Зорилго: Өмнөд Монголын тодорхой районы шүр ба изотопын судалгааны үр дүнг уялдуулан силур-девоны заагийг тогтоох.

Μέγεθος: px
Εμφάνιση ξεκινά από τη σελίδα:

Download "Зорилго: Өмнөд Монголын тодорхой районы шүр ба изотопын судалгааны үр дүнг уялдуулан силур-девоны заагийг тогтоох."

Transcript

1 Сэдвийн судлагдсан байдал ба үндэслэл. Өмнөд Монголын дунд палеозойн тэнгисийн хурдсын стратиграфи, биостратиграфийн чиглэлийн судалгааг Н.Г.Маркова, Л.М.Улитина, Л.Н. Большакова (1976), Т.Т.Шаркова (1974, 1977, 1981), Р.Е.Алексеева, Б.Мэндбаяр (1981), Г.В.Копаевич (1984), Г.М.Добров (1986,1988ф), Лэмб, Бадарч (Lamb & Badarch,1997), Р.Е.Алексеева (1988,1993), Ч.Минжин (1993) нар явуулж ирсэн байна. Эдгээрийн үр дүнд стратиграфийн янз бүрийн ангиллууд хийгдэж, силур-девоны болон девоны хурдсын тархалтууд тогтоогдож байсан боловч силур-девоны хил заагийг тогтоох судалгаа төдийлөн хийгдээгүй байна. Орчин үед Монголын палеогеограф, палеогеодинамикийн судалгаа эрчимтэй хийгдэж байгаатай холбоотой эртний газарзүйн нөхцлийг сэргээх, Төв Азийн хэмжээнд энэ асуудлыг тодруулах шаардлагатай болж байна. Тухайн асуудлыг хөндөж энэхүү судалгааны ажлыг хийсэн болно. Зорилго: Өмнөд Монголын тодорхой районы шүр ба изотопын судалгааны үр дүнг уялдуулан силур-девоны заагийг тогтоох. Зорилт: 1. Сонгосон зүсэлтүүдийн табулят шүрийн бүрэлдэхүүнийг тогтоох. 2. Тогтвортой изотопын судалгаа хийж, бусад судлагдсан газруудтай харьцуулах. Хамгаалах зүйлүүд: 1. Шинэжинстийн Улааншанд худаг орчимд силур-девоны хил заагийн хурдас хуримтлалын тасалдалгүй зүсэлт байна. 2. Туйл орчмын Урал, Алтай-Саян, Зүүн-Хойт Орос зэрэг Оросын олон мужуудад тархалттай доод девоны региональ зон F. socialis нь Өмнөд Монголын олон районуудад (Шинэжинст, Мандал-Овоо, Бортээг) илэрч стратиграфийн тэмдэгт түвшинг илэрхийлдэг. 3. Силур, девоны хил орчим болсон нүүрстөрөгчийн тогтвортой изотопын глобаль өөрчлөлт нь Монголд Улааншанд зүсэлтийн 4-р үеэнд илэрдэг. 1

2 4. Говь-Алтай Сүхбаатарын бүсийн силур, девоны шүр болон бусад бентос амьтдын баялаг үлдэгдэлтэй карбонат, карбонат-терриген хурдас нь тэр үеийн дулаан бүсийн тэнгисийн орчинг илэрхийлнэ. Материал: 1998 оноос одоо хүртэл судалгаа явуулж байгаа Өмнөд Монголын силур-девоны 10 гаруй зүсэлтүүдэд хийсэн бичиглэл, талбайн геологийн тойм зургууд, Улааншанд, Бортээгийн районд явуулсан геологи ба палеонтологийн нарийвчилсан судалгааны материал, шүрийн 81 дээжийн 137 шлиф, тогтвортой изотопын судалгааны 148 дээжийн карбон болон хүчилтөрөгчийн изотопын шинжилгээ зэрэг орно. Судалгааны аргачлал: Судалгаанд дараах аргачлалыг хэрэглэв. Үүнд: 1. Хээрийн судалгаа. Өмнөд Монголын хэмжээнд силур-девоны хурдас өргөн тархсан Шинэжинст, Мандал-Овоо, Бортээг, Тайлаг уулын орчимд 10 гаруй хэсэгчилсэн зүсэлтүүдийг бичиглэж, геологийн тойм зургуудыг зохиож, шүр, мөрхөлтөн, хөвд биетэн, криноид, толгой хөлтөн, зөөлөн биетний үлдэгдлүүдийг цуглуулав. Дээрх зүсэлтүүдээс стратиграфийн ангиллын тулгуур район болох Улааншанд, Бортээгийн зүсэлтүүдийг нарийвчлан судалж, Улааншандын зүсэлтэд 25 м, Бортээгийн зүсэлтэд 10 м тутамд илэрсэн шохойн чулуу, шохойлог элсэнчулуу, шохойлог алевролитын үе бүрээс табулят шүрийн дээжлэлт хийв. Зүсэлтүүдээс хүчилтөрөгч, нүүрстөрөгчийн тогтвортой изотопын шинжилгээнд 20 см-ээс 1 метрийн зайтайгаар 148 дээжлэлт хийв. 2. Суурин судалгаа Шүрийн 81 дээжинд хөндлөн, дагуу, тууш чиглэлээр зүсэж, тунгалаг шлиф бэлдсэн. 2

3 Шлифийг бинокуляр (х10), микроскоп (x500) ашиглан судалж, шүрийн морфологийн хэмжилтээр Filemaker программаар мэдээллийн бааз үүсгэн шүрийн тодорхойлолтонд ашиглав. Canvas шинэ программ ашиглан шүрийн хатуу биеийн морфологийн хэмжилтүүдээр диаграмм график байгуулж, табулят шүрийн төрөл, зүйлийн ялгарлыг тогтоож, систематикийн ангиллын дагуу табулят шүрийн зүйлийг тодорхойлж, бичиглэв. Судалсан табулят шүрийн төрөл, зүйлүүдэд биостратиграфи, палеобиогеографийн харьцуулалт хийв. Хүчилтөрөгч ба нүүрстөрөгчийн тогтвортой изотопын судалгааг МАТ-251 төрлийн хийн масс-спектрометр ашиглан явуулж, дараах томъёоллоор (Rollinson,1993) үр дүнг гаргаж авсан. δ 18 O = {[ 18 O/ 16 O (дээж) - 18 O/ 16 O (стандарт) ] / 18 O/ 16 O (стандарт) }x1000 Шүрийн болон тогтвортой изотопын үр дүнг бусад бүс нутгуудад тогтоогдсон үр дүнтэй харьцуулалт хийж, дүгнэлт гаргав. Үр дүн - шинэлэг тал: 1. Баянхонгор, Шинэжинстийн дүүрэгт Улааншанд худаг орчмын дээд силур-доод девоны карбонат хурдсыг нарийвчлан судалж, табулят шүрийн цогцолбор бүрэлдэхүүнийг анх тогтоож, силур-девоны хил заагийн хурдастай стратиграфийн тасалдалгүй зүсэлтийг шинээр илрүүлэв. 2. Өмнөговийн Бортээг дүүрэгт өмнө нь мөрхөлтөн амьтнаар насыг нь тогтоож (Алексеева, 1993) Бортээг горизонтод хамааруулж байсан доод девоны тулгуур зүсэлтийн карбонат хурдсаас табулят шүрийг анх удаа тодорхойлж, лохковын настай болохыг дахин баталгаажуулав. 3. Улааншанд, Бортээгийн зүсэлтүүдээс Favositida багийн 2 овог, 5 дэд овог, 7 төрөлд хамаарах 15 зүйлийн табулят шүр тодорхойлж, бичиглэл хийв. 3

4 4. Canvas-9 болон Filemarker программуудыг шүрийн тодорхойлолтод ашиглан, табулят шүрийн 219 дээжинд Мэдээллийн бааз үүсгэсэн нь шүрийн цаашдын судалгаанд суурь ач холбогдолтой бөгөөд бусад фаунаар ийм мэдээллийн бааз үүсгэх боломжтой. 5. Өмнө нь зөвхөн Мандал-Овоо дүүрэгт ялгагддаг байсан Favosites socialis шүртэй доод девоны лохковын ярусын тэмдэгт зоныг уг судалгаагаар Өмнөд Монголын тулгуур районууд болох Шинэжинст, Бортээгт шинээр тогтоож, тухайн шүртэй хурдсын тархалтыг өргөжүүлэв. 6. Өмнөд Монголын палеозойн карбонат хурдсанд анх удаа хемостратиграфийн судалгааны нэг арга болох нүүрстөрөгч ба хүчилтөрөгчийн тогтвортой изотопын шинжилгээг хийж, силур-девоны хил заагийн нүүрстөрөгчийн изотопын глобаль өөрчлөлтийг Улааншанд-2 зүсэлтийн 4-р үеийн дунд хэсэгт илрүүлэв. 7. Шинэ газар, Таймыр, Урал, Зүүн Хойт Оросын нутгаас илэрсэн дээд силур-доод девоны шүрийн цогцолбортой Улааншанд, Бортээгийн табулят шүрийн бүрэлдэхүүн илүү төстэй байгаагаас эртний газарзүйн ижил бүс үүсгэж байсан гэж үзэв. Ач холбогдол Монгол оронд тархсан силур-девоны хурдсын хил заагтай жишиг зүсэлт болон түүний шүрийн цогцолборыг шинээр тогтоож, тухайн үе шатны биостратиграфийн ангиллыг нарийвчилсан нь цаашид давхарга зүйн ангилал болон эртний газарзүйн нөхцлийг сэргээхэд бодит тулгуур баримт материал нь болно. Хэлэлцүүлсэн байдал: 1. Sersmaa G Review of Mongolian Devonian Tabulate coral investigation. Mongolian Geoscientist 10. October 1, p Sersmaa G, Minjin Ch, Undarya J, Age and genesis of the Devonian deposits in the Tsulkhir hudag region. Mongolian Geoscientist 13. June, p Ч.Минжин, Г.Сэрсмаа, Л.Гэрэлцэцэг, Я.Ариунчимэг, М.Болорцэцэг Шинэжинстийн районы палеозойн хурдасны литостратиграфийн ангилал. Геологи 1, Геологийн эрдэм шинжилгээ, сургалт арга зүйн сэтгүүл. х

5 4. Minjin Ch, Sersmaa G, Undarya J Geological background of Mongolia: special reference to Ordovician, Silurian and Lower Devonian. In International Symposium of the Hokkaido University Museum Mineral Resources and Hydrothermal Activities in the Northeast Eurasia Minjin Ch, Sersmaa G The Guide Book Abstracts and Ordovician Silurian correlation chart for the joint field meeting of IGCP 410 and IGCP 421 in Mongolia.p Sersmaa G, Review of Mongolia Lower and Middle Devonian tabulate corals of investigation. The Guide Book Abstracts and Ordovician Silurian correlation chart for the joint field meeting of IGCP 410 and IGCP 421 in Mongolia. p Chengyuan Wang, Ziegler W, Minjin Ch, Sersmaa G, Munchtsetseg J, Gereltsetseg L, Nadia I, The First Discovery of the Earliest Devonian Conodont Zonal Fossil from the Gavuu Member in Mushgai Area of South Gobi,Mongolia. Journal of Geoscientific research in Northeast Asia, Vol.6, 1, Apr., p Sersmaa G The stage of Lower-middle Devonian reef and localities in Mongolia International Symposium Geology of Reefs July 4-6, Syktyvkar,Russia. 9. Minjin Ch., Sersmaa G., 2005 Silurian and Lowermost Devonian tabulate corals of Mongolia Geology 12, p Sersmaa G Devonian organogenic buildups of Mongolia in the Ancient life and modern approaches, abstracts of the second international palaeontological congress, June 17-26,2006, Beijing, China, p Г.Сэрсмаа Өмнөд Монголын Улааншанд, Бортээгийн зүсэлтүүдэд хийсэн δ 13 С ба δ 18 О изотопын судалгааны үр дүн Геосудлаач сэтгүүл 34, Хууд Г.Сэрсмаа Улааншанд, Бортээгийн дээд силур-доод девоны табулят шүр Mongolian Geoscientist. Vol.36, Geology &Metallogeny of Central Asia. XVII International Symposium of Kherlen Geological Expedition. Special volume dedicated to 50 th anniversary of the Geology education in Mongolia. P Ажлын бүтэц хэмжээ: Диссертац нь Оршил, Дүгнэлтээс гадна Судалгааны түүх, Стратиграфи, Табулят шүр, Изотопын судалгаа гэсэн 4 бүлэг, 46 зураг, 10 хүснэгт, 7 фототаблиц болон ашигласан номын жагсаалт зэргээс бүрдсэн 125 хуудастай ажил болов. 1- р бүлэгт: Судалгааны талбайн региональ байршил, өмнө нь судлагдсан байдлын талаар тусгав. 2- р бүлэгт: Судалгаанд сонгож авсан талбай болох Өмнөд Монголын Улааншанд ба Бортээг орчмын силур-девоны хурдсын стратиграфи болон өөрийн судалсан зүсэлтүүдийг бичиглэн, зэргэлдээх дүүргүүдтэй харьцуулсан харьцуулалтын үр дүнг бичив. 5

6 3- р бүлэгт: Зүсэлтүүдээс судлагдсан табулят шүрийн морфологи, нэр томъёог тайлбарлан, систематикийн дагуу судлагдсан зүйлүүдийн бичиглэлийг хийж, фото таблиц хийв. 4- р бүлэгт: Нүүрстөрөгч ба хүчилтөрөгчийн тогтвортой изотопын судалгаа, түүний үр дүн, харьцуулалтыг бичиж, дүгнэлт хийв. Талархал Энэ ажлыг удирдсан багш ШУТИС-ийн ГГТС-ийн профессор, доктор (Ph.D) Ч.Минжин, зөвлөх багш ШУТИС-ийн ГГТС-ийн профессор, доктор (Sc.D) О.Гэрэл, зөвлөх ШУА-ийн Палеонтологийн төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Sc.D) Я.Ариунчимэг, ШУА-ийн Палеонтологийн төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D) Д.Бадамгарав нартаа баярлаж талархсанаа илэрхийлье. Мөн тогтвортой изотопын судалгааг хийх боломжийг олгож, лаборатортоо урьж ажиллуулсан Италийн Триестийн их сургуулийн Геологи, Байгаль орчин ба далай судлалын тэнхимийн профессор Антонио Альберти, геохими-изотопын лабораторийн доктор Штенни Барбара нарт болон байнга дэмжиж, тусалж, зөвлөж байсан ГГТС-ийн профессор, эрдэмтэн багш нар, мэргэжил нэгт хамт олон, бусад найз нөхөд, шавь нартаа талархалаа илэрхийлье. 6

МОНГОЛ ХОНИНЫ НООСНЫ БҮТЭЦ, ШИНЖ ЧАНАРЫГ ЭЛЕКТРОН МИКРОСКОПИЙН АРГААР СУДЛАХ

МОНГОЛ ХОНИНЫ НООСНЫ БҮТЭЦ, ШИНЖ ЧАНАРЫГ ЭЛЕКТРОН МИКРОСКОПИЙН АРГААР СУДЛАХ 82 МОНГОЛ ХОНИНЫ НООСНЫ БҮТЭЦ, ШИНЖ ЧАНАРЫГ ЭЛЕКТРОН МИКРОСКОПИЙН АРГААР СУДЛАХ Г.Ганбат 1, Ц.Хишигжаргал 1, Ч.Ганзориг 2, Э.Оюунсүрэн 1, Л.Ганчимэг 2 1-ХААИС, Биологийн нөөцийн менежментийн сургууль 2-МУИС,

Διαβάστε περισσότερα

МОР2 ТӨСЛИЙН ЭКОЛОГИЙН СУДАЛГАА АВАХ ЕРӨНХИЙ ТОЙМ оны 6 сарын 13

МОР2 ТӨСЛИЙН ЭКОЛОГИЙН СУДАЛГАА АВАХ ЕРӨНХИЙ ТОЙМ оны 6 сарын 13 МОР2 ТӨСЛИЙН ЭКОЛОГИЙН СУДАЛГАА АВАХ ЕРӨНХИЙ ТОЙМ -2013 2013 оны 6 сарын 13 Тойм Судалгааны асуултууд болон Таамаглалууд Судалгаа авах аргачлал Шалгуур үзүүлэлтүүд 2013 Судалгааны асуултууд болон Таамаглалууд

Διαβάστε περισσότερα

Пүрвээгийн АРИУНБОЛОР

Пүрвээгийн АРИУНБОЛОР МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ Пүрвээгийн АРИУНБОЛОР БОГИНО ХОЛБОГДСОН РОТОРТОЙ АСИНХРОН ХӨДӨЛГҮҮРИЙН ДИНАМИК ЗАГВАРЧЛАЛ УЛААНБААТАР

Διαβάστε περισσότερα

ЦАГААН УУЛЫН ДҮҮРГИЙН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ БА ПОЛИМЕТАЛЫН ХҮДЭРЖИЛТИЙН БАЙРШЛЫН ЗҮЙ ТОГТОЛ

ЦАГААН УУЛЫН ДҮҮРГИЙН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ БА ПОЛИМЕТАЛЫН ХҮДЭРЖИЛТИЙН БАЙРШЛЫН ЗҮЙ ТОГТОЛ МОНГОЛ УЛС БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ГЕОЛОГИ, ГАЗРЫН ТОСНЫ СУРГУУЛЬ МӨНХЖАРГАЛЫН ТОДБИЛЭГ ЦАГААН УУЛЫН ДҮҮРГИЙН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ БА ПОЛИМЕТАЛЫН ХҮДЭРЖИЛТИЙН

Διαβάστε περισσότερα

SOLITE SILVER БА RUIYU/OEM АККУМЛЯТОРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА. Б.Цэцэнхуар 1, Ц.Өлзийбаатар 2*

SOLITE SILVER БА RUIYU/OEM АККУМЛЯТОРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА. Б.Цэцэнхуар 1, Ц.Өлзийбаатар 2* This article is published under the Creative Commons CC-BY License. DOI: https://doi.org/10.5564/mjas.v22i03.964 SOLITE SILVER БА RUIYU/OEM АККУМЛЯТОРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Б.Цэцэнхуар

Διαβάστε περισσότερα

ЗАРИМ СОРТЫН БУУДАЙ, ГУРИЛЫН ЧАНАРЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

ЗАРИМ СОРТЫН БУУДАЙ, ГУРИЛЫН ЧАНАРЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ Хатагин овогт Жамбалын Туяацэцэг ЗАРИМ СОРТЫН БУУДАЙ, ГУРИЛЫН ЧАНАРЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Мэргэжил :

Διαβάστε περισσότερα

Нэг. Курсын ажлын зорилго

Нэг. Курсын ажлын зорилго Нэг. Курсын ажлын зорилго - Судалгаа шинжилгээний арга зүйд сургах - Бие даасан үйл ажиллагааны дадал эзэмшүүлэх - Аливаа асуудалд үнэлэлт, дүгнэлт гаргах, өөрийн санал дүгнэлтээ илэрхийлэх Хоёр.Курсын

Διαβάστε περισσότερα

ГАЗАР ЗҮЙН БАЙРШИЛ. Региональ геологийн танилцуулга Геологийн тогтоц чулуулгийн геохими ГХШЭ-ийн хүдэржилт. Жаргалан.С*, Гарамжав.Д**, Ватанабэ.

ГАЗАР ЗҮЙН БАЙРШИЛ. Региональ геологийн танилцуулга Геологийн тогтоц чулуулгийн геохими ГХШЭ-ийн хүдэржилт. Жаргалан.С*, Гарамжав.Д**, Ватанабэ. Жаргалан.С*, Гарамжав.Д**, Ватанабэ.Я*** * ШУТИС, ГГТС ** АММИ,, Оюу Толгой төсөл *** Японы Геологийн Алба Региональ геологийн танилцуулга Геологийн тогтоц чулуулгийн геохими ГХШЭ-ийн хүдэржилт ГАЗАР ЗҮЙН

Διαβάστε περισσότερα

Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв БАРИЛГЫН БИТҮҮМЖЛЭЛ ТҮҮНИЙГ ТООЦОХ БОЛОН ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ. Менежер: Б. Билгүүн

Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв БАРИЛГЫН БИТҮҮМЖЛЭЛ ТҮҮНИЙГ ТООЦОХ БОЛОН ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ. Менежер: Б. Билгүүн Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв БАРИЛГЫН БИТҮҮМЖЛЭЛ ТҮҮНИЙГ ТООЦОХ БОЛОН ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ Менежер: Б. Билгүүн Агуулга 1.Агаар нэвтрүүлэлт түүний нөлөөлөл 2.Агаар нэвтрүүлэлтийн стандарт 3.Барилгын

Διαβάστε περισσότερα

Барилгын дулаалгын материалын шинэ стандартууд

Барилгын дулаалгын материалын шинэ стандартууд Барилгын дулаалгын материалын шинэ стандартууд MNS EN 13162 2011 MW MNS EN 13163 2011 EPS MNS EN 13163 2011 XPS MNS EN 13163 2011 PUR АГУУЛГА 1. Хамрах хүрээ 2. Норматив ишлэл 3. Нэр томъёо, тодорхойлолт,

Διαβάστε περισσότερα

O 8. ), жонш (KAlSi 3

O 8. ), жонш (KAlSi 3 Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2013 оны 03 (207) Полиминералын post IR-IR болон кварцын кристаллын люминесценцийн аргыг хослуулан олдворын он цагийг тогтоох нь С.Саран 1,2, С.Тэнгис 1, Б. Оргил 1, Р.Мөнхтулга

Διαβάστε περισσότερα

Дан болон давхар урвуу дүүжингийн тэнцвэржилт

Дан болон давхар урвуу дүүжингийн тэнцвэржилт Дан болон давхар урвуу дүүжингийн тэнцвэржилт Б.Луубаатар, А.Батмөнх ШУТИС-МХТС-ийн ахлах багш, ШУТИС-МХТС-ийн профессор Хураангуй Энэхүү өгүүлэлд дан болон давхар урвуу дүүжингийн загварчлал, тэдгээрийн

Διαβάστε περισσότερα

Ерөнхий эмиттертэй транзисторт өсгөгч Унших материал

Ерөнхий эмиттертэй транзисторт өсгөгч Унших материал ажил7 Ерөнхий эмиттертэй транзисторт өсгөгч Унших материал Electronic Deices and ircuits, 4 th edition: Section 5-1, Ac amplifier Fundamentals; Section 5-3, Amplifier Analysis Usg Small-Signal Models,

Διαβάστε περισσότερα

ПРОПАНТ ХӨӨСТ КАМЕРТ БҮРТГЭГДСЭН ХАРИМХАЙ БУС ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭР ҮҮССЭН ЭЕРЭГ ЦЭНЭГТ БӨӨМИЙГ ЯЛГАН ТАНИХ НЭГЭН БОЛОМЖ

ПРОПАНТ ХӨӨСТ КАМЕРТ БҮРТГЭГДСЭН ХАРИМХАЙ БУС ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭР ҮҮССЭН ЭЕРЭГ ЦЭНЭГТ БӨӨМИЙГ ЯЛГАН ТАНИХ НЭГЭН БОЛОМЖ Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 56 No 01 (217) 2016 DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v56i01.671 ПРОПАНТ ХӨӨСТ КАМЕРТ БҮРТГЭГДСЭН ХАРИМХАЙ БУС ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭР ҮҮССЭН ЭЕРЭГ ЦЭНЭГТ

Διαβάστε περισσότερα

Зохиогч: Ч. Ганбаатар Удирдагч: Доктор (Ph.D) Б. Батзолбоо. ШУТИС-Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Програмчлалын профессорын баг.

Зохиогч: Ч. Ганбаатар Удирдагч: Доктор (Ph.D) Б. Батзолбоо. ШУТИС-Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Програмчлалын профессорын баг. АВТОМАШИНЫ ДУГААР ИЛРҮҮЛЭХ СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АСУУДАЛД: Зохиогч: Ч. Ганбаатар Удирдагч: Доктор (Ph.D) Б. Батзолбоо ШУТИС-Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Програмчлалын профессорын баг. Хураангуй:

Διαβάστε περισσότερα

АДРОНЫ КЛАСТЕРЫГ ЯЛГАХАД ЗОРИУЛСАН ПАРАМЕТРИЙГ ТОДОРХОЙЛСОН НЬ

АДРОНЫ КЛАСТЕРЫГ ЯЛГАХАД ЗОРИУЛСАН ПАРАМЕТРИЙГ ТОДОРХОЙЛСОН НЬ DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v54i2.657 АДРОНЫ КЛАСТЕРЫГ ЯЛГАХАД ЗОРИУЛСАН ПАРАМЕТРИЙГ ТОДОРХОЙЛСОН НЬ Р.Тогоо 1, Ж.Шинэбаяр 2, Д.Отгонсүрэн 1 1) ШУА, Физик технологийн хүрээлэн 2) МУБИС, Боловсрол

Διαβάστε περισσότερα

ИСЛАНД УЛСЫН БАГА ТЕМПЕРАТУРТАЙ, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ИЛЭРЦТЭЙ ТАЛБАЙ ДЭЭРХ ТЕМ БА МТ АРГУУДЫН ХЭРЭГЛЭЭ

ИСЛАНД УЛСЫН БАГА ТЕМПЕРАТУРТАЙ, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ИЛЭРЦТЭЙ ТАЛБАЙ ДЭЭРХ ТЕМ БА МТ АРГУУДЫН ХЭРЭГЛЭЭ Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2017 оны 02 (222) DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v57i2.849 ИСЛАНД УЛСЫН БАГА ТЕМПЕРАТУРТАЙ, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ИЛЭРЦТЭЙ ТАЛБАЙ ДЭЭРХ ТЕМ БА МТ АРГУУДЫН ХЭРЭГЛЭЭ Л.Саранцэцэг

Διαβάστε περισσότερα

802.11b утасгүй сүлжээн дээгүүр TCP протоколын дамжуулах чадамжийг үнэлэх математик загвар

802.11b утасгүй сүлжээн дээгүүр TCP протоколын дамжуулах чадамжийг үнэлэх математик загвар MMT-013 80.11b утасгүй сүлжээн дээгүүр TCP протоколын дамжуулах чадамжийг үнэлэх математик загвар Я.Дашдорж, П. Минж Шинжлэх Ухаан Технологын Их Сургуулийн Компюьтерийн Техник Менежментийн Сургууль эмайл:

Διαβάστε περισσότερα

ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ

ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ МБДС, Бизнесийн удирдлага мэдээлэл зүйн тэнхимийн оюутан Г.Нямдорж, Б. Болортуяа Хураангуй Монгол Улсын ажиллах хүчний оролцоо

Διαβάστε περισσότερα

Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга. Ц.Болд, Ч.Тамир /МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар/

Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга. Ц.Болд, Ч.Тамир /МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар/ Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга.сонгуулийн прогноз хийх үндсэн нөхцөл, хүчин зүйлс Ц.Болд, Ч.Тамир /МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар/ Сонгуулийн дүнг прогнозчилох явдал

Διαβάστε περισσότερα

Монгол Улсын Нэгдсэн Түрүүлэгч Индикатор (НТИ, СLI) Др. Б. Эрдэнэбат

Монгол Улсын Нэгдсэн Түрүүлэгч Индикатор (НТИ, СLI) Др. Б. Эрдэнэбат Монгол Улсын Нэгдсэн Түрүүлэгч Индикатор (НТИ, СLI) Др. Б. Эрдэнэбат Сангийн Яам, Дэлхийн Банкны Олон Салбарыг Хамарсан Техник Туслалцааны Төсөл Агуулга I. Зорилго, хэрэглээ II. Бодлого боловсруулагчдын

Διαβάστε περισσότερα

ªÐÕ ÄÝÄ Ó ÐÀÕ ÈÍÔËßÖÈÉÍ ÄÀÐÀÌÒ

ªÐÕ ÄÝÄ Ó ÐÀÕ ÈÍÔËßÖÈÉÍ ÄÀÐÀÌÒ ªÐÕ ÄÝÄ Ó ÐÀÕ ÈÍÔËßÖÈÉÍ ÄÀÐÀÌÒ Хураангуй Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн Боловсруулсан: Судалгааны багийн ахлагч Г.Рагчаасүрэн Судалгааны багийн гишүүн: Б.Цолмон 2015 оны 4-р сар Энэхүү

Διαβάστε περισσότερα

МОНГОЛ ОРНЫ ЭРДЭСТ НУУРУУДЫН ЛИТИЙ, УРАНЫ СУДАЛГАА

МОНГОЛ ОРНЫ ЭРДЭСТ НУУРУУДЫН ЛИТИЙ, УРАНЫ СУДАЛГАА МОНГОЛ ОРНЫ ЭРДЭСТ НУУРУУДЫН ЛИТИЙ, УРАНЫ СУДАЛГАА Abstract С.Ариунбилэг ШУА-ийн Геологи, эрдэс баялгийн хүрээлэн, эшаа. s_ariunbileg@yahoo.com For the last 30 years Central Asian and other countries closed

Διαβάστε περισσότερα

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ. Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлав.

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ. Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлав. МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код 91.040.30 Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал Methodology of housing unit area calculation in residential buildings Стандартчилал, Хэмжилзүйн

Διαβάστε περισσότερα

1-Биотехнологи, үржүүлгийн тэнхим, МААБС, ХААИС, 2-Кантогийн их сургуулийн ХАА-н коллеж, БНВУ. *

1-Биотехнологи, үржүүлгийн тэнхим, МААБС, ХААИС, 2-Кантогийн их сургуулийн ХАА-н коллеж, БНВУ. * 110 N.V.Ay ба бусад (2017) ÕÀÀ-í øèíæëýõ óõààí ñýòã ë ¹20 (01): 110-115 ИХ ТАВАН САЛАА (PLANTAGO MAJOR L.) УРГАМЛЫН ХОРТ ХАВДРЫН ЭСРЭГ ИДЭВХИЙГ ТОДОРХОЙЛСОН ДҮН N.V. Ay 1, 2, O. Дүүриймаа 1, Х. Алтанцэцэг

Διαβάστε περισσότερα

MNS ISO TR 25107:2013

MNS ISO TR 25107:2013 9. СОРОНЗОН БӨӨМИЙН СОРИЛ - ТҮВШИН I, II БА III MNS ISO TR 25107:2013 Ардаа тоотой E ба P үсгэн тэмдэглэгээ нь харгалзан онолын (education) ба дадлагын (pratical) сургалтын цагийг тэмдэглэгээ болно. Агуулга

Διαβάστε περισσότερα

Байгаль орчны бохирдлын талаар Япон улсаас авч хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны үнэлгээ

Байгаль орчны бохирдлын талаар Япон улсаас авч хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны үнэлгээ Япон улсын Гадаад хэргийн яамнаас хэрэгжүүлж буй 2016 оны Хөгжлийн Албан Ёсны Тусламж (ХАЁТ)-ийн үнэлгээ Байгаль орчны бохирдлын талаар Япон улсаас авч хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны үнэлгээ 2017 оны

Διαβάστε περισσότερα

МОНГОЛ ОРНЫ ЭНДЕМИК УРГАМАЛ МОНГОЛ ДОГАР- CARYOPTERIS MONGOLICA BGE.-ИЙГ IN VITRO НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛСЭН ДҮНГЭЭС

МОНГОЛ ОРНЫ ЭНДЕМИК УРГАМАЛ МОНГОЛ ДОГАР- CARYOPTERIS MONGOLICA BGE.-ИЙГ IN VITRO НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛСЭН ДҮНГЭЭС Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 52 No 2 (202) 2012 МОНГОЛ ОРНЫ ЭНДЕМИК УРГАМАЛ МОНГОЛ ДОГАР- CARYOPTERIS MONGOLICA BGE.-ИЙГ IN VITRO НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛСЭН ДҮНГЭЭС Д.Бямбасүх ШУА, Ботаникийн

Διαβάστε περισσότερα

ХАР МОД /LARIX SIBIRICA Ldb./-НЫ МӨЧРИЙН БООМЫН НЯН /BACILLUS ANTHRACIS/-ГИЙН ЭСРЭГ ИДЭВХИТ НЭГДЛИЙН СУДАЛГАА

ХАР МОД /LARIX SIBIRICA Ldb./-НЫ МӨЧРИЙН БООМЫН НЯН /BACILLUS ANTHRACIS/-ГИЙН ЭСРЭГ ИДЭВХИТ НЭГДЛИЙН СУДАЛГАА ХАР МОД /LARIX SIBIRICA Ldb./-НЫ МӨЧРИЙН БООМЫН НЯН /BACILLUS ANTHRACIS/-ГИЙН ЭСРЭГ ИДЭВХИТ НЭГДЛИЙН СУДАЛГАА Abstract П.Эрдэнэбаатар 1, Ж.Батхүү 2*, Д.Ганболд 3*, Ш.Оюунцэцэг 3, Д.Отгонбаатар 3, Д.Цэрэнноров

Διαβάστε περισσότερα

ГУРАВДУГААР АЖИЛ Гэрлийн туйлшрал судлан Малюсын хуулийг шалгах

ГУРАВДУГААР АЖИЛ Гэрлийн туйлшрал судлан Малюсын хуулийг шалгах ГУРАВДУГААР АЖИЛ Гэрлийн туйлшрал судлан Малюсын хуулийг шалгах Ажлын зорилго: Энэхүү ажлаар гэрлийн туйлшралын үзэгдэлтэй танилцан, туршлагаар Малюсын хуулийг шалгахад оршино. Хэрэглэгдэх багаж: Гэрэл

Διαβάστε περισσότερα

Хураангуй. Түлхүүр үг: микросателлит, митохондрийн ДНХ, кластер.

Хураангуй. Түлхүүр үг: микросателлит, митохондрийн ДНХ, кластер. Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 53 No 02 (206) 2013 Монгол тэмээ (Camelus bactrianus)-ний популяцийн молекул генетикийн судалгаа Ч.Батцэцэг 1, Х.Түмэннасан 1, Т.Өлзийсайхан 1, Ж.Хулан

Διαβάστε περισσότερα

ARTICLES ХҮЧНИЙ ТРАНСФОРМАТОРЫН ЭВДРЭЛ ГЭМТЭЛ, ТҮҮНИЙГ ОНОШЛОХ АРГА ЗҮЙ

ARTICLES ХҮЧНИЙ ТРАНСФОРМАТОРЫН ЭВДРЭЛ ГЭМТЭЛ, ТҮҮНИЙГ ОНОШЛОХ АРГА ЗҮЙ Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 27 (221) ARTICLES ХҮЧНИЙ ТРАНСФОРМАТОРЫН ЭВДРЭЛ ГЭМТЭЛ, ТҮҮНИЙГ ОНОШЛОХ АРГА ЗҮЙ О.Чинбат Цахилгаан хангамж, электроникийн тэнхим, Техник технологийн дээд сургууль, Монгол

Διαβάστε περισσότερα

Байгаль нуурын сав газрын хил орчмын бага гүнтэй уст давхаргын газар доорх усны нөөц баялгийн өнөөгийн байдал ба хамгаалалт, менежмент

Байгаль нуурын сав газрын хил орчмын бага гүнтэй уст давхаргын газар доорх усны нөөц баялгийн өнөөгийн байдал ба хамгаалалт, менежмент ДДБОС-НҮБХХ-НҮБТҮА Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн Байгалийн нөөцийн нэгдсэн менежмент төсөл Байгаль нуурын сав газрын хил орчмын бага гүнтэй уст давхаргын газар доорх усны нөөц баялгийн

Διαβάστε περισσότερα

Øèíæëýõ Óõààíû Àêàäåìèéí Ìýäýý 2010 îíû ¹02 (196)

Øèíæëýõ Óõààíû Àêàäåìèéí Ìýäýý 2010 îíû ¹02 (196) Ямаан арц (Juniperus sibirica burgsd.)-ны МУТАГЕНий ҮЙЛЧЛЭЛИЙГ ДАРАНГУЙЛАХ ИДЭВХИЙН СУДАЛГАА Д.Бямбасүх 1, Г.Одонтуяа 2, Ж.Батхүү 1 1 МУИС-ийн Биологийн факультет, Биохими-Биоорганик химийн тэнхим, öàõèì

Διαβάστε περισσότερα

Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө

Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө Д.Гансүлд (СЭЗИС) Б.Түвшинтөгс (ЭЗСЭШХ) 2018 оны 03-р сарын 13 Д.Гансүлд (СЭЗИС), Б.Түвшинтөгс (ЭЗСЭШХ) Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө2018

Διαβάστε περισσότερα

Appendix1.4-3 Sustainable Capacity Development Mechanism (SCDM) matrix (7 th JCC)

Appendix1.4-3 Sustainable Capacity Development Mechanism (SCDM) matrix (7 th JCC) Appendix1.4-3 Sustainable Capacity Development Mechanism (SCDM) matrix (7 th JCC) 1-163 1-164 1. ТӨСЛИЙН ҮР ДҮНГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХҮЧИН ЗҮЙЛИЙГ ТОДОРХОЙЛОХ МАТРИЦ ҮР ДҮН-1 Чадавхийн хөгжил (ЧХ)-ийн

Διαβάστε περισσότερα

Үндэсний СТАТИСТИК. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн улирал тутмын цахим сэтгүүл

Үндэсний СТАТИСТИК. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн улирал тутмын цахим сэтгүүл Үндэсний СТАТИСТИК 2018 01 (6) Шинжлэх ухаан, танин мэдэхүйн улирал тутмын цахим сэтгүүл АРТУРО МАРТИНЕЗ: Монгол Улсыг туршилтын судалгаа явуулсан нөгөө хоёр улстай харьцуулахад хөрөнгийн өмчлөлийн асуудëààð

Διαβάστε περισσότερα

МОНГОЛ ОРНЫ ЗАРИМ ЭМИЙН МӨӨГНИЙ ХИМИЙН НАЙРЛАГЫГ СУДАЛСАН ДҮН

МОНГОЛ ОРНЫ ЗАРИМ ЭМИЙН МӨӨГНИЙ ХИМИЙН НАЙРЛАГЫГ СУДАЛСАН ДҮН DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v54i3.646 МОНГОЛ ОРНЫ ЗАРИМ ЭМИЙН МӨӨГНИЙ ХИМИЙН НАЙРЛАГЫГ СУДАЛСАН ДҮН Ш.Наранмандах, Н.Дагийсүрэн МУИС. Шинжлэх ухааны сургуь Хураангуй Сүүлийн жилүүдэд монголчууд

Διαβάστε περισσότερα

АРВАНГУРАВДУГААР АЖИЛ Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлох нь

АРВАНГУРАВДУГААР АЖИЛ Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлох нь АРВАНГУРАВДУГААР АЖИЛ Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлох нь Ажлын зорилго: Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлон хэмжихэд оршино. Хэрэглэгдэх багаж: PASCO- Гейгер-Мюллерийн тоолуур,

Διαβάστε περισσότερα

Õóðààíãóé. Түлхүүр үг: GPS тропосфер Монголд, усны уурын агууламж, агаар мандлын зайнаас тандалт

Õóðààíãóé. Түлхүүр үг: GPS тропосфер Монголд, усны уурын агууламж, агаар мандлын зайнаас тандалт АГААР МАНДАЛ ДАХЬ УСНЫ УУРЫН АГУУЛАМЖИЙГ GPS ХЭМЖИЛТЭЭС ТОДОРХОЙЛСОН ДҮН Ш. Амаржаргал 1, Г. Даваахүү 1, Д. Лхагвасүрэн 1, С. Санжжав 1, Н. Хишигжаргал 2, Ч. Мөнхчимэг 2, 1 Одон Орон Геофизикийн Судалгааны

Διαβάστε περισσότερα

Хадан Дээрх Тамганы Дүрсийг Адууны Тамганы Дүрстэй Машин Сургалтын Аргуудаар Харьцуулах

Хадан Дээрх Тамганы Дүрсийг Адууны Тамганы Дүрстэй Машин Сургалтын Аргуудаар Харьцуулах Хадан Дээрх Тамганы Дүрсийг Адууны Тамганы Дүрстэй Машин Сургалтын Аргуудаар Харьцуулах Пэрэнлэйлхүндэв Гантуяа*, Батсуурь Сувдаа*, Дамдинсүрэн Цэвээндорж** *Монгол Улсын Их Сургууль, Мэдээлэл, Компьютерийн

Διαβάστε περισσότερα

:xeu 2+ - ИЙГ ГАРГАН АВАХ БОЛОН ТҮҮНИЙ ГЭРЛИЙН ЦАЦАРГАЛТЫН СУДАЛГАА

:xeu 2+ - ИЙГ ГАРГАН АВАХ БОЛОН ТҮҮНИЙ ГЭРЛИЙН ЦАЦАРГАЛТЫН СУДАЛГАА DOI: https://doi.org/10.5564/pmas.v57i3.888 :xeu 2+ - ИЙГ ГАРГАН АВАХ БОЛОН ТҮҮНИЙ ГЭРЛИЙН ЦАЦАРГАЛТЫН СУДАЛГАА Н.Төвжаргал 1, *, Б. Алтантулга 1, н.цогхүү 2, О.Төгс 2, Ж.Даваасамбуу 1 1 МУИС-ийн Физикийн

Διαβάστε περισσότερα

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо. (магадлалын сонгодог тодорхойлолт) AB = ( x x ) + ( y y ) ХУВИЛÁАР А ÍÝÃÄ ÃÝÝÐ ХЭСЭГ

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо. (магадлалын сонгодог тодорхойлолт) AB = ( x x ) + ( y y ) ХУВИЛÁАР А ÍÝÃÄ ÃÝÝÐ ХЭСЭГ МАТЕМАТИК 006 Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо Математикийн хичээлийн даалгавар - 006. 0 0 sin(90 - α )= cos α; cos α(90 - α )= sinα. { k } a арифметик прогресс бол (a + a n ) n

Διαβάστε περισσότερα

ARTICLES МОНГОЛЫН ГОВЬД АЖИГЛАГДСАН ШОРООН ШУУРГАНЫ ҮЕИЙН ТООСНЫ БОСОО УРСГАЛЫГ ҮНЭЛСЭН НЬ

ARTICLES МОНГОЛЫН ГОВЬД АЖИГЛАГДСАН ШОРООН ШУУРГАНЫ ҮЕИЙН ТООСНЫ БОСОО УРСГАЛЫГ ҮНЭЛСЭН НЬ 02 01 (226) (225) ARTICLES МОНГОЛЫН ГОВЬД АЖИГЛАГДСАН ШОРООН ШУУРГАНЫ ҮЕИЙН ТООСНЫ БОСОО УРСГАЛЫГ ҮНЭЛСЭН НЬ Д.Жүгдэр* Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Монгол улс --------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Διαβάστε περισσότερα

ХДХВ, БЗДХ-ЫН ТАНДАЛТЫН СУДАЛГААНЫ ТАЙЛАН, 2011 МОНГОЛ УЛС

ХДХВ, БЗДХ-ЫН ТАНДАЛТЫН СУДАЛГААНЫ ТАЙЛАН, 2011 МОНГОЛ УЛС ХДХВ, БЗДХ-ЫН ТАНДАЛТЫН СУДАЛГААНЫ ТАЙЛАН, 2011 МОНГОЛ УЛС ЭМЯ-ны Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн мэргэжил арга зүй, санхүүгийн дэмжлэгтэйгээр хийв ТАЛАРХАЛ Хүний дархлал хомсдолын вирус

Διαβάστε περισσότερα

МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2018

МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2018 МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2018 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ Улаанбаатар хот Ерөнхий зохион байгуулагч: Монгол Улсын Их Сургууль Хамтран зохион байгуулагч: Монголын Мэдээллийн Технологийн Консорциум Шинжлэн

Διαβάστε περισσότερα

ГАЛИЛЕЙН ХАРЬЦАНГУЙ ЗАРЧИМ, ИНЕРЦИАЛ БИШ ТООЛЛЫН СИСТЕМ, ИНЕРЦИЙН ХҮЧНҮҮД, ХАРЬЦАНГУЙН ТУСГАЙ ОНОЛ, ЛОРЕНЦЫН ХУВИРГАЛТ БА ТҮҮНИЙ МӨРДЛӨГӨӨ

ГАЛИЛЕЙН ХАРЬЦАНГУЙ ЗАРЧИМ, ИНЕРЦИАЛ БИШ ТООЛЛЫН СИСТЕМ, ИНЕРЦИЙН ХҮЧНҮҮД, ХАРЬЦАНГУЙН ТУСГАЙ ОНОЛ, ЛОРЕНЦЫН ХУВИРГАЛТ БА ТҮҮНИЙ МӨРДЛӨГӨӨ ЛЕКЦ 5 S.PH101 ФИЗИК-1 ГАЛИЛЕЙН ХАРЬЦАНГУЙ ЗАРЧИМ, ИНЕРЦИАЛ БИШ ТООЛЛЫН СИСТЕМ, ИНЕРЦИЙН ХҮЧНҮҮД, ХАРЬЦАНГУЙН ТУСГАЙ ОНОЛ, ЛОРЕНЦЫН ХУВИРГАЛТ БА ТҮҮНИЙ МӨРДЛӨГӨӨ Бэлтгэсэн: О.СҮХ, Б.ОДОНТУЯА 2 S.PH101

Διαβάστε περισσότερα

Эрүүл мэндийн лаборатори, 2013, 2

Эрүүл мэндийн лаборатори, 2013, 2 Эрүүл мэндийн лаборатори, 2013, 2 Редакцийн зөвлөл Ерөнхий эрхлэгч Ц. Энхжаргал, БШУ-ны доктор, профессор, АУ-ны академич, НЭМҮТ-ийн Лавлагаа лабораторийн эрхлэгч Орлогч эрхлэгч В. Хадхүү, АУ-ны доктор,

Διαβάστε περισσότερα

ТУХАЙН ДИФФЕРЕНЦИАЛТ ТЭГШИТГЭЛ. Contents Bibliography 11 References 11 Index 12

ТУХАЙН ДИФФЕРЕНЦИАЛТ ТЭГШИТГЭЛ. Contents Bibliography 11 References 11 Index 12 ТУХАЙН ДИФФЕРЕНЦИАЛТ ТЭГШИТГЭЛ ҮҮЕЭ ОТГОНБАЯР Contents 1. 2 2. 5 3. 8 Bibliography 11 References 11 Index 12 Date: August 23, 2008. 1 2 ҮҮЕЭ ОТГОНБАЯР 1 Бид Nakhlé H. Asmar-ийн Partial Differential Equations

Διαβάστε περισσότερα

МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2017

МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2017 МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН,ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ ДОКТОР, ПРОФЕССОР Г. ЦОГБАДРАХЫН НЭРЭМЖИТ МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2017 2016/2017

Διαβάστε περισσότερα

Тухайн Дифференциал Тэгшитгэл. Үүеэ Отгонбаяр

Тухайн Дифференциал Тэгшитгэл. Үүеэ Отгонбаяр Тухайн Дифференциал Тэгшитгэл Үүеэ Отгонбаяр Гарчиг Бүлэг 1. 1 Хичээл 1. 1 Хичээл 2. 4 Хичээл 3. 8 Хичээл 4. 11 Хичээл 5. 15 Бүлэг 2. 19 Хичээл 1. 19 Хичээл 2. 21 Ишлэл 23 Товъёг 25 iii БҮЛЭГ 1 Хичээл

Διαβάστε περισσότερα

МОНГОЛЫН МОБАЙЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ

МОНГОЛЫН МОБАЙЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ МОНГОЛЫН МОБАЙЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ Хашхүүгийн Ариунаа докт.,(ph.d), дэд профессор, Бизнесийн удирдлага, Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их

Διαβάστε περισσότερα

БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ. (суралцахуйн удирдамжийг удирдлага болгоно)

БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ. (суралцахуйн удирдамжийг удирдлага болгоно) БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ (суралцахуйн удирдамжийг удирдлага болгоно) ДИЗАЙН ТЕХНОЛОГИ Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрт үндэслэн дизайн технологийн

Διαβάστε περισσότερα

ДИНАМИК, НЬЮТОНЫ ХУУЛИУД, МАСС БА ИМПУЛЬС, ИМПУЛЬС ХАДГАЛАГДАХ ХУУЛЬ, ХҮЧНҮҮД, ХУВЬСАХ МАССТАЙ БИЕИЙН ХӨДӨЛГӨӨН, МАССЫН ТӨВ

ДИНАМИК, НЬЮТОНЫ ХУУЛИУД, МАСС БА ИМПУЛЬС, ИМПУЛЬС ХАДГАЛАГДАХ ХУУЛЬ, ХҮЧНҮҮД, ХУВЬСАХ МАССТАЙ БИЕИЙН ХӨДӨЛГӨӨН, МАССЫН ТӨВ ЛЕКЦ 2 S.PH101 ФИЗИК-1 ДИНАМИК, НЬЮТОНЫ ХУУЛИУД, МАСС БА ИМПУЛЬС, ИМПУЛЬС ХАДГАЛАГДАХ ХУУЛЬ, ХҮЧНҮҮД, ХУВЬСАХ МАССТАЙ БИЕИЙН ХӨДӨЛГӨӨН, МАССЫН ТӨВ Бэлтгэсэн: О.СҮХ, Б.ОДОНТУЯА 2 S.PH101 Физик-1 [Лекц-2]

Διαβάστε περισσότερα

Барилгын эрчим хүчний паспортыг хөтлөх тайлбар, хавсралтууд

Барилгын эрчим хүчний паспортыг хөтлөх тайлбар, хавсралтууд Барилгын эрчим хүчний паспортыг хөтлөх тайлбар, хавсралтууд Хавсралт 1. Өвлийн улирлын барилгын дотор агаарын зөвшөөрөгдөх температур ба харьцангуй чийглэг, [2] хүснэгт 1 д/д Хүснэгт 1 Барилгын дотор Барилгын

Διαβάστε περισσότερα

Валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл

Валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл Валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл Эдийн Засгийн Судалгаа, Эрдэм Шинжилгээний Хүрээлэн 2013 оны 8-р сар 1 Валютын опцион ханшийн хэлбэлзлээс хамгаалах хэрэгсэл Манай Засгийн газрын

Διαβάστε περισσότερα

Физикийн даалгавар 10-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг (тест)

Физикийн даалгавар 10-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг (тест) Нэгдүгээр хэсэг (тест) Утгат оронг алдагдуулахгүй тооцоол. Тестийн дугаар 1 2 3 4 25.05+37.5= 54-22.4= 12 15.5 = 18.75 7.5 = A 62.55 31.6 186 2.5 B 62.5 31 190 2.50 C 62.6 32 180 3.0 D 63 30 186.0 2.0

Διαβάστε περισσότερα

БҮТЭН НАВЧИТ ХОНЛЭН (LAGOTIS INTEGRIFOLIA SCHISCHK)- ГООС ЯЛГАСАН ДИОСМЕТИНИЙ БҮТЦИЙН СУДАЛГАА

БҮТЭН НАВЧИТ ХОНЛЭН (LAGOTIS INTEGRIFOLIA SCHISCHK)- ГООС ЯЛГАСАН ДИОСМЕТИНИЙ БҮТЦИЙН СУДАЛГАА Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 57 No 01 (221) 2017 DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v57i221.753 БҮТЭН НАВЧИТ ХОНЛЭН (LAGOTIS INTEGRIFOLIA SCHISCHK)- ГООС ЯЛГАСАН ДИОСМЕТИНИЙ БҮТЦИЙН

Διαβάστε περισσότερα

Нэгэн өдрийн тархалтын судалгаа оны I/II сар, Монгол. Герман, Эссэний Их сургуулийн эмнэлэг, Проф. Валтер Попп

Нэгэн өдрийн тархалтын судалгаа оны I/II сар, Монгол. Герман, Эссэний Их сургуулийн эмнэлэг, Проф. Валтер Попп Нэгэн өдрийн тархалтын судалгаа 2012 оны I/II сар, Монгол Герман, Эссэний Их сургуулийн эмнэлэг, Проф. Валтер Попп 1 Тархалтын судалгаа (хэсэгчилсэн/хөндлөнгийн) Хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн халдварыг

Διαβάστε περισσότερα

Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнийг томилох тухай

Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнийг томилох тухай Òªðèéí ìýäýýëýë Äîëîî õîíîã òóòìûí õýâëýë 2016 îíû 08 д аар ñарûí 19 ¹ 31 /940/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнийг томилох тухай 1757 Монгол Улсын Засгийн газрын тогтоол

Διαβάστε περισσότερα

Киотогийн мэдээллийн төгсөлтийн дараахи их сургууль

Киотогийн мэдээллийн төгсөлтийн дараахи их сургууль Япон улсдаа хамгийн анхны мэдээллийн технологийн нарийн мэргэжлийн сургууль Киотогийн мэдээллийн төгсөлтийн дараахи их сургууль (KCGI : The Kyoto College of Graduate Studies for Informatics) Link to the

Διαβάστε περισσότερα

ТААМАГЛАЛЫН ТОДОРХОЙ БУС БАЙДАЛ: ИНФЛЯЦИЙН ТААМАГЛАЛЫН FAN CHART, ТҮҮНД ҮНДЭСЛЭСЭН ШИНЖИЛГЭЭ

ТААМАГЛАЛЫН ТОДОРХОЙ БУС БАЙДАЛ: ИНФЛЯЦИЙН ТААМАГЛАЛЫН FAN CHART, ТҮҮНД ҮНДЭСЛЭСЭН ШИНЖИЛГЭЭ ТААМАГЛАЛЫН ТОДОРХОЙ БУС БАЙДАЛ: ИНФЛЯЦИЙН ТААМАГЛАЛЫН FAN CHART, ТҮҮНД ҮНДЭСЛЭСЭН ШИНЖИЛГЭЭ Д.Ган-Очир 1 gan_ochir.d@mongolbank.mn П.Авралт-Од Avralod@mongolbank.mn Б.Даваадалай davaadalai@mongolbank.mn

Διαβάστε περισσότερα

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, тохируулгад ашиглаж буй хэмжих хэрэгсэл, багаж төхөөрөмжийн судалгаа НЭГ. ҮНДЭСЛЭЛ

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, тохируулгад ашиглаж буй хэмжих хэрэгсэл, багаж төхөөрөмжийн судалгаа НЭГ. ҮНДЭСЛЭЛ 203 он НЭГ. ҮНДЭСЛЭЛ Эмнэлгийн хэмжил зүй гэдэг нь хэмжил зүйн нэгэн чиглэл бөгөөд гол үүрэг нь эрүүл мэндийн салбарт хэмжлийн нэгдмэл байдлыг болон шинжилгээ, оношлогоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног

Διαβάστε περισσότερα

7 Цаг уур, агаарын чанарын мониторингийн өгөгдлийн дүн шинжилгээ 7.1 Цаг уурын өгөгдлийн анализ

7 Цаг уур, агаарын чанарын мониторингийн өгөгдлийн дүн шинжилгээ 7.1 Цаг уурын өгөгдлийн анализ 7 Цаг уур, агаарын чанарын мониторингийн өгөгдлийн дүн шинжилгээ 7.1 Цаг уурын өгөгдлийн анализ 7.1.1 Олж авсан цаг уурын өгөгдлийг боловсруулах болон алдааг шалгах Цаг уурын жилийн тайланг боловсруулсанаар

Διαβάστε περισσότερα

Surveillance of drug-resistant bacteria among the pediatric patients. Background

Surveillance of drug-resistant bacteria among the pediatric patients. Background Surveillance of drug-resistant bacteria among the pediatric patients Bachelor student: Batzaya Supervisor: Ass.Prof. Chimeddorj Battogtokh /MNUMS, School of Pharmacy and Biomedicine/ Background Bacterial

Διαβάστε περισσότερα

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 13

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 13 ЛЕКЦ 3 S.PH0 ФИЗИК- ПОТЕНЦИАЛ, ЦАХИЛГААН ОРНЫ ХҮЧЛЭГ БА ПОТЕНЦИАЛЫН ХОЛБОО, ЦАХИЛГААН ОРОН ДАХЬ ДАМЖУУЛАГЧ, ДАМЖУУЛАГЧ ДАХЬ ЦЭНЭГҮҮДИЙН ТЭНЦВЭР, ГАДНЫ ЦАХИЛГААН ОРОН ДАХЬ ДАМЖУУЛАГЧ, ЦАХИЛГААН БАГТААМЖ,

Διαβάστε περισσότερα

Хамтарсан кредит олгох механизмын хүрээнд Магадлагаа, Нотологоо хийх талаар Төсөлд оролцогч талын олж мэдсэн зарим туршлага ЕЕС ХХК

Хамтарсан кредит олгох механизмын хүрээнд Магадлагаа, Нотологоо хийх талаар Төсөлд оролцогч талын олж мэдсэн зарим туршлага ЕЕС ХХК Хамтарсан кредит олгох механизмын хүрээнд Магадлагаа, Нотологоо хийх талаар Төсөлд оролцогч талын олж мэдсэн зарим туршлага Ж. Доржпүрэв ЕЕС ХХК 04 оны -рр сарын, Улаанбаатар Дулаан хангамжийн зориулалттай,

Διαβάστε περισσότερα

ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, ЦАЛИНГИЙН СТАТИСТИК ШИНЖИЛГЭЭ

ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, ЦАЛИНГИЙН СТАТИСТИК ШИНЖИЛГЭЭ МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛЬ СТАТИСТИКИЙН ТЭНХИМ БААТАРЫН ОЮУН-ЭРДЭНЭ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, ЦАЛИНГИЙН СТАТИСТИК ШИНЖИЛГЭЭ Мэргэжлийн индекс : E310900 Эдийн засгийн ухааны магистрын зэрэг

Διαβάστε περισσότερα

МОНГОЛ ОРНЫ ХУСНЫ ҮЙСНЭЭС БЕТУЛИН, ЛУПЕОЛ ЯЛГАСАН СУДАЛГААНЫ ДҮН

МОНГОЛ ОРНЫ ХУСНЫ ҮЙСНЭЭС БЕТУЛИН, ЛУПЕОЛ ЯЛГАСАН СУДАЛГААНЫ ДҮН Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 57 No 03 (223) 2017 DOI: https://doi.org/10.5564/pmas.v57i3.890 МОНГОЛ ОРНЫ ХУСНЫ ҮЙСНЭЭС БЕТУЛИН, ЛУПЕОЛ ЯЛГАСАН СУДАЛГААНЫ ДҮН Ч.Отгонбаяр 1 *, А.Чимэдцогзол

Διαβάστε περισσότερα

Appendix2.1-8 Training Handout for Emission Inventory & Diffusion Simulation ( )

Appendix2.1-8 Training Handout for Emission Inventory & Diffusion Simulation ( ) Appendix2.1-8 Training Handout for Emission Inventory & Diffusion Simulation (2012.09) 1-405 1-406 Цаг уурын өгөгдөл мэдээний шинжилгээ Орчны агаарын чанарын агууламжийн мэдээлэл, Эх үүсвэрийн өнөөгийн

Διαβάστε περισσότερα

Физикийн хичээлийн даалгавар (үндэсний хөтөлбөр)

Физикийн хичээлийн даалгавар (үндэсний хөтөлбөр) Нэгдүгээр хэсэг: Сонгох даалгавар Дараах даалгаврууд нь 5 сонгох хариулттай. Тэдгээрийн зөвхөн нэг нь зөв. Хамгийн зөв гэсэн хариултыг сонгож хариултын хуудсанд будаж тэмдэглэнэ. Нийт 46 сонгох даалгавар

Διαβάστε περισσότερα

Монгол Улс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл

Монгол Улс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл Монгол Улс Нийслэлийн Агаарын чанарын алба (НАЧА) Монгол Улс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл 2013 он 3 сар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага

Διαβάστε περισσότερα

ÑÍ 2. NH 2 -òîñíû õ èë 4-àìèíáóòàíû õ èë ÑÍ 3 ÑÍ ÑÍ 2 ÑÎÎÍ ÑÍ 2 ÑÍ 2 ÑÎÎÍ HOOC CH 2 CH COOH NH 2

ÑÍ 2. NH 2 -òîñíû õ èë 4-àìèíáóòàíû õ èë ÑÍ 3 ÑÍ ÑÍ 2 ÑÎÎÍ ÑÍ 2 ÑÍ 2 ÑÎÎÍ HOOC CH 2 CH COOH NH 2 ЛЕКЦ 15 АМИН ХҮЧИЛ БА УУРАГ Амьд организмын найрлаганд ордог, түүний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг, нийлмэл бүтэцтэй органик бодисыг протеин гэх бөгөөд энэ нь анхдагч гэсэн утгатай грек үгнээс

Διαβάστε περισσότερα

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 12

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 12 ЛЕКЦ 12 S.PH101 ФИЗИК-1 ЦАХИЛГААН ЦЭНЭГ, КУЛОНЫ ХУУЛЬ, ЦАХИЛГААН ОРОН, ОРНЫ ХҮЧЛЭГ, СИСТЕМ ЦЭНЭГҮҮДИЙН ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ, ДИПОЛЬ, СИСТЕМ ЦЭНЭГҮҮДИЙН ОРНЫГ ХОЛ ЗАЙД ТООЦОХ, ЦАХИЛГААН СТАТИК ОРНЫ ЦИРКУЛЯЦ,

Διαβάστε περισσότερα

ЯМААН АНГАЛЗУУР (LAGOCHILUS ILICIFOLIUS Bge.) УРГАМЛЫН ХЛОРОФОРМЫН БҮЛЭГЛЭЛИЙН ХИМИЙН НАЙРЛАГЫН СУДАЛГАА

ЯМААН АНГАЛЗУУР (LAGOCHILUS ILICIFOLIUS Bge.) УРГАМЛЫН ХЛОРОФОРМЫН БҮЛЭГЛЭЛИЙН ХИМИЙН НАЙРЛАГЫН СУДАЛГАА Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 53 No 02 (206) 2013 ЯМААН АНГАЛЗУУР (LAGOCHILUS ILICIFOLIUS Bge.) УРГАМЛЫН ХЛОРОФОРМЫН БҮЛЭГЛЭЛИЙН ХИМИЙН НАЙРЛАГЫН СУДАЛГАА М. Думаа 1, Ли Гуанг-жоу

Διαβάστε περισσότερα

ÌÎÍÃÎË ÎÐÍÛ ÁÝË ÝÝÐÈÉÍ ÍªÕªÍ ÑÝÐÃÝÕ ÀÄÀÌÆÈÉà ÁÝÕÆ ËÝÕ ÍÜ: ÑÝÄÝÂÒ ÑÀËÁÀÐ ÕªÐÂªÑªÍ ÝÐÄÝÌ ØÈÍÆÈËÃÝÝÍÈÉ ÎËÎÍ ÓËÑÛÍ ÕÓÐÀË

ÌÎÍÃÎË ÎÐÍÛ ÁÝË ÝÝÐÈÉÍ ÍªÕªÍ ÑÝÐÃÝÕ ÀÄÀÌÆÈÉà ÁÝÕÆ ËÝÕ ÍÜ: ÑÝÄÝÂÒ ÑÀËÁÀÐ ÕªÐÂªÑªÍ ÝÐÄÝÌ ØÈÍÆÈËÃÝÝÍÈÉ ÎËÎÍ ÓËÑÛÍ ÕÓÐÀË Õóðàë çîõèîí áàéãóóëñàí áàéãóóëëàãóóä: ÌÎÍÃÎË ÎÐÍÛ ÁÝË ÝÝÐÈÉÍ ÍªÕªÍ ÑÝÐÃÝÕ ÀÄÀÌÆÈÉà ÁÝÕÆ ËÝÕ ÍÜ: ÑÝÄÝÂÒ ÑÀËÁÀÐ ÕªÐÂªÑªÍ ÝÐÄÝÌ ØÈÍÆÈËÃÝÝÍÈÉ ÎËÎÍ ÓËÑÛÍ ÕÓÐÀË 2015 îíû 6 äóãààð ñàðûí 9-10 Õóðàë äýìæñýí áàéãóóëëàãóóä:

Διαβάστε περισσότερα

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ Зүрх судасны өвчний хяналт ба менежментийг сайжруулахад

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ Зүрх судасны өвчний хяналт ба менежментийг сайжруулахад ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ 2011 Зүрх судасны өвчний хяналт ба менежментийг сайжруулахад 1 Тохиолдолд суурилсан тахиаритмийн ялган оношлогоо Д.Зулгэрэл, PhD, дэд профессор ЭМШУИСийн зүрх судасны тэнхмийн

Διαβάστε περισσότερα

9 сар, 2016 Д М Л П Б Б Н

9 сар, 2016 Д М Л П Б Б Н ШУТИС-ийн Оны шилдэг багш шалгаруулалт I шат / салбар, тэнхим / 2016/2017 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх төслийн саналыг албад, Тэнхим, ажил сайжруулах багаас хүлээн авна. Түр сургалтын бүртгэл - МСА Элсэгчидтэй

Διαβάστε περισσότερα

КИНЕМАТИК, МЕХАНИК ХӨДӨЛГӨӨН, ХУРД, ХУРДАТГАЛ, ЭРГЭХ ХӨДӨЛГӨӨН

КИНЕМАТИК, МЕХАНИК ХӨДӨЛГӨӨН, ХУРД, ХУРДАТГАЛ, ЭРГЭХ ХӨДӨЛГӨӨН ЛЕКЦ 1 S.PH101 ФИЗИК-1 КИНЕМАТИК, МЕХАНИК ХӨДӨЛГӨӨН, ХУРД, ХУРДАТГАЛ, ЭРГЭХ ХӨДӨЛГӨӨН Бэлтгэсэн: О.СҮХ, Б.ОДОНТУЯА S.PH101 Физик-1 [Лекц-1] КИНЕМАТИК 1-1 МЕХАНИК ХӨДӨЛГӨӨН Материйн хамгийн энгийн хөдөлгөөн

Διαβάστε περισσότερα

Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүйн зөвлөмж /Суралцахуйн удирдамжийг удидлага болгоно/ Физик

Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүйн зөвлөмж /Суралцахуйн удирдамжийг удидлага болгоно/ Физик Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүйн зөвлөмж /Суралцахуйн удирдамжийг удидлага болгоно/ Физик Улаанбаатар хот 2016 он Гарчиг. 1. Хөтөлбөрийн агуулга: a) Багшид тулгамдаж

Διαβάστε περισσότερα

Рекурсив Хамгийн бага Квадратын аргаар MIMO сувгийг дагах алгоритм

Рекурсив Хамгийн бага Квадратын аргаар MIMO сувгийг дагах алгоритм Рекурсив Хамгийн бага Квадратын аргаар MIMO сувгийг дагах алгоритм Б.Золбоо, А.Мөнхбаясгалан, М.Баярпүрэв МУИС, Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль Электроник, Холбооны Инженерчлэлийн Тэнхим

Διαβάστε περισσότερα

ГАРЧГИЙН ТОВЪЁОГ ГАРЧГИЙН ТОВЪЁОГ... i ХҮСНЭГТЭН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ... iii ЗУРГАН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ... iv ХАВСРАЛТЫН ЖАГСААЛТ...

ГАРЧГИЙН ТОВЪЁОГ ГАРЧГИЙН ТОВЪЁОГ... i ХҮСНЭГТЭН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ... iii ЗУРГАН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ... iv ХАВСРАЛТЫН ЖАГСААЛТ... ГАРЧГИЙН ТОВЪЁОГ ГАРЧГИЙН ТОВЪЁОГ... i ХҮСНЭГТЭН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ... iii ЗУРГАН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ... iv ХАВСРАЛТЫН ЖАГСААЛТ... vi ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ... vii НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР... viii ТОВЧ

Διαβάστε περισσότερα

245 кв хүртэлх хэвтээ тэнхлэгт дундын

245 кв хүртэлх хэвтээ тэнхлэгт дундын 245 кв хүртэлх хэвтээ тэнхлэгт дундын 245 кв тасардаг хүртэлх хэвтээ GW55 тэнхлэгт маягийн дундын цэгээр цэгээр хуурайтасардаг салгуур GW55 маягийн хуурай салгуур Дээд зэргийн найдвартай ажиллагаа, засвар

Διαβάστε περισσότερα

Тухайн Дифференциал Тэгшитгэл ба Түүний Нийтлэг Хэрэглээ

Тухайн Дифференциал Тэгшитгэл ба Түүний Нийтлэг Хэрэглээ Тухайн Дифференциал Тэгшитгэл ба Түүний Нийтлэг Хэрэглээ Сүхболдын Төгөлдөр 2012 оны 1р сарын 23 1 Өмнөх Үг Юуны өмнө энэ семинарт оролцох боломжийг олгосон Төмөр ахдаа баярлалаа. Миний бие астрофизикийн

Διαβάστε περισσότερα

С.Бямбахорлоо (Доктор Ph.D, ММНБ, Аудитор, ТМЗ) СЭЗДСургуулийн ахлах багш

С.Бямбахорлоо (Доктор Ph.D, ММНБ, Аудитор, ТМЗ) СЭЗДСургуулийн ахлах багш С.Бямбахорлоо (Доктор Ph.D, ММНБ, Аудитор, ТМЗ) СЭЗДСургуулийн ахлах багш babur_26@yahoo.com ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ ӨРТГИЙН УДИРДЛАГААР ДЭМЖИХ НЬ (Ноос боловсруулах үйлдвэрлэлийн жишээн дээр)

Διαβάστε περισσότερα

Монголд уул уурхайн өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэл хөдөө аж ахуйн салбарт хэрхэн нөлөөлж байгаа тухай

Монголд уул уурхайн өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэл хөдөө аж ахуйн салбарт хэрхэн нөлөөлж байгаа тухай Монголын бэлчээрийн нөхөн сэргэх чадамжийг бэхжүүлэх нь Салбар хөрвөсөн эрдэм шинжилгээний судалгааны хурлын бүтээл, Улаанбаатар хот, Монгол Улс, 2015 оны 6-р сарын 9-10 Монголд уул уурхайн өсөн нэмэгдэж

Διαβάστε περισσότερα

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ ЗӨВЛӨМЖ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ ЗӨВЛӨМЖ Ìîíãîëáàíêíû Åðºíõèéëºã èéí 006 îíû -ð ñàðûí 7-íû ºäðèéí 537 äóãààð òóøààëûí õàâñðàëò ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ ЗӨВЛӨМЖ НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ Санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны эрсдэлийг

Διαβάστε περισσότερα

Хувилбар - 3. ГЗ.33-ын үр дүнд үндэслэн шинэчлэв. Япон улсын Байгаль орчны яам Дэлхийн байгаль орчны стратегийн хүрээлэн

Хувилбар - 3. ГЗ.33-ын үр дүнд үндэслэн шинэчлэв. Япон улсын Байгаль орчны яам Дэлхийн байгаль орчны стратегийн хүрээлэн Япон улсын Байгаль орчны яам Дэлхийн байгаль орчны стратегийн хүрээлэн - Хувилбар - 3 2007 оны 8-р сар ГЗ.33-ын үр дүнд үндэслэн шинэчлэв. Зүүн Хойт Азийн Эдийн засгийн судалгааны хүрээлэн Южи МИЗҮНО Дэлхийн

Διαβάστε περισσότερα

III. Химийн бодисын харилцан үйлчлэл

III. Химийн бодисын харилцан үйлчлэл CHEM101: Органик биш хими I Лекц 11 III. Химийн бодисын харилцан үйлчлэл III.1 ТЕРМОДИНАМИК, ХИМИЙН УРВАЛЫН ЧИГЛЭЛ Аяндаа явагдах өөрчлөлт. Термодинамикийн II хууль. Энтропи (S), стандарт энтропи. Термодинамикийн

Διαβάστε περισσότερα

МИКРОКОНТРОЛЛЕРИЙН ХЯЛБАР ДАСГАЛУУД

МИКРОКОНТРОЛЛЕРИЙН ХЯЛБАР ДАСГАЛУУД 3.1. ГЭРЭЛТЭГЧ ДИОДЫГ УДИРДАХ МИКРОКОНТРОЛЛЕРИЙН ХЯЛБАР ДАСГАЛУУД Гэрэлтэгч диодуудыг төрөл бүрийн эффекттэйгээр асааж унтраах эдгээр дасгалууд нь портоор мэдээллийг хэрхэн гаргах талаар үзэх хичээл юм.

Διαβάστε περισσότερα

ÍÄÝÑÍÈÉ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÎÐÎÎ EVIEWS 9 ÏÐÎÃÐÀÌÛÃ ØÈÍÆÈËÃÝÝÍÄ ÀØÈÃËÀÕ ÍÜ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ

ÍÄÝÑÍÈÉ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÎÐÎÎ EVIEWS 9 ÏÐÎÃÐÀÌÛÃ ØÈÍÆÈËÃÝÝÍÄ ÀØÈÃËÀÕ ÍÜ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ ÍÄÝÑÍÈÉ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÎÐÎÎ EVIEWS 9 ÏÐÎÃÐÀÌÛÃ ØÈÍÆÈËÃÝÝÍÄ ÀØÈÃËÀÕ ÍÜ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ ÓËÀÀÍÁÀÀÒÀÐ 2018 ДАА 005.1 ННА 32.973-018 E-93 EVIEWS 9 ПРОГРАМЫГ ШИНЖИЛГЭЭНД АШИГЛАХ НЬ Гарын авлага Хянан тохиолдуулсан:

Διαβάστε περισσότερα

Claire E. Bucholz 1 *, Oliver Jagoutz 2, Max W. Schmidt 3, and Oyungerel Sambuu 4

Claire E. Bucholz 1 *, Oliver Jagoutz 2, Max W. Schmidt 3, and Oyungerel Sambuu 4 Палео- нумын калигаар баялаг анхдагч магмын хайлалтын клинопироксен- флогопит давамгайлсан фракцжилтын кристалжилтаар үүссэн гранитын гарал. 2-р хэсэг: Баруун Монголын Дарви нурууны магмын комплексын геохимийн

Διαβάστε περισσότερα

ХҮРЭЛ ТОГООТ 2013 БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

ХҮРЭЛ ТОГООТ 2013 БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ХҮРЭЛ ТОГООТ 2013 БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ Эмхэтгэсэн: Б. Отгонсувд О. Жамъян Б.Мөнхбат Редактор: Д.Хасбаатар info@naturescience.ac.mn www.naturescience.ac.mn Улаанбаатар

Διαβάστε περισσότερα

Компьютерийн шинжлэх ухаан Computer science Натурал компьютер: онол ба хэрэглээ Natural computing: theory and aplication

Компьютерийн шинжлэх ухаан Computer science Натурал компьютер: онол ба хэрэглээ Natural computing: theory and aplication ЗУНЫ ЛЕКЦ 2010 MyPhone Компьютерийн шинжлэх ухаан Computer science Натурал компьютер: онол ба хэрэглээ Natural computing: theory and aplication И. Цэрэн Онолт Цр 23 07 2010, Улаанбаатар computation is

Διαβάστε περισσότερα

СуДАлгААны АЖИл. Товхимол-9

СуДАлгААны АЖИл. Товхимол-9 СуДАлгААны АЖИл Товхимол-9 Улаанбаатар 2014 Өмнөх үг Эрхэм уншигч Таны амар амгаланг айлтгая! 2014 он Монголбанкны хувьд эдийн засгийн тогтвортой байдлыг макро түвшинд хангах хүндхэн сорилтыг даван туулсан

Διαβάστε περισσότερα

Агуулга. Нүүрс ус. Моносахарид Гликозид, гликозидийн холбоо Дисахарид Полисахарид. Ангилал Нэршил

Агуулга. Нүүрс ус. Моносахарид Гликозид, гликозидийн холбоо Дисахарид Полисахарид. Ангилал Нэршил НҮҮРС УС Лекц 3 Агуулга Нүүрс ус Ангилал Нэршил Моносахарид Гликозид, гликозидийн холбоо Дисахарид Полисахарид Нүүрс ус амьд эд эсийн бүрэлдэхүүн хэсэг хоол тэжээлийн нөөц, энергийн үндсэн эх үүсвэр Түлш

Διαβάστε περισσότερα

Монголын эмнэлгийн эрүүл ахуй. сайжруулах нь төслийн хүрээнд

Монголын эмнэлгийн эрүүл ахуй. сайжруулах нь төслийн хүрээнд Монголын эмнэлгийн эрүүл ахуй болон яаралтай тусламжийг сайжруулах нь төслийн хүрээнд УХТЭ 2017 он Агуулга ЭМА-ны дархлаажуулалт Сургалт (Халдвар хяналтын ажилтан бэлтгэх сургалт, гар угаалт,парамедикийн

Διαβάστε περισσότερα

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ Зүрх судасны өвчний хяналт ба менежментийг сайжруулахад

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ Зүрх судасны өвчний хяналт ба менежментийг сайжруулахад ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ 2011 Зүрх судасны өвчний хяналт ба менежментийг сайжруулахад 1 Миокардит ЭМШУИС-ийн ЗСР-ийн тэнхмийн ахлах багш Б.Бурмаа 2 Миокардит ЭМШУИС-ийн ЗСР-ийн тэнхмийн ахлах багш

Διαβάστε περισσότερα

ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ЗАГВАР

ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ЗАГВАР ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ЗАГВАР 2010-2011 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ОРШИЛ НЭГ. ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, УДИРДЛАГА 1.1 Монгол хэл, Соѐлын сургуулийн Эрдмийн зөвлөл Монгол хэл, Соѐлын сургуулийн

Διαβάστε περισσότερα

Эцсийн тайлан УЛААНБААТАР ХОТЫН ЦЭВЭР АГААР ТӨСӨЛ ТӨСЛИЙН ДУГААР CWHB-01-A ЭЦСИЙН ТАЙЛАН

Эцсийн тайлан УЛААНБААТАР ХОТЫН ЦЭВЭР АГААР ТӨСӨЛ ТӨСЛИЙН ДУГААР CWHB-01-A ЭЦСИЙН ТАЙЛАН УЛААНБААТАР ХОТЫН ЦЭВЭР АГААР ТӨСӨЛ ТӨСЛИЙН ДУГААР CWHB-01-A ЭЦСИЙН ТАЙЛАН ГЭРИЙН ЗУУХНЫ ОДОО МӨРДӨГДӨЖ БАЙГАА СТАНДАРТЫГ БҮРЭН ШАТАЛТТАЙ САЙЖРУУЛСАН ЗУУХНЫ БОДИТ ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ОЙРТУУЛАН ШИНЭЧЛЭН САЙЖРУУЛАХ

Διαβάστε περισσότερα