ЦАЙДАМ НУУРЫН ОРДЫН НҮҮРСНИЙ ХАЛУУНЫ БОЛОВСРУУЛАЛТ, ХАТУУ БА ШИНГЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СУДАЛГАА

Σχετικά έγγραφα
МОНГОЛ ХОНИНЫ НООСНЫ БҮТЭЦ, ШИНЖ ЧАНАРЫГ ЭЛЕКТРОН МИКРОСКОПИЙН АРГААР СУДЛАХ

:xeu 2+ - ИЙГ ГАРГАН АВАХ БОЛОН ТҮҮНИЙ ГЭРЛИЙН ЦАЦАРГАЛТЫН СУДАЛГАА

Барилгын дулаалгын материалын шинэ стандартууд

SOLITE SILVER БА RUIYU/OEM АККУМЛЯТОРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА. Б.Цэцэнхуар 1, Ц.Өлзийбаатар 2*

МОНГОЛ ОРНЫ ЗАРИМ ЭМИЙН МӨӨГНИЙ ХИМИЙН НАЙРЛАГЫГ СУДАЛСАН ДҮН

МОНГОЛ ОРНЫ ХУСНЫ ҮЙСНЭЭС БЕТУЛИН, ЛУПЕОЛ ЯЛГАСАН СУДАЛГААНЫ ДҮН

O 8. ), жонш (KAlSi 3

ГУРАВДУГААР АЖИЛ Гэрлийн туйлшрал судлан Малюсын хуулийг шалгах

ПРОПАНТ ХӨӨСТ КАМЕРТ БҮРТГЭГДСЭН ХАРИМХАЙ БУС ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭР ҮҮССЭН ЭЕРЭГ ЦЭНЭГТ БӨӨМИЙГ ЯЛГАН ТАНИХ НЭГЭН БОЛОМЖ

МОНГОЛ ОРНЫ ЭНДЕМИК УРГАМАЛ МОНГОЛ ДОГАР- CARYOPTERIS MONGOLICA BGE.-ИЙГ IN VITRO НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛСЭН ДҮНГЭЭС

БҮТЭН НАВЧИТ ХОНЛЭН (LAGOTIS INTEGRIFOLIA SCHISCHK)- ГООС ЯЛГАСАН ДИОСМЕТИНИЙ БҮТЦИЙН СУДАЛГАА

ХАР МОД /LARIX SIBIRICA Ldb./-НЫ МӨЧРИЙН БООМЫН НЯН /BACILLUS ANTHRACIS/-ГИЙН ЭСРЭГ ИДЭВХИТ НЭГДЛИЙН СУДАЛГАА

Øèíæëýõ Óõààíû Àêàäåìèéí Ìýäýý 2010 îíû ¹02 (196)

Лекц 11. Карбон хүчлийн функциональт уламжлалууд. Оксихүчил

Зохиогч: Ч. Ганбаатар Удирдагч: Доктор (Ph.D) Б. Батзолбоо. ШУТИС-Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Програмчлалын профессорын баг.

АДРОНЫ КЛАСТЕРЫГ ЯЛГАХАД ЗОРИУЛСАН ПАРАМЕТРИЙГ ТОДОРХОЙЛСОН НЬ

ЗАРИМ СОРТЫН БУУДАЙ, ГУРИЛЫН ЧАНАРЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

II бүлэг. Химийн элементийн геохимийн тархалт

MNS ISO TR 25107:2013

Химийн даалгавар 12-р анги оны хичээлийн жил. D. d судлах шингэн = m ус d ус

Пүрвээгийн АРИУНБОЛОР

ÑÍ 2. NH 2 -òîñíû õ èë 4-àìèíáóòàíû õ èë ÑÍ 3 ÑÍ ÑÍ 2 ÑÎÎÍ ÑÍ 2 ÑÍ 2 ÑÎÎÍ HOOC CH 2 CH COOH NH 2

Лекц 16 Гетероцагирагт нэгдэл

Õóðààíãóé. Түлхүүр үг: GPS тропосфер Монголд, усны уурын агууламж, агаар мандлын зайнаас тандалт

Ерөнхий эмиттертэй транзисторт өсгөгч Унших материал

S.PH102 Физик-2. Семинар 7. Сэдэв : Квант механикийн үндэс, Атомын физик. Тест оны намар

ARTICLES ФОТОЭМУЛЬСИЙН АРГААР ХЭМЖСЭН НЕЙТРОНЫ ЭНЕРГИЙН СПЕКТРИЙГ GEANT4 БАГЦ ПРОГРАМААР ЗАГВАРЧИЛЖ ХАРЬЦУУЛСАН НЬ

г усанд 10 г давсыг уусгахад үүссэн уусмалын процентын концентрацыг бодож олно уу. A. 5% B. 10% C. 15% D. 20% E. 25%

Химийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил

Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө

ARTICLES ХҮЧНИЙ ТРАНСФОРМАТОРЫН ЭВДРЭЛ ГЭМТЭЛ, ТҮҮНИЙГ ОНОШЛОХ АРГА ЗҮЙ

ЯМААН АНГАЛЗУУР (LAGOCHILUS ILICIFOLIUS Bge.) УРГАМЛЫН ХЛОРОФОРМЫН БҮЛЭГЛЭЛИЙН ХИМИЙН НАЙРЛАГЫН СУДАЛГАА

МОНГОЛ ОРНЫ ЭРДЭСТ НУУРУУДЫН ЛИТИЙ, УРАНЫ СУДАЛГАА

Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв БАРИЛГЫН БИТҮҮМЖЛЭЛ ТҮҮНИЙГ ТООЦОХ БОЛОН ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ. Менежер: Б. Билгүүн

Химийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил

802.11b утасгүй сүлжээн дээгүүр TCP протоколын дамжуулах чадамжийг үнэлэх математик загвар

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 13

ARTICLES МОНГОЛЫН ГОВЬД АЖИГЛАГДСАН ШОРООН ШУУРГАНЫ ҮЕИЙН ТООСНЫ БОСОО УРСГАЛЫГ ҮНЭЛСЭН НЬ

ªÐÕ ÄÝÄ Ó ÐÀÕ ÈÍÔËßÖÈÉÍ ÄÀÐÀÌÒ

Дан болон давхар урвуу дүүжингийн тэнцвэржилт

АРВАНГУРАВДУГААР АЖИЛ Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлох нь

Молекул хоорондын харилцан үйлчлэлийн хүч

ИСЛАНД УЛСЫН БАГА ТЕМПЕРАТУРТАЙ, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ИЛЭРЦТЭЙ ТАЛБАЙ ДЭЭРХ ТЕМ БА МТ АРГУУДЫН ХЭРЭГЛЭЭ

Хичээлийн хөтөлбөрийн загвар 11-р анги Хими. 1-р хувилбар

III. Химийн бодисын харилцан үйлчлэл

Surveillance of drug-resistant bacteria among the pediatric patients. Background

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР

ХҮРЭЛ ТОГООТ 2013 БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

Эцсийн тайлан УЛААНБААТАР ХОТЫН ЦЭВЭР АГААР ТӨСӨЛ ТӨСЛИЙН ДУГААР CWHB-01-A ЭЦСИЙН ТАЙЛАН

Рекурсив Хамгийн бага Квадратын аргаар MIMO сувгийг дагах алгоритм

ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ

ГАЛИЛЕЙН ХАРЬЦАНГУЙ ЗАРЧИМ, ИНЕРЦИАЛ БИШ ТООЛЛЫН СИСТЕМ, ИНЕРЦИЙН ХҮЧНҮҮД, ХАРЬЦАНГУЙН ТУСГАЙ ОНОЛ, ЛОРЕНЦЫН ХУВИРГАЛТ БА ТҮҮНИЙ МӨРДЛӨГӨӨ

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР

СЭЛЭНГЭ МӨРНИЙ САВ ГАЗРЫН ГОЛ МӨРНИЙ УСНЫ ЧАНАРЫН АЖИГЛАЛТ ХЭМЖИЛТИЙН НЭГДСЭН ХӨТӨЛБӨР

Холимог бодис. Уусмал

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР

Appendix2.1-8 Training Handout for Emission Inventory & Diffusion Simulation ( )

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо. (магадлалын сонгодог тодорхойлолт) AB = ( x x ) + ( y y ) ХУВИЛÁАР А ÍÝÃÄ ÃÝÝÐ ХЭСЭГ

ЦАГААН УУЛЫН ДҮҮРГИЙН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ БА ПОЛИМЕТАЛЫН ХҮДЭРЖИЛТИЙН БАЙРШЛЫН ЗҮЙ ТОГТОЛ

Физикийн даалгавар 9-р анги оны хичээлийн жил

Физикийн хичээлийн даалгавар (үндэсний хөтөлбөр)

1-Биотехнологи, үржүүлгийн тэнхим, МААБС, ХААИС, 2-Кантогийн их сургуулийн ХАА-н коллеж, БНВУ. *

Компьютерийн шинжлэх ухаан Computer science Натурал компьютер: онол ба хэрэглээ Natural computing: theory and aplication

4-6-р асуултын хариултыг дараах томьёоноос сонгоно уу. A. B. C. D. E.

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ. Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлав.

ЕВРОБЛОК -ИЙН ДАВУУ ТАЛУУД

С.Бямбахорлоо (Доктор Ph.D, ММНБ, Аудитор, ТМЗ) СЭЗДСургуулийн ахлах багш

Валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл

50 th IChO 2018 ОНОЛЫН ТЭМЦЭЭН BACK TO WHERE IT ALL BEGAN оны 7-р сарын Братислав, СЛОВАК Праг, ЧЕХ

Физикийн хичээлийн даалгавар (үндэсний хөтөлбөр)

Зорилго: Өмнөд Монголын тодорхой районы шүр ба изотопын судалгааны үр дүнг уялдуулан силур-девоны заагийг тогтоох.

Физикийн даалгавар 10-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг (тест)

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ C-н температур хэдэн кельвины температур болох вэ?. A. 281 B. 265 C. 8 D. 16 A B C. 726 D. 12

ДИНАМИК, НЬЮТОНЫ ХУУЛИУД, МАСС БА ИМПУЛЬС, ИМПУЛЬС ХАДГАЛАГДАХ ХУУЛЬ, ХҮЧНҮҮД, ХУВЬСАХ МАССТАЙ БИЕИЙН ХӨДӨЛГӨӨН, МАССЫН ТӨВ

Физикийн даалгавар 8-р анги оны хичээлийн жил

Компьютер графикийн файлын формат

МОР2 ТӨСЛИЙН ЭКОЛОГИЙН СУДАЛГАА АВАХ ЕРӨНХИЙ ТОЙМ оны 6 сарын 13

Физикийн даалгавар 12-р анги оны хичээлийн жил

Хадан Дээрх Тамганы Дүрсийг Адууны Тамганы Дүрстэй Машин Сургалтын Аргуудаар Харьцуулах

МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2018

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 12

МОНГОЛЫН МОБАЙЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ

САЙНШАНДЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК-д ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭР БОЛОН БОРДООНЫ ХИМИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ БОЛОМЖ

1. Атомын нарийн нийлмэл бүтэц 19 -р зууны эцэс. Физикийн шинжлэх ухааны нээлтүүд Атомын бүтцийн загварууд Атомын бүтцийн онолууд

Агуулга. Нүүрс ус. Моносахарид Гликозид, гликозидийн холбоо Дисахарид Полисахарид. Ангилал Нэршил

Барилгын эрчим хүчний паспортыг хөтлөх тайлбар, хавсралтууд

7 Цаг уур, агаарын чанарын мониторингийн өгөгдлийн дүн шинжилгээ 7.1 Цаг уурын өгөгдлийн анализ

Физикийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг( Тест )

Хавсралт Эрчим хүч хэмжнэлтийн лекцийн материал

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2017 ТАНИЛЦУУЛГА Schedule of Services

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо = = 7. 1 AB BC AC AB BC AC. цэгийг дайрсан шулууны тэгшитгэл = ХУВИЛБАР А

Õàâòãàé òýãø ºíöºãò ìåòàëëûí êîìïëåêñ íýãäýë äýõ õàëàëöàà. 1-р хэсэг

245 кв хүртэлх хэвтээ тэнхлэгт дундын

Дамжууллын гэмтэл ба Сувгийн. багтаамж. Оюутан юу эзэмших вэ:

Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга. Ц.Болд, Ч.Тамир /МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар/

орон нутгийн эдийн ЗАСАг, САнхүүгИйн САлБАРын Тойм Боловсруулсан: МБСГ, СХ-ийн эдийн засагч Ë.Дөлгөөн Удирдаж зөвлөсөн: МБСГ, СХ-ийн захирал Н.

S.PH102 Физик-2. Семинар 2. Сэдэв : Цахилгаан соронзон индукц. Тест оны намар

= 120 м/мин бол тэдгээрийг жишнэ үү. (1 оноо) A. v 1. > v 1

ХАВДАР ЭСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД JSAP (JNK/STRESS- ACTIVATED PROTEIN KINASE-ASSOCIATED PROTEIN) УУРГИЙН ОРОЛЦОО

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ ЗӨВЛӨМЖ

Transcript:

DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v54i1.659 ЦАЙДАМ НУУРЫН ОРДЫН НҮҮРСНИЙ ХАЛУУНЫ БОЛОВСРУУЛАЛТ, ХАТУУ БА ШИНГЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СУДАЛГАА С.Батбилэг, Б.Пүрэвсүрэн, Я.Даваажав, Ж.Намхайноров ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэн, Нүүрсний хими технологийн лаборатори Цахим шуудан: bilig_ss@yahoo.com, b_purevsuren@yahoo.com, ya_davaa@yahoo.com, namkhai_j@yahoo.сom Хураангуй Судалгааны обьект болгон сонгосон Цайдам нуурын ордын нүүрсний техник шинж чанарын үзүүлэлтүүд болон петрографийн ба элементийн найрлагыг тодорхойлж Б2 маркын лигнитийн төрлийн хүрэн нүүрс болохыг тогтоов. Пиролизын туршилтаар гарган авсан хатуу үлдэгдэл буюу хагас коксыг хэт халсан усны уураар идэвхжүүлж гарган авсан идэвхжүүлсэн нүүрсний иод ба метилен хөхийн шингээлтийн багтаамжийг тодорхойлон нүх сүвэрхэг бүтцийг SEM-ийн анализаар, термолизын давирхайг нил улаан туяаны ба цөмийн соронзон резонансын спектрометрийн багажит анализын аргаар тус тус судлав. Түлхүүр үг: нүүрс, пиролиз, термолиз, идэвхжүүлсэн нүүрс,, Нил улаан туяаны спектрометр, Цахилгаан соронзон резонансын спектроскопи. ОРШИЛ Нүүрсийг зөвхөн эрчим хүч, кокс химийн чиглэлээр ашиглаж байсан бол өнөө үед нүүрснээс нефть ба байгалийн хийнээс гарган авдаг бүх төрлийн бүтээгдэхүүн, утаагүй түлш, идэвхжүүлсэн нүүрс, олон найрлагат шингэн давирхай, шатдаг хийнүүд зэрэг олон арван бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болжээ [1,2]. Нүүрсний халууны боловсруулалтын аргууд болох пиролиз ба термолизын процессоор давирхай хэмээх химийн үйлдвэрийн үнэт түүхий эд болох чухал бүтээгдэхүүнийг гарган авч боловсруулах нь нүүрсний нөөц ихтэй манай орны хувьд зайлшгүй шаардлагатай байна. Идэвхжүүлсэн нүүрсийг мод, нүүрс, нефтийн үлдэгдэл, нийлэг материал гэх мэт түүхий эдүүдээс гарган авч болдог ч нүүрс нь хамгийн хямд түүхий эд юм [3]. Нүүрсийг халууны боловсруулалтанд оруулж гарган авсан карбонжсон материалаа усны уураар идэвхжүүлэх процессыг 700-1000 0 С температурт явуулдаг.энэхүү процесс нь - 33 - нүүрсний хагас коксын гадаргуу дээрх болон нүх сүвэнд шингэсэн давирхай хэлбэрийн үлдэгдлийг усны уураар үлээлгэн зайлуулж нүх сүвүүдийг чөлөөлж нээхэд тусалдаг. Нүүрсний халууны боловсруулалтаар гарган авсан давирхайны химийн найрлага бүтэцийг орчин үеийн физик химийн аргуудаар нарийвчлан судлаж тогтоох нь онолын болоод практикийн чухал ач холбогдолтой [4]. Судлахаар сонгож авсан Цайдам нуурын нүүрсний орд Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт УБ хотоос зүүн урагш 115 км, Баянжаргалан сумын төвөөс баруун урагш 25 км-т төмөр замын Мааньт өртөө байдаг бөгөөд Бага хангай Багануурын төмөр зам хойт төгсгөлийг дайран өнгөрдөг. Ордын нүүрсний нийт нөөц С 2 +Р 1 зэргээр 2996,5 сая тн гэж тогтоосон байна [5]. Энэ ордын нүүрснээс идэвхжүүлсэн нүүрс гарган авах, пиролизын ба термолизын нарийвчилсан судалгаанууд урьд өмнө нь хийгдэж байгаагүй.

Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2014 оны 01 (209) СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗОРИЛГО Судалгаанд хамрагдсан Цайдам нуурын ордын нүүрсийг халууны боловсруулалтын арга болох пиролиз ба термолизын аргаар боловсруулж тэдгээрийн хатуу үлдэгдлийн нүх сүвэрхэг шинж чанарыг SEM анализын аргаар, давирхайн шинж чанарыг багажит анализын аргаар судлахад энэхүү судалгааны ажлын зорилго оршино. СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ Нүүрсний техник болон элементийн анализын арга зүй: Судалгааны дээжээс аналитик дээж бэлтгэж техник үзүүлэлтүүдийг холбогдох стандарт аргуудаар тухайлбал чийгийн агуулга- УСТ 656-79, дэгдэмхий бодисын гарц- УСТ 654-79, үнсний гарц-уст 652-79, хүхрийн агуулгыг УСТ 656-72, илчлэгийг- УСТ 669-87, нүүрстөрөгч, устөрөгч, азот, хүчилтөрөгч (зөрүүгээр тооцсон )-ийн агуулгыг 5Е С2000 маркын CNH анализатор багажаар тодорхойлсон болно. Петрографийн анализын арга зүй: Нүүрсний петрографийн шинжилгээг [6]- д заасан нүүрс ба органик петрологийн олон улсын комиссын аргачлалын дагуу эпоксидын полимертой хольж хатууруулан зүлгэж бэлтгэсэн гялгар хатуу сорьцон (аншлиф) дээр objective-50/1.op маркын зориулалтын тос түрхэж хийв. Витринитийн ойлтын зэргийг тодорхойлохдоо Axio Imager M2m микроскоп(zeiss, Germany)- ыг ашиглаж витринитийн фрагментуудын талбайн харьцангуй жигд цагаан саарал өнгөтэй цэгүүдийг сонгон 50-иас доошгүй хэмжилт хийж Fossil software (Hilgers, Germany) программыг ашиглан дундажлан тодорхойлов. Нүүрсний мацерал бүлгүүдийн (витринит, липтинит, инертинит ) анализыг дээр дурьдсан микроскопыг ашиглан мацерал бүлэг тус бүрийн фрагментуудын 500-аас доошгүй цэгүүдэд хэмжилт хийж мөн ижил программыг ашиглан тодорхойлов. Петрографийн өнгөт зурагийг авахдаа сорьцын гадаргууд Immersol R 518N маркын тос түрхэж флуоресценци (UV) үүсгэдэг НХР-120С багажийг ашиглав. Пиролизын судалгааны арга зүй: Нүүрсний дээжинд пиролизын туршилтуудыг өөрсдийн зохион бүтээсэн төмөр реторт бүхий пиролизын лабораторийн томруулсан төхөөрөмжинд хийж гүйцэтгэв. Ретортын эзэлхүүний 1/3-д нь 2-5 мм ширхэглэлтэй болтол нь нунтагласан нүүрсний дээжнээс хийж ретортыг асбестан жийргэвч ашиглан хий гарахааргүй бин битүү таглана. Ретортоос гарсан төмөр хоолойг резинэн бөглөөний тусламжтайгаар шилэн хөргөгчтэй холбож хөргөгчийн нөгөө үзүүрийг хүлээн авагч колботой холбоно. Хөргөгчийн гадна талаас хүйтэн усаар хөргөнө. Ингэж холбосны дараа ретортыг халааж эхэлнэ. Зуухны халаалтын температурыг милливольтметрээр хянаж, зуухны температурыг 500-700 С хүртэл халааж пиролизыг явуулна. Пиролизоор үүссэн уур хийн холимогийг шилэн хөргөгч дундуур нэвтрүүлэн хөргөгчийг хөргөх замаар шингэрүүлж давирхай байдлаар хүлээн авагч колбонд тосч авна. Шингэрээгүй хий гадагшилна. Туршилт дууссаны дараа халаагч зуухыг салгаж, хөргөөд реторт дотор үлдсэн хатуу үлдэгдэл, хүлээн авагч колбонд гаргаж авсан давирхай ба задралын усыг хамтад нь жигнэж гарцыг тодорхойлно. Дараа нь давирхай ба усыг хуваагч юүлүүрийн тусламжтайгаар салгаж тус тус жигнэнэ. Хатуу үлдэгдэл, давирхай, задралын ус зэргийн нийлбэр жинг жингийн аргаар тодорхойлно. Термолизын судалгааны арга зүй: Термолизын туршилтыг лабораторийн - 34 -

стандарт ган ретортонд явуулсан. Туршилтын нөхцөл: нүүрсний дээж 0,2 мм агаарын хуурай болтол хатаасан, уусгагч: тетралин, декалин, давирхай, хандлагч уусгагч хлороформ, нүүрс уусгагчийн харьцаа (1,0 : 1,8) халаалтын температур 350-450 С, туршилт явуулах хугацаа 2 цаг. Ретортонд нүүрс уусгагчийг дээрх харьцаагаар жигнэж хийгээд сайтар хутгаж холин жингээ авч хий алдахааргүй таглаж зууханд 2 цаг халаана. Үүний дараа ретортоо гарган хөргөөд жигнэж мөн хийг нь гаргасны дараа дахин жигнэж тэмдэглэж аваад, хлороформоор ретортоо сайтар цэвэрлэж суллаад шүүлтүүрийн цаасанд боож сокслетийн аппаратаар хандлана. Хандлалт дууссаны дараа вакуум нэрлэгээр нэрж нүүрсний шингэрсэн органик массыг салган авч хатуу үлдэгдэл, шингэн бүтээгдэхүүний тооцоог хийж хувиар илэрхийлнэ. Нүүрсийг идэвхжүүлэх судалгааны арга зүй: Пиролизын хатуу үлдэгдэл (хагас кокс)-ийг 1,5-0,63 мм болгон фракцлан ялгаж кварцан босоо реакторт усны ханасан уурын урсгалд (160 см 3 мин -1 ), 800 0 С температурт (халаах хурд 5 0 С мин -1 ),120 минутын хугацаатай тус тус идэвхжүүлсэн болно. Идэвхжүүлсэн нүүрсний шингээлтийг иодын тоо ба метилен хөхөөр шалгах арга: Идэвхжүүлсэн нүүрсний иод шингээх багтаамжийг (ГОСТ 6217-74), метилен хөхийн шингээх багтаамжийг (ГОСТ 4453-74) стандарт аргын дагуу тус тус тодорхойлсон. Идэвхжүүлсэн нүүрсний нүх сүвэрхэг бүтцийг электрон микроскопоор тодорхойлох арга зүй: МУИСийн Химийн факультетийн Нано хими технологийн тэнхимийн Анализын лабораторид SEM (scanning electron microscope) микроскопоор судалсан.уг электрон микроскоп нь Япон улсын Nikkiso компанид үйлдвэрлэсэн, SEMTRAC mini SM-3000 маркын, өндөр вакуум орчинд, Second Electron детектортой, 20-30.000 хүртэл өсгөлттэй, 20 кв хүчдэлтэй багаж юм. Сорьцоо бэлтгэж дээж тогтоогч дээр байрлуулсны дараа ион спаттер МСМ -100 төхөөрөмжид алтаар бүрсэн. Бүрэлтийн хугацаа: 60 сек, Бүрсэн алтны үеийн зузаан: 5-10 нм. Нил Улаан Туяаны Спектр (НУТС): Нүүрсний термолизоор гарган авсан давирхайны НУТС-ийг PIKE Diffusion IR accessories бүхий Interspec 200-X серийн Fourier Transfer-Infrared Spectrometer (FTIR)-ийн тусламжтайгаар 1-ийн сайтар нунтагласан дээжтэй шахаж бэлтгэсэн KBr-ын дискийг ашиглан 4000-400 см -1 долгионы уртын мужид дээж бүрт 32 скан хийж хэмжив. Цахилгаан соронзон резонансын Спектр (ЦСРС): Нүүрсний термолизоор гарган авсан давирхайны 13 С ба 1 Н ЦСРС-ийг BRUKER AVIII 600 MHz спектрометр (NMR)-ийн тусламжтайгаар deuterochloroform-д дээжээ ( 1 Н д 20 мг, 13 С-д 80 мг) уусган хэмжив. Хлорформыг дотоод стандартаар авч химийн шилжилт (δ) -ийг ppm-ээр илэрхийлэв. СУДАЛГААНЫ ҮР ДҮН Цайдам нуурын ордын нүүрснээс стандартын дагуу бэлтгэсэн аналитик дээжийн техникийн болон элементийн шинжилгээний үр дүнг 1-р хүснэгтэд үзүүлэв. Техник анализын дүн болон органик элементийн бүрэлдэхүүнээс харахад Цайдам нуурын ордын нүүрс илчлэг харьцангуй багатай, үнс, чийг багатай, дэгдэмхий бодисын гарц 55.58, нүүрстөрөгчийн агуулга 65,88 байгаа нь лигнитийн төрлийн хүрэн нүүрс гэж үзэж болохоор байна. Цайдам нуурын ордын нүүрс нь хүхэр багатай байгаа нь байгаль орчны бохирдлын үүднээс авч үзвэл эерэг үзүүлэлт юм. - 35 -

Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2014 оны 01 (209) Нүүрсний дээж Цайдам нуур 1-р хүснэгт Цайдам нуурын ордын нүүрсний техникийн болон элементийн шинжилгээ Чийг, Үнс, Дэгдэмхий бодисын гарц, Хүхэр, Илчлэг, ккал/кг Нүүрс төрөгч, Устөрөгч, Бусад, W a А d, V daf S t d Q daf С daf Н daf (N+O) daf 10,68 5.52 55.58 1,04 5687 65,88 5,09 29,03 Цайдам нуурын ордын нүүрсний витринитийн гэрлийн ойлтын зэрэг ба нүүрсний органик массын үндсэн мацерал бүрэлдэхүүнүүд болох витринит, липтинит ба инертинитийн агуулгыг хэмжиж тодорхойлсон петрографийн зургийг 1-р зурагт, мацерал бүлгүүдийн тодорхойлсон үр дүнг 2-р хүснэгтэнд тус тус үзүүлэв. 1-р зураг. Цайдам нуурын ордын нүүрсний петрографийн зураг.а- хар-цагаан зураг: Б-өнгөт зураг. 1-р зурагт үзүүлсэн петрографийн хар-цагаан ( А) зураг дээр витринитүүд нь янз бүрийн хэмжээ бүхий саарал өнгөтэй фрагментууд, инертинитүүд нь тод цагаан өнгийн судал байдлаар ажиглагдаж байна. Харин липтинитүүд нь хар-цагаан зураг дээр ажиглагдахгүй зөвхөн өнгөт (Б) зураг дээр шар өнгөтэй судлууд байдлаар ажиглагддаг ба витринитуудийн фрагментууд нь өнгөт зураг дээр хар өнгөтэй харагддаг. Харцагаан ба өнгөт зургуудыг сайтар ажиглавал хар-цагаан зураг дээр ажиглагдаж байгаа витринитийн хамгийн том фрагментийн дотор нь инертинитийн цагаан судлууд харагдаж байгаа боловч тэдгээр нь өнгөт зураг дээр ажиглагдахгүй, харин өнгөт зураг дээр ажиглагдаж байгаа липтинитийн шар зурвас хар-цагаан зураг дээр хар өнгөтэй - 36 - байх жишээтэй. Мөн хар-цагаан зураг дээр хар өнгөөр, өнгөт зураг дээр ногоон өнгөтэй харагдаж байгаа хэсгүүд нь сорьцыг бэлтгэхэд хэрэглэсэн эпоксидын полимерийн дүүргэгч юм. Нүүрсний сорьцын дотор байгаа эрдсүүд нь микроскопоор харахад гялалзсан жижиг хэсгүүд байдлаар харагддаг боловч цаасан дээр буулгасан петрографийн зураг дээр ажиглагддаггүй болно. 2-р хүснэгтээс харахад Цайдам нуурын ордын нүүрсний органик массыг бүрдүүлж байгаа үндсэн мацерал бүлгүүдээс витринитийн агуулга хамгийн ихтэй, липтинит ба инертинитийн агуулга багатай мөн нүүрсний органик масстай холбогдсон эрдэс элементүүдийн агуулга

17 харьцангуй өндөр байгаа нь түүний исэлдэлтийн зэрэг өндөртэй холбоотой байж болох юм. Мөн петрографийн аргаар тодорхойлсон витринитийн гэрлийн ойлтын зэрэг RV t =0,292 болохыг тогтоосон нь мөн л лигнитийн төрлийн хүрэн нүүрс болохыг баталж байгаа юм. Ингээд Цайдам нуурын ордын нүүрсний техникийн шинж чанар, элементийн бүрэлдэхүүн, органик мацерал бүлгүүдийн найрлага зэргээс үзэхэд тэрээр Б2 маркын лигнитийн төрлийн нүүрс болохыг тогтоож халууны боловсруулалтын тухайлбал хагас коксжуулалтын (пиролизын) ба халуун уусгалтын (термолизын) аргаар боловсруулахад тохиромжтой гэж үзлээ. 2-р хүснэгт Цайдамнуурын ордын нүүрсний петрографийн шинжилгээний дүн Ордын нэр Витринит, Липтинит, Инертинит, Эрдсүүд, 1 Цайдам нуур 74,00 3,00 6,00 17,00 Уг ордын нүүрсийг халууны боловсруулалтын аргын нэг болох пиролизын туршилтыг (карбонжуулж) лабораторийн томруулсан реторт дээр 550-600 0 С температурт явуулж хатуу, шингэн, хийн бүтээгдэхүүний гарцыг тодорхойлон үр дүнг 3-р хүснэгтэнд үзүүлэв. Дээж Цайдамнуурын ордын нүүрсний пиролизын бүтээгдэхүүний гарц Пиролизын температур, 0 С Цайдамнуур 550-600 Хатуу үлдэгдэл, - 37 - Давирхай, Ус, 3-р хүснэгт Хийн алдагдал, 55.12 9.05 11.67 24.15 57.21 9.07 11.37 23.15 Дундаж 56,16 9,06 11,52 23,65 3-р хүснэгтээс харахад хатуу үлдэгдэлийн гарц 56,16 ба халууны задралаар үүссэн шингэн ба хийн бүтээгдэхүүнүүдийн гарц 44,23 байгаа нь халууны задралд эрчимтэй сайн орсныг харуулж байна. Ер нь доод ангиллын чулуун нүүрс ба хүрэн нүүрс нь урвалын идэвхит чанараараа чулуун болон коксждог нүүрснээс илүү байдаг учир хийжүүлэх ба шингэрүүлэх Нүүрсний ордын нэр Цайдам нуур аргаар боловсруулахад тохиромжтой гэж үздэг [7]. Мөн Цайдам нуурын нүүрсний халууны боловсруулалтын нэг болох термолизын аргаар устөрөгчийн донор уусгагч тетралины орчинд туршилтанд оруулж үүссэн бүтээгдэхүүнүүдийн тооцоог хийж 4-р хүснэгтэнд үзүүлэв. Цайдамнуурын ордын нүүрсний термолизын бүтээгдэхүүний гарц Уусгагч Нүүрс: уусгагч Тетралин 1:1,8 Температур, о С Термолизын буюу халуун уусгалтын туршилтын дүнгээс үзэхэд халаалтын температур өсөх тусам халууны задрал эрчимтэй явагдаж хатуу үлдэгдлийн гарц Хатуу үлдэгдэл, Шингэн бүтээгдэхүүн, 4-р хүснэгт Хийн алдагдал, 350 76,30 10,50 13,3 400 30,50 62,70 6,8 450 12,60 79,70 7,7 эрчимтэй багасаж шингэн бүтээгдэхүүний гарц ихсэж нүүрс уусгагчийн харьцаа 1,0:1,8, халаалтын температур 450 С үед нүүрсний органик массын задралаар үүссэн

Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2014 оны 01 (209) шингэн бүтээгдэхүүний гарцыг органик термолизын процессын дараах хатуу массад харьцуулан тооцсоноор хамгийн их үлдэгдлийн техник шинж чанарын буюу 79,70 болохыг тогтоов. Нүүрсний эх дээж, пиролизын ба үзүүлэлтүүдийг тодорхойлж 5 -р хүснэгтэнд үзүүллээ. 5-р хүснэгт Эх дээж, пиролизын ба термолизын хатуу үлдэгдлийн техник анализын харьцуулсан дүн. Нүүрсний дээж Чийг W a, Үнслэг, Дэгдэмхий бодис, A d, V daf Цайдамнуур Эх дээж 10,68 5.52 55.58 Пиролизын хатуу үлдэгдэл 1,42 11,05 8,02 Термолизын хатуу үлдэгдэл (450 0 C) 2,21 20.76 16.35 5-р хүснэгтээс харахад Цайдам нуурын нүүрсний пиролизын ба термолизын хатуу үлдэгдлүүдийн дэгдэмхий бодисын гарцыг эх дээжнийхтэй харьцуулахад 3,4-7,0 дахин, чийг 4,8 7,5 дахин багассан байна. Ингэж пиролизын ба термолизын процессын явцад хатуу үлдэгдэл дэх дэгдэмхий бодисын гарц ихээр буурсан нь нүүрсний макро молекул гүнзгий задралд орсныг харуулж байна. Идэвхжүүлсэн нүүрс гарган авахын тулд пиролизын хагас коксыг тодорхой ширхэглэлтэйгээр бэлтгэж усны уураар 800 0 С-д идэвхжүүлэн шингээх чадварыг нь метилен хөх ба иодын шингээлтээр тодорхойлон үр дүнг 6-р хүснэгтэнд үзүүлэв. Нүүрсний ордын нэр Цайдам нуур 6-р хүснэгт Усны уураар идэвхжүүлсэн нүүрс ба хагас коксын шингээлтийн багтаамж Идэвх- Метилен Температуртийн шингээлт, жүүлэл- Иодын Ширхэглэл, мм шингээлт, хөхийн Дээж С 0 хугацаа, мг/г мин. Пиролизын хатуу үлдэгдэл 0 1.5-0.63 0 0.23 1.00 Идэвхжүүлсэн пиролизын хатуу үлдэгдэл 800 1.5-0.63 140 4.08 24.44 Дээрхи хүснэгтээс харахад усны уураар идэвхжүүлсний дараа метилен хөхийн шингээлт 4,08 буюу 17,7 дахин, харин иодын шингээлт 24,44 буюу хагас коксоос 24,44 дахин их шингээсэн үзүүлэлттэй байна. Ингээд пиролизын ба термолизын аргаар гарган авсан хатуу үлдэгдлүүдийг нарийвчлан судлах зорилгоор электрон микроскопын аргыг хэрэглэн судалгааг явуулав. Үүний тулд карбонжуулан идэвхжүүлсэн болон термолизын процессын дараах хатуу үлдэгдлийн нүх сүвэрхэг чанарыг SEM анализын аргаар судлан эх дээжтэй нь харьцуулан доорхи фото зургуудад харуулав. - 38 -

2-р зураг. Цайдам нуурын нүүрс (Г), Цайдамнуурын идэвхжүүлсэн нүүрс (Д), Цайдамнуурын термолизын процессын дараах нүүрс (Е) SEM фото зураг. Эх нүүрсний SEM зураг (Г)-ийг пиролизын хатуу үлдэгдлийг идэвхжүүлж гарган авсан нүүрс ба термолизын процессын дараах хатуу үлдэгдлийн SEM зургуудтай харьцуулахад зураг дээр ажиглагдаж байгаа янз бүрийн ширхэглэл бүхий хэсгүүд нь нэлээд хатуулаг байдалтай тод харагдахуйц нүх сүвүүд бараг байхгүй байгаа бол идэвхжүүлсэн нүүрсний зураг дээрхи хэсгүүдийн нүх сувэрхэг байдал тодорхой ажиглагдаж байна (2-р зураг. Д). Харин термолизын хатуу үлдэгдлийн зураг (2-р зураг. Е)-аас харахад харьцангуй том хөвсгөр ширхэгт дотор микро ба макро нүх сүвүүд илүү тодорхой ажиглагдаж хатуу биш хөвсгөр бүтэцтэй харагдаж байна. 6-р хүснэгтээс харахад пиролизын хатуу үлдэгдлийг идэвхжүүлснээр иод ба метилен хөхийн шингээлт 17,70 24,44 дахин нэмэгдсэн байгаагаас үзэхэд Цайдам нуурын нүүрсийг карбонжуулан усны уураар идэвхжүүлэх явцад микро, мезо, макро нүх сүвүүд үүссэнийг харуулж байна. Цайдам нуурын нүүрсийг термолизын аргаар шингэрүүлэх судалгааны явцад гарган авсан шингэн давирхайг нарийвчлан 13 судлах үүднээс НУТ-нй болон C ба 1 H ЦСР-ийн спектрийн аргаар судлав. Энэхүү судалгааны ажилд устөрөгчийн донор уусгагч болох тетралины орчинд 450 0 С-д термолизын туршилт явуулж гарган авсан шингэн бүтээгдэхүүнийг сонгон НУТ-ны багажит анализын аргаар судлан үр дүнг 3-р зурагт үзүүлэв. - 39 -

Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2014 оны 01 (209) 3-р зураг. Цайдам нуурын нүүрсний термолизын давирхайн НУТ-ны Спектр Цайдам нуурын нүүрсний термолизын давирхайн НУТСпектрээс үзэхэд 750 800 см -1 д ароматик C-H бүлгүүдийн шингээлт ажиглагдаж байгаа нь шингэн бүтээгдэхүүнд бензол түүний уламжлалууд нафталины төрлийн нэгдлүүд агуулагдаж байгаатай холбоотой юм. Мөн 1550-1300 см -1 д алифатик ба ароматик нэгдлүүдтэй холбогдсон энгийн эфирийн бүлгүүд, фенолын, карбоксилын бүлэг бүхий нэгдлүүд, -CH 3 метилийн бүлгийн өвөрмөц деформацийн хэлбэлзэл, ароматик хүчлийн C=O бүлгийн шингээлтэнд хамрагдаж болох эрчим сайтай зурвасууд ажиглагдаж байна.спектрийн 2800 см -1 -д альдегидын C-H сул шингээлтийн зурвас, 2900 см -1 д, СН, -СН 2, СН 3 бүлгүүд бүхий алифатик нэгдлийн эрчим сайтай зурвасууд, 3400-3500 см -1 -д гидроксилын бүлгүүдийн мохоо зурвасууд тус тус ажиглагдаж байна.эндээс үзэхэд термолизын давирхайн найрлаганд дан алифатик ба ароматик мөн алифатик ба ароматик холсолсон молекул бүхий нүүрсустөрөгчийн нэгдлүүд нэлээд их хэмжээтэй байгааг харуулж байна. Цайдам нуурын нүүрсний термолизын давирхайны 13 C ба 1 H ЦСР-ийн спектрийн шинжилгээний дүнг 4-р зурагт үзүүлэв. 4-р зураг. А- Цайдам нуурын нүүрсний термолизын давирхайн 13 C ЦСР-ийн спектр, Б- 1 H ЦСР-ийн спектр - 40 -

4-р зураг А-аас харахад Цайдам нуурын ордын нүүрсний термолизын давирхайн 13 С ЦСР-ийн спектрийн шингээлтийн зурвасуудаас 0-70 ppm мужид ханасан алифатик нүүрсустөрөгчийн нүүрстөрөгчийн (-C-) атомуудын, 100-170 ppm мужид ароматик нүүрсустөрөгчдийн ароматик цагирагийн нүүрстөрөгчийн (-C=C-) шингээлтүүд хамгийн их эрчимтэй ажиглагдаж байна. Мөн 185-220 ppm мужид алифатик хэлхээний карбонил бүлгийн (альдегид, кетон) нүүрстөрөгчийн атомуудын шингээлт дундаж эрчимтэй ажиглагдаж байна. Мөн зураг Б-ээс харахад -5,0 + 5,0 ppm-д голдуу алифатик хэлхээний метилийн (-CH 3 ), метилений (-CH 2 -), метиний (-CH-) бүлгүүдийн устөрөгчийн хамгийн их эрчимтэй шиэнгээлтүүд, δ=5,0-15,0 ppm-д ароматик цагаригийн (-CH=CH-) бүлгийн устөрөгчийн атомуудын дундаж эрчим бүхий шингээлтийн зурвасууд тус тус сигнал өгсөн байна. Энэдээс үзэхэд Хөөтийн ордын нүүрсний термолизын давирхайн найрлаганд алифатик нүүрсустөрөгчид давамгайлж мөн тодорхой хэмжээний ароматик нүүрсустөрөгчид байгааг харуулж байна. ДҮГНЭЛТ 1. Цайдам нуурын ордын нүүрсний техникийн шинж чанар, органик элементийн бүрэлдэхүүн, органик мацерал бүлгүүдийн найрлага зэргээс үзэхэд тэрээр Б2 маркын лигнитийн төрлийн нүүрс болохыг тогтоож халууны боловсруулалтын тухайлбал хагас коксжуулалтын (пиролизын) ба халуун уусгалтын (термолизын) аргаар боловсруулахад тохиромжтой гэж үзлээ. 2. Цайдам нуурын ордын нүүрсний пиролизын хатуу үлдэгдлийг усны уураар идэвхжүүлснээр иод шингээлт 24,4 дахин нэмэгдэж метилен хөхийн шингээлт 17,7 дахин нэмэгдсэн байгаа нь пиролизын ба усны уураар идэвхжүүлэлтийн явцад микро ба макро нүх сүвүүд үүссэнийг харуулж байна. 3. Цайдам нуурын ордын эх нүүрсний SEM зургийг пиролизын хатуу үлдэгдлийг идэвхжүүлж гарган авсан нүүрс ба термолизын процессын дараах хатуу үлдэгдлийн SEM зургуудтай харьцуулахад зураг дээр ажиглагдаж байгаа янз бүрийн ширхэглэл бүхий хэсгүүд нь нэлээд хатуулаг байдалтай тод харагдахуйц нүх сүвүүд бараг байхгүй байгаа бол идэвхжүүлсэн нүүрсний зураг дээрх хэсгүүдийн нүх сувэрхэг байдал тодорхой ажиглагдаж байгаа ба харин термолизын хатуу үлдэгдлийн зураг нь харьцангуй том - 41 - хөвсгөр ширхэгт дотор микро ба макро нүх сүвүүд илүү тодорхой ажиглагдаж хатуу биш хөвсгөр бүтэцтэй харагдаж байна. 4. Цайдам нуурын нүүрсний термолизын давирхайн НУТСпектрээс үзэхэд термолизын давирхайн найрлаганд дан алифатик ба ароматик мөн алифатик ба ароматик хосолсон молекул бүхий нүүрсустөрөгчийн нэгдлүүд нэлээд их хэмжээтэй байгааг харуулж байна. 5. Цайдам нуурын ордын нүүрсний 13 термолизын давирхайн С ЦСР-ийн спектрийн шингээлтийн зурвасуудаас 0-70 ppm мужид ханасан алифатик нүүрсустөрөгчийн нүүрстөрөгчийн (-C-) атомуудын, 100-170 ppm мужид ароматик нүүрсустөрөгчдийн ароматик цагирагийн нүүрстөрөгчийн (-C=C-) шингээлтүүд хамгийн их эрчимтэй ажиглагдаж мөн 185-220 ppm мужид алифатик хэлхээний карбонил бүлгийн нүүрстөрөгчийн атомуудын шингээлт дундаж эрчимтэй ажиглагдаж байна. 6. Цайдам нуурын ордын нүүрсний термолизын давирхайн 1 Н ЦСР-ийн спектрийн шингээлтийн зурвасуудаас харахад -5,0 +5,0 ppm-д голдуу алифатик хэлхээний метилийн (-CH 3 ), метилений (-CH 2 -), метиний (-CH- ) бүлгүүдийн устөрөгчийн хамгийн их

Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2014 оны 01 (209) эрчимтэй шингээлтүүд, δ=5,0-15,0 ppm-д ароматик цагаригийн (-CH=CH-) бүлгийн устөрөгчийн атомуудын дундаж эрчим бүхий шингээлтийн зурвасууд тус тус сигнал өгсөн байна. Эндээс үзэхэд тус ордын нүүрсний термолизын давирхайн найрлаганд алифатик нүүрсустөрөгчид давамгайлж мөн тодорхой хэмжээний ароматик нүүрсустөрөгчид байгааг харуулж байна. Ашигласан бүтээлийн жагсаалт 1. В.И. Алехин (редактор). Пиролиз бурых углей, Изд-во Сиб. Отдел. Новосибирск, 1973. 2. H.Shobert, C.Song. Chemicals and materials from coal in the 21-st centure, Fuel, 2002, 81, p.15-32. 3. H.Jankowska, A.Swiatkowski, J.Choma. Active carbon, Monograph, Poland,1991. 4. R.Kandiyoti, A.Herod, K.Bartle. Solid Fuels and Heavy Hydrocarbons Liquid, Monograph, Elsevier, London,2006. 5. П.Очирбат Монгол улсын нүүрсний аж үйлдвэр ХХ зуунд УБ, 2002 он. 6. G.H.Taylor, M.Teichmller, A.Davis, C.F.Diesel, R.Littke, P.Robert: Organic Petrology, Gebr. Borntraeger Stuttgart, (1998),p.704. 7. Ж.Нарангэрэл Нүүрсний хими технологийн үндэс УБ, 2011 он. - 42 -

THERMAL PROCESSING OF TSAIDAM NUUR COAL, CHARACTERIZATION OF OBTAINED SOLID AND LIQUID PRODUCTS S.Batbileg, B.Purevsuren, Ya.Davaajav, J.Namkhainorov Institute of Chemistry and Chemical Technology, Mongolian Academy of Sciences E-mail: bilig_ss@yahoo.com, b_purevsuren@yahoo.com, ya_davaa@yahoo.com, namkhai_j@yahoo.сom. Abstract The coal of Tsaidam nuur deposit have been investigated and determined the technical characteristics, elemental and petrographical maceral compositions.these date show that the coal of Tsaidam nuur deposit is a lignite B2 type brown coal. The hard residue after pyrolysis have been activated by heated water steam and determined the iodine and methylene blue adsorption of initial coal and activated carbon samples.the porosity structure of of initial coal, activated carbon after pyrolysis and hard residue after thermal dissolution have been determined by SEM analysis. The liquid tar product of thermal dissolution of Thaidam nuur coal was investigated by FTIR, 13 C and 1 H NMR spectrometric analysis. - 43 -