ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ

Σχετικά έγγραφα
Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө

ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, ЦАЛИНГИЙН СТАТИСТИК ШИНЖИЛГЭЭ

Монгол Улсын Нэгдсэн Түрүүлэгч Индикатор (НТИ, СLI) Др. Б. Эрдэнэбат

ТААМАГЛАЛЫН ТОДОРХОЙ БУС БАЙДАЛ: ИНФЛЯЦИЙН ТААМАГЛАЛЫН FAN CHART, ТҮҮНД ҮНДЭСЛЭСЭН ШИНЖИЛГЭЭ

ªÐÕ ÄÝÄ Ó ÐÀÕ ÈÍÔËßÖÈÉÍ ÄÀÐÀÌÒ

Барилгын дулаалгын материалын шинэ стандартууд

Валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл

Рекурсив Хамгийн бага Квадратын аргаар MIMO сувгийг дагах алгоритм

МОНГОЛ ХОНИНЫ НООСНЫ БҮТЭЦ, ШИНЖ ЧАНАРЫГ ЭЛЕКТРОН МИКРОСКОПИЙН АРГААР СУДЛАХ

Үндэсний СТАТИСТИК. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн улирал тутмын цахим сэтгүүл

Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга. Ц.Болд, Ч.Тамир /МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар/

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ ЗӨВЛӨМЖ

ÍÄÝÑÍÈÉ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÎÐÎÎ EVIEWS 9 ÏÐÎÃÐÀÌÛÃ ØÈÍÆÈËÃÝÝÍÄ ÀØÈÃËÀÕ ÍÜ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ

Дан болон давхар урвуу дүүжингийн тэнцвэржилт

ÄÎÒÎÎÄÛÍ ÍÝÄ ÍªËªªËªÃ Õ ÈÍ Ç ÉËÑÈÉÍ ØÈÍÆÈËÃÝÝ

МОНГОЛЫН МОБАЙЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 13

ГАРЧГИЙН ТОВЪЁОГ ГАРЧГИЙН ТОВЪЁОГ... i ХҮСНЭГТЭН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ... iii ЗУРГАН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ... iv ХАВСРАЛТЫН ЖАГСААЛТ...

ТУХАЙН ДИФФЕРЕНЦИАЛТ ТЭГШИТГЭЛ. Contents Bibliography 11 References 11 Index 12

ВАЛЮТЫН ХАНШИЙН ИНФЛЯЦИД ҮЗҮҮЛЭХ АСИММЕТР НӨЛӨӨГ ШАЛГАХ НЬ

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тэнцвэрт түвшний судалгаа

SOLITE SILVER БА RUIYU/OEM АККУМЛЯТОРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА. Б.Цэцэнхуар 1, Ц.Өлзийбаатар 2*

Пүрвээгийн АРИУНБОЛОР

802.11b утасгүй сүлжээн дээгүүр TCP протоколын дамжуулах чадамжийг үнэлэх математик загвар

Нэг. Курсын ажлын зорилго

ДИНАМИК, НЬЮТОНЫ ХУУЛИУД, МАСС БА ИМПУЛЬС, ИМПУЛЬС ХАДГАЛАГДАХ ХУУЛЬ, ХҮЧНҮҮД, ХУВЬСАХ МАССТАЙ БИЕИЙН ХӨДӨЛГӨӨН, МАССЫН ТӨВ

S.PH102 Физик-2. Семинар 7. Сэдэв : Квант механикийн үндэс, Атомын физик. Тест оны намар

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо. (магадлалын сонгодог тодорхойлолт) AB = ( x x ) + ( y y ) ХУВИЛÁАР А ÍÝÃÄ ÃÝÝÐ ХЭСЭГ

Ерөнхий эмиттертэй транзисторт өсгөгч Унших материал

СуДАлгААны АЖИл. Товхимол-9

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 12

ТӨСВИЙН БА УРСГАЛ ТЭНЦЛИЙН АЛДАГДЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

ГУРАВДУГААР АЖИЛ Гэрлийн туйлшрал судлан Малюсын хуулийг шалгах

С.Бямбахорлоо (Доктор Ph.D, ММНБ, Аудитор, ТМЗ) СЭЗДСургуулийн ахлах багш

Ядуурлын Үнэлгээний Хуудас Монгол улс

МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2018

ΟΙΚΟΝΟΜΕΤΡΙΑ. Παπάνα Αγγελική

орон нутгийн эдийн ЗАСАг, САнхүүгИйн САлБАРын Тойм Боловсруулсан: МБСГ, СХ-ийн эдийн засагч Ë.Дөлгөөн Удирдаж зөвлөсөн: МБСГ, СХ-ийн захирал Н.

Õóðààíãóé. Түлхүүр үг: GPS тропосфер Монголд, усны уурын агууламж, агаар мандлын зайнаас тандалт

ХДХВ, БЗДХ-ЫН ТАНДАЛТЫН СУДАЛГААНЫ ТАЙЛАН, 2011 МОНГОЛ УЛС

Байгаль орчны бохирдлын талаар Япон улсаас авч хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны үнэлгээ

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо = = 7. 1 AB BC AC AB BC AC. цэгийг дайрсан шулууны тэгшитгэл = ХУВИЛБАР А

ЗАРИМ СОРТЫН БУУДАЙ, ГУРИЛЫН ЧАНАРЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

8x100. 8x100. 8x100. 8x100

Зохиогч: Ч. Ганбаатар Удирдагч: Доктор (Ph.D) Б. Батзолбоо. ШУТИС-Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Програмчлалын профессорын баг.

АРВАНГУРАВДУГААР АЖИЛ Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлох нь

ГАЛИЛЕЙН ХАРЬЦАНГУЙ ЗАРЧИМ, ИНЕРЦИАЛ БИШ ТООЛЛЫН СИСТЕМ, ИНЕРЦИЙН ХҮЧНҮҮД, ХАРЬЦАНГУЙН ТУСГАЙ ОНОЛ, ЛОРЕНЦЫН ХУВИРГАЛТ БА ТҮҮНИЙ МӨРДЛӨГӨӨ

ПРОПАНТ ХӨӨСТ КАМЕРТ БҮРТГЭГДСЭН ХАРИМХАЙ БУС ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭР ҮҮССЭН ЭЕРЭГ ЦЭНЭГТ БӨӨМИЙГ ЯЛГАН ТАНИХ НЭГЭН БОЛОМЖ

ГАРЫН ТОСНЫ ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАН ТӨЛӨВ

Монголд уул уурхайн өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэл хөдөө аж ахуйн салбарт хэрхэн нөлөөлж байгаа тухай

ΜΑΘΗΜΑ 3ο. Υποδείγματα μιας εξίσωσης

НУТГИЙН ИРГЭДЭД ТҮШИГЛЭСЭН БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ ТӨСЛИЙН НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТ БОЛОН ҮР ДҮН

11-р ангийн математикийн хөтөлбөр. 2-р хувилбар (2012/08/05)

Тухайн Дифференциал Тэгшитгэл. Үүеэ Отгонбаяр

АДРОНЫ КЛАСТЕРЫГ ЯЛГАХАД ЗОРИУЛСАН ПАРАМЕТРИЙГ ТОДОРХОЙЛСОН НЬ

МАТЕМАТИК ХУВИЛБАР D. 8x100. 8x100. 8x100

Тухайн Дифференциал Тэгшитгэл ба Түүний Нийтлэг Хэрэглээ

Бодолт: ( ) ,2

Лекц:5 Эрсдэл, өгөөж ба түүхэн тоон мэдээлэл

Ερωτήσεις κατανόησης στην Οικονομετρία (Με έντονα μαύρα γράμματα είναι οι σωστές απαντήσεις)

7 Цаг уур, агаарын чанарын мониторингийн өгөгдлийн дүн шинжилгээ 7.1 Цаг уурын өгөгдлийн анализ

8x100. 8x100. 8x100. 8x100

MOR2 ДАТА МЕНЕЖМЕНТ & АНАЛИЗ ХИЙХ СУРГАЛТ СЕМИНАР. 6 сарын 17-18, 2013, Гео-Экологийн Хүрээлэн, Улаанбаатар хот, Монгол Улс

MNS ISO TR 25107:2013

МОНГОЛ ДАХЬ БЭЛГИЙН ЦӨӨНХИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ Н. Анараа ЛГБТ Төв ТББ

Компьютер графикийн файлын формат

ТЭЭВРИЙН СТАТИСТИКИЙН АРГАЧЛАЛ

ARTICLES ХҮЧНИЙ ТРАНСФОРМАТОРЫН ЭВДРЭЛ ГЭМТЭЛ, ТҮҮНИЙГ ОНОШЛОХ АРГА ЗҮЙ

Өгөгдөл(Data) and Дохио(signal)

Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнийг томилох тухай

КИНЕМАТИК, МЕХАНИК ХӨДӨЛГӨӨН, ХУРД, ХУРДАТГАЛ, ЭРГЭХ ХӨДӨЛГӨӨН

Καμπύλη Phillips (10.1, 11.5, 12.1, 12.5, 18.3, 18.8, 18.10)

Προβλέψεις ισοτιμιών στο EViews

Дамжууллын гэмтэл ба Сувгийн. багтаамж. Оюутан юу эзэмших вэ:

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ U.MT101-МАТЕМАТИК I ХИЧЭЭЛИЙН СЕМИНАРЫН ЗӨВЛӨМЖ он

Surveillance of drug-resistant bacteria among the pediatric patients. Background

Appendix2.1-8 Training Handout for Emission Inventory & Diffusion Simulation ( )

O 8. ), жонш (KAlSi 3

Монгол Улсын нийгмийн хамгааллын суурь түвшний тодорхойлолт, зардал

Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүйн зөвлөмж /Суралцахуйн удирдамжийг удидлага болгоно/ Физик

Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв БАРИЛГЫН БИТҮҮМЖЛЭЛ ТҮҮНИЙГ ТООЦОХ БОЛОН ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ. Менежер: Б. Билгүүн

:xeu 2+ - ИЙГ ГАРГАН АВАХ БОЛОН ТҮҮНИЙ ГЭРЛИЙН ЦАЦАРГАЛТЫН СУДАЛГАА

Компьютерийн шинжлэх ухаан Computer science Натурал компьютер: онол ба хэрэглээ Natural computing: theory and aplication

МОР2 ТӨСЛИЙН ЭКОЛОГИЙН СУДАЛГАА АВАХ ЕРӨНХИЙ ТОЙМ оны 6 сарын 13

Table 1: Military Service: Models. Model 1 Model 2 Model 3 Model 4 Model 5 Model 6 Model 7 Model 8 Model 9 num unemployed mili mili num unemployed

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ Зүрх судасны өвчний хяналт ба менежментийг сайжруулахад

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ. Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлав.

Нэгэн өдрийн тархалтын судалгаа оны I/II сар, Монгол. Герман, Эссэний Их сургуулийн эмнэлэг, Проф. Валтер Попп

CЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА

Физикийн даалгавар 10-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг (тест)

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ ҮНЭТ ЦААСААР ХИЙХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ

МОНГОЛ ОРНЫ ЭНДЕМИК УРГАМАЛ МОНГОЛ ДОГАР- CARYOPTERIS MONGOLICA BGE.-ИЙГ IN VITRO НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛСЭН ДҮНГЭЭС

1-Биотехнологи, үржүүлгийн тэнхим, МААБС, ХААИС, 2-Кантогийн их сургуулийн ХАА-н коллеж, БНВУ. *

245 кв хүртэлх хэвтээ тэнхлэгт дундын

ИСЛАНД УЛСЫН БАГА ТЕМПЕРАТУРТАЙ, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ИЛЭРЦТЭЙ ТАЛБАЙ ДЭЭРХ ТЕМ БА МТ АРГУУДЫН ХЭРЭГЛЭЭ

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ

β) (βαζκνί: 2) Έζησ όηη ε ρξνλνινγηθή ζεηξά έρεη κέζε ηηκή 0 θαη είλαη αληηζηξέςηκε. Δίλεηαη ην αθόινπζν απνηέιεζκα από ην EViews γηα ηε :

SECTION II: PROBABILITY MODELS

МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2017

Хадан Дээрх Тамганы Дүрсийг Адууны Тамганы Дүрстэй Машин Сургалтын Аргуудаар Харьцуулах

Transcript:

ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ МБДС, Бизнесийн удирдлага мэдээлэл зүйн тэнхимийн оюутан Г.Нямдорж, Б. Болортуяа Хураангуй Монгол Улсын ажиллах хүчний оролцоо буюу ажиллах хүчний идэвхтэй хүн амын тоо байнгын хэлбэлзэлтэй байдаг хэдий ч ихэвчлэн буурах хандлагатай байгаа нь Монголын эдийн засагт нөлөөлөгч хүчин зүйл болж байгаа нь тулгамдаж буй асуудлын нэг болж байна. Идэвхтэй хүн амд нөлөөлөгч маш олон хүчин зүйл байдгаас нас, хүйс, гэрлэлтийн байдал, өрхийн тэргүүн эсэх, ам бүл зэрэг микро хүчин зүйлсийг сонгон судалж, судалгааны үр дүнг тус эрдэм шинжилгээний хурлаар тайлагнах, мөн цаашлаад туршлага хуримтлуулаад зогсохгүй мэдлэг мэдээллийг олж авах, үргэлжлүүлэн судлахын тулд энэхүү судалгааны ажлаа хийлээ. Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсын ажиллах хүчний оролцооны түвшинд буюу Хөдөлмөрийн зах зээл дэх хөдөлмөрийн насны хүн амын эдийн засгийн идэвхтэй байдалд тухайн хувь хүнийг тодорхойлогч хүчин зүйлс хэрхэн нөлөөлж байгааг Хамааран Хувьсагч нь Чанарын Хариулт Бүхий регрессийн загвар болох Probit (Binary) загвараар Ажиллах Хүчний Судалгааны 2014 оны тоо мэдээлэлд ашиглан үнэлгээ хийсэн Түлхүүр үг: Эдийн засгийн идэвхтэй хүн ам, Эдийн засгийн идэвхгүй хүн ам, Пробит загвар Оршил Хөдөлмөр нь үйлдвэрлэлийн чухал нөөцүүдийн нэг бөгөөд түүний оролцоогүйгээр явагдах үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагаа гэж байхгүй. Хөдөлмөр буюу ажиллах хүч бүрийн цаана хүн байдаг учраас түүнийг худалддаг, худалдан авдаг зах зээл нь бусад бараа, үйлчилгээний зах зээлүүдээс ялгаатай байдгийн хэрээр нарийн судалгаа шинжилгээ, төлөвлөлт зохицуулалт шаарддаг. Аливаа улсын хөдөлмөрийн зах зээл нь ихээхэн өөрчлөлттэй байнгын хөдөлгөөнтэй байдаг. Тухайлбал, хүн амын зарим хэсгийн хөдөлмөрийн нас өнгөрч байхад ажилгүй байсан иргэд ажилд орж ажилгүйчүүдээс ажиллагсад уруу шилжиж байдаг. Хөдөлмөрийн зах зээлийн идэвхийг харуулдаг үндсэн үзүүлэлт бол эдийн засгийн идэвхтэй хүн ам болон эдийн засгийн идэвхгүй хүн ам юм. Монгол Улсын ажиллах хүчний оролцоо буюу ажиллах хүчний идэвхтэй хүн амын тоо байнгын хэлбэлзэлтэй байдаг хэдий ч ихэвчлэн буурах хандлагатай байгаа нь Монголын эдийн засагт нөлөөлөгч хүчин зүйл болж байгаа нь тулгамдаж буй асуудлын нэг болж байна. Идэвхтэй хүн амд нөлөөлөгч маш олон хүчин зүйл байдгаас нас, хүйс, гэрлэлтийн байдал, өрхийн тэргүүн эсэх, ам бүл зэрэг микро хүчин зүйлсийг сонгон судалж, судалгааны үр дүнг тус эрдэм шинжилгээний хурлаар тайлагнах, мөн 1

цаашлаад туршлага хуримтлуулаад зогсохгүй мэдлэг мэдээллийг олж авах, үргэлжлүүлэн судлахын тулд энэхүү судалгааны ажлаа хийлээ. Судалгааны зорилго: Ажиллах хүчний оролцооны түвшинд буюу Хөдөлмөрийн зах зээл дэх эдийн засгийн идэвхтэй хүн амд нөлөөлөх хүчин зүйлсээр судалгаа хийж, үнэлгээ, дүгнэлт өгөх боловсруулах. Энэхүү зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд: Хүн амын эдийн засгийн идэвхтэй байдалд нөлөөлөх хүчин зүйлсийг сонгож авах Эдийн засгийн идэвхтэй байдалд нөлөөлөх хүчин зүйлсийн эконометрикийн шинжилгээ хийх Шинжилгээний үр дүнд тулгуурлан дүгнэлт хийх Сэдвийн судлагдсан байдал: Хөдөлмөрийн зах зээл маш өргөн хүрээтэй бөгөөд энэ чиглэлээр хийсэн судалгааны ажлуудыг авч үзвэл: Хөдөлмөрийн судалгааны институт Барометрийн судалгаа, Ш. Отгонхундага Хөдөлмөр эрхлэлтийн талаар баримталж буй бодлого, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн дэргэдэх судлаачдын багийн тайлан Хүн амын нутагшилт, суурьшил, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа Хөдөлмөрийн зах зээлийн бүрэлдэхүүн хэсгийн шинжилгээг М. Гантөмөр Хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог боловсронгуй болгох нь сэдэвт судалгааны ажлаа 2011 онд хийсэн. Уг ажилдаа монгол улсын бүсүүдийн секторын дунд төрөлжилт бий болох боломж болон өнөөгийн цалин, хөлсний систем манай улсад хэр нийцтэй байна зэрэг асуудлуудыг судалж үзсэн байна. Нэг. Онол арга зүйн хэсэг 1.1. Хөдөлмөрийн зах зээлийн үндсэн ойлголт Ямар ч улс орны эдийн засгийн тогтолцоонд үйлдвэрлэлийн чухал хүчин зүйлүүдийн нэг нь тухайн улсын ажиллах хүч буюу хөдөлмөр байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн улс орны үйлдвэрлэлийн хүчин чадал нь тус эдийн засгийн ажиллах хүч, тэдгээрийн мэдлэг боловсрол, ажлын дадлага туршлага зэргээс ихээхэн хамаарч байдаг. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд хөдөлмөр нь бүтээгдэхүүн үйлчилгээ болон үйлдвэрлэлийн бусад нөөцийн нэгэн адилаар арилжаа солилцооны нэгэн объект болж болдог. Хөдөлмөрийн нөөцийн арилжаа, солилцоо буюу худалдах худалдан авах үйл ажиллагаа явагдаж буй орчныг хөдөлмөрийн зах зээл гэнэ. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд эдийн засаг дахь хөдөлмөрийн нөөцийн хуваарилалт нь ихэнх тохиолдолд хөдөлмөрийн зах зээлээр дамжин явагддаг. Эдийн засгийн идэвхгүй хүн амд: Тухайн улсын 16 хүртэлх насны хүүхдүүд, 55- аас дээш насны эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүд буюу тэтгэврийн 2

насныхан, хөдөлмөрийн насны боловч хөдөлмөрийн чадваргүй иргэд, хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай боловч хөдөлмөр эрхлэх сонирхолгүй буюу ажил идэвхтэй эрж хайгаагүй хүмүүс орно. Эдийн засгийн идэвхтэй хүн ам: Олон улсын аргачлалын дагуу эдийн засгийн идэвхтэй хүн ам гэдэг нь тухайн улсын нийт ажиллагсад болон ажилгүйчүүдийн нийлбэрээр тодорхойлогдоно. Эдийн засгийн идэвхтэй хүн амыг нөгөө талаар тус улсын ажиллах хүч гэнэ. 1.2.Хамааран хувьсагч нь чанарын хариулт бүхий пробит загвар Хамааран хувьсагч Y нь зөвхөн хоёрхон утга авах тохиолдол гарч ирдэг. Өөрөөр хэлбэл y хувьсагч нь (0;1) гэсэн 2 альтернатив утгатай байна. Пробит загваруудыг анх 1934 онд Честер Блисс танилцуулж байсан ба 1935 онд Блисс-н ажлын хавсралтад Роналд Фишер тэдгээр загваруудад хамгийн их магадлалын тооцооллыг бодох хурдан арга барилыг санал болгож байжээ. Хамааран хувьсагч болох Y нь binary хэмээн үзвэл, энэ нь 1 болон 0 гэж тэмдэглэх 2-хон боломжит үр дүнтэй болно гэсэн үг юм. Жишээлбэл, Y нь тодорхой нөхцөл байдлын бэлэн байдал/байхгүй байх, зарим төлөвлөгөөний амжилт/уналт, судалгааны хариултууд болох тийм/үгүй зэргийг төлөөлдөг ойлголт юм. Бидэнд мөн Y- н үр дүнд нөлөөлж болох регрессор X-н вектор байна. Ялангуяа, уг загвар нь дараах хэлбэрээр оршино. ( =1 ) =ɸ( ) нь магадлалыг илэрхийлэх бол нь хэвийн нийлүүлэлтийн стандартын Нэгдсэн Тархалтын функцийг илэрхийлж байна. β параметр нь хамгийн их магадлалын аргаар тооцоологджээ. Cөрөг утга авах Нэгээс их утга авах 0 ( ) 1 нөхцөл зөрчигдөх : Хамааран хувьсагчын утга нь сөрөг утга авч байвал тэгтэй тэнцүү нэгээс их утга авч байвал нэгтэй тэнцүү байхаар авч үздэг. Регрессийн загварын хувьд тооцсон нь хязгаарлагдмал байдаг. Учир нь X н өгөгдсөн утгад харагалзах Y н утга нь (0;1) завсарт байна. Иймээс тооцсон нь нэгээс харьцангуй бага гардаг. Практикт нь (0,8-0,6) д утга авах нь элбэг байдаг. Загварын тавил 1 : Загварт тодорхойлогдох хувьсагчдын функцэн хамаарал нь Пробит функцийн муруйгаар илэрхийлэгдэх ба энэхүү Пробит загвар нь 1 Б.Энх-Амгалан, EViews програм ашиглан эконометрикийн шинжилгээ хийх нь Улаанбаатар хот, 2015 он 3

стандартчилагдсан нормаль тархалттай холбоотой байдаг. Хэрэв Z нь стандарт нормаль тархалттай санамсаргүй хэмжигдэхүүн бол Пробит загварын функцийг дараах хэлбэрээр илэрхийлнэ 2. Φ( ) = = 1 2. Энэ функцийн математик илэрхийлэл нь z гэсэн цэгийн зүүн талд байх стандарт нормаль тархалтын магадлалын утгыг тодорхойлон харуулж байгаа магадлал г илэрхийлэн харуулах статистик хэлбэр нь: = + =Φ( + ) Хоёр. Судалгааны хэсэг 2.1. Судалгаанд ашигласан өгөгдөл, суурь шинжилгээ Судалгаанд ашиглагдсан тоон мэдээлэл: Үндэсний статистикийн хорооноос жил бүр гаргадаг 2014 оны ажиллах хүчний судалгааны (АХС 2014) 15-аас дээш насны 30596 хүний анхдагч мэдээллийг www.1212.mn 3 цахим хуудаснаас авч ашиглав. Зураг 1. Судалгаанд оролцогсод насны бүлгээр 33% 34% 24% 9% 15-29 нас 30-44 нас 45-59 нас 60-с дээш Зураг 2. Судалгаанд оролцогсод хүйсээр Эрэгтэй Эмэгтэй 48% 52% 3 www.1212.mn 4

Зураг 3. Судалгаанд оролцогчдын эдийн засгийн идэвхтэй байдал 37% 63% 2.2. Эдийн засгийн идэвхтэй байдалд нөлөөлөгч хүчин зүйлийн эконометрик шинжилгээ Загварт ашиглагдах хувьсагчийн тэмдэглэгээ: Y Эдийн засгийн идэвхтэй бол 1, идэвхгүй бол 0 X1 Тухайн хүний нас Х2 Ам бүлийн тоо Эдийн засгийн идэвхтэй Эдийн засгийн идэвхгүй D1 Гэрлэлтийн байдал. Огт гэрлээгүй бол 1, бусад 0 D2 Өрхийн тэргүүлэгч эсэх. Өрхийн тэргүүлэгч бол 1, бусад 0 D3 Хүйс. Эрэгтэй бол 1, бусад 0. Загвар 1. Хамааран хувьсагч: эдийн засгийн идэвхтэй байдал, үл хамааран хувьсагчид: тухайн хүний нас болон ам бүлийн тоо Хүснэгт 1. EViews програм дээрх Үнэлгээний үр дүн (ЗАГВАР 1) Dependent Variable: Y Method: ML - Binary Probit (Newton-Raphson / Marquardt steps) Sample: 1 30596 Included observations: 30596 Convergence achieved after 3 iterations Coefficient covariance computed using observed Hessian Variable Coefficient Std. Error z-statistic Prob. X1-0.058472 0.000676-86.53024 0.0000 X2 0.121135 0.005391 22.46863 0.0000 C 2.173807 0.029907 72.68448 0.0000 McFadden R-squared 0.250229 Mean dependent var 0.629004 S.D. dependent var 0.483079 S.E. of regression 0.403478 Akaike info criterion 0.989120 Sum squared resid 4980.379 5

Schwarz criterion 0.989937 Log likelihood -15128.56 Hannan-Quinn criter. 0.989382 Deviance 30257.12 Restr. deviance 40355.13 Restr. log likelihood -20177.56 LR statistic 10098.01 Avg. log likelihood -0.494462 Prob(LR statistic) 0.000000 Obs with Dep=0 11351 Total obs 30596 Obs with Dep=1 19245 Тус үнэлгээнээс үзэхэд хувьсагч тус бүр статистик ач холбогдолтой болох нь Z статистикийн утгаас харагдаж байгаа бөгөөд McFadden R-squared 25% байгаа нь түүврийн нэгж 30596 гэхэд маш сайн байгаа нь харагдаж байна Зураг 4. Эдийн засгийн идэвхтэй байх магадлал болон насны трендийн хамаарал, ам бүлийн тоог дундаж түвшингээр гэсэн нөхцөлтэйгөөр Эдийн засгийн идэвхтэй байх магадлал 1 0.8 0.6 0.4 0.2 0 10 20 30 40 50 60 70 80 90 100 110 Нас Ам бүлийн гишүүдийн тоог өгөгдлийн дунджаар буюу 3,88 гэж авахад эдийн засгийн идэвхтэй байх магадлал, насны хоорондын хамаарлыг [Зураг - 4] харахад эдийн засгийн идэвхтэй байх магадлал настай урвуу хамааралтай бөгөөд нас ахих тусам эдийн засгийн идэвхтэй байх магадлал буурч байгаа нь харагдаж байна. Мөн эдийн засгийн идэвхтэй байх магадлалын бууралт 30-55 насны хооронд маш хурдацтай явагддаг болох нь харагдаж байна. Мөн дундаж ахиу нөлөөг тооцож үзэхэд [Хавсралт 2] Нас нэг нэгжээр нэмэгдэхэд эдийн засгийн идэвхтэй байх магадлалд дунджаар 2.15% буурч, Ам бүлийн тоо 1 нэгжээр нэмэгдэхэд эдийн засгийн идэвхтэй байх магадлал 4.46%-р нэмэгдэж байгаа нь тус тус харагдаж байна. Загвар 2. Хамааран хувьсагч: эдийн засгийн идэвхтэй байдал, үл хамааран хувьсагчид: тухайн хүний нас, ам бүлийн тоо болон өрхийн тэргүүлэгчийн статус 6

Хүснэгт 2. EViews програм дээрх Үнэлгээний үр дүн (ЗАГВАР 2) Dependent Variable: Y Method: ML - Binary Probit (Newton-Raphson / Marquardt steps) Sample: 1 30596 Included observations: 30596 Convergence achieved after 4 iterations Coefficient covariance computed using observed Hessian Variable Coefficient Std. Error z-statistic Prob. X1-0.130139 0.001295-100.4562 0.0000 X2 0.052878 0.005930 8.917443 0.0000 D1-2.371750 0.032673-72.59155 0.0000 C 6.141285 0.066032 93.00453 0.0000 McFadden R-squared 0.400445 Mean dependent var 0.629004 S.D. dependent var 0.483079 S.E. of regression 0.320192 Akaike info criterion 0.791056 Sum squared resid 3136.377 Schwarz criterion 0.792145 Log likelihood -12097.57 Hannan-Quinn criter. 0.791405 Deviance 24195.14 Restr. deviance 40355.13 Restr. log likelihood -20177.56 LR statistic 16159.99 Avg. log likelihood -0.395397 Prob(LR statistic) 0.000000 Obs with Dep=0 11351 Total obs 30596 Obs with Dep=1 19245 Тус үнэлгээнээс үзэхэд хувьсагч тус бүр статистик ач холбогдолтой болох нь Z статистикийн утгаас харагдаж байгаа бөгөөд McFadden R-squared(0.400445) байгаа нь түүврийн нэгж 30596 гэхэд маш сайн байгаа нь харагдаж байна. Мөн D1 буюу өрхийн тэргүүлэгч эсэхийн хуурмаг хувьсагч ая холбогдолтой байгаа нь эдийн засгийн идэвхтэй байх магадлал нь өрхийн тэргүүлэгч буюу бусад хүмүүс эдийн засгийн идэвхтэй байх магадлалын ялгаатай байхыг харуулах үр дүн юм. Зураг 1. Эдийн засгийн идэвхтэй байх магадлал болон насны трендийн хамаарал, ам бүлийн тоог дундаж түвшингээр гэсэн нөхцөлтэйгөөр, Өрхийн тэргүүлэгчийн статусаар 7

Эдийн засгийн идэвхтэй байх магадлал 1 0.9 0.8 0.7 0.6 0.5 0.4 0.3 0.2 0.1 0 10 20 30 40 50 60 70 80 90 100 110 НАС Өрхийн тэргүүлэгч Өрхийн тэргүүлэгч биш Ам бүлийн гишүүдийн тоог өгөгдлийн дунджаар буюу 3,88 гэж авахад эдийн засгийн идэвхтэй байх магадлал, насны хоорондын хамаарлыг өрхийн тэргүүлэгч эсэхээр салган авч график:5-с харахад өрхийн тэргүүлэгчид бусад гишүүдтэй харьцуулахад эдийн засгийн идэвхтэй байх магадлал харьцангуй өндөр бөгөөд эдийн засгийн идэвхтэй байх магадлалын бууралт илүү тогтвортой байгаа нь харагдаж байна. Үүнээс үзэхэд өрхийн тэргүүлэгчид өрхийн бусад гишүүдтэй харьцуулахад өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарлан эдийн засгийн идэвхээр илүү өндөр байдаг нь харагдаж байна. Загвар 3. Хамааран хувьсагч: эдийн засгийн идэвхтэй байдал, үл хамааран хувьсагчид: тухайн хүний нас, ам бүлийн тоо болон өрхийн гэрлэлтийн байдал Хүснэгт 1. EViews програм дээрх Үнэлгээний үр дүн (ЗАГВАР 3) Dependent Variable: Y Method: ML - Binary Probit (Newton-Raphson / Marquardt steps) Sample: 1 30596 Included observations: 30596 Convergence achieved after 4 iterations Coefficient covariance computed using observed Hessian Variable Coefficient Std. Error z-statistic Prob. X1-0.054094 0.000699-77.36606 0.0000 X2 0.128651 0.005413 23.76731 0.0000 D2-0.394061 0.019732-19.97078 0.0000 C 2.079457 0.029940 69.45465 0.0000 McFadden R-squared 0.260038 Mean dependent var 0.629004 S.D. dependent var 0.483079 S.E. of regression 0.399556 Akaike info criterion 0.976248 Sum squared resid 4883.868 Schwarz criterion 0.977337 Log likelihood -14930.64 Hannan-Quinn criter. 0.976597 Deviance 29861.28 Restr. deviance 40355.13 Restr. log likelihood -20177.56 LR statistic 10493.85 Avg. log likelihood -0.487993 8

Prob(LR statistic) 0.000000 Obs with Dep=0 11351 Total obs 30596 Obs with Dep=1 19245 Тус үнэлгээнээс үзэхэд хувьсагч тус бүр статистик ач холбогдолтой болох нь Z статистикийн утгаас харагдаж байгаа бөгөөд McFadden R-squared (0.260038) байгаа нь түүврийн нэгж 30596 гэхэд маш сайн байгаа нь харагдаж байна. Мөн D2 буюу гэрлэлтийн байдлын хуурмаг хувьсагч ая холбогдолтой байгаа нь эдийн засгийн идэвхтэй байх магадлал нь огт гэрлээгүй буюу бусад хүмүүс эдийн засгийн идэвхтэй байх магадлалын ялгаатай байхыг харуулах үр дүн юм. Зураг 6. Эдийн засгийн идэвхтэй байх магадлал болон насны трендийн хамаарал, ам бүлийн тоог дундаж түвшингээр гэсэн нөхцөлтэйгөөр, гэрлэлтийн байдлаар Эдийн засгийн идэвхтэй байх магадлал 1 0.8 0.6 0.4 0.2 0 10 20 30 40 50 60 70 80 90 100 110 НАС Бусад Огт гэрлээгүй Ам бүлийн гишүүдийн тоог өгөгдлийн дунджаар буюу 3,88 гэж авахад эдийн засгийн идэвхтэй байх магадлал, насны хоорондын хамаарлыг гэрлэлтийн байдлаар салган авч [Зураг - 6] харахад огт гэрлээгүйгээс бусад тохиолдлын хүмүүс нь огт гэрлээгүй хүмүүстэй харьцуулахад эдийн засгийн идэвхээр өндөр байгаа нь харагдаж байна. Загвар 4. Хамааран хувьсагч: эдийн засгийн идэвхтэй байдал, үл хамааран хувьсагчид: тухайн хүний нас, ам бүлийн тоо болон хүйс Хүснэгт 2. EViews програм дээрх Үнэлгээний үр дүн (ЗАГВАР 4) Dependent Variable: Y Method: ML - Binary Probit (Newton-Raphson / Marquardt steps) Sample: 1 30596 Included observations: 30596 Convergence achieved after 4 iterations Coefficient covariance computed using observed Hessian Variable Coefficient Std. Error z-statistic Prob. 9

X1-0.065576 0.000748-87.64415 0.0000 X2 0.134777 0.005452 24.72043 0.0000 D3-0.454710 0.018471-24.61689 0.0000 C 2.599772 0.035022 74.23238 0.0000 McFadden R-squared 0.265608 Mean dependent var 0.629004 S.D. dependent var 0.483079 S.E. of regression 0.394996 Akaike info criterion 0.968901 Sum squared resid 4773.018 Schwarz criterion 0.969990 Log likelihood -14818.25 Hannan-Quinn criter. 0.969250 Deviance 29636.50 Restr. deviance 40355.13 Restr. log likelihood -20177.56 LR statistic 10718.63 Avg. log likelihood -0.484320 Prob(LR statistic) 0.000000 Obs with Dep=0 11351 Total obs 30596 Obs with Dep=1 19245 Тус үнэлгээнээс үзэхэд хувьсагч тус бүр статистик ач холбогдолтой болох нь Z статистикийн утгаас харагдаж байгаа бөгөөд McFadden R-squared(0.260038) байгаа нь түүврийн нэгж 30596 гэхэд маш сайн байгаа нь харагдаж байна. Мөн D3 буюу хүйсийн хуурмаг хувьсагч ач холбогдолтой байгаа нь эдийн засгийн идэвхтэй байх магадлал нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс эдийн засгийн идэвхтэй байх магадлалын ялгаатай байхыг харуулах үр дүн юм Зураг 7. Эдийн засгийн идэвхтэй байх магадлал болон насны трендийн хамаарал, ам бүлийн тоог дундаж түвшингээр гэсэн нөхцөлтэйгөөр, гэрлэлтийн байдлаар Эдийн засгийн идэвхтэй байх магадлал 1 0.9 0.8 0.7 0.6 0.5 0.4 0.3 0.2 0.1 0 10 20 30 40 50 60 70 80 90 100 110 НАС Эрэгтэй Эмэгтэй Ам бүлийн гишүүдийн тоог өгөгдлийн дунджаар буюу 3,88 гэж авахад эдийн засгийн идэвхтэй байх магадлал, насны хоорондын хамаарлыг хүйсээр салган авч [зураг-7] харахад эрэгтэй хүмүүсийн хувьд эмэгтэй хүмүүстэй харьцуулахад эдийн засгийн идэвхтэй байх магадлалаар арай илүү өндөр байгаа нь харагдаж байна. Эконометрикийн загварын үнэлгээ үр дүн, нэгдсэн байдлаар 10

Хамааран хувьсагч: Y Үнэлгээний арга: Binary Probit Үл хамаарах хувьсагчид C X1 X2 D1 D2 D3 McFadden R-squared Загвар -1. Загвар -2. Загвар -3. Загвар -4. Коэффициент 2.174-0.058-1.483 Стандарт алдаа 0.03 0.001 0.005 Z-Статистик -86.53 22.469 72.684 Коэффициент 6.14-0.13 0.05-2.37 Стандарт алдаа 0.066 0.001 0.006 0.033 Z-Статистик 93-100.46 8.92-72.59 Коэффициент 2.079-0.054 0.129-0.394 Стандарт алдаа 0.030 0.001 0.005 0.020 Z-Статистик 69.455-77.366 23.767-19.971 Коэффициент 2.079-0.066 0.135-0.455 Стандарт алдаа 0.030 0.001 0.005 0.018 Z-Статистик 69.455-87.644 24.720-24.617 0.2503 0.4004 0.134 0.2656 Дээрх үр дүнгээс бидний авч үзэж буй 4 загварын параметрүүд статистикийн хувьд ач холбогдолтой болох нь харагдаж байна. Дэлгэрэнгүй үр дүнг хавсралтаар харуулав. Загварын статистик ач холбогдлыг шалгахын тулд Z статистикийг ашиглахад загвар тус бүрийн Z ажиглалтын ихэнх утга критик утгаасаа их гарсан ба 0 таамаглал няцаагдаж тус загварууд статистикийн хувьд ач холбогдолтой байна Дүгнэлт Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсын ажиллах хүчний оролцооны түвшинд буюу Хөдөлмөрийн зах зээл дэх хөдөлмөрийн насны хүн амын эдийн засгийн идэвхтэй байдалд тухайн хувь хүнийг тодорхойлогч хүчин зүйлс хэрхэн нөлөөлж байгааг Хамааран Хувьсагч нь Чанарын Хариулт Бүхий регрессийн загвар болох Probit (Binary) загвараар авч үзлээ. Тоон өгөгдлийн тухайд ҮСХ-ны 2014 оны Ажиллах Хүчний Судалгаа[АХС-2014]-наас 15 буюу түүнээс дээш насны 30596 хүний анхан шатны өгөгдлийг ашиглалаа. Загварын параметрүүдийн үнэлгээг EViews 9.0 болон Stata12 программууд дээр хийсэн болно. Ийнхүү тус судалгааны үр дүнгээр эдийн засгийн идэвхтэй байх магадлал нь тухайн хүний настай урвуу хамааралтай бөгөөд нас ахих тусам эдийн засгийн идэвхтэй байх магадлал буурдаг болох нь харагдаж байна. Эдийн засгийн идэвхтэй байх магадлалд тухайн хүний нас [ам бүлийн тоог дундаж авч байхад гэсэн нөхцөлтэйгөөр] хэрхэн нөлөөлж байгааг чанарын хувьсагчдаар авч үзвэл: 11

Өрхийн тэргүүлэгчид өрхийн бусад гишүүдтэй харьцуулахад эдийн засгийн идэвхтэй байх магадлалаар илүү буюу өрхийн бусад гишүүдтэй харьцуулахад үүрэг хариуцлага өндөр гэдгийг илэрхийлэх; Огт гэрлэж байгаагүй хүмүүс нь бусад хүмүүстэй харьцуулахад эдийн засгийн идэвх муутай байх магадлал өндөртэй Эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүсээс эдийн засгийн идэвхтэй байх магадлал илүү өндөр байгаа нь харагдаж байна. Эцэст нь бидний загварт тайлбарлагч [Үл хамааран] хувьсагчаар сонгосон нас, хүйс, гэрлэлтийн байдал, ам бүлийн тоо, өрхийн тэргүүлэгч эсэх зэрэг хүчин зүйлс нь Эдийн засгийн идэвхтэй байдалд нөлөө үзүүлдэг болох нь харагдаж байгаа бөгөөд цаашид загварыг боловсролын түвшин зэрэг бусад хүчин зүйлсээр өргөтгөх бүрэн боломжтой. Ингэхдээ боловсролын түвшинг үндсэн ангилалын дагуу хуурмаг хувьсагчаар, эсвэл сурсан жилээр [сурсан жилээр авч үзэхийн тулд Ажиллах Хүчний Судалгааны асуулгын хуудсанд өөрчлөлт оруулах] авч үзэх боломжтой гэж үзэж байна. Мөн пробит загвар нь эдийн засгийн идэвхтэй байдлыг тодорхойлоход ашиглахад тохиромжтой [тайлбарлах чадварын шалгуурын үр дүнг хавсралтаас үзнэ үү] гэдэг нь харагдлаа. 12

Ашигласан материал 1) Б.Энх-Амгалан, EViews програм ашиглан эконометрикийн шинжилгээ хийх нь Улаанбаатар хот, 2015 он 2) Г.Элдэв-Очир, Э.Эрдэнэчимэг, Б.Энх-Амгалан Эконометрик Улаанбаатар хот, 2013 он 3) Г.Дагвасүрэн, Статистик онол, практик Улаанбаатар хот, 2016 он 4) Л.Лханям, Л.Саран, Ц.Лумжав Хөдөлмөрийн эдийн засаг 5) МҮЭ-үүдийн холбооны дэргэдэх Хөдөлмөрийн Дээд Сургууль Хөдөлмөрийн эдийн засаг 6) ҮСХ, Ажиллах хүчний судалгааны тайлан 2014 он 7) ҮСХ, Тооллого судалгааны каталоги www.1212.mn 8) Eviews 9.0 User guide 13

Хавсралт ХАВСРАЛТ -1. Тайлбарлах чадварын шалгуурын үр дүн (ЗАГВАР 1) Expectation-Prediction Evaluation for Binary Specification Equation: EQ01 Success cutoff: C = 0.5 Estimated Equation Constant Probability Dep=0 Dep=1 Total Dep=0 Dep=1 Total P(Dep=1)<=C 7066 2352 9418 0 0 0 P(Dep=1)>C 4285 16893 21178 11351 19245 30596 Total 11351 19245 30596 11351 19245 30596 Correct 7066 16893 23959 0 19245 19245 % Correct 62.25 87.78 78.31 0.00 100.00 62.90 % Incorrect 37.75 12.22 21.69 100.00 0.00 37.10 Total Gain* 62.25-12.22 15.41 Percent Gain** 62.25 NA 41.53 Estimated Equation Constant Probability Dep=0 Dep=1 Total Dep=0 Dep=1 Total E(# of Dep=0) 6391.55 5037.86 11429.41 4211.18 7139.82 11351.00 E(# of Dep=1) 4959.45 14207.14 19166.59 7139.82 12105.18 19245.00 Total 11351.00 19245.00 30596.00 11351.00 19245.00 30596.00 Correct 6391.55 14207.14 20598.69 4211.18 12105.18 16316.36 % Correct 56.31 73.82 67.32 37.10 62.90 53.33 % Incorrect 43.69 26.18 32.68 62.90 37.10 46.67 Total Gain* 19.21 10.92 14.00 Percent Gain** 30.54 29.44 29.99 *Change in "% Correct" from default (constant probability) specification **Percent of incorrect (default) prediction corrected by equation ХАВСРАЛТ -2. Нөхцөл[хамаарлын хувьсагчид дундаж утгаа авна]-т ахиу нөлөө Загвар1 Conditional marginal effects Number of obs = 30596 Model VCE : OIM Expression : Pr(y), predict() dy/dx w.r.t. : x1 x2 at : x1 = 38.40992 (mean) x2 = 3.866813 (mean) Delta-method dy/dx Std. Err. z P> z [95% Conf. Interval] x1 -.0215653.000252-85.58 0.000 -.0220592 -.0210714 x2.044676.0019847 22.51 0.000.040786.0485659 14

ХАВСРАЛТ -3. Тайлбарлах чадварын шалгуурын үр дүн (ЗАГВАР 2) Expectation-Prediction Evaluation for Binary Specification Equation: EQ02 Success cutoff: C = 0.5 Estimated Equation Constant Probability Dep=0 Dep=1 Total Dep=0 Dep=1 Total P(Dep=1)<=C 9272 506 9778 0 0 0 P(Dep=1)>C 2079 18739 20818 11351 19245 30596 Total 11351 19245 30596 11351 19245 30596 Correct 9272 18739 28011 0 19245 19245 % Correct 81.68 97.37 91.55 0.00 100.00 62.90 % Incorrect 18.32 2.63 8.45 100.00 0.00 37.10 Total Gain* 81.68-2.63 28.65 Percent Gain** 81.68 NA 77.23 Estimated Equation Constant Probability Dep=0 Dep=1 Total Dep=0 Dep=1 Total E(# of Dep=0) 7659.03 3692.42 11351.45 4211.18 7139.82 11351.00 E(# of Dep=1) 3691.97 15552.58 19244.55 7139.82 12105.18 19245.00 Total 11351.00 19245.00 30596.00 11351.00 19245.00 30596.00 Correct 7659.03 15552.58 23211.61 4211.18 12105.18 16316.36 % Correct 67.47 80.81 75.86 37.10 62.90 53.33 % Incorrect 32.53 19.19 24.14 62.90 37.10 46.67 Total Gain* 30.37 17.91 22.54 Percent Gain** 48.29 48.28 48.29 *Change in "% Correct" from default (constant probability) specification **Percent of incorrect (default) prediction corrected by equation ХАВСРАЛТ -4. Тайлбарлах чадварын шалгуурын үр дүн (ЗАГВАР 3) Expectation-Prediction Evaluation for Binary Specification Equation: EQ03 Success cutoff: C = 0.5 Estimated Equation Constant Probability Dep=0 Dep=1 Total Dep=0 Dep=1 Total P(Dep=1)<=C 6936 2088 9024 0 0 0 P(Dep=1)>C 4415 17157 21572 11351 19245 30596 Total 11351 19245 30596 11351 19245 30596 Correct 6936 17157 24093 0 19245 19245 % Correct 61.10 89.15 78.75 0.00 100.00 62.90 % Incorrect 38.90 10.85 21.25 100.00 0.00 37.10 Total Gain* 61.10-10.85 15.85 Percent Gain** 61.10 NA 42.71 Estimated Equation Constant Probability Dep=0 Dep=1 Total Dep=0 Dep=1 Total E(# of Dep=0) 6501.81 4957.10 11458.91 4211.18 7139.82 11351.00 E(# of Dep=1) 4849.19 14287.90 19137.09 7139.82 12105.18 19245.00 Total 11351.00 19245.00 30596.00 11351.00 19245.00 30596.00 Correct 6501.81 14287.90 20789.71 4211.18 12105.18 16316.36 15

% Correct 57.28 74.24 67.95 37.10 62.90 53.33 % Incorrect 42.72 25.76 32.05 62.90 37.10 46.67 Total Gain* 20.18 11.34 14.62 Percent Gain** 32.08 30.57 31.33 *Change in "% Correct" from default (constant probability) specification **Percent of incorrect (default) prediction corrected by equation ХАВСРАЛТ -5. Тайлбарлах чадварын шалгуурын үр дүн (ЗАГВАР 4) Expectation-Prediction Evaluation for Binary Specification Equation: EQ04 Date: 10/31/16 Time: 21:15 Success cutoff: C = 0.5 Estimated Equation Constant Probability Dep=0 Dep=1 Total Dep=0 Dep=1 Total P(Dep=1)<=C 6932 1926 8858 0 0 0 P(Dep=1)>C 4419 17319 21738 11351 19245 30596 Total 11351 19245 30596 11351 19245 30596 Correct 6932 17319 24251 0 19245 19245 % Correct 61.07 89.99 79.26 0.00 100.00 62.90 % Incorrect 38.93 10.01 20.74 100.00 0.00 37.10 Total Gain* 61.07-10.01 16.36 Percent Gain** 61.07 NA 44.10 Estimated Equation Constant Probability Dep=0 Dep=1 Total Dep=0 Dep=1 Total E(# of Dep=0) 6542.26 4877.37 11419.63 4211.18 7139.82 11351.00 E(# of Dep=1) 4808.74 14367.63 19176.37 7139.82 12105.18 19245.00 Total 11351.00 19245.00 30596.00 11351.00 19245.00 30596.00 Correct 6542.26 14367.63 20909.89 4211.18 12105.18 16316.36 % Correct 57.64 74.66 68.34 37.10 62.90 53.33 % Incorrect 42.36 25.34 31.66 62.90 37.10 46.67 Total Gain* 20.54 11.76 15.01 Percent Gain** 32.65 31.69 32.17 *Change in "% Correct" from default (constant probability) specification **Percent of incorrect (default) prediction corrected by equation 16

ХАВСРАЛТ-6. Эдийн засгийн идэвхтэй болон идэвхгүй хүн амыг тодорхойлох схем Сүүлийн 7 хоногт эдийн засгийн үйл ажиллгаанд зарцуулсан цаг 0 цаг = тийм Сүүлийн 7 хоногт хөдөлмөр эрхлээгүй боловч тогтмол ажилтай эсэх 1 цаг үгүй Тухайн үеийн идэвхтэй хүн ам Ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайсан эсэх Ажилгүй иргэд Тийм үгүй Эдийн засгийн тухайн үеийн идэвхтэй хүн ам буюу ажиллах хүч Эдийн засгийн тухайн үеийн идэвхгүй хүн ам Сүүлийн 12 сарын хугацаанд эдийн засгийн үйл ажиллагаанд зарцуулсан хугацаа 6 сар 6 сар > Эдийн засгийн байнгын идэвхтэй хүн ам Эдийн засгийн байнгын идэвхгүй хүн ам Эх үүсвэр: ҮСХ, Ажиллах хүчний судалгааны тайлан, 2014 Тайлбар: Уг мэдээллийг авч үзэхдээ олон улсын хөдөлмөрийн байгууллагын дагуу эдийн засгийн идэвхгүй хүн амыг 15 болон түүнээс дээш насны болон сүүлийн жилд ядаж 6 сар хөдөлмөр эрхлээгүй хүнийг идэвхгүй хүн амд хамруулан авч үзэх замаар мэдээллийг цуглуулсан. 17