БАЯЖУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ

Σχετικά έγγραφα
Барилгын дулаалгын материалын шинэ стандартууд

245 кв хүртэлх хэвтээ тэнхлэгт дундын

Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв БАРИЛГЫН БИТҮҮМЖЛЭЛ ТҮҮНИЙГ ТООЦОХ БОЛОН ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ. Менежер: Б. Билгүүн

Пүрвээгийн АРИУНБОЛОР

МОНГОЛ ХОНИНЫ НООСНЫ БҮТЭЦ, ШИНЖ ЧАНАРЫГ ЭЛЕКТРОН МИКРОСКОПИЙН АРГААР СУДЛАХ

MNS ISO TR 25107:2013

ЕВРОБЛОК -ИЙН ДАВУУ ТАЛУУД

ДИНАМИК, НЬЮТОНЫ ХУУЛИУД, МАСС БА ИМПУЛЬС, ИМПУЛЬС ХАДГАЛАГДАХ ХУУЛЬ, ХҮЧНҮҮД, ХУВЬСАХ МАССТАЙ БИЕИЙН ХӨДӨЛГӨӨН, МАССЫН ТӨВ

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо = = 7. 1 AB BC AC AB BC AC. цэгийг дайрсан шулууны тэгшитгэл = ХУВИЛБАР А

Монгол Улсын Нэгдсэн Түрүүлэгч Индикатор (НТИ, СLI) Др. Б. Эрдэнэбат

САЙНШАНДЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК-д ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭР БОЛОН БОРДООНЫ ХИМИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ БОЛОМЖ

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 13

ARTICLES ХҮЧНИЙ ТРАНСФОРМАТОРЫН ЭВДРЭЛ ГЭМТЭЛ, ТҮҮНИЙГ ОНОШЛОХ АРГА ЗҮЙ

Физикийн даалгавар 10-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг (тест)

ГУРАВДУГААР АЖИЛ Гэрлийн туйлшрал судлан Малюсын хуулийг шалгах

МОНГОЛЫН МОБАЙЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ

ТУХАЙН ДИФФЕРЕНЦИАЛТ ТЭГШИТГЭЛ. Contents Bibliography 11 References 11 Index 12

SOLITE SILVER БА RUIYU/OEM АККУМЛЯТОРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА. Б.Цэцэнхуар 1, Ц.Өлзийбаатар 2*

Õóðààíãóé. Түлхүүр үг: GPS тропосфер Монголд, усны уурын агууламж, агаар мандлын зайнаас тандалт

ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ

Компьютерийн шинжлэх ухаан Computer science Натурал компьютер: онол ба хэрэглээ Natural computing: theory and aplication

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо. (магадлалын сонгодог тодорхойлолт) AB = ( x x ) + ( y y ) ХУВИЛÁАР А ÍÝÃÄ ÃÝÝÐ ХЭСЭГ

Валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл

ªÐÕ ÄÝÄ Ó ÐÀÕ ÈÍÔËßÖÈÉÍ ÄÀÐÀÌÒ

Дан болон давхар урвуу дүүжингийн тэнцвэржилт

802.11b утасгүй сүлжээн дээгүүр TCP протоколын дамжуулах чадамжийг үнэлэх математик загвар

ЗАРИМ СОРТЫН БУУДАЙ, ГУРИЛЫН ЧАНАРЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө

Зохиогч: Ч. Ганбаатар Удирдагч: Доктор (Ph.D) Б. Батзолбоо. ШУТИС-Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Програмчлалын профессорын баг.

ГАЛИЛЕЙН ХАРЬЦАНГУЙ ЗАРЧИМ, ИНЕРЦИАЛ БИШ ТООЛЛЫН СИСТЕМ, ИНЕРЦИЙН ХҮЧНҮҮД, ХАРЬЦАНГУЙН ТУСГАЙ ОНОЛ, ЛОРЕНЦЫН ХУВИРГАЛТ БА ТҮҮНИЙ МӨРДЛӨГӨӨ

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ. Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлав.

Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга. Ц.Болд, Ч.Тамир /МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар/

Рекурсив Хамгийн бага Квадратын аргаар MIMO сувгийг дагах алгоритм

Тухайн Дифференциал Тэгшитгэл ба Түүний Нийтлэг Хэрэглээ

КИНЕМАТИК, МЕХАНИК ХӨДӨЛГӨӨН, ХУРД, ХУРДАТГАЛ, ЭРГЭХ ХӨДӨЛГӨӨН

8x100. 8x100. 8x100. 8x100

ТЭЭВРИЙН СТАТИСТИКИЙН АРГАЧЛАЛ

Ерөнхий эмиттертэй транзисторт өсгөгч Унших материал

GLEAR -Гэр хорооллын айлуудын цэвэр агаар Жижиг галлах системд тоосны шүүлтүүр хийх нь

Appendix1.4-3 Sustainable Capacity Development Mechanism (SCDM) matrix (7 th JCC)

Байгаль орчны бохирдлын талаар Япон улсаас авч хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны үнэлгээ

Тухайн Дифференциал Тэгшитгэл. Үүеэ Отгонбаяр

Барилгын эрчим хүчний паспортыг хөтлөх тайлбар, хавсралтууд

МОР2 ТӨСЛИЙН ЭКОЛОГИЙН СУДАЛГАА АВАХ ЕРӨНХИЙ ТОЙМ оны 6 сарын 13

8x100. 8x100. 8x100. 8x100

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 12

Хавсралт Эрчим хүч хэмжнэлтийн лекцийн материал

Физикийн даалгавар 9-р анги оны хичээлийн жил

Компьютер графикийн файлын формат

S.PH102 Физик-2. Семинар 7. Сэдэв : Квант механикийн үндэс, Атомын физик. Тест оны намар

Лекц:5 Эрсдэл, өгөөж ба түүхэн тоон мэдээлэл

Физикийн хичээлийн даалгавар (үндэсний хөтөлбөр)

Мицубиши Корпорацийн. Library. Корпорацийн мэдээллийн сан

S.PH102 Физик-2. Семинар 2. Сэдэв : Цахилгаан соронзон индукц. Тест оны намар

Appendix2.1-8 Training Handout for Emission Inventory & Diffusion Simulation ( )

:xeu 2+ - ИЙГ ГАРГАН АВАХ БОЛОН ТҮҮНИЙ ГЭРЛИЙН ЦАЦАРГАЛТЫН СУДАЛГАА

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2017 ТАНИЛЦУУЛГА Schedule of Services

Физикийн даалгавар 8-р анги оны хичээлийн жил

ПРОПАНТ ХӨӨСТ КАМЕРТ БҮРТГЭГДСЭН ХАРИМХАЙ БУС ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭР ҮҮССЭН ЭЕРЭГ ЦЭНЭГТ БӨӨМИЙГ ЯЛГАН ТАНИХ НЭГЭН БОЛОМЖ

Бодолт: ( ) ,2

АДРОНЫ КЛАСТЕРЫГ ЯЛГАХАД ЗОРИУЛСАН ПАРАМЕТРИЙГ ТОДОРХОЙЛСОН НЬ

ТААМАГЛАЛЫН ТОДОРХОЙ БУС БАЙДАЛ: ИНФЛЯЦИЙН ТААМАГЛАЛЫН FAN CHART, ТҮҮНД ҮНДЭСЛЭСЭН ШИНЖИЛГЭЭ

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, тохируулгад ашиглаж буй хэмжих хэрэгсэл, багаж төхөөрөмжийн судалгаа НЭГ. ҮНДЭСЛЭЛ

Физикийн хичээлийн даалгавар (үндэсний хөтөлбөр)

АРВАНГУРАВДУГААР АЖИЛ Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлох нь

С.Бямбахорлоо (Доктор Ph.D, ММНБ, Аудитор, ТМЗ) СЭЗДСургуулийн ахлах багш

ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, ЦАЛИНГИЙН СТАТИСТИК ШИНЖИЛГЭЭ

Киотогийн мэдээллийн төгсөлтийн дараахи их сургууль

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ ЗӨВЛӨМЖ

Хөтөлбөрийн загвар. Физик 11-р анги. Хувилбар 1

орон нутгийн эдийн ЗАСАг, САнхүүгИйн САлБАРын Тойм Боловсруулсан: МБСГ, СХ-ийн эдийн засагч Ë.Дөлгөөн Удирдаж зөвлөсөн: МБСГ, СХ-ийн захирал Н.

СуДАлгААны АЖИл. Товхимол-9

ЦАГААН УУЛЫН ДҮҮРГИЙН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ БА ПОЛИМЕТАЛЫН ХҮДЭРЖИЛТИЙН БАЙРШЛЫН ЗҮЙ ТОГТОЛ

2012/05/23 / ХАВАР/ Радио Холбооны Системүүд J.RC215. a. 48 хиймэл дагуул, 8 тойрог зам b. 24 хиймэл дагуул, 6 тойрог зам

Физикийн даалгавар 12-р анги оны хичээлийн жил

ИСЛАНД УЛСЫН БАГА ТЕМПЕРАТУРТАЙ, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ИЛЭРЦТЭЙ ТАЛБАЙ ДЭЭРХ ТЕМ БА МТ АРГУУДЫН ХЭРЭГЛЭЭ

ÄÎÒÎÎÄÛÍ ÍÝÄ ÍªËªªËªÃ Õ ÈÍ Ç ÉËÑÈÉÍ ØÈÍÆÈËÃÝÝ

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ C-н температур хэдэн кельвины температур болох вэ?. A. 281 B. 265 C. 8 D. 16 A B C. 726 D. 12

Физикийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг( Тест )

Химийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил

МОНГОЛ ОРНЫ ЗАРИМ ЭМИЙН МӨӨГНИЙ ХИМИЙН НАЙРЛАГЫГ СУДАЛСАН ДҮН

СЭЛЭНГЭ МӨРНИЙ САВ ГАЗРЫН ГОЛ МӨРНИЙ УСНЫ ЧАНАРЫН АЖИГЛАЛТ ХЭМЖИЛТИЙН НЭГДСЭН ХӨТӨЛБӨР

МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2018

МОНГОЛ ОРНЫ ЭНДЕМИК УРГАМАЛ МОНГОЛ ДОГАР- CARYOPTERIS MONGOLICA BGE.-ИЙГ IN VITRO НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛСЭН ДҮНГЭЭС

Монголд уул уурхайн өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэл хөдөө аж ахуйн салбарт хэрхэн нөлөөлж байгаа тухай

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ Зүрх судасны өвчний хяналт ба менежментийг сайжруулахад

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ ҮНЭТ ЦААСААР ХИЙХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ

Байгаль нуурын сав газрын хил орчмын бага гүнтэй уст давхаргын газар доорх усны нөөц баялгийн өнөөгийн байдал ба хамгаалалт, менежмент

J.RC322 Бичил долгионы хэрэгсэл Хувилбар B. Хувилбар B.

Хадан Дээрх Тамганы Дүрсийг Адууны Тамганы Дүрстэй Машин Сургалтын Аргуудаар Харьцуулах

БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ. (суралцахуйн удирдамжийг удирдлага болгоно)

МИКРОКОНТРОЛЛЕРИЙН ХЯЛБАР ДАСГАЛУУД

Хавсралт2.4-7 УХЗ ны сургалтанд зориулсан дүрс бичлэгийн бүтэц

7 Цаг уур, агаарын чанарын мониторингийн өгөгдлийн дүн шинжилгээ 7.1 Цаг уурын өгөгдлийн анализ

Surveillance of drug-resistant bacteria among the pediatric patients. Background

Лекц 11. Карбон хүчлийн функциональт уламжлалууд. Оксихүчил

Хамтарсан кредит олгох механизмын хүрээнд Магадлагаа, Нотологоо хийх талаар Төсөлд оролцогч талын олж мэдсэн зарим туршлага ЕЕС ХХК

II бүлэг. Химийн элементийн геохимийн тархалт

Уран олборлолт Танзани улсад ашигтай юу?

Õàâòãàé òýãø ºíöºãò ìåòàëëûí êîìïëåêñ íýãäýë äýõ õàëàëöàà. 1-р хэсэг

Transcript:

мби коул энд минералс техноложи гмбх БАЯЖУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ

ТУЛГУУР ЧАНАР ЗАРЧИМУУД МААНЬ ҮРГЭЛЖ ХЭВЭЭРЭЭ МБИ КОУЛ ЭНД МИНЕРАЛС ТЕХНОЛОЖИ ГМБХ Готтфрийд-Хагены гудамж 20, 51105 Кёльн хот, Герман улс Утас: +49 221 99892 700 info@mbe-cmt.de www.mbe-cmt.de 1. Print run 1000 Concept and Design Affairen-Gestaltung.de Paper EuroBulk Printed by Kettler Verlag, Bönen Printed in Germany 2011

НҮҮРС, АШИГТ МАЛТМАЛ БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮД МБИ КОУЛ ЭНД МИНЕРАЛС ТЕХНОЛОЖИ ГМБХ УРЬДНЫ ХУМБОЛДТ ВЕДАГ КОУЛ ЭНД МИНЕРАЛС ТЕХНОЛОЖИ ГМБХ ШИНЭ НЭР, ШИНЭ ӨНГӨ. 150 жилийн түүхэн туршдаа бид өөрчлөлт хэмээх үйл явцыг хэдэнтээ туулсан билээ. Өөрчлөн байгуулагдаж, өөр нэртэй болж, зарим бизнесээ худалдахын зэрэгцээ шинэ бизнест хөрөнгө оруулж ирсэн. Үндсэн мөн чанарын хувьд бид өөрийн онцгой чадвар болох техник, технологи үйлдвэрийн болоод байгууламжид гол анхаарлаа хандуулдаг компани тэр л хэвээрээ. Өөр аль нэг салбарт удаах байр эзлэх бус харин байнгын судалгаа, хөгжүүлэлт хийх замаар мэргэшсэн чиглэлийнхээ зах зээлд техникийн тэргүүлэгч байр сууриа хадгалахыг бид эрхэмлэн ажилладаг. 07 БАТАК ТУНААХ ТӨХӨӨРӨМЖ 09 ЖОНС 11 ПЕРМОС 13 ПНЬЮФЛОТ 17 РОМЖИГ 19 ХҮНДРҮҮЛСЭН УС 22 КАЛИБРАТОР 23 БУТЛАГЧ ТӨХӨӨРӨМЖ 23 НУНТАГЛАХ ТЭЭРЭМ 25 ПАЛЛА 26 ШИГШҮҮР 27 VBL ДОРГИУРТ ТЭЖЭЭГЧ 27 ДОРГИУРТ ШИГШҮҮРТЭЙ ЦЕНТРИФУГ 28 ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАР ХҮРЭЭ 29 СУДАЛГАА, ХӨГЖЛИЙН ТӨВ 31 БОРЛУУЛАЛТЫН ДАРААХ ҮЙЛЧИЛГЭЭ Танай компанийн үйлдвэрлэл, боловсруулалтын шаардлагад нийцсэн, зах зээл дэх хамгийн шилдэг машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэх явдал бидний чин хүсэл юм. Чухам тийм учраас бид өнгөрсөн хугацаанд нэр төрийг маань өндөрт өргөж ирсэн тэр л хүмүүс болоод технологио онцлон анхаардаг бөгөөд цаашид ч тийн анхаарсан хэвээр байх болно. Энэхүү товхимолд бид та бүхэнд технологиудаа танилцуулах, тэгснээр компаний нэр, таних тэмдэгний маань өнгө шинэчлэгдсэн боловч ГОЛ ТУЛГУУР ЗАРЧИМУУД МААНЬ ҮРГЭЛЖ ХЭВЭЭРЭЭ гэдгийг ойлгож мэдээсэй гэж хүссэн билээ. Ийм л учраас бидэнд ирээдүйд гарч болох өөрчлөлтүүдэд нээлттэй байх шалтгаан бүхэн байдаг юм. Тогтвортой байдал бидний үйл ажиллагааны гол цөм хэвээр байх болно. Зарим машин, тоног төхөөрөмж маань зах зээлд өөрчлөлт авчирсан байхад зарим нь өмнөх загваруудыг төгс төгөлдөржүүлсэн. Европоос Австрали, Африкаас Америк эсхүл Азид гэхчлэн дэлхийн өнцөг булан бүрт суурилагдаж, хүнд даацын ажил хийж гүйцэтгэсээр ирсэн. Энэхүү ажил үүргийг гүйцэтгэх, шаардлагатай үр дүнд хүрэхийн тулд бид хоёр төрлийн дарамт ачааллыг даван ажиллаж чадахуйц машин тоног төхөөрөмжийн загвар боловсруулж, үйлдвэрлэдэг. Энэ нь нэг талаас материалын эсэргүүцлийн хүч юм. Үй олон тонн нүүрс, ашигт малтмалыг хэдэн арван жил боловсруулсан дадлагаас үүдэн материал болоод нарийвчилсан тохиргоонд тавигдах хамгийн өндөр шаардлагыг тодорхойлж авсан билээ. Эдгээр шаардлагыг манай зохион бүтээх хөгжлийн хэлтэс чиг баримжаа хэмжээс болгож баримталдаг. Нөгөө талаас, бид алдаа эндэл эсхүл зогсонги байдлыг хэзээ ч үл өршөөх олон улсын зах зээлийн дарамтад байдаг. Олон жилийн турш бид салбартаа манлайлагч нь байсаар ирсэн бөгөөд энэхүү байр сууриа ямагт хадгалахыг зорьдог билээ. Энэ зорилгодоо хүрэхэд бизнес орчинд гарч буй өөрчлөлтөд бэлэн байх ёстой байдаг юм. Үүний зэрэгцээ бид хамгийн сайн хийж чаддаг зүйл болох нүүрс, ашигт малтмал боловсруулалтын бэлтгэл ажиллагаа түүнчлэн шаардагдах машин, тоног төхөөрөмж буюу гол үйл ажиллагаандаа төвлөрөх ёстой байдаг. Бид баяжуулалтын иж бүрэн үйлдвэр, мөн ажиллаж буй үйлдвэрт нэмэлт өргөжүүлэлт эсхүл өөрчлөлт, тохиргоо хийх системийн загварыг боловсруулдаг. Анхлан зөвлөгөө өгөхөөс эхлээд үйл ажиллагаа эхлэх хүртэлх алхам бүрт бид захиалагч тантай зэрэгцэн ажиллана. Холбогдох технологийн эрэг боолт, бүрдэл хэсэг бүрт нэг бүрчлэн, нарийвчлан мэргэшсэн мэргэжилтнүүдээ л бид тухайн ажилд томилдог. Зарим нь технологио төгс төгөлдөржүүлэх оргилуун хүсэлтэй байхад нөгөө зарим нь машин тоног төхөөрөмжийн эгнэшгүй хүч чадлыг бахдан бишрэн урам зоригтоо хөтлөгдөн ажилладаг. Биднийг хөдөлгөгч хүчин юунаас ч үүдэлтэй бай, энэ нь илүү өндөр чанартай машин тоног төхөөрөмж зохион бүтээхэд биднийг хөтөлдөг билээ. ТАНИЛЦУУЛГА 03

Төмрийн хүдэр баяжуулах БАТАК тунаах төхөөрөмж 05

Нүүрс баяжуулалтын БАТАК тунаах төхөөрөмж / ажиллагааны үндсэн зарчим Нүүрс баяжуулах БАТАК тунаах төхөөрөмж / энгийн схем Төмрийн хүдэр баяжуулалтын БАТАК тунаах төхөөрөмж /энгийн схем

БАТАК ТУНААХ ТӨХӨӨРӨМЖ НҮҮРС, АШИГТ МАЛТМАЛ БАЯЖУУЛАЛТ Тунаах төхөөрөмж нь ашигт малтмал баяжуулалтын хамгийн эртний төхөөрөмжийн нэг юм. Өнгөрсөн зууны турш өөрчлөгдөж сайжирсаар ирсэн БАУМ тунаах төхөөрөмж нь нүүрс баяжуулалтын практикт нүүрс цэвэрлэх түгээмэл, үр ашигтай арга болон тогтжээ. Зардал багатай, үр ашиг илүүтэй баяжуулалтын аргын эрэлт өссөн нь дөчөөд жилийн өмнөөс баяжуулах технологийг эргэж нэг харахад хүргэснээр овор ихтэй тунаах төхөөрөмжийг үйлдвэрлэх, хянах шинэ технологи гарч ирэн тунаан баяжуулах төхөөрөмжийн шинэ загварууд бий болжээ. Боловсронгуй болсон доороос лугшилттай БАТАК шинэ тунаах төхөөрөмж нь БАУМ-тай харьцуулахад бүтээмжийн хувьд харьцангуй давуу юм. Шигшүүрийн доор хэд хэдэн хийн камер байрладаг тул агаарын лугшилтыг жигд хуваарилах нөхцөл бүрдүүлснээр энгийн БАУМ төхөөрөмжөөс өндөр хүчин чадал, илүү нарийн ялгалт хийх боломжтой болжээ. Үүний зэрэгцээ, БАТАК тунаах төхөөрөмж нь автомат удирдлагатай, лугшилтын хэмжээг маш олон хувилбараар өөрчлөх шинэ төрлийн хийн клапантай юм. БАТАК тунаах төхөөрөмж нь бусад тоног төхөөрөмжтэй харьцуулахад овор багатай цомхон тул цагт баяжуулах нэгж тонн бүтээгдэхүүний хувьд онцгой хүчин чадалтай бөгөөд өргөнийг нь 8 метр хүртэл тохируулах боломжтой (хамгийн том нь 150 мм-ийн хэмжээтэй тэжээлийн түүхий нүүрс 1,000 тонныг цагт баяжуулах хүчин чадалтай). Магнетит хэрэглэдэг хүндрүүлсэн устай орчинд нүүрс баяжуулах хуучин технологи нь төмрийн хүдрийн нөөцийг гарзаддаг гэж үздэг улс орнуудад БАТАК тунаах төхөөрөмж нь нүүрс угаах эн тэргүүний сонголт нь болдог. БАТАК тунаах технологийг төмрийн хүдрийн аж үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлж, нийлмэл бүтэцтэй том болон жижиг ширхэгтэй хүдрийг өндөр нягтшилтайгаар баяжуулж зах зээлд борлогдох агууламжтай бүтээгдэхүүн болгоход ашиглаж байгаа бөгөөд ядуу агуулгатай төмрийн хүдрийг үр ашигтай баяжуулагч тоног төхөөрөмж гэж үзэх улс дамнасан төслийн тоо улам бүр нэмэгдэж байна. БАТАК тунаах төхөөрөмжийн хэрэглээ нь нүүрс, төмрийн хүдрээр үл хязгаарлагдах бөгөөд хүндийн жингээр нь тунгаан ялгаж болох бүх төрлийн ашигт малтмалыг баяжуулахад хэрэглэж болдог. Цагаан тугалгын хүдэр, шатдаг занар, элс, хайрганы баяжуулалтад амжилттай ашиглаж буй жишээнүүд олон байгаа бөгөөд БАТАК тунаах төхөөрөмжийг алтны хүдэр, алмааз, зэсийн хүдрийг урьдчилан баяжуулах, дахин боловсруулах үйлдвэрлэлд хүнд ба хөнгөн хэсгүүдийг маш үр ашигтайгаар ялгах ч боломжтой гэдгийг лабораторийн туршилтаар нотлоод байна. Нүүрс баяжуулалтын БАТАК тунаах төхөөрөмж Кёльн хот дахь манай компанийн судалгаа, хөгжлийн төвийн туршилтын БАТАК тунаах төхөөрөмж НҮҮРС, АШИГТ МАЛТМАЛ 07

Тээвэрлэлтэд бэлтгэсэн ЖОНС сепаратор ЖОНС сепараторын ховилтой хавтангууд

ЖОНС НОЙТОН, ӨНДӨР ЭРЧИМТ СОРОНЗОН СЕПАРАТОР ЖОНС нь нам гүйдлээр өндөр соронзон хүч үүсгэн ховилтой хавтанд давхцуулах замаар соронзон талбайн өндөр туйлшрал үүсгэдэг. ЖОНС соронзон сепараторын онцлог нь цомхон хэрнээ өндөр бүтээмжтэй учир жижиг байгууламжид ажиллах бололцоо бүрдсэний зэрэгцээ үйл ажиллагаа, засвар арчилгааны бага зардлаар хамгийн үр ашигтай ажиллах баталгааг бий болгодог. Жижиг хэмжээтэй (-1мм) сул соронзон чанартай ашигт малтмалыг ч соронзон бус ашигт малтмалаас нойтон аргаар ялгана. Үйл ажиллагааны хүрээнд энэ нь соронзон чанартай ашигт малтмал болох гематит, пирротин, жоншны төмөрлөг, ильменит, хромын хүдэр, мангаан, гянт, цайр, тантал/ниоби, никель, молибден болон бусад сул соронзон чанартай эрдсээс соронзон баяжмал үйлдвэрлэдэг. Эсвэл шилний элс, апатит, шавар, танар, явшир, хээрийн жонш, нүүрс, хайлуур жонш, нефелин, барит, бал чулуу, боксит, касситерит зэргээс хольцыг салгах замаар соронзон бус ашигт малтмалын чанарыг сайжруулж болно. Эсвэл суурь хөрсний хурдас, хаягдал хүдрээс уран, алт, цагаан алт, хром, мангаан зэрэг ашигт малтмал, төмрийн шаар, шавдас, биотит, цагаан гялтгануур, төмрөөр хучигдсан жижиг хэсгүүд, анар, төмрийн силикат, эвэр хуурмаг, халтмар зэрэг хольцыг салгах нэмэлт боловсруулалтад урьдчилсан баяжуулалт болдог. Ерөнхийдөө тэжээл нь сайтар хольсон 100% 1 мм-ээс бага жижиг хэсэгтэй зуурмаг байх боловч онцгой тохиолдолд өөрөөр сонгож болно. АШИГТ МАЛТМАЛ 09

Нойтон баяжуулалтын ПЕРМОС соронзон сепаратор

ПЕРМОС ДУНД ЭРЧИМТ СОРОНЗОН ЦИЛИНДР СЕПАРАТОР Задгай Өнцөгтэй Соронзон Систем (ЗӨСС) болон том диаметртэй, цилиндр хэлбэртэй, тогтмол сепараторын соронзон талбайн хүч нь цилиндрийн гаднах гадаргууд 0.7 Тэсла-гаас их байж болдог нь том, жижиг ширхэгтэй, дунд зэргийн соронзон шинж чанартай материалыг хуурай, нойтон соронзон ялгалтын аргаар ангилах боломж олгодог. ПЕРМОС төрлийн эдгээр соронзон сепараторууд нь соронзон туйлын өөр өөр тусгай чиглэлтэй, неодимум-төмөр-бор NdFeb хайлшаар хийсэн, бөх бат хавтантай байдгаараа онцлогтой. Ховилтой, бүрхүүлт цилиндрт ердийн цахилгаан соронзон сепаратораар бүдүүн ширхэгтэй, сул соронзон чанартай аж үйлдвэрийн ашигт малтмалыг нойтон аргаар ангилахад мөн ашиглаж болно. Нойтон баяжуулалтын ПЕРМОС сепаратор Хуурай баяжуулалтын ПЕРМОС сепаратор Шинжилгээний ажилд зориулсан туршилтын нойтон баяжуулалтын ПЕРМОС төхөөрөмж НҮҮРС, АШИГТ МАЛТМАЛ 11

Чилийн зэсийн хүдэр баяжуулах үйлдвэрт ашиглаж буй ПНЬЮФЛОТ ийн тогоо ПНЬЮФЛОТ ТУРШИЛТЫН ТӨХӨӨРӨМЖ MБИ Коул энд Минералс Техноложи ГмбХ нь шинэ болон ажиллаж буй үйлдвэрт туршилтын ажил хийхэд зориулсан залгуур, ажиллах систем бүхий 20 тонны контейнерд суурилуулсан дэлхийн аль ч оронд хүргэх боломжтой бага оврын туршилтын үйлдвэр төхөөрөмжтэй. Энэхүү туршилтын төхөөрөмж нь үйлдвэрлэлийн ПНЬЮФЛОТ-той харьцуулан судлахад үр дүн нь 1:1 өсөлтийн харьцаатай байгаа нь батлагдсан.

ПНЬЮФЛОТ НҮҮРС, АШИГТ МАЛТМАЛЫН ХӨӨСРҮҮЛЭН ХӨВҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ Хөөсрүүлэн хөвүүлэх төхөөрөмжийн тогоо нь тасралтгүй урсах агаар, зутанг хольж, тогоо руу орох үед шаардлагатай хэмжээтэй агаарын хөөсөнцрөөр зутанд тэжээлт хийх зарчмаар ажилладаг. Энэ нь жижиг хэсэг болон хөөсөнцрүүд хоорондоо мөргөлдөх тоог боломжит хамгийн дээд хэмжээнд хүргэдэг. Хийжүүлэгчийг босоо төв хоолойд суурилуулна. Зутанг эхлээд тогоон дээр байрлах төв хоолойд бэхэлсэн хийжүүлэгч рүү урсгана. Хийжүүлсний дараа зутан нь төв хоолойгоор урсан тогооны доод хэсэгт байрлах дээш харсан үзүүртэй түгээгчийн хошуугаар гарч дээш хөвнө. ПНЬЮФЛОТЫГ: зэсийн хүдэр, хар тугалга / цайрын хүдэр, никелийн хүдэр зэрэг сульфид өнгөт металлын хүдэр, төмрийн хүдэр, зэсийн ислийн хүдэр, цагаан тугалганы хүдэр зэрэг ислийн хүдэр, фосфат, магнезит, хайлуур жонш, кварц, шохойн чулуу зэрэг аж үйлдвэрийн ашигт малтмал, калийн давс, чулуун давс, кизерит зэрэг давст эрдэс, нүүрс, цаасан болон хуванцар хаягдал дахин боловсруулах, хүхэргүйжүүлсэн хорт хийн тортог, гөлтгөний хаягдал зэрэг хөөсрүүлэн хөвүүлэх ердийн флотацыг ашигладаг баяжуулалт бүрт хэрэглэж болдог. ПНЬЮФЛОТ камерын баяжуулалтын давуу талууд: жижиг хэсгүүд болон хөөсөнцрийн хамгийн оновчтой барьцалдалгааны дүнд металлын гарц өндөртэй агаарын хийг нарийвчлалтай удирдсанаар өргөн сонголттой эгц хүч бага тул дахин булингартахгүй Эдийн засгийн хувьд давуу тал: холигч байхгүйн зэрэгцээ хатууруулсан керамик зэрэг орчин үеийн материал хэрэглэдгийн ачаар элэгдэл бага зөвхөн нэг ширхэг насос ашиглах тул эрчим хүчний хэрэглээ бага өөрөө ажиллагч хийжүүлэгч технологитой тул шахсан агаарын хэрэгцээ гарахгүй зутанг ялгалтын саванд хийхээс өмнө жижиг хэсгүүд, хөөсөнцрүүдийг хооронд нь барьцалдуулах тул урвалжийн хэрэглээ буурахаас гадна тогооны тоо ч багасна ПНЬЮФЛОТ нь төрөл бүрийн хэмжээтэй (300 μм-т 0 1,000 μм хэмжээгээр хуримтлагдах) хөөсөнцөр үүсгэх тул бүх хэрэглээнд ижил загвартай тогоо тохирно Ашиглалтын давуу талууд: доороос дээш урсах эргэлтээр хөөсрүүлэлт нь уян хатан, тэнцвэртэй явагддаг тохируулгатай галуун хүзүү, хөөс бөөгнөрүүлэгч бүхий хөөсрүүлэгчийн оновчтой удирдлага агаарын эзэлхүүн, даралт, тогооны түвшин зэрэг ашиглалтын үзүүлэлтүүдийг шуурхай хянах энгийн удирдлага Бат бөх хийцтэй, тэжээлийн өөрчлөлтөд мэдрэмтгий биш НҮҮРС, АШИГТ МАЛТМАЛ 13

Нүүрс угаах БАТАК тунаах төхөөрөмж, жижиг ширхэгтэй нүүрсний шигшүүр, усгүйжүүлэгч шигшүүр 15

ЭНЭТХЭГТ РОМЖИГ ТУНААХ ТӨХӨӨРӨМЖӨӨР ЦАХИЛГААН СТАН- ЦЫН НҮҮРС БАЯЖУУЛЖ БАЙГАА НЬ. Хөдөлгөөнт шигшүүр бүхий РОМЖИГ тунаах төхөөрөмжийн давуу чанарыг, урьд өмнө нь түүхийгээр нь түлдэг байсан нүүрсийг баяжуулж эрчим хүчний нүүрс гарган авахад ашиглаж болно. РОМЖИГ тунаан баяжуулах төхөөрөмж нь цахилгаан станц руу тусгайлан тээвэрлэх зардлыг хэмнэж, илчлэг нь нэмэгдсэн түүхий материалаар хангадаг. Түүгээр ч зогсохгүй, уурын тогооны элэгдлийг багасна. Жишээлбэл, Энэтхэгийн Бина дахь ил уурхайгаас гаргаж авсан 45%-ийн үнслэгтэй түүхий нүүрсийг бутлалтын төв системд 400 мм-ийн хэмжээтэй болгож бутлаад 30 мм-ийн хэмжээгээр шигшдэг. 30-400 мм-ийн том хэсгийг гурван зэрэгцээ РОМЖИГ төхөөрөмжөөр хүнд болон хөнгөнөөр нь ялгана. 31%-ийн үнслэг агуулсан хөнгөн хэсэг (-1.9 кг/дм 3 ) болон 41%-ийн үнсний агууламжтай түүхий нүүрсийг 34%-ийн үнслэгтэй холимог бүтээгдэхүүн болгож цахилгаан станцад нийлүүлдэг.

РОМЖИГ АНХАН ШАТНЫ ХАЯГДАЛ ЯЛГАЛТ. Анхны РОМЖИГ буюу хөдөлгөөнт шигшүүртэй тунаах төхөөрөмжийг 1985 онд 30 400 мм-ийн хэмжээтэй түүхий нүүрснээс хаягдал ялгахаар үргэлжилсэн ажиллагаатай, ажлын хүнд горимтой Герман улсын Эмил Мэйриш-ийн нүүрсний уурхайд амжилттай туршсан билээ. 2.0 м өргөнтэй РОМЖИГ нь түүхий нүүрсний тэжээлийн хэмжээ жигд бус болох, хаягдлын агуулга өөрчлөгдөх үед ч гэсэн хаягдлыг ялгана. Хаягдлын гарц 90%-иас илүү байж ч болдог. Тэжээлийн дээд хэмжээ нь цагт 400 тонн байна. РОМЖИГ нь усыг нэмж цэвэршүүлэх шаардлагагүйгээр битүү эргэлтийн системээр ажилладаг. Ялгасан бүтээгдэхүүнд наалдаж гадагшилсан усыг л дахин сэлбэх хэрэгтэй. Иймд, усны хэрэглээ нь 0.03 м 3 /тонноос илүүгүй, эрчим хүчний хэрэглээ нь 0.2 квц/тонноос бага байдаг. РОМЖИГ нь урьдчилсан бэлтгэл шатны хувьд дараах хэд хэдэн давуу талтай: жижиг ширхэгтэй нүүрсийг бага үйрүүлэх уруу урсах бүтэцийн оновчтой шаталбартай (өөрөөр хэлбэл, бүтээмж болоод үр ашгийн хувьд); үнсний агууламж бага; машин, тоног төхөөрөмжийн элэгдэл бага; эрчим хүчний тусгай хэрэглээ бага учир нь энгийн баяжуулах ажиллагаа эхлэхээс өмнө том ширхэгтэй хэсгийг ялгасан байдаг. ТОМ ШИРХЭГТЭЙ ТҮҮХИЙ НҮҮРСИЙГ ШАВРААС ЯЛГАХ ХӨДӨЛГӨӨНТ ШИГШҮҮР БҮХИЙ РОМЖИГ ТУНААХ ТӨХӨӨРӨМЖ. РОМЖИГ нь 30 400 мм хэмжээтэй том ширхэгтэй түүхий нүүрсний анхан шатны хаягдал ялгалтад зориулан бүтээсэн дан тусгаарлагчтай машин юм. Тунаалт нь усан сан дотор явагдах бөгөөд гидр ажиллагаатай дамнуургыг өргөж буулгах замаар тэжээл дэх ялгах материалыг задалдаг. Дамнуургын хөдөлгөөн болон налуугийн даралтын үр дүнд материал шилжиж хөдөлнө. Хаягдал нь тогтоогч ирмэгтэй өнхрүүшээр дамжин гарна. Дамнуургын дээшлэх хөдөлгөөний үед үүссэн шингэний даралт нь дамнуурга дээр хуримтлагдсан хаягдлын давхаргын зузааны тусгал болдог. Уг хэмжээсийг хаягдал гаргагч өнхрүүшийн эргэлтийн хурдыг хянах хувьсагч болгож хэрэглэдэг. Ялгасан нүүрсийг гулсуураар гаргана. РОМЖИГ-т ялгасан хаягдлыг уурхайн ашигласан карьерт хадгалснаар хаягдал зөөх, нөхөн сэргэлтийн зам, карьерыг хаягдлаар дүүргэх нөхөн сэргэлтийн нэмэгдэл ажил багасч байгаль орчинд үзүүлэх хэд хэдэн нөлөөллийг бууруулах ач холбогдолтой. НҮҮРС 17

3 1 1 2 6 5 10 12 15 4 11 11 4 7 13 7 8 14 8 9 9 1 Хаягдал гаргах хутгуурт хүрд 2 Нүхтэй хавтангууд 3 Тургиур 4 Ялгах тасалгаа 5 Хаягдал гаргах гулсуур 6 Баяжмал гаргах төхөөрөг 7 Хөтлөгч 8 Тулгуур 9 Чиглүүлэгч өнхрүүш 10 Гаргах төхөөргийн хөтлөгч 11 Хийн даралтаар бэхэлсэн нягтруулагч жийргэвч 12 Угаах тэжээл 13 Хүндрүүлсэн ус 14 Хаягдал 15 Баяжмал

ХҮНДРҮҮЛСЭН УС ХҮНДРҮҮЛСЭН УСТАЙ ТЭСКА ЯЛГАГЧ БОЛОН ЦИКЛОНООР НҮҮРС БАЯЖУУЛАХ НЬ ТЭСКА ялгагчийг нүүрс, хүдэр баяжуулахад хэрэглэдэг. Хүндрүүлсэн устай ялгалтыг нарийн ширхэгтэй чулуулгийн хатуулаг болон усанд хийж гүйцэтгэдэг. Тийм төрлийн шингэн зуурмаг дотор хувийн жин ихтэй хэсгүүд нь ёроолдоо тунаж, нүүрс зэрэг хувийн жин багатай хэсгүүд нь хөвдөг. ТЭСКА ялгагч гэдэг нь ялгах тасалгааг жийргэвчээр бэхэлсэн удаан эргэлттэй хутгуурт хүрд юм. Хаягдлын хутгуурт хүрд нь хаягдлыг салгаж зөөх нүхэлсэн хавтангууд бүхий тасалгаануудтай юм. Баяжигдсан бүтээгдэхүүн нь хамагч хүрд рүү хөвөн урсдаг. ЕРДИЙН ХИЙЦТЭЙ ХАРЬЦУУЛАХАД, ТЭСКА ЯЛГАГЧ НЬ ДАРААХ ОНЦЛОГ ТАЛУУДТАЙ: Эргэлтэт хутгуурт хүрд ба суурин ялгах тасалгааны орох, гарах хэсгийн хооронд хийн даралтаар бэхэлсэн гулгах жийргэвч нь зуурмагийг дугуй болон хөтлөгч хэсгүүд рүү орохоос сэргийлдэг. Энэхүү бүтэц нь хутгуурт хүрдний дотоод диаметртэй бараг дүйцэх усан сангийн өргөнийг өөрчилдөггүй. ТЭСКА Ялгагч нь ашиглахад хялбар. Ялгах тасалгаа, баяжмалыг гаргах хэсгийг харахад саад болох зүйл байхгүй. Хаягдал гаргах гулгуурыг баруун, зүүн аль ч талд буюу тэжээлтийн урсгалын чиглэлд эсхүл эсрэг тийш нь байршуулж болдог. Хутгуурт хүрдний дээр байрлах тохиргоотой тургиур нь зуурмагийн хамгийн доод хэсэгт хэрэгцээгүй бөөгнөрөл үүсэхээс сэргийлж доошоо чиглэсэн урсгал үүсгэхэд түлхэц өгдөг. Үүний зэрэгцээ, уг өвөрмөц онцлог нь хүнд биетийн үе давхарга үүсэхээс зайлсхийхэд нөлөөлдөг. Дээр тоймлон тодорхойлсон ажиллагааны зарчим нь жижиг хэмжээтэй материалыг өндөр нарийвчлалтай ялгах баталгаа болдог. Энд тодорхойлсон хүндрүүлсэн усны гаралтыг дээрээс нь ажлын шингэн оруулах замаар эрчимжүүлдэг. Ялгагчийн оролт дахь усан сангийн өргөний дагуу суурилуулсан тургиураар урсгалыг байнга үргэлжлүүлж байдаг. ТЭСКА ялгагчийн онцгой чанаруудын нэг нь ялгагчийн эзэлхүүнд эзлэх усан сангийн хамгийн оновчтой ашиглалт юм. Оролт, ялгах тасалгаа, хаягдлын хутгуурт хүрд зэрэг элэгдэлд өртөмтгий бүрдэл хэсгүүдэд керамик хавтанцар бэхлэх замаар ТЭСКА ялгагчийг элэгдлээс хамгаалдаг. НҮҮРС 19

БАТАК тунаах төхөөрөмж болон хүндрүүлсэн устай циклоноор нүүрс угаах үйлдвэр 21

КАЛИБРАТОР КАЛИБРАТОР нь хүдэр, шаар, галд тэсвэртэй материал, циркон корунд шиг зүлгэмтгий, дунджаас маш хатуу чулуулаг бутлахад зориулсан хамгийн орчин үеийн хийцтэй өндөр бүтээмжтэй конусан бутлуур юм. Онцгой найдвартай байдал, удаан эдэлгээ, ашиглалтын ажиллагаан дахь өндөр хэмнэлт, засвар үйлчилгээ бага шаарддаг зэргээрээ КАЛИБРАТОР нь жижиглэх ажиллагаанд хамгийн тохиромжтой машин болдог. Өвөрмөц онцлогуудыг нь дараах байдлаар тодорхойлж болно: дөрвөлжин ширхэглэгийн агууламж өндөртэй бүтээгдэхүүн гаргагч хавтгай конус торлоггүй оройн бэхэлгээтэй учир тэжээлтийн амсар чөлөөтэй, уужим болсон элэгддэггүй, засвар үйлчилгээ шаарддаггүй телескопик лабиринт жийргэвчтэй, мөн агаарын хэсгийн жийргэвч нэмж сонгох боломжтой завсар тохируулагч төв гидр том овортой цагаан бабит бутлуур, хөтлөгч нь нэг сууринд бэхлэгдсэн учир суурилуулахад цомхон гидрийн дээд хэсгийн хэт ачааллаас хамгаалах төв систем хамгаалалтын диск бүхий гидродинамик асалттай бутлагч төхөөрөмжүүдийг тулгуургүйгээр хялбархан солих боломжтой. Өргөн хүрээнд бутлахад КАЛИБРАТОР 710Н III, КАЛИБРАТОР 950Н III, КАЛИБРАТОР 1300Н III, КАЛИБРАТОР 1600Н III, КАЛИБРАТОР 2000Н III үндсэн таван хэмжээтэй бутлуурыг хэрэглэдэг. Машины хэмжээ нь конусын диаметр мм-ээр илэрхийлэгддэг. Суурилуулсан хөтлөгчийн хүч нь 75-500 кв байх бөгөөд хүчин чадал нь цагт 800 м 3 хүрэх боломжтой. Хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн оновчтой тохиргоо хийх зорилгоор ердийн КАЛИБРАТОРТ өөр өөр бутлагч төхөөрөмж хэрэглэж болно. Энэ нь хэрэглээндээ нийцүүлэн хурдан, хялбархан өөрчлөх замаар оновчтой тохиргоо хийх бололцоотой гэсэн үг юм. Хамгийн жижиг завсартай горимын тохиргоог хийх боломжтой гидро хийн пүршин системтэй толгой хэсгийн төв гидравлик тохируулагчаар хажуу талыг хааж болно. Манай ердийн төхөөрөмжүүд нь КАЛИТРОНИК II хэмээх хялбар ажиллагаатай цахим удирдлагын системтэй. Завсрын автомат удирдлага нь хажуу тал нь хаалттай горимыг хүнд нөхцөлд ч байнгын ажиллагаатай байлгадаг. Бүтээгдэхүүний чанар жигд байх баталгаатай. Түүнчлэн, КАЛИТРОНИК IIийг илүү өндөр түвшний хяналтын системд холбох боломжтой юм.

БУТЛАГЧ ТӨХӨӨРӨМЖ Ихэнх төрлийн ашигт малтмалыг нунтаглахын өмнө түүхий эдийг доргиурт эсхүл эргэлтэт тээрэм рүү хийхэд тохирох хэмжээгээр бутлах хэрэгтэй байдаг. Тухайн ашигт малтмалын онцлогоос шалтгаалж хэрэглээ бүр өөр байх бөгөөд заримдаа нэг шатлалын, гол төлөв хоёрдогч эсхүл бүр гуравдагч шатлалын бутлуур шаардлагатай болдог. Бид өөрийн үйлдвэрээс бүх төрлийн ердийн бутлуур нийлүүлэх боломжтой тул уурхай эсхүл баяжуулах үйлдвэрийн бутлах бүхий л үйл ажиллагааны гүйцэтгэлд баталгаа өгч чадна. Хацарт бутлуур, дан болон давхар хөшүүрэгтэй Конусан бутлуур (энэ товхимолд илүү дэлгэрэнгүй тайлбарласан буй) Булт бутлуур, гөлгөр, биржгэр эсвэл хадаастай гадаргуутай дан эсхүл давхар бултай Цохилтот бутлуур Алхан бутлуур Эргэлтэт бутлагч (түүхий нүүрс бутлахад зориулсан) Эдгээр бутлуурын зарим нь лабораторийн хэмжээнийх бас бий. НУНТАГЛАХ ТЭЭРЭМ Маш нарийн ширхэгтэйгээр жижиглэхэд хэрэглэдэг дэлхийд тэргүүлэгч ПАЛЛА доргиурт тээрмээс гадна бүх төрлийн ашигт малтмалыг үр бүтээлтэй жижиглэдэг 1.0 6.4 м диаметртэй, 1.0 12.0 м урттай гуурсан тээрмийг бид бөмбөлөгт тээрэм эсхүл савхан тээрэм байдлаар нийлүүлэхийн зэрэгцээ дангаар нь эсхүл циклон/шигшүүрээр ангилагч, үйлдвэрийн тухайн шугамын туслах төхөөрөмж бүхий иж бүрэн систем захиалгаар боловсруулж өгдөг. Элэгддэг эд хэсгийг хэрэглээний онцлогоос шалтгаалан ган, резин эсхүл керамик бүтэцтэйгээр нийлүүлэх боломжтой. Бид Кёльн хот дахь судалгаа, хөгжлийн төвдөө тоног төхөөрөмжийн төрөл, хэмжээг тодорхойлох зорилгоор харилцагчдынхаа авчирсан тухайн түүхий материал дээр нунтаглалтын цогц туршилт шинжилгээг хийдэг. АШИГТ МАЛТМАЛ 23

ПАЛЛА ДОРГИУРТ ТЭЭРЭМ ПАЛЛА доргиурт тээрмийг баяжуулалтын инженерчлэлийн олон төрлийн хэрэглээнд ашигладаг. Хялбар ажиллагаа, ашиглалтын уян хатан байдал, үр бүтээл сайтай тул ПАЛЛА доргиурт тээрэм нь аж үйлдвэрлэлийн олон салбарт чухал ач холбогдолтой болсон билээ. Доргиурт тээрэм нь зөөлнөөс эхлээд маш хатуу хүртэлх 160 нэр төрлийн материалыг хуурай болон нойтон аргаар нунтаглах, жигдлэх, идэвхжүүлэх амжилттай аргад тооцогддог. Нунтаглагч цилиндрийн дүүргэлтийн түвшин өндөр, агаарын нэвтрэлт бага байдаг нь метал, нүүрс, коксжих нүүрс зэрэг тоосжилтоос үүдэн тэсрэх эрсдэл өндөртэй бусад органик материалыг нунтаглахад үр ашигтай байдаг. Бүтэц, химийн найрлагын хувьд харилцан адилгүй материал боловсруулахад дор дурдсан онцлог чанарыг агуулсан тээрэмдэх ажиллагааны талаар өргөн хүрээтэй, олон талтай ойлголттой байх хэрэгтэй болдог: хуурай эсвэл нойтон нунтаглалт нунтаглагч цилиндрийн холболт нь олон хувилбар сонголттой үргэлжийн эсвэл тасалдсан нунтаглалт шууд бус хөргөлт, халаалт тоос нэвтэрдэггүй, идэвхгүй болон хамгаалалтын хий хэрэглэх, хэт өндөр даралтын ба сөрөг даралтын тусгай хийцтэй нунтаглалтын тасалгаанууд агаарын бага хэмд нунтаглах (ПАЛЛА ВМ-КТ эсхүл ПАЛЛА ЮТ) нунтаглах хэрэгсэл нь олон янз байх (савх, бөмбөлөг, төрөл бүрийн материалаар хийсэн цлиндр бөмбөглөгүүд) нунтаглах цилиндрийн дүүргэлтийн зэрэг эргэлтийн давтамж хурдасгуур Эдгээр нунтаглалтыг манай лабораторийн ПАЛЛА VM эсхүл үйлдвэрийн зориулалттай PALLA 20U, PALLA 35U, PALLA 50U, PALLA 65U загварын тээрмүүдээр маань хийх боломжтой. Төхөөрөмжийн хэмжээ нь нунтаглах цилиндрийн диаметр сантиметрээр илэрхийлэгддэг. Нэр нь ганхах, савлах гэсэн утгатай Грекийн паллэйн гэдэг үгнээс гаралтай бөгөөд U нь unbalanced weights буюу тэнцвэргүй ачаа гэсэн утгыг илэрхийлдэг. Доргиурт тээрмийн тэжээлийн хэмжээ нь 0 15 мм (хамгийн ихдээ 0 30 мм) байх бөгөөд бүтээгдэхүүний хэмжээ нь үргэлжилсэн ажиллагаанд 10 микрометрээс бага, зарим нөхцөлд бүр 3 микрометр хүрэх нь бий. Нойтон аргаар нунтаглахад зориулсан 200 хүртэлх киловаттын хүчин чадал бүхий хөтлөгчтэй ПАЛЛА нь одоогоор зах зээлд буй уян хатан ашиглалттай хамгийн хүчирхэг доргиурт тээрмүүдийн нэг юм. Цагт 20 хүртэлх тонны хүчин чадал нь зөвхөн төхөөрөмжийн овор хэмжээнээс бус давтамж, доргилтын далайц, нунтаглагч цилиндрийн бүтэц зохион байгуулалт болон нунтаглах орчноос хамаардаг. НҮҮРС, АШИГТ МАЛТМАЛ 25

ШИГШҮҮР АНГИЛАХ, ШЛАМГҮЙЖҮҮЛЭХ, ЗАЙЛАХ ЗОРИУЛАЛТТАЙ ДОРГИУРТ ШИГШҮҮР USK Доргиурт Шигшүүр нь нүүрс, хүдрийг найдвартай, баталгаатай ангилдаг налуу суурилуулсан эргэлдэх хөдөлгөөнт машин юм. 150 0.5 мм-ийн том, дунд мөхлөгийг хуурай болон нойтноор ангилах USL Шигшүүр нь уурхайгаас гарсан материалыг урьдчилан ангилахад тохиромжтой. USL Доргиурт Шигшүүр нь нүүрс, хүдэр ангилах найдвартай, баталгаатай арга бүхий шугаман хөдөлгөөнт машин юм. 150 0.5 мм-ийн том, дундаж мөхлөгийг хуурай болон нойтон ангиллаар шламгүйжүүлэх, хүндрүүлсэн устай системийг зайлах, олон төрлийн цар ихтэй материалыг усгүйжүүлэхэд тохиромжтой. USL, USK доргиот шигшүүрийн аль аль нь дан эсхүл давхар тавцантай байж болох бөгөөд төрөл бүрийн материалыг шигших ажилд тохируулж, хөтлөгчийн хүчин чадлыг сонгож тоноглох боломжтой. Дан тавцант шигшүүр: 1.2 4.2 м өргөн, 2.2 7.0 м урт Давхар тавцант шигшүүр: 1.2 4.2 м өргөн, 2.2 7.0 м урт Шигших материалын талаарх шаардлагатай үндсэн мэдээлэл: шигших материалын төрөл материалын жин (т/м 3 ) тэжээлийн хэмжээ (м 3 /цаг) тэжээлийн шигшүүрийн шинжилгээ хамгийн том ширхэгийн хэмжээ (мм) шаардлагатай нунтаглах хэмжээ (мм) материалын чийгшлийн агуулга (% H 2 0) наалдамхай агууламжийн эзлэх хувь (%) ширхэгийн хэлбэрийн тодорхойлолт төслийн зураг, барилга угсралтын ажлын төлөвлөгөө тоо хэмжээний тайлбар схем эсвэл одоо байгаа баяжуулах үйлдвэр хэрэв ижил төрлийн ажилд шигшигч төхөөрөмжүүд ашигласан бол тэдгээрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

VBL ДОРГИУРТ ТЭЖЭЭГЧ Ачих, орц тэнцүүлэх, холих болон тэжээлт хийх зорилгоор цар ихтэй материалыг аливаа төрлийн савнаас хяналттайгаар жигд ачих бүх хэрэглээнд зориулсан. Доргиурт тэжээгчийнхээ загварыг бид доргиурт машины загварын талаар хэдэн арван жилийн турш хуримтлуулсан туршлагадаа суурилж бүтээсэн билээ. Бэхэлгээ сайтай ган хийцтэй дамжуулах систем нь шахсан пүршинд суурилсан бөгөөд энэ нь доргио тусгаарлагчийн үүрэг гүйцэтгэдэг. Дамжуулах материалтай шүргэлцэж буй бүх эд ангийг шаардлагатай үед нь боолтоор сольж хийх боломжтойгоор дотогш нь чиглүүлж чангалж бэхэлсэн. Тэнцвэргүй хоёр хөдөлгүүр нь доргилтыг үүсгэдэг. Тэжээлтийн хүчин чадал нь цагт 2,000 тонн, ирмэгийн уртын тэжээх дээд хэмжээ нь 1,000 мм. ДОРГИУРТ ШИГШҮҮРТЭЙ ЦЕНТРИФУГ НҮҮРСИЙГ УСГҮЙЖҮҮЛЭХ Нүүрс баяжуулалтад усгүйжүүлэлтийн ач холбогдол байнга өсөж байна. Ус шүрших аргаар чийгшүүлж тоосжилтыг дарах зэрэг орчин үеийн уул уурхайн ажиллагааны арга техник, аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлага, ялангуяа ус хэрэглэдэг механик баяжуулалтын арга нь усгүйжүүлэх шаардлагатай хатуу/шингэн холимгийн хэмжээг ихээхэн нэмэгдүүлж байна. Энэ нь угаасан нүүрсэн дэхь чийгний агуулгад тавигдаж байгаа зах зээлийн өсөн нэмэгдэж буй шаардлагад нийцэж байгаа юм. Цэвэр нүүрс, завсрын бүтээгдэхүүн усгүйжүүлэхэд зориулсан манай хэвтээ загварын Доргиурт Шигшүүр Центрифуг нь цул биетийн тэжээлтийн хэмжээн дэхь хамгийн үр ашигтай центрифуг юм. 1,100 1,400 мм-ийн диаметртэй шигшүүрийн сагс нь цагт 0.1 25 мм хэмжээтэй 50 300 тонн хатуу биетийг шигших хүчин чадалтай. Хэвтээ загвар нь шигшүүрийн сагс болон тэнцвэргүй жинтэй доргиурт хөдөлгүүр зэрэг хөтлөх бүх эд ангид хүрэхэд хялбар болгосон. НҮҮРС, АШИГТ МАЛТМАЛ 27

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАР ХҮРЭЭ АНХНЫ АЛХМААС ЭХЛЭН АШИГЛАЛТАД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ ХҮРТЭЛ. Та төслөө хэрэгжүүлэхдээ бүхнийг хамарсан цогц үйлчилгээг нэг эх сурвалжаас, өөрөөр хэлбэл биднээс авч болно: Олон улсын хэмжээнд туршлагажсан уул уурхай, баяжуулалт, механикийн инженерүүд болон эрдэс судлаачидтай төслийнхөө талаар зөвлөлдөх. Манай судалгаа, хөгжлийн төв болон лабораториудад эрдсийн дээжид туршилт шинжилгээ хийлгэх. Захиалагчийн талаас төслийн зорилтоо сайн мэддэг боловсон хүчин, манай талаас чадварлаг ажилтан нар маань нийлээд хамтын хүчин чармайлтаар төслийн санхүүжилтийн шат хүртэлхи техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоо, судалгаа хийх. Төслийн удирдлагыг багтаасан үндсэн болон нарийвчилсан технологи бүхий үйлдвэрийн загварыг бэлтгэх. Тоног төхөөрөмж, систем, үйлдвэр нийлүүлэх. Оператор, засвар үйлчилгээний ажилчид зэрэг харилцагчийн боловсон хүчнийг манай компанийн төв байр, салбарууд, судалгаа, хөгжлийн төв, олон улсад ажиллаж байгаа манай нийлүүлсэн тоног төхөөрөмжийг ашиглаж буй үйлдвэрүүд, мөн харилцагчийн өөрийн үйлдвэр дээр үйлдвэрийн ажиллагаа, удирдлагын сургалт дадлага хийх. Манай тоног төхөөрөмж, системийг олон улсын хэмжээнд туршлагажсан мэргэжилтнүүд маань суурилуулж эсвэл суурилуулах ажлыг удирдан явуулна. Тоног төхөөрөмж, систем болон үйлдвэрийг ашиглалтад хүлээлгэн өгөх. Борлуулалтын дараах үйлчилгээнд зөвхөн сэлбэг хэрэгслийн хангалт, холбогдох үйлчилгээ төдийгүй манайхаас нийлүүлсэн тоног төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах, засвар үйлчилгээ хийх талаар зөвлөх үйлчилгээ мөн ордог. МАКНАЛЛИ БАРАТ ИНЖИНЕРИНГ КОМПАНИТАЙ ХАМТАРСНААР БИД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ. 2009 оны 10 дугаар сараас эхлэн МБИ групп компанийн нэг гишүүн болж дээр дурдсан баяжуулалтын хүчин чадлаа өргөтгөсөн. Үүнд: Нуруулдагч, буцаан зөөвөрлөгчтэй овоолгын тоног төхөөрөмж. Үргэлжилсэн ажиллагаатай голын болон далайн тээврийн усан онгоц, чиргүүлд цар ихтэй материал ачих төхөөрөмж, төмөр замын вагонд автоматаар ачих, буулгах хэсэг. Баяжуулах үйлдвэр, ил уурхайн олборлолтод зориулсан туузан дамжуулгын систем.

СУДАЛГАА, ХӨГЖЛИЙН ТӨВ Харилцагчдад маань өөрсдийн ашигт малтмалын ордын хүдрийн мөн чанар, хамгийн тохиромжтой баяжуулалтын арга технологи, тоног төхөөрөмжүүдээс өөрсдийн хэрэглээ, онцлогт тохирохыг нь тооцоолох, сонгох талаар зөвлөгөө хэрэг болдог. Эрдсийн тогтоц тоо томшгүй олон янз байдгийн зэрэгцээ ашигт малтмалын баяжуулалтаас гаргаж авах эцсийн бүтээгдэхүүнд тавигдах шаардлагын улмаас, бидэнд ирдэг захиалгын ихэнх дээр лабораторийн болон туршилтын шинжилгээ, эсвэл аль нэгнийг нь зайлшгүй хийх хэрэгтэй болдог. Чухам ийм учраас хүдрийн дээжний туршилт шинжилгээний ажлын үр дүнг жинхэнэ бодит нөхцөл байдалд ойртуулах явдлыг ханган баталгаажуулах зорилгоор харилцагчидтай шууд харилцдаг баяжуулалтын инженерүүдтэйгээ хамтран ажилладаг туршлагатай инженерүүд бүхий манай өөрийн судалгаа, хөгжлийн төвийг бид Кёльн хотод ажиллуулдаг билээ. Манай бараг бүх төрлийн бутлуур, тээрэм, нойтон хуурай ангилагч шигшүүр, циклон эсвэл хийн ялгагч, эцэст нь эрдсийг хүндийн жин, соронзон чанар эсвэл химийн тусгай хөвөгч гадаргуу хэрэглэж ангилах замаар баяжуулах технологийн цогц загварчлалыг бид бүтээх бололцоотой. Харилцагчийн дээжийг хүлээж авснаас ашигт малтмал, баяжуулалтын туршилт шинжилгээний ажлын тайланг боловсруулж дуусах хүртэлх ажиллагааг түргэн шуурхай болгох үүднээс шинжилгээний ажлын ихэнхийг бид өөрийнхөө лабораторид хийдэг. Манай тоног төхөөрөмжийн үр бүтээмжтэй давуу ажиллагааг батлах зорилгоор контейнерт суурилуулсан үйлдвэрлэлийн туршилтын жижиг оврын ПНЬЮФЛОТ цех зэрэг зөөврийн зарим тоног төхөөрөмжийг харилцагчийнхаа ажлын талбар дээр туршилтаар ажиллуулдаг. Үүний зэрэгцээ бид харилцагчдынхаа боловсон хүчнүүдэд зориулан баяжуулалтын ерөнхий ажиллагааны болон манай тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх талаарх тусгай сургалтыг судалгаа, хөгжлийн төв дээрээ явуулдаг. ИНЖЕНЕРЧЛЭЛ, СУДАЛГАА 29

БОРЛУУЛАЛТЫН ДАРААХ ҮЙЛЧИЛГЭЭ МБИ КОУЛ ЭНД МИНЕРАЛС ТЕХНОЛОЖИ ГМБХ МБИ КОУЛ ЭНД МИНЕРАЛС ТЕХНОЛОЖИ ГМБХ нь ложистик, инженерчлэл, ажлын талбар дахь үйлчилгээ үзүүлэх арвин туршлага, чадвартаа түшиглэн борлуулалтын дараах байнгын үйлчилгээгээ харьцуулшгүй өндөр түвшинд байлгахыг зорьдог. Энэ үйлчилгээ нь тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаанд хэрэглэгчдэд хөрөнгө оруулалтын үр ашгийг хамгийн өндөр хэмжээнд хүргэнэ. Ажил хэргийн нягт түншлэл нь гагцхүү хувь хүмүүсийн хоорондын харилцаанд үндэслэж бий болдог гэдэгт бид итгэдэг. Таны компанитай танилцаж, шаардлагатай онцлог шинж чанаруудыг тань ойлгож авах Хариуцсан менежерийг бүр анхнаас нь бид томилж ажиллуулна. Тэрхүү мэдлэгээ ашиглан тухайн захиалагч бүрт маань юу чухал вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлж, тохирсон хугацаандаа тохиролцсон төсөвт багтаан амласандаа хүрэх явдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулдаг. Таны тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийх, ажиллагааг нь сайжруулахад чиглэсэн 4 гол үйлчилгээг бид санал болгодог: өрсөлдөхүйц үнэтэй жинхэнэ тоног төхөөрөмж үйлдвэрлэгчийн сэлбэг хэрэгслийг захиалагчдынхаа үйл ажиллагааны шаардлагыг хангахуйц хугацаанд санал болгодог. бид захиалагчийнхаа ажлын талбард нь онцгой тохиолдолд яаралтай дуудлагаар ажиллах, операторын сургалт зохион байгуулах зэрэг үйлчилгээг багтаасан хугацааг нь харилцан тохиролцсон төлөвлөгөөт засвар үйлчилгээг хийх боломжтой. бүтээгдэхүүнд хийсэн хамгийн сүүлийн үеийн ололт амжилт, хөгжилтөд тулгуурлан таны тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг багцаар нь сайжруулна. тоног төхөөрөмж сэргээн засварлана. Үйл ажиллагааныхаа үр бүтээмжийг хамгийн өндөр түвшинд хүргэе гэвэл та манай хамт олны мэргэшсэн ур чадварыг үргэлжлүүлэн ашиглаарай. Бид таны урмыг хугалахгүй. МЭРГЭШСЭН УР ЧАДВАР Баяжуулалт болон бүтээгдэхүүний мэргэшсэн зохион бүтээгчид Хангамжийн сүлжээний үр бүтээмж Үйлчилгээний чадварлаг инженерүүд Дэлхийн хэмжээний зэрэглэлтэй судалгаа, хөгжлийн газар Гүйцэтгэсэн төслийн томоохон лавлах Олон улсыг хамарсан өргөн хүрээтэй ҮЙЛЧИЛГЭЭ Жинхэнэ тоног төхөөрөмж үйлдвэрлэгчийн баталгаат сэлбэг хэрэгсэл Үйлчилгээний гэрээ Бүтээгдэхүүн сэргээн засварлах Боловсон хүчний сургалт Зориулсан сэлбэгийн нөөцлөлт Системийн сайжруулалт ХАРИЛЦАГЧИЙН ХҮРТЭХ АШИГ ТУС Хямд үнэтэй ЖТТ-ийн сэлбэг Бүтээгдэхүүн авалтын хувь өндөр Цахилгаан, усны хэрэглээ бага Тоног төхөөрөмжийн техникийн бэлэн байдал өндөр Засвар үйлчилгээний зардал бага Нөөцлөлтөд зарцуулах хөрөнгийн хэмжээ бага ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ 31

MBE Coal & Minerals Technology GmbH Gottfried-Hagen-Str. 20, 51105 Cologne / Germany Tel +49 221 99892700, Fax +49 221 99892709 info@mbe-cmt.de MBE Minerals SA Pty. Limited 36 Wankel Street Jet Park Boksburg 1459 PO Box 8460 Elandsfontein 1406 / South Africa Tel +27 11 3974660, Fax +27 11 3974411 southafrica@mbe-cmt.com McNally Humboldt Wedag Minerals India Pvt. Ltd. Ecospace Campus -2B, 3rd Floor, 11F / 12 (Old Plot No. AA II / Blk-3) New Town Rajarhat, North 24 Parganas Kolkata 700156 / India Tel +91 33 66281111 / 30141111, Fax +91 33 30142234 / 66282234 india@mbe-cmt.com MBE Minerals Processing Technology Beijing Co. Ltd. 25 01, CITIC building, 19 Jianguomenwai Street, Chaoyang district, 100004 Beijing / P.R. China Tel +86 10 85262536, Fax +86 10 65008588 china@mbe-cmt.com MBE Coal & Minerals Technology GmbH Representative office in Moscow Myasnitskaya str, bld.1 24 / 7, Office 108, 101000 Moscow / Russia Tel +7 4956251844, Fax +7 4959894125 info-ru@mbe-cmt.com MBE Processamento Mineral do Brasil Ltda. Rua Rio Grande do Norte No. 1560 salas 701 e 702 CEP.30.130.131 Belo Horizonte, MG / Brasil Tel +55 31 37855224, Fax +55 31 37860857 brasil@mbe-cmt.com PT MBE Coal and Minerals Technology Indonesia Plaza Mutiara 17 th. Floor Suite 1702 Jl. Lingkar Mega Kuningan Kav East 1.2 / 1 and 2 Jakarta Selatan 12950 / Indonesia Tel +62 21 57852301 / 57853154 / 57900196, Fax +62 21 57900265 indonesia@mbe-cmt.com MBE Cologne Engineering GmbH Dillenburger Str. 63, 51105 Cologne / Germany Tel +49 221 99892600, Fax +49 221 99892619 info@mbe-ce.com McNally Bharat Engineering Company Limited / Head Office Ecospace Campus -2B, 11F / 12 (Old Plot No. AA II / Blk-3) New Town Rajarhat, North 24 Parganas Kolkata 700156 / India Tel +91 33 66281111 / 30141111, Fax +91 33 66282277 / 30142277 mbe.corp@mbecl.co.in