улсаас авч хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны үнэлгээ

МОР2 ТӨСЛИЙН ЭКОЛОГИЙН СУДАЛГАА АВАХ ЕРӨНХИЙ ТОЙМ оны 6 сарын 13

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 13

Уул уурхайн бүс нутгуудад агаарын бохирдол,

Физикийн даалгавар 9-р анги оны хичээлийн жил

:xeu 2+ - ИЙГ ГАРГАН АВАХ БОЛОН ТҮҮНИЙ ГЭРЛИЙН ЦАЦАРГАЛТЫН СУДАЛГАА

Тухайн Дифференциал Тэгшитгэл ба Түүний Нийтлэг Хэрэглээ

ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, ЦАЛИНГИЙН СТАТИСТИК ШИНЖИЛГЭЭ

МОНГОЛ ОРНЫ ЭНДЕМИК УРГАМАЛ МОНГОЛ ДОГАР- CARYOPTERIS MONGOLICA BGE.-ИЙГ IN VITRO НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛСЭН ДҮНГЭЭС

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ. Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлав.

GLEAR -Гэр хорооллын айлуудын цэвэр агаар Жижиг галлах системд тоосны шүүлтүүр хийх нь

МАТЕМАТИК ХУВИЛБАР D. 8x100. 8x100. 8x100

S.PH102 Физик-2. Семинар 2. Сэдэв : Цахилгаан соронзон индукц. Тест оны намар

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо = = 7. 1 AB BC AC AB BC AC. цэгийг дайрсан шулууны тэгшитгэл = ХУВИЛБАР А

орон нутгийн эдийн ЗАСАг, САнхүүгИйн САлБАРын Тойм Боловсруулсан: МБСГ, СХ-ийн эдийн засагч Ë.Дөлгөөн Удирдаж зөвлөсөн: МБСГ, СХ-ийн захирал Н.

ХЕПАТИТЫН С ВИРҮСИЙН ХАЛДВАРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ, ОНОШЛОХ, ЭМЧЛЭХ УДИРДАМЖ оны 4-р сар УДИРДАМЖ

Хавсралт Эрчим хүч хэмжнэлтийн лекцийн материал

АРВАНГУРАВДУГААР АЖИЛ Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлох нь

ÑÍ 2. NH 2 -òîñíû õ èë 4-àìèíáóòàíû õ èë ÑÍ 3 ÑÍ ÑÍ 2 ÑÎÎÍ ÑÍ 2 ÑÍ 2 ÑÎÎÍ HOOC CH 2 CH COOH NH 2

Монголд уул уурхайн өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэл хөдөө аж ахуйн салбарт хэрхэн нөлөөлж байгаа тухай

Эрчим хүч & Engineering (115)

Õóðààíãóé. Түлхүүр үг: GPS тропосфер Монголд, усны уурын агууламж, агаар мандлын зайнаас тандалт

SOLITE SILVER БА RUIYU/OEM АККУМЛЯТОРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА. Б.Цэцэнхуар 1, Ц.Өлзийбаатар 2*

8x100. 8x100. 8x100. 8x100

Физикийн хичээлийн даалгавар (үндэсний хөтөлбөр)

Surveillance of drug-resistant bacteria among the pediatric patients. Background

Appendix2.1-8 Training Handout for Emission Inventory & Diffusion Simulation ( )

Бодолт: ( ) ,2

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, тохируулгад ашиглаж буй хэмжих хэрэгсэл, багаж төхөөрөмжийн судалгаа НЭГ. ҮНДЭСЛЭЛ

Физикийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг( Тест )

S.PH102 Физик-2. Семинар 7. Сэдэв : Квант механикийн үндэс, Атомын физик. Тест оны намар

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 12

Компьютерийн шинжлэх ухаан Computer science Натурал компьютер: онол ба хэрэглээ Natural computing: theory and aplication

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР

Үндэсний СТАТИСТИК. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн улирал тутмын цахим сэтгүүл

Ядуурлын Үнэлгээний Хуудас Монгол улс

КИНЕМАТИК, МЕХАНИК ХӨДӨЛГӨӨН, ХУРД, ХУРДАТГАЛ, ЭРГЭХ ХӨДӨЛГӨӨН

Хавсралт дэх жилийн Япон дах сургалтын үр дүнгийн илтгэлийн материал (Зуух Бүртгэл Хяналтын Тогтолцоо (ЗБХТ))

Физикийн даалгавар 8-р анги оны хичээлийн жил

8x100. 8x100. 8x100. 8x100

Монголын эмнэлгийн эрүүл ахуй. сайжруулах нь төслийн хүрээнд

802.11b утасгүй сүлжээн дээгүүр TCP протоколын дамжуулах чадамжийг үнэлэх математик загвар

9 сар, 2016 Д М Л П Б Б Н

САЙНШАНДЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК-д ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭР БОЛОН БОРДООНЫ ХИМИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ БОЛОМЖ

Зохиогч: Ч. Ганбаатар Удирдагч: Доктор (Ph.D) Б. Батзолбоо. ШУТИС-Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Програмчлалын профессорын баг.

МОНГОЛ ДАХЬ БЭЛГИЙН ЦӨӨНХИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ Н. Анараа ЛГБТ Төв ТББ

Барилгын эрчим хүчний паспортыг хөтлөх тайлбар, хавсралтууд

ГАРЧГИЙН ТОВЪЁОГ ГАРЧГИЙН ТОВЪЁОГ... i ХҮСНЭГТЭН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ... iii ЗУРГАН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ... iv ХАВСРАЛТЫН ЖАГСААЛТ...

Физикийн даалгавар 12-р анги оны хичээлийн жил

Хавсралт2.4-7 УХЗ ны сургалтанд зориулсан дүрс бичлэгийн бүтэц

Физикийн хичээлийн даалгавар (үндэсний хөтөлбөр)

ХДХВ, БЗДХ-ЫН ТАНДАЛТЫН СУДАЛГААНЫ ТАЙЛАН, 2011 МОНГОЛ УЛС

С.Бямбахорлоо (Доктор Ph.D, ММНБ, Аудитор, ТМЗ) СЭЗДСургуулийн ахлах багш

UNIVERSITY OF CAMBRIDGE INTERNATIONAL EXAMINATIONS International General Certificate of Secondary Education

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭД ХҮРГЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

Хувилбар - 3. ГЗ.33-ын үр дүнд үндэслэн шинэчлэв. Япон улсын Байгаль орчны яам Дэлхийн байгаль орчны стратегийн хүрээлэн

Хамтарсан кредит олгох механизмын хүрээнд Магадлагаа, Нотологоо хийх талаар Төсөлд оролцогч талын олж мэдсэн зарим туршлага ЕЕС ХХК

Компьютер графикийн файлын формат

ГАРЫН ТОСНЫ ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАН ТӨЛӨВ

БАЯЖУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ C-н температур хэдэн кельвины температур болох вэ?. A. 281 B. 265 C. 8 D. 16 A B C. 726 D. 12

ÄÎÒÎÎÄÛÍ ÍÝÄ ÍªËªªËªÃ Õ ÈÍ Ç ÉËÑÈÉÍ ØÈÍÆÈËÃÝÝ

ЗАРИМ СОРТЫН БУУДАЙ, ГУРИЛЫН ЧАНАРЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

Лекц:5 Эрсдэл, өгөөж ба түүхэн тоон мэдээлэл

Агуулга. Нүүрс ус. Моносахарид Гликозид, гликозидийн холбоо Дисахарид Полисахарид. Ангилал Нэршил

Уран олборлолт Танзани улсад ашигтай юу?

Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнийг томилох тухай

ЕВРОБЛОК -ИЙН ДАВУУ ТАЛУУД

Transcript:

КОМПАНИЙН 2017 ОНЫ 8-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД ХЯНАЛТЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЭЛ 3-р нүүрт 2-р нүүрт 9 (77) АЯН 4-р нүүрт мэдээлэл 5-р нүүрт Гэрлийн бохирдол 6-р нүүрт Цээжний бах буюу стенокарди 7-р нүүрт Хоол шим тэжээл ба ХҮҮХЭД 8-р нүүрт 9-р сар Эрчим хүчний ажилтны өдөр -ийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ ДЦС-4 ТӨХК-ийн ажилтан ажиллагсад ын 18-ны өдөр Эрчим хүчний ажилтны өдөр -ийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Эрчим хүчний ажилтны өдөр -ийн баярыг төрийн далбаа, компанийн болон цех нэгжүүдийн тугыг ёслол төгөлдөр залан Гүйцэтгэх захирал С.Анхбаяр баярын үг хэлж нээлээ. Компанийн ажиллагсадын дунд зохион байгуулсан 64 бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, шагайн харваа, хэн сайн айраг уух вэ хөгжөөнт тэмцээн, олс таталт зэрэг эр зориг, авхаалж самбаа шаардсан тэмцээнүүд амжилттай болж аваргуудаа шалгаруулан шагнаж урамшууллаа. Төр засгийн шагнал, компанийн болон олон нийтийн байгуулагын шагнал гардуулах ёслол болж шагналын хур буусан сайхан өдөр боллоо. Урлагын тоглолт, морин хуур эгшиглүүлж компанийн ажиллсагсадын хүүхдүүдийн таеквондогын үзүүлбэрээр үргэлжлэн, Азтай асар шалгаруулж Гүйцэтгэх захирал С.Анхбаяр баярын хаалтын үг хэлж компанийн сүлд дуу эгшиглэснээр өндөрлөлөө. Захиргаа хүний нөөцийн алба

9 (77) 9-р сар 2 ЭРЧИМ МЭДЭЭ КОМПАНИЙН 2017 ОНЫ 8-Р САРЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД Төлөвлөгөөний биелэлт Үзүүлэлт Нэгж Диспетчерийн графикийн төлөвлөгөөний биелэлт Тухайн сарын Төлөв Гүйц Зөрүү Биелэлт 1 ЦЭХ-ний түгээлт сая.квтц 232,2 234,8 +2,6 101,1 2 ДЭХ-ний түгээлт мян.гкал 125,6 125,6-100,0 Тайлант хугацаанд диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө Цахилгаан эрчим хүчинд 101,1%, Дулааны эрчим хүчинд 100,0% биеллээ. Нэмэх шийдвэр Хасах шийдвэр ДҮТ-ийн диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө болон биелэлт Диспетчерийн графикийн зөрчил Ачаалал Диспетчерийн төлөвлөгөөний биелэлт удаа мян.квтц удаа мян.квтц удаа мян.квтц Дээд Доод мян.квтц 71 2718,245 22 786,384 3 175,0 375 290 2543,245 СПОТ зах зээлийн талаар СПОТ арилжааны зах зээлээс 9,0 мян.квтц буюу 708,990 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан авч, 61,297 мян.квтц буюу 3193,473 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан, авлага өглөгийн зөрүүгээр 2484,483 мян.төгрөгний ашигтай ажиллалаа. Үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөний биелэлт /анхны төлөвлөгөөгөөр/ Цахилгаан эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 4125,781 сая.квтц-аар давж 101,8%-н биелэлттэй. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4044,721 мян.квтц аар буюу 1,72%-иар өсчээ. Оны эхнээс хэрэглээний өсөлтөөс шалтгаалан цахилгаан эрчим хүчний үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө 101893,932мян.кВтц-аар давж, 105,1% -ийн биелэлттэй байна. Дулааны эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 643Гкал-аар даван 100,5%-н биелэлттэй, өнгөрсөн оны мөн үеэс 8316Гкал буюу 6,62%-иар өссөн. Үндсэн тоноглолын ажиллагаа 8-р сард горим ажиллагаанд 6 зуух, 5 турбин оролцсон. Сарын дунджаар 4,0 зуух, 4,21 турбинтэй ажиллаж, 2,03 зуух, 0,9 турбин бэлтгэлд байлаа. Их засвар хийгдэж буй үндсэн тоноглолууд: ТГ-3, ТГ-6, К-5 Зуух 5 удаа, турбин 4 удаа зогссон. Үзүүлэлт Нүүрсний зарцуулалт 8-р сард уурхайнуудын нийлүүлсэн нүүрсний гүйцэтгэлийг гаргавал: Уурхай нэгж анхны төлөвлөгөө өссөн/+/ буурсан/-/ сарын тоноглолын ажиллагааны график Мазутын зарцуулалт Энэ сард 120 тн мазут түлэх төлөвлөгөөтэйгээс 82 тн-г түлж, 38 тн мазут хэмнэж ажиллалаа. Нэг удаагийн хүйтэн галлагаанд 19,7 тн мазут зарцуулсан. -Зуух 1,3,4,8 хүйтэн галлагаанд - 79тн -Зуух 1 халуун галлагаа - 3 тн Тухайн сарын өссөн/+/ буурсан/-/ 8-р сар Оны эхнээс өссөн/+/ буурсан/-/ Зуухны зогсолт 5-3 +2 8-3 Турбины зогсолт 4-3 +1 6-2 төлөв гүйц зөрүү биелэлт,% төлөв гүйц зөрүү биелэлт,% Багануур мян.тн 130,0 121,6-8,4 93,5 1025,0 1069,6 +44,6 104,4 Шивээ-Овоо мян.тн 120,0 125,3 +5,3 104,4 1005,0 1042,7 +37,7 103,8 Бүгд мян.тн 250,0 246,9-3,0 98,8 2030,0 2112,3 +82,3 104,1 Горим параметрийн даалгаварын биелэлт ЭХЗХ -аас батлагдсан ДХЦЭХ-ний зарцуулалтыг 0,4 %-иар буюу 94,952 сая.квтц-аар хэмнэсэн. Үйлдвэрлэлийн алба

9 (77) 9-р сар 3 ЭРЧИМ МЭДЭЭ ХЯНАЛТЫН 2017 ОНЫ 8-Р АЛБАНЫ САРЫН 2017 ТЕХНИК ОНЫ ХЯНАЛТЫН 4-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ 1.Техник ашиглалтыг сайжруулах, аваари саатлаас урьдчилан сэргийлэх ажлын талаар: д станцын хэмжээний аваари, 1, 2-р зэргийн саатал гараагүй, үндсэн тоноглолын зогсолт 9 бүртгэгдсэнээс зуух 5 удаа, турбин 4 удаа тус тус зогссон. Үндсэн тоноглол зогссон шалтгааныг ангилан үзвэл: Хамгаалалтаар Захиалгаар Бэлтгэлд Саатал гэмтлээр Нийт зогсолт Зогсолтын шалтгаан 1 Зуух 2 1 1 1 2 1 3 2 8 5 2 Турбин 2 1 3 2 1 = = 1 6 4 Дүн 4 2 4 3 3 1 3 3 14 9 2.Үндсэн тоноглолын зогсолт болон туслах тоноглолын гэмтэлд тоног төхөөрөмжийн гэмтлийн акт: Үндсэн тоноглолын зогсолт болон туслах тоноглолын гэмтэлд тоног төхөөрөмжийн гэмтлийн акт: ТДЦ-2 /19.659,903 мян /, ТЦ-2 /1.624,131 мян /, ЦЦ-5 /2.005,388 мян /, бүгд 9 /23.289,422 мян /, мазут зарцуулалтын акт: ЗЦ-1 /15.330,692 мян /, ЦЦ-1 /2.768,85 мян /, бүгд-2 /18.099,542 мян /, ашиглалтаас хасах акт: ЦЦ-1 /229,166 мян /, НАХ (харуул) 1, бүгд 2 /229,166 мян /, нийт 13 ширхэг /41.618,13 мян / акт тогтоогдлоо. 3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар : ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, ОСОЛД ДӨХСӨН ТОХИОЛДОЛ ГАРААГҮЙ. УРЬДЧИЛСАН ЗААВАРЧИЛГАА: Турбин заалны дээврийн засварын ажилд ажиллах ЛАНТМОН ХХК-ийн 20 ажилтанд ХАБЭА-н урьдчилсан зааварчилгаа өгсөн. К-5-д халах гадаргуун их засвар хийх МЭЗ ХХКийн 18 хүнд урьдчилсан зааварчилгаа өгсөн. Турбин заалны дээврийн засварын ажилд ажиллах АВАРГА СОЁО ХХК-ийн 4 ажилтанд, ТА-3 засварын ажилд ажиллах ТУРБИН ХХК-ийн 19 ажилтанд, Турбин заалны дээврийн засварын ажилд хяналт тавих УЛААНБААТАР БАРИЛГА БҮТЭЭЦ ХХК-ийн 2 ажилтанд ХАБЭА-н урьдчилсан зааварчилгаа өгсөн. Станцад дадлага хийх СҮТ-ийн 5 оюутанд, тоног төхөөрөмж бүртгэх, үзлэг хийх Мобиком ХХК 3 ажилтанд ХАБЭА-н урьдчилсан зааварчилгаа өгөв. Нийт: 68 хүнд ХАБЭА-н урьдчилсан зааварчилгаа өгөв. БУСАД АЖЛУУД: ЗХНА-тай хамтарч шинээр ажилд орж байгаа 10 хүнд ХАБЭА-н сургалт зохион байгуулж, шалгалт авав. Станцын хашаанд байрлах ногоон байгууламж сэргээх ажилд НАХ-ийн ажилчид ХАБ-ын зөрчил гаргасан тул ажлыг зогсоож, АЛБАН ШААРДЛАГА хүргүүлсэн. ЗХНА-тай хамтарч Эрчим хүчний зохицуулах хорооны 5 ажилтанд 4 хоног СУРГАЛТ, ДАДЛАГА явуулсан. МОНОС ХХК-ийн уурын шугамын полимер изоляци унаад байгаа зөрчлийг БМА-нд мэдээлсэн. НЭГ ШУГАМ ХХК-ийн БГД-ийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжинд барьж байгаа хашаа нь ДЦС-4 ТӨХК-ийн эзэмшлийн 6 кв-ын 2ш кабель шугам, УБЦТС ХХК-ийн 10 кв-ын кабель шугам, ДЦС-3 ХХК-ийн холбооны кабель шугамууд дээр баригдаж байгаа тул ажлаа зогсоож газар чөлөөлөхыг шаардаж улсын байцаагчийн АЛБАН ШААРДЛАГА хүргүүлсэн. Засварын ажлын үеэр ХАБ-ын зөрчил дахин гаргахгүй байх талаар Гүйцэтгэх захирлын нэр дээр албан бичиг үйлдэж, МЭЗ болон СММ ХХК-ийн удирдлагуудад хүргүүлсэн. 2017.08.02-ны өдөр Авто АА-н жолооч 6Т трансформаторын өндөр талын С фазын ШР-3-ын тулгуур изолятор мөргөж гэмтээсэн талаархи зургийг баримтжуулж, станцын нийт жолооч нарт ЭЭЛЖИТ БУС ЗААВАРЧИЛГАА өгөв. ЦЦ-тэй хамтарч ЦАГААН ХОРОЛ ХХК-ийн ХАБ хариуцсан 2 ажилтанд СУРГАЛТ, ДАДЛАГА 4 хоног явуулсан. 2017.08.30; 31-ний өдрүүдэд МХЕГ-аас зохион байгуулсан ТООСТОЙ ХОЛБООТОЙ ШИНЭЭР ГАРСАН СТАНДАРТУУДЫГ СУРТАЛЧЛАХ СУРГАЛТ, СЕМИНАР - т Эмнэлэгийн эрүүл ахуйч эмч Ж.Уранцэцэг, ХА-ны инженер Ж.Лүн-Уул нар оролцсон 4. Галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлын талаар: д Станцын хэмжээнд галын ноцтой зөрчил гараагүй. Галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг 338 удаа хийж, тосны алдагдал, тоосролт, галын багаж хэрэгсэл ашиглалт, тоноглолын засварын ажилтай холбоотой 274 зөрчлийг илрүүлэн зөрчлийг бүрэн арилгуулан ажилласан байна. Нарядаар 606 удаагийн галтай ажил хийгдэж, галын аюулгүй байдлыг хангуулан ажиллав. Галын дохиолол, гал унтраах автомат төхөөрөмж, цахилгааны помещениудад батлагдсан графикийн дагуу үзлэг шалгалтыг хийж, илэрсэн зөрчлийг засуулав. Нүүрсний ил талбайд цогшилт, шаталт гаргахгүй байх бүхий л арга хэмжээг ТДЦ-ийн ажилчидтай хамтран хэрэгжүүлж ажиллав. Турбин заалны дээврийн засварын ажил Монлант ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлыг галын аюулгүй гүйцэтгэлд тогтмол хяналт тавин ажиллаж байна. хэмжээнээс хэтэрсэн. Хяналтын алба

9 (77) 9-р сар 4 ЭРЧИМ МЭДЭЭ БАХАРХАЛ АЯН АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2016 онд ДЦС-4 ТӨХК-ийн хамт олны хөдөлмөр бүтээл үйл ажиллагааны ололт амжилт, Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж ТОП-100 аж ахуйн 15 дугаарт шалгаруулж Монголын татварын албаны дээд шагнал цом хүртсээн мөн эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд зохион байгууулагдсан спортын их наадамд тэргүүн байр эзэлж ҮНЭМЛЭХҮЙ АВАРГА цол цомын эзэн болсон. Компанийнхаа хамт олны ажил үйлсэд урам нэмэх зорилгоор дээрх 3 шагналыг буухиалан аялуулах, Монгол улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, төрөлх станц байгуулагдсаны 35 жилийн ойн нэрэмжит БАХАРХАЛ аяныг АЖИГЛАГЧ БИШ БҮТЭЭГЧ уриан дор эхлэн 5 дугаар сарын 22-ны өдөр ДХХА цех албан ёсоор хүлээн авсан. 2017-09-18-ны өдөр Засварын албанаас Судалгаа хөгжлийн албанд албан ёсоор гардуулан өглөө. Ийнхүү бахархал аян маань амжилттай үргэлжилж байна. Алба, хэлтэс, цех, нэгжүүдэд шилжин явах хуваарь д/д Нэгжүүд Хугацаа 1 Дулааны хянах хэмжүүравтоматикийн цех V.22-V.28 2 Түлш дамжуулах цех V.29-VI.04 3 Зуухан цех VI.05-VI.11 4 Турбин цех VI.12-VI.18 5 Цахилгаан цех VI.19-VI.25 6 Механик цех VI.26-VII.02 7 Хими цех VII.03-VII.09 8 Авто аж ахуй VII.17-VII.23 9 Эмнэлэг VII.24-VII.30 10 Эрчим зоогийн газар VII.30-VIII.06 11 Үйлдвэрлэлийн алба VIII.07-VIII.13 12 Төсөл хэрэгжүүлэх нэгж VIII.14-VIII.20 13 Худалдан авах ажиллагааны хэлтэс VIII.21-VIII.27 14 Нийгэм ахуйн хэлтэс VIII.28-IX.03 15 Борлуулалт маркетингийн алба IX.04-IX.10 16 Засварын алба IX.11-IX.17 17 Судалгаа хөгжлийн алба IX.18-IX.24 18 Эдийн засаг санхүүгийн алба IX.25-X.01 19 Хяналтын алба X.02-X.08 20 ҮЭХ X.09-X.15 21 Ахмадын хороо X.16-X.22 22 Залуучуудын чөлөөт холбоо X.23-X.29 23 Захиргаа хүний нөөцийн алба X.30-XI.05 Буухиалан аялах шагналууд Гүйцэтгэх захирал С.Анхбаяр албан ёсоор ДХХА цехэд гардуулан өгч байна. ЗА-ны хамт олон, дэд захирал Н.Мөнгөн албан ёсоор СХА-нд гардуулан өглөө. Захиргаа хүний нөөцийн алба

9 (77) 9-р сар 5 ЭРЧИМ МЭДЭЭ мэдээ 1. Тэнүүн-Огоо ХХК-ны нэрэмжит Тэнүүн-Огоо Кап клубуудын аварга шалгаруулах тэмцээн 2 дах жилдээ зохион байгуулагдлаа. Эрэгтэй 9, эмэгтэй 4 багын нийт 160- аад тамирчин энэ сарын 8-10,15-17 ны хооронд өрсөлдлөө. Уг тэмцээнд ДЦС-4 ТӨХК-ны дэргэдэх Эрчим эрэгтэй багийн тамирчид хүрэл медалийн болзол хангаж, багийн довтлогч, үндэсний шигшээ багийн тамирчин З.Цэнд-Аюуш нь шилдэг давуулагчын шагналыг хүртлээ. НАХ-ийн Спорт Заалны зохион байгуулагч Б.Даринчулуун 3. 9-р сарын 1 нд болсон Өмнөговь аймагт болсон Их тойромд амжилттай оролцож шигшээ 8т шалгаран үлдсэн байна. Уг тэмцээн нь 3 жилд нэг удаа болдог Халхын том тойрмуудын нэг юм. 2. Үндэсний шагайн харвааны Эрчим баг 8-р сарын 30 - нд Монгол улсын үлэмж дархан мэргэн Б.Шинэнбатын нэрэмжит тэмцээнд амжилттай оролцон тэргүүн байр эзэлсэн байна. Уг тэмцээнд 42 багийн 300 гаруй тамирчид өрсөлдсөн байна. Улсын цолтой 70 гаруй тамирчид цэц мэргэнээ сорьсон байна. 4. Уулын спортын ОУХМ Д.Чадраабалын нэрэмжит Хаданд авиралтын УАШТ-2017 тэмцээн энэ сарын 26-27-ны өдрүүдэд Дуган хад байгалийн цогцолбор газарт амжилттай зохион байгуулагдаж ДЦС-4 ТӨХК Нийгэм ахуйн хэлтэсийн тохижилт үйлчилгээний үйлчлэгч Ч.Бат-Оюун амжилттай оролцлоо. Тус тэмцээний ахмадын +36 насны Хурдны төрөлд хүрэл медаль хүртсэн бол Техникийн төрөлд алтан медаль хүртэж компанийхаа нэрийг өндөрт өргөн амжилттай оролцжээ.

9 (77) 9-р сар 6 ЭРЧИМ МЭДЭЭ ГЭРЛИЙН БОХИРДОЛ ХЭМЭЭХ ШИНЭ НЭР ТОМЪЁО ТҮГШҮҮР ДАГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ хязгаарлалт хийж чадахгүй байгаа гэсэн үг. Гэрлийн тусгалын хэт ихэдсэн энэ байдал удаан үргэлжлэх юм бол сөрөг нөлөөлөл нь даамжирч, үндэстний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрнэ гэжээ. Хэрэв та аль нэг гайхалтай хотод амарч тунгалагхан шөнөөр тэнгэрийн заадас болох сүүн замыг харахыг хүсвэл эсвэл гялалзан гялтганах оддыг ширтэхийг хүсэх юм бол Хонконгийг жагсаалтаасаа хасах, үгүй юмаа гэхэд хамгийн сүүлчийн сонголтуудад багтаахыг зөвлөж байна.харин тэнгэрийн одод газарт буусан мэт их гэрэл, хөгжлийг үзэхийг хүсвэл хамгийн түрүүнд Хонконгийг зорих хэрэгтэй гэж хэлэх байна... Хонконгд оройн цагаар хотын төв хэсэг, хүний хөдөлгөөн ихтэй гудамжуудаар явахад өдрөөс бараг л ялгарах юмгүй гэрэлтүүлэгтэй. Гэтэл Хонконгийн шөнийн гэрэл олон улсад зөвшөөрөгдсөн гэрлэн тусгалын стандартаас даруй 1000 дахиних байгааг Хонконгийн Их сургуулийн эрдэм шинжилгээний судалгааны баг тогтоожээ. Энэ нь гэрлийн бохирдол гэгчийг үүсгэж байгаа гэсэн үг юм. Тэнд харагдах байдлаараа хүмүүсийн сэтгэлийг татахуйц олон өнгийн хурц, анивчдаг неон гэрлүүд байнга тусдаг. Шөнийн цагаар ч гэсэн хүмүүсийн нүдээ амраах боломж тун ховор. Учир нь шөнийн гэрэлтүүлэг хэтэрхий их учраас унтлагын өрөөнд хүн амрахад тохиромтой байж чаддаггүй аж. Хэт их гэрэл тусдгийн зэрэгцээ,тэдгээр гэрлүүдийн ихэнх нь анивчдаг учраас нүд, тархийг ихээр ядраадаг. Хонконгийн оршин суугчид шөнөдөө бүрэн амарч чаддаггүйг мөн дээрх судалгаагаар илрүүлсэн байна. Тус хотод амьдрал 24 цаг үргэлжилж байдаг. Их дэлгүүрүүд, цэнгээний газар, тэр ч бүү хэл зарим байгууллагууд ажилласаар байдаг аж. Сансараас явуулсан судалгаагаар Хонконг гэрлийн ялгаруулалт ихтэй буюу гэрлийн бохирдол ихтэй газруудыг тэргүүлсэн байх юм. Хонконгийн дараагаар Лас-Вегас, Нью-Йорк, Сидней гэх мэт томоохон хотууд ордог. Их хотьн гэрэлтүүлэг, түүний нягтрал их байгааг заавал сансрын түвшнээс харах гэсний хэрэггүй, хотын төвөөс зайдуухан өндөрлөг газраас ч энэ бүхэн тод ажиглагдана. CNN агентлагийн мэдээлж буйгаар Хонконгийн хүн амын хэт нягтшил, дуу чимээ ихтэй гэх мэт толгой өвтгөх хэд хэдэн асуудлууд дээр нэмэгдэх бас нэг асуудал нь гэрлийн бохирдол гэгч зүйл болжээ. Хонконгд бүх зүйл нарийн чанд хуультай ч тэнд нэг л зүйл хараа хяналтгүй байдаг нь хотын гэрлийн стандарт, түүнийг дагаж мөрдөх явдал аж. Хотын гэрэлтүүлэг хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн байгааг мэдэж байгаа ч удирдлагууд нь арга хэмжээ авч чадахгүй л байна. Нэгэнт олон улсын худалдаа, арилжааны төв хэмээх нэр цол зүүсэн учир, эдийн засгийг бүрэлдүүлж байгаа тэдгээр компаниудын гэрлэн чимэглэлд Реклам, сурталчилгаа мэдээж хэрэг хүний анхаарлыг татахуйц содон байх шаардлагатай. Үүнийгээ дагаад сурталчилгааны самбаруудад хамгийн тусгал сайтай сүүлийн үеийн LED гэрлийг ашиглаж байгаа. Түүнчлэн улаан, ногоон, шар, хөх тусгал бүхий неон гэрлийг ихэвчлэн ашигладаг. Тэдгээр гэрлүүд нь анивчих, элдэв бичгийн текстүүдээр солигдох гэх мэт олон төрлийн гэрлийн эффектүүдтэй. Энэ нь хүний нүдийг маш ихээр ядраадаг. Хүн унтаж байхдаа нүдээ аньсан байдаг ч гэрлийн анивчааныг мэдэрсээр тархи бүрэн амралгүй ажиллсаар байдаг аж. Тиймээс хүмүүс мэдрэлийн ядаргаанд өртөх нь элбэг. Мэдрэлийн ядаргаа хэмээх энэ өвчин нь хүнийг чимээгүй үхэлд хүргэдэг аюултай. Түүнээс гадна гэрлээс ялгарах цацраг ч хүний биед сөрөг нөлөө үзүүлдгийг судалгаа харуулсан юм. Хэт их зохиомол гэрэлд байх нь нүүрэнд үрчлээ суулгах, гэрлээс ялгарах бүх л төрлийн хими, физикийн урвалыг шингээн авч түүнийхээ хэрээр хордож байдаг гэнэ. Аливаа зүйл хэмжээнээсээ хэтрэхээрээ сөрөг нөлөө дагуулдгийн нэгэн жишээ энэ асуудал болоод байгаа. Хэдхэн жилийн өмнө бид хожим бидэд гэрлийн бохирдол гэж асуудал тулгарна хэмээн төсөөлж ч байгаагүй. Харин хөгжил хүн төрөлхтнийг чухам хааш нь хөтлөөд байгаагийн учир одоо хэр тайлагдаагүй л байна. Дэлхий ертөнцийг шөнийн цагт од эрхэс, сар гийгүүлдэг байсан бол, өнөө цагт дэлхий маань тэдгээрийг гэрэлтүүлэх шахам их гэрэл цацруулах болжээ. Энэ байгалийн бус зохиомол гэрэлтүүлэг хүн төрөлхтөнд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, байгаль экологит ч муугаар нөлөөлнө. Тиймээс аливаа улс орон хөгжлийн илэрхийллээ хүний амьдрах таатай нөхцлийг байгаль орчны зөв зохистой байдалтай хослуулсан байдлаараа харуулах зөв хандлагатай болгох нь зүйтэй. /эх сурвалж www.news.mn/ СХА-ны Сүлжээний техникч Ц.Уянга

9 (77) 9-р сар 7 ЭРЧИМ МЭДЭЭ Цээжний бах буюу стенокарди Цээжний бах буюу стенокарди гэдэг нь зүрхний цусан хангамж хомсдох өвчний нэг үе шат нь юм. Өөрөөр хэлбэл зүрхийг цусаар хангаж байдаг судаснууд гэнэт агших үзэгдэл. Цээжний бахаар ихэвчлэн ахимаг насны эрэгтэйчүүд өвчилдөг. Ерөнхий Эстроген буюу эм бэлгийн даавар нь судасны хананд холестерин хуримтлагдахаас бие махбодыг хамгаалж байдаг болохоор цэвэршилтээс өмнөх насны эмэгтэйчүүд барагтай бол өвчилдэггүй. Шалтгаан Өвчний үндсэн шалтгаан нь зүрхний артерийн судасны хатуурах юм. Зүрхийг цусаар тэжээж буй судасны дотор хананд (титэм судас / артери) нас ахихын хэрээр холестериний тунадас буюу судас хатуурлын товруу бий болдог. Ийм товруу нь нь артерийн нүхийг нарийсгасны улмаас зүрхэнд очих цусны урсгал багасна. Таргалалт, тамхи татах, удамшил, артерийн даралт ихсэх, чихрийн шижин зэрэг нь ийм байдал үүсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйл гэж үздэг. Мөн хөдөлгөөний дутагдал, сэтгэл санааны байдал, ядаргаа нь нэмэлт хүчин зүйл болдог. Явц Цээжний бах хөдлөх үед нь зүрхний орчим халуу оргин хоолой боож байгаа мэт огцом өвдөлт өгдөг. Гэхдээ өвдөлт гэхээсээ илүүтэйгээр цээж бачуурч, хүнд юмаар дараад байгаа мэт мэдрэмж төрөх байдлаар илрэх нь ч олонтаа. Зүрхний бах хөдөлсөн үед гол төлөв өвчүүний ард өвддөг ч зүүн тал руугаа, зүрхний орчим өвдөлт өгөх нь бий. Ийнхүү нэг өвдөлт өгөх нь 2-5 минут үргэлжлэх үед амьсгаа давчдах, дотор муухайрах, бөөлжүүлэх, толгой эргэх, шалтгаангүй айдас төрөх зэрэг хам шинж дагалдах нь цөөнгүй. Цээжний бах хөдөлсөн үед нитроглицерин уухад өвдөлт нь богино хугацаанд буюу 1-2 минутын дотор намддаг нь энэ эмгэгийг бас нэгэн онцлог гэж болох юм. Энэ эмгэг нь тэр бүр илрээд байдаггүй бөгөөд зүрхний булчинд хүчилтөрөгч, шим тэжээл онцгой их хэрэгтэй үед буюу биеийн хүчний нэн их ачаалал авах үед ажиглагддаг. Ийнхүү биеийн хүчний ачааллаас үүдэлтэй цээжний бахыг ачааллын стенокарди гэдэг бөгөөд хурдан явах, уул өөд авирах зэрэгт илрээд ачаалал багасахтай зэрэгцэн аяндаа арилна. Гэвч ахиад ачаалал өгч эхлэх үед буюу явж эхлэхэд өвдөлт ахин үүсдэг. Харин тамхи татах, архи уух, хэт их идэх зэргээс үүдэлтэй зүрхний бах нь харьцангуй бага тохиолддог. Зөвхөн тодорхой нөхцөлд үүсч, 3-5 минутаас илүүгүй өвдөлт өгдөг цээжний бахыг тогтвортой стенокарди гэдэг. Харин тодорхой нөхцөлгүйгээр гэнэт үүсч, 10-15 минут үргэлжилдэг цээжний бахыг тогтворгүй стенокарди гэдэг. Энэ үед унтах, суух зэргээр биеийн ямар нэг ачаалал аваагүй үед цээжний бахын шинж тэмдэг гэнэт илэрнэ. Энэ нь хэзээ мөдгүй зүрхний шигдээс болж магадгүйн анхны шинж тэмдэг байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Анхны тусламж Цээжний бахын шинж тэмдэг илэрсэн үед дараах арга хэмжээг авах хэрэгтэй: Өвчтөнг хэвтүүлж, тайван байлга, Хэлэн дор нь нитроглицерины шахмал тавьж өгөх Зүрхний орчимд гич буюу горчиц тавь Валокордин, эсвэл корвалол 25-30 дуслаар өг, Өвдөлт намдахгүй байгаа тохиолдолд ахин нэг нитроглицерин өгч болно. Хэрэв нитроглицериныг давтан өгсний дараа 10-15 минутанд стенокардийн шинж тэмдэг арилахгүй байгаа бол өвчтөнд баралгин, эсвэл спазган мэтийн өвчин намдаагч нэг ширхэгийг өгөөд яаралтай Түргэн тусламж дуудах шаардлагатай. Эмнэлзүйн хувилбар Зүрхний тогтвортой бах: ачааллын үед сэдэрч, амсхийхэд намжина. Зүрхний тогтворгүй бах: энэ үед ялихгүй ачааллын үед юмуу тайван үед илрэх өвдөлтийн давтамж олшрох юмуу өвдөлтийн шинж ноцтой болдог. Мөн зүрхний шигдээсээр хүндрэх эрсдэл нэмэгдэнэ. Тайван үед илрэх зүрхний бах (decubitus angina): Хэвтэж байх үед өвдөлт үүснэ. Prinzmetal-ийн зүрхний бах: Титэм судасны агчлаас үүснэ (ховор тохиолддог, хавхлага тогтвортой нарийссанаас үүсч болно). Шинжилгээ Зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлтгүй, эсвэл ST доошлох, Т шүд тэгшрэх юмуу сөрөг болох (урвах), зүрхний шигдээсийн хожуу шинж гарна. Хэрвээ тайван үед зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлтгүй бол ачаалалтай зүрхний бичлэг, таллийн скан юмуу титэм судасны ангиографийн шинжилгээ хийнэ. Ялган оношлох: цус багадалт, чихрийн шижин, цусны тослог ихдэх, бамбайн даавар ихдэх, артерийн судасны аврага эсийн гаралтай үрэвсэл. Эмчилгээ Амьдралын хэв маягийг өөрчлөх: тамхи татахыг зогсоох, дасгал хөдөлгөөн хийх, жин хасах. Удирдагдах эрсдэлт хүчний зохицуулалт: Артерийн даралт ихдэх, чихрийн шижин г.м. - Аспирин (75-150мг/24цаг) нас баралтыг 34% бууруулна. - β-адренорецептор хориглогч эм: Атенолол 50-100мг/24цаг уулга, цээрлэх заалттай бол (гуурсан хоолойн багтраа, уушигны архаг бөглөрөлтөт өвчин, зүүн ховдлын дутал, зүрхний хэм цөөрөх, титэм судасны агчил) хэрэглэж болохгүй. - Нитрат: Өвдөлтийн үед 30 минут тутамд нитроглицерин цацлагаар юмуу шахмалаар хэлэн дор тавь. Урьдчилан сэргийлэх зорилгоор нитроглицерин уулгах юмуу мононитрат изосорбидийг 10-30мг уулгах (хоногт 2 удаа; 8 цаг нитрат хэрэглэхгүй бол тэвчилээс сэргийлэгдсэн гэж үз) эсвэл удаан үйлчилгээт нитрат (Imdur 60мг/24цаг) өг. Сонголт хийх хувилбар: арьсанд нитратын наалт хийх юмуу үрэл уулгах. Гаж нөлөө: толгой өвдөх, артерийн даралт буурах болно. - Кальцийн суваг хориглогч эм: Амлодипин 5мг/24цаг; дилтиазем 90-180мг/12цаг уулгана. - Нийт холестерин >5ммol/L байвал статин өг. - Калийн суваг идэвхижүүлэгч, nicorandil 10-30мг/12цаг сонгох эсэхийг шийд. Лавлагаа тусламж авах заалт Оношлогоонд эргэлзэх; гэнэт шинээр илрэх зүрхний бах; зүрхний шигдээсийн дараах юмуу титэм судас сэргээх мэс заслын дараагаар зүрхний бах дахих; зүрхний эмэнд тэсвэрлэг бах; зүрхний тогтворгүй бах, мөн тусламж үйлчилгээ үзүүлэхэд бэрхшээлтэй бөгөөд ердийн ачаалалд тэсвэртэй; <70настай хүнийг лавлагаа тусламж авахаар илгээнэ. Эмнэлэгийн хэсэг

9 (77) 9-р сар 8 ЭРЧИМ МЭДЭЭ СУРГУУЛИЙН ӨМНӨХ НАСНЫ ХҮҮХДИЙН ХООЛ ШИМ ТЭЖЭЭЛИЙН АСУУДАЛ Хүүхэд насны хооллолт, шим тэжээлийн хангамжаас тухайн хүний ерөнхий эрүүл мэндийн байдал ихээхэн хамааралтай байдаг бөгөөд хүүхэд насны /1-5 нас хамгийн чухал үе/ хооллолтын дадал зуршил нь тухайн хүний хооллох соёл болон төлөвшдөг. Мөн хүүхдийн өсөлт хурдан, хөдөлгөөн их байдгаас хангалттай илчлэг, шим тэжээл бүхий хоол хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Хүүхдийн бие махбодийн өсөлт хөгжилтөнд хэрэгцээтэй бүх шимт бодисоор хангахын тулд олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгож, боловсруулж хэрэглэх нь зүйтэй. Тэдний эрүүл мэнд болон аливаа өвчнөөс урьчилан сэргийлэхэд хоолны уураг, кальци, төмөр, аминдэм А, Д зэрэг бодисууд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хэдийгээр хүүхдийн бие махбодид илчлэг, шимт бодисын хэрэгцээ их байх боловч хоол боловсруулах замын эрхтэн сул хөгжсөн, багтаамж нь бага байх тул тэжээллэг, чанарлаг хоолыг бага хэмжээгээр ойрхон зайтай өгөх нь зүйтэй. АМИНДЭМ А АМИНДЭМ В6 АМИНДЭМ С АМИНДЭМ Д АМИНДЭМ В12 АМИНДЭМ Е Жимс: Чангаанз, Манго, Тоор, Шар лууван, шар хулуу, Амтат чинжүү, Бууцай, Шар манжин, Хулуу Туна загас, бүх төрлийн загас, өндөг Жимс: Гадил, Авокадо Шар лууван, төмс Бүхэл үрийн үр тарианууд, бор будаа, газрын самар, хушга, овъёос, наранцэцгийн үр Туна загас, бүх төрлийн загас, өндөг Хүүхдийн өндөр, жин, хүйс, биеийн хөгжил, наснаас хамаарч хэрэгцээт илчлэгийн хэмжээ болон хооллох дуршил, хоолны сонголт, хооллох хэв маяг нь харилцан адилгүй байдаг 1 нас хүртэл хүүхдийн өсөлт хамгийн эрчимтэй байж жин нь хурдан нэмэгддэг бөгөөд үүнээс хойш өсөлт нь бага зэрэг удааширч жин нь алгуур нэмэгддэг учир 1-5 нас хүртэлх хүүхдийн хооллох сонирхол нь буурдаг. Сургуулийн өмнөх насны хүүхдийн нас биеийн онцлогоос хамаарч тэдний хоолыг төлөвлөх, хооллоход дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. 1. Хүүхдийн хооллох орчныг бүрдүүлэх. - Хүүхэд хооллох цэвэр, тааламжтай орчныг бүрдүүлэх. - Хүүхдийг хоолоо идэхийг хүчлэхгүй байх ба тухайн хоолыг идэхийг шаардвал тэр хоолондоо дургүй болдгийг анхаарах. - Хүүхдийг хоолоо идэснийх нь төлөө шагнаж урамшуулах зэргээр болзол, нөхцөл тавихгүй байх. 2. Хүүхэд хоолоо сонгох боломжыг олгох. Хүүхэд хоолоо сонгож хооллох боломжтой байх хэрэгтэй. Бага насны хүүхэд тогтмол иддэг хоолоо түрүүлж сонгох ба шинэ нэр төрлийн хоолонд тааламжгүй ханддаг. Тиймээс шинэ нэр төрлийн хоолыг өгөх цаг үеийг зөв сонгож хүүхдийн дуртай хоолны хамт бага хэмжээгээр өгөх нь тохиромжтой. 3. Хольц багатай энгийн хоол бэлтгэх. Хүүхэд олон төрлийн хоолноос сонголт хийх Жимс: Жүрж, грэйфрут, киви, гүзээлзгэнэ, нимбэг, манго Шар улаан чинжүү, байцаа, цэцэгт байцаа, Сардина брокколи, хэрээн нүд, буржгар байцаа, сонгино, улаан лууван, усанкресс Мөөг Баяжуулсан бүх төрлийн үр тарианууд загас, яргай загас, өндөг, баяжуулсан сүү, май загас, элэг, туна загас, загасны тос, цөцгийн тос дургүй байдаг ба энгийн хоолонд дурладаг. Тиймээс хоолны хачруудыг тус тусад нь таваглаж цувуулж өгөх нь тохиромжтой. 4. Идэхэд хялбар хоол бэлтгэх. Хуурай, хатаасан хүнс, шүүс багатай аргуун хоолыг хүүхэд дангаар нь идэхэд тохиромжгүй тул сүү, ус, жимсний шүүс, сүмс зэрэгтэй хамт өгөх хэрэгтэй. Хоолыг гараар барьж идэхэд тохиромжтой байдлаар бэлтгэвэл зохино. Шөлийг аягаар нь уулгах юмуу өтгөвтөр бэлтгээд халбагаар өгвөл асгахгүй иднэ. 5. Хоолны бүтцийг өөрчилж байх. Бага насны хүүхдэд өгөх хоолны бүтэц нь өөр өөр байвал тэдний амны хөндийн эрхтнүүдийн хөгжилд тустай. Зөөлөн, бутрамтгай, нухаш маягаар бэлтгэсэн хоолыг тогтмол хэрэглэвэл хүүхдийн зажлах чадвар сул хөгжинө. Туна загас, яргай загас, элэг, сүү, хуягт загас, мах, бяслаг Баяжуулсан үр тарианы зүйлс Ногоо болон самрын тос Үүнд: Эрдэнэшишийн тос, бууцай, бүхэл үр тарианууд, буудайн үр хөврөл, бүйлсний самар, наранцэцгийн үр Үр, самар: Ойн самар, наранцэцгийн үр, бүйлсний самар ФОЛИЙН ХҮЧИЛ В9 ТӨМӨР ЦАЙР КАЛЬЦИ МАГНИ КАЛИ Жимс: Хасарваань, жүрж Хэрээн нүд, бууцай, мөөг,брокколи, ногоон навчит ногоонууд, Арвай, хивэг, бор будаа, алаг шош, хуваасан шош, бүхэл үр тарианууд, шош Туна загас, яргай загас, элэг, сүү, хуягт загас, мах, бяслаг Мах болон уураг: Үхрийн мах, тахианы мах, элэг, дүфү, өндөгний шар Ногоон навчит ногоонууд болох бууцай, буржгар байцаа, цэцэгт байцаа, брокколи Шош, бөөрөн шош, шар буурцаг Мөөг, хулуу Бүтэн үр тарианууд, наранцэцгийн үр, шош Бараан мах, үхэр, тугалын мах, өндөг, тараг, загас, элэг, сардин загас Жимс: Инжир, жүрж, гишүүнэ, үзэм Вандуй, шош, байцаа, цэцэгт байцаа, шар лууван Бүйлсний самар, гүнждийн үр Сүү, сүүн бүтээгдэхүүн, тослоггүй зөөхий, хар загас, яргай загас, дүфү, шар буурцгийн сүү Жимс: Гадил, бэрсүүт жүрж, нимбэг, алим, чангаанз, авокадо Бууцай, брокколи, төмс, ногоон навчит ногоонууд Бор будаа, овъёосны гурил, гүнждийн үр болон гурил Яргай загас, дүфү, далайн алгана загас Жимс: Гадил, үзэм, жүрж, хар чавга, чангаанз, хасарваань, тарвас, авокадо Бууцай, брокколи, төмс, шар лууван, чихэрлэг төмс, мөөг, вандуй Газрын самар, шош Сүү, сүүн бүтээгдэхүүн, тараг, өөхгүй булчин мах 6. Хурц амт, хоол амтлагч хэрэглэхгүй байх. Бага насны хүүхэд хурц амттай хоолонд дургүй. Тиймээс хоол амтлагч халуун ногоог хүүхдийн хоолонд оруулахгүй байж хоолыг сул амттай сүмсний хамт өгөх нь тохиромжтой. 7. Хоолыг өнгө үзэмжтэй бэлтгэх. Хүүхэд олон өнгийн бүтээгдэхүүн орсон хоолонд дуртай. Ногоон, шар, улбар шаргал, ягаан зэрэг олон өнгийн ногоо, жимс нь хоолыг сайхан өнгө үзэмжтэй болгодог. Жишээлбэл: агшаасан будаа улаан лооль, лууван, яншуй зэргийг нэмэхэд хүүхэд дуртай иддэг. 8. Хэт халуун хоол өгөхгүй байх. Бага насны хүүхдэд өгөх хоолыг гүйцэд сайн чанаж болгосны дараа бага зэрэг хөргөөд бүлээнээр нь өгөх нь тохиромжтой. Эмчилгээний хоол зүйч М.Дэлгэрсайхан Бид та бүхний санал болгосон материалаас дараа дараагийн дугаарт нийтлэх болно. Мөн ажиллагсдын санал, шүүмж, оновчтой санал зэргийг сурталчлах болно. Манай сонины талаарх санал хүсэлтээ 2125, 2256 дугаарын утас, cxa@tpp4.mn эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон бичгээр өгч болно.