Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүйн зөвлөмж /Суралцахуйн удирдамжийг удидлага болгоно/ Физик

Σχετικά έγγραφα
Ерөнхий эмиттертэй транзисторт өсгөгч Унших материал

S.PH102 Физик-2. Семинар 2. Сэдэв : Цахилгаан соронзон индукц. Тест оны намар

ГУРАВДУГААР АЖИЛ Гэрлийн туйлшрал судлан Малюсын хуулийг шалгах

Физикийн даалгавар 10-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг (тест)

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо = = 7. 1 AB BC AC AB BC AC. цэгийг дайрсан шулууны тэгшитгэл = ХУВИЛБАР А

Барилгын дулаалгын материалын шинэ стандартууд

11-р ангийн математикийн хөтөлбөр. 2-р хувилбар (2012/08/05)

БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ. (суралцахуйн удирдамжийг удирдлага болгоно)

ГАЛИЛЕЙН ХАРЬЦАНГУЙ ЗАРЧИМ, ИНЕРЦИАЛ БИШ ТООЛЛЫН СИСТЕМ, ИНЕРЦИЙН ХҮЧНҮҮД, ХАРЬЦАНГУЙН ТУСГАЙ ОНОЛ, ЛОРЕНЦЫН ХУВИРГАЛТ БА ТҮҮНИЙ МӨРДЛӨГӨӨ

КИНЕМАТИК, МЕХАНИК ХӨДӨЛГӨӨН, ХУРД, ХУРДАТГАЛ, ЭРГЭХ ХӨДӨЛГӨӨН

Физикийн даалгавар 9-р анги оны хичээлийн жил

Бодолт: ( ) ,2

ТУХАЙН ДИФФЕРЕНЦИАЛТ ТЭГШИТГЭЛ. Contents Bibliography 11 References 11 Index 12

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 13

S.PH102 Физик-2. Семинар 7. Сэдэв : Квант механикийн үндэс, Атомын физик. Тест оны намар

Физикийн хичээлийн даалгавар (үндэсний хөтөлбөр)

MNS ISO TR 25107:2013

КОУШТ тэй хамтран шинэчлэн боловсруулсан физикийн хичээлийн хөтөлбөр. /IX,X анги/

Физикийн хичээлийн даалгавар (үндэсний хөтөлбөр)

Физикийн даалгавар 8-р анги оны хичээлийн жил

Хөтөлбөрийн загвар. Физик 11-р анги. Хувилбар 1

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо. (магадлалын сонгодог тодорхойлолт) AB = ( x x ) + ( y y ) ХУВИЛÁАР А ÍÝÃÄ ÃÝÝÐ ХЭСЭГ

Тухайн Дифференциал Тэгшитгэл. Үүеэ Отгонбаяр

Физикийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг( Тест )

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ C-н температур хэдэн кельвины температур болох вэ?. A. 281 B. 265 C. 8 D. 16 A B C. 726 D. 12

Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв БАРИЛГЫН БИТҮҮМЖЛЭЛ ТҮҮНИЙГ ТООЦОХ БОЛОН ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ. Менежер: Б. Билгүүн

802.11b утасгүй сүлжээн дээгүүр TCP протоколын дамжуулах чадамжийг үнэлэх математик загвар

Физикийн ерөнхий шалгалтын тест нийт 57 даалгавартай. Хоёр хэсэгтэй. Нийлбэр оноо 100.

Физикийн даалгавар 12-р анги оны хичээлийн жил

ДИНАМИК, НЬЮТОНЫ ХУУЛИУД, МАСС БА ИМПУЛЬС, ИМПУЛЬС ХАДГАЛАГДАХ ХУУЛЬ, ХҮЧНҮҮД, ХУВЬСАХ МАССТАЙ БИЕИЙН ХӨДӨЛГӨӨН, МАССЫН ТӨВ

Дамжууллын гэмтэл ба Сувгийн. багтаамж. Оюутан юу эзэмших вэ:

J.RC322 Бичил долгионы хэрэгсэл Хувилбар B. Хувилбар B.

Рекурсив Хамгийн бага Квадратын аргаар MIMO сувгийг дагах алгоритм

:xeu 2+ - ИЙГ ГАРГАН АВАХ БОЛОН ТҮҮНИЙ ГЭРЛИЙН ЦАЦАРГАЛТЫН СУДАЛГАА

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 12

4-6-р асуултын хариултыг дараах томьёоноос сонгоно уу. A. B. C. D. E.

АРГА ТЕХНОЛОГИЙН НЭР: Физикийн хичээлээр сурагчдыг ЕШ-д амжилттай бэлтгэх - арга технологи.

8x100. 8x100. 8x100. 8x100

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ. Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлав.

АЖЛЫН СХЕМ 9 ДҮГЭЭР АНГИ

МИКРОКОНТРОЛЛЕРИЙН ХЯЛБАР ДАСГАЛУУД

Дан болон давхар урвуу дүүжингийн тэнцвэржилт

Тухайн Дифференциал Тэгшитгэл ба Түүний Нийтлэг Хэрэглээ

8x100. 8x100. 8x100. 8x100

Компьютер графикийн файлын формат

7 Цаг уур, агаарын чанарын мониторингийн өгөгдлийн дүн шинжилгээ 7.1 Цаг уурын өгөгдлийн анализ

МАТЕМАТИК ХУВИЛБАР D. 8x100. 8x100. 8x100

ИСЛАНД УЛСЫН БАГА ТЕМПЕРАТУРТАЙ, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ИЛЭРЦТЭЙ ТАЛБАЙ ДЭЭРХ ТЕМ БА МТ АРГУУДЫН ХЭРЭГЛЭЭ

1. Атомын нарийн нийлмэл бүтэц 19 -р зууны эцэс. Физикийн шинжлэх ухааны нээлтүүд Атомын бүтцийн загварууд Атомын бүтцийн онолууд

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ U.MT101-МАТЕМАТИК I ХИЧЭЭЛИЙН СЕМИНАРЫН ЗӨВЛӨМЖ он

Нэг. Курсын ажлын зорилго

АРВАНГУРАВДУГААР АЖИЛ Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлох нь

ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ

ПРОПАНТ ХӨӨСТ КАМЕРТ БҮРТГЭГДСЭН ХАРИМХАЙ БУС ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭР ҮҮССЭН ЭЕРЭГ ЦЭНЭГТ БӨӨМИЙГ ЯЛГАН ТАНИХ НЭГЭН БОЛОМЖ

Өгөгдөл(Data) and Дохио(signal)

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ ЗӨВЛӨМЖ

615 АВС гурвалжны багтаасан тойргийн төв нь О. ( А>90 ) AL биссектрисийн үргэлжлэл нь багтаасан тойргийг F цэгт огтолно. OA радиус ВС талыг Е цэгээр

Зохиогч: Ч. Ганбаатар Удирдагч: Доктор (Ph.D) Б. Батзолбоо. ШУТИС-Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Програмчлалын профессорын баг.

= 120 м/мин бол тэдгээрийг жишнэ үү. (1 оноо) A. v 1. > v 1

Компьютерийн шинжлэх ухаан Computer science Натурал компьютер: онол ба хэрэглээ Natural computing: theory and aplication

Математикийн хичээлийн даалгавар. Эрхэм шалгуулагч танд амжилт хүсье.

МОНГОЛ ХОНИНЫ НООСНЫ БҮТЭЦ, ШИНЖ ЧАНАРЫГ ЭЛЕКТРОН МИКРОСКОПИЙН АРГААР СУДЛАХ

АДРОНЫ КЛАСТЕРЫГ ЯЛГАХАД ЗОРИУЛСАН ПАРАМЕТРИЙГ ТОДОРХОЙЛСОН НЬ

ÍÄÝÑÍÈÉ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÎÐÎÎ EVIEWS 9 ÏÐÎÃÐÀÌÛÃ ØÈÍÆÈËÃÝÝÍÄ ÀØÈÃËÀÕ ÍÜ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ

МОНГОЛ КЕМБРИЖИЙН БОЛОВСРОЛЫН САНААЧИЛГА. Монголын ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 6 8 р ангийн математикийн хичээлийн хөтөлбөр

S.МТ200 Математик Тооцооллын Үндэс

Пүрвээгийн АРИУНБОЛОР

UNIVERSITY OF CAMBRIDGE INTERNATIONAL EXAMINATIONS International General Certificate of Secondary Education

Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга. Ц.Болд, Ч.Тамир /МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар/

ªÐÕ ÄÝÄ Ó ÐÀÕ ÈÍÔËßÖÈÉÍ ÄÀÐÀÌÒ

245 кв хүртэлх хэвтээ тэнхлэгт дундын

Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө

ARTICLES ХҮЧНИЙ ТРАНСФОРМАТОРЫН ЭВДРЭЛ ГЭМТЭЛ, ТҮҮНИЙГ ОНОШЛОХ АРГА ЗҮЙ

Хадан Дээрх Тамганы Дүрсийг Адууны Тамганы Дүрстэй Машин Сургалтын Аргуудаар Харьцуулах

Õóðààíãóé. Түлхүүр үг: GPS тропосфер Монголд, усны уурын агууламж, агаар мандлын зайнаас тандалт

МОР2 ТӨСЛИЙН ЭКОЛОГИЙН СУДАЛГАА АВАХ ЕРӨНХИЙ ТОЙМ оны 6 сарын 13

Валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл

Барилгын хашлага бүтээцийн дулаан техникийн тооцооны программ суулгаж тохиргоо хийх тухай

SOLITE SILVER БА RUIYU/OEM АККУМЛЯТОРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА. Б.Цэцэнхуар 1, Ц.Өлзийбаатар 2*

Монгол Улсын Нэгдсэн Түрүүлэгч Индикатор (НТИ, СLI) Др. Б. Эрдэнэбат

O 8. ), жонш (KAlSi 3

2012/05/23 / ХАВАР/ Радио Холбооны Системүүд J.RC215. a. 48 хиймэл дагуул, 8 тойрог зам b. 24 хиймэл дагуул, 6 тойрог зам

С.Бямбахорлоо (Доктор Ph.D, ММНБ, Аудитор, ТМЗ) СЭЗДСургуулийн ахлах багш

ТААМАГЛАЛЫН ТОДОРХОЙ БУС БАЙДАЛ: ИНФЛЯЦИЙН ТААМАГЛАЛЫН FAN CHART, ТҮҮНД ҮНДЭСЛЭСЭН ШИНЖИЛГЭЭ

Байгаль орчны бохирдлын талаар Япон улсаас авч хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны үнэлгээ

ARTICLES ФОТОЭМУЛЬСИЙН АРГААР ХЭМЖСЭН НЕЙТРОНЫ ЭНЕРГИЙН СПЕКТРИЙГ GEANT4 БАГЦ ПРОГРАМААР ЗАГВАРЧИЛЖ ХАРЬЦУУЛСАН НЬ

БИЕ ДААЛТЫН БОДЛОГО Цалин Татвар 10.

Appendix2.1-8 Training Handout for Emission Inventory & Diffusion Simulation ( )

III. Химийн бодисын харилцан үйлчлэл

Ядуурлын Үнэлгээний Хуудас Монгол улс

LATEX 2ε-ийн гарын авлага

ÑÍ 2. NH 2 -òîñíû õ èë 4-àìèíáóòàíû õ èë ÑÍ 3 ÑÍ ÑÍ 2 ÑÎÎÍ ÑÍ 2 ÑÍ 2 ÑÎÎÍ HOOC CH 2 CH COOH NH 2

МОНГОЛЫН МОБАЙЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ

БИЛЭЭ СУЛ ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ

МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2018

Химийн даалгавар 12-р анги оны хичээлийн жил. D. d судлах шингэн = m ус d ус

Үндэсний СТАТИСТИК. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн улирал тутмын цахим сэтгүүл

Лекц:5 Эрсдэл, өгөөж ба түүхэн тоон мэдээлэл

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР

МОНГОЛ ОРНЫ ЭНДЕМИК УРГАМАЛ МОНГОЛ ДОГАР- CARYOPTERIS MONGOLICA BGE.-ИЙГ IN VITRO НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛСЭН ДҮНГЭЭС

Transcript:

Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүйн зөвлөмж /Суралцахуйн удирдамжийг удидлага болгоно/ Физик Улаанбаатар хот 2016 он

Гарчиг. 1. Хөтөлбөрийн агуулга: a) Багшид тулгамдаж буй асуудал, санал b) Шийдэх арга зам, жишээ Гэрэл мэдрэгч фото-резистор Үл мэдэгдэх резистор бүхий хэлхээний үл мэдэгдэх эсэргүүцлийг тодорхойлох туршилт. Фото-резистор бүхий хэлхээний фото-резисторын эсэргүүцлийг тодорхойлох туршилт. 2. Арга зүй, үнэлгээ, сайн туршлага a) Багшид тулгамдаж буй асуудал, санал b) Шийдэх арга зам, жишээ Хичээлд бэлтгэх, хичээлийн төлөвлөлт хийх Ээлжит хичээлийн хөтөлбөрийн жишээ (Ажлын хуудас, явцын үнэлгээ тэмдэглэх хуудас) Цахилгаан термометрийн ажиллах зарчмыг судлах туршилт 3. Хэрэглэгдэхүүн a) Багшид тулгамдаж буй асуудал, санал b) Шийдэх арга зам, жишээ Дууны долгионыг осциллоскоп ашиглан судлах

1. АГУУЛГА a) Багшид тулгамдаж буй асуудал, санал: 1. Электроник бүлэг сэдвийн хүрээнд унших ном гарын авлага цөөн учир 2009 оны 10-11-р ангийн Физик сурах бичгээс мэдээлэл авч сургалтдаа ашиглахаар байна. 2. Энэ сэдвээр хичээл зааж байсан туршлага бага, онолын мэдлэгийг ахиулах хэрэгтэй байгаа тул унших материал хэрэгтэй байна. 3. Электрон жаал багаж байхгүй үед орлуулж болох багаж, түүнтэй ажиллах аргачлал хэрэгтэй байна. b) Шийдэх арга зам, жишээ Агуулга 1: ГЭРЭЛ МЭДРЭГЧ ФОТО-РЕЗИСТОР (LIGHT DEPENDENT RESISTOR LDR) Зураг 1 Гэрэл мэдрэгч фото-резистор ба түүний хэлхээний тэмдэглэгээ Фото-резисторыг хагас дамжуулагч материалаар хийдэг. Хагас дамжуулагч материал нь гаднын энергийн нөлөөнд дамжуулалт нь сайжирдаг. Өөрөөр хэлбэл эсэргүүцэл нь багасдаг материал юм. Ердийн цахиурын атом тасалгааны температурт 6.4 10 2 Ω m хувийн эсэргүүцэлтэй байдаг бол түүнийг халаахад эсэргүүцэл нь буурна. Халаахаас гадна хагас дамжуулагч материал дээр гэрэл тусвал гэрлийн энерги атомуудад нөлөөлснөөр электронууд чөлөөлөгдөн дамжуулалт нь сайжирдаг. Энэ үзэгдлийг ашиглан гэрлээс хамаарч эсэргүүцэл нь өөрчлөгддөг резистор зохион бүтээжээ. Уг резисторыг ашиглан гэрлийн эрчмийг тодорхойлох туршилт хийж болно. Энэ резисторыг Электрон жаал китэд багтаасан байдаг боловч уг кит байхгүй тохиолдолд туршилт хэрхэн хийх талаар эхлээд танилцуулъя.

R, Ω 4000 Гэрэлтэлт - эсэргүүцлийн хамаарал 3500 3000 2500 2000 1500 1000 500 E, Lx 0 500 1000 1500 2000 2500 3000 Зураг 2. Фото-резисторын эсэргүүцэл гэрлээс хамаарах хамаарал Фото-резистор гэрлийн эрчим нэмэгдэх тусам эсэргүүцэл нь буурна. Ийм резисторыг УБ хотод байх Компьютерлэнд худалдааны төвийн 321-р тасгаас болон баруун 4 замд байрлах Протон дэлгүүрээс худалдан авч болно. Электрон элементүүдийг гагнахгүйгээр хялбархан угсарч туршилт хийж болдог угсралтын хавтанг Breadboard гэж нэрлэдэг. Зураг 3. Брэдборд угсралтын хавтан ба түүний холбоотой цэгүүдийн зураглал.

Хавтанд электрон элементүүдийг байрлуулаад хооронд нь утсаар холбоно. Энэ холболт хийхэд хамгийн тохиромжтой утас бол компьютерын сүлжээнд ашигладаг UTP мушгиа утастай кабель юм. Энэ кабелийг задлахад 8 өөр өнгийн утас гарч ирэх ба холболтыг хийх үед өнгөөр нь ялгаж танихад дөхөм болдог. Эсвэл зориулалтын холбогч утсыг дээрх дэлгүүрүүдээс худалдан авч болно. Зураг 4. Брэдбордоор хэлхээ угсрах болон түүнд ашиглаж болох холбогч утас Агуулга 2: Үл мэдэгдэх резистор бүхий хэлхээний үл мэдэгдэх эсэргүүцлийг тодорхойлох туршилт. Хэлхээнд 1кОм болон үлмэдэгдэх өөр нэг резистор сонгож зурагт үзүүлснээр холбоно. 1кОм резистор нь бор, хар, улаан гэсэн үндсэн 3 өнгөтэй, нэмэлт нэг өнгө нь түүний харьцангуй алдааг илэрхийлдэг. 4 дэх өнгө нь бор, алтан, мөнгөн гэх мэт ямарч өнгөтэй байж болно. Харин үл мэдэгдэх резисторыг 100кОм орчим дурын резистор сонгож болно. Харин өнгийн кодыг нууцалж будах юмуу цаасаар ороож наах Зураг 5 хэрэгтэй. Зурагт үзүүлсэн хэлхээг угсраад R1 резистор дээрх хүчдэлийг Мультиметр багажаар хэмжсэнээр түүгээр гүйж буй гүйдлийг бодож олох боломжтой болно. Энэ туршилтад гүйдлийг Амперметрээр хэмжих шаардлагагүй. Амперметр нь

буруу холбовол амархан эвдэрч гэмтдэг тул мэдэгдэж буй резистор дээрх хүчдлийн тусламжтай гүйдлийг тодорхойлох нь илүү тохиромжтой. Хэмжилтийн жишээ: R1 V 31.3 мв R X I = V R1 R1 = 31. 3 мв 1000 Ω = 31. 3 мка R2 3.09 В R 2 = V R2 I 3. 09 В = = 98, 722 Ω = 98. 7 кω 31. 3 мка Фото-резистор бүхий хэлхээний фото-резисторын эсэргүүцлийг тодорхойлох туршилтын тухай. Хэлхээнд 1кОм резистортой цуваа фото-резистор холбосон байна. Ингээд өмнөхийн адил хэмжилт хийж, фото-резисторын эсэргүүцлийг олъё. R1 V 1.47 В R X I = V R1 R1 1. 47 В = = 1. 47 ма 1000 Ω R2 1.68 В R 2 = V R2 I 1. 67 В = = 1, 136 Ω 1. 47 ма Энэхүү брэдборд, батарейний гэр, резисторууд болон фото-резисторыг өмнө дурдсан дэлгүүрүүдээс худалдан авахад ойролцоогоор 4000 төгрөг болж байна.

2. Арга зүй, үнэлгээ a) Багшид тулгамдаж буй асуудал, санал: 1. Арга зүйн дэмжлэг хэрэгтэй байна. 2. Туршилт болон онолын мэдлэгийг хослуулан өгөх, явцын үнэлгээг оновчтой хэрэглэх арга зүйн дэмжлэг дутагдаж байна. b ) Шийдэх арга зам, жишээ Хичээлд бэлтгэх, хичээлийн төлөвлөлт хийх талаар Багш хүний хичээлд бэлтгэх, хичээлийг төлөвлөх үйл ажиллагаа нь зөвхөн онолын мэдлэгээс гадна, хичээл зүтгэл дээр суурилж хуримтлуулсан туршлагаас ихээхэн хамаардаг. Хичээлийг яаж төлөвлөх нь хамрах хүрээ, цаг хугацаанаас хамааран янз бүр байх нь ойлгомжтой. Цаг хугацааны хувьд удаан хугацааны (жилийн), дунд хугацааны (нэгж хичээлийн, долоо хоногийн), богино хугацааны (ээлжит хичээлийн) төлөвлөлт хийж болно. Төлөвлөлт хийх үйлийг хэд хэдэн алхамд хуваавал: Урьдчилан бодож боловсруулах гэдэг дор дараах үйл ажиллагаа болон түүний үр дүнд бэлэн болж бэлтгэгдсэн асуудлуудыг ойлгож байна. Үүний тулд сурах урьдчилсан нөхцөл ямар байгааг тогтоох шаардлагатай. Хичээлд хамрагдах сурагчдын амьдарч буй орчин нөхцөл болон өөрсдийнх нь төлөв байдлыг тооцно. (нийгэм-соёлын конструктив онолын гол санаа) Тухайлбал: 1. Тухайн ангийн сурагчдын физикийн хичээлд оролцох сонирхол, амжилттай суралцах эрмэлзэл, чадвар нь ямар байна вэ? 2. Анги дотор байгаа сурагчдын хүлээн авах, боловсруулах чадварын ялгаатай тооны харьцаа ямар байна вэ? Хичээлд оролцох сонирхлыг нийтэд нь дээшлүүлэхийн тулд би юу хийвэл зүгээр вэ? 3. Ангийн сурагчдын нийгэм соёлын байдал (хотын төв ба захын, аймаг сум, суурин гэх мэт. Гэр бүлийн орчин, эцэг эхийн дэмжлэг) 4. Сурагчдын хувьд өмнөх төсөөлөл ямар байгааг хэрхэн тооцох вэ? Антропологи, сэтгэл зүйн нөхцөл байдлыг тооцохын тулд багш суралцахуйн болон хөгжлийн сэтгэл судлалын талаар зохих мэдлэгтэй байх шаардлагатай бөгөөд физик дидактикийн мэдлэг тус болно. Хичээлийн зорилгыг тодорхойлох: Цөм хөтөлбөрт тусгагдсан сурагчдын эзэмших ёстой мэдлэг, чадварт баримжаалж (сургуулийн хөтөлбөрийн онцлогийг тооцон) хичээлийн зорилгыг тодорхойлно. Хичээлд ноогдох цаг хугацаа, хичээлийн ямар хэлбэрийг сонгосноос хамааран зорилгыг нарийвчилна. Нэг цагийн хичээлд онолын үүднээс хандахаас илүүтэй хичээлийн явцад багш сурагчид ямар үйл ажиллагаа явуулахыг нарийвчлан гаргах нь чухал. Жишээ нь: Гукийн хуультай холбоотой сэдвийн хувьд сургалтын хөтөлбөрт тусгагдах ерөнхий зорилго ба хичээлийн хөтөлбөрт тусгагдах нарийвчилсан зорилгын ялгааг дараах байдлаар илэрхийлж болно. Жишээ нь: Сургалтын хөтөлбөрт ерөнхий зорилго дараах байдлаар тусгагдсан гэж үзье:

Сурагчид ажиллах боломжтой хүч хэмжигчийг бүтээх чадвартай байна. Сурагчид хэмжигчийн зааврыг боловсруулж, түүнийг үгээр илэрхийлэн бичиж чаддаг байна Сурагчид хамтаараа асуудалаа тодорхойлж, тавигдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг бататган шалгах чиглэлээр ажиллах, баг бүрдүүлэх чадвартай байна гэх мэт. Тэгвэл хичээлийн нарийвчилсан зорилгыг дараах байдлаар тодорхойлж болно. Сурагчид: Ган пүршний хувьд суналтын тодорхой мужид хүч ба уртын өөрчлөлтийн шууд хамаарал хүчин төгөлдөр гэдгийг мэддэг болсон байна. Олон янзын пүршний хат нь харилцан адилгүй байдаг гэдгийг мэддэг болсон байна. Туршилт хийх замаар хэт сунасан пүршний урт анхны байдалдаа орж чадахгүй, ийм пүршийг хүч хэмжигчид ашиглаж болохгүй гэдгийг мэддэг байна. Хүч хэмжигчийн хэмжилтийн мужаас хамаарч төрөл бүрийн пүршнүүдээс сонголт хийнэ гэдгийг мэддэг байна. Боломжтой туршилтыг төлөвлөн, туршилтын багаж төхөөрөмжийг бүрдүүлэн тохируулж, туршилт явуулж, хэмжилтийн үр дүнг болон графикаар илэрхийлж чаддаг байна. Багаар ажиллан, бэрхшээлтэй тулгарсан үед харилцан бие биедээ тусгах байдлаар үйл ажиллагаа явуулах чадвартай байна. Судлах агуулгын бүтцийг гаргах. Аль ч хичээлийн агуулгын сонголт нь үндэсний хэмжээнд мөрдөх хөтөлбөрт баримжаална. Элементарчлал ба дидактикаар дахин бүтээх дидактик зарчимуудыг тооцож тухайн ангийн сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохирсон хөтөлбөрийг боловсруулна. Мөн хичээлийн зорилгыг тодорхойлоод түүнийг хэрэгжүүлэхээр агуулгаа сонгож, бүтэцчилнэ. Хөтөлбөрийн гол зүйл болох команд үгээ төлөвлөлтөндөө тооцно. Нэг цагийн хичээлийг төлөвлөх. Нэг цагийн хичээлийг хэд хэдэн үе, алхмуудад хуваадаг схем нь хичээлийн үзэл баримтлалаас хамааран харилцан адилгүй байдаг. Сэдэл төрүүлэх үе: Суралцахуйн сэтгэл судлалын үүднээс хичээлийн эхэнд сэдэл төрүүлэх үе нь хичээл үр өгөөжтэй болоход чухал үүрэгтэй. Хичээлийг хэрхэн эхлүүлэх олон боломжуудын давуу ба сул талыг судалж хамгийн зохимжтой гэж үзсэн хувилбарыг сонгоод түүнийгээ үндэслэх. Боловсруулалтын үе: Туршилтын төрлүүдээс сонголтоо хийнэ. Физик дидактикийн үүднээс сурагчдын хийх туршилтуудыг илүүд үздэг. Гэвч прагматик болон суралцахуйн сэтгэл судлалын үүднээс багшийн үзүүлэх туршилтын үр ашгийг тайлбарласан үндэслэлүүдийг оруулах Гүнзгийрүүлэх үе: Сурагчид мэдэж, ойлгосон зүйлээ гүнзгийрүүлэх үед когнитив, аффектив, психометр чадваруудыг хамрах ёстой. Учир нь эдгээр чадварууд анги ахих бүрд хичээлээс хичээлд гүнзгийрэн өргөснө. Ахлах ангийн ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулахад санаа авах үүднээс ээлжит хичээлийн хөтөлбөрийг орууллаа.

Хичээл:10-р ангийн физик (заавал судлах) Сэдэв: Зам хугацааны графикийн налалтаар хурдыг олох Зорилго:Зам хугацааны графикийн налалт нь тухайн цэг дэх хурдыг илэрхийлдэг болохыг мэднэ. Зорилт: Өмнөх мэдлэгийг сэргээх Ажлын хуудастай ажиллах Дүгнэлт гаргах Мэдлэгээ бататгах Түлхүүр үг: Шулууны налалт, Өнцгийн коэффициент, Шүргэгч шулуун Сэдэвтэй холбоотой сурагчдын төсөөлөл: 9-р ангид математикийн хичээлээр тэгш өнцөгт гурвалжны тригонометрийн харьцааг / 9-р ангийн сурах бичиг хуудас 83/ бичиж тооцоолол хийж сурсан, өнцгийн коэффициент / 7-р ангид хамаарлын коэффициент,8-р ангид өнцгийн коэффициент буюу шулууны налалт/ шугаман функцийн график байгуулах сэдвийн хүрээнд, тойрог дахь зарим чанар / 9-р ангийн сурах бичиг хуудас 26/ сэдвийн хүрээнд шүргэгч шулууны талаар тодорхой мэдлэгтэй болсон сурагчид байна.үүнийг физикийн хичээлтэй холбох, 11-р ангийн математикийн хичээлийн функцийн уламжлал сэдвийн үндэслэл болох нь чухал юм. Аргазүй: Энэхүү хичээлийг хөтлөн явуулахдаа математикийн мэдлэгийг сэргээх замаар сэдэлжүүлж, графикаар дүрслэн үзүүлснээр таамаглал дэвшүүлэн, тооцоолол хийх, эргэцүүлэх, илэрхийлэх боломжийг олгоно. Зохион байгуулалт: 7 гишүүнтэй 5 багт хуваах Хугацаа: 40 минут Хичээлийн явц: Эзэмших чадварууд Өмнөх мэдлэгийг сэргээх Асуудал таамаглал Хугацаа Багшийн чиглүүлэг Суралцахуйн үйл Багшийн санамж Хэрэглэгдэхүүн 5 мин ҮА1: Өмнөх ангид ҮА1: Мэдлэгээ Самбарт мэдлэгийг үзсэн математикийн сэргээх хичээлд цэгцтэй бичиж мэдлэгийг сэргээх хэрэглэх чадвартай тэмдэглэх самбарын үүнд: болох тэмдэглэж гуравны нэгийг Шулууны өнцгийн авах ашиглах. коэффициент,шүргэгч Өнцгийн коэффициент шулуун, тэгш өнцөгт нь налалт юм гэсэн гурвалжны өнцгийн ойголты сурагчдад тангенсийг олох зэрэг таниулах ойлголтыг самбарт бичиж хөтлөх 1 мин ҮА2:Сурагчдад ажлын ҮА2:Ажлын хуудсыг Багш шаардлагатай хуудас тарааж сайтар уншиж бол дэмжлэг өгөх

дэвшүүлэх зааврын дагуу багаараа хамтран ажиллахыг зөвлөх асуудлыг шийдвэрлэж тооцоолол хийх 1 мин Хөдөлгөөнийг нэрлэх Жигд, жигд хурдсах, жигд удаашрах хөдөлгөөн дэх ялгааг хэлүүлж, тайлбарлуулах 5 мин 3 с ийн хугацаанд Хурдатгалыг тооцоолж биеийн явсан замыг замыг олно гэдгийг тодорхойлох сануулах Бусдаас зөрүү тооцоолсон сурагчид давтан хийж алдааг засна. Огт чадахгүй байгаа сурагчид зэргэлдээх сурагчдаас дэмжлэг авна. 2 мин Хөдөлгөөний дундаж хурдыг олох Санамж: V д=s Б/t Б 3 мин Багуудын гаргасан Өөрийн багийн Алдаатай тооцоолол Нэгтгэн дүгнэх тооцооллыг нэгтгэн дүгнэх, хамтран ярилцах Багш сурагчдын хийж буй алхамыг анхаарч явцын үнэлгээг тэмдэглэн, хөтлөх 5 мин ҮА3:сурагчдын График байгуулах явцад анхаарал хандуулж алдаа гаргахаас сэргийлэх. Багш самбарт график байгуулж шүргэгч шулууныг өөр өнгийн шохойгоор татах Графикаас хараад хэлж болох утгуудын талаар сурагчдаас асуух 5 мин Ажлын хуудас Б 2 Математик тооцоолол хийхэд туслах 3 мин Багуудын гаргасан тооцооллыг нэгтгэн дүгнэж, үнэлэх гаргасан дүгнэлтийг танилцуулах, алдааг засах ҮА3: Эхний 3-н сек д харгалзах зам хугацааны график байгуулж дүгнэлт гаргах Графикийг утгуудыг ярилцах ажиглан нэрлэж ҮА4:Графикийн эхний болон эцсийн цэгүүдийг холбон үүссэн шулууны налалтыг тооцоолох Өөрийн багийн гаргасан дүгнэлтийг танилцуулах, алдааг хийсэн багуудад зөвлөгөө өгөх, Сурагчдад үзүүлэх дэмжлэг Багууд хуваарьтай А3 хэмжээтэй цаасан дээр графикийг тодорхой зурж, ярилцах /А3 хэмжээтэй хуваарьтай цаас -5 ширхэг/ Тод өнгийн шохой Багшийн зүгээс дөхүүлэх асуулт байж болно. Тэгш өнцөгт гурвалжны харьцаа бичих, tgα олох талаар сануулах Алдаатай тооцоолол хийсэн багуудад зөвлөгөө өгөх,

5 мин Сурагчдаар таамаглал дэвшүүлэн ярилцаж, агшин зуурын хурдыг тодорхойлох. Багшийн асуулт:хугацаа багасах тусам зам ойртож хоёр цэгийн хоорондох зайн багасна. Эдгээр цэгүүд нэг цэгт уулзах үед татсан шүргэгч шулууны налалт юуг илэрхийлж болох вэ? 3 мин Ажлын хуудас. Мэдлэг бататгах дасгал өгөх 2 мин ҮА5:Сурагчдын мэдлэгийг ярилцуулж, цэгцтэй дүгнэлт гаргуулахад чиглүүлэх засах Графикийн тухайн цэгт татсан шүргэгч шулууны налалт нь дээрх хөдөлгөөний ямар хэмжигдэхүүнийг илэрхийлж болох талаар таамаглал дэвшүүлнэ Дээрх хүснэгтийн утгыг ашиглан хурд хугацааны график байгуулж налалтыг тооцоолох ҮА5: Ажлын үр дүнд олж авсан мэдлэгээ бусдад тайлагнах алдаатай мэдлэгээ цэгцлэх Хугацааны тухайн агшин дахь хурдыг шүргэгч шулууны налалтаар тодорхойлж болох талаар асуудал дэвшүүлэх Сурагчдаас гарах хариулт : Хурдатгалтай тэнцүү байна. Ажлын хуудас Анги :10 Сэдэв: Зам хугацааны графикийн налалтаар хурдыг тооцоолох А. Зурагт үзүүлсэн налуугийн дагуу бие анхны хурдгүйгээр өнхөрч 3-н секундын дараа налуугийн төгсгөлд 6м/с хурдтай болжээ. 1. Энэ хөдөлгөөнийг нэрлэж бичнэ үү? 2. 3с-ийн хугацаанд биеийн явсан замыг олно уу? 3. Энэ хөдөлгөөний дундаж хурдыг олно уу? Санамж: V д=s Б/t Б Б. Хүснэгтийг бөглөн харгалзах зам хугацааны график байгуулна уу? 1.

Хугацаа, сек 0 1 2 3 Зам, м 2. Графикийн эхний болон эцсийн цэгүүдийг холбон үүссэн шулууны налалтыг тооцоолж олно уу? Дундаж хурдтай жишиж үзнэ үү? 3. Багаараа хамтран дүгнэлт гаргаарай.(шинээр мэдэж авсан зүйлээ бичнэ үү?) В. Графикийн тухайн цэгт татсан шүргэгч шулууны налалт нь дээрх хөдөлгөөний ямар хэмжигдэхүүнийг илэрхийлж болох талаар таамаглал дэвшүүлнэ үү? Г. Дээрх хөдөлгөөний хувьд хурд хугацааны график байгуулж налалтыг тооцоолоорой./хүүхэд бүр өөрийн дэвтэр дээр хийх /

СУРАГЧДЫН ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГ ТЭМДЭГЛЭХ ХУУДАС Анги... бүлэг... Сэдэв: Зам хугацааны графикийн налалтаар хурдыг тооцоолох Үнэлэх аргачлал: 4 оноо - дээд 3 оноо дунджаас дээш 2 оноо- дундаж 1 оноо дунджаас доош 0- хангалтгүй 1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11. 12. 13. 14. 15. 16. 17. 18. 19. 20. 21. Нийт Үнэлгээний шалгуур Ажлын хуудасны үйл ажиллагааны код Сурагчдын нэр Б3 Тоон өгөгдлийг хувиргах А2 Тэмдэг, тэмдэглэгээ, хэмжигдэхүүн, нэгж Б4.Дүрслэх, дүгнэлт гаргахад мэдээллийг ашиглах А.2 Б.1 Б.1 Б.2 3с-ийн хугацаанд биеийн явсан замыг тодорхойл Координатын хавтгайн тэмдэглэгээ, нэгж сонголт График байгуулсан байдал В3 Ажиглалт туршилтаас авсан тоон холбогдлыг тайлбарлах, үнэлэх Налалтыг тооцоолж, дүгнэлт хийсэн байдал

Цахилгаан термометрийн ажиллах зарчмыг судлах Цахилгаан термометр нь өнөө үед ахуйд өргөн хэрэглэгддэг ба ихэнх нь термостат нэрээр барилгын материалын дэлгүүр болон захуудаар зарагддаг. Термостат нь машин болон хөдөлгүүрт явдаг төхөөрөмжид байдаг. Мөн шалны халаалт гэх мэт цахилгаан халаагуурт байдаг. Хэмжих хязгаар болон нарийвчлал нь хэрэглээнээс хамаарч харилцан адилгүй. 100 айлын барилгын материалын дэлгүүрүүдэд 25000 орчим төгрөгөөр зарагддаг шалны халаалтын термостатыг мэдрэгч хошууг хэрэглэн цахилгаан термометрийн ажиллах зарчмыг судлах туршилтын жишээг доор үзүүлэв. Эсвэл зөвхөн хошууг 2000-5000 төгрөгөөр худалдан авч ашиглаж болно. Энэ термостат нь 400 о С хүртэл хэмждэг тул физикийн кабинетад аюулгүй ажиллагааны үүднээс хэрэглэхэд зохимжтой байдаг. Туршилт1:Мэдрэгч Анхаарах зүйл: Туршилтын явцад мэдрэгчийг хэрэглэх явцдаа давуун бүрээстэй хэсгийг норгож болохгүй!!! Мэдрэгчийн хошууг талаас илүүг усанд оруулж болохгүй!!! Өгсөн багажаар туршилтыг гүйцэтгэн хамаарлыг судлана. Туршилтын зорилго: Мэдрэгчийн эсэргүүцэл температурын хамаарлыг судлах I. Мэдрэгчийн эсэргүүцэл температурын хамаарал Мэдрэгчийн эсэргүүцэл температурын хамаарлыг хэрхэн судлах тухайгаа тайлбарлана уу. Өрөөнд байгаа халуун хүйтэн бүлээн усыг хольж янз бүрийн температуртай ус үүсгэнэ. Термометрээр температурыг, мультиметрээр эсэргүүцлийг хэмжихээр тохируулсан. Хэмжилт тасалгааны температураас ус буцалгагчтай халуун усны температурын хооронд хийгдэнэ. Үйл явц: Хэмжилтээ дараах хүснэгтэнд тэмдэглэж боловсруулна. t, r, Ом 1 24.0 32.4 2 26.0 33.3 3 32.0 34.0 4 38.0 36.6 5 40.0 37.0 6 41.0 37.6 7 49.5 41.8 8 52.0 42.9 9 79.0 55.6

r, Ом 10 80.0 56.0 Хэмжилтийн үр дүнгээр график байгуулан хамаарлыг тайлбарлана уу. 60.0 Эсэргүүцэл температураас хамаарах 55.0 y = 0.4356x + 20.616 50.0 45.0 40.0 35.0 30.0 20.0 25.0 30.0 35.0 40.0 45.0 50.0 55.0 60.0 65.0 70.0 75.0 80.0 85.0 t, C Графикаас өнцгийн коэффициентийг олж, түүний утгыг тайлбарлана уу. Өнцгийн коэффициент нь: k=0.435 3% 5% 10% 0.42 0.41 0.39 0.44 0.46 0.48 0.50 0.40 0.30 эсэргүүцлийн коэффициент 0.02 Туршилтаас мэдрэгчээр ямар хуваарьтай ямар багаж хийж болох тухайгаа дүгнэнэ үү. r const t = k Температурын эсэргүүцлээс хамаарах хуулийг олж, хуваарийг зохион доор хүснэгтэнд үзүүлэв. r, Ом 0 10 20 30 40 50 60 70 80 90 100 - t, C 47.38-24.39-1.40 21.59 44.57 67.56 90.55 113.54 136.53 159.52 182.51 r, Ом 110 120 130 140 150 160 170 180 190 194 205.4 251.4 320.4 343.4 366.4 389.4 t, C 9 228.48 7 274.46 297.45 4 3 1 0 398.60

r 0 = 20.61 ом 4. Хэрэглэгдэхүүн a) Багшид тулгамдаж буй асуудал, санал: Хэрэглэгдэхүүн дутагдалтай газар хэрэглэж болох хэрэглэгдэхүүний жагсаалт хийх аргачлал хэрэгтэй Нэмэлт мэдээлэл, болон мультимедиа материал хэрэгтэй Мэдээлэл авч болох сайтууд болон бусад материал Осциллоскоп багаж байхгүй газар оруулж болох багаж, түүнтэй ажиллах онолын мэдлэг хэрэгтэй байна. b ) Шийдэх арга зам, жишээ Дууны долгионыг осциллоскоп ашиглан судлах Осцилоскоп ихэнх сургуулийн физикийн кабинетад байхгүй. Үүнийг компьютерт суулгасан программ хэрэглэн орлуулж болох юм. Компьютерт суулгаж болох ийм программыг Германы эрдэмтэн боловсруулсан бөгөөд http://www.zeitnitz.eu/scope_en хаягаар интернетээс олж авч болно. Энэ хаягаар ороод Manual for the sound card oscilloscope V1.46 C. Zeitnitz гэсэн зааврыг татаж авч болох ба мөн install хийж компьютерт программыг суулгана. Осциллоскопын дууны генератор хэрэглэн гармоник дуу гарган авч өөр өөр давтамжтай дууны хэлбэлзлийн график гарган ажиглах, давтамжаас дууны бүдүүн нарийн хамаарах, далайцаас дууны чанга сул хамаарахыг туршин үзүүлж болно. Хэрхэн дууны долгион үүсгэх генераторыг ажиллуулах, далайц давтамжийг хэрхэн өөрчлөх талаар товч заавар өгье. Программыг анх суулгаад ажиллуулахад дэлгэц дээр тайлбар бичгийн доор licence pjogramm, continue гэсэн хоёр цонх гарч ирнэ үүний continue дээр товшиход осциллоскопын дэлгэц удирдах товчнууд харагдана. Channel 1, Channell 2 гэсэн дохионы хоёр генератортай. Дэлгэцийн дээд хэсгээр байрлах signal generator

цонхыг товшиход дараах зураг буюу дохионы генераторыг удирдах цонхнууд гарч ирнэ. Жишээ нь channel 2 ийг сонгоод гурвалжин тэмдэг дээр дарахад ямар хэлбэртэй дохио өгч болох жагсаалт гарч ирнэ: синусойд, гурвалжин, дөрвөлжин, хөрөөний шүд шиг, шуугиан, томьёогоор хэлбэрийг өгөх гэх мэт. Бид найраг дуу судлах учраас Синусойд долгион буюу sine гэдгийг сонгоно. Доор нь харагдах amplitude 0.5, frequency 440 Hz гэж харагдана. Зураг дээрх сумнуудыг ашиглан эдгээрийг өөрчилнө. Send to scope оос CH2 гэж сонгоод нүүр дэлгэцийн trigger бичгийн доор байгаа CH2 ийг сонгоход trigger анивчиж эхэлнэ. Дээд мөрний цонхнуудаас oscilloscope цонхыг товшиход дэлгэц дээр өгсөн дууны дохионы график гарч ирнэ. Дэлгэцийн доор байгаа measure бичгийн доорх Hz and Volts, frequency, Vоltage цонхуудыг сонговол дэлгэц дээр үзүүлж байгаа дууны долгионы давтамж дохионы хүчдэлийн утга зэрэг дэлгэц дээр гарч ирнэ. Дараа нь дээд талаар байгаа settings ийг нээж Windows sound parameters доторх audio devices гэдгийн output руу орж speaker гэж сонгоход дэлгэц дээр харуулж буй давтамжтай дуу сонсогдож эхэлнэ. Дууны давтамж 400 500 Герцээс их байхад дуу сонсогдож байгаа. Үүний дараа signal generator руу буцаж давтамжийг дахин өөрчилж өөр сонголт хийгээд дэлгэц дээрх графикийн байдал, дууны сонсогдох байдлыг дахин ажиглуулах туршилт хийнэ.

Релег хэлхээнд дүрслэх, түүний ажиллах зарчмыг тайлбарлах Реле нь оролтын цахилгаан гүйдлийн өөрчлөлтийг мэдэрч цахилгаан хэлхээг залгах, салгах үүрэгтэй цахилгаан төхөөрөмж юм. Релег хэлхээнд дараах тэмдэглэгээнүүд ашиглан тэмдэглэнэ. RL2 RLY-SPCO Санамж: Хэлхээний элементүүдийн тэмдэглэгээнүүдээс релег таних, ижил зорилгоор ашиглагддаг элементүүдтэй багцлах, Хэлхээний схемд релег зурах (хэлхээг гүйцээх) дасгал ажиллаж болно. Реле нь цахилгаан соронзон орны үйлчлэлээр ажилладаг учраас түүнийг цахилгаан соронзон реле гэж нэрлэх болсон. Ажиллаж байгаа гүйдлийн төрлөөр нь тогтмол ба хувьсах гүйдлийн харин хэлхээнд хэрэглэгдэх зорилгоор нь нейтрал ба туйлширсан гэж ангилна. Бид энд нейтрал релейн тухай авч үзнэ. Нейтрал реле нь цахилгаан соронзон ороомгоор гүйдэл гүйхэд хэлхээг удирдах (салгах, залгах, сэлгэх) үүрэгтэй.

RL1 RELAY V1 AC 220V BAT1 12V SW R1 LOAD Хяналтын 1-р хэлхээний түлхүүрийг залгахад хэлхээгээр гүйдэл гүйж релейн ороомогт соронзон орон үүсэн төмөр сэрээг татна. Сэрээ түлхүүр-2 буюу контактуудыг шүргэлцүүлснээр хэрэглэгч бүхий 2-р хэлхээгээр гүйдэл гүйнэ. Ингэж бидэнд 1-р хэлхээний гүйдлээр 2-р хэлхээг удирдах боломжийг реле олгодог. Санамж: Релейн эд ангиудыг таних,ажиллагааг тайлбарлах, Өгөгдсөн хэлхээнд релейн гүйцэтгэж буй үүрэг, хэлхээний ажиллагааг тайлбарлах зэрэг дасгал ажиллуулж болох юм. Релег бага чадлын оролтын гүйдлээр их чадлын гүйдлийг хянахад ашиглахаас гадна автоматжуулалт, хамгаалалт, логик үйлдлүүд гүйцэтгэхэд ашиглаж байна. 1. Релег тогтмол ба хувьсах гүйдлийн хэлхээнд ашиглах онцлогуудыг ойлгох Хувьсах болон тогтмол гүйдлийн реле нь ижил зарчмаар ажиллах боловч бүтцийн хувьд зарим нэг ялгаа бий. Тухайлбал тогтмол гүйдлийн релений ороомогт индукцийн ц.х.х-ийг хорих зорилгоор диод холбосон байдаг бол хувьсах гүйдлийн реленд хувьсах гүйдлийн улмаас ороомогт халалт үүсэхээс сэргийлж хавтасласан байх ба мөн нэмэлт ороомог холбосон байдаг. Хэлхээнд ямар зорилгоор, ямар гүйдэлд ашиглахаас хамааран реле нь хийц, бүтэц нь харилцан адилгүй олон төрөл байдаг. Санамж: Бидний зорилго бол бага чадлын гүйдлээр их чадлын гүйдлийг удирдахад релег ашигладаг бөгөөд хувьсах гүйдлийн болон тогтмол гүйдлийн реле гэж байдаг гэсэн ойлголтыг сурагчдад өгөхөд оршино. Иймд тогтмол болон хувьсах гүйдлийн релег ашиглан бага чадлын хэлхээг удирдах ажлуудыг хийж болно. Харин их чадлын буюу шугамын хүчдэл ашиглах нь өндөр эрсдэлтэй тул аюулгүй ажиллагааны дүрмийг сайтар мөрдөн зөвхөн багш үзүүлэх туршилт хийж болох юм.

BAT1 6V RV1 50k Q2 PNP RL1 RELAY V1 AC 220V LDR Q1 NPN MOTOR