БҮТЭН НАВЧИТ ХОНЛЭН (LAGOTIS INTEGRIFOLIA SCHISCHK)- ГООС ЯЛГАСАН ДИОСМЕТИНИЙ БҮТЦИЙН СУДАЛГАА

Μέγεθος: px
Εμφάνιση ξεκινά από τη σελίδα:

Download "БҮТЭН НАВЧИТ ХОНЛЭН (LAGOTIS INTEGRIFOLIA SCHISCHK)- ГООС ЯЛГАСАН ДИОСМЕТИНИЙ БҮТЦИЙН СУДАЛГАА"

Transcript

1 Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 57 No 01 (221) 2017 DOI: БҮТЭН НАВЧИТ ХОНЛЭН (LAGOTIS INTEGRIFOLIA SCHISCHK)- ГООС ЯЛГАСАН ДИОСМЕТИНИЙ БҮТЦИЙН СУДАЛГАА Ч.Эрдэнэчимэг 1,2, С.Пүрэвсүрэн 2, Ч.Чимэдрагчаа 1, Б.Ганпүрэв 3, Д.Батсүрэн 3 1 Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн, Улаанбаатар, Монгол улс 2 Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Улаанбаатар, Монгол улс 3 ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэн, Улаанбаатар, Монгол улс Цахим шуудан: Michika_9@yahoo.com Редакцид ирүүлсэн: ОРШИЛ Дэлхий дээр Хонлэн (Lagotis)-ийн төрлийн 30 зүйл ургамал бүртгэгдсэн байдаг ба 17 зүйл нь Хятад улсад ургадаг бол манай оронд Lagotis integrifolia schischk гэдэг ганц зүйл бүртгэгдсэн байна. Хонлэнгийн төрлийн ургамлууд нь Зүүн Европ, Хойд болон Төв ази, Кавказ, Гималай, Баруун Хятад, Япон, Аляскад тус тус тархсан ба далайн түвшнээс дээш 3000 м өндөрт, уулархаг бүсэд ургадаг байна [1]. Бүтэн навчит хонлэн буюу Lagotis integrifolia schischk нь Иршимбэтэн (Scrophulariaceae)-ний овгийн ургамал бөгөөд см өндөр цэх эсвэл сууриасаа нумран өндийсөн, энгийн нүцгэн иштэй олон наст өвслөг ургамал. Манай орны Хөвсгөл, Хэнтий, Хангай, Ховд, Монгол- Алтай, Говь-Алтай зэрэг газар зүйн тойргуудаар тархсан. Монголын уламжлалт анагаах ухаанд түүнийг гашуун амттай, сэрүүн чанартай ба хорыг тайлах, цусны өвчинг анагаах, цус хатаах, хямарсан халуун, умайн халууныг арилгана хэмээн тэмдэглэсэн байна [2]. Sоren Rosendal Jensen нарын эрдэмтэд Lagotis integrifolia schischk-ийн химийн найрлагыг судалж карбогидрат (50% маннитол), аукубин, гардосид, эпилоганын хүчил, арборескосидийн хүчил, анагаллосидийг илрүүлжээ [3]. Монгол, Төвд эмнэлэгт халуун дарж, үрэвслийг намдаах, муу цусыг хатаах үйлдэлтэй хэмээн тооцож ногоог элэг, уушиг, гэдэсний үрэвсэл, муу цус биед тархсаныг засахаар хэрэглэдэг. Хямарсан халуун, хуучирсан, хямарсан ханиад, шархны халуун зэргийг дарахаар эрхэм-8, уушгины хямрагын талх, цусан халууныг дарах тан зэрэгт хөл болгон хэрэглэдэг [2, 4]. Флавоноид бол биологийн идэвхтэй хамгийн том бүлэг нэгдэл бөгөөд цай, хүнсний ногоо, жимс ба винонд ихээр агуулагддаг. Флавоноид нь антиоксидант, үрэвслийн эсрэг, харшил болон нянгийн эсрэг, элэг хамгаалах, цус шингэлэх зэрэг олон биологийн идэвх үзүүлдэг. Диосметин нь флавоноид гликозид диосмины агликон бөгөөд жүржийн жимсэнд агуулагддаг

2 Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2017 оны 01 (221) байна [5]. Бүтэн навчит хонлэнгийн фитохимийн судалгаа харьцангуй бага хийгдсэн учир бид түүний фенолт нэгдлийг ялгаж, молекулын бүтцийг тогтоох зорилго тавин ажиллав. Түлхүүр үг: Бүтэн навчит хонлэн, хонлэн, диосметин, флавоноид МАТЕРИАЛ, АРГА ЗҮЙ Энэхүү судалгааг УАУТХ-ийн ЭШТийн лаборатори, АШУҮИС-ийн ЭЗ- БАС, БНХАУ-ын ӨМӨЗО-ны ӨМИСийн Монгол эм судлах хүрээлэн, ШУАын Хими, хими технологийн хүрээлэнд тус тус хийж гүйцэтгэв. Бүтэн навчит хонлэн (L. integrifolia)-гийн газрын дээд хэсгийг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг дэвсгэрээс 2015 оны 08 сард түүж, стандартын дагуу хатааж бэлтгэсэн ба ургамлын зүйлийг доктор (Sc.D), проф. Э.Ганболд тодорхойлсон. Хатааж, нунтагласан 600 г Бүтэн навчит хонлэнгийн түүхий эдийг 70% этанолоор Сокслетийн аппаратанд өнгөгүй болтол хандалж, нам даралтанд вакуум ууршуулагчаар өтгөрүүлэв. 400 г өтгөн хандыг адил хэмжээний нэрмэл усаар сулруулж гексан, хлороформ, этилацетат, н-бутанолоор уусгагчийн туйлшралыг ихэсгэх дарааллаар хандалж бүлэглэлүүдийг гарган авсан ба этилацетатын бүлэглэлийн уусгагчийг ууршуулж, силикагель шингээгч бүхий баганат хроматографийн аргаар бодисуудыг ялган авсан. Этилацетатын бүлэглэл 6.41 г байсан ба силикагель бүхий багананд суулган хлороформ метанол (100:1); (90:1); (80:1); (70:1); (60:1); гэх мэт туйлшралыг ихэсгэх замаар хлороформ метанол (1:2) хүртэл уусгагчийн системээр угаав. Этилацетатын фракциас 3 бодис ялган авсан ба бодисуудыг талстжуулах, дахин талстжуулах аргаар цэвэрлэв. Ялган авсан цэвэр бодисуудын молекулын бүтэц байгууламжийг тодорхойлохдоо Bruker Ultrashield 500 Plus маркын цөмийн соронзон резонансын багажаар 1 H, 13 С, HSQC, HMBC, 1 Н- 1 Н COSY спектрийг бүртгэсэн ба масс спектроскопийн аргуудыг ашиглав [6]. ҮР ДҮН Е-1 бодисын бүтцийг тогтоосон үр дүн Е-1 бодисыг Бүтэн навчит хонлэнгийн газрын дээд хэсгийн этилацетатын бүлэглэлийн р фракциас хлороформ : метанол (90:1) уусгагчийн системээр ялгасан ба 10 мг байв. Е-1 бодис нь цайвар шаргал өнгөтэй, аморф бодис. Е-1 бодисын цөмийн соронзон резонансын 1 H ба 13 С спектр, түүний хоёр хэмжээст спектрийн анализ ба масс спектрийг үндэслэн С 16 Н 12 О 6 гэсэн химийн томьёотой, г/моль молекул масстай болохыг тогтоов. Е-1 бодисыг дейтероусанд уусгаж түүний протоны соронзон резонансын спектрийг 500 МГц спектроскопийн багажинд бүртгэв Түүнчлэн Н-3, Н-6, Н-8 протонуудын нүүрстөрөгчийн атомуудтай харилцан үйлчлэлцсэн кросс пикийг ашиглан Е-1 бодисын бүх нүүрстөрөгчийн атомуудад оноолт хийв (Хүснэгт 1). Е-1 бодисын протоны спектрт ароматик протоны 6 дохио ажиглагдаж байна. 6,20 с.х-т (д.,1н,j=1.5гц.,н-6), 6.44 c.х-т (д.,1н,j=1,5гц., Н-8), 7,06 c.x-т (д.,1н, J=8,5Гц Н-5I), 7.38 c.x-т (д.,1н, J=1,5Гц, Н-2I), 7,49 c.x-т (дд.,1н, J1=1,5Гц, J2=8,5Гц,Н-61), 6,57 c.x-т (с.,1н, Н-3) протонуудын дохио тус тус илэрлээ. Түүнчлэн 3,93 с.х-т 3 протоны идэвхтэй 1 дохио илэрснийг метокси бүлэгт

3 Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 57 No 01 (221) 2017 хамааруулав. Протоны спектрт илэрсэн бүх дохиог нэгтгэн дүгнэхэд Е-1 бодис нь 5, 7, 3`, 4` байрлалуудад хүчилтөрөгч агуулсан бүлгүүдээр халагдсан флавоны төрлийн нэгдэл болохыг харуулж байна. Хүснэгт 1. Е-1 бодисын 1 H ба 13 С ЦСР-ын спектрийн үзүүлэлтүүд (δ-хуваарь, с.х, 500 МГц ) Байрлал 1 Н 13 С с.х,(1H,с) с.х,(1H,д,J=1.5Гц) с.х,(1H,д,J=1.5Гц) I I 7.38с.х,(1H,д,J=1.5Гц) I I I 7.06с.х,(1H,д,J=8.5Гц) I 7.06с.х,(1H,д.д,J 1 =1.5Гц J 2 =8.5Гц) OCH с.х,(3h,кв) Е-1 бодисын 13 С ЦСР-ын спектрт саяны хэсгийн мужид 16 нүүрстөрөгчийн цөмийн дохио илэрснээс с.х-т ароматик нүүрстөрөгчийн цөм бүртгэгдсэн байна. Түүнчлэн метокси бүлгийн сигнал 56, 55 с.х-т илрэв. Зураг 1. Е-1 бодисын 1 Н- 1 Н COSY спектр Зураг 2. Е-1 бодисын HSQC спектр

4 Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2017 оны 01 (221) Е-1 бодисын 1 Н- 1 Н COSY спектрээс Н-8 ба Н-6 протонууд, Н-6 I ба Н-5 I, Н-2 I протонууд харилцан үйлчлэлцэж буйг харж болно. Зураг 2-т Н-6 протон 100,22 с.х-т илэрсэн нүүрстөрөгчтэй, Н-8 протон 95,08 с.х-т илэрсэн нүүрстөрөгчтэй, Н-3 протон 105,43 с.х-т илэрсэн нүүрстөрөгчтэй, Н-5 I протон 112,76 с.х-т илэрсэн нүүрстөрөгчтэй, Н-2 I протон 114,0 с.х-т илэрсэн нүүрстөрөгчтэй, Н-6 I протон 120,08 с.х-т илэрсэн нүүрстөрөгчтэй тус тус шууд холбогдсон болохыг HSQC спектрт тодорхойлов. Үүгээр 6 протон нь нүүрстөрөгчийн атомтай шууд холбогдсон болохыг HSQC спектрээр баталсан бөгөөд үлдсэн 3 протон нь гидроксилын байдалтай байгааг 13 С ба протоны спектрийг үндэслэн тогтоосон болно. Е-1 бодисын метокси бүлгийн байрлалыг тогтоох, нүүрстөрөгчийн бүх атомуудад оноолт хийх зорилгоор түүний HMBC спектрийг бүртгэв (Зураг 3). Зураг 3. Е-1 бодисын HMBC спектр Зураг 3-д 3,93 с.х-т илэрсэн метокси бүлгийн протон 152,70 с.х-т илэрсэн ганцхан нүүрстөрөгчийн атомтай харилцан үйлчлэлцэж буйг тогтоов. Н-6 I протон нь 112,76.,114,0.,152,70.,166,02 саяны хэсэгт илэрсэн нүүрстөрөгчийн атомуудтай, Н-2 I протон нь 120,80.,148,31.,152,70.,166,02 саяны хэсэгт илэрсэн нүүрстөрөгчийн атомуудтай тус тус кросс пик өгч байгаа нь 4`-р байрлалд метокси бүлэг холбогдсон болохыг батлан харуулж байна. Өөрөөр хэлбэл Н-6I протон нь 148,31 с.х-т илэрсэн нүүрстөрөгчийн атомтай кросс пик өгөхгүй байгаа нь метокси бүлэг 4`-р байрлалд буйг давхар харуулж байна. Е-1 бодисын ПСР-ын үзүүлэлт болох интеграл эрчим, спин-спиний харилцан үйлчлэлийн констант, мультиплет чанар ба нийт протоны тоо ба цөмийн соронзон резонансын 13 С спектр, түүний хоёр хэмжээст спектр болон масс спектрийн үр дүнг ашиглан Е-1 бодисын бүтцийг диосметин гэж таньж тодорхойлосон ба бүтцийн томъёог Зураг 4-д үзүүллээ. A O C B OCH 3 OH O Зураг 4. Диосметиний бүтцийн томъёо

5 ДҮГНЭЛТ Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 57 No 01 (221) 2017 Бүтэн навчит хонлэн (Lagotis integrifolia)-ийн газрын дээд хэсгээс флавоноидын төрлийн бодис диосметинийг ялгаж, бүтцийг таньж тодорхойлсон ба энэ зүйл ургамлаас анх удаа ялгасан болно. НОМ ЗҮЙ 1. Institute of Botany, Chinese Academy of Sciences, Flora Reipublicae Popularis Sinicae, Vol. 67, Part 2, Science Press, Beijing, 1979, pp Лигаа У, Даваасүрэн Б, Нинжил Н. Монгол орны эмийн ургамлыг өрнө дорнын анагаах ухаанд хэрэглэхүй. Улаанбаатар: Арцогт ХХК; 2005.х Søren Rosendal Jensen, Charlotte Held Gotfredsen, Christian Zidorn Iridoids and phenylethanoids in Lagotis integrifolia and Wulfeniopsis amherstiana (Plantaginaceae) Biochemical Systematics and Ecology 37 (2009) Medicinal plants in Mongolia. WHO ISBN p Patel K, Gadewar M, Tahilyani V, Patel DK. A review on pharmacological and analytical aspects of diosmetin: a concise report. Chin J Integr Med Oct;19(10): Xiao-Dong Yanga, Li-Juan Yangb, Shu Yanga, Jing-Feng Zhaoa, Hong-Bin Zhanga, and Liang Lia. Two New Iridoid Glycosides from Lagotis yunnanensis. Z. Naturforsch. 2007, 62b, K.R.Markham. Carbon-13 NMR studies of flavonoids-iii.naturally occurring flavonoid glycosides and their acylated derivatives., Tetrahidron.Vol.34,pp , P.M.Dey,J.B.Harborne.,Methods in plant biochemistry.,tokyo.,pp.218, K.R.Markham and V.Moham Chari., Section 2.5.,pp.23.Chapter T.J Mabry, K. R Markham, M.B Thomas. Chapter IX Springer-Verlag. New York- Heidenberg. Berlin. The systematic Identification of flavonoids. p K. R. Markham. B.Ternai. C13 NMR of flavonoids II. Flavonoids other then flavone and flavonol aglycones Tetrahedron. Vol.32, p

6 Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2017 оны 01 (221) DIOSMETIN ISOLATED FROM LAGOTIS INTEGRIFOLIA SCHISCHK Erdenechimeg Ch 1,2, Purevsuren S 2, Chimedragchaa Ch 1, Ganpurev B 3, Batsuren D 3 1 Institute of Traditional Medicine and Technology, Ulaanbaatar, Mongolia 2 Mongolian National University of Medical Sciences, Ulaanbaatar, Mongolia 3 Institute of Chemistry and Chemical Technology, Ulaanbaatar, Mongolia michika_9@yahoo.com Lagotis integrifolia (Willd.) Schischk is an ingredient of the many traditional prescriptions and used for the treatment of fever, blood disorder, vitals disorder, diphtheria, anthrax, and pneumonia in Mongolian traditional medicine. A compound was isolated by column chromatography and HPLC methods. Molecular structures of them were elucidated by MS, 1H, 13С, HSQC, HMBC and 1Н-1Н COSY NMR method. We purified and identified as 7-dihydroxy-2-(3-hydroxy-4- methoxyphenyl) chromen-4-one (diosmetin) from the aerial parts of Lagotis integrifolia (Willd.) Schischk. Diosmetin has been obtained from this species for the first time. Keywords: Lagotis integrifolia, honglen, diosmetin, flavonoid;

МОНГОЛ ОРНЫ ХУСНЫ ҮЙСНЭЭС БЕТУЛИН, ЛУПЕОЛ ЯЛГАСАН СУДАЛГААНЫ ДҮН

МОНГОЛ ОРНЫ ХУСНЫ ҮЙСНЭЭС БЕТУЛИН, ЛУПЕОЛ ЯЛГАСАН СУДАЛГААНЫ ДҮН Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 57 No 03 (223) 2017 DOI: https://doi.org/10.5564/pmas.v57i3.890 МОНГОЛ ОРНЫ ХУСНЫ ҮЙСНЭЭС БЕТУЛИН, ЛУПЕОЛ ЯЛГАСАН СУДАЛГААНЫ ДҮН Ч.Отгонбаяр 1 *, А.Чимэдцогзол

Διαβάστε περισσότερα

ЯМААН АНГАЛЗУУР (LAGOCHILUS ILICIFOLIUS Bge.) УРГАМЛЫН ХЛОРОФОРМЫН БҮЛЭГЛЭЛИЙН ХИМИЙН НАЙРЛАГЫН СУДАЛГАА

ЯМААН АНГАЛЗУУР (LAGOCHILUS ILICIFOLIUS Bge.) УРГАМЛЫН ХЛОРОФОРМЫН БҮЛЭГЛЭЛИЙН ХИМИЙН НАЙРЛАГЫН СУДАЛГАА Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 53 No 02 (206) 2013 ЯМААН АНГАЛЗУУР (LAGOCHILUS ILICIFOLIUS Bge.) УРГАМЛЫН ХЛОРОФОРМЫН БҮЛЭГЛЭЛИЙН ХИМИЙН НАЙРЛАГЫН СУДАЛГАА М. Думаа 1, Ли Гуанг-жоу

Διαβάστε περισσότερα

Øèíæëýõ Óõààíû Àêàäåìèéí Ìýäýý 2010 îíû ¹02 (196)

Øèíæëýõ Óõààíû Àêàäåìèéí Ìýäýý 2010 îíû ¹02 (196) Ямаан арц (Juniperus sibirica burgsd.)-ны МУТАГЕНий ҮЙЛЧЛЭЛИЙГ ДАРАНГУЙЛАХ ИДЭВХИЙН СУДАЛГАА Д.Бямбасүх 1, Г.Одонтуяа 2, Ж.Батхүү 1 1 МУИС-ийн Биологийн факультет, Биохими-Биоорганик химийн тэнхим, öàõèì

Διαβάστε περισσότερα

ХАР МОД /LARIX SIBIRICA Ldb./-НЫ МӨЧРИЙН БООМЫН НЯН /BACILLUS ANTHRACIS/-ГИЙН ЭСРЭГ ИДЭВХИТ НЭГДЛИЙН СУДАЛГАА

ХАР МОД /LARIX SIBIRICA Ldb./-НЫ МӨЧРИЙН БООМЫН НЯН /BACILLUS ANTHRACIS/-ГИЙН ЭСРЭГ ИДЭВХИТ НЭГДЛИЙН СУДАЛГАА ХАР МОД /LARIX SIBIRICA Ldb./-НЫ МӨЧРИЙН БООМЫН НЯН /BACILLUS ANTHRACIS/-ГИЙН ЭСРЭГ ИДЭВХИТ НЭГДЛИЙН СУДАЛГАА Abstract П.Эрдэнэбаатар 1, Ж.Батхүү 2*, Д.Ганболд 3*, Ш.Оюунцэцэг 3, Д.Отгонбаатар 3, Д.Цэрэнноров

Διαβάστε περισσότερα

МОНГОЛ ОРНЫ ЭНДЕМИК УРГАМАЛ МОНГОЛ ДОГАР- CARYOPTERIS MONGOLICA BGE.-ИЙГ IN VITRO НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛСЭН ДҮНГЭЭС

МОНГОЛ ОРНЫ ЭНДЕМИК УРГАМАЛ МОНГОЛ ДОГАР- CARYOPTERIS MONGOLICA BGE.-ИЙГ IN VITRO НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛСЭН ДҮНГЭЭС Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 52 No 2 (202) 2012 МОНГОЛ ОРНЫ ЭНДЕМИК УРГАМАЛ МОНГОЛ ДОГАР- CARYOPTERIS MONGOLICA BGE.-ИЙГ IN VITRO НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛСЭН ДҮНГЭЭС Д.Бямбасүх ШУА, Ботаникийн

Διαβάστε περισσότερα

МОНГОЛ ОРНЫ ЗАРИМ ЭМИЙН МӨӨГНИЙ ХИМИЙН НАЙРЛАГЫГ СУДАЛСАН ДҮН

МОНГОЛ ОРНЫ ЗАРИМ ЭМИЙН МӨӨГНИЙ ХИМИЙН НАЙРЛАГЫГ СУДАЛСАН ДҮН DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v54i3.646 МОНГОЛ ОРНЫ ЗАРИМ ЭМИЙН МӨӨГНИЙ ХИМИЙН НАЙРЛАГЫГ СУДАЛСАН ДҮН Ш.Наранмандах, Н.Дагийсүрэн МУИС. Шинжлэх ухааны сургуь Хураангуй Сүүлийн жилүүдэд монголчууд

Διαβάστε περισσότερα

МОНГОЛ ХОНИНЫ НООСНЫ БҮТЭЦ, ШИНЖ ЧАНАРЫГ ЭЛЕКТРОН МИКРОСКОПИЙН АРГААР СУДЛАХ

МОНГОЛ ХОНИНЫ НООСНЫ БҮТЭЦ, ШИНЖ ЧАНАРЫГ ЭЛЕКТРОН МИКРОСКОПИЙН АРГААР СУДЛАХ 82 МОНГОЛ ХОНИНЫ НООСНЫ БҮТЭЦ, ШИНЖ ЧАНАРЫГ ЭЛЕКТРОН МИКРОСКОПИЙН АРГААР СУДЛАХ Г.Ганбат 1, Ц.Хишигжаргал 1, Ч.Ганзориг 2, Э.Оюунсүрэн 1, Л.Ганчимэг 2 1-ХААИС, Биологийн нөөцийн менежментийн сургууль 2-МУИС,

Διαβάστε περισσότερα

ПРОПАНТ ХӨӨСТ КАМЕРТ БҮРТГЭГДСЭН ХАРИМХАЙ БУС ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭР ҮҮССЭН ЭЕРЭГ ЦЭНЭГТ БӨӨМИЙГ ЯЛГАН ТАНИХ НЭГЭН БОЛОМЖ

ПРОПАНТ ХӨӨСТ КАМЕРТ БҮРТГЭГДСЭН ХАРИМХАЙ БУС ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭР ҮҮССЭН ЭЕРЭГ ЦЭНЭГТ БӨӨМИЙГ ЯЛГАН ТАНИХ НЭГЭН БОЛОМЖ Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 56 No 01 (217) 2016 DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v56i01.671 ПРОПАНТ ХӨӨСТ КАМЕРТ БҮРТГЭГДСЭН ХАРИМХАЙ БУС ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛЭЭР ҮҮССЭН ЭЕРЭГ ЦЭНЭГТ

Διαβάστε περισσότερα

1-Биотехнологи, үржүүлгийн тэнхим, МААБС, ХААИС, 2-Кантогийн их сургуулийн ХАА-н коллеж, БНВУ. *

1-Биотехнологи, үржүүлгийн тэнхим, МААБС, ХААИС, 2-Кантогийн их сургуулийн ХАА-н коллеж, БНВУ. * 110 N.V.Ay ба бусад (2017) ÕÀÀ-í øèíæëýõ óõààí ñýòã ë ¹20 (01): 110-115 ИХ ТАВАН САЛАА (PLANTAGO MAJOR L.) УРГАМЛЫН ХОРТ ХАВДРЫН ЭСРЭГ ИДЭВХИЙГ ТОДОРХОЙЛСОН ДҮН N.V. Ay 1, 2, O. Дүүриймаа 1, Х. Алтанцэцэг

Διαβάστε περισσότερα

SOLITE SILVER БА RUIYU/OEM АККУМЛЯТОРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА. Б.Цэцэнхуар 1, Ц.Өлзийбаатар 2*

SOLITE SILVER БА RUIYU/OEM АККУМЛЯТОРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА. Б.Цэцэнхуар 1, Ц.Өлзийбаатар 2* This article is published under the Creative Commons CC-BY License. DOI: https://doi.org/10.5564/mjas.v22i03.964 SOLITE SILVER БА RUIYU/OEM АККУМЛЯТОРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Б.Цэцэнхуар

Διαβάστε περισσότερα

ÑÍ 2. NH 2 -òîñíû õ èë 4-àìèíáóòàíû õ èë ÑÍ 3 ÑÍ ÑÍ 2 ÑÎÎÍ ÑÍ 2 ÑÍ 2 ÑÎÎÍ HOOC CH 2 CH COOH NH 2

ÑÍ 2. NH 2 -òîñíû õ èë 4-àìèíáóòàíû õ èë ÑÍ 3 ÑÍ ÑÍ 2 ÑÎÎÍ ÑÍ 2 ÑÍ 2 ÑÎÎÍ HOOC CH 2 CH COOH NH 2 ЛЕКЦ 15 АМИН ХҮЧИЛ БА УУРАГ Амьд организмын найрлаганд ордог, түүний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг, нийлмэл бүтэцтэй органик бодисыг протеин гэх бөгөөд энэ нь анхдагч гэсэн утгатай грек үгнээс

Διαβάστε περισσότερα

O 8. ), жонш (KAlSi 3

O 8. ), жонш (KAlSi 3 Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2013 оны 03 (207) Полиминералын post IR-IR болон кварцын кристаллын люминесценцийн аргыг хослуулан олдворын он цагийг тогтоох нь С.Саран 1,2, С.Тэнгис 1, Б. Оргил 1, Р.Мөнхтулга

Διαβάστε περισσότερα

ИСЛАНД УЛСЫН БАГА ТЕМПЕРАТУРТАЙ, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ИЛЭРЦТЭЙ ТАЛБАЙ ДЭЭРХ ТЕМ БА МТ АРГУУДЫН ХЭРЭГЛЭЭ

ИСЛАНД УЛСЫН БАГА ТЕМПЕРАТУРТАЙ, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ИЛЭРЦТЭЙ ТАЛБАЙ ДЭЭРХ ТЕМ БА МТ АРГУУДЫН ХЭРЭГЛЭЭ Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2017 оны 02 (222) DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v57i2.849 ИСЛАНД УЛСЫН БАГА ТЕМПЕРАТУРТАЙ, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ИЛЭРЦТЭЙ ТАЛБАЙ ДЭЭРХ ТЕМ БА МТ АРГУУДЫН ХЭРЭГЛЭЭ Л.Саранцэцэг

Διαβάστε περισσότερα

ЗАРИМ СОРТЫН БУУДАЙ, ГУРИЛЫН ЧАНАРЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

ЗАРИМ СОРТЫН БУУДАЙ, ГУРИЛЫН ЧАНАРЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ Хатагин овогт Жамбалын Туяацэцэг ЗАРИМ СОРТЫН БУУДАЙ, ГУРИЛЫН ЧАНАРЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Мэргэжил :

Διαβάστε περισσότερα

:xeu 2+ - ИЙГ ГАРГАН АВАХ БОЛОН ТҮҮНИЙ ГЭРЛИЙН ЦАЦАРГАЛТЫН СУДАЛГАА

:xeu 2+ - ИЙГ ГАРГАН АВАХ БОЛОН ТҮҮНИЙ ГЭРЛИЙН ЦАЦАРГАЛТЫН СУДАЛГАА DOI: https://doi.org/10.5564/pmas.v57i3.888 :xeu 2+ - ИЙГ ГАРГАН АВАХ БОЛОН ТҮҮНИЙ ГЭРЛИЙН ЦАЦАРГАЛТЫН СУДАЛГАА Н.Төвжаргал 1, *, Б. Алтантулга 1, н.цогхүү 2, О.Төгс 2, Ж.Даваасамбуу 1 1 МУИС-ийн Физикийн

Διαβάστε περισσότερα

АРВАНГУРАВДУГААР АЖИЛ Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлох нь

АРВАНГУРАВДУГААР АЖИЛ Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлох нь АРВАНГУРАВДУГААР АЖИЛ Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлох нь Ажлын зорилго: Тасалгааны цацрагийн дэвсгэр түвшинг тодорхойлон хэмжихэд оршино. Хэрэглэгдэх багаж: PASCO- Гейгер-Мюллерийн тоолуур,

Διαβάστε περισσότερα

Surveillance of drug-resistant bacteria among the pediatric patients. Background

Surveillance of drug-resistant bacteria among the pediatric patients. Background Surveillance of drug-resistant bacteria among the pediatric patients Bachelor student: Batzaya Supervisor: Ass.Prof. Chimeddorj Battogtokh /MNUMS, School of Pharmacy and Biomedicine/ Background Bacterial

Διαβάστε περισσότερα

ARTICLES МОНГОЛЫН ГОВЬД АЖИГЛАГДСАН ШОРООН ШУУРГАНЫ ҮЕИЙН ТООСНЫ БОСОО УРСГАЛЫГ ҮНЭЛСЭН НЬ

ARTICLES МОНГОЛЫН ГОВЬД АЖИГЛАГДСАН ШОРООН ШУУРГАНЫ ҮЕИЙН ТООСНЫ БОСОО УРСГАЛЫГ ҮНЭЛСЭН НЬ 02 01 (226) (225) ARTICLES МОНГОЛЫН ГОВЬД АЖИГЛАГДСАН ШОРООН ШУУРГАНЫ ҮЕИЙН ТООСНЫ БОСОО УРСГАЛЫГ ҮНЭЛСЭН НЬ Д.Жүгдэр* Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Монгол улс --------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Διαβάστε περισσότερα

Хураангуй. Түлхүүр үг: микросателлит, митохондрийн ДНХ, кластер.

Хураангуй. Түлхүүр үг: микросателлит, митохондрийн ДНХ, кластер. Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 53 No 02 (206) 2013 Монгол тэмээ (Camelus bactrianus)-ний популяцийн молекул генетикийн судалгаа Ч.Батцэцэг 1, Х.Түмэннасан 1, Т.Өлзийсайхан 1, Ж.Хулан

Διαβάστε περισσότερα

АДРОНЫ КЛАСТЕРЫГ ЯЛГАХАД ЗОРИУЛСАН ПАРАМЕТРИЙГ ТОДОРХОЙЛСОН НЬ

АДРОНЫ КЛАСТЕРЫГ ЯЛГАХАД ЗОРИУЛСАН ПАРАМЕТРИЙГ ТОДОРХОЙЛСОН НЬ DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v54i2.657 АДРОНЫ КЛАСТЕРЫГ ЯЛГАХАД ЗОРИУЛСАН ПАРАМЕТРИЙГ ТОДОРХОЙЛСОН НЬ Р.Тогоо 1, Ж.Шинэбаяр 2, Д.Отгонсүрэн 1 1) ШУА, Физик технологийн хүрээлэн 2) МУБИС, Боловсрол

Διαβάστε περισσότερα

ШАР ХАЛУУНЫ ГҮРЭМ-7 УЛАМЖЛАЛТ ЖОР БОЛОН ТҮҮНЭЭС БЭЛДСЭН НЭМЭЛТ-4 БЭЛДМЭЛИЙН ГЕНТАМИЦИНААР ӨДӨӨСӨН НЕФРОХОРДОЛТОНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

ШАР ХАЛУУНЫ ГҮРЭМ-7 УЛАМЖЛАЛТ ЖОР БОЛОН ТҮҮНЭЭС БЭЛДСЭН НЭМЭЛТ-4 БЭЛДМЭЛИЙН ГЕНТАМИЦИНААР ӨДӨӨСӨН НЕФРОХОРДОЛТОНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 54 No 03 (211) 2014 DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v54i3.641 ШАР ХАЛУУНЫ ГҮРЭМ-7 УЛАМЖЛАЛТ ЖОР БОЛОН ТҮҮНЭЭС БЭЛДСЭН НЭМЭЛТ-4 БЭЛДМЭЛИЙН ГЕНТАМИЦИНААР

Διαβάστε περισσότερα

Зорилго: Өмнөд Монголын тодорхой районы шүр ба изотопын судалгааны үр дүнг уялдуулан силур-девоны заагийг тогтоох.

Зорилго: Өмнөд Монголын тодорхой районы шүр ба изотопын судалгааны үр дүнг уялдуулан силур-девоны заагийг тогтоох. Сэдвийн судлагдсан байдал ба үндэслэл. Өмнөд Монголын дунд палеозойн тэнгисийн хурдсын стратиграфи, биостратиграфийн чиглэлийн судалгааг Н.Г.Маркова, Л.М.Улитина, Л.Н. Большакова (1976), Т.Т.Шаркова (1974,

Διαβάστε περισσότερα

Компьютерийн шинжлэх ухаан Computer science Натурал компьютер: онол ба хэрэглээ Natural computing: theory and aplication

Компьютерийн шинжлэх ухаан Computer science Натурал компьютер: онол ба хэрэглээ Natural computing: theory and aplication ЗУНЫ ЛЕКЦ 2010 MyPhone Компьютерийн шинжлэх ухаан Computer science Натурал компьютер: онол ба хэрэглээ Natural computing: theory and aplication И. Цэрэн Онолт Цр 23 07 2010, Улаанбаатар computation is

Διαβάστε περισσότερα

Агуулга. Нүүрс ус. Моносахарид Гликозид, гликозидийн холбоо Дисахарид Полисахарид. Ангилал Нэршил

Агуулга. Нүүрс ус. Моносахарид Гликозид, гликозидийн холбоо Дисахарид Полисахарид. Ангилал Нэршил НҮҮРС УС Лекц 3 Агуулга Нүүрс ус Ангилал Нэршил Моносахарид Гликозид, гликозидийн холбоо Дисахарид Полисахарид Нүүрс ус амьд эд эсийн бүрэлдэхүүн хэсэг хоол тэжээлийн нөөц, энергийн үндсэн эх үүсвэр Түлш

Διαβάστε περισσότερα

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР Элсэлтийн ерөнхий шалгалт-07 он Элсэлтийн ерөнхий шалгалт-07 он Хувилбар А - Хими НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР Санамж: Нэгдүгээр хэсэг нийт 7 оноотой бөгөөд -8 дугаар даалгавар тус бүр оноотой, 9-40

Διαβάστε περισσότερα

Барилгын дулаалгын материалын шинэ стандартууд

Барилгын дулаалгын материалын шинэ стандартууд Барилгын дулаалгын материалын шинэ стандартууд MNS EN 13162 2011 MW MNS EN 13163 2011 EPS MNS EN 13163 2011 XPS MNS EN 13163 2011 PUR АГУУЛГА 1. Хамрах хүрээ 2. Норматив ишлэл 3. Нэр томъёо, тодорхойлолт,

Διαβάστε περισσότερα

ЦАЙДАМ НУУРЫН ОРДЫН НҮҮРСНИЙ ХАЛУУНЫ БОЛОВСРУУЛАЛТ, ХАТУУ БА ШИНГЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СУДАЛГАА

ЦАЙДАМ НУУРЫН ОРДЫН НҮҮРСНИЙ ХАЛУУНЫ БОЛОВСРУУЛАЛТ, ХАТУУ БА ШИНГЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СУДАЛГАА DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v54i1.659 ЦАЙДАМ НУУРЫН ОРДЫН НҮҮРСНИЙ ХАЛУУНЫ БОЛОВСРУУЛАЛТ, ХАТУУ БА ШИНГЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СУДАЛГАА С.Батбилэг, Б.Пүрэвсүрэн, Я.Даваажав, Ж.Намхайноров ШУА-ийн Хими,

Διαβάστε περισσότερα

ARTICLES ФОТОЭМУЛЬСИЙН АРГААР ХЭМЖСЭН НЕЙТРОНЫ ЭНЕРГИЙН СПЕКТРИЙГ GEANT4 БАГЦ ПРОГРАМААР ЗАГВАРЧИЛЖ ХАРЬЦУУЛСАН НЬ

ARTICLES ФОТОЭМУЛЬСИЙН АРГААР ХЭМЖСЭН НЕЙТРОНЫ ЭНЕРГИЙН СПЕКТРИЙГ GEANT4 БАГЦ ПРОГРАМААР ЗАГВАРЧИЛЖ ХАРЬЦУУЛСАН НЬ 02 01 (226) (225) ARTICLES ФОТОЭМУЛЬСИЙН АРГААР ХЭМЖСЭН НЕЙТРОНЫ ЭНЕРГИЙН СПЕКТРИЙГ GEANT4 БАГЦ ПРОГРАМААР ЗАГВАРЧИЛЖ ХАРЬЦУУЛСАН НЬ Д.Отгонсүрэн 1 *, Р.Тогоо 1, А.Төрсүх 1 1 Физик технологийн хүрээлэн,

Διαβάστε περισσότερα

Лекц 11. Карбон хүчлийн функциональт уламжлалууд. Оксихүчил

Лекц 11. Карбон хүчлийн функциональт уламжлалууд. Оксихүчил Лекц 11 Карбон хүчлийн функциональт уламжлалууд Окси Ангилал ба нэршил Молекулдаа гидроксил (-ОН), карбоксил (-СООН) бүлэг агуулсан карбон хүчлүүдийг окси гэнэ. Оксихүчлийг карбоксил (-СООН) бүлгийн тоогоор

Διαβάστε περισσότερα

Õóðààíãóé. Түлхүүр үг: GPS тропосфер Монголд, усны уурын агууламж, агаар мандлын зайнаас тандалт

Õóðààíãóé. Түлхүүр үг: GPS тропосфер Монголд, усны уурын агууламж, агаар мандлын зайнаас тандалт АГААР МАНДАЛ ДАХЬ УСНЫ УУРЫН АГУУЛАМЖИЙГ GPS ХЭМЖИЛТЭЭС ТОДОРХОЙЛСОН ДҮН Ш. Амаржаргал 1, Г. Даваахүү 1, Д. Лхагвасүрэн 1, С. Санжжав 1, Н. Хишигжаргал 2, Ч. Мөнхчимэг 2, 1 Одон Орон Геофизикийн Судалгааны

Διαβάστε περισσότερα

A new ent-kaurane diterpene from Euphorbia stracheyi Boiss

A new ent-kaurane diterpene from Euphorbia stracheyi Boiss SUPPLEMENTARY MATERIAL A new ent-kaurane diterpene from Euphorbia stracheyi Boiss Tie Liu a, Qian Liang a,b, Na-Na Xiong a, Lin-Feng Dai a, Jun-Ming Wang a,b, Xiao-Hui Ji c, Wen-Hui Xu a, * a Key Laboratory

Διαβάστε περισσότερα

Ерөнхий эмиттертэй транзисторт өсгөгч Унших материал

Ерөнхий эмиттертэй транзисторт өсгөгч Унших материал ажил7 Ерөнхий эмиттертэй транзисторт өсгөгч Унших материал Electronic Deices and ircuits, 4 th edition: Section 5-1, Ac amplifier Fundamentals; Section 5-3, Amplifier Analysis Usg Small-Signal Models,

Διαβάστε περισσότερα

Дан болон давхар урвуу дүүжингийн тэнцвэржилт

Дан болон давхар урвуу дүүжингийн тэнцвэржилт Дан болон давхар урвуу дүүжингийн тэнцвэржилт Б.Луубаатар, А.Батмөнх ШУТИС-МХТС-ийн ахлах багш, ШУТИС-МХТС-ийн профессор Хураангуй Энэхүү өгүүлэлд дан болон давхар урвуу дүүжингийн загварчлал, тэдгээрийн

Διαβάστε περισσότερα

Пүрвээгийн АРИУНБОЛОР

Пүрвээгийн АРИУНБОЛОР МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ Пүрвээгийн АРИУНБОЛОР БОГИНО ХОЛБОГДСОН РОТОРТОЙ АСИНХРОН ХӨДӨЛГҮҮРИЙН ДИНАМИК ЗАГВАРЧЛАЛ УЛААНБААТАР

Διαβάστε περισσότερα

ХҮРЭЛ ТОГООТ 2013 БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

ХҮРЭЛ ТОГООТ 2013 БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ХҮРЭЛ ТОГООТ 2013 БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ Эмхэтгэсэн: Б. Отгонсувд О. Жамъян Б.Мөнхбат Редактор: Д.Хасбаатар info@naturescience.ac.mn www.naturescience.ac.mn Улаанбаатар

Διαβάστε περισσότερα

Зохиогч: Ч. Ганбаатар Удирдагч: Доктор (Ph.D) Б. Батзолбоо. ШУТИС-Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Програмчлалын профессорын баг.

Зохиогч: Ч. Ганбаатар Удирдагч: Доктор (Ph.D) Б. Батзолбоо. ШУТИС-Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Програмчлалын профессорын баг. АВТОМАШИНЫ ДУГААР ИЛРҮҮЛЭХ СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АСУУДАЛД: Зохиогч: Ч. Ганбаатар Удирдагч: Доктор (Ph.D) Б. Батзолбоо ШУТИС-Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Програмчлалын профессорын баг. Хураангуй:

Διαβάστε περισσότερα

МОР2 ТӨСЛИЙН ЭКОЛОГИЙН СУДАЛГАА АВАХ ЕРӨНХИЙ ТОЙМ оны 6 сарын 13

МОР2 ТӨСЛИЙН ЭКОЛОГИЙН СУДАЛГАА АВАХ ЕРӨНХИЙ ТОЙМ оны 6 сарын 13 МОР2 ТӨСЛИЙН ЭКОЛОГИЙН СУДАЛГАА АВАХ ЕРӨНХИЙ ТОЙМ -2013 2013 оны 6 сарын 13 Тойм Судалгааны асуултууд болон Таамаглалууд Судалгаа авах аргачлал Шалгуур үзүүлэлтүүд 2013 Судалгааны асуултууд болон Таамаглалууд

Διαβάστε περισσότερα

S.PH102 Физик-2. Семинар 7. Сэдэв : Квант механикийн үндэс, Атомын физик. Тест оны намар

S.PH102 Физик-2. Семинар 7. Сэдэв : Квант механикийн үндэс, Атомын физик. Тест оны намар S.PH102 Физик-2 Семинар 7 Сэдэв : Квант механикийн үндэс, Атомын физик Тест 2015-2016 оны намар Физик -2 7.1 Устөрөгчийн атом фотон шингээсэн бол түүний электроны орбитын радиус............. А. Багасна.

Διαβάστε περισσότερα

Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө

Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө Д.Гансүлд (СЭЗИС) Б.Түвшинтөгс (ЭЗСЭШХ) 2018 оны 03-р сарын 13 Д.Гансүлд (СЭЗИС), Б.Түвшинтөгс (ЭЗСЭШХ) Орон сууцны зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөө2018

Διαβάστε περισσότερα

Энэхүү жагсаалтын 2 дугаар хувилбар нь 2014 оны 9 дүгээр сарын 1-ны өдрөөс үйлчилж эхэлнэ.

Энэхүү жагсаалтын 2 дугаар хувилбар нь 2014 оны 9 дүгээр сарын 1-ны өдрөөс үйлчилж эхэлнэ. Энэхүү бичвэр нь Дэлхийн допингийн эсрэг дүрмийн хориглосон жагсаалтын 2014 оны хувилбарын англи хэлнээс хөрвүүлсэн орчуулга болно.англи эх, Монгол орчуулгын хооронд зөрүү гарвал Англи эхийг баримтлана.

Διαβάστε περισσότερα

ГУРАВДУГААР АЖИЛ Гэрлийн туйлшрал судлан Малюсын хуулийг шалгах

ГУРАВДУГААР АЖИЛ Гэрлийн туйлшрал судлан Малюсын хуулийг шалгах ГУРАВДУГААР АЖИЛ Гэрлийн туйлшрал судлан Малюсын хуулийг шалгах Ажлын зорилго: Энэхүү ажлаар гэрлийн туйлшралын үзэгдэлтэй танилцан, туршлагаар Малюсын хуулийг шалгахад оршино. Хэрэглэгдэх багаж: Гэрэл

Διαβάστε περισσότερα

ДИНАМИК, НЬЮТОНЫ ХУУЛИУД, МАСС БА ИМПУЛЬС, ИМПУЛЬС ХАДГАЛАГДАХ ХУУЛЬ, ХҮЧНҮҮД, ХУВЬСАХ МАССТАЙ БИЕИЙН ХӨДӨЛГӨӨН, МАССЫН ТӨВ

ДИНАМИК, НЬЮТОНЫ ХУУЛИУД, МАСС БА ИМПУЛЬС, ИМПУЛЬС ХАДГАЛАГДАХ ХУУЛЬ, ХҮЧНҮҮД, ХУВЬСАХ МАССТАЙ БИЕИЙН ХӨДӨЛГӨӨН, МАССЫН ТӨВ ЛЕКЦ 2 S.PH101 ФИЗИК-1 ДИНАМИК, НЬЮТОНЫ ХУУЛИУД, МАСС БА ИМПУЛЬС, ИМПУЛЬС ХАДГАЛАГДАХ ХУУЛЬ, ХҮЧНҮҮД, ХУВЬСАХ МАССТАЙ БИЕИЙН ХӨДӨЛГӨӨН, МАССЫН ТӨВ Бэлтгэсэн: О.СҮХ, Б.ОДОНТУЯА 2 S.PH101 Физик-1 [Лекц-2]

Διαβάστε περισσότερα

Лекц 16 Гетероцагирагт нэгдэл

Лекц 16 Гетероцагирагт нэгдэл Лекц 16 Гетероцагирагт нэгдэл Нүүрстөрөгчийн атомаас гадна өөр элементийн атомыг цагирагтаа агуулсан нэгдлийг гетероцагирагт нэгдэл гэнэ. Гетероцагирагт нэгдлийн уламжлал нь нуклейны хүчил, хлорофилл,

Διαβάστε περισσότερα

Copper-catalyzed formal O-H insertion reaction of α-diazo-1,3-dicarb- onyl compounds to carboxylic acids with the assistance of isocyanide

Copper-catalyzed formal O-H insertion reaction of α-diazo-1,3-dicarb- onyl compounds to carboxylic acids with the assistance of isocyanide Electronic Supplementary Material (ESI) for ChemComm. This journal is The Royal Society of Chemistry 2014 Copper-catalyzed formal O-H insertion reaction of α-diazo-1,3-dicarb- onyl compounds to carboxylic

Διαβάστε περισσότερα

Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга. Ц.Болд, Ч.Тамир /МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар/

Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга. Ц.Болд, Ч.Тамир /МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар/ Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга.сонгуулийн прогноз хийх үндсэн нөхцөл, хүчин зүйлс Ц.Болд, Ч.Тамир /МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар/ Сонгуулийн дүнг прогнозчилох явдал

Διαβάστε περισσότερα

50 th IChO 2018 ОНОЛЫН ТЭМЦЭЭН BACK TO WHERE IT ALL BEGAN оны 7-р сарын Братислав, СЛОВАК Праг, ЧЕХ

50 th IChO 2018 ОНОЛЫН ТЭМЦЭЭН BACK TO WHERE IT ALL BEGAN оны 7-р сарын Братислав, СЛОВАК Праг, ЧЕХ 2018 оны 7-р сарын 19 29 Братислав, СЛОВАК Праг, ЧЕХ www.50icho.eu ОНОЛЫН ТЭМЦЭЭН Country: Name as in passport: Mongolia - MNG Student code: Language: Mongolian 50 th IChO 2018 International Chemistry

Διαβάστε περισσότερα

Хадан Дээрх Тамганы Дүрсийг Адууны Тамганы Дүрстэй Машин Сургалтын Аргуудаар Харьцуулах

Хадан Дээрх Тамганы Дүрсийг Адууны Тамганы Дүрстэй Машин Сургалтын Аргуудаар Харьцуулах Хадан Дээрх Тамганы Дүрсийг Адууны Тамганы Дүрстэй Машин Сургалтын Аргуудаар Харьцуулах Пэрэнлэйлхүндэв Гантуяа*, Батсуурь Сувдаа*, Дамдинсүрэн Цэвээндорж** *Монгол Улсын Их Сургууль, Мэдээлэл, Компьютерийн

Διαβάστε περισσότερα

Хичээлийн хөтөлбөрийн загвар 11-р анги Хими. 1-р хувилбар

Хичээлийн хөтөлбөрийн загвар 11-р анги Хими. 1-р хувилбар Хичээлийн хөтөлбөрийн загвар 11-р анги Хими 1-р хувилбар 11-р ангийн химийн хөтөлбөрийн зорилго Химийн хичээлийн хөтөлбөрөөр дараах зорилгыг хэрэгжүүлнэ: 1. Туршилтын болон практик биологийн шинжлэх ухааны

Διαβάστε περισσότερα

ARTICLES ХҮЧНИЙ ТРАНСФОРМАТОРЫН ЭВДРЭЛ ГЭМТЭЛ, ТҮҮНИЙГ ОНОШЛОХ АРГА ЗҮЙ

ARTICLES ХҮЧНИЙ ТРАНСФОРМАТОРЫН ЭВДРЭЛ ГЭМТЭЛ, ТҮҮНИЙГ ОНОШЛОХ АРГА ЗҮЙ Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 27 (221) ARTICLES ХҮЧНИЙ ТРАНСФОРМАТОРЫН ЭВДРЭЛ ГЭМТЭЛ, ТҮҮНИЙГ ОНОШЛОХ АРГА ЗҮЙ О.Чинбат Цахилгаан хангамж, электроникийн тэнхим, Техник технологийн дээд сургууль, Монгол

Διαβάστε περισσότερα

ХДХВ, БЗДХ-ЫН ТАНДАЛТЫН СУДАЛГААНЫ ТАЙЛАН, 2011 МОНГОЛ УЛС

ХДХВ, БЗДХ-ЫН ТАНДАЛТЫН СУДАЛГААНЫ ТАЙЛАН, 2011 МОНГОЛ УЛС ХДХВ, БЗДХ-ЫН ТАНДАЛТЫН СУДАЛГААНЫ ТАЙЛАН, 2011 МОНГОЛ УЛС ЭМЯ-ны Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн мэргэжил арга зүй, санхүүгийн дэмжлэгтэйгээр хийв ТАЛАРХАЛ Хүний дархлал хомсдолын вирус

Διαβάστε περισσότερα

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ Зүрх судасны өвчний хяналт ба менежментийг сайжруулахад

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ Зүрх судасны өвчний хяналт ба менежментийг сайжруулахад ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ 2011 Зүрх судасны өвчний хяналт ба менежментийг сайжруулахад 1 Тохиолдолд суурилсан тахиаритмийн ялган оношлогоо Д.Зулгэрэл, PhD, дэд профессор ЭМШУИСийн зүрх судасны тэнхмийн

Διαβάστε περισσότερα

ªÐÕ ÄÝÄ Ó ÐÀÕ ÈÍÔËßÖÈÉÍ ÄÀÐÀÌÒ

ªÐÕ ÄÝÄ Ó ÐÀÕ ÈÍÔËßÖÈÉÍ ÄÀÐÀÌÒ ªÐÕ ÄÝÄ Ó ÐÀÕ ÈÍÔËßÖÈÉÍ ÄÀÐÀÌÒ Хураангуй Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн Боловсруулсан: Судалгааны багийн ахлагч Г.Рагчаасүрэн Судалгааны багийн гишүүн: Б.Цолмон 2015 оны 4-р сар Энэхүү

Διαβάστε περισσότερα

Физикийн даалгавар 10-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг (тест)

Физикийн даалгавар 10-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг (тест) Нэгдүгээр хэсэг (тест) Утгат оронг алдагдуулахгүй тооцоол. Тестийн дугаар 1 2 3 4 25.05+37.5= 54-22.4= 12 15.5 = 18.75 7.5 = A 62.55 31.6 186 2.5 B 62.5 31 190 2.50 C 62.6 32 180 3.0 D 63 30 186.0 2.0

Διαβάστε περισσότερα

802.11b утасгүй сүлжээн дээгүүр TCP протоколын дамжуулах чадамжийг үнэлэх математик загвар

802.11b утасгүй сүлжээн дээгүүр TCP протоколын дамжуулах чадамжийг үнэлэх математик загвар MMT-013 80.11b утасгүй сүлжээн дээгүүр TCP протоколын дамжуулах чадамжийг үнэлэх математик загвар Я.Дашдорж, П. Минж Шинжлэх Ухаан Технологын Их Сургуулийн Компюьтерийн Техник Менежментийн Сургууль эмайл:

Διαβάστε περισσότερα

II бүлэг. Химийн элементийн геохимийн тархалт

II бүлэг. Химийн элементийн геохимийн тархалт CHEM 323: Геохимийн үндэс Атом ба химийн элемент Лекц 5 II бүлэг. Химийн элементийн геохимийн тархалт Химийн элементийн үүслийн тухай таамаглал Цацраг идэвх чанар. Цацараг идэвхт изотоп, түүний задрал

Διαβάστε περισσότερα

ЦАГААН УУЛЫН ДҮҮРГИЙН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ БА ПОЛИМЕТАЛЫН ХҮДЭРЖИЛТИЙН БАЙРШЛЫН ЗҮЙ ТОГТОЛ

ЦАГААН УУЛЫН ДҮҮРГИЙН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ БА ПОЛИМЕТАЛЫН ХҮДЭРЖИЛТИЙН БАЙРШЛЫН ЗҮЙ ТОГТОЛ МОНГОЛ УЛС БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ГЕОЛОГИ, ГАЗРЫН ТОСНЫ СУРГУУЛЬ МӨНХЖАРГАЛЫН ТОДБИЛЭГ ЦАГААН УУЛЫН ДҮҮРГИЙН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ БА ПОЛИМЕТАЛЫН ХҮДЭРЖИЛТИЙН

Διαβάστε περισσότερα

МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2018

МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2018 МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2018 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ Улаанбаатар хот Ерөнхий зохион байгуулагч: Монгол Улсын Их Сургууль Хамтран зохион байгуулагч: Монголын Мэдээллийн Технологийн Консорциум Шинжлэн

Διαβάστε περισσότερα

ГАЛИЛЕЙН ХАРЬЦАНГУЙ ЗАРЧИМ, ИНЕРЦИАЛ БИШ ТООЛЛЫН СИСТЕМ, ИНЕРЦИЙН ХҮЧНҮҮД, ХАРЬЦАНГУЙН ТУСГАЙ ОНОЛ, ЛОРЕНЦЫН ХУВИРГАЛТ БА ТҮҮНИЙ МӨРДЛӨГӨӨ

ГАЛИЛЕЙН ХАРЬЦАНГУЙ ЗАРЧИМ, ИНЕРЦИАЛ БИШ ТООЛЛЫН СИСТЕМ, ИНЕРЦИЙН ХҮЧНҮҮД, ХАРЬЦАНГУЙН ТУСГАЙ ОНОЛ, ЛОРЕНЦЫН ХУВИРГАЛТ БА ТҮҮНИЙ МӨРДЛӨГӨӨ ЛЕКЦ 5 S.PH101 ФИЗИК-1 ГАЛИЛЕЙН ХАРЬЦАНГУЙ ЗАРЧИМ, ИНЕРЦИАЛ БИШ ТООЛЛЫН СИСТЕМ, ИНЕРЦИЙН ХҮЧНҮҮД, ХАРЬЦАНГУЙН ТУСГАЙ ОНОЛ, ЛОРЕНЦЫН ХУВИРГАЛТ БА ТҮҮНИЙ МӨРДЛӨГӨӨ Бэлтгэсэн: О.СҮХ, Б.ОДОНТУЯА 2 S.PH101

Διαβάστε περισσότερα

г усанд 10 г давсыг уусгахад үүссэн уусмалын процентын концентрацыг бодож олно уу. A. 5% B. 10% C. 15% D. 20% E. 25%

г усанд 10 г давсыг уусгахад үүссэн уусмалын процентын концентрацыг бодож олно уу. A. 5% B. 10% C. 15% D. 20% E. 25% НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР Санамж: Нэгдүгээр хэсэг нийт 68 оноотой бөгөөд 1 5 дугаар тест тус бүр 1 оноо, 6 0 дугаар тест тус бүр оноо, 1 1 дүгээр тест тус бүр оноо болно. Даалгавар бүрээс зөвхөн

Διαβάστε περισσότερα

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ. Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлав.

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ. Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлав. МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код 91.040.30 Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал Methodology of housing unit area calculation in residential buildings Стандартчилал, Хэмжилзүйн

Διαβάστε περισσότερα

A facile and general route to 3-((trifluoromethyl)thio)benzofurans and 3-((trifluoromethyl)thio)benzothiophenes

A facile and general route to 3-((trifluoromethyl)thio)benzofurans and 3-((trifluoromethyl)thio)benzothiophenes Electronic Supplementary Material (ESI) for ChemComm. This journal is The Royal Society of Chemistry 2014 A facile and general route to 3-((trifluoromethyl)thio)benzofurans and 3-((trifluoromethyl)thio)benzothiophenes

Διαβάστε περισσότερα

Валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл

Валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл Валютын ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл Эдийн Засгийн Судалгаа, Эрдэм Шинжилгээний Хүрээлэн 2013 оны 8-р сар 1 Валютын опцион ханшийн хэлбэлзлээс хамгаалах хэрэгсэл Манай Засгийн газрын

Διαβάστε περισσότερα

1. Атомын нарийн нийлмэл бүтэц 19 -р зууны эцэс. Физикийн шинжлэх ухааны нээлтүүд Атомын бүтцийн загварууд Атомын бүтцийн онолууд

1. Атомын нарийн нийлмэл бүтэц 19 -р зууны эцэс. Физикийн шинжлэх ухааны нээлтүүд Атомын бүтцийн загварууд Атомын бүтцийн онолууд CHEM101: Органик биш хими I Ëåêö ¹4 1. Атомын нарийн нийлмэл бүтэц 19 -р зууны эцэс. Физикийн шинжлэх ухааны нээлтүүд Атомын бүтцийн загварууд Атомын бүтцийн онолууд. Атомын электрон давхраат бүтэц, түүнийг

Διαβάστε περισσότερα

Холимог бодис. Уусмал

Холимог бодис. Уусмал Холимог бодис. Уусмал CHEM101: Органик биш хими I Лекц 9 1. Дисперс систем. Уусмал, уусмалын ангилал. Уусахын дулаан Уусах чанар Уусмалын концентрацийг илэрхийлэх аргууд 2. Шингэн уусмалын шинж чанар Раулийн

Διαβάστε περισσότερα

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР Санамж: Нэгдүгээр хэсэг нийт 69 оноотой бөгөөд - дүгээр тест тус бүр оноо, -7 дугаар тест тус бүр оноо, 8- дүгээр тест тус бүр - хүртэлх оноотой болно. Даалгавар бүрээс

Διαβάστε περισσότερα

Эрүүл мэндийн лаборатори, 2013, 2

Эрүүл мэндийн лаборатори, 2013, 2 Эрүүл мэндийн лаборатори, 2013, 2 Редакцийн зөвлөл Ерөнхий эрхлэгч Ц. Энхжаргал, БШУ-ны доктор, профессор, АУ-ны академич, НЭМҮТ-ийн Лавлагаа лабораторийн эрхлэгч Орлогч эрхлэгч В. Хадхүү, АУ-ны доктор,

Διαβάστε περισσότερα

Говийн аймгуудад тохиолддог онош нь тодорхойгүй Адууны өвчний судалгаанд Б.Энхтайван, Г.Жавхлан, Б.Баттөр, Б.Батцэцэг

Говийн аймгуудад тохиолддог онош нь тодорхойгүй Адууны өвчний судалгаанд Б.Энхтайван, Г.Жавхлан, Б.Баттөр, Б.Батцэцэг Говийн аймгуудад тохиолддог онош нь тодорхойгүй Адууны өвчний судалгаанд Б.Энхтайван, Г.Жавхлан, Б.Баттөр, Б.Батцэцэг Мал эмнэлгийн хүрээлэн, Молекул генетикийн лаборатори bata07@gmail.com Үхрийн цусан

Διαβάστε περισσότερα

МОНГОЛ ОРНЫ ЭРДЭСТ НУУРУУДЫН ЛИТИЙ, УРАНЫ СУДАЛГАА

МОНГОЛ ОРНЫ ЭРДЭСТ НУУРУУДЫН ЛИТИЙ, УРАНЫ СУДАЛГАА МОНГОЛ ОРНЫ ЭРДЭСТ НУУРУУДЫН ЛИТИЙ, УРАНЫ СУДАЛГАА Abstract С.Ариунбилэг ШУА-ийн Геологи, эрдэс баялгийн хүрээлэн, эшаа. s_ariunbileg@yahoo.com For the last 30 years Central Asian and other countries closed

Διαβάστε περισσότερα

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо = = 7. 1 AB BC AC AB BC AC. цэгийг дайрсан шулууны тэгшитгэл = ХУВИЛБАР А

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо = = 7. 1 AB BC AC AB BC AC. цэгийг дайрсан шулууны тэгшитгэл = ХУВИЛБАР А МАТЕМАТИК 007 Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо Математикийн хичээлийн даалгавар - 007 (a + a n ) n. a ± b = ( a± b)( a ab+ b ). -í - S n =. b sin + = 4.. lim = 5. Виетиéн теорåм

Διαβάστε περισσότερα

Химийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил

Химийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг: Санамж: Нэгдүгээр хэсэг нийт 40 оноотой бөгөөд даалгавар тус бүр 1 оноо болно. Даалгавар бүрээс зөвхөн нэг хариултыг 1. Дараах томьёо бүхий бодисуудын нэр хаяггүй гурван уусмалыг нихром

Διαβάστε περισσότερα

Физикийн даалгавар 8-р анги оны хичээлийн жил

Физикийн даалгавар 8-р анги оны хичээлийн жил 8-р анги физик 1. 100м-н гүн усандахь даралтыг ол. Агаарын даралтыг тооцохгүй A) 10 5 Па B) 10 4 Па C) 10 3 Па D) 10 6 Па 2. 10атм даралт ойролцоогоор хэдэн Па даралттай тэнцэх вэ? A) 10 5 B) 10 4 C) 10

Διαβάστε περισσότερα

Физикийн хичээлийн даалгавар (үндэсний хөтөлбөр)

Физикийн хичээлийн даалгавар (үндэсний хөтөлбөр) Нэгдүгээр хэсэг: Сонгох даалгавар Дараах даалгаврууд нь 5 сонгох хариулттай. Тэдгээрийн зөвхөн нэг нь зөв. Хамгийн зөв гэсэн хариултыг сонгож хариултын хуудсанд будаж тэмдэглэнэ. Нийт 46 сонгох даалгавар

Διαβάστε περισσότερα

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР 2016 Улаанбаатар хот 2017 он Танилцуулгыг хянан, тохиосон: ҮСХ-ны дарга А.Ариунзаяа ҮСХ-ны дэд дарга Ч.Баянчимэг Эдийн засгийн статистикийн газрын дарга

Διαβάστε περισσότερα

Компьютер графикийн файлын формат

Компьютер графикийн файлын формат Компьютер графикийн файлын формат Лекц 13-14 МУИС-МТС-КМТТ багш П.Гантуяа Bit dept Энэ нь зурагын 1 пикселд хичнээн тооны өнгө байхыг тодорхойлж өгдөг. Их bit depth-тэй бол илүү олон тооны өнгөний сонголттой

Διαβάστε περισσότερα

Физикийн даалгавар 9-р анги оны хичээлийн жил

Физикийн даалгавар 9-р анги оны хичээлийн жил 9р анги физик Бодолгод анхаарах зүйл. асуултын ард дөрвөлжин хаалтан доторхи нэгжээр хариуг илэрхийлнэ.[ ] хаалтан дотор тухайн хариуны нэгж байна. Жишээ нь чиний бодсон бодлого 1000м гарав гэтэл хаалтан

Διαβάστε περισσότερα

ÍÄÝÑÍÈÉ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÎÐÎÎ EVIEWS 9 ÏÐÎÃÐÀÌÛÃ ØÈÍÆÈËÃÝÝÍÄ ÀØÈÃËÀÕ ÍÜ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ

ÍÄÝÑÍÈÉ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÎÐÎÎ EVIEWS 9 ÏÐÎÃÐÀÌÛÃ ØÈÍÆÈËÃÝÝÍÄ ÀØÈÃËÀÕ ÍÜ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ ÍÄÝÑÍÈÉ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÎÐÎÎ EVIEWS 9 ÏÐÎÃÐÀÌÛÃ ØÈÍÆÈËÃÝÝÍÄ ÀØÈÃËÀÕ ÍÜ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ ÓËÀÀÍÁÀÀÒÀÐ 2018 ДАА 005.1 ННА 32.973-018 E-93 EVIEWS 9 ПРОГРАМЫГ ШИНЖИЛГЭЭНД АШИГЛАХ НЬ Гарын авлага Хянан тохиолдуулсан:

Διαβάστε περισσότερα

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 12

S.PH101 ФИЗИК-1 ЛЕКЦ 12 ЛЕКЦ 12 S.PH101 ФИЗИК-1 ЦАХИЛГААН ЦЭНЭГ, КУЛОНЫ ХУУЛЬ, ЦАХИЛГААН ОРОН, ОРНЫ ХҮЧЛЭГ, СИСТЕМ ЦЭНЭГҮҮДИЙН ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ, ДИПОЛЬ, СИСТЕМ ЦЭНЭГҮҮДИЙН ОРНЫГ ХОЛ ЗАЙД ТООЦОХ, ЦАХИЛГААН СТАТИК ОРНЫ ЦИРКУЛЯЦ,

Διαβάστε περισσότερα

Физикийн хичээлийн даалгавар (үндэсний хөтөлбөр)

Физикийн хичээлийн даалгавар (үндэсний хөтөлбөр) Нэгдүгээр хэсэг: Сонгох даалгавар Дараах даалгаврууд нь 5 сонгох хариулттай. Тэдгээрийн зөвхөн нэг нь зөв. Хамгийн зөв гэсэн хариултыг сонгож хариултын хуудсанд будаж тэмдэглэнэ. Нийт 46 сонгох даалгавар

Διαβάστε περισσότερα

8x100. 8x100. 8x100. 8x100

8x100. 8x100. 8x100. 8x100 1 1-р хэсэг. Элсэлтийн ерөнхий шалгалт 016-С 1. 6 7 тооны урвуу тоог олоорой. A. 6 7 B. 7 6 C. 1 1 6 1 D. 6 7 1 E. 0.86 A нь A тооны эсрэг тоо. 1 тоо нь A тооны урвуу тоо юм. Иймд зөв хариу A нь 7 6 =11

Διαβάστε περισσότερα

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ U.MT101-МАТЕМАТИК I ХИЧЭЭЛИЙН СЕМИНАРЫН ЗӨВЛӨМЖ он

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ U.MT101-МАТЕМАТИК I ХИЧЭЭЛИЙН СЕМИНАРЫН ЗӨВЛӨМЖ он ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ U.MT-МАТЕМАТИК ХИЧЭЭЛИЙН СЕМИНАРЫН ЗӨВЛӨМЖ 5 он . КОМПЛЕКС ТОО, ТҮҮН ДЭЭР ХИЙХ ҮЙЛДЛҮҮД Жишээ. A i( + i) + (7 i) +i илэрхийллийг

Διαβάστε περισσότερα

Рекурсив Хамгийн бага Квадратын аргаар MIMO сувгийг дагах алгоритм

Рекурсив Хамгийн бага Квадратын аргаар MIMO сувгийг дагах алгоритм Рекурсив Хамгийн бага Квадратын аргаар MIMO сувгийг дагах алгоритм Б.Золбоо, А.Мөнхбаясгалан, М.Баярпүрэв МУИС, Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль Электроник, Холбооны Инженерчлэлийн Тэнхим

Διαβάστε περισσότερα

Тухайн Дифференциал Тэгшитгэл ба Түүний Нийтлэг Хэрэглээ

Тухайн Дифференциал Тэгшитгэл ба Түүний Нийтлэг Хэрэглээ Тухайн Дифференциал Тэгшитгэл ба Түүний Нийтлэг Хэрэглээ Сүхболдын Төгөлдөр 2012 оны 1р сарын 23 1 Өмнөх Үг Юуны өмнө энэ семинарт оролцох боломжийг олгосон Төмөр ахдаа баярлалаа. Миний бие астрофизикийн

Διαβάστε περισσότερα

Eremophila spp. by Combined use of Dual High-Resolution PTP1B and α- Glucosidase Inhibition Profiling and HPLC-HRMS-SPE-NMR

Eremophila spp. by Combined use of Dual High-Resolution PTP1B and α- Glucosidase Inhibition Profiling and HPLC-HRMS-SPE-NMR Supporting Information for: Identification of PTP1B and α-glucosidase Inhibitory Serrulatanes from Eremophila spp. by Combined use of Dual High-Resolution PTP1B and α- Glucosidase Inhibition Profiling

Διαβάστε περισσότερα

Бодолт: ( ) ,2

Бодолт: ( ) ,2 46. AOB = 9, Rрадиустай секторын AO, OB хэрчмүүд болон AB нумыг шүргэсэн тойрог багтсан бол тойргийн радиусыг ол. Бодолт: MO = x, OO = OK OK OO = R x, OO M = 45 = OMO OM = OM = O K = x, x + Rx R = ( )

Διαβάστε περισσότερα

ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ

ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ МБДС, Бизнесийн удирдлага мэдээлэл зүйн тэнхимийн оюутан Г.Нямдорж, Б. Болортуяа Хураангуй Монгол Улсын ажиллах хүчний оролцоо

Διαβάστε περισσότερα

МЭНДЧИЛГЭЭ. Төрийн дээд шагналын хур буулаа оны 02-р сар. Тестер хэрэглэх заавар. Компанийн 2015 оны 1-р сарын ТЭЗҮ-үүд ГАЛ ХАМГААЛАГЧ

МЭНДЧИЛГЭЭ. Төрийн дээд шагналын хур буулаа оны 02-р сар. Тестер хэрэглэх заавар. Компанийн 2015 оны 1-р сарын ТЭЗҮ-үүд ГАЛ ХАМГААЛАГЧ 02 (46) Төрийн дээд шагналын хур буулаа 2-р нүүрт 2015 оны 02-р сар Компанийн 2015 оны 1-р сарын ТЭЗҮ-үүд 3-р нүүрт Хяналтын албаны үйл ажиллагааны талаархи мэдээлэл ТҮЦ машинаас юу авч болох вэ 4-р нүүрт

Διαβάστε περισσότερα

Физикийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг( Тест )

Физикийн даалгавар 11-р анги оны хичээлийн жил Нэгдүгээр хэсэг( Тест ) Нэгдүгээр хээг( Тет ) 1-5-р бодлогод утга, цифр анхаар. 1. Дэлхий дээрх бүх хүмүүийн маийг үнэл. A. 4 10 12 кг B. 1 10 9 кг C. 2 10 10 кг D. 3 10 11 кг 2. Сүүн зам хэмээх манай глактикийн диаметрийн хэмжээ

Διαβάστε περισσότερα

ТУХАЙН ДИФФЕРЕНЦИАЛТ ТЭГШИТГЭЛ. Contents Bibliography 11 References 11 Index 12

ТУХАЙН ДИФФЕРЕНЦИАЛТ ТЭГШИТГЭЛ. Contents Bibliography 11 References 11 Index 12 ТУХАЙН ДИФФЕРЕНЦИАЛТ ТЭГШИТГЭЛ ҮҮЕЭ ОТГОНБАЯР Contents 1. 2 2. 5 3. 8 Bibliography 11 References 11 Index 12 Date: August 23, 2008. 1 2 ҮҮЕЭ ОТГОНБАЯР 1 Бид Nakhlé H. Asmar-ийн Partial Differential Equations

Διαβάστε περισσότερα

G2P Ангилах арга: Автоматаар ангилан ялгах арга буюу Монгол бичгийн дүрсийг ангилан кодлох арга

G2P Ангилах арга: Автоматаар ангилан ялгах арга буюу Монгол бичгийн дүрсийг ангилан кодлох арга MWG/2-N5R-mn G2P Ангилах арга: Автоматаар ангилан ялгах арга буюу Монгол бичгийн дүрсийг ангилан кодлох арга G2P Sorting: An Automated Natural Sorting Method for Graphetically Encoded Mongolian Зохиогч:

Διαβάστε περισσότερα

Монголд уул уурхайн өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэл хөдөө аж ахуйн салбарт хэрхэн нөлөөлж байгаа тухай

Монголд уул уурхайн өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэл хөдөө аж ахуйн салбарт хэрхэн нөлөөлж байгаа тухай Монголын бэлчээрийн нөхөн сэргэх чадамжийг бэхжүүлэх нь Салбар хөрвөсөн эрдэм шинжилгээний судалгааны хурлын бүтээл, Улаанбаатар хот, Монгол Улс, 2015 оны 6-р сарын 9-10 Монголд уул уурхайн өсөн нэмэгдэж

Διαβάστε περισσότερα

Supporting Information. Asymmetric Binary-acid Catalysis with Chiral. Phosphoric Acid and MgF 2 : Catalytic

Supporting Information. Asymmetric Binary-acid Catalysis with Chiral. Phosphoric Acid and MgF 2 : Catalytic Supporting Information Asymmetric Binary-acid Catalysis with Chiral Phosphoric Acid and MgF 2 : Catalytic Enantioselective Friedel-Crafts Reactions of β,γ- Unsaturated-α-Ketoesters Jian Lv, Xin Li, Long

Διαβάστε περισσότερα

ХЕПАТИТЫН С ВИРҮСИЙН ХАЛДВАРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ, ОНОШЛОХ, ЭМЧЛЭХ УДИРДАМЖ оны 4-р сар УДИРДАМЖ

ХЕПАТИТЫН С ВИРҮСИЙН ХАЛДВАРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ, ОНОШЛОХ, ЭМЧЛЭХ УДИРДАМЖ оны 4-р сар УДИРДАМЖ 1 ХЕПАТИТЫН С ВИРҮСИЙН ХАЛДВАРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ, ОНОШЛОХ, ЭМЧЛЭХ УДИРДАМЖ 2014 оны 4-р сар УДИРДАМЖ 2 Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2014 онд "Guidelines for the Screening, Care and Treatment of persons

Διαβάστε περισσότερα

МОНГОЛЫН МОБАЙЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ

МОНГОЛЫН МОБАЙЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ МОНГОЛЫН МОБАЙЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ Хашхүүгийн Ариунаа докт.,(ph.d), дэд профессор, Бизнесийн удирдлага, Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их

Διαβάστε περισσότερα

Нэг. Курсын ажлын зорилго

Нэг. Курсын ажлын зорилго Нэг. Курсын ажлын зорилго - Судалгаа шинжилгээний арга зүйд сургах - Бие даасан үйл ажиллагааны дадал эзэмшүүлэх - Аливаа асуудалд үнэлэлт, дүгнэлт гаргах, өөрийн санал дүгнэлтээ илэрхийлэх Хоёр.Курсын

Διαβάστε περισσότερα

Supporting Information

Supporting Information Electronic Supplementary Material (ESI) for Organic & Biomolecular Chemistry. This journal is The Royal Society of Chemistry 2018 Supporting Information Crotonols A and B, Two Rare Tigliane Diterpenoid

Διαβάστε περισσότερα

ХАВДАР ЭСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД JSAP (JNK/STRESS- ACTIVATED PROTEIN KINASE-ASSOCIATED PROTEIN) УУРГИЙН ОРОЛЦОО

ХАВДАР ЭСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД JSAP (JNK/STRESS- ACTIVATED PROTEIN KINASE-ASSOCIATED PROTEIN) УУРГИЙН ОРОЛЦОО DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v56i3.694 ХАВДАР ЭСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД JSAP (JNK/STRESS- ACTIVATED PROTEIN KINASE-ASSOCIATED PROTEIN) УУРГИЙН ОРОЛЦОО П.Эрдэнэбаатар 1,2, Н.Риота 2, Ё. Кацүжи 2 1 Ерөнхий

Διαβάστε περισσότερα

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ C-н температур хэдэн кельвины температур болох вэ?. A. 281 B. 265 C. 8 D. 16 A B C. 726 D. 12

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ C-н температур хэдэн кельвины температур болох вэ?. A. 281 B. 265 C. 8 D. 16 A B C. 726 D. 12 НЭГДҮГЭЭР ХЭСЭГ 1. 8 0 C-н температур хэдэн кельвины температур болох вэ?. A. 281 B. 265 C. 8 D. 16 2. 1273 0 К температур хэдэн цельсын температур болох вэ? A. 1523 B. 20 C. 0 D. 1000 Бодлого: (3-7) 1кг

Διαβάστε περισσότερα

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР Санамж: Нэгдүгээр хэсэг нийт 69 оноотой бөгөөд - дүгээр тест тус бүр оноо, -7 дугаар тест тус бүр оноо, 8- дүгээр тест тус бүр - хүртэлх оноотой болно. Даалгавар бүрээс

Διαβάστε περισσότερα

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо. (магадлалын сонгодог тодорхойлолт) AB = ( x x ) + ( y y ) ХУВИЛÁАР А ÍÝÃÄ ÃÝÝÐ ХЭСЭГ

Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо. (магадлалын сонгодог тодорхойлолт) AB = ( x x ) + ( y y ) ХУВИЛÁАР А ÍÝÃÄ ÃÝÝÐ ХЭСЭГ МАТЕМАТИК 006 Шалгалтын бодлогуудын бодолтод øаардагдах çàðèì тоìüёо Математикийн хичээлийн даалгавар - 006. 0 0 sin(90 - α )= cos α; cos α(90 - α )= sinα. { k } a арифметик прогресс бол (a + a n ) n

Διαβάστε περισσότερα

7 Цаг уур, агаарын чанарын мониторингийн өгөгдлийн дүн шинжилгээ 7.1 Цаг уурын өгөгдлийн анализ

7 Цаг уур, агаарын чанарын мониторингийн өгөгдлийн дүн шинжилгээ 7.1 Цаг уурын өгөгдлийн анализ 7 Цаг уур, агаарын чанарын мониторингийн өгөгдлийн дүн шинжилгээ 7.1 Цаг уурын өгөгдлийн анализ 7.1.1 Олж авсан цаг уурын өгөгдлийг боловсруулах болон алдааг шалгах Цаг уурын жилийн тайланг боловсруулсанаар

Διαβάστε περισσότερα