Нэг. Курсын ажлын зорилго

Σχετικά έγγραφα
Барилгын дулаалгын материалын шинэ стандартууд

Зохиогч: Ч. Ганбаатар Удирдагч: Доктор (Ph.D) Б. Батзолбоо. ШУТИС-Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Програмчлалын профессорын баг.

ГУРАВДУГААР АЖИЛ Гэрлийн туйлшрал судлан Малюсын хуулийг шалгах

ЗАРИМ СОРТЫН БУУДАЙ, ГУРИЛЫН ЧАНАРЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

Компьютерийн шинжлэх ухаан Computer science Натурал компьютер: онол ба хэрэглээ Natural computing: theory and aplication

MNS ISO TR 25107:2013

Байгаль орчны бохирдлын талаар Япон улсаас авч хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны үнэлгээ

МОНГОЛ ХОНИНЫ НООСНЫ БҮТЭЦ, ШИНЖ ЧАНАРЫГ ЭЛЕКТРОН МИКРОСКОПИЙН АРГААР СУДЛАХ

Пүрвээгийн АРИУНБОЛОР

9 сар, 2016 Д М Л П Б Б Н

ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ

БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ. (суралцахуйн удирдамжийг удирдлага болгоно)

Ерөнхий эмиттертэй транзисторт өсгөгч Унших материал

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо. (магадлалын сонгодог тодорхойлолт) AB = ( x x ) + ( y y ) ХУВИЛÁАР А ÍÝÃÄ ÃÝÝÐ ХЭСЭГ

Монгол Улсын Нэгдсэн Түрүүлэгч Индикатор (НТИ, СLI) Др. Б. Эрдэнэбат

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ. Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлав.

ГАРЧГИЙН ТОВЪЁОГ ГАРЧГИЙН ТОВЪЁОГ... i ХҮСНЭГТЭН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ... iii ЗУРГАН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ... iv ХАВСРАЛТЫН ЖАГСААЛТ...

Киотогийн мэдээллийн төгсөлтийн дараахи их сургууль

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 13

SOLITE SILVER БА RUIYU/OEM АККУМЛЯТОРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА. Б.Цэцэнхуар 1, Ц.Өлзийбаатар 2*

Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө

ТУХАЙН ДИФФЕРЕНЦИАЛТ ТЭГШИТГЭЛ. Contents Bibliography 11 References 11 Index 12

802.11b утасгүй сүлжээн дээгүүр TCP протоколын дамжуулах чадамжийг үнэлэх математик загвар

НУТГИЙН ИРГЭДЭД ТҮШИГЛЭСЭН БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ ТӨСЛИЙН НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТ БОЛОН ҮР ДҮН

МОНГОЛ ОРНЫ ЭНДЕМИК УРГАМАЛ МОНГОЛ ДОГАР- CARYOPTERIS MONGOLICA BGE.-ИЙГ IN VITRO НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛСЭН ДҮНГЭЭС

ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ЗАГВАР

Ядуурлын Үнэлгээний Хуудас Монгол улс

Appendix1.4-3 Sustainable Capacity Development Mechanism (SCDM) matrix (7 th JCC)

Дан болон давхар урвуу дүүжингийн тэнцвэржилт

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо = = 7. 1 AB BC AC AB BC AC. цэгийг дайрсан шулууны тэгшитгэл = ХУВИЛБАР А

ЦАГААН УУЛЫН ДҮҮРГИЙН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ БА ПОЛИМЕТАЛЫН ХҮДЭРЖИЛТИЙН БАЙРШЛЫН ЗҮЙ ТОГТОЛ

МОНГОЛЫН МОБАЙЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ

ÍÄÝÑÍÈÉ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÎÐÎÎ EVIEWS 9 ÏÐÎÃÐÀÌÛÃ ØÈÍÆÈËÃÝÝÍÄ ÀØÈÃËÀÕ ÍÜ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ

Нэгдсэн халаалтын системийн Усан халаалтын зуухыг сайжруулах, шинэчлэх төсөл- -д хийсэн үзүүлэх магадлагаа, нотлогооны ажлын зарим туршлага

МОР2 ТӨСЛИЙН ЭКОЛОГИЙН СУДАЛГАА АВАХ ЕРӨНХИЙ ТОЙМ оны 6 сарын 13

С.Бямбахорлоо (Доктор Ph.D, ММНБ, Аудитор, ТМЗ) СЭЗДСургуулийн ахлах багш

7 Цаг уур, агаарын чанарын мониторингийн өгөгдлийн дүн шинжилгээ 7.1 Цаг уурын өгөгдлийн анализ

Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга. Ц.Болд, Ч.Тамир /МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар/

ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, ЦАЛИНГИЙН СТАТИСТИК ШИНЖИЛГЭЭ

Зорилго: Өмнөд Монголын тодорхой районы шүр ба изотопын судалгааны үр дүнг уялдуулан силур-девоны заагийг тогтоох.

МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2018

245 кв хүртэлх хэвтээ тэнхлэгт дундын

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА, ХӨГЖЛИЙН АЖИЛ

Байгаль нуурын сав газрын хил орчмын бага гүнтэй уст давхаргын газар доорх усны нөөц баялгийн өнөөгийн байдал ба хамгаалалт, менежмент

МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2017

Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүйн зөвлөмж /Суралцахуйн удирдамжийг удидлага болгоно/ Физик

ªÐÕ ÄÝÄ Ó ÐÀÕ ÈÍÔËßÖÈÉÍ ÄÀÐÀÌÒ

ГАЛИЛЕЙН ХАРЬЦАНГУЙ ЗАРЧИМ, ИНЕРЦИАЛ БИШ ТООЛЛЫН СИСТЕМ, ИНЕРЦИЙН ХҮЧНҮҮД, ХАРЬЦАНГУЙН ТУСГАЙ ОНОЛ, ЛОРЕНЦЫН ХУВИРГАЛТ БА ТҮҮНИЙ МӨРДЛӨГӨӨ

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 12

ЦХМ-ынЯпон улсын Байгаль орчны яам

Тухайн Дифференциал Тэгшитгэл ба Түүний Нийтлэг Хэрэглээ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ ЗӨВЛӨМЖ

Хувилбар - 3. ГЗ.33-ын үр дүнд үндэслэн шинэчлэв. Япон улсын Байгаль орчны яам Дэлхийн байгаль орчны стратегийн хүрээлэн

Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнийг томилох тухай

Валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл

ДИНАМИК, НЬЮТОНЫ ХУУЛИУД, МАСС БА ИМПУЛЬС, ИМПУЛЬС ХАДГАЛАГДАХ ХУУЛЬ, ХҮЧНҮҮД, ХУВЬСАХ МАССТАЙ БИЕИЙН ХӨДӨЛГӨӨН, МАССЫН ТӨВ

Монгол Улс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл

S.PH102 Физик-2. Семинар 7. Сэдэв : Квант механикийн үндэс, Атомын физик. Тест оны намар

8x100. 8x100. 8x100. 8x100

КИНЕМАТИК, МЕХАНИК ХӨДӨЛГӨӨН, ХУРД, ХУРДАТГАЛ, ЭРГЭХ ХӨДӨЛГӨӨН

Бодолт: ( ) ,2

Монголд уул уурхайн өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэл хөдөө аж ахуйн салбарт хэрхэн нөлөөлж байгаа тухай

LATEX 2ε-ийн гарын авлага

МОНГОЛ ДАХЬ БЭЛГИЙН ЦӨӨНХИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ Н. Анараа ЛГБТ Төв ТББ

:xeu 2+ - ИЙГ ГАРГАН АВАХ БОЛОН ТҮҮНИЙ ГЭРЛИЙН ЦАЦАРГАЛТЫН СУДАЛГАА

Appendix2.1-8 Training Handout for Emission Inventory & Diffusion Simulation ( )

Үндэсний СТАТИСТИК. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн улирал тутмын цахим сэтгүүл

Хавсралт дэх жилийн Япон дах сургалтын үр дүнгийн илтгэлийн материал (Зуух Бүртгэл Хяналтын Тогтолцоо (ЗБХТ))

ARTICLES ХҮЧНИЙ ТРАНСФОРМАТОРЫН ЭВДРЭЛ ГЭМТЭЛ, ТҮҮНИЙГ ОНОШЛОХ АРГА ЗҮЙ

Õóðààíãóé. Түлхүүр үг: GPS тропосфер Монголд, усны уурын агууламж, агаар мандлын зайнаас тандалт

8x100. 8x100. 8x100. 8x100

ПРОПАНТ ХӨӨСТ КАМЕРТ БҮРТГЭГДСЭН ХАРИМХАЙ БУС ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭР ҮҮССЭН ЭЕРЭГ ЦЭНЭГТ БӨӨМИЙГ ЯЛГАН ТАНИХ НЭГЭН БОЛОМЖ

АКТИВЫГ АНГИЛАХ, АКТИВЫН ЭРСДЭЛИЙН САН БАЙГУУЛЖ, ЗАРЦУУЛАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ U.MT101-МАТЕМАТИК I ХИЧЭЭЛИЙН СЕМИНАРЫН ЗӨВЛӨМЖ он

СуДАлгААны АЖИл. Товхимол-9

ТААМАГЛАЛЫН ТОДОРХОЙ БУС БАЙДАЛ: ИНФЛЯЦИЙН ТААМАГЛАЛЫН FAN CHART, ТҮҮНД ҮНДЭСЛЭСЭН ШИНЖИЛГЭЭ

ÄÎÒÎÎÄÛÍ ÍÝÄ ÍªËªªËªÃ Õ ÈÍ Ç ÉËÑÈÉÍ ØÈÍÆÈËÃÝÝ

Тухайн Дифференциал Тэгшитгэл. Үүеэ Отгонбаяр

АРВАНГУРАВДУГААР АЖИЛ Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлох нь

Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв БАРИЛГЫН БИТҮҮМЖЛЭЛ ТҮҮНИЙГ ТООЦОХ БОЛОН ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ. Менежер: Б. Билгүүн

Хамтарсан кредит олгох механизмын хүрээнд Магадлагаа, Нотологоо хийх талаар Төсөлд оролцогч талын олж мэдсэн зарим туршлага ЕЕС ХХК

Физикийн даалгавар 10-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг (тест)

Хадан Дээрх Тамганы Дүрсийг Адууны Тамганы Дүрстэй Машин Сургалтын Аргуудаар Харьцуулах

Рекурсив Хамгийн бага Квадратын аргаар MIMO сувгийг дагах алгоритм

11-р ангийн математикийн хөтөлбөр. 2-р хувилбар (2012/08/05)

1. Атомын нарийн нийлмэл бүтэц 19 -р зууны эцэс. Физикийн шинжлэх ухааны нээлтүүд Атомын бүтцийн загварууд Атомын бүтцийн онолууд

орон нутгийн эдийн ЗАСАг, САнхүүгИйн САлБАРын Тойм Боловсруулсан: МБСГ, СХ-ийн эдийн засагч Ë.Дөлгөөн Удирдаж зөвлөсөн: МБСГ, СХ-ийн захирал Н.

III. Химийн бодисын харилцан үйлчлэл

МИКРОКОНТРОЛЛЕРИЙН ХЯЛБАР ДАСГАЛУУД

АДРОНЫ КЛАСТЕРЫГ ЯЛГАХАД ЗОРИУЛСАН ПАРАМЕТРИЙГ ТОДОРХОЙЛСОН НЬ

ÑÍ 2. NH 2 -òîñíû õ èë 4-àìèíáóòàíû õ èë ÑÍ 3 ÑÍ ÑÍ 2 ÑÎÎÍ ÑÍ 2 ÑÍ 2 ÑÎÎÍ HOOC CH 2 CH COOH NH 2

MOR2 ДАТА МЕНЕЖМЕНТ & АНАЛИЗ ХИЙХ СУРГАЛТ СЕМИНАР. 6 сарын 17-18, 2013, Гео-Экологийн Хүрээлэн, Улаанбаатар хот, Монгол Улс

ИСЛАНД УЛСЫН БАГА ТЕМПЕРАТУРТАЙ, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ИЛЭРЦТЭЙ ТАЛБАЙ ДЭЭРХ ТЕМ БА МТ АРГУУДЫН ХЭРЭГЛЭЭ

ХДХВ, БЗДХ-ЫН ТАНДАЛТЫН СУДАЛГААНЫ ТАЙЛАН, 2011 МОНГОЛ УЛС

Физикийн хичээлийн даалгавар (үндэсний хөтөлбөр)

CЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА

ARTICLES МОНГОЛЫН ГОВЬД АЖИГЛАГДСАН ШОРООН ШУУРГАНЫ ҮЕИЙН ТООСНЫ БОСОО УРСГАЛЫГ ҮНЭЛСЭН НЬ

G2P Ангилах арга: Автоматаар ангилан ялгах арга буюу Монгол бичгийн дүрсийг ангилан кодлох арга

O 8. ), жонш (KAlSi 3

ARTICLES ФОТОЭМУЛЬСИЙН АРГААР ХЭМЖСЭН НЕЙТРОНЫ ЭНЕРГИЙН СПЕКТРИЙГ GEANT4 БАГЦ ПРОГРАМААР ЗАГВАРЧИЛЖ ХАРЬЦУУЛСАН НЬ

Transcript:

Нэг. Курсын ажлын зорилго - Судалгаа шинжилгээний арга зүйд сургах - Бие даасан үйл ажиллагааны дадал эзэмшүүлэх - Аливаа асуудалд үнэлэлт, дүгнэлт гаргах, өөрийн санал дүгнэлтээ илэрхийлэх Хоёр.Курсын ажлын сэдэв сонгож баталгаажуулах - Курсын ажлын сэдэв нь мэргэжлийн хичээлтэй холбоотой байна./шаардлагатай үед бусад чиглэлийн сэдэв байж болно/ - Тэнхим курсын ажил бичих сэдвийн жагсаалтыг гаргаж оюутнуудад санал болгоно. - Курсын ажлын сэдэв, удирдагч багшийг тэнхим Эрдмийн зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлнэ. Гурав. Удирдагч багш, гүйцэтгэгч оюутны үүрэг Удирдагч багшийн үүрэг - Удирдагч багш оюутанд онол арга зүйн зөвлөгөө өгнө. - Курсын ажлын агуулга, бүтцийг батална. - Зөвлөгөөний хэрэгжилтийг хянана. - Удирдагч багш оюутны ажлын үр дүнгээс хамаарч 30 хүртэлх оноог өгнө. Оюутны үүрэг - Оюутан сэдвээ сонгоно. - Удирдагчтай хамтран төлөвлөгөө гаргаж, баталсан төлөвлөгөө графикийн дагуу курсын ажлыг бичнэ. - Судалгаа шинжилгээ онол арга зүйд суралцана. - Бичилтийн явцыг удирдагч багшаар хянуулж, зөвлөлгөө авна. - Зөвлөгөөний дагуу засвар хийж, боловсронгуй болгоно. - Бичиж дууссан курсын ажлын хавтсан дээр удирдагчаар гарын үсэг зуруулж баталгаажуулна. - Цаг хугацаанд нь үнэлгээгээ тооцуулна. Жич: Удирдагч гарын үсэг зурснаар хамгаалалтанд орох эрх нээгдэнэ. Энэ журамд заасан үүргийг хангаагүй оюутныг хамгаалалтанд оруулахгүй. Курсын ажлын бүтэц, бүрдүүлэлт - Нүүр хуудас - Агуулга - Удиртгал / эрдэм шинжилгээний аппарат/ - Сэдвийн үндсэн агуулга - Дүгнэлт санал - Ном зүй

- Хавсралт Дөрөв. Курсын ажлын бичлэгийн стандарт 4.1.Бичлэг - Зэрэгцсэн өгүүлбэр болон гишүүдийг зааглахын тулд таслал тавина. - Өгүүлбэрийн дунд орсон таслалын дараа нэг зай авч өгүүлбэрийг үргэлжлүүлнэ. - Зохиогчийн нэрийн овгийн үсэг болон товчилсон үгийн ар талд нь цэг, таслал тавих - Өгүүлбэрийн төгсгөлд цэг тавьж тухайн хэсэг дууссаныг илэрхийлнэ. - Тухайн зүйлийг тодотгох, тоочих, иш татахад тодорхойлох цэг /:/ хэрэглэнэ. - Нүүр бүрийн баруун доод талд нь араб тоогоор дугаар тавина. /1/ - Курсын ажлын оршил хэсгээс эхлэн хуудсыг дугаарлана - Оршил, дүгнэлтийг дугаарлахгүй. - Бичлэг дотор орсон хүснэгт, зураг, бүдүүвч, график бүхий хуудас ерөнхий дугаарлалтад орно. - Томъёог equation дээр бичих, үсгийн хэмжээ 12рт, мөн томъёог эхнээс дугаарлаж хашилтанд бичих, томъёонд орсон үсэг тэмдэглэгээний тайлбарыг томъёо тус бүрийн дор бичих - Зураг, хүснэгтийг бичлэгт түүний тухай эхлэн дурьдсаны дараа тэр хэсэгт тодорхой нэр өгч, дугаарлаж оруулна. Жишээ нь: Хүснэгт 1.1. Төсвийн өсөлтийн харьцуулалт г. м. - Хавсралт материалыг тусад нь дугаарлана. Жишээ нь: Хавсралт 1, Хавсралт 2 г.м - Ишлэл, зүүлт, тайлбарыг 10 pt үсгийн хэмжээтэйгээр, мөр хоорондын зай нь 1 байхаар баруун талд нь бичнэ. - Зохиогчийн нэр, бүтээлийн нэр, боть эсвэл хэд дэх хэвлэл, хэвлэсэн газар, он, хуудасны дугаар зэргийг дурьдаж бичнэ. - Ном зүйг 12 pt үсгийн хэмжээтэйгээр, мөр хоорондын зай 1.5 р дараах дэс дарааллаар бичнэ. Монгол улсын үндсэн хууль Бусад хууль Хууль эрхийн актууд Нэг сэдэвт зохиол, судалгааны бүтээл, илтгэл өгүүллүүд Зохиогчийн нэрийн үсгийн дарааллыг баримтална. Хэрэв хамтын бүтээл, эмхэтгэл бол зохиолын нэрийн үсгийн дарааллыг баримтална. Ном зүйд эхлээд монгол хэл дээрх, дараа нь орос, англи болон бусад хэл дээрх бүтээлүүдийг жагсаан бичнэ. Сонин, сэтгүүлээс авсан материал

Вэб хуудас бусад эх сурвалжууд Гадаад хэл дээрх ном бүтээлийн нэрийг орчуулахгүй, уг хэл дээр нь бичих Агуулгад тухайн тайланд орсон бүлэг, зүйлсийн нэрийг дарааллын дагуу жагсааж бичнэ. - Гарчгийг тасалж бичихгүй, гарчгийн эцэст цэг тавихгүй. - Гарчиг, бүлэг сэдвийн гарчиг болон үндсэн бичлэг хоёрын хоорондох зай 2-3 см байна. - Бүлгийн нэрийг голлуулж эсвэл цаасны зүүн талаас зэрэгцүүлж / align Left / тод, том үсгээр / UPPERCASE/ бичнэ. Жишээ нь : ОРШИЛ - Бүлгийн доторх зүйлийг мөрний эхнээс 4 тэмдэгтийн зайнаас эхлэн бүлгийн нэрээс жижиг үсгийн хэмжээтэй бичих ба бүлэг, зүйлийн нэр хоорондын зай 1 мөр / single / хоорондын зайтай байна. Жишээ нь: НЭГ. АПУ ХК-НИЙ ТАНИЛЦУУЛГА 1.1. АПУ ХК-ний Удирдлага, зохион байгуулалт o Бүлэг бүр шинэ хуудаснаас эхлэн бичигдэнэ. o Бүлэг бүрийг бичлэгийн эхнээс дэс дараалан дугаарлаж бичнэ. Жишээ нь: НЭГ, ХОЁР г.м Бүлгийн хүрээнд зүйлийг дараах байдлаар дугаарлана.үүнд: 1.1, 1.2, 2.1, 2.2 г.м 4.2. Судалгааны ажлын дизайн Нүүр хуудсан дахь бичвэрийн дараалал Загвар 1 Сургуулийн нэр, лого. Курсын ажил Сэдвийн нэр Оюутны овог, нэр Удирдагчийн овог, нэр, эрдмийн зэрэг, цол Хотын нэр Гүйцэтгэсэн он СЭРҮҮЛЭГ ДЭЭД СУРГУУЛЬ Загвар 1

КУРСЫН АЖИЛ СЭДЭВ : ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ Удирдсан багш :... / доктор, дэд профессор/ Гүйцэтгэсэн :...мэргэжлийн ангийн оюутан... Д.Наранчимэг УЛААНБААТАР ХОТ 201... ОН 4.3.Курсын ажлын боловсруулалт А4 хэмжээтэй цаасан дээр, 11pt үсгийн өндөртэй, Arial фонтоор, 1.5 space line мөрөөр тохируулж, дээрээс 2см, зүүн талаас 3 см, баруун талаас 1.5 см, доод захаас 2см зайтай бичих ба дугаарыг хуудасны доод талд бичнэ.

Курсын ажил бичихдээ ашигласан, хэн нэгний бичиж туурвисан бүтээлийн хэсгийг ишлэл зүүлт хийж тэмдэглэнэ. Тав. Курсын ажлын бүтцийн агуулга./загвар/ Дээд боловсролын байгууллага дахь багшийн хөгжлийг удирдах арга зүйн зарим асуудал Удиртгал I бүлэг. Дээд боловсролын байгууллага дахь багшийн хөгжлийн арга зүй 1.1. Глобальчлалын үеийн боловсролын менежментийн тулгамдсан асуудал 1.2. Боловсролын байгууллагын хүний нөөцийн менежментийн орчин үеийн чиг хандлага 1.3. Дээд боловсролын байгууллага дахь багшийн хөгжлийг удирдах арга зүйн асуудал ΙΙ бүлэг. Дээд боловсролын байгууллагад багшийг хөгжүүлж ирсэн түүхэн сургамж ба өнөөгийн түвшинд хийсэн судалгаа, шинэчлэлийн арга зүй 2.1. Олон улсын түвшинд багшийг хөгжүүлж ирсэн түүхэн туршлага ба сургамж 2.2. Монголын боловсролын байгууллага дахь багшийн хөгжлийн эрх зүйн орчны төлөвшилд өгөх үнэлэлт 2.3. Монголын дээд боловсролын байгууллага дахь хүний нөөц, багшийн хөгжлийн удирдлагын практикт хийсэн судалгаа Дүгнэлт, санал Ном зүй Хавсралт УДИРТГАЛ Сэдвийг сонгосон үндэслэл Шинэ зууны нөхцөл дэх боловсролын менежментийн тогтолцоо,түүний дотор дээд боловсролын байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, өрсөлдөөнд ялалт авчрах гол зэвсэг бол хүний нөөцийг хөгжүүлж удирдах асуудал болж байна.xxi зууны дээд боловсролын байгууллага дахь хамгийн эмзэг, өөрчлөмтгий объект бол хөгжсөн хүнд хандах, нөлөөлөх менежментийн асуудал юм. Хүн, хүмүүсийн бүлэг танигдашгүй болон өөрчлөгдөж байгаа шалтгаан нь хүний харилцааны орчин улам бүр нээлттэй болж байна, хүмүүсийн оюун ухааны хөгжлийн хурдац эрчимтэй болсон.оюун ухаан хөгжих тусам хүн сэтгэл зүйн хувьд эмзэг болж байна. Ингэснээрээ тэд алдаж эхэлдэг. Орчин үеийн хүнийг удирдахад удирдлагад хүндрэл гарч байна.

20-р зууны төгсгөл, 21-р зууны зааг дээр дэлхийн хөгжилд глобаль хандлага хүчтэй болж байгаа өнөө үед дээд боловсролын байгууллагын хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бол хүний нөөцийн менежментийн шинэчлэл болж ирлээ.тийм учраас судлаачийн хувьд дээд боловсролын шинэчлэлд хувь нэмэр оруулах зорилгоор эрдэмтэн судлаачдын өнөөдрийн байдлаар судлаагүй байгаа хүний нөөцийн менежментийг судлах нь тулгамдсан асуудлуудын нэг болон дэвшигдэж байгаа юм. Сэдвийн судлагдсан байдал Хүний нөөцийн менежмент бол байгууллагын менежментийн нэг хэсэг бөгөөд хүмүүсийн хөдөлмөрийн үйл ажиллагаатай холбоотой асуудал болон ажиллагчдын байгууллагатай харилцах харилцаа юм. Хүний нөөцийн менежмент нь 20-р зууны 60,70 - аад оноос байгууллагын менежментэд биеэ даасан том чиглэл болж орж ирсэн. Гол нь бизнесийн байгууллага,төрийн байгууллагын салбарт маш хүчтэй орж ирсэн билээ Хүний нөөцийн менежментийн асуудал боловсролын салбарт 20-р зууны төгсгөл 21- р зууны заагт хамгийн их яригдах боллоо. Боловсролын салбарт хүний нөөцийн менежментийн асуудлыг тусгайлан судалсан судалгааны ажил ховор байна. Глобальчлалын үеийн Монгол улсын боловсролын хөгжлийн онол арга зүйн үндсэн асуудлуудаар сэдэвт бүтээлдээ доктор Н.Бэгз манай залуучууд дээд боловсролоос их зүйл хүсэн хүлээдэг боловч түүнийгээ тэр бүр авч чадахгүй байна гэсэн бодол тээж явдгийг оюутнуудын дунд 2001 онд явуулсан судалгаанаас дүгнэжээ. Багш бэлтгэх сургуулийн багш нарын хөгжлийн асуудлаар гаргасан Боловсролын хөгжлийн сургууль МННХ /Соросын сан/ -ийн хамтарсан төслийн хүрээнд Багш - 2005 төслийг хэрэгжүүлж буй эрдэмтэн багш нарын санал, дүгнэлт, МУИС ийн эрдэмтэн багш нарын боловсруулсан санал дүгнэлтүүд, Гэвч багшийн хөгжлийн асуудлаар дээд боловсролын сургалтын байгууллагын хувьд докторын түвшинд хамгаалсан ажил байхгүй байна. ШУТИС, МУИС ууд дээр онолын хувьд судалсан ажил магистрийн түвшинд тодорхой хэмжээгээр нэлээд хийгдэж байжээ. Сэдвийн судалгааны зорилго

Монголын дээд боловсролын байгууллагад профессор багшийг, мэдлэг чадвар бий болгох замаар хөгжүүлж мэдлэгийн менежментийг шинэчлэх арга замыг боловсруулахад оршино. Зорилтууд : - Дээд боловсролын байгууллагын удирдлага дахь хүний нөөцийн хөгжлийн орчин үеийн чиг хандлага, багшийн хөгжлийг удирдах арга зүйг харьцуулан судлах, - Монголын дээд боловсролын байгууллагад багшлах бүрэлдхүүний нөөцийг бий болгон хөгжүүлж ирсэн түүхэн туршлагыг судлах, - Дээд боловсролын байгууллагад багшийн хөгжлийг мэдлэг чадварын талаас нь үнэлэх шалгуур үзүүлэлтийн системийг боловсруулж мэдлэг чадварын хөгжлийн түвшинг үнэлэх, - Монголын дээд боловсролын байгууллагад багшийн хөгжлийг удирдаж мэдлэгийн менежментийг шинэчлэх, их, дээд сургууль, коллежийг суралцагч байгууллага болгон төлөвшүүлэх нэгэн хувилбар боловсруулах, Дэвшүүлж буй таамаглал Дээд боловсролын байгууллагын мэдлэгийн менежментийг шинэчилж, суралцагч байгууллага болгон төлөвшүүлсэн нөхцөлд багшийг хөгжүүлэх ажлыг удирдах таатай боломж бүрдэх ёстой. Судалгааны онолын үндэслэл Багш, түүний хөгжлийн тухай техникийн, шинжээчийн, экологийн гэсэн гурван үзэл баримтлал байна. Дэлхий нийтийн боловсролын чиг хандлагын дагуу багш, түүний хөгжлийн конструктивизмын онол дээр тулгуурласан экологийн үзэл баримтлалын хүрээнд багшийн хөгжлийн асуудлыг авч үзлээ. Экологийн үзэл баримтлалын үндэс нь багшийн хөгжил нь аяндаа явагдах үйл явц биш бөгөөд сургуулийн өдөр тутмын амьдралын тасралтгүй суралцах явц юм. Ажиллагсад нь хүссэн үр дүндээ хүрэх чадвараа байнга өргөжүүлдэг, шинэ санал санаачлагыг байнга дэмждэг, хүмүүс нь хамтран суралцах чиглэлд байнга суралцаж байдаг, тогтмол өөрчлөгдөж буй орчинд байгууллагын оршин тогтнож, хөгжих нэг чухал стратеги, удаан хугацааны турш хүмүүсийг эрч хүчтэй байлгах байнгын үйл ажиллагаа гэсэн суралцагч байгууллагын онолын үндэс нь судалгааны ажлын онолын үндэс болж байна. Судлах зүйл

Бидний судлах зүйл бол дээд боловсролын байгууллагын багшийн хөгжлийн асуудал юм. Судалгааны объект Багшийн хөгжлийг удирдах асуудал. Судалгааны арга Баримт бичиг судлах, анкет, ярилцлага, ажиглалт, харьцуулалт, математик боловсруулалт зэрэг болно. Судалгааны ач холбогдол Онолын хувьд Дээд боловсролын байгууллага дахь менежментийн шинэчлэлийг хүний нөөцийн хөгжлийн хүрээнд судалж суралцагч байгууллагыг бий болгон хөгжүүлэх онолын үндсийг боловсруулсан. Арга зүйн хувьд - Монголын дээд боловсролын байгууллагад багшийг хөгжүүлэх ажлыг удирдах арга замыг боловсруулсан, Дээд боловсролын байгууллагад мэдлэгийн менежментийг төлөвшүүлэх арга зүйн нэгэн хувилбарыг санал болгосон. Практикийн хувьд - Дээд боловсролын байгууллага дахь багшийн хөгжлийн түүхэн хандлагыг олон улсын ба үндэсний төвшинд тодорхой хэмжээгээр судалж үнэлгээ өгөхийг оролдсон. - Дээд боловсролын байгууллага дахь багшийн хөгжлийн эрх зүйн орчны төлөвшилтийн түвшинд үнэлэлт өгсөн. - Дээд боловсролын байгууллагад багшийн хөгжлийг удирдах арга зүйн нэгэн хувилбарыг боловсруулж санал болгосон. Судалгааны шинэлэг тал нь : 1. Багшийн хөгжлийн түвшинг үнэлж, түвшинг тодорхойлох оролдлого хийсэн. 2. Олон улсын болон үндэсний хэмжээнд багшийн асуудлаархи эрдэмтэд, судлаачдын судалгааны ажлыг харьцуулан судалж үнэлгээ хийх оролдлого хийсэн. 3.Дээд боловсролын байгууллагыг суралцагч байгууллага болгон төлөвшүүлэх арга зүйн нэгэн хувилбарыг санал болгосон.

Судалгааны агуулга Уг судалгааны ажил нь удиртгал, 3 бүлэг, дүгнэлт, ном зүй, хавсралтаас бүрдэж байна. Хэсгүүдийн тайлбар Удиртгал. Уг сэдвийг сонгосон үндэслэл (тулгамдсан асуудал болж буй ), судалгааны зорилго, зорилт болон боловсруулалт хийхэд ашиглагдсан арга зүй, курсын ажлын бүтцийн тухай бичнэ. Онолын хэсэг.тухайн сэдвийн онолын үндэслэл, үзэл баримтлалууд, холбогдох хууль эрх зүйн актуудыг харьцуулан уг асуудлын мөн чанар, онцлогийн талаар судалж тусгасан байна. Судалгааны хэсэг.цуглуулсан тоо баримт, мэдээ мэдээлэлд тодорхой судалгааны аргуудыг ашиглаж хийсэн шинжилгээ судалгааны үр дүнг хүснэгт, график, схемээр харуулж, үйл явцын учир шалтгаан, үр дагавар, уялдаа холбоо хамаарлын талаар цэгцтэй тодорхойлж гаргасан байна. Энд сонгосон сэдвийн хүрээнд өнөөгийн байдал, хөгжлийн зүй тогтол, цаашдын чиг хандлагыг тодорхойлж бичнэ. Дүгнэлт,санал. Онолын үндэслэлтэй, практик ач холбогдлыг дүгнэж тэмдэглэхийн зэрэгцээ цаашдын хөгжлийн чиг хандлагыг бичиж, саналаа дэвшүүлсэн байна. Ном зүй. Курсын ажил бичихэд ашигласан ном сурах бичиг, хууль эрх зүйн акт, сэтгүүл, судалгааны ажлууд, вэб сайт, бүтээлийã зохиогчдын нэр, хэвлэсэн он, хэвлэсэн байгууллага гэсэн дарааллаар дугаарлан бичнэ. Хавсралт. Курсын ажлын үндсэн агуулгыг тодруулсан туслах материалууд болох санал асуулга, жишээ баримт, өөрийн боловсруулсан хэрэглэгдэхүүн зэрэг багтана. Зургаа. Курсын ажлын хамгаалалт а. Тэнхмээс тогтоосон хугацаанд багш нарын комисс курсын ажлыг хамгаалуулж дүгнэнэ. Хамгаалтад ирээгүй болон хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд дахин шалгалтын журмын дагуу хамгаалж болно. б. Курсын ажлын онол арга зүйн түвшин, тавьсан зорилгоо шийдвэрлэсэн байдал, агуулгын уялдаа холбоо, судалгааны боловсруулалт, бичвэрийн стандарт хангасан байдал зэргийг харгалзан үнэлж оноогоор дүгнэнэ. в. Курсын ажлыг дүгнэх аргачлал: Долоо. Үнэлэх журам Үүнд : А. Удирдагч багш - 30 оноо

- Оюутны идэвх оролцоо, судлаач байх хандлага -10 оноо - Курсын ажлыг гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, түүний хэрэгжилт-10 оноо - Удирдагч багшийн өөрийн шалгуур-10 оноо Б. Комисс Тэнхимийн урьдчилсан хамгаалалт-20 оноо Тэнхим шалгуураа тодорхойлон 20 онооны үнэлгээний задаргааг хийнэ. Курсын ажлын хамгаалалт Бичилт - 30 оноо - Онолын үндэслэл - 10 оноо - Судалгаа, мэдээлэл боловсруулалт - 10 оноо - Стандарт хангасан байдал /Бичилт, үг үсгийн алдаа, найруулга зүй/ 5 оноо - Цаашдын чиг хандлага -5 оноо Хамгаалалт - 20 оноо - Илтгэх чадвар, РР боловсруулалт - 10 оноо - Асуулт /Сэдвийн хүрээнд олж авсан мэдлэг, чадварын цар хүрээ/ -10 оноо Удирдагч багш, оюутны хамтын ажиллагааны төлөвлөгөө Хийгдэх ажил Хугацаа / зарим мэргэжилд хугацаа өөр байж болно/ 1. Сэдвээ баталгаажуулна IV сар 2. Удирдагч багш томилогдож төлөвлөгөө батлагдана V сар 3. Сэдвийн агуулгыг товлож, судлах материалын жагсаалт V сар гаргана. 4. Зуны амралтаар онол судалж баримт, мэдээлэл цуглуулан VI-VIII сар тэмдэглэл хийнэ. /КА-н 1-р шат/ 5. Баримт мэдээлэл дээр ажиллана. IX-X сар 6. Курсын ажлын бичилт хийнэ. IX- X сар 7. Тэнхимийн урьдчилсан хамгаалалт /КА-н 1-р шат/ X сар 8. Боломж ОЭШБХуралд илтгэлээ хэлэлцүүлнэ III сар 9. Зөвлөгөөний дагуу засвар хийж боловсронгуй болгоно. XI-XII сар 10. Курсын ажлын хамгаалалт /КА-ын 2-р шат/ I сар