ХАР МОД /LARIX SIBIRICA Ldb./-НЫ МӨЧРИЙН БООМЫН НЯН /BACILLUS ANTHRACIS/-ГИЙН ЭСРЭГ ИДЭВХИТ НЭГДЛИЙН СУДАЛГАА

Σχετικά έγγραφα
Øèíæëýõ Óõààíû Àêàäåìèéí Ìýäýý 2010 îíû ¹02 (196)

МОНГОЛ ОРНЫ ХУСНЫ ҮЙСНЭЭС БЕТУЛИН, ЛУПЕОЛ ЯЛГАСАН СУДАЛГААНЫ ДҮН

БҮТЭН НАВЧИТ ХОНЛЭН (LAGOTIS INTEGRIFOLIA SCHISCHK)- ГООС ЯЛГАСАН ДИОСМЕТИНИЙ БҮТЦИЙН СУДАЛГАА

МОНГОЛ ОРНЫ ЗАРИМ ЭМИЙН МӨӨГНИЙ ХИМИЙН НАЙРЛАГЫГ СУДАЛСАН ДҮН

МОНГОЛ ОРНЫ ЭНДЕМИК УРГАМАЛ МОНГОЛ ДОГАР- CARYOPTERIS MONGOLICA BGE.-ИЙГ IN VITRO НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛСЭН ДҮНГЭЭС

ЯМААН АНГАЛЗУУР (LAGOCHILUS ILICIFOLIUS Bge.) УРГАМЛЫН ХЛОРОФОРМЫН БҮЛЭГЛЭЛИЙН ХИМИЙН НАЙРЛАГЫН СУДАЛГАА

Surveillance of drug-resistant bacteria among the pediatric patients. Background

1-Биотехнологи, үржүүлгийн тэнхим, МААБС, ХААИС, 2-Кантогийн их сургуулийн ХАА-н коллеж, БНВУ. *

МОНГОЛ ХОНИНЫ НООСНЫ БҮТЭЦ, ШИНЖ ЧАНАРЫГ ЭЛЕКТРОН МИКРОСКОПИЙН АРГААР СУДЛАХ

ПРОПАНТ ХӨӨСТ КАМЕРТ БҮРТГЭГДСЭН ХАРИМХАЙ БУС ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭР ҮҮССЭН ЭЕРЭГ ЦЭНЭГТ БӨӨМИЙГ ЯЛГАН ТАНИХ НЭГЭН БОЛОМЖ

O 8. ), жонш (KAlSi 3

Пүрвээгийн АРИУНБОЛОР

АРВАНГУРАВДУГААР АЖИЛ Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлох нь

ЗАРИМ СОРТЫН БУУДАЙ, ГУРИЛЫН ЧАНАРЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

SOLITE SILVER БА RUIYU/OEM АККУМЛЯТОРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА. Б.Цэцэнхуар 1, Ц.Өлзийбаатар 2*

ГУРАВДУГААР АЖИЛ Гэрлийн туйлшрал судлан Малюсын хуулийг шалгах

Зорилго: Өмнөд Монголын тодорхой районы шүр ба изотопын судалгааны үр дүнг уялдуулан силур-девоны заагийг тогтоох.

Ерөнхий эмиттертэй транзисторт өсгөгч Унших материал

ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ

Эрүүл мэндийн лаборатори, 2013, 2

ªÐÕ ÄÝÄ Ó ÐÀÕ ÈÍÔËßÖÈÉÍ ÄÀÐÀÌÒ

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР

ХАВДАР ЭСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД JSAP (JNK/STRESS- ACTIVATED PROTEIN KINASE-ASSOCIATED PROTEIN) УУРГИЙН ОРОЛЦОО

Лекц 16 Гетероцагирагт нэгдэл

ЦАЙДАМ НУУРЫН ОРДЫН НҮҮРСНИЙ ХАЛУУНЫ БОЛОВСРУУЛАЛТ, ХАТУУ БА ШИНГЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СУДАЛГАА

:xeu 2+ - ИЙГ ГАРГАН АВАХ БОЛОН ТҮҮНИЙ ГЭРЛИЙН ЦАЦАРГАЛТЫН СУДАЛГАА

Компьютерийн шинжлэх ухаан Computer science Натурал компьютер: онол ба хэрэглээ Natural computing: theory and aplication

ARTICLES ФОТОЭМУЛЬСИЙН АРГААР ХЭМЖСЭН НЕЙТРОНЫ ЭНЕРГИЙН СПЕКТРИЙГ GEANT4 БАГЦ ПРОГРАМААР ЗАГВАРЧИЛЖ ХАРЬЦУУЛСАН НЬ

ÑÍ 2. NH 2 -òîñíû õ èë 4-àìèíáóòàíû õ èë ÑÍ 3 ÑÍ ÑÍ 2 ÑÎÎÍ ÑÍ 2 ÑÍ 2 ÑÎÎÍ HOOC CH 2 CH COOH NH 2

Хураангуй. Түлхүүр үг: микросателлит, митохондрийн ДНХ, кластер.

Лекц 11. Карбон хүчлийн функциональт уламжлалууд. Оксихүчил

МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2018

ХҮРЭЛ ТОГООТ 2013 БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

АДРОНЫ КЛАСТЕРЫГ ЯЛГАХАД ЗОРИУЛСАН ПАРАМЕТРИЙГ ТОДОРХОЙЛСОН НЬ

802.11b утасгүй сүлжээн дээгүүр TCP протоколын дамжуулах чадамжийг үнэлэх математик загвар

ИСЛАНД УЛСЫН БАГА ТЕМПЕРАТУРТАЙ, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ИЛЭРЦТЭЙ ТАЛБАЙ ДЭЭРХ ТЕМ БА МТ АРГУУДЫН ХЭРЭГЛЭЭ

ARTICLES МОНГОЛЫН ГОВЬД АЖИГЛАГДСАН ШОРООН ШУУРГАНЫ ҮЕИЙН ТООСНЫ БОСОО УРСГАЛЫГ ҮНЭЛСЭН НЬ

ХДХВ, БЗДХ-ЫН ТАНДАЛТЫН СУДАЛГААНЫ ТАЙЛАН, 2011 МОНГОЛ УЛС

ХЕПАТИТЫН С ВИРҮСИЙН ХАЛДВАРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ, ОНОШЛОХ, ЭМЧЛЭХ УДИРДАМЖ оны 4-р сар УДИРДАМЖ

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо. (магадлалын сонгодог тодорхойлолт) AB = ( x x ) + ( y y ) ХУВИЛÁАР А ÍÝÃÄ ÃÝÝÐ ХЭСЭГ

ЦАГААН УУЛЫН ДҮҮРГИЙН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ БА ПОЛИМЕТАЛЫН ХҮДЭРЖИЛТИЙН БАЙРШЛЫН ЗҮЙ ТОГТОЛ

ШАР ХАЛУУНЫ ГҮРЭМ-7 УЛАМЖЛАЛТ ЖОР БОЛОН ТҮҮНЭЭС БЭЛДСЭН НЭМЭЛТ-4 БЭЛДМЭЛИЙН ГЕНТАМИЦИНААР ӨДӨӨСӨН НЕФРОХОРДОЛТОНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Хадан Дээрх Тамганы Дүрсийг Адууны Тамганы Дүрстэй Машин Сургалтын Аргуудаар Харьцуулах

Барилгын дулаалгын материалын шинэ стандартууд

Химийн даалгавар 12-р анги оны хичээлийн жил. D. d судлах шингэн = m ус d ус

Нэгэн өдрийн тархалтын судалгаа оны I/II сар, Монгол. Герман, Эссэний Их сургуулийн эмнэлэг, Проф. Валтер Попп

Агуулга. Нүүрс ус. Моносахарид Гликозид, гликозидийн холбоо Дисахарид Полисахарид. Ангилал Нэршил

Монголын эмнэлгийн эрүүл ахуй. сайжруулах нь төслийн хүрээнд

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо = = 7. 1 AB BC AC AB BC AC. цэгийг дайрсан шулууны тэгшитгэл = ХУВИЛБАР А

Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга. Ц.Болд, Ч.Тамир /МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар/

МОНГОЛ ОРНЫ ЭРДЭСТ НУУРУУДЫН ЛИТИЙ, УРАНЫ СУДАЛГАА

Физикийн даалгавар 10-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг (тест)

Рекурсив Хамгийн бага Квадратын аргаар MIMO сувгийг дагах алгоритм

Химийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил

ДИНАМИК, НЬЮТОНЫ ХУУЛИУД, МАСС БА ИМПУЛЬС, ИМПУЛЬС ХАДГАЛАГДАХ ХУУЛЬ, ХҮЧНҮҮД, ХУВЬСАХ МАССТАЙ БИЕИЙН ХӨДӨЛГӨӨН, МАССЫН ТӨВ

Говийн аймгуудад тохиолддог онош нь тодорхойгүй Адууны өвчний судалгаанд Б.Энхтайван, Г.Жавхлан, Б.Баттөр, Б.Батцэцэг

Химийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил

г усанд 10 г давсыг уусгахад үүссэн уусмалын процентын концентрацыг бодож олно уу. A. 5% B. 10% C. 15% D. 20% E. 25%

Байгаль орчны бохирдлын талаар Япон улсаас авч хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны үнэлгээ

50 th IChO 2018 ОНОЛЫН ТЭМЦЭЭН BACK TO WHERE IT ALL BEGAN оны 7-р сарын Братислав, СЛОВАК Праг, ЧЕХ

Валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ Зүрх судасны өвчний хяналт ба менежментийг сайжруулахад

Зохиогч: Ч. Ганбаатар Удирдагч: Доктор (Ph.D) Б. Батзолбоо. ШУТИС-Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Програмчлалын профессорын баг.

Бодолт: ( ) ,2

Дан болон давхар урвуу дүүжингийн тэнцвэржилт

Õóðààíãóé. Түлхүүр үг: GPS тропосфер Монголд, усны уурын агууламж, агаар мандлын зайнаас тандалт

ГАРЧГИЙН ТОВЪЁОГ ГАРЧГИЙН ТОВЪЁОГ... i ХҮСНЭГТЭН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ... iii ЗУРГАН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ... iv ХАВСРАЛТЫН ЖАГСААЛТ...

Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө

ARTICLES ХҮЧНИЙ ТРАНСФОРМАТОРЫН ЭВДРЭЛ ГЭМТЭЛ, ТҮҮНИЙГ ОНОШЛОХ АРГА ЗҮЙ

ЛЕКЦ 13 Полисахарид Цардуул

7 Цаг уур, агаарын чанарын мониторингийн өгөгдлийн дүн шинжилгээ 7.1 Цаг уурын өгөгдлийн анализ

С.Бямбахорлоо (Доктор Ph.D, ММНБ, Аудитор, ТМЗ) СЭЗДСургуулийн ахлах багш

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ Зүрх судасны өвчний хяналт ба менежментийг сайжруулахад

ТУХАЙН ДИФФЕРЕНЦИАЛТ ТЭГШИТГЭЛ. Contents Bibliography 11 References 11 Index 12

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 13

ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, ЦАЛИНГИЙН СТАТИСТИК ШИНЖИЛГЭЭ

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ

Монголд уул уурхайн өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэл хөдөө аж ахуйн салбарт хэрхэн нөлөөлж байгаа тухай

МОР2 ТӨСЛИЙН ЭКОЛОГИЙН СУДАЛГАА АВАХ ЕРӨНХИЙ ТОЙМ оны 6 сарын 13

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР

II бүлэг. Химийн элементийн геохимийн тархалт

Нэг. Курсын ажлын зорилго

СҮРЬЕЭГИЙН АСУУЛТ, ХАРИУЛТУУД ИЛРҮҮЛЭЛТ, ЭМЧИЛГЭЭ, БА ХЯНАЛТ ХОЁРДАХЬ ХЭВЛЭЛ ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА ЖЕНЕВ

ГАЛИЛЕЙН ХАРЬЦАНГУЙ ЗАРЧИМ, ИНЕРЦИАЛ БИШ ТООЛЛЫН СИСТЕМ, ИНЕРЦИЙН ХҮЧНҮҮД, ХАРЬЦАНГУЙН ТУСГАЙ ОНОЛ, ЛОРЕНЦЫН ХУВИРГАЛТ БА ТҮҮНИЙ МӨРДЛӨГӨӨ

ЕВРОБЛОК -ИЙН ДАВУУ ТАЛУУД

Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв БАРИЛГЫН БИТҮҮМЖЛЭЛ ТҮҮНИЙГ ТООЦОХ БОЛОН ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ. Менежер: Б. Билгүүн

орон нутгийн эдийн ЗАСАг, САнхүүгИйн САлБАРын Тойм Боловсруулсан: МБСГ, СХ-ийн эдийн засагч Ë.Дөлгөөн Удирдаж зөвлөсөн: МБСГ, СХ-ийн захирал Н.

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ. Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлав.

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 12

МОНГОЛЫН МОБАЙЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ

GLEAR -Гэр хорооллын айлуудын цэвэр агаар Жижиг галлах системд тоосны шүүлтүүр хийх нь

Үндэсний СТАТИСТИК. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн улирал тутмын цахим сэтгүүл

S.PH102 Физик-2. Семинар 7. Сэдэв : Квант механикийн үндэс, Атомын физик. Тест оны намар

ГАРЫН ТОСНЫ ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАН ТӨЛӨВ

Õàâòãàé òýãø ºíöºãò ìåòàëëûí êîìïëåêñ íýãäýë äýõ õàëàëöàà. 1-р хэсэг

Уран олборлолт Танзани улсад ашигтай юу?

Энэхүү жагсаалтын 2 дугаар хувилбар нь 2014 оны 9 дүгээр сарын 1-ны өдрөөс үйлчилж эхэлнэ.

8x100. 8x100. 8x100. 8x100

ТААМАГЛАЛЫН ТОДОРХОЙ БУС БАЙДАЛ: ИНФЛЯЦИЙН ТААМАГЛАЛЫН FAN CHART, ТҮҮНД ҮНДЭСЛЭСЭН ШИНЖИЛГЭЭ

Transcript:

ХАР МОД /LARIX SIBIRICA Ldb./-НЫ МӨЧРИЙН БООМЫН НЯН /BACILLUS ANTHRACIS/-ГИЙН ЭСРЭГ ИДЭВХИТ НЭГДЛИЙН СУДАЛГАА Abstract П.Эрдэнэбаатар 1, Ж.Батхүү 2*, Д.Ганболд 3*, Ш.Оюунцэцэг 3, Д.Отгонбаатар 3, Д.Цэрэнноров 3, Г.Одонтуяа 4* 1 ШУА, Биологийн Хүрээлэн 2 МУИС, Биологи-Биотехнологийн Сургууль 3 Байгалийн Голомтот Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв 4 ШУА, Хими-ХимиТехнологийн Хүрээлэн Өгүүллийг хариуцах зохиогчид: jbatkhuu@num.edu.mn, d_ganbold_2005@yahoo.com, g.odontuya@hotmail.com The methanol extract and its water nonsoluble fraction of the stem of Larix sibirica Ldb. exhibited a good inhibition activity against M.luteus strain and anthrax causal pathogen B.anthracis 90, 120, 147, 178 by the disc diffusion method. Activity-guided isolation of the water nonsoluble resin fraction led to the isolation of isopimaric acid which molecular structure was determined by 1 H, 13 C NMR spectroscopy and MS methods. Isopimaric acid exhibited a potential activity against M.luteus bacterial strain (9.5 mm) and B.anthracis 90 17 mm, 120 15 mm, 147 15 mm, 178 17 mm, respectively. Түлхүүр үг: Larix sibirica Ldb., Bacillus anthracis, изопимарын хүчил Оршил Манай улсын өмнөд хэсгийн говь цөлийн бүсээс бусад нутагт хүн амьтны гоц халдварт боом өвчний байгалийн голомт эндемик болсныг судлаачид тодорхойлж байна ([1]-д). Тухайлбал Монгол улсын 19 аймгийн 150 сумдын нутагт боом өвчний байгалийн голомт байдаг ([2]-т). Үүгээр зогсохгүй боом өвчний голомт шинээр нэмэгдэн бүртгэгдэх хандлагатай байна. Сүүлийн жилүүдэд манай улсад мал амьтны боом өвчин харьцангуй бага тохиолдож байгаа боловч хүний өвчлөлийн тохиолдол жил дараалан гарч, ерөнхийдөө өсөж байгаа мэдээлэл БГХӨСҮТ-ийн тайланд дурьдагдсан байна ([3]-т). Байгалийн гаралтай биологийн идэвхт нэгдлүүд, тэр дундаа уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг ургамлуудын анхдагч, хоёрдогч метаболитуудын биологийн идэвхийг лабораторийн олон янзын скрийнинг аргаар сонирхон судалж байна. Манай оронд ургадаг Хонин арц /Juniperus sabina L./, Ямаан арц /Juniperus sibirica L./, Жодоо /Abies sibirica Ldb./, Агь /Artemisia frigida Willd./, Нарс /Pinus sylvestris L./ мөн Хар мод буюу Сибирь шинэс /L.sibirica Ldb./ зэрэг ургамлууд боомын нян /B.anthracis/-н өсөлтийг дарангуйлах өндөр идэвхтэй болох нь тогтоогдсон юм ([3]-т). Эдгээр идэвхтэй ургамлыг нарийвчлан судалж, агуулагдах биологийн идэвхит нэгдлүүдийг цэврээр ялган авч, бүтцийг нь тогтоох, ханд болон цэвэр нэгдлийг боом өвчнөөс урьдчилан сэргийлэхэд төдийгүй эмчилгээнд хэрэглэдэг антибиотиктай хослуулж болох юм хэмээн үзэж байна. Ингэснээр боом өвчний эмчилгээний зардлыг - 58 -

багасгах болон эмчлэх хугацааг богиносгох, дан антибиотикоор эмчилснээс үүсэх гаж нөлөөг багасгах зэрэг эерэг нөлөөтэй байж болох юм. Хар модны мөчрийн метанолон ханд, түүний туйлт бус бүлэг нэгдэл B.anthracis-н эсрэг идэвхтэйг бид өмнө тогтоосон билээ ([3]-т). Энэ удаагийн судалгааны ажлаар бид уг туйлт бус давирхайлаг хэсгээс боомын нянгийн эсрэг идэвхтэй гол нэгдлийг цэврээр ялган авч, молекулын бүтцийг нь тогтоохыг зорьж ажилласан ба үр дүнг энд танилцуулж байна. Судалгааны материал, арга зүй Химийн урвалж ба бусад материал: Анализын цэвэр метанол (MeOH), н-гексан (н-с 6 Н 14 ), дихлорметан (ДХМ), этилацетат (ЭА) (Union Lab, БНХАУ), хлороформ (CHCl 3 ) (Реактив, ОХУ) зэрэг органик уусгагчийг Цэцүүх трейд, Реактив компаниудаас, мах пептонт агар (МПА), мах пептоны шөл (МПШ) тэжээлийн орчинг Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгээс тус тус худалдан авч хэрэглэв. Нянгийн эсрэг идэвхийг шалгахад 8 мм диаметртэй цаасан диск (Toyo Roshi Kaisha, Japan), ампициллин, цефазолин, хлорамфениколын диск (susceptibility test disc 30 µg/disc, Hi Media, Mumbai, India), канамициныг стандарт антибиотик болгож хэрэглэлээ. Хроматографын судалгаанд силуфол 60F 254 (MERCK, Germany), силикагель Wakogel C-200 (Wako, Japan), 5%-н H 2 SO 4 -н оношлуур урвалжийг хэрэглэлээ. Бодисын 1 H цөмийн соронзон резонанс (ЦСР) (400 МГц) ба 13 C ЦСР (100 МГц) спектроскопын хэмжилтийг CDCl 3 -д уусгаж JEOL JNM-EX270 FT-NMR спектрометрээр дотоод стандарт тетраметилсилан (TMC)-тай харьцуулж, масс спектрийг (МС)EI аргаар JEO2 JMS 700 багажаар тус тус хэмжсэн болно. Боомын болон бактерийн цэвэр өсгөвөр: БГХӨСҮТ-н цэвэр өсгөврийн санд хадгалагдаж буй Bacillus anthracis-н 90, 120, 147, 178 дугаартай өсгөврүүд мөн МУИС, ББТС-н Биоорганик Хими-Фармакогнозын лабораторид хадгалагдаж байгаа Staphylococcus aureus, Escherichia coli, Micrococcus luteus зэрэг бактерийн цэвэр өсгөврүүдийг тус тус хэрэглэв. Нянгийн эсрэг идэвхийг тодорхойлох: Метанолон ханд, түүний фракцууд болон цэврээр ялган авсан нэгдлүүдийг 10 мг/мл концентрациар метанолд уусган бэлтгэнэ. Хадгалах сангаас авчирсан B.anthracis-г МПА орчинд сэргээн суулгаж, 37 С-д 24 цагийн турш өсгөвөрлөх ба өсгөврөөс авч Мак форландын 2.0 ЕД (10 5 эс/мл) булингатай харьцуулан МПШ орчинд булинга бэлтгэж, түүнээс МПА орчинд тарилга хийнэ. Дискэнд 50 мкл (1дискэнд 500 мкг дээж) туршилтын дээж шингээж 20 мин байлгана. шингээсэн дискийг бичил биетнээр тарилга хийсэн Петрийн аяганд байрлуулж 37 С инкубаторт 24 цагийн турш өсгөвөрлөнө. Үр дүнг дискний эргэн тойронд үүссэн ариун бүсийг хэмжиж (мм) тооцоолно. Ургамлын дээж бэлтгэх: Хар модны залуу мөчрийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Хонин нуга хэмээх газраас 2007 оны 8 сарын 16-ны өдөр цуглуулсан. Ургамлын зүйлийг ШУА, Ботаникийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан ШУ доктор, проф. Ч.Санчир тодорхойлсон болно. Хандлах, бүлэглэн хандлах, идэвхтэй нэгдлийг ялгах: Ургамлын дээжээ хуурай, сэрүүн нөхцөлд сүүдэрт сайтар хатаасны дараа жижиглэж хэрчээд 5 кг-г авч дээр нь 20 л метанол нэмж тасалгааны температурт тус бүр 5 хоногоор 3 удаа хандалсан. Хандыг шүүж, вакуум ууршуулагчаар 40 о С-д өтгөрүүлж, нийт 300 г хүрэн улаан өнгөтэй, давирхайлаг өтгөн ханд гарган авав. - 59 -

Өтгөн хандыг (70 г) 70 мл нэрсэн усанд уусгаж суспензэлсэн ба тунадасжисан 50 г өтгөн хэсгийг ялгах юүлүүрээр ялган авч, дахин өтгөрүүлж усыг зайлуулав. Үүнээс 40 г-г авч бага хэмжээний силикагельтэй хольж, хуурайшуулан багананд хийхээр бэлтгэсэн. Шилэн багананд (6х36 см) силикагель адсорбентийг суулгаж, дээр нь дээжээ хийсэн ба баганыг н-c 6 H 14 :CHCl 3 25:75; цэвэр CHCl 3 ; CHCl 3 :MeOH 95:5; 80:20; цэвэр MeOH-р тус тус элюацлав. Тус бүр 200 мл-р нийт 112 фракц авч, 16 фракц (FrI FrXVI) болгож нэгтгэв. Боомын нянгийн өсөлтийг дарангуйлах идэвхийг харгалзан FrIII (2.85 г) фракцыг силикагель адсорбенттай баганан хроматограф (БХ)-р (1.1х115 см) н-c 6 H 14 :CHCl 3 25:75; цэвэр CHCl 3 ; CHCl 3 :MeOH 95:5; 80:20; цэвэр MeOH уусгагчдаар тус тус элюацалж, тус бүр 20 мл-р нийт 92 фракц авав. Фракцуудыг нимгэн үеийн хроматографын (НҮХ) шинжилгээний дүнг харгалзан FrIII-1 FrIII-10 болгон нэгтгэв. Нянгийн эсрэг идэвхийн үр дүнг харгалзан FrIII-4 (0.83 г) фракцыг силикагель адсорбенттай БХ-р н-c 6 H 14 :CHCl 3 50:50; 45:55; 40:60; 35:65; 30:70; 20:80; цэвэр CHCl 3 ; CHCl 3 :MeOH 90:10 системүүдээр элюацлав. Тус бүр 5 мл-р нийт 212 фракц авсан бөгөөд 46-50-р фракцад нэг бодис зонхилон агуулагдаж байв. Эдгээр фракцаас бэлдмэлийн НҮХ-р нэг бодис ялган цэвэршүүлсэн (40 мг) ба түүнийг Las-1 гэж тэмдэглэв. Боомын нянгийн эсрэг идэвхтэй FrVII (5.4 г) фракцыг силикагель адсорбенттай БХ-р (2.7х29 см) цэвэр CHCl 3 ;CHCl 3 :ЭА 97:3; 95:5; 91:9; 88:12; 85:15; 80:20; 75:25; цэвэр ЭА уусгагчдаар тус тус элюацалж, тус бүр 20 мл-р нийт 138 фракц авав. Фракцуудыг НҮХ-н шинжилгээнд тулгуурлан нэгтгэн 18 фракц FrVII-1 FrVII-18 болгон нэгтгэв. Эдгээрээс FrVII-9,10,11-г (600 мг) силикагель адсорбенттай БХ-р (1.2х44 см) цэвэр CHCl 3 ; CHCl 3 :MeOH 99:1; 95:5; цэвэр MeOH уусгагчдаар элюацаж, тус бүр 4мл-р нийт 122 фракц авч 11 фракц болгон нэгтгэв. FrVII-9,10,11-8-д зорилтот нэгдэл агуулагдаж байв. Үүнийг БХ-р дахин цэвэрлэж нэг бодис ялгасныг Las-2 (15 мг) гэж тэмдэглэв. Үр дүн ба хэлцэмж Метанолон өтгөн хандыг нэрсэн усаар суспензлэхэд маш бага хэсэг нь усанд ууссан ба харин ихэнх хэсэг нь тунадасжиж байсныг ялган авч улмаар метанолон ханд, усанд ууссан хэсэг, усанд уусаагүй хэсгийн B.anthracis, E.coli, S.aureus, M.luteus нянгийн эсрэг идэвхийг шалгав (Бүдүүвч 1, Хүснэгт 1). Хар модны мөчрийн метанолон ханд болон түүний усанд уусдаггүй фракц нь анхан шатны тест бичил биетэн M.luteus, боом өвчин үүсгэгч B.anthracis-н эсрэг идэвхтэй байлаа. Иймээс бид метанолон хандны усанд уусаагүй фракцыг цаашдаа судаллаа. Усанд уусаагүй хэсгийг БХ-р ялгаж 16 фракц болгосон бөгөөд тэдгээрээс FrII FrIV, FrVI FrVIII фракцууд B.anthracis нянгийн өсөлтийг дарангуйллаа (Зураг 1, Хүснэгт 2). - 60 -

Метанолон ханд, усанд ууссан, уусаагүй хэсгүүдийн нянгийн эсрэг идэвх Хүснэгт 1. 90 120 147 178 E.coli M.luteus S.aureus Метанолон ханд 11 10 11 10 0 9 0 Усанд уусаагүй хэсэг 12 13 13 13 0 11 0 Усанд ууссан хэсэг 0 0 0 0 0 0 0 Хяналт 28* 28* 28* 27* 11.5 12 9 Тэмдэглэгээ: *-ампициллин, -канамицин Боомын нянгийн эсрэг идэвхтэй фракцууд 90 120 147 178 Хүснэгт 2. 1р 2р 3р 1р 2р 3р 1р 2р 3р 1р 2р 3р FrII 12 12 11 11 11 12 12 14 13 13 12 13 FrIII 12 12 11 11 11 12 13 13 12 11 11 13 FrIV 11 11 10 11 11 12 12 13 12 11 11 12 FrV 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 FrVI 12 11 12 12 11 12 13 14 13 12 13 12 FrVII 14 13 13 13 13 13 14 13 13 13 13 12 FrVIII 12 13 14 12 13 11 12 13 13 13 12 11 Хяналт 26 29 26 27 Тэмдэглэгээ: -хлорамфеникол - 61 -

Боомын нянгийн өсөлтийг дарангуйлах идэвхийг нь харгалзан FrIII-г БХ-р ялгаж 10 фракц болгосон ба улмаар тэдгээрийн E.coli, S.aureus, M.luteus нянгийн өсөлтийг дарангуйлах идэвхийг шалгахад FrIII-4 ба FrIII-5 фракцууд M.luteus нянгийн эсрэг идэвхтэй байгаа нь зорилтот нэгдэл байгааг харуулж байна (Зураг 2, Хүснэгт 3). FrIII-н нянгийн эсрэг идэвхтэй фракц M.luteus S.aureus E.coli FrIII-4 9.5 0 0 FrIII-5 8.7 0 0 Хяналт 18 16 14 FrIII-4 ба FrIII-5 фракцуудыг НҮХ-р шинжилж 3 бодис байгааг илрүүлэв. Хүснэгт 3. Боомын нянгийн эсрэг идэвхтэй FrVII фракцыг БХ-р ялган 18 фракц болгож, тэдгээрийн боомын нянгийн эсрэг идэвхийг шалгасан дүнг 4-р хүснэгтэнд үзүүлэв. FrVII-н боомын нянгийн эсрэг идэвх үзүүлсэн байдал Хүснэгт 4. 90 120 147 178 90 120 147 178 FrVII-1 0 0 0 0 FrVII-10 17 15 15 17 FrVII-2 10 12 0 0 FrVII-11 16 15 15 17 FrVII-3 13 15 0 0 FrVII-12 16 14 16 16 FrVII-4 10 10 0 14 FrVII-13 15 13 14 16 FrVII-5 13 12 0 16 FrVII-14 0 0 0 0 FrVII-6 15 14 0 20 FrVII-15 13 14 10 13 FrVII-7 17 17 18 17 FrVII-16 11 11 0 11 FrVII-8 15 14 17 14 FrVII-17 0 10 0 0 FrVII-9 16 14 18 16 FrVII-18 0 0 0 0 Хяналт 26 29 26 27 Хяналт 26 29 26 27-62 -

FrVII-9, FrVII-10, FrVII-11 фракцууд нь сайн идэвх үзүүлсэн тул тэдгээрийг НҮХ-р шинжилж, идэвхтэй бодисыг БХ-р ялгаж цэвэршүүлэв. Судалгааны дүнд FrVII фракц нь FrIII фракцаас илүү сайн идэвхтэйгээр боомын нянгийн өсөлтийг дарангуйлсан үр дүн ажиглагдлаа. FrIII фракцаас Las1, FrVII фракцаас Las2 бодисуудыг тус тус цэврээр ялгаж B.anthracis нянгийн өсөлтийг дарангуйлах идэвхийг судалсан дүнг 5-р хүснэгтэнд үзүүлэв. Las1, Las2 бодисын боомын нянгийн эсрэг идэвх 90 120 147 178 Las1 17 15 15 17 Las2 12 10 13 13 Хяналт (Ампициллин) 36 Хүснэгт 5. Las 1 бодис Las2 бодисоос илүү сайн идэвхтэйгээр боомын нянгийн өсөлтийг дарангуйлав. Las 1 бодисыг FrIII фракцаас ялгасан ба цагаан өнгөтэй, аморф бодис, хлороформ болон туйлгүй органик уусгагчид сайн уусдаг. Энэ бодисын масс спектрт (Зураг 3 а) m/z 302 (100), 287 (65), 241 (58), 119 (43), 105 (58) задрагууд илэрч С 20 Н 30 О 2 молекул томъёотой бодис болох нь тогтоогдов. - 63 -

Las1 бодисын протоны цөмийн резонансын спектрт (Зураг 3 б) (δ, CDCl 3, 400 МГц) 5.84 (1H, дд, J=17.6, 10.8 Гц, H-15), 5.32 (1Н, өргөн д, Н-7), 4.90 (1Н, дд, J=17.2, 1.2 Гц, Нв-16), 4.88 (1Н, дд, J=10.8, 1.2 Гц, На-16), 1.25 (3Н, с, Н-19), 0.88 (3Н, с, Н-17), 0.84 (3Н, с, Н-20) дохионууд илэрлээ. Las 1 бодисын нүүрстөрөгчийн цөмийн резонансын спектрт (Зураг 3в) (δ, CDCl 3, 100 МГц) 15.26 (С-20), 17.13 (С-19), 17.93 (С-2), 20.02 (С-11), 21.49 (С-17), 25.18 (С-6), 35.02 (С-10), 36.08 (С-12), 36.80 (С-13), 37.01 (С-3), 38.81 (С-1), 45.02 (С-5), 46.07 (С-14), 46.28 (С-4), 52.02 (С-9), 109.25 (С-16), 120.95 (С-7), 135.67 (С-8), 150.31 (С-15), 184.63 (С-18) дохионууд тус тус илэрсэн. - 64 -

Эдгээр үр дүнг хэвлэлийн эх сурвалж дахь үр дүнтэй харьцуулж ([4]-д). Las 1 бодисыг изопимарын хүчил гэж таньж тодорхойлов (Зураг 4). Энэ нь дитерпений ангиллын нэгдэл юм. Bardyshev I. I. нар хар модны давирхайн хүчлийг судалсан ([5]-д) ба изопимарын, пимарын болон бусад хүчил агуулагдаж байгааг тогтоожээ. Изопимарын хүчлийг Cryptomeria japonica ургамлын холтосноос ялгаж молекулын бүтэц байгууламжийг тогтоосон ([4]-т) ба дитерпений 13 С ЦСР-н судалгааг Ernest Wenkert нар ([6]-д) хийсэн байдаг. Изопимарын хүчлийг нянгийн эсрэг үйлдэлтэй болохыг Wen-Hsin Li нар судлан тодорхойлсон ([4]-т) ба E.faecalis, S.aureus, S.epidermidis нянгуудын эсрэг илүү сайн үйлдэлтэйг тэмдэглэжээ. Мөн Pinus nigra-с ялгасан изопимарын хүчил нь метициллинд тэсвэртэй S.aureus нянгийн омгийг үхүүлж байжээ ([7]-д). Боомын нянгийн эсрэг идэвхтэй Las 2 бодисыг FrVII фракцаас ялгаж цэвэрлэсэн бөгөөд Las 1-тэй харьцуулахад туйлт чанараар илүү, дихлорметан, метанол зэрэгт сайн уусдаг, өнгөгүй, талст байв. Энэхүү бодисын молекулын бүтцийг тодорхойлохоор ЦСР шинжилгээ хийгдэж байна. Дүгнэлт Хар модны мөчрийн метанолон ханд нь боом өвчнийг үүсгэдэг Bacillus anthracis нянгийн өсөлтийг дарангуйлах идэвх үзүүлсэн бөгөөд ялангуяа ханд дахь давирхайн хүчил болох изопимарын хүчил онцгой сайн идэвхтэй байв. Иймд давирхайн фракцын химийн бүрэлдэхүүнийг нарийвчлан судалж, боомын нянг үхүүлэх идэвхтэй нэгдлийг илрүүлснээр боом өвчнийг эмчлэх боломжийг нэмэгдүүлж байна. Талархал Энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэхэд гүн туслалцаа үзүүлсэн МУИС, БФ, Фармакогнозын лабораторийн хамт олон болон БГХӨСҮТ-н хамт олон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Япон улсын Хонда сан (Honda foundation)-д, мөн ялгаж авсан бодисуудын 13 С, 1 Н болон масс спектроскопийн хэмжилтийг хийж өгсөн Япон улсын Тохокүгийн Эм Зүйн Их Сургуулийн профессор Ф.Ёшизаки, Т.Мурата нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. - 65 -

Ном зүй 1. 2. 3. 4. 5. 6. 7. Odontsetseg N., Tserendorj Sh., Adiyasuren Z., Uuganbayar D. and Mweene A.S. Anthrax in animals and humans in Mongolia Rev.sci.tech.Off.int.Epiz., 2007, 26 (3), 701-710. Нямдаваа П., Ганболд Д., Тунгалаг Х., Цэрэнноров Д., Эрдэнэбат А., Боом өвчний үүсгэгчийн молекул генетикийн судалгаа, Шинжлэх ухаан технологийн суурь судалгааны тайлан, ШУА, ШУТСан, ЭМЯ, БГХӨСҮТ 2008. Цэвэлмаа Н., Батхүү Ж., Даш Ц., Ганболд Д., Отгонбаатар Д., Цэрэнноров Д., Ундраа Б., Цэрэнбүжид Н., Оюунцэцэг Ш., Хар мод /Larix sibirica Ldb./-ны мөчрийн боомын нян /Bacillus anthracis/-гийн эсрэг идэвхит нэгдлийн судалгаа, БГХӨСҮТ, Эрдэм шинжилгээний бүтээл, УБ, 2008, 16, 331-335. Wen-Hsin Li, Shang-Tzen Chang, Shan-Chwen Chang, Hui-Ting Chang, Isolation of antibacterial diterpenoids from Cryptomeria japonica bark, Natural Product Research 2008, 12, 1085 1093. Bardyshev I. I., Bulgakov A. N., Pertsovskii A. L., Quantitative composition of the resin acids produced by the coniferous species of the USSR, Translated from Khimiya Prirodnykh Soedinenii, 1970, 5, 539-541. Ernest Wenkert, Brian L. Buckwalter, Carbon-13 Nuclear Magnetic Resonance Spectroscopy of Naturally Occurring Substances. X. Pimaradienes, Journal of American Chemical Society. 1972, 94:12. Eileen Smith, Elizabeth Williamson, Mire Zloh, Simon Gibbons, Isopimaric acid from Pinusnigra shows activity against multidrug-resistant and EMRSA strains of Staphylococcus aureus, Phytotherapy Research, 2005, 19, 538 542. - 66 -