БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ. (суралцахуйн удирдамжийг удирдлага болгоно)

Σχετικά έγγραφα
Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүйн зөвлөмж /Суралцахуйн удирдамжийг удидлага болгоно/ Физик

Нэг. Курсын ажлын зорилго

ГУРАВДУГААР АЖИЛ Гэрлийн туйлшрал судлан Малюсын хуулийг шалгах

9 сар, 2016 Д М Л П Б Б Н

Барилгын дулаалгын материалын шинэ стандартууд

Монгол Улсын Нэгдсэн Түрүүлэгч Индикатор (НТИ, СLI) Др. Б. Эрдэнэбат

11-р ангийн математикийн хөтөлбөр. 2-р хувилбар (2012/08/05)

ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ

8x100. 8x100. 8x100. 8x100

КИНЕМАТИК, МЕХАНИК ХӨДӨЛГӨӨН, ХУРД, ХУРДАТГАЛ, ЭРГЭХ ХӨДӨЛГӨӨН

ТУХАЙН ДИФФЕРЕНЦИАЛТ ТЭГШИТГЭЛ. Contents Bibliography 11 References 11 Index 12

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо. (магадлалын сонгодог тодорхойлолт) AB = ( x x ) + ( y y ) ХУВИЛÁАР А ÍÝÃÄ ÃÝÝÐ ХЭСЭГ

Байгаль орчны бохирдлын талаар Япон улсаас авч хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны үнэлгээ

Пүрвээгийн АРИУНБОЛОР

MNS ISO TR 25107:2013

ЗАРИМ СОРТЫН БУУДАЙ, ГУРИЛЫН ЧАНАРЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ U.MT101-МАТЕМАТИК I ХИЧЭЭЛИЙН СЕМИНАРЫН ЗӨВЛӨМЖ он

МОНГОЛ ХОНИНЫ НООСНЫ БҮТЭЦ, ШИНЖ ЧАНАРЫГ ЭЛЕКТРОН МИКРОСКОПИЙН АРГААР СУДЛАХ

Компьютерийн шинжлэх ухаан Computer science Натурал компьютер: онол ба хэрэглээ Natural computing: theory and aplication

S.PH102 Физик-2. Семинар 7. Сэдэв : Квант механикийн үндэс, Атомын физик. Тест оны намар

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 13

Зохиогч: Ч. Ганбаатар Удирдагч: Доктор (Ph.D) Б. Батзолбоо. ШУТИС-Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Програмчлалын профессорын баг.

Appendix1.4-3 Sustainable Capacity Development Mechanism (SCDM) matrix (7 th JCC)

8x100. 8x100. 8x100. 8x100

Бодолт: ( ) ,2

Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнийг томилох тухай

Тухайн Дифференциал Тэгшитгэл. Үүеэ Отгонбаяр

Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга. Ц.Болд, Ч.Тамир /МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар/

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 12

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ. Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлав.

Киотогийн мэдээллийн төгсөлтийн дараахи их сургууль

Ерөнхий эмиттертэй транзисторт өсгөгч Унших материал

Тухайн Дифференциал Тэгшитгэл ба Түүний Нийтлэг Хэрэглээ

АЖЛЫН СХЕМ 9 ДҮГЭЭР АНГИ

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо = = 7. 1 AB BC AC AB BC AC. цэгийг дайрсан шулууны тэгшитгэл = ХУВИЛБАР А

ГАЛИЛЕЙН ХАРЬЦАНГУЙ ЗАРЧИМ, ИНЕРЦИАЛ БИШ ТООЛЛЫН СИСТЕМ, ИНЕРЦИЙН ХҮЧНҮҮД, ХАРЬЦАНГУЙН ТУСГАЙ ОНОЛ, ЛОРЕНЦЫН ХУВИРГАЛТ БА ТҮҮНИЙ МӨРДЛӨГӨӨ

ПРОПАНТ ХӨӨСТ КАМЕРТ БҮРТГЭГДСЭН ХАРИМХАЙ БУС ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭР ҮҮССЭН ЭЕРЭГ ЦЭНЭГТ БӨӨМИЙГ ЯЛГАН ТАНИХ НЭГЭН БОЛОМЖ

Рекурсив Хамгийн бага Квадратын аргаар MIMO сувгийг дагах алгоритм

Дан болон давхар урвуу дүүжингийн тэнцвэржилт

ГАРЧГИЙН ТОВЪЁОГ ГАРЧГИЙН ТОВЪЁОГ... i ХҮСНЭГТЭН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ... iii ЗУРГАН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ... iv ХАВСРАЛТЫН ЖАГСААЛТ...

АРВАНГУРАВДУГААР АЖИЛ Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлох нь

Ядуурлын Үнэлгээний Хуудас Монгол улс

802.11b утасгүй сүлжээн дээгүүр TCP протоколын дамжуулах чадамжийг үнэлэх математик загвар

SOLITE SILVER БА RUIYU/OEM АККУМЛЯТОРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА. Б.Цэцэнхуар 1, Ц.Өлзийбаатар 2*

Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө

Валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ ЗӨВЛӨМЖ

МОНГОЛЫН МОБАЙЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ

Үндэсний СТАТИСТИК. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн улирал тутмын цахим сэтгүүл

МАТЕМАТИК ХУВИЛБАР D. 8x100. 8x100. 8x100

МОНГОЛ КЕМБРИЖИЙН БОЛОВСРОЛЫН САНААЧИЛГА. Монголын ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 6 8 р ангийн математикийн хичээлийн хөтөлбөр

Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв БАРИЛГЫН БИТҮҮМЖЛЭЛ ТҮҮНИЙГ ТООЦОХ БОЛОН ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ. Менежер: Б. Билгүүн

С.Бямбахорлоо (Доктор Ph.D, ММНБ, Аудитор, ТМЗ) СЭЗДСургуулийн ахлах багш

КОУШТ тэй хамтран шинэчлэн боловсруулсан физикийн хичээлийн хөтөлбөр. /IX,X анги/

O 8. ), жонш (KAlSi 3

ªÐÕ ÄÝÄ Ó ÐÀÕ ÈÍÔËßÖÈÉÍ ÄÀÐÀÌÒ

7 Цаг уур, агаарын чанарын мониторингийн өгөгдлийн дүн шинжилгээ 7.1 Цаг уурын өгөгдлийн анализ

ДИНАМИК, НЬЮТОНЫ ХУУЛИУД, МАСС БА ИМПУЛЬС, ИМПУЛЬС ХАДГАЛАГДАХ ХУУЛЬ, ХҮЧНҮҮД, ХУВЬСАХ МАССТАЙ БИЕИЙН ХӨДӨЛГӨӨН, МАССЫН ТӨВ

МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2018

ÍÄÝÑÍÈÉ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÎÐÎÎ EVIEWS 9 ÏÐÎÃÐÀÌÛÃ ØÈÍÆÈËÃÝÝÍÄ ÀØÈÃËÀÕ ÍÜ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ

ARTICLES ХҮЧНИЙ ТРАНСФОРМАТОРЫН ЭВДРЭЛ ГЭМТЭЛ, ТҮҮНИЙГ ОНОШЛОХ АРГА ЗҮЙ

ТААМАГЛАЛЫН ТОДОРХОЙ БУС БАЙДАЛ: ИНФЛЯЦИЙН ТААМАГЛАЛЫН FAN CHART, ТҮҮНД ҮНДЭСЛЭСЭН ШИНЖИЛГЭЭ

МОР2 ТӨСЛИЙН ЭКОЛОГИЙН СУДАЛГАА АВАХ ЕРӨНХИЙ ТОЙМ оны 6 сарын 13

Математикийн хичээлийн даалгавар. Эрхэм шалгуулагч танд амжилт хүсье.

GLEAR -Гэр хорооллын айлуудын цэвэр агаар Жижиг галлах системд тоосны шүүлтүүр хийх нь

МИКРОКОНТРОЛЛЕРИЙН ХЯЛБАР ДАСГАЛУУД

НУТГИЙН ИРГЭДЭД ТҮШИГЛЭСЭН БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ ТӨСЛИЙН НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТ БОЛОН ҮР ДҮН

ARTICLES ФОТОЭМУЛЬСИЙН АРГААР ХЭМЖСЭН НЕЙТРОНЫ ЭНЕРГИЙН СПЕКТРИЙГ GEANT4 БАГЦ ПРОГРАМААР ЗАГВАРЧИЛЖ ХАРЬЦУУЛСАН НЬ

Физикийн хичээлийн даалгавар (үндэсний хөтөлбөр)

ИСЛАНД УЛСЫН БАГА ТЕМПЕРАТУРТАЙ, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ИЛЭРЦТЭЙ ТАЛБАЙ ДЭЭРХ ТЕМ БА МТ АРГУУДЫН ХЭРЭГЛЭЭ

Туршилтын хөтөлбөр. Биологи 11-р анги

ЦАГААН УУЛЫН ДҮҮРГИЙН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ БА ПОЛИМЕТАЛЫН ХҮДЭРЖИЛТИЙН БАЙРШЛЫН ЗҮЙ ТОГТОЛ

Нэгдсэн халаалтын системийн Усан халаалтын зуухыг сайжруулах, шинэчлэх төсөл- -д хийсэн үзүүлэх магадлагаа, нотлогооны ажлын зарим туршлага

III. Химийн бодисын харилцан үйлчлэл

Õóðààíãóé. Түлхүүр үг: GPS тропосфер Монголд, усны уурын агууламж, агаар мандлын зайнаас тандалт

МОНГОЛ ОРНЫ ЭНДЕМИК УРГАМАЛ МОНГОЛ ДОГАР- CARYOPTERIS MONGOLICA BGE.-ИЙГ IN VITRO НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛСЭН ДҮНГЭЭС

ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ЗАГВАР

:xeu 2+ - ИЙГ ГАРГАН АВАХ БОЛОН ТҮҮНИЙ ГЭРЛИЙН ЦАЦАРГАЛТЫН СУДАЛГАА

Хамтарсан кредит олгох механизмын хүрээнд Магадлагаа, Нотологоо хийх талаар Төсөлд оролцогч талын олж мэдсэн зарим туршлага ЕЕС ХХК

ÄÎÒÎÎÄÛÍ ÍÝÄ ÍªËªªËªÃ Õ ÈÍ Ç ÉËÑÈÉÍ ØÈÍÆÈËÃÝÝ

Appendix2.1-8 Training Handout for Emission Inventory & Diffusion Simulation ( )

СуДАлгААны АЖИл. Товхимол-9

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ ҮНЭТ ЦААСААР ХИЙХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ

Хадан Дээрх Тамганы Дүрсийг Адууны Тамганы Дүрстэй Машин Сургалтын Аргуудаар Харьцуулах

Лекц 11. Карбон хүчлийн функциональт уламжлалууд. Оксихүчил

ÑÍ 2. NH 2 -òîñíû õ èë 4-àìèíáóòàíû õ èë ÑÍ 3 ÑÍ ÑÍ 2 ÑÎÎÍ ÑÍ 2 ÑÍ 2 ÑÎÎÍ HOOC CH 2 CH COOH NH 2

MOR2 ДАТА МЕНЕЖМЕНТ & АНАЛИЗ ХИЙХ СУРГАЛТ СЕМИНАР. 6 сарын 17-18, 2013, Гео-Экологийн Хүрээлэн, Улаанбаатар хот, Монгол Улс

4-6-р асуултын хариултыг дараах томьёоноос сонгоно уу. A. B. C. D. E.

S.PH102 Физик-2. Семинар 2. Сэдэв : Цахилгаан соронзон индукц. Тест оны намар

ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, ЦАЛИНГИЙН СТАТИСТИК ШИНЖИЛГЭЭ

орон нутгийн эдийн ЗАСАг, САнхүүгИйн САлБАРын Тойм Боловсруулсан: МБСГ, СХ-ийн эдийн засагч Ë.Дөлгөөн Удирдаж зөвлөсөн: МБСГ, СХ-ийн захирал Н.

Байгаль нуурын сав газрын хил орчмын бага гүнтэй уст давхаргын газар доорх усны нөөц баялгийн өнөөгийн байдал ба хамгаалалт, менежмент

Хөтөлбөрийн загвар. Физик 11-р анги. Хувилбар 1

МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2017

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА, ХӨГЖЛИЙН АЖИЛ

АДРОНЫ КЛАСТЕРЫГ ЯЛГАХАД ЗОРИУЛСАН ПАРАМЕТРИЙГ ТОДОРХОЙЛСОН НЬ

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тэнцвэрт түвшний судалгаа

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ Зүрх судасны өвчний хяналт ба менежментийг сайжруулахад

Компьютер графикийн файлын формат

Монгол Улс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл

Transcript:

БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ (суралцахуйн удирдамжийг удирдлага болгоно) ДИЗАЙН ТЕХНОЛОГИ Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрт үндэслэн дизайн технологийн хичээлийг суралцахуйн удирдамжинд тулгуурлан сургалт зохион байгуулахад багшид тулгамдаж буй асуудалд дэмжлэг үзүүлэхэд дараах арга зүйн зөвлөмж хүргүүлж байна. НЭГ: АГУУЛГА Сургалтын хөтөлбөрт дизайн технологийн хичээлийн хувьд заавал сонгон судлах судлагдахуунаар техникийн зураг зүй, дизайн, техник технологи гэсэн чиглэлээр зөвлөмж, суралцахуйн удирдамжыг, сонгон гүнзгийрүүлэн судлах багцаар дизайн зураг зүй, дүрслэх геометр, механик ба электроник, хувцасны загвар зохион бүтээлт гэсэн судлагдахууны агуулга тусгагдсан байна. Дээрхи чиглэлүүдээр багш нар хөтөлбөр, зөвлөмж, суралцахуйн удирдамжаар сургалт зохион байгуулахад сургуулийн байршил онцлог, багшийн ур чадвар, техник хэрэгсэлийн хангамж зэргээс шалтгаалан тулгамдсан асуудал гарч байна. АСУУДАЛ: Сурагчид нь дизайн технологийн заавал сонгох болон, сонгон гүнзгийрүүлэх чиглэлүүдээс сонгох нь бага байгаа учир анги дүүргэлт хүрэхгүй байна. Зөвлөгөө Багш та өөрийн мэргэжлийн хичээлийн онцлог, давуу тал, ач холбогдлыг сайтар судлан сурагчдад танилцуулах нь зүйтэй. Иймээс хавар болон намрын хичээл сонголтын 7 хоног, мөн 6-9 ангид тухайн судлагдхууныг орохдоо тухайн хичээлийг судлаж мэдсэнээр ямар мэргэжилтэй болох, сурагчдад ямар боломж байгаа, мөн өөрийн ур чадварыг байнга танилцуулж ажиллах шаардлагатай. Харин өнөөдрийн ээлжит хичээлийг бүрийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох хэрэглээнд тулгуурласан сургалт зохион байгуулах хэрэгтэй. Багш нарын хувьд өөрсдөө мэргэжлийн талаарх мэдээллийг их дээд сургуулийн интернет хаягаас харж ямар мэргэжилүүд байгаа талаар олж судлан сургалтад хэрэглэх боломжтой. Мөн сургалтын агуулгаа өөрийн ур чадварт тулгуурлах нь илүү үр дүнтэй байна. Энэ нь хэрэв та МУБИС төгсөхдөө техник технологийн анги төгссөн бол дизайн, техник технологи чилэлийг илүүтэй барьж сургалтаа зохион байгуулах гэх мэт. Сургалтыг үр дүнтэй зохион байгуулахад танай сургуулийн техник хэрэгсэл кабинет чухал үүрэгтэйг бас мартаж болохгүй. АСУУДАЛ: Заавал сонгох болон, сонгон гүнзгийрүүлэх хичээлээр сурагчдын сонголтыг хүндэтгэн үзэж сургалт зохион байгуулахад багш нарын мэргэжлийн онолын мэдлэг, ур чадвар дутаж байна.

Зөвлөгөө Энэ асуудал манай мэргэжлийн багш нарт түгээмэл байна. Учир нь сургуулийн удирдлагууд нь багш сурагчид таны ямар ур чадвартайг төдийлөн сайн мэдэхгүй байна. Иймд та өөрийн мэргэжлийн уулзалт өдөрлөг, бүтээлийн үзэсгэлэнг байнга ажиллуулж амжилт гаргасан сурагчдаа сурталчлах ажлыг үр дүнтэй зохион байгуулах, сурагчдын өөрийн ур чадварт нь түшиглэн сонголтоо хийх боломжийг эрж хайх. Мөн ямар чиглэлийн ямар агуулга заахад хүндрэлтэй байгааг өөрийн аймгийн боловсролын газрын мэргэжилтэн болон БМДИ-ийн тухайн судлагдхуун хариуцсан арга зүйчид хандах боломжтой. Зөвлөн туслах ажлаар нийслэл орон нутагт ажиллахад мэргэжлийн багш нар маань өөрийн бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрөө уншиж танилцаагүй байгаа нь нийтлэг харагдаж байсан. Иймд сургалтын агуулгын хүрээнд хэрхэн сургуулийн хөтөлбөр боловсруулах мэдлэг дутмаг байсныг анхаарах хэрэгтэй. Бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрөө бүрэн судлаж сайн уншиж танилцах САНАМЖ Аймаг нийслэлийн хэмжээнд дизайн технологийн ЗӨВЛӨХ БАГШ мэргэжлийн зэрэгтэй багш нарыг чиг үүргийн хүрээнд ажиллуулах, сургуулийн сургалтын хөтөлбөр болон агууллагаа төлөвлөхдөө мэргэжлийн багш нар хамтран боловсруулах ажил зохион байгуулахад мэргэжилтэнгүүд анхаарч ажиллах шаардлагатай байна. Багш нар суралцагчдын сургалтын материал хэрэглэгдэхүүнийг аль болох шинэ материал хэрэгсэл хэрэглэхээс зайлсхийж хоѐрдогч түүхий эдийн нөөц сан бүрдүүлэхэд анхаарах. Сурагчдад аливаа хичээл ойлгомжтой байх эхлэл нь нэр томьѐоны тайлбар гэдгийг багш нар байнга анхаарч хэрэглэх. / Хөтөлбөрийн 34-35 хуудас/ ХОЁР: АРГА ЗҮЙ Зөвлөн туслах ажлын хүрээнд багш нар уламжлалт багш төвтэй сургалтыг зохион байгуулсаар байна. Сурагчдыг бүтээлчээр эрэл хайгуул хийлгэх, мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийж, өөрийгөө илэрхийлэх уламжлалт хандлагад суурилан шинжлэх ухаанч арга барил эзэмшүүлэхэд чиглэсэн сурагч төвтэй арга зүйгээр төлөвлөн сургалтыг зохион байгуулахад анхаармаар байна. Кейс: Аймгийн сургуулийн багш... Сургалт явуулахад бүтээлч эрэлхийллийн арга зүйгээр төлөвлөж явуулахыг эрмэлздэг. Гэвч үйл ажиллагааны үед яг хаана нь энэ арга зүйгээр зөв явж байгаа эсэх, яг аль хэсэгт нь анхаарах тал дээр зөвөлгөө шаардлагатай байна. Үнэндээ арга барилын үе шатаа мэдэх боловч, үйл ажиллагааны үед хуучнаараа өөрөө зааж өгөөд болохгүй юм. Мөн сурах бичиг, багшийн ном, бусад гарын авлагууд дутагдалтайгаас сургалт явуулахад хүндрэлтэй байна.

Зөвлөгөө Багш сургалтыг өөрийн түвшинд төлөвлөж орж байгаа тул сургалтын явцад үр дүндээ хүрэлгүй өөр болж байна. Та тухайн агуулгыг олон жил заасан ч таны өмнө байгаа хүүхэд анх удаа заалгаж байгааг мартаж болохгүй. Иймд хичээлээ сайн алхамчлан төлөвлөж байх нь чухал. Үүнд: -Сурагчдын зохион бүтээх чадвар, инженерийн зохион бүтээлтэд чиглэсэн төслийн ба бүтээлч эрэлхийллийн арга зүйгээр төлөвлөн хэрэгжүүлэхдээ тэдний техник сэтгэлгээг хөгжүүлэх, асуудал шийдвэрлэх идэвхтэй сургалтын аргууд, бүтээлч сэтгэлгээний аргууд, зохион бүтээх, шинийг сэдэх, загвар, загварчлалын аргуудыг хэрэглэн зохион байгуулж хэрэгжүүлэх. -Суралцах явцдаа сурагчид олж авсан мэдлэгээ ижил болон шинэ нөхцөлд ашиглах, бүтээлчээр эрэл хайгуул хийж, эдлэл бүтээгдэхүүний шинэ загвар зохион бүтээх, түүнийгээ үйлдвэрлэл болон хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор бие даан болон хамтран зохион бүтээх төслийн ажил гүйцэтгэж, судлан шинжлэх арга зүйд суралцах ба түүнчлэн мэргэжлийн чиглэлийн тэмцээн уралдаанд оролцох үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах зэрэг үйл ажиллагаануудаар дамжуулан уран бүтээлч арга барил, бизнесийн арга ухаанд суралцаж, өөрийгөө илэрхийлэх, манлайлах, өрсөлдөх чадваруудаа хөгжүүлэхэд чиглүүлнэ. Багш нар сургалт зохион байгуулахад материал техник хэрэгсэл байхгүй хангамж дутагдалтай гэхээсээ илүү хоѐрдогч түүхий эдийн нөөц хэрхэн ашиглах, өөрийн орон нутаг сургуулийн онцлог, хэрэгцээ шаардлага оновчтой сонгон кабинетийн хэрэгсэл / харандаа,шугам,баллуур, цаас, / зэрэг наад захыг хэрэглэгдхүүнээр бүрэн хангаж ажиллах хэрэгтэй. Сурагчдаар хийлгэх бүтээлч төслийн ажлын сэдэв, зорилгыг оновчтой сонгох нь уг хичээл (төслийн ажил) амжилттай хэрэгжих нөхцөл болох учраас дараах зүйлүүдийг анхаарах хэрэгтэй. Үүнд: Тухайн улиралд үзэж судалж буй агуулгаар эзэмших мэдлэг, чадварыг сурагч төслийн ажил хийх явцдаа олж авахуйц сэдэв сонгох Төслийн сэдэв, зорилго, шийдвэрлэх асуудал нь сурагчаас олон талын мэдлэг, судалгаа шинжилгээ, эрэл хайгуул хийхийг шаардсан бүтээлч шинжийг агуулсан байх Төслийн сэдэв, зорилго нь сурагчдад сонирхолтой, тэдний идэвх оролцоог идэвхжүүлэхүйц байх Тухайн орон нутаг, орчин, бодит амьдралаас үүссэн асуудлыг сурагчдаар өөрсдөөр нь судлуулж төслийн ажлын сэдэв, зорилгыг сонгож тодорхойлох зэрэг болно. Сурагчид бүтээлч төслийн ажлыг гүйцэтгэхдээ цаг хугацаа, хүний нөөц, эдийн засаг зэрэг нөөцүүдийг нарийн тооцсон төлөвлөгөө гаргаж ажиллаж сурахад нь багш.

Багш нар заах арга зүйн хувьд гаргаж буй нийтлэг алдаа дутагдал нь сургалтын зорилго, зорилт тодорхой бус ерөнхий томьѐологдсоноор хичээлийн үр дүн ч тодорхой бус байна. Иймд зорилгоо зөв оновчтой биелэгдхүйц байдлаар тодорхойлон түүнд хүрэх алхамчлал тодорхой тусгаж сурагчдын хэрэгцээнд тулгуурлан агуулга арга зүйгээ өөрчлөх чадвартай байх шаардлагатай. Багш өнөөдөр сургалтаа өөрийн бэлтгэсэн хүрээнд бус, сурагчдынхаа хэрэгцээ сонирхолд нийцүүлэн хувиргах чадвартай байх. ГУРАВ: ҮНЭЛГЭЭ САНАМЖ Сургалтын хөтөлбөрийн хувьд Дизайн технологи хичээлээр сурагчдыг мэдлэг ойлголтын хувьд, асуудал шийдвэрлэх чадвар хувьд, харилцаа хандлагын хувьд үнэлэх үнэлгээний зорилттой байна. Үнэлгээний хувьд тухайн судлагдхуунд тусгахдаа аливаа эдлэлийг хийх онолын мэдлэгт тулгуурлан, түүнийгээ ашиглан сурагчид өөрийн шийдвэрт үндэслэн өөрчлөн загварчилж, хэрэглээний шаардлага хангахуйц бүтээл гаргахад чиглэнэ. АСУУДАЛ: Багш бүр өөрийнхөөрөө сурагчдын бүтээлд үнэлгээ өгч байгаа нь үнэлгээ бодит бус харилцан адилгүй байна. КЕЙС: Тухайлбал ямар нэг бүтээлд хүн бүр өөр өөр хандаж үнэлгээ өгч байна. Зөвлөгөө Багш сургалтын явцад сурагчдын бүтээлийг үнэлэхдээ бүтээлийн хамгаалалт хийлгэж яриулах нь илүү оновчтой байдаг. Энэ нь тухайн сурагч яагаад энэ загвар, материалыг сонгосон, яагаад энэ өнгө оруулсан зэрэг нь тухайн хүүхэд өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлдэг. Иймээс багш тухайн хичээлийн хувьд зөвхөн сурагчдыг чиглүүлэх үүрэг гүйцэтгэх бөгөөд сурагчдад чөлөөтэй бүтээлчээр сэтгэх, боломж гаргах нь чухал байна. Багш сурагчдын мэдлэгийг үнэлэхдээ хөтөлбөрийн зорилго, зорилтдоо нийцсэн, үнэлэх арга, хэлбэрийг тодорхойлсон, сурагчийн танин мэдэхүйн түвшинд даалгавар нь тохирсон, түүнийгээ хэмжээсжүүлэн үнэлэх аргачлалаа боловсруулсан байх ѐстой. Сургалтын хөтөлбөрийн үнэлгээний арга зүйг боловсруулахдаа дараах удирдамж буюу дарааллын дагуу ажиллаж болно.

Явцын үнэлгээг хичээлийн явцад, хүрэх үр дүнгээр тодорхойлсон чадварууд, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдэд баримжаалан сурагчдын мэдлэг, ур чадварын ахиц, дэвшил, хандлага төлөвшлийн өөрчлөлтийг тохирох аргаар тогтмол хийнэ. Хөтөлбөрийн агуулгаас хамаарч явцын үнэлгээний арга, хэлбэрийг сонгоно. Жишээлбэл: Тухайн агуулгаар эзэмшсэн мэдлэг, ойлголт эзэмшилтийн явц, түвшинг үнэлэхдээ аман болон бичгийн хэлбэрээр (тест, ярилцлага, бичих даалгавар зэрэг) Асуудал шийдвэрлэх, гүйцэтгэх ур чадварыг үнэлэхдээ бичгийн даалгавар, бүтээлч даалгавар болон бүтээлээр Бие даан суралцах арга барил, харилцаа, хандлагыг ажиглалтын аргаар үнэлж болно. Үнэлгээний арга зүй боловсруулах удирдамж 1. Үнэлгээний зорилго Юуны тулд үнэлэх вэ? Сурагчдын өмнөх болон одоогийн мэдлэг, ур чадварын түвшинг оношлох уу? Тухайн хичээлээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, ур чадварын түвшинг тогтоох уу? Сурагчдын мэдлэг, ур чадвар эзэмшилтийн явцыг үнэлэх үү? Сурагчдын мэдлэг, ур чадвар эзэмшилтийн эцсийн үр дүнг үнэлэх үү? Мэргэжлийн батламж авахад гаргаж буй ахицыг тогтоох уу гэх мэт. Үнэлгээний зорилт Юуг үнэлэх вэ? Суралцагчдын тухайн хичээлийн агуулгын хүрээнд мэдлэг эзэмшилтийн түвшинг үнэлэх үү? Асуудлыг шийдвэрлэх, гүйцэтгэх ур чадварыг үнэлэх үү? Харилцаа, хандлагыг үнэлэх үү гэх мэт 2. Үнэлгээний арга, хэлбэрийг сонгоно. Үнэлгээний зорилго, зорилтоос хамаарч үнэлгээг ямар арга, хэлбэрээр үнэлэхээ сонгоно. Үүнд: Аман Бичгийн Бүтээлч ажил Ажиглалт 3. Үнэлгээний даалгаврыг боловсруулна. Тухайн үнэлгээний сэдвийн даалгаврын тоог тогтоох ба энэ нь үнэлгээний хэлбэрээс хамаарна. Даалгавруудыг боловсруулах Даалгавруудад харгалзах үнэлгээний шалгуур боловсруулах 4. Үнэлгээний хэрэгслийг боловсруулж бэлдэх Үнэлгээний хэрэгсэл гэдэг нь үнэлгээний арга хэлбэрийг хэрэгжүүлэх нотолгооны материал юм. Ажлын хуудас Тест Ажиглалтын хуудас Шалгалтын хуудас гэх мэт. 5. Үнэлгээ хийх үйл явц Тухайн сурагч болон бүлэг сурагчдын мэдлэг, чадвар, төлөвшлийн талаарх мэдээлэл цуглуулах зорилготой аливаа үйл ажиллагаа, үйл явцыг үнэлгээ гэнэ.

Багш нар сурагчдын бүтээлийг хамгаалуулж яриулах нь үнэлгээ бодитой байх нэг шинж САНАМЖ ДӨРӨВ: ХЭРЭГЛЭГДХҮҮН Сургалтыг оновчтой сайн зохион байгуулахад сургалтын хэрэглэгдхүүн чухал үүрэгтэй. Багш нар сургууль авч өгөөгүй гэсэн бэлэнчлэх хандлага их байна. Багш өөрөө тухайн сургалтыг зохион байгуулдаг учир асуудлыг тавихаас гадна шийдлийг оновчтой тодорхойлдог байх хэрэгтэй. Кейс: Аймгийн сургуулийн багш...зориулалтын кабинет байсныг нь анги хүрэлцэхгүй байна гээд хурааж авсанаас сургалт явуулахад бэрхшээлтэйгээс гадна, сурагчдын хэрэглэгдэхүүн, бүтээлийн нөөц хадгалах газаргүй, сургалт үр дүнгүй явагдахад хүрээд байна. Зөвлөгөө Багш та сургалтын кабинетийн ашиглалтад анхаарах хэрэгтэй байна. Зөвхөн өдрийн 5-6 цаг хичээл сургалт явуулахаас гадна, танай кабинетад сургуулийн шинжтэй үйл ажиллагаа хэрхэн явагдаж байна вэ? Мужаантай хэрхэн хамтарч байна зэрэг ашиглалтад анхаарч удирдлагатайгаа зөвшилцөх асуудал чухал Багш өөрийн судлагдахууны чиглэлээр сурагчдад сургалт зохион байгуулахад материал их шаардах нь сурагчдыг хичээлээсээ хөндийрүүлэх шалтгаан болж байна. Иймд сургалтын зорилго үр дүнгийн хүрээнд ямар бүтээл хийхийг сурагчидтайгаа харилцан зөвшилцөж ойлголцох нь чухал байна. Иймд аль болох хоѐрдогч түүхий эдийн нөөц бүрдүүлж сурагчдаар бүтээлчээр сэтгэх боломж олгох нь чухал байна. Багш та сургалтаа харилцан зөвшилцөлд үндэслэн зохион байгуулах нь илүү үр дүнтэй САНАМЖ

Хувцасны технологи Дизайн Техникийн зураг зүй Суралцахуйн удирдамжаар сургалт зохион байгуулахад сургалтын чиглэл бүрээр дараах эх сурвалж материал ашиглаж болно. Чиглэ л Ашиглах ном, сурах бичиг: Д.Мөнхбаяр, 2012 Зурагзүйн загварчлал УБ Д.Мөнхбаяр, Г.Мэндээ, Р.Гоцбаяр 2013 Техникийн зурагзүй УБ Х.Тамир нар 2013 Зурагзүй, Технологи I сурах бичиг УБ О.Алтангэрэл 2010 Деталийн ажлын зураг, гарын авлага УБ Архитектурная дизайн. Ткачев. В.Н.2006 Вилкинсон.Ф. Аугаа дизайн. 2015. Хонгонг 2015. Непко хэвлэл Борисов. Ю. Этикетика М., 1989г Жоу Дэнь Зэ. Зохиомжийн урлаг Лио Нин муж., 1997. Лаврентьев Α.Η. История дизайна Нестеренко.О.И.Краткая энциклопедия дизайна.1994 Н.Очирбат,Б.Бадрах. Дизайны онолын зарим асуудал. Хавтгайн урлаг.уб.,2000 Ковешникова Н.А. Дизайн. История и теория Хуан Ган Хавтгайн бүтэц Хан Жоу хот 1997. Сомов.Ю.С. Композиция в технике. 1987 Сю. Дэлхийн дүрс тэмдэгтийн их толь Бээжин 1995. Розенсон.И.А. Основы теорий дизайна.2007 Рунге В.Ф. История дизайна, науки и техники. Книга 1. Н.Батсайхан, Д.Ариунболор, Нэхмэл эдлэлийн дизайн. УБ 2010 Оѐдлын технологи УБ 2009 Г.Чулуунаа, Хувцасны дизайн, УБ 2014 он Г.Чулуунаа, Эмэгтэй мөртэй хувцасны эсгүүр, загварчилгаа, УБ 2016 Г.Чулуунаа, Эмэгтэй бүстэй хувцасны эсгүүр, загварчилгаа, УБ 2012 Г.Чулуунаа, Эрэгтэй хувцасны эсгүүр, загварчилгаа, УБ 2013 Г.Чулуунаа, Үндэсний загвартай хувцасны эсгүүр, загварчилгаа, УБ 2016 Ү.Юмжир, Хувцасны дизайн УБ 2011 Нээлттэй хичээл-урлахуйн ухаан сэтгүүлийн дугаарууд Т. Ариунаа. Монгол үндэсний хувцасны эсгүүр, загварчилгаа, эсгэж оѐх технологи

ТАВ:ХАВСРАЛТ Агуулгын хүрээнд дараах сэдвээр жишээ боловсруулав. Зурагзүй (байгуулалтууд, төвийн проекц, паралел проекц, тойм зураг, нэг хавтгайн систем, 2 ба 3 хамтгайн систем, нэмэлт байдал, огтлол зүсэлт) байгуулалтууд Техникийн зураг зүй Барилгын ШЗ Дизайн, технологи Шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэх эдгээр хичээлүүд нь зураг зүй суурьтай байдаг бөгөөд зурагзүйн үндэс, стандартад баримтлахгүй, шинжлэх ухаанч бишээр, ерөнхий тоймлон зурах нь ямар нэг зүйлийг зохион бүтээх, үйлдвэрлэхэд хүндрэл учирдаг үндэслэлтэй тул, дараах чиглэлүүдээр зурагзүйн үндэс, агуулгыг ялгаж ойлгох, төлөвлөх нь зүйтэй байна. Дизайны агуулгад (Үйлдвэрлэлийн, Эдлэлийн, График, Хувцас, Медиа) Байгуулалтууд, дөлгөөн холболтууд, гортигийн муруй, лекалийн муруй (хавтгайн болон огторгуйн муруй) гадаргуугийн тухай ойлголт, таластад, эргэлтийн гадаргуу байгуулах, биетийг хавтгайгаар огтлох, 2 биетийн огтлолцол сэдвүүд зайлшүй шаардлагатай байдаг. Дүрслэх геометрын агуулгад (Байршилийн ба хэмжээний) Огторгуй дахь Цэг, шулуун, хавтгай биетийн проекц хэмжээний ба байршлын бодлогууд... Техникийн зураг зүйн агуулгад (Деталь эд ангийг дүрслэх, зурж сурах) Байгуулалтууд, дөлгөөн холболтууд, гортигийн муруй, лекалийн муруй хамтгайн болон огторгуйн муруй, гадаргуугийн тухай ойлголт, таластад, эргэлтийн гадаргуу байгуулах, деталийн зураг гаргах. Хэд хэдэн деталийн зураг, холболтууд, угсрааны зураг гаргах, кнематик схем Барилгын шугам зургын агуулгад (а.архитектор б.интерерв.экстрер г.ландшафтны архитектор) Төвийн проекцоор Ерөнхий зураглал гаргах, загвар зарварчилалын арга, мэхийн тухай ойлголт, энгийн биетийн проекц ашиглан загвар гаргах, олон талт шийдэлүүд Дизайн, технологийн агуулгад (Хувцасны технологи. Хоолны технологи. Механик ба электроник. Техникийн загвар) Байгуулалтууд, дөлгөөн холболтууд, гортигийн муруй, лекалийн муруй хамтгайн болон огторгуйн муруй, гадаргуугийн тухай ойлголт, таластад, эргэлтийн гадаргуу байгуулах, биет гэж ойлгоно.

Зурагзүй (байгуулалтууд, төвийн проекц, паралел проекц, тойм зураг, нэг хавтгайн систем, 2 ба 3 хамтгайн систем, нэмэлт байдал, огтлол зүсэлт) байгуулалтууд Дүрслэх Дизайн, Дизайн Техникийн геометр Барилгын ШЗ технологи зураг зүй технологи үйл ажиллагаа, хайчлах, наах, хөрөөдөх, цавуудах, Технологи Зурах, шугамдах, гортигийн, лекалийн, самбарийн, хэмжээний Технологи Зурах, шугамдах, гортигийн, лекалийн, самбарийн, хэмжээний Технологи Загвар зарварчилалын арга, мэх хэрэглэх, энгийн биетийн проекц ашиглан загвар гаргах олон талт шийдэлүүд, зурах хийх технологи ажиллагаа Технологи Орчны өвөрмөгц онцлогийг тусгасан байгалийн шийдлийг орчин тойрондоо буюу өрөө тасаглаанд ашиглан хийх арга технологи Технологи Хувцасны зохиомж, бүх төрлийн оѐдол эсгүүр чимэглэл (наах, хайчлах) X ангийн дизайн технологийн чиглэл бүрээр жишээ арга зүйг харуулбал: Зурагзүй Байгуулалт (арга зүй) Зураг зүйн агуулгаар багш нарт тулгамдаж буй онолын суурь мэдлэгт нэмэр болох сурах бичиг, багшийн номонд одоогоор ороогүй байгаа зарим нэг хялбар байгуулалтыг дүрслэн зураг зүйн байгуулалтыг харуулж болно. А. Хэрчим тэнцүү хэсэгт хуваах болон таллан хуваах арга

Б. Паралел шулуун, перпендикуляр шулуун байгуулах арга В: Тойргийн нумыг тэнцүү хэсэгт хуваах, тойрог олон тэнцүү хэсэгт хуваах Г. Нэг талын уртыг өгсөн үед адил 3, 5 талт байгуулах

Д. Нэг талын уртыг өгсөн үед адил 5, 6 талт байгуулах Е. Нэг талын уртыг өгсөн үед адил 7 талт байгуулах Ё. 90 градус, 90 градусаас бага, 90 градусаас их нумыг шулуусгах.

Дизайн технологи. Дизайн технологийн агуулгаар багш нарт тулгамдаж буй онолын суурь мэдлэгт нэмэр болох сурах бичиг, багшийн номонд одоогоор ороогүй байгаа зарим нэг хялбар байгуулалтаас ашиглан технологийн загвар гарж болно. А. Хавтгайн муруй байгуулах. Б. Гортигийн муруй шугам. 2, 3, 4 цэгээс баадуун муруй В. Лекалийн муруй шугам. Архимедийн баадуу, тойргийн эволвент байгуулалт

Г. Хавтгайн муруй ашиглан гадаргуу байгуулах. Д. Талтат гадаргуугийн байгуулалт

Е.Эргэлтийн гадаргуугийн байгуулалт, огтлолцол

Дүрслэх геометрийн агуулгаар координатын хавтгайн огторгуйн систем байгуулж биетийн загварыг тодорхойлж болно. Сайн туршлага: o o o Улаанбаатар хотын 61 дүгээр сургуулийн багш Пүрэвсүрэн сурагчдад ахуйн хэрэглээний гагнуурын сургалтын гарын авлага гарган сургалтад ашиглаж байна. Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн багш Бадамжав усан загварын сургуулийн хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Сүхбаатар аймагийн багш Сансарбаатар жижиг эдлэл зохион бүтээх хөтөлбөрт сургалтыг зохион байгуулан амжилттай явж байна. Зөвлөмж бичсэн: БМДИ-ийн арга зүйч Б.Баттулга БЗД-ийн 33-р сургуулийн багш Т.Ариунаа /зөвлөх/