МОНГОЛ ОРНЫ ЭНДЕМИК УРГАМАЛ МОНГОЛ ДОГАР- CARYOPTERIS MONGOLICA BGE.-ИЙГ IN VITRO НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛСЭН ДҮНГЭЭС

Σχετικά έγγραφα
МОНГОЛ ОРНЫ ЗАРИМ ЭМИЙН МӨӨГНИЙ ХИМИЙН НАЙРЛАГЫГ СУДАЛСАН ДҮН

1-Биотехнологи, үржүүлгийн тэнхим, МААБС, ХААИС, 2-Кантогийн их сургуулийн ХАА-н коллеж, БНВУ. *

МОНГОЛ ОРНЫ ХУСНЫ ҮЙСНЭЭС БЕТУЛИН, ЛУПЕОЛ ЯЛГАСАН СУДАЛГААНЫ ДҮН

Øèíæëýõ Óõààíû Àêàäåìèéí Ìýäýý 2010 îíû ¹02 (196)

БҮТЭН НАВЧИТ ХОНЛЭН (LAGOTIS INTEGRIFOLIA SCHISCHK)- ГООС ЯЛГАСАН ДИОСМЕТИНИЙ БҮТЦИЙН СУДАЛГАА

ПРОПАНТ ХӨӨСТ КАМЕРТ БҮРТГЭГДСЭН ХАРИМХАЙ БУС ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭР ҮҮССЭН ЭЕРЭГ ЦЭНЭГТ БӨӨМИЙГ ЯЛГАН ТАНИХ НЭГЭН БОЛОМЖ

O 8. ), жонш (KAlSi 3

ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ

Барилгын дулаалгын материалын шинэ стандартууд

Лекц 11. Карбон хүчлийн функциональт уламжлалууд. Оксихүчил

ХАР МОД /LARIX SIBIRICA Ldb./-НЫ МӨЧРИЙН БООМЫН НЯН /BACILLUS ANTHRACIS/-ГИЙН ЭСРЭГ ИДЭВХИТ НЭГДЛИЙН СУДАЛГАА

ЯМААН АНГАЛЗУУР (LAGOCHILUS ILICIFOLIUS Bge.) УРГАМЛЫН ХЛОРОФОРМЫН БҮЛЭГЛЭЛИЙН ХИМИЙН НАЙРЛАГЫН СУДАЛГАА

:xeu 2+ - ИЙГ ГАРГАН АВАХ БОЛОН ТҮҮНИЙ ГЭРЛИЙН ЦАЦАРГАЛТЫН СУДАЛГАА

Surveillance of drug-resistant bacteria among the pediatric patients. Background

Зохиогч: Ч. Ганбаатар Удирдагч: Доктор (Ph.D) Б. Батзолбоо. ШУТИС-Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Програмчлалын профессорын баг.

SOLITE SILVER БА RUIYU/OEM АККУМЛЯТОРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА. Б.Цэцэнхуар 1, Ц.Өлзийбаатар 2*

ªÐÕ ÄÝÄ Ó ÐÀÕ ÈÍÔËßÖÈÉÍ ÄÀÐÀÌÒ

МОНГОЛ ХОНИНЫ НООСНЫ БҮТЭЦ, ШИНЖ ЧАНАРЫГ ЭЛЕКТРОН МИКРОСКОПИЙН АРГААР СУДЛАХ

Говийн аймгуудад тохиолддог онош нь тодорхойгүй Адууны өвчний судалгаанд Б.Энхтайван, Г.Жавхлан, Б.Баттөр, Б.Батцэцэг

МОР2 ТӨСЛИЙН ЭКОЛОГИЙН СУДАЛГАА АВАХ ЕРӨНХИЙ ТОЙМ оны 6 сарын 13

Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв БАРИЛГЫН БИТҮҮМЖЛЭЛ ТҮҮНИЙГ ТООЦОХ БОЛОН ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ. Менежер: Б. Билгүүн

Физикийн даалгавар 10-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг (тест)

ARTICLES МОНГОЛЫН ГОВЬД АЖИГЛАГДСАН ШОРООН ШУУРГАНЫ ҮЕИЙН ТООСНЫ БОСОО УРСГАЛЫГ ҮНЭЛСЭН НЬ

802.11b утасгүй сүлжээн дээгүүр TCP протоколын дамжуулах чадамжийг үнэлэх математик загвар

Ерөнхий эмиттертэй транзисторт өсгөгч Унших материал

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо. (магадлалын сонгодог тодорхойлолт) AB = ( x x ) + ( y y ) ХУВИЛÁАР А ÍÝÃÄ ÃÝÝÐ ХЭСЭГ

ХАВДАР ЭСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД JSAP (JNK/STRESS- ACTIVATED PROTEIN KINASE-ASSOCIATED PROTEIN) УУРГИЙН ОРОЛЦОО

ИСЛАНД УЛСЫН БАГА ТЕМПЕРАТУРТАЙ, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ИЛЭРЦТЭЙ ТАЛБАЙ ДЭЭРХ ТЕМ БА МТ АРГУУДЫН ХЭРЭГЛЭЭ

Компьютерийн шинжлэх ухаан Computer science Натурал компьютер: онол ба хэрэглээ Natural computing: theory and aplication

Дан болон давхар урвуу дүүжингийн тэнцвэржилт

ARTICLES ХҮЧНИЙ ТРАНСФОРМАТОРЫН ЭВДРЭЛ ГЭМТЭЛ, ТҮҮНИЙГ ОНОШЛОХ АРГА ЗҮЙ

Компьютер графикийн файлын формат

АДРОНЫ КЛАСТЕРЫГ ЯЛГАХАД ЗОРИУЛСАН ПАРАМЕТРИЙГ ТОДОРХОЙЛСОН НЬ

ШАР ХАЛУУНЫ ГҮРЭМ-7 УЛАМЖЛАЛТ ЖОР БОЛОН ТҮҮНЭЭС БЭЛДСЭН НЭМЭЛТ-4 БЭЛДМЭЛИЙН ГЕНТАМИЦИНААР ӨДӨӨСӨН НЕФРОХОРДОЛТОНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Нэгэн өдрийн тархалтын судалгаа оны I/II сар, Монгол. Герман, Эссэний Их сургуулийн эмнэлэг, Проф. Валтер Попп

Химийн даалгавар 12-р анги оны хичээлийн жил. D. d судлах шингэн = m ус d ус

Хадан Дээрх Тамганы Дүрсийг Адууны Тамганы Дүрстэй Машин Сургалтын Аргуудаар Харьцуулах

ÑÍ 2. NH 2 -òîñíû õ èë 4-àìèíáóòàíû õ èë ÑÍ 3 ÑÍ ÑÍ 2 ÑÎÎÍ ÑÍ 2 ÑÍ 2 ÑÎÎÍ HOOC CH 2 CH COOH NH 2

MNS ISO TR 25107:2013

Хураангуй. Түлхүүр үг: микросателлит, митохондрийн ДНХ, кластер.

Õóðààíãóé. Түлхүүр үг: GPS тропосфер Монголд, усны уурын агууламж, агаар мандлын зайнаас тандалт

Валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ. Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлав.

Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга. Ц.Болд, Ч.Тамир /МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар/

Химийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил

ТУХАЙН ДИФФЕРЕНЦИАЛТ ТЭГШИТГЭЛ. Contents Bibliography 11 References 11 Index 12

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо = = 7. 1 AB BC AC AB BC AC. цэгийг дайрсан шулууны тэгшитгэл = ХУВИЛБАР А

ГУРАВДУГААР АЖИЛ Гэрлийн туйлшрал судлан Малюсын хуулийг шалгах

МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2018

Бодолт: ( ) ,2

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ C-н температур хэдэн кельвины температур болох вэ?. A. 281 B. 265 C. 8 D. 16 A B C. 726 D. 12

Физикийн даалгавар 8-р анги оны хичээлийн жил

Лекц 16 Гетероцагирагт нэгдэл

АРВАНГУРАВДУГААР АЖИЛ Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлох нь

ЗАРИМ СОРТЫН БУУДАЙ, ГУРИЛЫН ЧАНАРЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

S.PH102 Физик-2. Семинар 7. Сэдэв : Квант механикийн үндэс, Атомын физик. Тест оны намар

ARTICLES ФОТОЭМУЛЬСИЙН АРГААР ХЭМЖСЭН НЕЙТРОНЫ ЭНЕРГИЙН СПЕКТРИЙГ GEANT4 БАГЦ ПРОГРАМААР ЗАГВАРЧИЛЖ ХАРЬЦУУЛСАН НЬ

Тухайн Дифференциал Тэгшитгэл. Үүеэ Отгонбаяр

G2P Ангилах арга: Автоматаар ангилан ялгах арга буюу Монгол бичгийн дүрсийг ангилан кодлох арга

Химийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил

Appendix2.1-8 Training Handout for Emission Inventory & Diffusion Simulation ( )

МАТЕМАТИК ХУВИЛБАР D. 8x100. 8x100. 8x100

ЦАЙДАМ НУУРЫН ОРДЫН НҮҮРСНИЙ ХАЛУУНЫ БОЛОВСРУУЛАЛТ, ХАТУУ БА ШИНГЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СУДАЛГАА

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР

Физикийн хичээлийн даалгавар (үндэсний хөтөлбөр)

8x100. 8x100. 8x100. 8x100

Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө

МОНГОЛЫН МОБАЙЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ

Зорилго: Өмнөд Монголын тодорхой районы шүр ба изотопын судалгааны үр дүнг уялдуулан силур-девоны заагийг тогтоох.

Физикийн хичээлийн даалгавар (үндэсний хөтөлбөр)

7 Цаг уур, агаарын чанарын мониторингийн өгөгдлийн дүн шинжилгээ 7.1 Цаг уурын өгөгдлийн анализ

ЦАГААН УУЛЫН ДҮҮРГИЙН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ БА ПОЛИМЕТАЛЫН ХҮДЭРЖИЛТИЙН БАЙРШЛЫН ЗҮЙ ТОГТОЛ

Энэхүү жагсаалтын 2 дугаар хувилбар нь 2014 оны 9 дүгээр сарын 1-ны өдрөөс үйлчилж эхэлнэ.

Лекц:5 Эрсдэл, өгөөж ба түүхэн тоон мэдээлэл

орон нутгийн эдийн ЗАСАг, САнхүүгИйн САлБАРын Тойм Боловсруулсан: МБСГ, СХ-ийн эдийн засагч Ë.Дөлгөөн Удирдаж зөвлөсөн: МБСГ, СХ-ийн захирал Н.

Нэг. Курсын ажлын зорилго

МОНГОЛ ОРНЫ ЭРДЭСТ НУУРУУДЫН ЛИТИЙ, УРАНЫ СУДАЛГАА

Рекурсив Хамгийн бага Квадратын аргаар MIMO сувгийг дагах алгоритм

Тухайн Дифференциал Тэгшитгэл ба Түүний Нийтлэг Хэрэглээ

ЕВРОБЛОК -ИЙН ДАВУУ ТАЛУУД

г усанд 10 г давсыг уусгахад үүссэн уусмалын процентын концентрацыг бодож олно уу. A. 5% B. 10% C. 15% D. 20% E. 25%

Агуулга. Нүүрс ус. Моносахарид Гликозид, гликозидийн холбоо Дисахарид Полисахарид. Ангилал Нэршил

Монголд уул уурхайн өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэл хөдөө аж ахуйн салбарт хэрхэн нөлөөлж байгаа тухай

Монгол Улсын Нэгдсэн Түрүүлэгч Индикатор (НТИ, СLI) Др. Б. Эрдэнэбат

С.Бямбахорлоо (Доктор Ph.D, ММНБ, Аудитор, ТМЗ) СЭЗДСургуулийн ахлах багш

Эрүүл мэндийн лаборатори, 2013, 2

Пүрвээгийн АРИУНБОЛОР

III. Химийн бодисын харилцан үйлчлэл

Мал аж ахуйн үйлдвэрлэлд нэмүү өртөг нэмэгдүүлэх нь

GLEAR -Гэр хорооллын айлуудын цэвэр агаар Жижиг галлах системд тоосны шүүлтүүр хийх нь

ТААМАГЛАЛЫН ТОДОРХОЙ БУС БАЙДАЛ: ИНФЛЯЦИЙН ТААМАГЛАЛЫН FAN CHART, ТҮҮНД ҮНДЭСЛЭСЭН ШИНЖИЛГЭЭ

ДИНАМИК, НЬЮТОНЫ ХУУЛИУД, МАСС БА ИМПУЛЬС, ИМПУЛЬС ХАДГАЛАГДАХ ХУУЛЬ, ХҮЧНҮҮД, ХУВЬСАХ МАССТАЙ БИЕИЙН ХӨДӨЛГӨӨН, МАССЫН ТӨВ

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ Зүрх судасны өвчний хяналт ба менежментийг сайжруулахад

Уран олборлолт Танзани улсад ашигтай юу?

Дамжууллын гэмтэл ба Сувгийн. багтаамж. Оюутан юу эзэмших вэ:

Нягтруулга Multiplexing

ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, ЦАЛИНГИЙН СТАТИСТИК ШИНЖИЛГЭЭ

ХҮРЭЛ ТОГООТ 2013 БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ Зүрх судасны өвчний хяналт ба менежментийг сайжруулахад

Физикийн даалгавар 12-р анги оны хичээлийн жил

Transcript:

Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 52 No 2 (202) 2012 МОНГОЛ ОРНЫ ЭНДЕМИК УРГАМАЛ МОНГОЛ ДОГАР- CARYOPTERIS MONGOLICA BGE.-ИЙГ IN VITRO НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛСЭН ДҮНГЭЭС Д.Бямбасүх ШУА, Ботаникийн хүрээлэн, Ургамлын бичил үржүүлгийн лаборатори byambasukh@yahoo.com Хураангуй Caryopteris mongolica Bge. буюу Монгол Догарын үрийг ариутгаад гиббереллиний хүчил(гх) 0.5мг/л, 1мг/л, 2мг/л тус тус агуулсан болон дан МС(хяналт) тэжээлт орчин дээр соёолуулсан. ГХ 2мг/л агуулсан хувилбар нь хяналттай харьцуулахад 20 хувиар үрийн соёололтыг нэмэгдүүлсэн. 28 хоногтой цухуйцаас хажуугийн нахиа бүхий ишний үе болон үрийн талын хэсгийг эксплант болгон сонгон авч Бензиламинопурин(БАП) 1мг/л, БАП 2мг/л ба Индол-3-цууны хүчил(ицх) 0.3 мг/л, БАП 3мг/л концентрациар тус тус агуулсан, мөн Кинетин(КИН) 1мг/л, КИН 2мг/л ба α-нафталин цууны хүчил(нцх) 0.3мг/л, КИН 3мг/л ба НЦХ 0.4мг/л харьцаагаар тус тус агуулсан МС үндсэн тэжээлт орчинд өсгөвөрлөсөн. 21 хоногийн дараа найлзуур ургаж, нахиа олширсон байсан учир хэмжилт авч, 28 хоногийн дараа субкультур хийсэн. Нахиа үүсгэхэд хамгийн тохиромжтой орчны хувилбараар үрийн талын эксплант дээр 3 мг/л БАП, харин нахиа бүхий ишний үеийн эксплант дээр КИН=3мг/л, НЦХ=0.4мг/л өсөлтийн бодис агуулсан МС тэжээлт орчин байв. Үүссэн найлзууруудаа ямар нэг өсөлтийн бодис агуулаагүй ½ МС тэжээлт орчинд өсгөвөрлөхөд 7-10 хоногийн дараа үндэс үүсч эхэлж байсан бөгөөд 21-28 хоногт 95% нь үндэслэж байв. Түлхүүр үгс: Caryopteris mongolica Bge., Мурашиге, Скүүгийн(МС) тэжээлт орчин, Гиббереллиний хүчил, Бензиламинопурин, Кинетин, Индол-3-цууны хүчил, α-нафталин цууны хүчил, эксплант Удиртгал Монгол догар (Caryopteris mongolica Bge.) нь Догарын овог(verbanaceae)-т хамаардаг бөгөөд Монгол оронд зөвхөн нэг зүйл ургадаг[1]. Монгол догар (Caryopteris mongolica Bge.) нь Монгол орны эндемик зүйл бөгөөд Монгол, хойд Хятадад тархсан. Монгол догар (Caryopteris mongolica Bge.) нь Монгол орны Улаан ном (1997) [2], Улаан дансанд (2011) ховор, өртөмтгий гэсэн статустай орсон[3] ургамал юм. Уламжлалт анагаах ухаанд навч, цэцэгтэй газар дээрх хэсгээс бэлтгэсэн ханд, чанамал нь төрсний дараах цус алдалтыг зогсоох, умай агшиж хэвийн байдалд орох явцыг түргэсгэх, шээлгэх, судас нарийсгах, умайн гөлгөр булчингийн чангарлыг нэмэгдүүлэх зэрэг үйлдэлтэй. Төвдийн уламжлалт эмнэлэгт навч, цэцгийг хорхойноос үүсдэг өвчин, боом, адын өвчнийг дарахаар болон шархны өгөр хийгээд шар усыг хатаахаар хэрэглэдэг[4]. Шинэ залуу мөчир нь эфирийн тос 1.07%, флавоноид, сапонин, таннин, алкалоид, органик болон амин хүчлүүд, фенолт нэгдлүүд агуулдаг[5]. Ургамлын эдийн өсгөвөр буюу бичил үржүүлгийг томъёолбол ариун бөгөөд хяналттай нөхцөлд хатуу эсвэл шингэн - 23 -

Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2012 оны 02 (202) тэжээлт орчин дээр ургамлын эд, эрхтнийг ургуулж олшруулахыг хэлдэг[6]. Ховор бөгөөд устах аюулд өртсөн ургамлын генетик нөөцийг хадгалан авч үлдэх боломжтой хэд хэдэн аргууд байдаг. Жишээ нь: бичил үржүүлэг, үрийн соёололтыг зохиомлоор нэмэгдүүлэх, каллусаас ургамал нөхөн төлжүүлэх, үр хөврөлийг хадгалах, бичил залгалт хийх, хөлдөөн хадгалах гэх мэт[7]. Ургамлыг бичил үржүүлгээр үржүүлэх нь ургал эрхтнээр үржүүлэх уламжлалт арга боловч давуу талууд ихтэй, маш их анхаарал татсан альтернатив арга юм[7]. Мөн ургамлын бичил үржүүлэг нь ургамлыг их хэмжээгээр ургуулж, олшруулахад өргөн хэрэглэгддэг[6]. Ховор бөгөөд ашигт, эмийн ургамлыг хяналтгүйгээр ашигласнаас зарим төрөл зүйлд нь аюул нүүрлээд байна. Бид Монгол орны улаан номд орсон, эндемик зүйл Монгол догар буюу Caryopteris mongolica Bge.-г судалгааныхаа обьект болгон сонгон авсан. Энэ зүйл ургамлыг бичил үржүүлгийн аргаар зохиомол тэжээлт орчинд эдийн өсгөврийн аргаар хурдавчлан үржүүлснээр ургамлын нөөцийг нэмэгдүүлэх, байгаль цаг агаар, улиралын байдлаас шалтгаалахгүйгээр тухайн ургамлыг үржүүлэх, генийн материалыг хадгалах, их хэмжээгээр үйлдвэрлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Материал, арга зүй Үр соёолуулах өсөлтийн бодисын тохиромжтой хувилбар сонгох Монгол догарын үрийг 2011 оны намар Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, Хэрлэн Баян-Улаан уулын хажуугийн голын хөндийгөөс түүж бэлтгэсэн. Бид Монгол догар-caryopteris mongolica Bge.-ын эдийн өсгөврийн судалгааг эхлүүлэхдээ үрийг авч усаар сайтар угаагаад 70% этанолд 90 секунд байлгасан. Дараа нь 10% устөрөгчийн хэт исэлд 10 минут болгоод 5%-ийн натрийн гипохлоридийн уусмалд 20 минут байлгасан. Дараа нь ариун нэрмэл усаар 4 удаа зайлсан. Ариун үрнүүдээ агараар хатууруулсан(0.7%), гиббереллиний хүчил 0.5, 1, 2 мг/л концентрациар нэмсэн, рн=5,6 дээр тохируулж 121 С-д 15 минут ариутгасан МС үндсэн тэжээлт орчин(мурашиге, Скүүг, 1962)-д суулгаад 25 С-д 16 цагийн гэрэлтэй, 8 цагийн харанхуй нөхцөлтэй SPX-250B маркын инкубаторт тавьж соёолуулсан. 3 долоо хоногийн дараа цухуйцын өндөр, нахианы тоо зэрэг хэмжилтүүдийг авсан. Туршилтийг хувилбар тус бүр доод тал нь 5 давталттай хийсэн. Нахиа олшруулах өсөлтийн бодисын тохиромжтой хувилбар сонгох, үндэслүүлэх 4 долоо хоногтой цухуйцыг үрийн тал, нахиа бүхий ишний үе зайдамын хэсгээр ойролцоогоор 0.5-1 см урттай хэрчиж хуваагаад БАП, КИН тус бүр 1, 2, 3 мг/л концентрациар нэмсэн МС үндсэн тэжээлт орчинд эксплантуудыг өсгөвөрлөсөн. Өсгөвөрийг 25 С-д 16 цагийн гэрэлтэй, 8 цагийн харанхуй нөхцөлтэй гэрлийн инкубаторт ургуулсан. 3 долоо хоногийн дараа найлзуурын өндөр, нахианы тоо зэрэг хэмжилтүүдийг авсан. 4 долоо хоног бүр субкультур хийсэн. Найлзууруудаа үндэслүүлэхдээ ямар нэг өсөлтийн бодисгүй ½ МС тэжээлт орчинд найлзуураа суулгаад 25 С-д 16 цагийн гэрэлтэй, 8 цагийн харанхуй нөхцөлтэй гэрлийн инкубаторт өсгөвөрлөсөн. Туршилтыг хувилбар тус бүр доод тал нь 5 давталттай явуулсан. Үр дүн, дүгнэлт, хэлцэмж Үр соёолуулах тохиромжтой хувилбар сонгосон дүн Caryopteris mongolica Bge.-ын үрийг соёолуулах өсөлтийн бодисын тохиромжтой хувилбарыг сонгохын тулд гиббереллиний хүчлийн 3 өөр концентраци бүхий МС орчинг ашигласан. Туршилтын үр дүнг 1-р хүснэгтэнд харуулав. - 24 -

Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 52 No 2 (202) 2012 Үр соёолуулах тохиромжтой хувилбар сонгосон дүн Хүснэгт 1 Хувилбар Давталт 1 давталт дах үрийн тоо Нийт өсгөвөрлөсөн үр Соёолсон үрийн тоо Соёололт (%) 21 хоногийн дараа Дундаж өндөр (см) Нахианы тоо (дундаж) МС+0,5мг/л ГХ 7 7 49 21 42 3,69 2,6 МС+1мг/л ГХ 14 7 98 42 42,8 2,36 3,7 МС+2мг/л ГХ 27 7 189 113 59,7 3,72 3,3 Хяналт (МС) 5 7 35 14 40 1,27 3,5 Хяналтаар өсөлтийн бодисгүй дан МС тэжээлт орчныг хэрэглэсэн. Хувилбар тус бүр харилцан адилгүй давталттай, 1 давталтанд 7 үрийг өсгөвөрлөсөн. Өсөлтийн бодисууд нь үрийн соёололтонд хэрхэн нөлөөлж байгааг хүснэгтээс харахад хяналтанд үрийн соёололт 40 хувьтай байсан бөгөөд гиббереллиний хүчлийг 0,5 мг/л, 1 мг/л концентрациар нэмж өгсөн үед хяналттай бараг адил 42 хувьтай байна. Хяналт дах цухуйцын дундаж өндөр 1,27 см, нахианы тоо дунджаар 3,5 байсан. Харин гиббереллиний хүчлийг 2 мг/л концентрациар нэмж хэрэглэхэд үрийн соёололт нэмэгдэж 59 хувьд хүрчээ. Мөн тухайн хувилбар дах цухуйцын дундаж өндөр нь 3,72 см, нахианы тоо дунджаар 3,3 байна. Туршилтын үр дүнгээс үзэхэд 2 мг/л гиббереллиний хүчил нэмж хэрэглэсэн бүтэн МС тэжээлийн орчны хувилбар үр соёолуулахад илүү тохиромжтой байв. In vitro дах үрийн соёололтыг 21 хоногийн дараах байдлаар хувиар илэрхийлэн 1-р графикт харуулав. График 1. Caryopteris mongolica Bge.-ын үрийн соёололт. Нахиа олшруулах өсөлтийн бодисын тохиромжтой хувилбар сонгосон, үндэслүүлсэн дүн Caryopteris mongolica Bge.-ын цухуйцаас үрийн тал ба нахиа бүхий ишний хэсгийг эксплантаар хэрэглэн шинээр нахиа үүсгэх өсөлтийн бодисын 6 өөр хувилбар бүхий МС тэжээлт орчинд өсгөвөрлөн шинээр нахиа үүсэхийг нь шалгасан. Өсгөвөрлөснөөс хойш 4-6 хоногийн - 25 -

Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2012 оны 02 (202) дараагаас эхлэн шинээр нахиа үүсэж байгаа нь ажиглагдсан. Эксплантыг тэжээлт орчинд шилжүүлэн өсгөвөрлөснөөс хойш 21 хоногийн дараа найлзуурын өндөр, нахианы тоо гэсэн хэмжилтүүдийг нь авсан ба дундаж ± стандарт хазайлт байдлаар 2-р хүснэгтэнд харуулав. Хяналтаар ямар нэг өсөлтийн бодисгүй МС орчинг хэрэглэсэн бөгөөд үрийн талын эксплант дээр найлзуурын өндөр нь дунджаар 1.7±0.5см, нахианы тоо нь 9±2.5 байсан. Харин нахиа бүхий ишний эксплант дээр найлзуурын өндөр нь дунджаар 1.6±0.4см, нахианы тоо нь 7±1.4 байсан. Өсөлтийн бодисын хувилбаруудаас хамгийн сайн үр дүн үзүүлсэн хувилбарууд нь үрийн талын эксплант дээр БАП 3мг/л тэжээлт орчинд найлзуурын өндөр 1.85±1.1см, нахианы тоо 20±3.3, мөн КИН 2мг/л, НЦХ 0.3мг/л тэжээлт орчны хосолсон хувилбар дээр найлзуурын өндөр 2±0.9см, нахианы тоо 14,7±4ш байсан. Харин нахиа бүхий ишний үе зайдамын эксплантуудаас БАП 1мг/л орчинд найлзуурын өндөр дунджаар 2±0.8см, нахианы тоо 11.4±4, КИН 3мг/л, НЦХ 0.4мг/л хосолсон тэжээлт орчинд найлзуурын өндөр 2.5±0.8см, нахианы тоо 15±4 байсан. Найлзууруудаа үндэслүүлэхдээ ямар нэг өсөлтийн бодис агуулаагүй 1/2 МС тэжээлт орчинд суулгасан. Ингэхэд 7-10 хоногийн дараагаас эхлэн үндэс үүсч эхэлж байсан бөгөөд 21-28 хоногт үндэслэж байсан. Монгол догарын эд, эсийн өсгөвөр, генийн инженер, бичил үржүүлэг хийсэн гэсэн ямар нэг мэдээ, баримт бидэнд олдсонгүй. Харин Gong Li-Ping, Wang Rong нарын эрдэмтэд Caryopteris clandonensis дээр эдийн өсгөврөөр үржүүлэх судалгаа явуулж шинэ залуу мөчирнөөс авсан эксплант нь 85%-иас дээш амьдралттай бөгөөд 0.5 мг/л бензиладенин бүхий МС тэжээлт орчин найлзуур үүсгэхэд, 0.5 мг/л Нафталин цууны хүчил агуулсан МС тэжээлт орчин үндэслүүлэхэд хамгийн тохиромжтой байгааг тогтоожээ[8]. Мөн Zhang Yu-ling, Dong Xiao-hua нарын эрдэмтэд Caryopteris clandonensis дээр судалгаа явуулж бүтэн МС Бензиладенин 1,5 мг/л+ Нафталин цууны хүчил 0,5 мг/л харьцаатай өсөлтийн бодис агуулсан орчин эдийн өсгөвөр эхлүүлэхэд, мөн нахиа олшруулахад МС 1 мг/л Бензиладенин+ 0,5 мг/л Нафталин цууны хүчил агуулсан орчин хамгийн тохиромжтой байгааг тогтоожээ. Харин үндэслүүлэхэд 1/2 МС+ 0,5 мг/л Нафталин цууны хүчил, 1/2 МС+ 0,25 мг/л нафталин цууны хүчил эсвэл 1/2 МС+ 0,25 мг/л Индол бутилийн хүчил бүхий тэжээлт орчнууд тохиромжтой байсан[9] гэжээ. Бид цаашид бичил ургамлыг хөрсөнд дасгах, гадаа талбайд шилжүүлэх улмаар химийн найрлагын хувьд байгаль дээрх зэрлэг ургамлаас хэр зэрэг ялгаатай байгааг тогтоох судалгааг хийх зорилготой байна. Эксплантын төрөл Үрийн тал Шинээр нахиа үүсгэх тэжээлт орчинд өсгөвөрлөсөн дүн Өсөлтийн бодисын хувилбар, мг/л Хүснэгт 2 Хэмжилт (21 хоногийн дараа) Дундаж±стандарт хазайлт Өндөр, см Нахианы тоо, ш Хяналт 1,7±0,5 9±2,5 БАП 1 1,7±1,3 8,7±2,9 БАП 2+ИЦХ 0.3 1,5±0,9 12,1±4 БАП 3 1,85±1,1 20±3,3 КИН 1 2±0,8 13±4 КИН 2+НЦХ 0.3 2±0,9 14,7±4 КИН 3+НЦХ 0.4 1,8±0,5 9,5±2,8-26 -

Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 52 No 2 (202) 2012 Ишний үе зайдам Хяналт 1,6±0,4 7±1,4 БАП 1 2±0,8 11,4±4 БАП 2+ИЦХ 0.3 1±0,3 7,2±1 БАП 3 1,65±0,5 13,5±4 КИН 1 1,8±0,8 9,4±4 КИН 2+НЦХ 0.3 2,1±1 7±3 КИН 3+НЦХ 0.4 2,5±0,8 15±4 1-р зураг. КИН 1 мг/л орчинд ургасан найлзуур 2-р зураг. КИН 2 мг/л+ НЦХ 0.3 мг/л орчинд ургасан найлзуур Ашигласан бүтээлийн жагсаалт 1. Грубов В.И. Монголын гуурст ургамал таних бичиг, УБ, 2008, хуудас 254. 2. Монгол орны улаан ном, УБ, 1997, хуудас. 3. Mongolian Red List and Conservation Action Plans of Plants, Ulaanbaatar, 2011, page 118. 4. Лигаа У, Даваасүрэн Б, Нинжил Н. Монгол орны эмийн ургамлыг өрнө дорнын анагаах ухаанд хэрэглэхүй, УБ, 2005, хуудас 540. 5. Батхүү Ж, Санчир Ч, Болдсайхан Б. Монгол орны ашигт ургамлын зурагт лавлах, УБ, 2003 хуудас. 6. Ahloowalia B.S, Prakash J, Savangikar V.A and Savangikar C. Plant tissue culture Low cost options for tissue culture technology in developing countries. IAEA-TECDOC-1384, page 7-14. 7. Cheng Chang, Chang-Tesrn Chen, Yu-Chin Tsai and Wei-Chin Chang. A tissue culture protocol for propagation of a rare plant, Lilium speciosum Thunb. var. gloriosoids Baker Bot.Bull.Acad.Sin. (2000) 41:139-142. 8. Gong Li-ping, Wang Rong, Yang Gui-quan and Zhang Jin-zhi. Study on the rapid culture of Caryopteris clandonensis Arid zone research. 2007:02 9. Zhang Yu-ling, Dong Xiao-hua and Wang Zai-chuan. Tissue culture and plant regenerated of Caryopteris clandonensis Worcester gold. Northern horticulture, 2007: - 27 -

Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2012 оны 02 (202) IN VITRO PROPAGATION THE MONGOLIAN ENDEMIC PLANT CARYOPTERIS MONGOLICA BGE. Byambasukh D. 1 1 Laboratory of Plant Micropropagation, Institute of Botany, MAS byambasukh@yahoo.com Abstract Caryopteris mongolica Bge. is rare and endemic plant of Mongolia, which used in traditional medicine of various diseases. We have initiated in vitro propagation the Caryopteris mongolica Bge. from seeds. Seeds were surface sterilized by immersing in 70% ethanol for 90 sec, 10% hydro peroxide for 10 minutes and 5% sodium hypochlorite for 20 minutes. Finally, rinsed with sterile distilled water for 4 times. Sterilized seeds were germinated on MS medium supplemented with 0.5, 1, 2 mg/l gibberillic acid, respectively. Nodal segment and cotyledon explants from 4 weeks old seedling were cultured on the MS basal medium supplemented with benzylaminopurine(bap) 1 mg/l, BAP 2 mg/l and Indole acetic acid(iaa) 0.3 mg/l, BAP 3 mg/l, Kinetin(KIN) 1 mg/l, KIN 2 mg/l and Naphthalene acetic acid(naa) 0.3 mg/l, KIN 3 mg/l and NAA 0.4 mg/l concentrations, respectively. After 3 weeks, measured of shoot height and bud number and 4 weeks later subcultured in a same medium. High frequency multiple buds were formed on MS medium supplemented with BAP 3mg/l, from cotyledon explants, but KIN 3 mg/l and NAA 0.4 mg/l was best version of nodal segment explants. All shoots were cultured in the ½ MS basal without any growth regulators for induction of root. After 7-10 days, initiation of root form and 21-28 days later 95% of cultured shoots were rooted. Key words: Caryopteris mongolica Bge., MS basal medium, Gibberillic acid, Benzylaminopurine, Kinetin, Indole-3-acetic acid, α-naphthalene acetic acid, explants. - 28 -